Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/527

 

 

 

 

 

 

 

2025       11          19                                            2025/ШЦТ/527

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга П.П

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б, Н.М

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.М, М.Х

Өсвөр насны шүүгдэгч Н.Э, Х.Н-г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э, Х.Н нарт холбогдох эрүүгийн 2525000000296 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Х н овгийн Н.Э, Монгол Улсын иргэн, 2008 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 16 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Орхон аймгийн ** дугаар сургуулийн *** ангийн сурагч, ам бүл 3, аав, ээжийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг *-*-**тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:******** /

2. Х овгийн Х.Н, Монгол Улсын иргэн, 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Орхон аймгийн ** дугаар сургуулийн *** ангийн сурагч, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянтал **-**** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:******** /

            2. Өсвөр насны шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч Х.Н, Н.Э нар нь С.Б-той бүлэглэн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт О.Т-ийг “Н.Э-г алгадлаа” гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа алгадах, хөлөөрөө өшиглөх, газарт унасан байхад нь дээрээс нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхи, баруун тохой, зүүн бугуй, зүүн шуу, зүүн сарвуу, баруун шилбэ, зүүн нүдний алимад цус хуралт, баруун шуу, баруун чих омог, хамрын нуруу, зүүн угалз, зүүн чамархайд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Н.Э, Х.Н нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа ойлгож байна. Хохиролд 231,000 төгрөг төлсөн” гэв. 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Х.Н мэдүүлэхдээ “Э утсаар ярихдаа уйлаад зандрангуй хүрээд ир гэхээр нь айгаад очиж аваад ууланд хүргэж өгөөд буцаж очиж авсан. Т-ийг зодоогүй, гар хүрээгүй, айгаад машинаас буугаагүй” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.М“Хүүхдээ харж хандаагүй миний буруу” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Х “Хүүхэд маань хохирогчийг зодоогүй. Яагаад хэрэгт татагдсныг ойлгохгүй байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Насанд хүрээгүй хохирогч О.Т-ийн “2025 оны 05 дугаар сарын 01-ний өглөө гэрээс гараад 08 цаг гэж хичээлдээ ороод 12 цаг 30 минутад хичээл тараад манай ангийн хүүхэд Т намайг манайд хүрээд ирээч андаа гээд байхаар нь *-**-** тоотод Б гэдэг ахын гэрт очсон... дэлгүүрээс 2 том пиво, нэг шил 05 литрийн архи аваад буцаж байр руугаа ороод архи пиво уусан. Тэр хоёр ах нэлээд согтуу болсон. Т бид хоёр бас пиво, архинаас уусан. Тэгээд байж бай~ал гаднаас хоёр ахын таньдаг дүү гэж яриад байсан нэг эмэгтэй орж ирээд ганц нэг хундага архи уусан. Т бид хоёр гармаар байсан бөгөөд айгаад гарч чадахгүй байсан болохоор тэг эгчийг гуйгаад та бид хоёрыг худлаа яриад гаргаад өгөөч гэсэн чинь нөгөө эгч ээж дуудаад байна энэ хоёроор юм өргүүлмээр байна гэж хэлээд бид хоёрыг дагуулаад гарсан. Би тухайн үед өөрийнхөө цүнх гар утас хоёрыг нөгөө айлдаа үлдээсэн байсан. Бид гурав алхсаар байгаад үйлчилгээний төвийн ард ирсэн. Би тэндээс алхаад явчихъя гэсэн чинь нөгөө эгч намайг явуулахгүй миний үснээс татаад сандал дээр суулгаад байсан. Тэгэхээр нь би нөгөө эгчийг намайг тавь гээд нүүр рүү нь алгадсан чинь нөгөө эгч найзыгаа дуудаад саарал өнгийн приус машин байсан эрэгтэй, эмэгтэй хоёр найз нь гэсэн, ирээд намайг машиндаа суу гээд би айгаад шууд суусан. Т бид хоёр хамт суугаад нөгөө эгч бас хамт суугаад бид хэд Дэнжийн уул руу гарсан... Бид дөрөв үлдээд байж байхад эгч нь намайг алгадсан гээд уурлаад намайг гараараа нүүр рүү алгадаад цохиод, өшиглөөд, би унасан байхад нүүр рүү дэвсээд өшиглөөд зодоод байсан. Намайг зодож дууссаны дараа нөгөө машин ирсэн бөгөөд ирэхдээ намайг зодсон эгчийн найз залуу гээд танихгүй ахыг дагуулж ирсэн. Тэгээд эгчийн уур гараад бид хэд машинд нь суугаад город орсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/

2. Насанд хүрээгүй гэрч М.Т-ийн “2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хичээлээ тараад таньдаг хуурай ах Б гэдэг ахтай чатаар хаана байгаа юм агаа гэсэн чинь *-**-** тоотод гэртээ байна хүрээд ирээч ахын дүү ганцаараа байна гэхээр нь яваад очсон чинь Б ах ганцаараа эрүүл байсан. Тэгээд тэднийд байхдаа би Т-ийг хүрээд ирээч андаа гэсэн чинь хүрээд ирсэн. Тэгээд бид гурав байж байхад Б ахын найз гээд танихгүй М гээд ах эрүүл ирсэн. Тэгээд бид хэд нийлж мөнгө гаргаж архи, пиво ууя гэж ярилцаад бид хоёроос мөнгө асуухаар нь надад байсан 11000 төгрөг гаргасан. Т-ийн дансанд 40,000 төгрөг байсан. Б ах руу шилжүүлээд хоёр ах мөнгө гаргаагүй дэлгүүрээс 2 том пиво, нэг шил архи авч ууцгаасан. Тэгээд уугаад байж байгаад Т бид хоёр явах гэсэн чинь нөгөө хоёр ах явуулахгүй байж бай гээд байсан. Тэгэхээр нь таньдаг Э Э гэдэг охиныг чатаар хүрээд ирээч гээд дуудсан чинь хүрээд ирсэн. Бид хэдтэй хэсэг сууж байгаад бид хоёрыг худлаа ярьж ээж дуудаад байна юм өргүүлнэ гэж хэлээд дагуулаад гарсан. Бид гурав үйлчилгээний төвийн ард сууж байсан, би гар утсаараа яриад явж байгаад хүрээд ирсэн чинь Т, Э хоёр маргалдаад нэгнийгээ алгадалцаад Э уйлаад найз залуу руугаа утсаар яриад найз залуу нь машинтай бас нэг охин банди хоёртой хамт ирсэн эмэгтэй нь машинаа барьж явсан. Тэгээд бид гурав суугаад Дэнж рүү өгсөөд Пинк дэлгүүрийн эсрэг талын уул руу өгсөөд уулан дээр гараад зогссон. Тэгээд бид нар буугаад Т, Э-г эгээ уучлаарай гээд уучлал гуйсан. Э эгч Т-ийг 4-5 удаа алгадаад Т сөхөрч суугаад анай уучлаарай гээд байсан. Тэгэхэд Э эгч Т-ийг нүүр лүү нь өшиглөсөн тэр үед машинтай нэг эрэгтэй ах ганцаараа яваад нэг эрэгтэй хүн авч ирсэн. Тэгэхэд Б гээд байсан ах Т-ийг нэг удаа алгадсан. Тэгээд бид хэд машиндаа суугаад город орсон. Тэгэхэд гадна арай харанхуй болоогүй гэгээтэй байсан би цанын баазын ард буугаад нөгөө хэд явсан, би Б ахын гэр лүү очоод Тийн цүнх утас хоёрыг аваад Т худалдааны гудамжны биллиардад байна гэхээр нь хүргэж өгсөн. Тэгээд тэндээ хэсэг байж байгаад би Т-ийг гэрт нь хүргэж өгсөн. Э биллиарддаа үлдсэн. Тийн зүүн нүд хавдсан байсан хамрын дээд хэсэгт шалбарсан байсан, хамраас нь цус гараагүй. Э эгч Т-ийг алгадсан гээд уурлаад зодсон нүүр лүү нь хэд хэд алгадаад сөхрөөд суусан байхад нь нүүр лүү нь өшиглөсөн. Тэгэхэд Т-ийн нүд нь хавдсан. Өөр хүн цохиж зодсон зүйл байхгүй Б гээд байсан ах явах гэж байхад нэг удаа алгадсан тэгэхэд гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

3. Гэрч Э.Б-ийн Би Т гэдэг хүүхдийг танина сагс тоглож байгаад танилцаж байсан урьд өмнө ганц нэг удаа уулзаж байсан Т гэдэг хүүхдийг танихгүй. Манай эмээ *-**-** тоотод манай эмээ амьдардаг би хааяа эмээг харж эмээгийнд хамт амьдардаг юм. Манай найз М хотоос ирээд 2 хонож байсан бөгөөд 2025 оны 05 сарын 01-ний өдөр М эмээгийнд ирсэн тухайн үед эмээ гэртээ байж байгаад гараад явсан байсан, найз бид хоёр үлдсэн. Өдөр 12 өнгөрч байсан байх Т над руу залгаад агаа танайд очиж тоглоё гэхээр нь тэгээ хүрээд ир гэсэн чинь манай гэрийн компьютерыг хааяа тоглодог юм тоглох гээд ирсэн, тухайн үед би найзтайгаа пиво ууж байгаад унтаж байхад Т орж ирээд тоглож байсан Т-ийн найз нь бас араас нь ирсэн юм байна лээ нэг сэрсэн чинь Т гээд хүүхэд бас ирсэн байсан. Би босоод найзтайгаа ууж байгаад үлдээсэн пиво уугаад сууж байсан чинь Т гэдэг хүүхэд намайг надад пиво хийгээд өгчихөөч гэхээр нь би чи яах гээд байгаа юм бэ гээд Т-өөс энэ уудаг юм уу гэсэн чинь ганц нэг ууж байсан гэж хэлж байсан тэгэхээр нь би ганц нэг аяга хийж өгсөн чинь дуртай өөрөө ууж байсан тэгээд жоохон халсан чинь Т тоглоод сууж байхад нь пиво хийж өгөөд байсан Т уугаагүй уруулаа хүргээд өгөөд байсан, уучихаач андаа гээд шахаад байсан. Тэр үед манай найз унтаж байгаад босож ирээд юун танихгүй хүүхдүүд ороод ирсэн юм гээд асууж байсан. Тэгээд үлдсэн пиво Т бид хоёр уугаад дууссан. Тэгээд бид хэд мөнгө нийлүүлж пиво авч ууя гээд М бид хоёр хүний 15000 төгрөг нийт 30.000 төгрөг гаргаад Т 40.000 төгрөг гаргаад, Т 10.000 төгрөг гаргасан санагдаж байна миний данс руу мөнгөө цуглуулаад би ганцаараа дэлгүүр орж 3 том пиво, 1 ширхэг 05гр архи аваад орж ирсэн, тэгээд тэрийгээ ууцгаасан Т өөрөө аягалаад би өмнө ууж байсан ш дээ агаа гээд хамт уусан Т өмнө ууж байгаагүй болохоор халаад байна гээд их уугаагүй, Т бол уугаад байсан. Тэгээд байж байтал гаднаас Э гэдэг охин орж ир ирсэн бөгөөд бид хэдтэй хэсэг сууж байгаад ганц нэг аяга пиво уусан тэгээд Т Т хоёроор юм зөөлгөнө гээд аваад явсан би Э-ийг сайн танихгүй сагсны шийдэн дээр харж байсан. Тэгээд л тэр гурав яваад өгсөн. Т Т хоёрт архи пиво шахсан зүйл байхгүй Т гэдэг хүүхэд өөрөө өмнө ууж байсан гэсэн өөрөө уух дуртай юм байна лээ, өөрөө хийж уугаад байсан бид нар мөнгөө нийлүүлж архи пиво авч уусан хүчээр мөнгийг нь авсан зүйл байхгүй, Т ааваасаа их айдаг юм байна лээ ааваасаа айгаад намайг хүчээр уулгасан мэтээр ойлгуулсан байсан. Т тухайн үед нэлээн согтсон над руу хөөе Б гээд хуруугаараа чичлээд хөөе гээд орилоод агсраад байхаар нь би ах захаа мэдээрэй гэж хэлээд зүгээр байгаарай ахын дүү гээд дагз руу нь 2 удаа алгадсан өөр цохиж зодсон зүйл байхгүй. Т манайхаас гарахад нүүр ам бие нь зүгээр гарсан. Э гэдэг охинтой хамт гарсан миний сонссоноор Т согтуурхаад Э-ийг нэлээн олон алгадсан юм байна лээ тэгэхээр нь Э уурлаад Т-ийг Дэнж рүү дагуулж уулан дээр гараад сөхөрч суулгаж байгаад өшиглөж зодсон гэж сонссон. Тэрнээс өөр мэдэх зүйл байхгүй байна. Зодсоныхоо дараа дагуулж яваад нүүр амыг нь угаагаад тос түрхэж өгөөд уучлаарай анайгаа гээд уучлал гуйсан гэж байсан. Би Э гэдэг охины бүтэн нэрийг нь мэдэхгүй урьд өмнө уулзаж байгаагүй” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 29 дэх тал/

4. Гэрч Б.А-ийн “Би Э гэдэг охинтой үерхдэг сайн найзууд байгаа юм. 2025 оны 05 сарын 01-ний би Эрдэнэ багт гэртээ унтаж байгаад сэрээд байж байсан чинь орой 17 цагийн үед байхаа Н гэдэг Э-гийн найз манайд ганцаараа ирээд хамт дэлгүүр ороод ирье гэхээр нь гараад Нийн машинд суугаад явсан чинь намайг аваад уул руу дагуулаад гарсан тэгэхэд ууланд дээр Б гэдэг багын найз, Э бас танихгүй хоёр хүүхэд байсан. Намайг очиход танихгүй хоёр хүүхдийн нэг өндөр нь зодуулсан байдалтай байсан тэгэхээр нь би юу болж байна гэж асуусан чинь Э надад хэлэхдээ үйлчилгээний төвийн хажууд байхад энэ банди намайг 6-7 алгадсан тэгэхээр нь би авч ирээд зодсон гэж хэлсэн. Тэгээд бид нар явах гээд би машинд суух гэж байхад Б гээд найз маань нөгөө хүүхдийг хоёр алгадсан тэгэхээр нь би Б-ыг боль андаа наад хүүхдийн чинь нүүр ам нь аймаар болцон байна ш дээ гэж хэлээд тэгээд бид нар машиндаа суугаад горд руу уруудсан цанын баазын харалдаа зодуулсан хүүхдийн найз нь буугаад үлдсэн, тэгээд бид нар яваад *-*-р байрны гадна Э*гийн байрны гадна Э, нөгөө зодсон бандитай хамт буугаад үлдсэн, Б, Н бид гурав яваад би гэртээ бууж үлдсэн, нөгөө хоёр яваад өгсөн. Зодуулсан гээд байгаа хүүхэд нэлээн халамцуу байсан Э-г алгадахаар нь уурлаад уул руу дагуулж гарч зодсон талаар ярьсан. Б-ийн хувьд намайг очиход баруун гараараа хоёр удаа зүүн хацар луу нь гайгүй зөөлөн алгадсан нөгөө хүүхэд нь уучлаарай аниа гээд байсан. Намайг очиход Э уйлчихсан хацар нь улайсан байдалтай байсан. Э болон тэнд байсан хүүхэд Б надад хэлэхдээ анд нь хоёр удаа алгадсан өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй Э зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тэл/

5. Насанд хүрээгүй гэрч С.Б-ын “Би А-тай багын сайн найзууд байгаа юм Э болохоор А-тай үерхдэг юм, ер нь сайн мэднэ. 2025 оны 05 сарын 01-ний өдөр Н гэдэг охин манай гэрийн гадна машинтай ирээд машин дотор юм яриад сууж байсан чинь Э, Н рүү уйлаад залгасан яасан гэсэн чинь энд нэг банди намайг 7-8 алгадчихлаа хүрээд ирээч гэхээр нь бид хоёр үйлчилгээний хажууд яваад очсон чинь Э-гийн хацар улайчихсан нөгөө банди нэлээн согтуу уйлчихсан би алгадчихсан юмаа би юу ч санахгүй байна гээд байсан хажууд нь бас нэг найз нь гээд банди хамт байсан тэгээд тэр 3-ыг машинд суулгаад шууд дэнжийн Пинк дэлгүүрийн хажуу талын уул руу гарсан. Уулан дээр гараад машинаас бүгд буугаад Э нөгөө хүүхдийг шууд зодож эхэлсэн намайг яагаад ингэж байгаа юм бэ би чамайг авч гараа биз дээ гэсэн тэгэхэд нөгөө хүүхэд сөхрөөд суучихсан байсан тэгэхэд Э нүүр лүү нь өшиглөөд алгадаад зодсон нөгөө хүүхэд унаад унасны дараа бол дэвсэж зодсон зүйл байгаагүй би тэр хүүхдийг босгоод Э-г одоо болно гээд болиулсан. Тэр үед Н яваад А авч ирсэн А ирсний дараа би тэр хүүхдийг хоёр удаа хацар луу зөөлөн алгадсан тэгэхэд А юу болоод байгаа юм гэхээр нь болсон асуудлыг хэлээд бид нар машиндаа суугаад горд уруудсан эхлээд зодуулдаг хүүхдийн найз нь буугаад дараа нь зодуулсан хүүхэд Э-тай баарных нь гадна буугаад үлдсэн бид 3 дэнж өгсөөд А-г буулгаад Н бид хоёр ойрхон болохоор хамт харьсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Зодуулсан гээд байгаа хүүхэд нэлээн халамцуу байсан бөгөөд уучлаарай аниа гээд байсан тэр хүүхдийг Э зодсон бөгөөд би сүүлд нь явах гэж байхдаа 2 алгадсан нь үнэн, хамт зодсон зүйл байхгүй. Би зүүн хацар луу 2 удаа баруун гараараа алгадсан.Тэр зодуулсан хүүхэд нэлээн согтуу байсан бөгөөд уйлаад байсан Уулан дээр зодуулсны дараа хацар нь хавсан байсан бөгөөд намайг алгадахаас өмнө хацар нь шалбараад хавдсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/

6. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн *******/***дугаартай “О.Т-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхи, баруун тохой, зүүн бугуй, зүүн шуу, зүүн сарвуу, баруун шилбэ, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун шуу, баруун чих омог, хамрын нуруу, зүүн угалз, зүүн чамархайд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/

7. Нас тоолсон тухай “Н.Э (РД:*********) нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэмт хэрэгт холбогдох үедээ 16 нас 5 сар 2 хоногтой байсан” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 50 дахь тал/

8. Өсвөр насны шүүгдэгч Н.Э-гийн хууль ёсны төлөөлөгч Д.М-аас хохирогчид учирсан хохиролд 231,000 төгрөг төлсөн тухай баримт /хавтаст хэргийн 63 дахь тал/

9. Өсвөр насны шүүгдэгч Н.Э-гийн  “Нийг хүрээд ирээч гэж дуудсан бөгөөд Н өвөөгийнхөө Приус-41 маркийн саарал өнгийн машинтай Б хамт ирсэн бөгөөд би тухайн үед уйлсан байсан болохоор тайвшрах гээд Н-ийг намайг дагуулаад яв гээд орилсон чинь намайг машиндаа суулгаад би тайвшрах санаатай уул руу явсан юм. Тухайн үед Т гэдэг хүүхэд согтуу өөрийгөө эе- явж чадахгүй байсан болохоор архийг нь гаргах гэж хамт дагуулж явсан. Тэгээд уулан дээр очоод намайг алгадсан болохоор би Т-ийг цохиж зодсон Нийн хувьд Т гэдэг хүүхдэд гар хүрсэн цохиж зодсон асуудаг байхгүй. Тухайн үед Н явах гээд байхаар нь би байж бай би эндээс яаж явах юм гээд байлгаад байсан юм. Бын хувьд Нийг дагаж ирсэн бөгөөд Намайг Т-ийг зодож байхад Б машины цаана Нтэй юм яриад зогсож байсан машинд суух гэж байхад Б Т-ийг нэг удаа алгадсан юм шиг байсан би алгадаж байгааг нь хараагүй. Б надтай нийлж Т-ийг зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 122-р тал/

10. Өсвөр насны шүүгдэгч Х.Н-ийн  “Би тухай өдөр гэртээ байсан бөгөөд өдөр 16 цаг өнгөрч байсан санагдаж байна. Төрсөн дүүгээ сургуулиас нь аваах гээд гэрээс гарах гэж байсан юм. Гэр хороолол дундуур яваад дүүгээ авах гэж байсан юм. Яг тэр үед Э над руу залгаад чи яг одоо ир би хүнд алгадуулчихлаа гээд уйлаад ярьсан тэгэхээр нь би санаа зовоод дүүгээ аваагүй шууд Э дээр очихоор болоод ганцаараа очихоос айгаад Б руу ярьсан чинь хичээлээ тараад гэрийн ойролцоо явна гэхээр нь замаараа аваад үйлчилгээний төв дээр очсон чинь Т гээд хүүхдэд алгадуулсан гээд уйлчихсан байсан тэгээд Э нэлээн бухимдалтай намайг аваад уул руу яваадах би тайвширмаар байна гээд орилоод байхаар нь айсандаа аргагүйн эрхэнд Э уурандаа намайг зодчих ч юм болов уу гэж бодоод айсандаа Э, Т хоёрыг бас нэг найзыг нь хамт суулгаад явсан Э надад зам зааж явсан бөгөөд Дэнж рүү яваад Пинк дэлгүүрийн хажуугийн замаар яваад уул руу гарсан. Машинаас буугаад Э Т-ийг алгадаад өшиглөөд зодохоор нь тэгэхээр нь би Б хандан болиулаач гэсэн чинь Б салгаад болиулсан тэр үед би машинтай яваад Эгийн найз залуу А-г Э яваад аваад ирээч гээд байхаар нь би айсандаа явж авч ирсэн. Намайг ирэхэд Т гэдэг хүүхэд Эгийн урд өвдөглөөд суучихсан уучлал гуйж байсан тэгэхэд А буугаад юу болж байгаа юм одоо больцгоо энэ хүүхдийг ямар аймаар зодсон юм гээд Э-г загнасан тэр үед Б, Т-ийг нэг удаа алгадсан тэгэхээр нь би Б-ыг болиоч гээд тэгээд Э, Т-ээс уучлал гуйгаад хоорондоо эвлэрээд машиндаа суугаад явцгаасан. Ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 133-р тал/

11. Нас тоолсон тухай “Х овогтой Н (РД:**********) нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэмт хэрэгт холбогдох үедээ 16 нас 8 сар 5 хоногтой байсан” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 136 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Өсвөр насны шүүгдэгч Х.Н, Н.Э нар нь С.Б-той бүлэглэн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт О.Т-ийг “Н.Э-г алгадлаа” гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа алгадах, хөлөөрөө өшиглөх, газарт унасан байхад нь дээрээс нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхи, баруун тохой, зүүн бугуй, зүүн шуу, зүүн сарвуу, баруун шилбэ, зүүн нүдний алимад цус хуралт, баруун шуу, баруун чих омог, хамрын нуруу, зүүн угалз, зүүн чамархайд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Өсвөр насны шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Эд 200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Х.Н-т 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б дүгнэлтдээ “Өсвөр насны шүүгдэгч Н.Э-гийн гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Харин бусадтай бүлэглэж үйлдсэн гэж үзэхгүй байна. Иймд хуулийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М дүгнэлтдээ “Өсвөр насаны шүүгдэгч Х.Н нь хохирогчийн эрүүл мэндэд халдаагүй гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Х.Н-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д цагдаагийн газарт гаргасан гомдол, гэрэл зургууд, нас тоослон мөрдөгчийн тэмдэглэл, /хавтаст хэргийн 63, 136 дахь тал/, насанд хүрээгүй хохирогч О.Т-ийн “Би тэндээс алхаад явчихъя гэсэн чинь нөгөө эгч намайг явуулахгүй миний үснээс татаад сандал дээр суулгаад байсан. Тэгэхээр нь би нөгөө эгчийг намайг тавь гээд нүүр рүү нь алгадсан чинь нөгөө эгч найзыгаа дуудаад саарал өнгийн приус машин байсан эрэгтэй, эмэгтэй хоёр найз нь гэсэн, ирээд намайг машиндаа суу гээд би айгаад шууд суусан. Т бид хоёр хамт суугаад нөгөө эгч бас хамт суугаад бид хэд Дэнжийн уул руу гарсан. Бид дөрөв үлдээд байж байхад эгч нь намайг алгадсан гээд уурлаад намайг гараараа нүүр рүү алгадаад цохиод, өшиглөөд, би унасан байхад нүүр рүү дэвсээд өшиглөөд зодоод байсан” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.Т-ийн “Тэгээд бид нар буугаад Т Эг эгээ уучлаарай гээд уучлал гуйсан. Э эгч Т-ийг 4-5 удаа алгадаад Т сөхөрч суугаад анай уучлаарай гээд байсан. Тэгэхэд Э эгч Т-ийг нүүр лүү нь өшиглөсөн тэр үед машинтай нэг эрэгтэй ах ганцаараа яваад нэг эрэгтэй хүн авч ирсэн. Тэгэхэд Батук гээд байсан ах Т-ийг нэг удаа алгадсан. Тэгээд бид хэд машиндаа суугаад город орсон. Т-ийн зүүн нүд хавдсан байсан хамрын дээд хэсэгт шалбарсан байсан, хамраас нь цус гараагүй. Э эгч Т-ийг алгадсан гээд уурлаад зодсон нүүр лүү нь хэд хэд алгадаад сөхрөөд суусан байхад нь нүүр лүү нь өшиглөсөн. Тэгэхэд Т-ийн нүд нь хавдсан. Өөр хүн цохиж зодсон зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/, гэрч Б.А-ийн 2025 оны 05 сарын 01-ний би Эрдэнэ багт гэртээ унтаж байгаад сэрээд байж байсан чинь орой 17 цагийн үед байхаа Н гэдэг Э-гийн найз манайд ганцаараа ирээд хамт дэлгүүр ороод ирье гэхээр нь гараад Нийн машинд суугаад явсан чинь намайг аваад уул руу дагуулаад гарсан тэгэхэд ууланд дээр Б гэдэг багын найз, Э бас танихгүй хоёр хүүхэд байсан. Намайг очиход танихгүй хоёр хүүхдийн нэг өндөр нь зодуулсан байдалтай байсан. Тэгэхээр нь би юу болж байна гэж асуусан чинь Э надад хэлэхдээ үйлчилгээний төвийн хажууд байхад энэ банди намайг 6-7 алгадсан тэгэхээр нь би авч ирээд зодсон гэж хэлсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/, насанд хүрээгүй гэрч С.Б-ын “Уулан дээр гараад машинаас бүгд буугаад Э нөгөө хүүхдийг шууд зодож эхэлсэн намайг яагаад ингэж байгаа юм бэ би чамайг авч гараа биз дээ гэсэн. Тэгэхэд нөгөө хүүхэд сөхрөөд суучихсан байсан. Тэгэхэд Э нүүр лүү нь өшиглөөд алгадаад зодсон нөгөө хүүхэд унаад унасны дараа бол дэвсэж зодсон зүйл байгаагүй би тэр хүүхдийг босгоод Э-г одоо болно гээд болиулсан. Зодуулсан гээд байгаа хүүхэд нэлээн халамцуу байсан бөгөөд уучлаарай аниа гээд байсан тэр хүүхдийг Э зодсон бөгөөд би сүүлд нь явах гэж байхдаа 2 алгадсан нь үнэн, хамт зодсон зүйл байхгүй. Би зүүн хацар луу 2 удаа баруун гараараа алгадсан.Тэр зодуулсан хүүхэд нэлээн согтуу байсан бөгөөд уйлаад байсан Уулан дээр зодуулсны дараа хацар нь хавсан байсан бөгөөд намайг алгадахаас өмнө хацар нь шалбараад хавдсан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн *******/***дугаартай “О.Т-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхи, баруун тохой, зүүн бугуй, зүүн шуу, зүүн сарвуу, баруун шилбэ, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун шуу, баруун чих омог, хамрын нуруу, зүүн угалз, зүүн чамархайд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/ зэрэг нотлох баримтаар өсвөр насны шүүгдэгч Н.Э нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн нутаг дэвсгэрт О.Т-тэй маргалдаж, нүүр рүү алгадсан гэх шалтгаанаар өсвөр насны Х.Н, С.Б нарыг дуудаж ирүүлж, бүлэглэн О.Т-ийг Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах ууланд авч очин нүүр рүү нь гараараа алгадах, хөлөөрөө өшиглөх, газарт унасан байхад нь дээрээс нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхи, баруун тохой, зүүн бугуй, зүүн шуу, зүүн сарвуу, баруун шилбэ, зүүн нүдний алимад цус хуралт, баруун шуу, баруун чих омог, хамрын нуруу, зүүн угалз, зүүн чамархайд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Өсвөр насны шүүгдэгч Н.Э, С.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж,, хүний эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж, хөнгөн хохирол учруулсан, өсвөр насны шүүгдэгч Х.Н нь Н.Э, С.Б нарын үйлдлийг мэдсээр байж, урьдчилан зөвшөөрч, тээврийн хэрэгслээр дэмжлэг үзүүлж, бүлэглэн, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул өсвөр насны шүүгдэгч Н.Э, Х.Н нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Өсвөр насны яллагдагч С.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын шийдвэр үндэслэлтэй байна.

 

            Өсвөр насны шүүгдэгч Х.Н-ийн хууль ёсны төлөөлөгч М.Х болон өмгөөлөгч Н.М нар санал, дүгнэлтдээ “Х.Н гэмт хэрэгт оролцоогүй, хохирогчийн биед халдаагүй” гэж мэтгэлцэж байх боловч нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаар өсвөр насны шүүгдэгч Х.Н нь Н.Э-гийн “бусдад алгадууллаа хүрээд ир” гэсэн хүсэлтийнг дагуу ирж, хохирогчийг тээврийн хэрэгслээр тээвэрлэн ууланд хүргэж өгч, айлган сүрдүүлэх, эрүүл мэндэд нь халдаж зодох үйлдэлд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон болох нь тогтоогдож байна. Өсвөр насны шүүгдэгч Х.Ннь Н.Э-гийн хууль бус үйлдэлд хамтран оролцохоос татгалзаагүй, таслан зогсоогоогүй, гэмт үйлдлийг мэдсээр байж, урьдчилан зөвшөөрч, сайн дураар дэмжлэг үзүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хамжигч гэж үзэх үндэслэлтэй. Өсвөр насны шүүгдэгч Х.Н нь Н.Э-гийн дарамт, шахалтаар гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.Т-ийн хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхи, баруун тохой, зүүн бугуй, зүүн шуу, зүүн сарвуу, баруун шилбэ, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун шуу, баруун чих омог, хамрын нуруу, зүүн угалз, зүүн чамархайд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нар хохирогч О:Т-т учирсан эрүүл мэндийн хохиролд 231,000 төгрөг төлсөн. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар хохирлын баримт ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул өсвөр насны шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч нараас гаргуулах төлбөргүй гэж үзлээ. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, Орхон аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Н.Э, Х.Н нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Өсвөр насны шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан өсвөр насны шүүгдэгч Н.Э, Х.Н нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тодорхой хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

 

            Өсвөр насны шүүгдэгч Н.Э, Х.Н нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт, хяналт тавихыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, өсвөр насны шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Х н овогтой Н-ийн Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, өсвөр насны шүүгдэгч Х овогтой  Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Эд ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Н-т ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 1 жилийн хугацаагаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин Т болтол өсвөр насны шүүгдэгч Н.Э, Х.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Э, Х.Н нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт, хяналт тавихыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А