Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/582

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                        Хэргийн индекс:07/2025/0544/Э

Дархан-Уул аймаг дахь сумын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

Улсын яллагч Б.Энхтулга,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн дахь хэсгийн.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************************ холбогдох эрүүгийн 2518000000538 дугаартай хэргийг025 оны 10 дугаар сарын*******-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны******* дугаар сарын*******-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, настай,, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, хамт, Дархан-Уул аймаг Дархан сум дугаар баг, дугаар гудамж, тоотод оршин суух хаягтай,

***************** (РД: ***)

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн дахь хэсгийн.1-т заасан “бага насны хүүхэд хулгайлахаар завдсан” гэмт хэрэгт холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 7 дугаар тал), насанд хүрээгүй хохирогч мэдүүлэг (хх-ийн 12-14 дүгээр тал), насанд хүрээгүй хохирогч нас тоолсон тэмдэглэл (хх-ийн 15 дугаар тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мэдүүлэг (хх-ийн 19 дүгээр тал), насанд хүрээгүй гэрч мэдүүлэг (хх-ийн2-23 дугаар тал), гэрч мэдүүлэг (хх-ийн8-29 дугаар тал), гэрч мэдүүлэг (хх-ийн1-32 дугаар тал), гэрч мэдүүлэг (хх-ийн4 дүгээр тал), гэрч мэдүүлэг (хх-ийн 40 дүгээр тал), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 45-58 дугаар тал), Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн025 оны 07 дугаар сарын-ний дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 61-62 дугаар тал), Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт (хх-ийн 73-77 дугаар тал),*******ын өвчний түүх (хх-ийн 81-111 дүгээр тал), яллагдагч*******ын мэдүүлэг (хх-ийн 121 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

Үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

Шүүгдэгч******* нь025 оны 07 дугаар сарын4-ний өдрийн 12 цаг 40 минутын орчимд, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, Хээтэй хороолол, 4-1 дүгээр байрны гадаа тоглож байсан 7 настайг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явахаар гараас нь татах, зулгаах зэргээр чирэн явах үед хүн гарч ирсний улмаас насанд хүрээгүй хохирогчийг орхиж зугтаасан” гэх үйл баримт тогтоогдлоо.

Уг үйл баримт нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 7 дугаар тал),

- Насанд хүрээгүй хохирогч: “...гадаа гараад миний дүү,ын, миний, бид нар гүүр явж тоглосон. Гүүр рүү битай хамт явсан. Гүүрэн дээр тоглож дууссаны дараа би скүүтэрээ авах гээд замын нөгөө тал руу явж байхад танихгүй ах над руу ойртож ирээд миний гараас чирээд намайг дагуулаад явсан. Миний гараас чирээд явахаар нь би уйлаадаа гээд орилох үед замын хажууд тоглоод байж байсан. Тэгээд тэр ах намайг чирээд хол дагуулаад явж байхад нь манай дүү гүйж ирсэн. ирээд тэр ахын гараас хазсан чиньыг түлхээд унаад уйлсан. Нөгөө болохоор тэр танихгүй ах руу чулуу шидсэн. Тэгээд намайг чирээд явж байхад урдаас нэг эгч гарч ирэхээр нь би “туслаарай” гэж хэлсэн чинь тэр эгчийг надад туслах үед тэр танихгүй ах миний гараас тавихгүй байсан. Бас хүүхэдтэй нэг эгч таарахаар нь “надад туслаарай” гэж орилсон чинь тэр танихгүй ах зугтах гээд намайг миний гараас чирээд нэг тийшээ явах гэж байсан.

Намайг “туслаарай” гээд орилсон чинь хүүхэдтэй эгч дэлгүүр рүү орчхоод буцаж гарч ирээд надад туслахад тэр ах миний гарыг тавиад намайг газар унагаахад миний хөл шалбарчихсан. Тэгээд тэр ах зугтаачихсан. Хүүхэдтэй аниа намайг тэврээд байр руу явсан.,,-т болсон зүйлийг ярьж өгсөн. Тэр танихгүй ах миний гараас чирээд явж байхдаа хүмүүс намайг тоохгүй болохоор би хүүхэд хулгайлж байна, өөр арга байхгүй гэж хэлсэн. Намайг уйлсан чинь “дуугай бай” гээд загнаад байсан. Малгайтай шар цамцтай байсан гэхдээ малгайг нь өмсөөгүй, чихэвч зүүчихсэн, зэвүүн царайтай хүүхдийн хулгайч байсан. Намайг хулгайлсан. Надаас өндөр ах байсан. Намайг уйлсан чинь “дуугай бай” гэж загнасан. Намайг цохиогүй, муухай үгээр хараагаагүй. Би харж байгаагүй, танихгүй хүн байсан. Миний зүүн гарын бугуй хэсгээс бариад явсан. Их өвдсөн. Би их айсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 12-14 дүгээр тал),

- Насанд хүрээгүй хохирогч нас тоолсон тэмдэглэл (хх-ийн 15 дугаар тал),

- Насанд хүрээгүй гэрч: “...манай намайг тоглох уу? гэхээр нь би ээжээс асуугаад битай, аниатай хамт гадаа гарч тоглосон. Гадаа гараад машин зам гардаггүй тоглоомын талбай орж тоглож байгаад буцаж ирээд эргэдэг тоглоом дээр тоглосон. Тэр тоглоом нь удаан эргээд байсан болохоор өөр газар тоглоё гэсэн чинь аниа “тэгье” гээд зам гарч тоглосон. Би юу ч хэлээгүй. Тоглоомын газар руу явахдаа бид гүүрээр гарсан. Тэгээд бид-ыг тоглож байхад скүүтэрээ авна гээд зам гарсан. Тэгээдаа гээд орилох нь сонсогдохоор нь би гүүрээр буугаад харсан чиньыг нэг ах аваад явж байсан. Би явсан замаар нь араас нь очсон чинь нэг агааыг гараас нь чанга барьчихсан байсан. Би араас нь очоод тэр ахын гараас нь татсан чинь тэр ах газар унаадыг зугтах гэж байхад нь гараас буцаад чанга бариад авчихсан. Тэр ах намайг түлхээд унагаачихсан чинь би уйлаад өөр нэг ах руу гүйж очоод аниаг маань нэг ах барьчхаад зүгээр явуулахгүй байна гэж хэлсэн чинь тэр ах надтай хамт явсан. Тэгсэн чиньтай хамт хүүхэдтэй эгч явж байсан. Нөгөөыг бариад явж байсан ах байхгүй байсан. Манай шиг царайтай, шар цамцтай, хар өмдтэй ах байсан. Тэр ах гараас нь чанга атгаад аниаг уйлуулчихсан байсан. Би тэр ахын гараас татаад манай аниаг тавь гэж хэлсэн. Тэр ах намайг цохиж зодоогүй, намайг түлхсэн.” гэх мэдүүлэг (хх-ийн2-23 дугаар тал),

- Гэрч: “...2025 оны 07 дугаар сарын4-ний өдрийн 13 цагийн орчимд ажил дээрээ байхад манай бага охин ажлын байрны гадна тоглож байхад ажлын байрны гадна хүмүүс орилолдоод байхаар нь гадна гараад ирэхэд хоёртэй зогсож байхаар нь “сая яагаад хүмүүс орилолдоод байсан юм бэ” гэж асуухад тэр хоёр эгч хэлэхдээ “сая нэг хүн нэг охин хүүхдийг хулгайлаад чирээд дагуулаад явж байхад нь бид хоёр тааралдаад салгаж авлаа” гэж хэлээд зогсож байсан. Тухайнн дагуулж явсан охин хүүхэд авраарай гээд орилоход тэр хоёр эгч яасан бэ гэхэд тухайн хүн тэр охиныг орхиод зугтаасан гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн ажлын гадна талын хяналтын камерыг шүүгээд үзэхэд нэг хүн бага насны охины гараас чирсээр дагуулаад явж байгаад хүмүүс харчхаад орхиод зугтааж байгаа нь манай хяналтын камерт бичигдсэн байсныг нь би гар утсан дээрээ бичиж аваад өөрийн нөхдийн групп чат нь дээр анхааруулах зорилгоор ийм хүмүүс гадуур яваад байна гээд байршуулсан. Би тухайн хүнийг хараагүй. Манай хяналтын камерын бичлэгт хүүхэд хулгайлж байгаа хүний царай сайн харагдахгүй байсан. Тэгээд би Цагдаагийн газар руу болсон асуудлын талаар дуудлага өгсөн. Би тухайн үед тэр хоёр эгчийн хэлсэн үгнээс манай охиныг дагуулж явсан юм байна гэж бодоод хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд өөр ягаан хувцастай, 1-3 ангийн сурагч гэмээр бие хаатай хүүхэд байсан. Тухайн хүүхэд намайг ажлын байрнаас гарахад надтай зөрөөд байрны булан тойроод явж байгаа нь хяналтын камерын бичлэгт бичигдэж үлдсэн байсан. Тухайнн гадна харагдах байдал, содон шинж тэмдгээр нь би лав сайн танихгүй хүн байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн8-29 дугаар тал),

- Гэрч: “...Би025 оны 07 дугаар сарын4-ний өдөр 13 цагийн үед цайны цагаар Дархан сум 9-р баг "Egg" март дэлгүүрийн урд нөхөр Карго руу ороод би 1 нас 11 сартай хүүхдийн хамт "Egg" март дэлгүүр рүү орсон. Тэгээд дэлгүүрийн касс дээр зогсож байхад дэлгүүрийн гадна хаалганы үүд хэсэгт бор шаргал өнгийн юүдэнтэй цамц бараан өнгийн өмдтэй, чихэндээ утастай чихэвч зүүсэн0-40 орчим насны хүн нь ягаан өнгийн футболк, шорттой тайрмал үстэй охины гараас нь хөтөлсөн байдалтай. Харин нөгөө охин нь дурамжхан явж байгаа харагдсан. Тэгээд байж байтал цаанаас нь цэнхэр өнгийн футболк өмссөн жоохон хүүхэд очоод зууралдаад байсан. Тэгэхээр нь би дэлгүүрээс хүүхдээ тэврээд гарч хартал бор шаргал өнгийн юүдэнтэй цамц бараан өнгийн өмдтэй, чихэндээ утастай чихэвч зүүсэн нь тэр хүүхдийг татаад тэр цэнхэр өнгийн футболктой хүүхдийг түлхээд нөгөө хүүхэд нь эгчийгээ авах гээд байгаа бололтой зууралдаж байсан. Тэгээд би өөрөө хүүхдээ тэвэрч явсан учраас замд нь явж байсан цагаан өнгийн футболктойтэйд хандаж "наад хүн чинь хүүхдийн хулгайч юм биш үү" гэж хэлэх үед тэр цагаан өнгийн футболктойтэй гүйж очоод тэр залуугаас хүүхдийг салгаад зогсож байхаар нь цааш гүйгээд зугтаачихсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би аль алиныг нь огт танихгүй юм. Тухайн ягаан өнгийн футболк, шорттой тайрмал үстэй охин нь дурамжхан зууралдаад явж байсан бөгөөд эсэргүүцэл үзүүлээд туслаарай, авраарай гэж хэлхээр нь гэр бүлийн хүн нь биш гэж бодсон. Ягаан өнгийн футболктойтэй хүүхэд 6-7 настай байх, харин цэнхэр өнгийн футболктой хүүхэд нь орчим настай байх гэж бодож байна. Тухайн хүүхэд тэр залууг таньдаг эсэхийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хх-ийн1-32 дугаар тал),

  • Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 45-58 дугаар тал),

- Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн025 оны 07 дугаар сарын-ний дугаартай шинжээчийн “..*** биед баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.” шинжээчийн дүгнэлт (хх-ийн 61-62 дугаар тал),

- Шүүх сэтгэц эмгэг судлалын “...сэтгэцийн онош: DS:F70.1 Оюун ухааны хөнгөн хомсдол, зан зан төрхийн өөрчлөлт.******* нь сэтгэцийн хувьд F70.1 Оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт эмгэгтэй байна.*******ын F70,1 Оюун хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт эмгэг нь төрөлхийн шалтгаантай эмгэг юм.*******ын амбулаторийн картаас үзэхэд014 оны 04 дүгээр сарын*******-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож хяналтад орсон талаар эмнэлгийн бичиг баримт байна.******* нь сэтгэцийн хувьд F70,1 Оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт эмгэгтэй байна.******* нь болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай байна.******* нь хэрэг хариуцах чадвартай байна.******* нь цаашид өөртөө болох бусдад аюул учруулах эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй юм.*******т эмнэлгийн чанартай албадлагын apra шаардлагагүй байна.*******ын өвчний түүх, клиникийн ажиглалт, эмнэлгийн бусад бичиг баримт, зөвлөх эмчийн үзлэг, эмгэг сэтгэл судлалын шинжилгээ зэргээс үндэслэн сэтгэцийн хувьд F70,1 Оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт эмгэгтэй. Харьяа орон нутагт хэвтсэн талаарх эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд******* нь "Оюуны хомсдол" эмгэгийн учир хяналтад байдаг, хэвтэн эмчлүүлж байсан тухай баримттай байна. дээрх эмгэг нь төрөлхийн шалтгаантай эмгэг бөгөөд эдгэрдэггүй, харин сэтгэцийн эмчийн хяналтад байх өвчний сэдрэлийн үед эмийн эмчилгээг хийх шаардлагатай байдаг болно.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.*******т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ шаардлагагүй байна.” гэх дүгнэлт (хх-ийн 73-77 дугаар тал),

  • *** өвчний түүх (хх-ийн 81-111 дүгээр тал),

- Яллагдагч*******ын мэдүүлэг (хх-ийн 121 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

  1. Эрх зүйн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч******* нь025 оны 07 дугаар сарын4-ний өдөр 12 цаг 40 минутын орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын  9 дүгээр баг Хээтэй хорооллын 4.1 дүгээр байрны гадна тоглож байсан 7 настайтэйг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Энэхүү гэмт хэргийг нотолбол зохих нотлох баримтууд маш хязгаарлагдмал байна. Хязгаарлагдмал гэдэг нь тухайн хүүхдийг богино хугацаанд чирээд гүйсэн үйл баримт тогтоогдож байна. Гэтэл авч яваад алах гэж байсан, хүчиндэх гэж байсан гэх мэтээр нийгмийг цочроосон байдаг гэхдээ гэмт хэрэг гэдэг зүйл нь өөрөө өөр зүйл юм. Ямар санаагаар үйлдэхээр зорьж байгаа идэвхтэй үйлдэл, завдалт нь өөр агуулгатай. Шүүгдэгч нь сэтгэцийн өөрчлөлттэй гэдэг нь тогтоогдсон.

Тухайн үед хүүхдийг чирээд яах гэж байсан. Зорьсон зорилт нь юу байсан гэдгийг хангалттай нотолж тогтоогоогүй. Гэтэл оюуны хөнгөн хомсдолтой байхад хүчиндэх гэж байсан юм байна гэж үзэх нь учир дутагдалтай. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдал хангагдаагүй байна. Шүүгдэгч нь мэдүүлэхдээ муу юм хийх гэсэнгүй, эсхүл хүчиндэх гэж байсан юм гээд өөр өөр агуулгатай зүйл мэдүүлдгийг мөн хангалттай нотлоогүй байгаа юм. Иймд гэмт хэргийн сэдэл санаа зорилго тогтоогдоогүй байх тул гэм буруутай гэж үзэх хангалттай нотлох баримт байхгүй гэж үзэн цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн дахь хэсгийн.1-т заасан “бага насны хүүхэд хулгайлахаар завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дүгээр зүйлд заасан “хүн хулгайлах” гэдэгт хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явсан, эрх, эрх чөлөөг нь хууль бусаар хязгаарласан үйлдэл хийсэн байхыг,

“бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг тус тус ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.” гэж заасан.

Шүүгдэгч******* нь 2025 оны 07 дугаар сарын4-ний өдрийн 12 цаг 40 минутын орчимд, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, Хээтэй хороолол, 4-1 дүгээр байрны гадаа тоглож байсан 7 настайг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явахаар гараас нь татах, зулгаах зэргээр чирэн явах үед хүн гарч ирсний улмаас насанд хүрээгүй хохирогчийг орхиж зугтаасан нь бага насны хүүхэд хулгайлах гэмт хэрэгт завдсан гэх шинжийг хангаж байна.

Мөн шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 902 дугаартай “*** нь сэтгэцийн хувьд F70.1 Оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт эмгэгтэй байна.******* нь болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай байна.******* нь хэрэг хариуцах чадвартай байна” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт (хх-ийн 73-77 дугаар тал)-ээр тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хүн хулгайлах” гэмт хэргийн субьектив шинжид гэмт этгээдийн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хийж буй үйлдэл нь хууль бус болохыг мэдэж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн байхыг ойлгох бөгөөд уг үйлдлийг ямар зорилгоор хийж байгаа, үйлдлээ төгсгөсний дараа хохирогчид заавал хууль бус үйлдэл хийхээр төлөвлөсөн, эсвэл төлөвлөөгүй байдал нь гэмт уг хэргийн шинжийг хангахад хамааралгүй юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийг хууль бусаар авч явсны дараа ямар үйлдэл хийх гэж байсныг заавал нотлон тогтоох шаардлагагүй, энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл, гэм бурууд нөлөөлөхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд “...шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Учир нь дээрх дүгнэлтийг гаргахдаа Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрт F71 буюу оюуны хүндэвтэр хомсдолтой гэснийг анхаарч үзэлгүй дүгнэлт гаргасан нь учир дутагдалтай тул шүүх хуралдааныг хойшлуулж дахин дүгнэлт гаргуулах” хүсэлтийг гаргасан.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн*** дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт хавтас хэрэгт авагджээ.

Уг дүгнэлтийг гаргахдаа шүүгдэгчийг Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтүүлэн ажиглах, үзлэг, шинжилгээ хийх байдлаар мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр гаргасан бөгөөд дүгнэлтэд ямар нэгэн байдлаар эргэлзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.8 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн дахь хэсгийн.1-т заасан “бага насны хүүхэд хулгайлахаар завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  1. Эрүүгийн хариуцлага:

Шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг,

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.8 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялаас хэвтэн эмчлүүлсэн хугацааг нийт эдлэх ялаас хасаж тооцуулах саналтай байна.” гэх саналыг тус тус гаргасан.

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 117 дугаар тал), Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт (хх-ийн 73-77 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар, өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 115 дугаар тал) зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, учруулсан хохирлоос нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн дахь хэсгийн.1-т зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч*******ын Сэтгэцийн эрүүл мэндийн төвд эмчийн хяналтад байсан0 (тавь) хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

         .Хохирол, хор уршиг:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

        .Бусад асуудал:

Хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.1,6.2,6.3,6.6,6.7,6.8,6.10,7.1,8.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн дахь хэсгийн.1-т заасан “бага насны хүүхэд хулгайлахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн дахь хэсгийн.1-т зааснаар зааснаар 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч*******ын Сэтгэцийн эрүүл мэндийн төвд эмчийн хяналтад байсан0 (тавь) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Samsung загварын 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, бичлэг бүхий ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ