Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
Хэргийн индекс | 128/2022/0790/З |
Дугаар | 128/ШШ2023/0358 |
Огноо | 2023-04-13 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2023/0358
2023 04 13 128/ШШ2023/0358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Жи Эй Би Өү Ти ХХК /РД:5590396/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ү.Чойжилсүрэн
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ө.Золбоо
Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Жаргалсайхан
Маргааны төрөл: Төрийн хяналт шалгалт
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Золбоо, хариуцагч Д.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Жи Эй Би Өү Ти ХХК-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Жаргалсайханд холбогдуулан Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01-07-099/106 тоот дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах-аар маргаж байна.
2.Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хангагч хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээний дагуу дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч Жи Эй Би Өү Ти ХХК-ийн хариуцсан хэрэглэгчдийн дулааны эрчим хүчний хэрэглээ, шугам тоноглолын ашиглалтын байдалд үзлэг хийхэд ... Буянт-Ухаа 2 хорооллын УДДТ-2-ын 78517244 дулааны тоолуур ... дээр сүлжээний усны температур 0 утгыг заах, зарцуулалт эрс өөрчлөгдөж савлах, дулааны энергийн бодолт хийгдээгүй зэрэг өөрчлөлтүүд гарч байна. ... Иймд дээрх тоолууруудын ажиллагаа хэвийн бус, зөрчилтэй байна гэж үзэж байгаа тул энэхүү зөрчлийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хамтран ажиллаж, дүгнэлт гаргаж өгнө үү. ... гэсэн агуулга бүхий 01/52 дугаар Дулааны тоолуурын зөрчлийн тухай албан бичгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газарт хүргүүлжээ.
3. Дээрх албан бичгийг үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 01/20 дугаар Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай хяналт шалгалтын удирдамжийг баталсан байдаг.
4.Улмаар дээрх дугаар бүхий тоолуурын суурилуулалт, ашиглалтын байдал, загварын туршилт, баталгаажуулалт, холбогдох бичиг баримтын бүрдэл зэрэгт газар дээр нь хийсэн үзлэг шалгалтыг тус тус үндэслээд хариуцагчаас 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01-07-099/106 дугаар дүгнэлтийг гаргаж ... MULTICAL 602 загварын 78517244 дугаар дулааны тоолуураар цаашид дулааны эрчим хүчний төлбөр тооцоог гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн байна.
5.Иймд нэхэмжлэгч Жи Эй Би Өү Ти ХХК-аас дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга бөгөөд улсын ерөнхий байцаагч Б.Баасандоржид 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02/2201-113 дугаартай албан бичгээр улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулахаар хандсан байх ба анх 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Жи Эй Би Өү Ти ХХК-ийн гомдлыг хянаад улсын ахлах байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01-07-099/106 дугаартай дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүх 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.
6.Нэхэмжлэгч Жи Эй Би Өү Ти ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 01-07-099/106 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг дүгнэлтүүдийг хүчингүй болгохоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Мэргэжлийн Хяналтын Улсын ахлах байцаагч Д.Жаргалсайханы ахлан хийсэн
төлөвлөгөөт бус хяналт шалгалт нь анхнаасаа захиалгатай, шударга бус, бодит үнэнд нийцээгүй, хяналт шалгалтын дүнг урьдчилан тооцож төлөвлөсөн байсан бөгөөд мөн түүний 01-07-099/106 тоот дүгнэлт нь илт хууль бус, үндэслэл баримтгүй, бодит нөхцөл байдлыг илтэд гуйвуулах замаар гарсан дүгнэлт гэж үзэж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 Төрийн хяналт шалгалт (цаашид хяналт шалгалт гэх) хийхэд
дараах зарчмыг баримтална, 4.1.2 хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус байх,
4.1.4 шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах, 4.1.6 хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах,
4.1.7 хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх гэсэн Хуульд заасан үндсэн зарчмууд, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10, 10.9.11-д улсын байцаагчийн үүргийг зөрчиж хяналт шалгалт явуулсан.
Үүнд: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд удирдамжид тусгах асуудлыг хуулийн 5.2.1-5.2.7-д заасан байдаг. Гэтэл МХЕГ-ын дэд даргын баталсан гэх 01/20 дугаартай Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжид шалгалтын зорилго, үндэслэл нь нэр томьёо, шалгалтын төрөл, арга, хэлбэр, шалгалтын хүрээ зэргийг хэлбэрийн төдий дурдсан болохоос биш агуулгын хувьд тодорхой бус, хэт ерөнхий, шалгалт хийх зайлшгүй шаардлага байсан эсэх, шалгалтын ажлын хэсгийн ахлагчийн нэр байхаас бүрэлдэхүүнд хэдэн хүн байх, хэн хэн байх зэрэг нь огт бичигдээгүй нь Төрийн хяналт шалгалтын хуулийн 5.2 дугаар зүйлийн 5.2.2, 5.2.3, 5.2.4, 5.2.5 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Төлөвлөгөөт бус шалгалтыг хийх болсон зорилго, үндэслэл нь Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/52 тоот албан бичиг байна. Энэ нь Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын зарим нэг заалт хангагдахгүй буюу хүчинтэй хугацаа дууссан байгаа нь шалгалт хийхийг баталгаажуулсан удирдамж хуулийн хүрээнд хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т "Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Тодруулбал: Шалгалтын ажлын хэсгээс ажлын байран дээр 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдөр ирж уулзалт хийж байх явцдаа удирдамж болон Дулааны тоолуурын зөрчлийн тухай гэх урьд нь тоолуурыг зөрчилтэй гэж нотолсон баримтын хамт өгсөн. Гэтэл уг баримтын 2 дахь хуудас, 8 дахь жагсаалтад манай "Жи Эй Би Өү Ти ХХК-ийн нэрийг бичиж .... ард хэсэгт нь Тухайн гомдлыг харьяа дүүргийн Цагдаагийн албанд гаргах гэсэн тэмдэглэгээг хийсэн байсан. Мөн удирдамжийн Хяналт шалгалтын арга Хяналт шалгалтыг Жи Эй Би Өү Ти ХХК-ийн хэрэглэгчдийн зөрчил бүхий дулааны тоолуур, бичиг баримтын бүрдлийг шалгах гэснээс үзэхэд хяналт шалгалт нь зөрчилтэй эсэхийг шалгах ажиллагаа байх байтал манай компанийг энэ асуудлаар зөрчил гаргасан нь шалгалтаас өмнө тогтоогдсон байгаа гэх агуулгаар бичигдсэн байна. Эдгээр нөхцөл байдал нь тухайн шалгалт зохиомол, захиалгатай, манай компанийг шууд буруутгах зорилготой, урьдаас дүгнэлтээ гаргасан гэж үзэх хангалттай нотлох баримт юм.
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 -д Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж,
хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ гэж заасан. Гэтэл хяналтын байхгүй, түүнчлэн удирдамжид хэмжил зүйн хяналтыг ямар стандартын дагуу хэмжих хэрэгслийн ямар үзүүлэлтүүдийг шалгах гэж байгаагаа тодорхой нарийвчилж тусгаагүй атал хяналт шалгалтын явцад энерги, температур, тоолуурын цаг, зарцуулалт, суурилуулалт, ашиглалтын байдал, загварын туршилт, баталгаажуулалт, зэрэг удирдамжид огт заагаагүй өөр асуудлаар хяналт шалгалт хийсэн.
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д шаардлагатай бол улсын байцаагч хяналт шалгалтын үйл ажиллагааны явц болон илэрсэн зөрчлийг баримтжуулах /фото зураг, дүрс бичлэг/, түүнчлэн шалгуулагч этгээд, түүний албан ёсны төлөөлөгч, эрх бүхий албан тушаалтан хяналтын үйл явц, улсын байцаагчийн үйлдэл, илрүүлсэн зөрчлийг баримтжуулж болно гэж заасан. Гэтэл зүгээр хэвийн ажиллаж байсан тоолуурын зургийг авч баримтжуулан илт худал тайлбар бичин зөрчил гэж тооцсон. Тодруулбал: Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийн дугаар 4-т: ... Тоолуурын тооцоологч дээрх улсын баталгааны нэг талын лацны дардас буюу улсын шалгагчийн хувийн дугаар бүдгэрч, тодорхойгүй болсон байв гэж дурджээ. Хэмжих хэрэгслийг Хэмжил зүйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10 "хэмжил зүйн мэргэжлийн байгууллага" гэж тодорхой салбарт хэмжил зүйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх бүхий хуулийн этгээдийг, 3.1.12 хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт гэж хэмжих хэрэгсэл нь тогтоосон шаардлагад нийцэж байгаа эсэхийг эрх бүхий байгууллагаас шалган нотлох тохирлын үнэлгээний үйл ажиллагааг хэлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл хөндлөнгийн мэргэжлийн байгууллага магадлан баталгаажилт хийдэг бөгөөд үнэхээр хувийн дугаар бүдгэрсэн, шаардлага хангахгүй байсан бол А). Хэмжих хэрэгслийг тооцоонд авахгүй Б). Магадлан баталгаажилтыг хийхгүйгээр асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Хуульд бүдгэрсэн гэх үг хэллэг байхгүй болно./
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараах үндсэн мэдээллийг тусгана, 5.9.1 шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, 5.9.2. улсын байцаагчийн санал, дүгнэлт, 5.9.3. шалгуулагч этгээдийн санал, хүсэлт ... гэж заасан. Гэтэл ажлын хэсэг хяналт шалгалт хийсэн өдрөө буюу 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ямар ч тэмдэглэл бидэнд үйлдэж өгөөгүй бөгөөд улсын байцаагчийн 01-07-099/106 тоот дүгнэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр уулзахдаа дээрх тэмдэглэлийг анх удаа танилцуулсан.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ, 52.2 Энэ хуулийн 52.1- д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ, 52.3. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ гэж тус тус заасан атал Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас ирүүлсэн хүсэлт нь үндэслэлтэй эсэх, нотолгоо баримттай эсэх, хуульд заасан хяналт шалгалт хийх зайлшгүй шаардлага байгаа эсэхийг тогтоохгүйгээр, төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамж баталсан нь мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5. "Энэ хуулийн 52.1- д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа шалгалтыг ахлан хийсэн Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагч Д.Жаргалсайхан-д 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 02/2201-60 тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд үүний дараагаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу /Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана./ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Улсын ерөнхий байцаагч Б.Баасандоржид 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан хэдий ч хянан шийдвэрлэж өгөөгүй байна. Иймд хяналт шалгалтын явцад гаргасан шийдвэр нь хууль тогтоомж зөрчсөн, урьдаас буруутгахыг оролдсон, хууль бус, үндэслэл баримтгүй гарсан гэж үзэж байгаа тул Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагчийн 01-07-099/106 тоот дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Золбоо шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Хариуцагчийн дүгнэлтэд заагдсан анхны суурилуулалт хийгдсэнээс өөрчлөгдсөн гэдэг үндэслэлийн тухайд хариуцагч анхны суурилуулалт гэдэг нь ямар байдалтай байсан бэ гэдгийг хараагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Икон ХХК-аас суурилуулалттай холбоотой зураг ирүүлээгүй. Икон ХХК-ийн Хьюмон констракшн ХХК-д хүлээлгэж өгсөн зургууд аль аль талаас гарч ирсэн. Тэр зургууд дунд зарцуулалтын хувиргагчийг ямар байдлаар суурилуулсан бэ гэдэг зураг байхгүй. Анхны суурилуулалтыг өөрчилсөн гэх зураг байхгүй байхад хариуцагчийн зүгээс стандартын шаардлага хангаагүй байдлаар суурилуулж, өөрчилсөн байна гэж шууд буруутгаж байна.
Гэтэл анхны суурилуулалт ямар байсан бэ гэдгийг өөрөө нотолж чадаагүй. Зарцуулалт 161, 181 гэдэг нь зөвхөн 02 дугаар 10-ны өдөр газар хийсэн шалгалтын үр дүн гэж байна. Гэтэл энэ шалгалт нь хангалгүй байна гэж үзэж дахин лабораториор шалгуулъя гэсэн шүү дээ. Лабораториор шалгасан 04 дүгээр сарын 10-ны өдрийн тайлан хэрэгт ирэхдээ нэг нь үнэлэх боломжгүй, нөгөө нь зөрчилгүй гэж ирсэн. Мөн сая асуулт хариултын үед хариуцагч хэлэхдээ 04 дүгээр сарын 15-ны өдрийн хяналт шалгалтын эталон төхөөрөмжөөс гарч ирж байгаа тайланг шалгагч байгууллагаас ирсэн холбогдох ажилтнуудыг байлцуулаад гарын үсэг зуруулаад баталгаажуулаад явуулсан гэж хэлж байна. Өнөөдөр хэрэгт авагдсан баримтаар баталгаажуулсан баримт нэг ч байхгүй.
Тэгэхээр тэр өдөр баталгаажуулсан эсэх нь эргэлзээтэй байна. Өнөөдөр ирсэн байгаа энэ баримт нь ямар ч гарын үсэггүй байна. Мөн хавтаст хэргийн 124, 136 дугаар хуудсанд шалгалтад оролцсон ажлын хэсгийнхний дүгнэлт тайлан авагдсан. Ажлын хэсэг гэдэг нь нэг цаг хугацааны нэг зүйлийг шалгах ёстой байтал энэ тайлангаас үзвэл ажлын хэсэг тийм зүйлийг шалгаж чадаагүй. Нэг нь 2020-2021 оны зүйлийг шалгаад, нөгөөх нь түүвэрчилсэн байдлаар өөр өөр цаг хугацааны зүйлийг шалгаад байдаг. Энэ бүх тайлангууд нийлээд 02 дугаар сарын 10-ны өдрийн тайланг хэлээд байна. 02 дугаар сарын 10-ны өдөр хяналт шалгалт хангалтгүй байгаа учраас лабораториор шалга гэсэн боловч лабораторийн тайлан гараагүй. Өөрөөр хэлбэл зөрчил дутагдлыг шалгаад тогтоосон зүйл байхгүй байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан Хяналт шалгалтын удирдамж байгаа.
Тухайн удирдамжид шалгалт хэзээ эхлэхийг заасан, хэд хоногийн хугацаатай үргэлжлэхийг, ямар хуудас ашиглах тэр байгууллагын зөрчлийг илрүүлэхийг тус тус зааж өгсөн. Гэтэл эхлүүлэх хугацаа, үргэлжлэх хугацаа, хяналт шалгалтын хуудсаа баримталж ажиллаагүй. Хяналт шалгалтын хуудас дээр зааварчилгаа өгсөн бол түүний дагуу хийх л ёстой. Тэр байгууллага шалгалтад оролцохгүй байна уу, материалаа гаргаж өгөхгүй байна уу хамаагүй, тухайн байгууллагын өөрийн асуудал. Хяналт шалгалтын үүргээ биелүүлэх үүрэг нь хариуцагчид байгаа. Бичиг баримтаа гаргаж өгөөгүй бол гаргаж өгөөгүй гэдгээр нь бичиж тэмдэглээд дүгнэлтээ бичээд явах боломжтой байсан. Тэгж хийгээгүйн улмаас өнөөдөр бид маргаж байна. Улаанбаатар дулаан түгээх сүлжээ ТӨХК-аас 4 ширхэг тоолуурыг шалгуулъя гэж ирсэн. Хяналт шалгалтын дүгнэлтүүд, гарсан байгаа зөрчлүүдийг харвал 78512416-тай яг адилхан. Тэр нь мөн адил зарцуулалт үсэрсэн гэж, энерги 0 заасан гэж дүгнэдэг. Гэхдээ хяналт шалгалтад тэнцчихсэн. Нэгийг нь бид ашиглаж байгаа. Нэгийг нь ашиглаж болж байгаа юм чинь 3-ыг нь ч гэсэн ашиглаж болно. Энэ зөрчил дутагдал тогтоогдохгүй байна гэж бид үзэж байна.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. 3 тоолуур дээр солилцоо хийхэд 75 сая төгрөгийн тооцоолоогүй нэмэлт зардлыг гаргасан байна. Энэ бол аж ахуй нэгжид өдөр тутамд байдаг мөнгө биш, энэ мөнгийг эргэлтэд оруулах шаардлагатай. 142 дүгээр хуудсанд авагдсан дүгнэлтийг хараад тоолууртай холбогдуулан Улаанбаатар дулаан түгээх сүлжээ ТӨХК-д дутуу төлбөр төлөөд байгаа юм уу, улсыг хохироогоод байгаа юм уу гэдэг асуудал байвал Улаанбаатар дулаан түгээх сүлжээ ТӨХК-д биднийг өгөх боломжтой. Гэтэл 124 дүгээр хуудсанд байгаа график дүгнэлтийг харвал 2021 оны хэрэглээ нь 2020 оны хэрэглээнээс буугаагүй байдаг. Бүхий л байдлаар хэрэглээ өссөн байдаг. Улаанбаатар дулаан түгээх сүлжээ ТӨХК-д төлбөрөө төлөхгүй улсыг хохироогоод байна уу гэхээр тийм асуудал харагдахгүй байна. Төлбөр тооцооны хувьд дандаа бүрэн төлж байсан. Энэ тоолуурт өөрийн гэсэн алдагдлын хэмжээ гэж байгаа. Тэр алдагдлын хэмжээ нь мөн харагдаж байна. Энэ алдагдлын хэмжээнд ажиллаж болж байна шүү дээ. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү гэж хэлмээр байна гэв.
7.Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Жаргалсайхан шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн хяналт шалгалт нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тухай, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Жаргалсайханы ахлан хийсэн нь төлөвлөгөөт бус шалгалт нь анхнаасаа захиалгатай, шударга бус, бодит үнэнд нийцээгүй хяналт шалгалтын дүнг урьдчилан тооцож төлөвлөсөн байсан бөгөөд мөн түүний 01-07-099/106 тоот дүгнэлт нь илт хууль бус үндэслэл баримтгүй, бодит нөхцөл байдлыг илтэд гуйвуулах замаар гарсан дүгнэлт байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. Төрийн хяналт шалгалт (цаашид "хяналт шалгалт" гэх) хийхэд дараах зарчмыг баримтална: 4.1.2 Хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус байх, 4.1.4 Шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нар төрийг хүндэтгэн харилцах, 4.1.6 Хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах, 4.1.7 Хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх гэсэн хуульд заасан үндсэн зарчмууд, мөн хуулийн 10.9.10. 10.9.11-д заасан улсын байцаагчийн үүргийг зөрчиж хяналт шалгалт явуулсан.
Үүнд: 1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд удирдамжид тусгах асуудлыг хуулийн 5.2.1-5.2.7-д заасан байдаг. Гэтэл МХЕГ-ын дэд даргын баталсан гэх 01/20 дугаартай "Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай" удирдамжид шалгалтын зорилго үндэслэл тодорхой бус, шалгалтын төрөл, арга хэлбэрийг нарийвчлан тодорхой тусгаагүй, шалгалтын хүрээ зэргийг хэлбэрийн төдий дурдсан болохоос биш агуулгын хувьд тодорхой бус, хэт ерөнхий, шалгалт хийх зайлшгүй шаардлага байсан эсэхийг дүгнээгүй, шалгалтын ажлын хэсгийн ахлагчийн нэр байхаас бүрэлдэхүүнд хэдэн хүн байх, хэн хэн байх зэргийг огт бичигдээгүй зэрэг нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 5.2.2, 5.2.3, 5.2.4, 5.2.5 дахь заалтуудыг ноцтой зорчсон гэж үзэхээр байна.
Тайлбар: "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-иас ирүүлсэн "Дулааны тоолуурын зөрчлийг шалгуулах тухай" 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/52 тоот албан бичиг, 35 хуудас бүхий хавсралт материалыг судалж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга, Дэд бүтцийн хяналтын газрын дарга, Эрсдэлийн удирдлага, бодлого, зохицуулалтын газрын дарга, дэд дарга нарт танилцуулан, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 мөн 52 дугаар заалт болон МХЕГ-ын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар баталсан "Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага" байгууллагын стандартын Б нормативын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийг боловсруулж хянуулан батлуулсан.
Шалгалтын зорилго үндэслэлийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5. дугаар зүйлийн 5.2, 52.1 дэх заалтууд болон МХЕГ-ын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар баталсан "Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага" байгууллагын стандартын 6 дугаар заалтын дагуу /Нэг. Хяналт шалгалтын зорилго, үндэслэл: Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/52 тоот албан бичгээр ирүүлсэн дулааны тоолуурын зөрчлийг шалгуулах тухай хүсэлтийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай, Хэмжил зүйн тухай хуулиуд тэдгээртэй нийцүүлэн баталсан дүрэм журам, холбогдох стандартын хүрээнд хяналт шалгалтыг гүйцэтгэж, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, холбогдох шийдвэрийг гаргахад оршино/ гэж бичсэн.
Шалгалтын төрөл, арга хэлбэрийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалт, МХЕГ-ын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар баталсан "Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага" байгууллагын стандартын 7, 8, 13,7 дахь заалтуудын дагуу /Хоёр. Хяналт шалгалтын төрөл, хэлбэр: Төлөвлөгөөт бус шалгалт, Гурав. Хяналт шалгалтын арга: Хяналт шалгалтыг Жи Эй Би Өү Ти ХХК-ийн хэрэглэгчдийн зөрчил бүхий дулааны тоолуур болон бусад хэмжих хэрэгслүүдийн хэмжлийн нэгдмэл байдал болон холбогдох бичиг баримтын бүрдлийг шалгах, шаардлагатай тохиолдолд дулааны тоолуурыг магадлан тогтоох шалгалтад хамруулах зэрэг арга хэлбэрээр явуулна/ гэж тус тус удирдамжид тусгасан.
Хэмжил зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтад заасны дагуу дулааны тоолуур болон бусад хэмжих хэрэгслүүдийн хэмжлийн нэгдмэл байдал гэдэгт тухайн хэмжих хэрэгслийн загварын туршилт, суурилуулалт, баталгаажуулалт, ашиглалт, хэмжил зүйн үзүүлэлт гээд бүх зүйлийг хамруулан авч үздэг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.1 дэх заалтын дагуу Стандарт, хэмжил зүйн газар, Эрчим хүчний зохицуулах хороо, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-тай зөвшилцөн мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтад татан оролцуулсан бөгөөд удирдамжид /Тав. Хяналт шалгалтын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч: Хяналт шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Жаргалсайхан ахалж Эрчим хүчний зохицуулах хороо, Стандарт, хэмжил зүйн газар, "УБДС" ТӨХК-ийн холбогдох ажилтнуудын бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэнэ./ гэж бичсэн.
УБДС ТӨХК, Жи Эй Би Өү Ти ХХК-ийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 21- ний өдөр байгуулсан "Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний дагуу дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч "Жи Эй Би Өү Ти ХХК-ийн хэрэглэгчдийн дулааны баланс, 2021 оны хэрэглээтэй харьцуулсан тооцоог үндэслэн тус компанитай гэрээтэй хэрэглэгчдийн дулааны эрчим хүчний төлбөр тооцоонд ашиглаж байгаа тоолуурын ажиллагаа, дулааны тоног төхөөрөмжийн ашиглалт үйлчилгээнд ээлжит бус үзлэг шалгалт хийх, дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийг "УБДС" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/05 тоот тушаалаар байгуулж, тус ажлын хэсгээс хийсэн үзлэг шалгалтын дүнгийн дагуу манай байгууллагад хүсэлт ирүүлсэн. Тус компанийн дэд захирлын хүсэлтээр ЭХЗХ болон "УБДС" ТӨХК-ийн энэхүү ажлын хэсэгт ажилласан мэргэжлийн ажилтнуудыг шалгалтын бүрэлдэхүүнд оруулсан.
2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр "Жи Эй Би Өү Ти" ХХК-д очиж шалгалт эхлэхийн өмнө шалгалтын бүрэлдэхүүнд ажиллах Стандарт, хэмжил зүйн газрын улсын шалгагч Г.Зэсмаа, Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл, хяналтын газрын мэргэжилтэн Ж.Баярсайхан, "Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Дотоод хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн хяналтын инженер Н.Ариунаа, Борлуулалт, эдийн засгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг. Үйлдвэрлэл, хөгжлийн хэлтсийн хэмжүүрийн бодлогын инженер Г Батчимэг, Зүүн түгээх төвийн хэмжил зүйн хяналтын инженер Ц.Ууганцэцэг, Баруун түгээх төвийн хэмжил зүйн Уналтын инженер Ч.Отгончимэг, цахилгааны инженер. Н.Нэргүй нарыг шалгуулагч байгууллагад танилцуулсан,
2.Төлөвлөгөөт бус шалгалтыг хийх болсон зорилго, үндэслэл нь УБДС ТӨХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/52 тоот албан бичиг байна. Энэ нь албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын зарим нэг заалт хангагдахгүй буюу хүчинтэй хугацаа дууссан байгаа нь шалгалт хийхийг баталгаажуулсан удирдамж хуулийн хүрээнд хүчин төгөлдөр бус гэж үзэж байна "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-иас 2021 оны 01 дүгээр сард албан бичиг ирүүлээгүй, харин тус компаниас ирүүлсэн "Дулааны тоолуурын зөрчлийг шалгуулах тухай" 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/52 тоот албан бичгийн огноог удирдамж бичихдээ тоог алдаж дараад 2021 гэж бичсэн байсан. Энэ тухай Жи Эй Би Өү Ти" ХХК-ийн захирал С. Алтанцэцэгт тухайн үед тайлбарлах ойлгуулсан. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр. Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-2 хороололд байрлах Жи Эй Би Өү Ти ХХК-д очиж шалгалт эхлэхийн өмнө МХЕГ-ын дэд даргын баталсан 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/20 дугаартай Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай" удирдамжийг танилцуулахад тус компанийн захирал С.Алтанчимэг Засгийн Газраас Төрийн хяналт шалгалтыг 3 жилээр зогсоосон байхад шалгалт хийх гэлээ, шалгуулахгүй гэж эсэргүүцсэн.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийдэг төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 3 жил зогсоох тухай саналыг Засгийн Газрын хуралдаанд танилцуулсан, энэ талаар холбогдох шийдвэр албан ёсоор эцэслэж гараагүй. Харин аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл: гомдол, санал хүсэлтийн дагуу хийдэг төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зогсоогоогүй тул МХЕГ-ын дэд даргын баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус шалгалт хийх гэж байгааг тайлбарлахад зөвхөн хяналт шалгалтын удирдамжид тусгагдсан 4 дулааны тоолуурыг шалгуулахыг зөвшөөрсний дагуу хяналт шалгалтыг эхлүүлсэн. Энэ эсэргүүцлийн улмаас шалгалтын бүрэлдэхүүнд ажиллаж байсан Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл, хяналтын газрын мэргэжилтэн Ж.Баярсайхан манай байгууллагын удирдлагаас энэ шалгалтад өнөөдрөөс /2 дугаар сарын 10-наас/ оролцохгүй байх чиглэл өгсөн тул ажиллахгүй гээд зөвхөн шалгалтын эхний өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ажиллаад бусад хугацаанд шалгалтад оролцоогүй.
3.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т "Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно" гэсэн заалтыг ноцтой зорчсон. Тодруулбал: Шалгалтын ажлын хэсгээс ажлын байран дээр 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ирж уулзалт хийж байх явцдаа удирдамж болон " Дулааны тоолуурын зөрчлийн тухай" гэх урьд нь тоолуурыг зөрчилтэй гэж нотолсон баримтын хамт өгсөн. Гэтэл уг баримтын 2 дахь хуудас, 8 дахь жагсаалтад манай "Жи Эй Би Өү Ти" ХХК-нийн нэрийг бичиж ард хэсэгт нь "Тухайн гомдлыг харьяа дүүргийн цагдаагийн албанд гаргах" гэсэн тэмдэглэл хийсэн байсан. Мөн удирдамжийн хяналт шалгалтын арга гэх хэсэгт Хяналт шалгалтыг "Жи Эй Би Өү Ти" ХХК-ийн хэрэглэгчдийн зөрчил бүхий дулааны тоолуур, бичиг баримтын бүрдлийг шалгах" гэснээс үзэхэд хяналт шалгалт нь тухайн тоолуур ямар нэг зөрчилтэй байгаа эсэхийг шалгах ажиллагаа байх байтал манай компанийг энэ асуудлаар зөрчил гаргасан нь шалгалтаас өмнө тогтоогдсон гэх асуулгаар бичигдсэн байна. Эдгээр нөхцөл байдлууд нь тухайн шалгалт зохиомол, захиалгатай, анхнаасаа манай компанийг шууд буруутгах зорилготой, урьдаас дүгнэлтээ гаргасан гэж үзэх хангалттай нотлох баримт юм.
Тайлбар: МХЕГ-аас "Жи Эй Би Өү Ти" ХХК-ийг зөрчилтэй гэж урьдчилан дүгнэж анхнаасаа захиалгатайгаар тус компанийг буруутгах, зөрчилтэй болохыг батлах зорилгоор шалгалт хийгээгүй. Дулааны эрчим хүчээр хангагч байгууллага болох "УБДС" ТӨХК, хэрэглэгч байгууллага болох "Жи Эй Би Өү Ти" ХХК-ийн хооронд дулааны эрчим хүчний төлбөр тооцоог гүйцэтгэж байгаа тоолууртай холбоотой маргаан гарсан, "УБДС" ТӨХК-иас тоолуурыг шалгуулж дүгнэлт гаргуулах тухай хүсэлт ирүүлсэн тул Хэмжил зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4 дэх /энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг загварын туршилт, шалгалт баталгаажуулалтад хамруулсан эсэх, түүний ашиглалт, хэвийн ажиллагаанд хяналт тавих/, Эрчим хүчний сайдын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/146 дугаар тушаалаар баталсан "Дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох дүрмийн 10.1 дэх /Дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох хэрэгсэлтэй холбогдон гарсан маргааныг эх үүсвэр, хангагч, хэрэглэгчийн төлөөллийг оролцуулан эрх бүхий хэмжил зүйн болон хяналтын байгууллагын хэмжил зүйн улсын шалгагч байцаагчийн дэлтийг үндэслэн шийдвэрлэнэ" гэсэн заалтуудын дагуу хийсэн төлөвлөгөөт бус шалгалтаар тухайн тоолуурыг шалгасан.
"УБДС" ТӨХК-аас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн "Дулааны тоолуурын эөрчлийг шалгуулах тухай албан бичигт хавсаргаж ирүүлсэн тус компанийн түгээлт эрхэлсэн дэд захирал Б.Бямбасайханы баталсан Жи Эй Би Өү Ти" ХХК-ийн шугам тоноглолын бэлэн байдал, дулааны эрчим хүчний хэрэглээнд дугнэлт гаргах ажлын хэсгийн төлөвлөгөө"-нд /GABOT XXК-ийн хариуцсан хэрэглэгчдийн дулааны тоолуур дээр давтан зөрчил илэрч байгааг шалгуулах тухай харьяа дүүргийн цагдаагийн албанд гаргах" гэсэн ажил байсан. Энэ нь тус компанитай хамааралтай асуудал. Харин МХЕГ-ын "Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай" удирдамжид Жи Эй Би Өү Ти" ХХК-ийг энэ асуудлаар зөрчил гаргасан нь шалгалтаас өмнө тогтоогдсон тухай болон "УБДС" ТӨХК-ийн ажлын хэсгийн дээрх төлөвлөгөөг тусгаагүй бөгөөд энэ төлөвлөгөөг шалгуулагчид танилцуулаагүй. Зөвхөн шалгалтын удирдамжаа танилцуулсан.
"УБДС" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 тоот тушаалаар баталсан ажлын хэсгийн гаргасан төлөвлөгөөний дагуу дулааны эрчим хүчээр хангагч байгууллага болох "УБДС" ТӨХК болон хэрэглэгч байгууллага болох "Жи Эй Би Өү Ти" ХХК-ийн хоорондын дулааны эрчим хүчний төлбөр тооцоонд ашиглаж байгаа иргэн Б.Лхагва-Очрын нисэх 250, 251-р байрны 78241416 дугаартай, Буянт ухаа 2 хорооллын УДДТ-2-ын 78517244 дугаартай, иргэн Баярсайханы 546 дугаар байрны 78526633 дугаартай. Анд интернейшнл ХХК ийн орон сууцны 68542891 дугаартай тоолууруудад хяналт хийж, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хоорондох архивын бичлэгийг хуулбарлан, дулааны энерги бодогдоогүй, зарцуулалт, сүлжээний усны температур. 0 утга заасан, зарцуулалтын утга эрс өөрчлөгдөж савлах зэрэг зөрчил байгааг илрүүлэн тоолуурын ажиллагааг шалгуулах тухай хүсэлтийг тоолуурын архивын бичлэгийн хуулбарын хамт МХЕГ-т ирүүлсэн. Тухайн тоолуурын архивын бичлэг нь тоолуурын ажиллагаа хэвийн байгаа эсэх, тоолуурт гарч буй эвдрэл гэмтлийг мэдээлж байдаг чухал үзүүлэлт байдаг ба хавсралтаар ирүүлсэн тус тоолууруудын архивын бичлэгийг хянаж үзээд тоолуурын хэвийн ажиллагаатай холбоотой зөрчлүүд байсан тул МХЕГ-ын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар баталсан "Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага" байгууллагын стандартын 72 дахь заалтын дагуу хяналт шалгалтын удирдамжид Жи Эй Би Өү Ти" ХХК-ийн хэрэглэгчдийн зөрчил бүхий дулааны тоолуур, бичиг баримтын бүрдлийг шалгах" гэж оруулсан. Төлбөр тооцоонд ашиглаж буй ус, цахилгаан, дулааны тоолуурт шалгалт хийхдээ холбогдох бичиг баримт буюу тухайн тоолуурын суурилуулалт. баталгаажуулалт, ашиглалттай холбоотой акт бичиг баримтыг тоолуур дээрх үзүүлэлтүүдтэй харьцуулж тулгаж хянадаг.
Мөн тоолуур суурилуулсан орчин, хэмжих хэрэгслийн гадаад байдал болоод тоолуурыг стандартын дагуу зөв суурилуулсан эсэх баталгаажуулалтын лац тэмдэг, түүний бүрэн бүтэн байдлыг газар дээр нь шалгаж тоолуурын хэвийн ажиллагаанд нөлөөлж болох шалтгааныг тодруулдаг. Хэмжил зүйн хяналтын чиглэлээр хийдэг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт, урьдчилан сэргийлэх шалгалтын удирдамжид мөн адил холбогдох бичиг баримтыг шалгах талаар тусгадаг. Зөрчилтэй тоолуур гэж удирдамжид оруулсан харин зөрчилтэй Жи Эй Би Өү Ти ХХК-ийг шалгах гэж бичээгүй. Шалгалтаар дулааны тоолуурын хэвийн ажиллагаа алдагдсан эсэх, хэмжил зүйн үзүүлэлтүүд нь зөв байгаа эсэх, тоолуурт дээрх зөрчил гарсан шалтгааныг тодруулахад шалгалтын бүрэлдэхүүн анхаарсан бөгөөд тус компанийг буруутгах зорилгоор компанийн бусад үйл ажиллагааг шалгаагүй.
4.Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д "Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ заасан. Гэтэл хяналтын хуудас огт байхгүй, түүнчлэн удирдамжид хэмжил зүйн хяналтыг ямар стандартын дагуу хэмжих хэрэгслийн ямар үзүүлэлтүүдийг шалгах гэж байгаагаа тодорхой нарийвчилж тусгаагүй атал хяналт шалгалтын явцад энерги, температур, тоолуурын цаг зарцуулалт, суурилуулалт, ашиглалтын байдал, загварын туршилт, баталгаажуулалт зэрэг удирдамжид огт заагаагүй асуудлаар хяналт шалгалт хийсэн.
Тайлбар: МХЕГ-ын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар баталсан "Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага" байгууллагын стандартын 7, 8, 13,7 дахь заалтуудын дагуу шалгалтын удирдамжид /Долоо. Хяналт шалгалтын чиглэл, хяналтын хуудас Шалгалтад хамрагдсан байгууллагын хэмжил зүйн үйл ажиллагааг 5,281 кодтой "Хэмжүүр, хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах" хяналтын хуудасны дагуу үнэлж, эрсдэлийг тодорхойлно/ гэж оруулж удирдамжийг танилцуулж хувийг өгсөн
Хяналтын хуудасны хувьд: Шалгалтын удирдамжид орсон 5 281 кодтой Хэмжүүр, хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах хяналтын хуудас нь зөвхөн дулааны тоолуур бус бусад үйл ажиллагаанд ашиглаж буй цахилгаан зарцуулалт, даралт, температур, хий шингэн механик цулын уртын болон шугам ангийн зэрэг бүх төрлийн тоолуур, хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдал байгууллагын хэмжил зүйн дотоод хяналт зэрэг өргөн хүрээнд шалгах асуултуудтай бөгөөд эдгээр бүх асуултуудын дагуу шалгалт хийж хяналтын хуудсыг бөглөн, тухайн байгууллагын эрсдэлийн үнэлгээг гаргадаг. Жи Эй Би Өү Ти" ХХК-ийн захирал С Алтанчимэг нь Засгийн Газраас төрийн хяналт шалгалтыг 3 жилийн хугацаанд зогсоосон тул шалгалт хийлгэхгүй гэж эсэргүүцсэн мөн зөвхөн шалгалтын удирдамжид заасан 4 дулааны тоолуурт шалгалт хийлгэнэ бусад тоолуурууд болон уйл ажиллагаагаа шалгуулахгүй гэж хязгаарлалт тавьсан /Жи Эй Би Өү Ти ХХК-нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтыг зөрчсөн зэргээс шалтгаалж хяналтын хуудсаар шалгаж, эрсдэлийг үнэлэх боломжгүй байсан Мөн тус компанийн захирал С.Алтанчимэг шалгалт хийлгэхгүй гэж эсэргүүцсэний дагуу шалгалтын бүрэлдэхүүнд ажиллаж байсан Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл, хяналтын газрын мэргэжилтэн Ж.Баярсайхан манай байгууллагын удирдлагаас энэ шалгалтад өнөөдрөөс /02 дугаар сарын 09/ оролцохгүй байх чиглэл өгсөн тул ажиллахгүй гээд зөвхөн шалгалтын эхний өдөр ажиллаад бусад хугацаанд шалгалтад оролцож хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийж гүйцэтгээгүй.
"УБДС" ТӨХК нь Буянт ухаа 2 хорооллын УДДТ-2-ын 78517244 дугаартай Нисэх 250, 251 дүгээр байрны 78241416 дугаартай, иргэн Баярсайханы 546 дугаар байрны 78526633 дугаартай, Анд интернейшнл ХХК-ийн орон сууцны 68642891 дугаартай тоолууруудыг шалгуулж дугнэлт гаргуулах тухай хүсэлт ирүүлсний дагуу зөвхөн эдгээр 4 тоолуурыг шалгасан. Тоолуурын энерги, температур, зарцуулалт, тоолуурын цаг зэрэг нь тухайн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн чухал үзүүлэлтүүд бөгөөд үүнийг архивын бичлэгээр тогтоодог. Тоолуурын загварын туршилт хэмжил зүйн үзүүлэлт, суурилуулалт, ашиглалтын байдал, баталгаажуулалттай холбоотой асуултууд болон холбогдох хууль, дүрэм журам, стандартын заалтууд бүгд хяналтын хуудаст байдаг. /5.28 1 кодтой "Хэмжүүр, хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах" хяналтын хуудасны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 11, 12, 13, 23, 24, 25, 28, 29, 30, 42-48 дугаар асуултууд/ Хэмжил зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13,2 дахь заалтын дагуу эдгээр үзүүлэлтүүдийг шалгасан. Хуулиар зохицуулаагүй, мөн хяналтын хуудаст байхгүй, удирдамжид заагаагүй зүйлийг шалгаагүй. Хэмжил зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4. дэх /энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг загварын туршилт, шалгалт баталгаажуулалтад хамруулсан эсэх, түүний ашиглалт, хэвийн ажиллагаанд хяналт тавих заалтын дагуу тухайн хэмжих хэрэгслийн энерги, температур, тоолуурын цаг зарцуулалт зэрэг тоолуурын хэмжил зүйн үзүүлэлтүүдийг архивын бичлэгээс хянаж, суурилуулалт, ашиглалтын байдал, загварын туршилт, баталгаажуулалтын байдлыг газар дээр нь шалгасан.
5.Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д Шаардлагатай бол улсын байцаагч хяналт шалгалтын үйл ажиллагааны явц болон илэрсэн зөрчлийг баримтжуулах /фото, зураг, дүрс бичлэг/, түүнчлэн шалгуулагч этгээд, түүний албан ёсны төлөөлөгч, эрх бүхий албан тушаалтан хяналтын үйл явц, улсын байцаагчийн үйлдэл, илрүүлсэн зөрчлийг баримтжуулж болно гэж заасан. Гэтэл зүгээр хэвийн ажиллаж байсан тоолуурын зургийг авч баримтжуулан илт худал тайлбар бичин зөрчил гэж тооцсон. Тодруулбал:Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийн 4-т. Тоолуурын тооцоологч дээрх улсын баталгааны нэг талын лацны дардас буюу улсын шалгагчийн хувийн дугаар бүдгэрч, тодорхойгүй болсон байв" гэж дурджээ. Хэмжих хэрэгслийг Хэмжил зүйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10 "хэмжил зүйн мэргэжлийн байгууллага" гэж тодорхой салбарт хэмжил зүйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх бүхий хуулийн этгээдийг, 3.1.12 "хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт гэж хэрэгсэл нь тогтоосон шаардлагад нийцэж байгаа эсэхийг эрх бүхий байгууллагаас шалган нотлох тохирлын үнэлгээний үйл ажиллагааг хэлнэ гэж заасан. Өрөөр хэлбэл хөндлөнгийн мэргэжлийн байгууллага магадлан баталгаажилт хийдэг бөгөөд үнэхээр хувийн дугаар бүдгэрсэн, шаардлага хангахгүй байсан бол 1. Хэмжих хэрэгслийг тооцоонд авахгүй 2. Магадлан баталгаажилтыг хийхгүйгээр асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Хуульд бүдгэрсэн гэх үг хэллэг байхгүй болно/.
Тайлбар: "УБДС" ТӨХК-иас "Жи Эй Би Өү Ти" ХХК-ийн эзэмшлийн Буянт ухаа 2 Хорооллын УДДТ-2-ын 78517244 дугаартай тоолуурт хяналт хийж, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хоорондох архивын бичлэгийг хуулбарлан, дулааны энерги бодогдоогүй, зарцуулалт, сүлжээний усны температур 0 утга заасан зарцуулалтын утга эрс өөрчлөгдөж савлах зэрэг зөрчил гарч тоолуурын хэвийн ажиллагаа алдагдсан байгааг илрүүлэн тоолуурын ажиллагааг шалгуулах тухай хүсэлтийг ирүүлсний дагуу шалгалт хийсэн. Зүгээр хэвийн ажиллаж байгаа тоолуурыг шалгаж худал тайлбар бичээгүй. Холбогдох нотлох баримт бүрдүүлсэн.
МХЕГ-ын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар баталсан "Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага" байгууллагын стандартын Ё нормативын дагуу тус тоолуурыг газар дээр нь шалгахад тогтоогдсон бодит нөхцөл байдлыг дүгнэлтийн тодорхойлох хэсэгт бичсэн зохиож бичээгүй. Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.4 дэх заалтуудын дагуу дулааны эрчим хүчний төлбөр тооцооны тоолуурыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллага биш зөвхөн Стандарт хэмжил зүйн газрын эрх бүхий улсын шалгагч шалгаж, улсын шалгагчийн хувийн дугаар бүхий лац тэмдгээр битүүмжилж, баталгаажуулалтын гэрчилгээ олгодог. Тоолуурыг анх суурилуулахад улсын шалгагчийн лац тэмдэг хэвийн байсан боловч ашиглалтын явцад хөндөгдсөн, арилсан байж болно.
Архивын бичлэгээр хэвийн ажиллагаа нь алдагдсан нь тоолуурыг дулааны тоолуур шалгах итгэмжлэгдсэн лабораторид улсын баталгаатай тусгай эталон төхөөрөмж дээр холбогдох стандартын дагуу шалгаж хэмжил зүйн үзүүлэлтүүдийг тодорхойлон, алдаагүй зөв тоолж байгаа эсэхийг тогтоодог. Шалгалтын үед хийсэн архивын бичлэгээр тус тоолуурын зарцуулалт, температур, энерги зэрэг хэмжил зүйн үзүүлэлтүүд нь огцом савлагаатай, хэвийн бус байгаа нь тогтоогдсон тул МХЕГ-ын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн A67 дугаар тушаалаар баталсан Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага" байгууллагын стандартын 13,7 дахь /Шаардлагатай бол шалгалтын явцад хэмжилт, туршилт хийх буюу холбогдох журмын дагуу дээж авч шинжилгээнд хамруулна/ СХЗГ-ын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/136 дугаар тушаалаар баталсан "Хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийх журам"-ын 4.3.1 дэх заалтуудын дагуу тус тоолуурыг магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулсан. Тоолуурт магадлан тогтоох шалгалт баталгаажилт хийхгүйгээр мэдрэх эрхтний тусламжтайгаар тус тоолуур хэвийн алдаагүй тоолж байгаа эсвэл хэвийн бус алдаатай ажиллаж байгааг тогтоож шийдвэр гаргах боломжгүй юм.
Шалгалт хийж байх үеэр тус тоолуурын зарцуулалт 0 утгыг заасан бөгөөд Жи Эй Би Өү Ти" ХХК-ийн захирал С.Алтанчимэг тус тоолуурыг хэвийн бус ажиллаж байгааг хүлээн зөвшөөрч манайхаас шалтгаалахгүйгээр зарцуулалт 0 заадаг. О заасан үед "УБДС" ТӨХК-иар тохируулга хийлгэхийг заалгасан гэсэн тайлбар өгч байсан. Энэ тухай Жи Эй Би Өү Ти ХХК-аас МХЕГ-т ирүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0212201-19 дугаартай албан бичигт /... Шалгалтаар зарим нэг өдрийн цагуудад зарцуулалт тоолоогүй гэх зөрчил байна гэдгийг манай байгууллага нь эхнээс нь танилцуулж байсан. Энэхүү зарцуулалт бичигдэхгүй тохиолдол нь биднээс үл шалтгаална. Үүнийг тухай бүр тохиргоо хийж засаж залруулж байсан. УБДС ТӨХК-ийн байцаагч, ИТАлбаны ажилчид өөрсдөө учир шалтгаанаа мэддэг болно. Манай УДДТ-д шалгалт хийж дууссанаас хойш зэрэгцээ байрлах Эх нярайн үндэсний төв-II-ийн УДДТөвийн тоолуурыг шалгах үед манай тоолуурын зарцуулалт 0 утга заасан. 0 утга заахад шалгалтын комиссын гишүүд бүгд байсан болно. Дахин нягталж элэг хийхэд даралт хэвийн, температур хэвийн, автомат хаалтууд бүгд нээлттэй, алдаа заагаагүй /info үүсээгүй байна./ УБДС ТӨХК-ны Г.Батчимэг хэлсэн үгнээс/ ийм учраас протокол хөтлөх саналыг Г.Батчимэг тавьсан боловч Н.Ариунаа хүлээн зөвшөөрөөгүй болно/ гэж бичсэн байгаа нь шалгалт хийхээс өмнө тус тоолуурын хэвийн ажиллагаа алдагдсан байсныг өөрсдөө хүлээн зөвшөөрч нотолсон байна. Харин тоолуурын зарцуулалт 0 утга заасан үед ямар ч тохируулга хийж байгаагүй, тус компани нь өөрийн харьяа байрууд болон ЦТП-д оруулж тоолуурын заалт авхуулдаггүй гэдгийг "УБДС" ТӨХК-ийн ажилтан мэдүүлсэн.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээс өмнө тус компанийн энэ тоолуурт зарцуулалт, температур, энергиэ тоолохгүй 0 заах тохиолдол гардаг байсан боловч "Жи Эй Би Өү Ти ХХК нь арга аваагүй, Хэмжил зүйн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22 2.3 дахь хэмжих хэрэгслийн техникийн бэлэн байдал, ашиглалтад болон хэмжил гүйцэтгэх аргачлал, хэмжлийн шаардагдах нарийвчлал, хэмжил зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах/ заалтуудын хэрэгжилтийг хангаж тоолуурын суурилуулалт, баталгаажуулалт, лац тэмдгийн бүрэн бүтэн байдал, холбогдох бичиг баримтын бүрдэл зэрэгт хэмжил зүйн дотоод хяналт тавих үүргээ "Жи Эй Би Өү Ти" ХХК биелүүлж ажиллаагүй байсан.
6.Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараах үндсэн мэдээллийг тусгана. 5.9.1 шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал 5.9.2 улсын байцаагчийн санал дүгнэлт 5.9.3 шалгуулагч этгээдийн санал хүсэлт... гэж заасан. Гэтэл ажлын хэсэг хяналт шалгалт хийсэн өдрөө буюу 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ямар ч тэмдэглэл бидэн гүй бөгөөд улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01-07- 099/107 тоот дүгнэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр уулзахдаа дээрх тэмдэглэлийг анх танилцуулсан.
Тайлбар: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.9 дэх заалтын дагуу шалгалтын тэмдэглэлийг шалгалт эхэлсэн өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бичиж эхэлсэн бөгөөд, тоолуурын гадаад байдалд газар дээр нь хийсэн шалгалтаар тогтоогдсон бодит нөхцөл байдлыг баримтжуулан зураг авч, rap нооpoгтоо тэмдэглэж байсан. Шалгалт эцэслэж дуусаагүй, шалгалтын уйл ажиллагаанд тус компанийн захирал өөрөө болоод хариуцлагатай ажилтнууд байлцаж, зураг авч бичлэг хийж байсан, шалгалтын үе дэх бодит байдал гарч буй зөрчлийг газар дээр нь танилцуулахад зөвшөөрч ямар нэг маргаан гаргаагүй, шалгалтын дүн гаргахад шаардлагатай баримт материалыг тус компани нь гаргаж үзүүлээгүй, тоолуурыг магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулах ажил хийгдээгүй хойшилсон зэргээс шалтгаалж шалгалтын тэмдэглэлийг бичиж дуусган шалгуулагч байгууллагад танилцуулах боломжгүй байсан. Шалгалтын бүрэлдэхүүнд ажилласан Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд тэмдэглэл бичиж, зураг авч баримтжуулсан байгаа. Тоолуурын загварын туршилт, баталгаажуулалт, суурилуулалт, архивын бичлэгт газар дээр нь хийсэн шалгалтаар тоолуур хэвийн ажиллахгүй байгаа нь тогтоогдсон тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.1 дэх холбогдох байгууллагатай тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх/ заалт. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/136 дугаар Тушаалаар баталсан "Хэмжих шалгалт баталгаажуулалт хийх журам"-ын 4.31 дэх заалтын дагуу шалгалтын ажлын хэсгээс тоолуурыг дулааны тоолуурын итгэмжлэгдсэн лабораторид магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулах шийдвэр гаргасан.
Гэвч тоолуурыг магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулах ажил дараах шалтгааны улмаас удирдамжийн хугацаанд хийгдээгүй. Үүнд: "УБДС" ТӨХК-иас тоолууруудыг дулааны шугам сүлжээнээс салган авч шалгах, буцааж суурилуулах бэлтгэл ажил хангагдаагүй. Шалгалтын бүрэлдэхүүнд ажилласан тус компанийн борлуулалтын инженер Б.Эрдэнэчимэг Эрчим хүчний сайдын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар баталсан "Халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоох тухай" тушаалын 3.а дахь заалтын дагуу зөрчил бүхий эдгээр тоолуурыг 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сүлжээнээс салган авахгүй байх санал гаргасан тул тус тоолууруудыг удирдамжид заасан шалгалтын хугацаанд лабораторид шалгуулах боломж бүрдээгүй.
2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулсан болно. Харин 2022 оны 03 дугаар сарын 01-ээс хойш Жи Эй Би Өү Ти ХХК-аас шалтгаалж тоолуурыг магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулах ажил хүлээгдсэн. Шалгалтын ажлын хэсгийн гишүүн "УБДС" ТӨХК-ийн Баруун түгээх төвийн хэмжил зүйн хяналтын инженер Ч.Отгончимэг тус компанийн тоолуурыг сүлжээнээс салгаж лабораторид шалгуулах талаар тус компаниас удаа дараа шаардахад "Жи Эй Би Өү Ти" ХХК нь халаалтын улирал дуусахаар шалгуулъя. УБДС ТӨХК-аар тоолуураа салгуулахгүй, Ч.Отгончимэг инженер тоолуур салгах талаар огт яриагүй, "УБДС" ТӨХК өөрсдөө тоолуураа салгаж авахгүй байна. Орон сууцны конторуудын тэмцээн болж байгаа тул амжихгүй, тэмцээн дуусахаар тоолуураа салгуулъя, халаалтын улирал дуусахаар бүх тоолуураа өөрийн байгууллагын зардлаар шалгуулъя зэрэг янз бүрийн шалтаг шалтгаан хэлж, тоолуураа магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулахгүй зайлсхийсээр сар гаруй болсон. Жи Эй Би Өү Ти" ХХК-ийн захирал С.Алтанчимэгтэй 99115812 дугаарын утсаар удаа дараа холбогдож шаардахад тоолуур шалгуулсан зардлыг хэн хариуцах вэ, баримт болгож танайх тоолуур шалгуулах тухай албан бичиг ирүүлбэл шалгуулъя гэсний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 07/678 тоот дулааны тоолуурыг магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулах тухай албан бичгийг Жи Эй Би Өү Ти"-д ХХК-д хүргүүлсэн.
Үүний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тус тоолуурыг шугамаас салган авчирч СХЗГ-ын улсын шалгагч Г.Зэсмаа "УБДС" ТӨХК-ийн дулааны тоолуурын итгэмжлэгдсэн лабораторид улсын баталгаатай эталон тоног төхөөрөмж дээр холбогдох стандартын дагуу магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтыг элж гүйцэтгэсэн. СХЗГ-ын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/136 дугаар тушаалаар баталсан "Хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийх журмын 4.3.3 дахь заалтын дагуу шалгалтын үйл ажиллагаанд "Жи Эй Би Өү Ти ХХК-ийн сантехникийн инженер Б.Энхцэцэг, дулаан хангамжийн инженер Б.Бямба-Эрдэнэ, менежер А.Бат-Эрдэнэ нарыг оролцуулсан бөгөөд тэд шалгалтын үйл ажиллагааны зургийг авч бичлэг хийж байсан бөгөөд захиралдаа утсаар байнга мэдээлэл өгч байсан.
Магадлан тогтоох шалгалт баталгаажуулалт хийсэн тухай протоколыг шалгалтын бүрэлдэхүүнд ажилласан УБДС ТӨХК-ийн инженер н.Ариунаа газар дээр нь хөтөлж, шалгалтад байлцсан "Жи Эй Би Өү Ти" ХХК-ийн төлөөлөл болох инженер Б.Энхцэцэг, Б.Бямба-Эрдэнэ нараар протоколд гарын үсэг зуруулсан.
Магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтаар тус тоолуурын зарцуулалт үсэрч, Дулааны тоолуур. 1-р хэсэг Ерөнхий шаардлага" MNS OIML R75-1:2007 стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон тул улсын шалгагч Г.Зэсмаа тус тоолуурыг хэмжил зүйн төрийн хяналт шалгалтад хамаарах үйл ажиллагаанд ашиглах боломжгүй тухай Стандарт, хэмжил зүйн газрын 000017166 дугаартай мэдэгдлийг бичиж. "Жи Эй Би Өү Ти" ХХК-ийн инженер Б.Энхцэцэгт хүлээлгэн өгсөн.
"Жи Эй Би Өү Ти" ХХК нь магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтын үр дүнг хүлээн зөвшөөрч, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тус тоолуурыг сольж шинэ тоолуур авч Икон ХХК-аар суурилуулах ажлыг гүйцэтгүүлсэн байна. Тоолуурыг лабораторид шалгаж шалгалтын дүн эцэслэн гарсны дараа шалгалтын тэмдэглэлийг үргэлжлүүлэн бичиж дуусгаад улсын ахлах байцаагчийн дүгнэлт, зөвлөмжийг гаргасан бөгөөд захирал С.Алтанчимэгийг ирж танилцаад дүгнэлт зөвлөмж авахыг удаа дараа 99115812 дугаарт залгаж мэдэгдсэн боловч ирээгүй, өөрөө очиж чадахгүй, өвчтэй эмнэлэгт хэвтэж байгаа гээд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр инженерээ /Б.Энхцэцэг/ явуулсан. Шалгалтын дүнгээр гаргасан улсын ахлах байцаагчийн 4 дүгнэлт тус бүр 4 хувь, улсын ахлах байцаагчийн зөвлөмж 3 хувь бичиг баримтыг захиралдаа танилцуулаад гарын зуруулаад, гарын үсэг зурахаас татгалзвал шалгалтын тэмдэглэл дээр тайлбарaa бичээд буцаагаад ирүүлээрэй гэсэн боловч эдгээр бичиг баримтыг авчирч өгөхгүй 12 хоног хүлээлгэж утсаар дахин дахин шаардуулж байж 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажилтнаараа өгч явуулсан. Шалгалтын ажлын хэсэгт ажилласан Эрчим хүчний зохицуулах хороо, УБДС ТӨХК-ийн ажилтнууд шалгалтын тайлангаа гаргаж өгсөн.
7.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ. 52.2 Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг 6 өдрийн дотор эхлүүлнэ. 52.3 Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ гэж заасан атал МХЕГ "УБДС" ТӨХК-иас ирүүлсэн хүсэлт нь үндэслэлтэй эсэх, нотолгоо баримттай эсэх, хуульд заасан хяналт шалгалт зайлшгүй шаардлага байгаа эсэхийг тогтоохгүйгээр, төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамж баталсан нь мөн хуулийн 52 дугаар зүйлийн 57,5 энэ хуулийн 52.1-д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус шалгалт явуулахыг хориглоно" гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Тайлбар: Төрийн хяналт шалгалтын тухай хуульд 52 дугаар зүйлийн 52.1 гэсэн заалт байхгүй. "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-иас 35 хуудас хавсралт бүхий Дулааны тоолуурын зөрчлийг шалгуулах тухай" 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/52 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлт болон тоолууруудын бичлэгийг хянаж үзэхэд дулааны эрчим хүчний төлбөр тооцоог гүйцэтгэж байгаа тоолуурын зарцуулалт үсэрсэн, о утга заасан, энергиэ бодоогүй, архивын бичлэг тасралтгүй бичигдээгүй, дундаа тасарсан зэргээр тоолуурын хэвийн ажиллагаа алдагдсан нь тогтоогдсон тул удирдлагуудад танилцуулж төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамж боловсруулан Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга, Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга, Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга нараар хянуулж, МХЕГ-ын дэд даргаар батлуулан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг үндэслэн төлөвлөгөөт бус шалгалтыг хийж гүйцэтгэсэн.
Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа шалгалтыг ахлах хийсэн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Жаргалсайханд 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02/2201-60 тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд үүний дараагаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу /Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга улсын ерөнхий байцаагч Б.Баасандоржид 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан хэдий ч хянан шийдвэрлэж өгөөгүй байна.
Тайлбар: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь /хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах/ заалтын дагуу шалгалтын дүнгээр гаргасан улсын ахлах байцаагчийн шийдвэрүүдтэй танилцаад хүлээж авахыг тус компанийн захирал С.Алтанчимэгт удаа дараа утсаар /99115812/ мэдэгдсэн боловч ирээгүй, өөрөө очиж чадахгүй. өвчтэй эмнэлэгт хэвтэж байгаа гээд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр инженерээ /Б.Энхцэцэг/ явуулсан. Улсын ахлах байцаагчийн 4 дүгнэлт тус бүр 4 хувь, улсын ахлах байцаагчийн зөвлөмж 3 хувь бичиг баримтыг захиралдаа танилцуулаад гарын үсэг зуруулаад, гарын үсэг зурахаас татгалзвал шалгалтын тэмдэглэл дээр тайлбараа бичээд буцаагаад ирүүлээрэй гэсэн боловч эдгээр бичиг баримтыг авч яваад авчирч өгөхгүй 12 хоног хүлээлгэж утсаар дахин дахин шаардуулж байж 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажилтнаараа өгч явуулсан. Улсын ахлах байцаагчийн 01-07-099/106 дугаартай дүгнэлтэд /Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл "Төрийн хяналт шалгалтын тухай" хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг үндэслэн гомдол гаргах эрхтэй/ гэж тусгасан "Жи Эй Би Өү Ти" ХХК 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02/2201-60 тоот албан бичгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хариу тайлбар, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02/2201-63 тоот албан бичгээр "Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай зөвлөмжийг хүлээн зөвшөөрөхгүй хариу тайлбар"-ыг тус тус ирүүлсэн.
Тус албан бичгийг Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн даргаас хийсэн цохолтын дагуу МХЕГ-ын Хууль зүй мониторингийн хэлтэст танилцуулсан бөгөөд хариу хүсээгүй албан бичиг байсан тул хяналт шалгалтын баримт материалд бүртгэж авсан. Харин тус компаниас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга улсын ерөнхий байцаагч Б.Баасандоржид 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02/2201-113 дугаартай албан бичгээр ирүүлсэн гомдлын дагуу "Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага" стандарт батлах тухай МХЕГ-ын даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаал, "Байгууллагын стандарт"-ын 17.1, 17.2 дахь заалтуудын дагуу МХЕГ-ын хууль зүй, мониторингийн хэлтсээс тус дүгнэлтийг шалгаж 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 06/1700 тоот албан бичгээр Жи Эй Би Өү Ти ХХК-д хариу өгсөн. Иймд хяналт шалгалтын явцад гаргасан шийдвэр нь хууль тогтоомж зөрчсөн, урьдаас төлөвлөж буруутгахыг оролдсон, хууль бус, үндэслэл баримтгүй гарсан гэж үзэж байгаа тухайд.
Тайлбар: Хяналт шалгалтын явцад шийдвэр гаргаагүй. Харин Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь / хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх/ заалт болон МХЕГ-ын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн A/67 дугаар тушаалаар баталсан "Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага" байгууллагын стандартын 14.1 дэх /Улсын байцаагч, хяналт шалгалтын ажлын хэсгийн ахлагч хяналт шалгалтын мэдээ, баримт материалыг нэгтгэн судалж хоорондын уялдаа холбоог нь сайтар нягтлан тогтоож хяналт шалгалтын дүнг гаргана/ заалтын дагуу хяналт шалгалтыг бүрэн хийж дуусгаад, шалгалтын ажлын хэсгийн гишүүдийн тайлан, СХЗГ-ын эрх бүхий улсын шалгагчийн итгэмжлэгдсэн дулааны лабораторийн улсын баталгаатай тоолуур шалгах эталон төхөөрөм дээр холбогдох стандартын дагуу хийсэн магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтын дүн, шалгалтын явцад хянасан холбогдох баримт материалыг үндэслэн улсын ахлах байцаагчийн дүгнэлт, зөвлөмжийг гаргасан.
Улсын ахлах байцаагчийн дүгнэлт гаргахдаа ямар ч хууль тогтоомж зөрчөөгүй, хууль бус үндэслэл баримтгүй дүгнэлт гаргаагүй. Урьдаас төлөвлөж тус компанийг буруутгахыг оролдоогүй. Харин "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-иас ирүүлсэн "Дулааны тоолуурын зөрчлийг шалгуулах тухай" 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/52 тоот албан бичиг, 35 хуудас бүхий хавсралт материалыг судалж, ЭХХЗХХ-ийн дарга, ДБХГ-ын дарга, ЭУБЗГ-ын дарга, дэд дарга нарт танилцуулсан, Төрийн хяналт шалгалтын ЗУБ дарга, дэд дарга нарт танилцуулан. Төрийн хяналт шалгалтын тухай 4. 5 дугаар хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 / Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг aлбан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх, 52 дугаар зүйлийн 52.1 дэх /Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж Байгууллагын өргөдөл хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин хордлого зэрэг хүний амь нас эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ/. 52.3 дахь /Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ/ заалтуудын дагуу МХЕГ-ын дэд даргын баталсан 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/20 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу тус компанид төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.
Хяналт шалгалтын явцад тогтоогдсон нөхцөл байдал, бүрдүүлсэн бичиг баримт авсан фото зураг, Стандарт, хэмжил зүйн газрын эрх бүхий улсын шалгагчийн тоолуурт хийсэн магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтын дүн зэргийг МХЕГ-ын даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага" стандарт батлах тухай А/67 дугаар тушаалаар баталсан "Байгууллагын стандарт"-ын Ё нормативын дагуу улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан гэжээ.
7.1.Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын байцаагч Д.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Хяналтын хуудас хийгээгүй гэдгээс шалтгаалан аж ахуй нэгж байгууллага хохирсон зүйл байхгүй. Төлөвлөгөөт бус шалгалтыг хяналтын хуудсаар хийнэ гэсэн заалт байхгүй. 5 хоногт шалгалт эхлээгүй гээд байгууллага хохирсон зүйл байхгүй. Нэгэнт маргаан үүсэн тоолуур учраас хууль журмын дагуу шалгагдаад тухайн тоолуурыг цаашид ашиглаж болох эсэх маргааныг таслах зорилгоор хяналт шалгалт хийгдсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу аж ахуй нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүднээс төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж гараад хүсэлтэд дурдсан асуудлыг шалгаж мэргэжлийн хяналт шалгалт стандартын дагуу шалгалтыг бүрэн гүйцэт хийж бүх талаас нягталж үзэж байж улсын байцаагчийн дүгнэлт гарсан байгаа.
Архивын бичлэг гэдэг бол тухайн тоолуурын цаг тутмын үйл ажиллагааг харуулж, гэмтлийг мэдээлж байдаг бичлэг юм. Архивын бичлэгийг янз янзын хугацаанд хийсэн байна. Гэтэл дулааны инженерийн тайлан өөр гээд энэ хоёрыг хооронд нь харьцуулаад байх шаардлага байхгүй. Архивын бичлэгээр тоолуур гэмтэлтэй байна гэж мэдэгдсэн учраас энэ шалгалт хийгдсэн. Лаборатори дээр шалгаж байж тоолуур зөв зааж байгааг тодорхойлно. Лабораторийн шалгалтыг Стандарт хэмжил зүйн газар хийж байгаа. Бүгд байлцсан, шалгалтын хариу тухайн өдрөө гараад нэхэмжлэгч компанийн төлөөлөлд өгсөн. Мөн архивын бичлэгийг өгсөн. Шалгалтын тайлан огт гараагүй гэсэн зүйл байхгүй. Монгол улсад байгаа анхны эталон төхөөрөмж дээр шалгасан шалгалтын дүн шүү дээ. Энэ дүнг шалгалт хийсэн өдрөө дуусгаад хэвлэж гаргаад хүлээлгэж өгсөн байгаа. Шалгалтын тайлан гараагүй биш гарсан байгаа. Улсын байцаагч хяналт шалгалтын бүрэн хийнэ гэдэг үүргийнхээ хүрээнд бид зөвхөн архивын бичлэгийг үндэслээд дүгнэлт гаргахгүй.
Тоолуур ямар алдаа заагаад байгаа вэ гэдгийг нарийвчлаад гаргаад ирсэн байна. Энэ алдаа стандартынхаа заалт дотор байгаа бол ашиглаж болно гээд баталгаа өгдөг. Гэтэл алдааны хязгаараас илүү байгаа учраас ашиглаж болохгүй гээд стандартын дагуу дүгнэлтээ гаргаж байгаа. Зүгээр хараад дүгнэлт гаргаагүй. Хоорондоо ямар ч холбоогүй юмыг хольж солиод холбох гэж үзээд буруутгаад байгаа нь утгагүй байна. Энэ бол мэргэжлийн хүмүүсээр шалгуулах шаардлагатай зүйл учраас мэргэжлийн компаниудыг оролцуулсан байгаа. Улсын байцаагч шалгалтаа хууль дүрэм журмын дагуу хийсэн. Удирдлагуудын баталсан удирдамжийн дагуу хянадаг. Бүх юмыг нь хянаж байж удирдлага гарын үсэг зурж баталдаг. Хяналтын хуудсаар үнэлэх боломжгүй байна гээд шалгалтын явцад танилцуулахад хяналтын хуудсаар үнэлэхээ болъё гээд тоолуур дээр шалгалт хийгээд дүгнэлтээ гаргая гэдэг үүднээс энэ шалгалтыг хийсэн. Хяналтын хуудсаар хийгээгүй гээд энэ компанид хохирол учрахгүй. Эсвэл бусад бүх зүйлээ шалгуулаад зөрчил илрүүлэх ёстой байсан юм уу. Хамгийн гол зүйл дээрээ анхаарал хандуулахгүйгээр улсын байцаагчийг буруутгах гээд байгаа нь харамсалтай байна.
Гэхдээ улсын байцаагч ямар ч хууль дүрэм зөрчөөгүй, эрхээ хэтрүүлж ашиглаагүй. Хийх ёстой ажлаа бүгдийг хийсэн. Би ганцаараа шалгалт хийгээгүй. Хариуцлагатай хүмүүс ажиллаж бүгд дүгнэлт бичиж өгсөн байгаа. Улсын байцаагчийн дүгнэлт хүчингүй боллоо гээд энэ тоолуурыг ашиглалтад тавьчихъя гээд хүлээж авах боломжгүй. Гэмтэл гарсан бол гэмтлээ засварлах эрх нь нээлттэй байгаа. Нийлүүлсэн компанидаа хандаад засаж болно. Зассаны дараа лабораторид хандаад шалгуулаад стандартдаа нийцсэн байвал батлаад ашиглаж болно гэсэн дүгнэлт гаргаж өгнө. Эталон бол хамгийн баталгаатай төхөөрөмж юм. Тэр төхөөрөмжөөр шалгаад гарсан дүгнэлт байхад улсын байцаагч энэ тоолуурыг шаардлага хангана гэж дүгнэлт гаргавал би өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй болж харагдана. Энэ тоолуурын гэмтлийг шалгаж өгөхөөр яг юунд гомдоод байгааг ойлгохгүй байна. Эталон төхөөрөмжийг буруу шалгаж байна гэж үзэж байгаа бол дахин хандаад лабораторийн шалгалт хийлгэж болно. Бид баталгаатай төхөөрөмжийнхөө үр дүнд итгэхгүй бол өөр юунд итгэх вэ. Би дураараа дүгнэлт гаргах уу, улсын байцаагчид тийм эрх байхгүй. Хамгийн гол зүйл бол тоолуурын алдаа ямар байна вэ гэдгийг шалгах юм.
Компани өөрөө хойшлуулах хүсэлт гаргасан. Архивын бичлэг үзээд дүгнэлт гаргаж болохгүй байсан. Иймд шалгах ёстой бүх ажиллагаа хийсний дараа энэ дүгнэлт гарсан. Дүгнэлт гарахын өмнө бүх процессыг удирдлагуудад танилцуулдаг. 4 шалгаад 1 тоолуурыг нь тэнцүүлсэн гэж яриад байна. Алдааныхаа хязгаарт байгаа тоолуурыг тэнцэхгүй гэж бид дүгнэлт өгөхгүй. Бид бүгд харж байсан. Тоолуур яагаад тэнцэхгүй байгааг мэргэжлийн компаниас асуух хэрэгтэй байх. Ийм гэмтэлтэй тоолуураар хангагч байгууллага нь тооцоо хийхгүй. Тоолуурт гэмтэл гарсан л бол ашиглахгүй, хангагч байгууллагад мэдэгдэнэ гээд аж ахуйн нэгжийн өөрийн үүрэг байгаа шүү дээ. Нэхэмжлэгч компани өөрөө хүсэлт гаргасан. Шалгалт хийхэд 0 заагаад савлаад байсныг бүгд харсан. Компани энэ байдлаа өөрөө албан бичигтээ бичиж ирүүлсэн байгаа. Хэрэгт бүх нотлох баримтыг өгсөн байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Жи Эй Би Өү Ти ХХК-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Жаргалсайханд холбогдуулан Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01-07-099/106 тоот дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж, доорх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.
3.Хэргийн үйл баримтын тухайд, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд бүтцийн хяналтын газарт 2022 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 01/52 дугаартай Дулааны тоолуурын зөрчлийн тухай албан бичгээр Хангагч хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээний дагуу дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч Жи Эй Би Өү Ти ХХК-ийн хариуцсан хэрэглэгчдийн дулааны эрчим хүчний хэрэглээ, шугам тоноглолын ашиглалтын байдалд үзлэг хийхэд Анд интернейшнл ХХК орон сууцны 68642891 дулааны тоолуур, Буянт-Ухаа 2 хорооллын УДДТ 2-ын 78517244 дулааны тоолуур ... сүлжээний усны температур 0 утгыг заах, зарцуулалт эрс өөрчлөгдөж савлах, дулааны энергийн бодолт хийгдээгүй зэрэг өөрчлөлтүүд гарч байна.
Манай зүгээс дээрх хэрэглэгчдийн дулааны хэрэглээ ба тооцоот ачааллын хамаарлыг авч үзэхэд 33-68,5%-ийн зөрүүтэй өөрөөр хэлбэл, дулааны хэрэглээ 2-3 дахин буурсан нь дулааны ачааллын баланс гарах, тооцооны хяналтын ажиллагааны үед тогтоогдож байна.
Иймд дээрх тоолууруудын ажиллагаа хэвийн бус, зөрчилтэй байна гэж үзэж байгаа тул энэхүү зөрчлийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хамтран ажиллаж, дүгнэлт гаргаж өгнө үү. гэж хандсан байна.
3.1.Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн дээрх албан бичгээр гаргасан хүсэлтэд үндэслэж Жи Эй Би Өү Ти ХХК болон түүний хэрэглэгчдийн 68642891, 78517244, 78241416, 78526633 дугаартай дулааны тоолууруудыг хяналт шалгалтад хамруулахаар;
3.2.Хяналт шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Жаргалсайхан ахалж Эрчим хүчний зохицуулах хороо, Стандарт хэмжил зүйн газар, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн холбогдох ажилтнуудын бүрэлдэхүүнтэйгээр 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ажлын 3 өдөрт багтаан хийж гүйцэтгэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай 01/20 дугаартай хяналт шалгалтын удирдамжийг баталжээ.
4.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.Төрийн хяналт шалгалт (цаашид хяналт шалгалт гэх) хийхэд дараахь зарчмыг баримтална:4.1.2.хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх;, 5 дугаар зүйлийн 5.4.Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно. гэж тус тус заасан.
4.1.Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Дулааны тоолуурын тухай 01-07-099/106 дугаартай дүгнэлтээр ... Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, 10.8 дахь заалтууд тоолуурын суурилуулалт, ашиглалтын байдал, загварын туршилт, баталгаажуулалт, холбогдох бичиг баримтын бүрдэл зэрэгт газар дээр нь хийсэн үзлэг шалгалт болон магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтаар тогтоогдсон дээрх нөхцөл байдлыг үндэслэн Дани улсын Камструп компанид үйлдвэрлэсэн MULTICAL 602 загварын 200 мм-ийн диаметртэй зарцуулалтын хувиргагчтай, 400 м3/цаг хэмжих хязгаартай, 78517244 дугаартай дулааны тоолуураар цаашид дулааны эрчим хүчний төлбөр тооцоог гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэв. хэмээн эрх бүхий албан тушаалтны шийдвэр гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дээрх зүйл, заалтуудыг зөрчсөн нь маргаан бүхий акт хууль бус гэж үзэх үндэслэл болж байна.
4.2.Мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн дээрх албан бичгээр гаргасан хүсэлтэд үндэслэж Жи Эй Би Өү Ти ХХК болон түүний хэрэглэгчдийн 78517244 дугаартай дулааны тоолуурт хяналт шалгалт хийсэн атлаа хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн холбогдох ажилтнуудыг оролцуулсан буюу хяналт шалгалтыг хүсэлт гаргасан этгээд болох Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэй хийсэн байх тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасанчлан хяналт шалгалтыг хараат бус, шударга явуулсан гэж үзэхгүй.
4.2.1.Тодруулбал хариуцагчийн ... УБДС ТӨХК, Жи Эй Би Өү Ти ХХК-ийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний дагуу дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч Жи Эй Би Өү Ти ХХК-ийн хэрэглэгчдийн дулааны баланс, 2021 оны хэрэглээтэй харьцуулсан тооцоог үндэслэн тус компанитай гэрээтэй хэрэглэгчдийн дулааны эрчим хүчний төлбөр тооцоонд ашиглаж байгаа тоолуурын ажиллагаа, дулааны тоног төхөөрөмжийн ашиглалт үйлчилгээнд ээлжит бус үзлэг шалгалт хийх, дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийг УБДС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/05 тоот тушаалаар байгуулж, тус ажлын хэсгээс хийсэн үзлэг шалгалтын дүнгийн дагуу манай байгууллагад хүсэлт ирүүлсэн. Тус компанийн дэд захирлын хүсэлтээр Эрчим хүчний зохицуулах хороо болон УБДС ТӨХК-ийн энэхүү ажлын хэсэгт ажилласан мэргэжлийн ажилтнуудыг шалгалтын бүрэлдэхүүнд оруулсан ... гэх хариу тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ажлын хэсгийн үзлэг шалгалтын дүнг үндэслэж мэргэжлийн хяналтын байгууллагад шалгалт явуулах хүсэлт ирүүлсэн байхад тэрхүү ажлын хэсэгт ажилласан ажилтнуудыг мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтын бүрэлдэхүүнд оролцуулсан болох нь тогтоогдож байна.
4.3.Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн зорилт, зарчимд нийцээгүй хяналт шалгалт хийж дүгнэлт гаргасан хариуцагчийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн ... Шалгалтын ажлын хэсгээс ажлын байран дээр 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдөр ирж уулзалт хийж байх явцдаа удирдамж болон Дулааны тоолуурын зөрчлийн тухай гэх урьд нь тоолуурыг зөрчилтэй гэж нотолсон баримтын хамт өгсөн. Гэтэл уг баримтын 2 дахь хуудас, 8 дахь жагсаалтад манай "Жи Эй Би Өү Ти ХХК-ийн нэрийг бичиж .... ард хэсэгт нь Тухайн гомдлыг харьяа дүүргийн Цагдаагийн албанд гаргах гэсэн тэмдэглэгээг хийсэн байсан. Мөн удирдамжийн Хяналт шалгалтын арга Хяналт шалгалтыг Жи Эй Би Өү Ти ХХК-ийн хэрэглэгчдийн зөрчил бүхий дулааны тоолуур, бичиг баримтын бүрдлийг шалгах гэснээс үзэхэд хяналт шалгалт нь зөрчилтэй эсэхийг шалгах ажиллагаа байх байтал манай компанийг энэ асуудлаар зөрчил гаргасан нь шалгалтаас өмнө тогтоогдсон байгаа гэх агуулгаар бичигдсэн байна. Эдгээр нөхцөл байдал нь тухайн шалгалт зохиомол, захиалгатай, манай компанийг шууд буруутгах зорилготой, урьдаас дүгнэлтээ гаргасан гэж үзэх хангалттай нотлох баримт юм. гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй, хариуцагч нь хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэх хуулийн заалтыг зөрчжээ.
4.4.Хариуцагч ... Эрчим хүчний сайдын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/146 дугаар тушаалаар баталсан Дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох дүрэм-ийн 10.1 дэх /Дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох хэрэгсэлтэй холбогдох гарсан маргааныг эх үүсвэр, хангагч, хэрэглэгчийн төлөөллийг оролцуулан эрх бүхий хэмжил зүйн болон хяналтын байгууллагын хэмжил зүйн улсын шалгагч байцаагчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ/ гэсний дагуу төлөвлөгөөт бус шалгалтаар тухайн тоолуурыг шалгасан ... гэж тайлбарлах боловч энэхүү дүрмийн заалтыг эх үүсвэр, хангагч, хэрэглэгчийн төлөөллийг мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтыг хийх бүрэлдэхүүнд оролцуулна гэж ойлгохгүй юм.
4.4.1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус мэргэжлийн бусад байгууллага, шинжээч, шинжилгээний байгууллага, иргэнийг татан оролцуулж болно., 10 дугаар зүйлийн 10.12.Салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дарааь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:10.12.1.холбогдох байгууллагатай тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх; гэж зааснаас үзвэл хяналт шалгалтын бүрэлдэхүүнд бусад этгээдийг татан оролцуулах нь улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагчийн эрх мөн төдийгүй ингэхдээ хуульд нийцүүлэх нь түүний үүрэг байна.
4.4.2.Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Хяналт шалгалт хийх нийтлэг журам-ын 1.9.... хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хараат бус, бие даасан, хөндлөнгийн нөлөөллөөс ангид байна., 1.10.Улсын байцаагч хяналт шалгалтыг холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актаар олгогдсон бүрэн эрх, эрхэлж байгаа албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд хийж, хууль дээдлэх зарчмыг баримтлан аливаа шийдвэрийг хараат бусаар Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн гаргана., 11.19.11.10.Хяналт шалгалтын явцад мэргэжлийн байгууллага, тухайн хяналт шалгалтад хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хүн, шинжилгээ хийх эрх авсан шинжээч, төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий албан хаагчаар дүгнэлт гаргуулж болно. гэж тус тус заажээ.
4.4.3.Хэдийгээр дээрх журам нь энэхүү хэрэг маргааны үйл баримт, маргаан бүхий актаас хойш батлагдан гарсан боловч Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан ... зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах ...-даа хуулийн зорилт, зарчимд нийцүүлж хяналт шалгалт хийх нийтлэг журмыг тогтоосон агуулгатай байгааг дурдах нь зүйтэй.
5.Иймд хариуцагч нь хяналт шалгалтдаа хуульд заасан журмыг баримтлаагүйгээс түүний гаргасан шийдвэр хууль бус болох нь тогтоогдож байх тул тоолуур хэвийн мөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй бөгөөд хариуцагчийн гаргасан процессын зөрчил нь дүгнэлтээ үгүйсгэх хангалттай үндэслэл болж байгааг дурдаад, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.4, 10 дугаар зүйлийн 10.12.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Жи Эй Би Өү Ти ХХК-ийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Жаргалсайханд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01-07-099/106 тоот дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА