| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2023/00401/И |
| Дугаар | 153/ШШ2023/00531 |
| Огноо | 2023-10-18 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 153/ШШ2023/00531
2023 10 18 153/ШШ2023/00531
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Раушан би даргалж, т******* шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багийн 6******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,
*******иуцагч: Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургууль /РД:/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/23 дугаартай Д.*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2023 оны 8 сар, 2023 оны 09 сар, 2023 оны 10 сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны олговор 2,722,999 төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.*******,
*******иуцагчийн төлөөлөгч: С.,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н. /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд эмчээр ажилд орсон. Миний ажлын байр ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн байнгын ажлын байр. Тухайн сургуулийн батлагдсан бүтэц орон тоонд байдаг ажил юм. Эмчийн төсөв, цалин сургуулийн төсөвт су*******ан байдаг. Миний хөдөлмөрийн гэрээний хугацаа 2024 оны 01 дүгээр сард ду*******аж байгаа. 2023 оны 01 дүгээр сард хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Би ажилдаа ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй. Манай захирал надад хэлэхдээ төсвийн мөнгө нь хүүхдийн тоогоор батлагдаж орж ирдэг болсон, цалингийн сан нь хүрэхгүй байгаа учраас чамайг ажлаас чөлөөлж байна гэж хэлсэн. Үүнийг би хууль б******* гэж үзэж байна. Учир нь 2023 оны ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсөв төсөвт суугдаж, батлагдан орж ирсэн байгаа.Би энэ ажлын байран дээр үргэлжлүүлэн ажилмаар байна. Ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.Иймд Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/23 дугаартай Д.*******ийг ажлаас чөлөөлөх тухай гэх тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү.
Нэхэмжлэгч Д.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. Одоо Ховд аймгийн төвд шилжиж ирсэн тул ******* сумын ЕБС-д ажиллах боломжгүй болсон. Тиймээс, т******* сургуулийн эмчийн орон тоонд томилуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
2023 оны 8, 9, 10 дугаар сарын 18-ний өдрийг хүртэлх хугацааны цалин, мөн энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх саналтай байна. 2023 оны 08 дугаар сараас өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 2,722,999 төгрөг нэхэмжилж байна гэв.
2. *******иуцагч ******* сумын ЕБС-ийн захирал С. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн ******* сумын ЕБС-д Д.******* нь эмчээр ажиллаж байсан. 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь манай сургууль орон тоогоор цалинждаг байсан бол 2023 оны төсөвт 1 суралцагчид ногдох хувьсах зардлаар буюу хүүхдийн тоогоор санхүүждэг болсон нь төсөвт хүндрэл учирсан бөгөөд БШУС-ын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 тоот орон тооны жишиг нормативт 481-ээс доош хүүхэдтэй Ерөнхий боловсролын сургуульд эмч ажиллуулахгүй харин хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээг сум, өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтарч ажиллана гэж заасан. Багшаас б*******ад ажилтны орон тооны жишиг нормативт заасны дагуу эмчид 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэх хуудас өгөөд 06 дугаар сарын 09-ны өдөр чөлөөлсөн. ******* сумын Ерөнхий боловсролын сургууль нь боловсролын мэдээллийн системд 290 хүүхэд 2023 оны хичээлийн жилд суралцаж байна. Иймээс хүүхдийн тооноос хамаарч энэхүү чөлөөлөх шийдвэрийг гаргасан болно. Боловсролын Ерөнхий газар болон БШУГ-аас албан бичгээр мэдэгдэл ирж байсныг хавсаргасан болно.
.... Манай сургууль сангийн цалингийн өртэй байгаа. Өмнөх саруудын цалинг оруулж байж одоо ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалинг тавьсан учраас Д.*******ийн цалинг нөхөн төлөх боломжгүй. Манай сургуулийн хувьд 2023 оны 06 дугаар сарын цалин болон амралтын мөнгийг нь давхар бодож мөн нийгмийн даатгалын шимтгэлийн төлж хөдөлмөрийн харилцааг ду*******гавар болгосон. Одоо буцааж 2023 оны 8,9, 10 сарын цалинг олгоно гэхэд боломжгүй. Манай сургуулийн хувьд төсөв нь хойд сараасаа урд сарлуугаа татагдаж олгогддог учраас нөхөн өгөх боломжгүй. ...Миний бие 2019 онд т******* сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон. Намайг томилогдохоос өмнө Д.******* эмчээр томилогдсон байсан. 2019 онд захирлын ажлыг аваад 2018 оны Засгийн газрын норм, нормативыг танилцуулсан. Тухайн үед манай цалингийн сан хүрч байсан бөгөөд орон тоогоороо цалинждаг байсан. Тийм учраас ямар нэгэн асуудал гарч байгаагүй. *******ин энэ жилээс орон тоогоороо б******* хүүдийн тоогоороо цалинждаг болсонтой холбоотойгоор цалингийн санд өөрчлөлт орж цалин хүрэхээ больсон. Мөн дээрээс норм, нормативаа барьж ажил гэсэн чиглэл ирсэн. Миний ойлгосноор Д.******* нь ажлаагүй хоногийн цалингаа нэхэмжилж байна. Манай сургуулийн цалин хүрэхгүй байгаа учраас үүнийг олгох боломжгүй. Яагаад гэвэл 2023 оны 03 дугаар сар гэхэд энэ хүмүүсийг чөлөөлөх байсан боловч миний хувьд урин дулааны улиралд ажлаа хайг гэж бодоод 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх цалин амралтын мөнгийг нь өгөөд явуулсан. Ажилтныг ажлаас чөлөөлөхөөс өмнө мэдэгдэл өгсөн. Он гараад хамт олны хурал хийж хэд хэдэн удаа танилцуулаад эхэлсэн... Өмнө жилүүдэд яагаад энэ Боловсролын сайд болон сангийн сайдын тушаалыг баримтлаагүй вэ гэхээр манай сургуулийн цалингийн сан хүрч байсан. 2023 онд хүүхдийн тоогоороо цалинжаад ирэхээр хойд сарынхаа цалинг урд сар луугаа татаж байж ажилчдынхаа цалинг өгч байсан. Д.*******т 07 дугаар сарын цалинг өгөөгүй бөгөөд тухайн сард Д.*******ийн бүтэн жилийн амралтыг бодож олгосон гэв.
3. Нэхэмжлэгчээс Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/23 дугаартай Д.*******ийн ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хугацаагүй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2/113 дугаартай албан бичиг, Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай албан бичиг, Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4 дугаартай Мэдэгдэх хуудас хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, ******* *******ийн нэр дээрх 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Д.*******, өмгөөлөгч Н. нарын хооронд байгуулагдсан хууль зүйн мэргэжлийн т*******лалцаа үзүүлэх гэрээ зэргийг,
Хариуцагчаас талаас Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4 дугаартай Мэдэгдэх хуудас хүргүүлэх тухай албан бичиг, Боловсролын ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/212 дугаартай Чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн баталгаат хуулбар, Төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2023 оны батлагдсан төсвийг хэрэгжилтийг зохион байгуулах чиглэлийн баталгаат хуулбар, Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 75 дугаартай албан бичиг, Боловсролын ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1/769 дугаартай Орон тооны жишиг нормативын биелэлтийг ирүүлэх тухай албан бичгийн баталгаат хуулбар, Боловсролын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/171 дугаартай Байгууллагын төсвийн тухай албан бичгийн баталгаат хуулбар, Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас б*******ад, захиргааны удирдлага, боловсролын б*******ад ажилтны орон тооны жишиг нормативын хуулбар, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/05 дугаартай С.ийг ажилд томилох тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/25 дугаартай С.ийг ажилд томилох тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 248 дугаартай албан бичгийн баталгаат, Ховд аймгийн ******* сумын ЕБС-ийн 2023 оны 1-6 дугаар сар хүртэлх өр авлагын судалгааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.
4. Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/05 дугаартай 2023 оны сар, улирлын төсвийн хуваарь батлах тухай тушаал болон түүний хавсралтын баталгаат хуулбар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай тушаал болон түүний хамвсралтын баталгаат хуулбар, Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.ийг гэрчээр асууж авсан мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургууль /цаашид ЕБС гэх/-ийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/23 дугаартай Д.*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс Ховд аймгийн ******* сумын ЕБС-ийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/23 дугаартай Д.*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 2023 оны 08, 09, 10 сарын 18-ны өдрийг хүртлэх хугацааны цалин 2,722,999 төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулав. Шүүхээс энэхүү тодруулсан шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд байнгын ажлын байранд буюу эмчийн ажилд орсон. Эмчийн цалин 2023 оны сургуулийн төсөвт су*******ан байдаг.
2.2. Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2024 оны 01 дүгээр сард ду*******на. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна. 2023 оны 08, 09, 10 сарын 18-ны өдрийг хүртлэх хугацааны цалин 2,722,999 төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг шаардаж байна гэв.
3. *******иуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. Манай сургууль орон тоогоор цалинждаг байсан бол 2023 оны төсөвт 1 суралцагчид ногдох хувьсах зардлаар буюу хүүхдийн тоогоор санхүүждэг болсон. БШУС-ын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 тоот орон тооны жишиг нормативт 481-ээс доош хүүхэдтэй ЕБС-д эмч ажиллуулахгүй харин хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээг сум, өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтарч ажиллахаар заасан.
3.2. Багшаас б*******ад ажилтны орон тооны жишиг нормативт заасны дагуу ажиллахаар болсон тул Д.*******т 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэх хуудас өгсөн. Д.******* нь ажлаагүй хоногийн цалингаа нэхэмжилж байх тул цалинг нөхөж олгох боломжгүй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Д.*******ийг Ховд аймгийн ******* сумын ЕБС-ийн эмчийн үүрэгт ажлаас т******* сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/23 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажил олгогчийн санаачилгаар чөлөөлжээ.
4.2. 2023 оны төсөвт 1 суралцагчид ногдох хувьсах зардлаар буюу хүүхдийн тоогоор санхүүждэг болсноор БШУС-ын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 тоот орон тооны жишиг нормативт 481-ээс доош хүүхэдтэй ЕБС-д эмч ажиллуулахгүй байхаар заасныг үндэслэн цалингийн сан хүрэлцэхгүй үндэслэлээр Д.*******ийг ажлаас нь чөлөөлсөн байна.
4.3. Нэхэмжлэгч Д.******* нь шүүх хуралдаанд Ховд аймгийн ******* сумын ЕБС-ийн эмчийн орон тоонд эгүүлэн тогтоолгох, эмчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн захирлын тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзав. 2023 оны 08, 09, 10 сарын 18-ны өдрийг хүртлэх хугацааны олговор 2,722,999 төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг шаардсан.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ду*******гавар болгосон ажил олгогчийн шийдвэр хүчинтэй байх тул нэхэмжлэгч ажиллаагүй хугацааны цалин, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг шаардах эрхгүй байна.
6. Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/23 дугаартай Д.*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын тухайд:
6.1. *******иуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ...ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг ду*******гавар болгож, Д.*******ийг сургуулийн эмчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг баримталсан боловч тушаал дээр бичиг хэргийн алдаа гарсан байна... гэж тайлбарлажээ.
Ажил олгогчоос ажилтан Д.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, түүнийг сургуулийн эмчийн үүрэгт ажлаас чөлөөлөхдөө ...Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйл, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсэгт заасныг т******* т******* үндэслэл болгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлд ажил олгогч нь ажилтныг өөр ажилд түр шилжүүлэн ажиллуулах харилцааг зохицуулжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан ямар үндэслэлүүдээр ажлаас чөлөөлж байгаагаа тушаалынхаа үндэслэлд зааж, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас б*******ад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг б*******ад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглосон. Нэхэмжлэгчээс эмчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн Ховд аймгийн ******* сумын ЕБС-ийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/23 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, эмчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан тул шүүх тушаалын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзах хүсэл зоригоо шүүх хуралдаанд илэрхийлснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ховд аймгийн ******* сумын ЕБС-ийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/23 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, эмчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Ингэснээр Ховд аймгийн ******* сумын ЕБС-ийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/23 дугаартай Д.*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчин төгөлдөр гэж үзнэ.
7. 2023 оны 8, 9, 10 сарын 18-ны өдөр хүртлэх хугацааны цалин 2,722,999 төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:
7.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж т******* т******* заасан. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ду*******гавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүчингүй болгож, ажилтныг урьд нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгоно.
Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/23 дугаартай Д.*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал хүчинтэй байгаа тохиолдолд нэхэмжлэгчийг ажилгүй байсан гэж үзэх боломжгүй, түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,722,999 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх үндэслэлгүй гэж дүгнэв.
Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,722,999 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс анх нэхэмжлэл гаргахдаа ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолох шаардлага гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар энэхүү маргаан нь шүүхээр шийдвэрлүүлэх маргаанд хамаарах үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан болохыг дурдах нь зүйтэй.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу ду*******гавар болгосон ... тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гарсан гэж үзвэл ажилтан шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй болох нь хэрэгт авагдсан Манай суманд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүйг энэхүү албан бичгээр мэдэгдэж байна. гэх Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2/113 дугаартай албан бичиг, Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай албан бичгээр т******* т******* тогтоогдож байна. /хх-ийн 8, 9 дүгээр тал/
9. Талууд нэхэмжлэгчийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэл өгсөн эсэх, мөн Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургууль нь Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай тушаалаар баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас б*******ад, захиргааны удирдлага, боловсролын б*******ад ажилтны орон тооны жишиг нормативт заасан 481 хүүхдээс доош хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байгаа талаар т******* т******* маргаагүй болно. Энэхүү шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болно. Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсан тул дээрх шаардлагын хүрээнд давж заалдах гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлав.
10. Нэхэмжлэгч Д.******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар гомдлоо авч хэлэлцэх хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлийг т******* т******* удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох 2023 оны 8 сар, 2023 оны 09 сар, 2023 оны 10 сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны олговор 2,722,999 (хоёр сая долоон зуун хорин хоёр мянга есөн зуун ерөн ес) төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/23 дугаартай Д.*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрийн 2 дахь заалтаас б*******ад хэсэгт Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.РАУШАН