| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2024/0038/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/191 |
| Огноо | 2025-10-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | О.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Т.Урансайхан
Улсын яллагч О.Одончимэг
Хохирогчийн өмгөөлөгч ******* /цахимаар/
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох 2322000000186 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *******,*******,,,,,, Дундговь аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “ ” гэх газар нутаглах,, Регистрийн дугаар:
2. Монгол Улсын иргэн, ,,,,,,,, эхийн хамт Дундговь аймгийн сумын 4 дүгээр баг “ ” гэх газар нутаглах,, Регистрийн дугаар:
Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн дүү *******той бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газрын ын бууцан дээр зүс таних малын бэлчээрээс болж маргалдан түүний бөөр, хавирга хэсэгт өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун 3, 4 дүгээр хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь төрсөн ах *******тай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газрын ын бууцан дээр зүс таних тус бууцанд оршин суух “Ахыг нь буудах гэлээ” гэх шалтгаанаар маргалдаж түүний нүүр, дух хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж, гуя хэсэгт хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь тархи доргилт баруун нүдний эвэрлэгт цус хуралт, 21, 22 дугаар шүдний сулрал, баруун нүдний доод зовхи, дух, хацарт цус хуралт, баруун ухайн дотор ханын цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Би 2023 оны 10 сарын 03-ны орой Дундговь аймгийн сумын 4 дүгээр баг " " гэх газарт байх гэртээ байж байгаад орой 17-18 цагийн үед гэрээсээ гараад хонио эргэчихээд эргээд гэртээ иртэл ах утсаар ээж рүү залгаад “Урд айлын хүн намайг буудна гээд байна хүрээд ирэх үү” гэхээр нь би түрүүлж гараад мотоциклтой яваад гэх бууцан дээр хүрээд очтол манай ах , гэх хүнтэй хоёулаа хорооных нь баруун хойд талд зогсож байсан. Тэгээд намайг снаа хорооныхоо урдуур тойроод гэр рүүгээ гүйсэн. Тэгэхээр нь би хорооны баруун талд мотоциклоо орхиод Баттулгын араас гүйгээд гэрийнх нь үүдэнд араас нь хувцаснаас нь татаж эргүүлээд эхлээд нэг удаа мөрөн дундуур нь гараараа цохисон дахиад шанаа хэсэгт нь 1 удаа гараараа цохисон. Тэгээд хавирч унагаагаад унахаар нь нүүрнийх нь баруун дээд шанаа хэсэг рүү нь 1 удаа цохисон, дахиад 1 удаа гарын шуун дээр нь цохисон. Тэгээд газарт бай нь ах араас гүйж ирээд цохих гэхээр нь би ахыг хориод болиулсан. Тэгсэн чинь манай ээж Алтангана, гэх найзтайгаа хоёулаа ирсэн. Тэгээд ээж бууж ирээд ахыг хорьж байх үед нь би эргэж аад д “Хүн бууддаг буу чинь хаана байна гаргаад ир бид хэд бууг чинь аваад явлаа” гэсэн. Тэгсэн чинь ээж ахыг аваад машин руугаа явсан. эгч намайг “Нэг нутаг усанд байж хүнтэй зодолдож яах гээд байгаа юм” гээд намайг загнаад байсан тэр хооронд гэрийнхээ үүднээс мотоциклоо унаад хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 49-50-р хуудас/
Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “Тухайн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ах ыг дуудахаар гэдэг айлд мотоциклтой яваад очтол Баттулгын хорооны баруун хойд талд ах хоёр зогсож байсан. Тэгээд намайг ангуутаа зүүн урд зүг рүү гэр рүүгээ гүйж байгаа агдсан, тэгэхээр нь би мотоциклоо хорооных нь баруун талд тавьсан. Тэгээд Баттулгын араас гүйж очоод гэрийнх нь урд талд цамцных нь ар талаас татаж газарт унагасан, тэгээд дээрээс нь гараараа нэг удаа цохисон чинь зүүн гарын шуу хэсэгт нь оносон, тэгээд дахиад нэг удаа цохиход баруун нүд хэсэгт нь цохичихсон, тэгээд дахиад цохиход гараараа хаасан чинь гаран дундуур нь цохиод өөрийнхөө гараар нүүр хэсэг рүүгээ цохичихсон. Тэгээд би босгож ирээд “хүн бууддаг буугаа гаргаад ир” гэж хэлсэн, тэгтэл нь надад “буу байхгүй” гэж хэлсэн, тэр үед манай ах гүйж хүрч ирээд зодох гээд байхаар нь ахыг болиулаад зодуулаагүй юм. Тэгтэл манай ээж Алтангана, эгчтэй хоёулаа хүрээд ирсэн, тэр үед би хэвтэж бай нь хөл хавьцаа нь хоёр удаа өшиглөсөн, ээж ахыг аваад яваад өгсөн. Манай ах ******* миний нүдэн дээр цохиж зодоогүй, Намайг ирэхээс өмнө тэр хоёр хэрхэн яасан талаар би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 08-р хуудас/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Тэгээд байж байтал манай ээж Алтангана найз ирсэн тэгээд тэр хоёр намайг хорьж бай би газар сууж бай нь баруун гуя хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн. Мөн гараараа толгой хэсэг рүү нь цохих гэсэн боловч оноогүй...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 57-р хуудас/
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “Тухайн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би гэх айлд малын бэлчээрийн асуудлаас болж уулзах гэж очсон. Очиход гэртээ ганцаараа баруун орон дээрээ сууж байсан. Тэгээд би д хандаж “манай бууц руу адуугаа дахин дахин явуулаад байх юм олон хэллээ” гэсэн чинь “чи аль айлын хүн бэ” гэхээр нь “би хойд талын айлын хүн байна” гэж хэлсэн. Тэгтэл “би хойд айлын хүнийг танина, тэр айл чинь гэдэг айл” гэж хэлээд орон дээрээсээ босоод ирэхээр нь би уурлаад “нас барсан аавын минь нэрийг хэллээ” гэж хэлээд ор руу түлхээд суулгасан чинь дахиад босоод ирэхээр нь дахиж хоёр удаа түлхэж суулгасан. Тэгээд муудалцаад бид хоёр гэрээс гараад тамхи татаад зогсож байтал "би чамайг ална" гэж хэлээд мотоциклоо унаад зугтаагаад гэрийнхээ баруун талд хорооныхоо урд талд очиж зогсоод хойд талынхаа овоо руу алхсан, тэгэхээр нь би руу газраас чулуу аваад шидсэн чинь оноогүй. Ингээд би араас нь дагаад алхтал овоо руу гараад хүнтэй утсаар яриад байсан, тэр үед “чамайг буудаж ална шүү" гээд байхаар нь би дүү руу утсаар залгаж дуудсан. Тэгтэл удалгүй иртэл гэр рүүгээ зугтсан. Тэгэхээр нь араас нь гүйж очоод барьж аваад газарт унагаагаад нүүр хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохих шиг болсон, тэр үед нь би араас нь хүрч очоод баруун гуя хэсэгт нь нэг удаа өшиглөсөн, гараараа цохисон боловч оноогүй, тэр үед ээж Алтангана, эгч нар ирээд намайг аваад явсан. Нүүр хэсэгт нь гараараа 5-6 удаа цохисон, өөрөөр цохиж зодоогүй” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 06-р хуудас/
Шүүгдэгч *******, ******* нарт зодуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч “2023 оны 10 дугаар сарын 03-ны орой би Дундговь аймгийн сумын 5 дугаар багийн нутаг сумын төвөөс урагш 3 орчим километр газарт айлын хороо бууцанд буугаад гэртээ ганцаараа байж байтал оройны 18 цагийн орчимд цагаан машинтай 1 хүн гэрийн гадаа ирээд сигналдаад байсан. Гэрийн хаалга онгорхой байсан болохоор тал машин дотроос 1 хүн “Чи наашаа гараад ир уулзъя” гэхээр нь би “гарч чадахгүй” гэж хэлээд хаалгаа хаатал гэрт 1 залуу орж ирээд “Энэ байгаа бууц хороо чинь манайх. Би нутагтаа байна, чи муу адуугаар өнгөрсөн жил дараад байсан. Энэ чинь манай нутаг, манай бууц” гэсэн. Тэгэхээр нь би “тэр адуу чинь миний адуу биш нутгийн хүн Баярхүү гэх хүний адуу байгаа юм” гэж хэлтэл нөгөө залуу “Чи муу юу юм бэ, ална шүү чамайг” гээд намайг орон дээрээс босоод ирэхэд 2 удаа түлхэж унагасан. Би тэгэхээр гэрээс гараад бууц руу зугтсан нөгөө хүн миний араас хөөгөөд би бууцаа тойроод зугтаад байсан. Тэр хүн миний араас чулуу шидээд хөөгөөд би зугттал тэр хүн манай гэрийн гадна байсан мотоциклийг унаад манай гэрийн гадуур намайг мотоциклоор хөөхөөр нь би гэрийн ард байх руу гарсан. Тэгтэл миний мотоциклийг хаяад өөрийн унаж ирсэн машинаа унаад намайг араас хөөсөн намайг очихгүй зугтаад байсан чинь машинтайгаа зогсоод “Би дүүгээ дуудаж чамайг ална” гэж хэлснээ машинаасаа бууж ирээд утсаараа ээжтэйгээ эхлээд ярьж дүүгээ асууснаа дүү нь утсыг нь авсан бололтой “Энэ хүн над руу буу гаргаад буудах гээд байна хурдан ын бууцан дээр хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд удалгүй дүү нь мотоциклтой ирээд “Ална чамайг муу пизда минь хүрээд ир” гээд дүү нь намайг явган хөөж барьж аваад газарт унагаж байгаад миний нүүрэн тус газарт зөндөө олон удаа цохисон араас нь ах нь гүйж ирээд намайг өшиглөж байсан. Тэр хоёр элбэж байгаад намайг зодсон. Би тэр үедээ ухаан балартаад хэсэг шоконд орсон байдалтай байж байтал дүү нь “... Танай адуу өнгөрсөн жил манай энд ногоо идээ биз дээ” гээд намайг зодоод байсан. Тэгснээ “Чи энэ адууны эзнийг дууд утас руу нь залга” гэсэн би “тэр хүний дугаарыг нь мэдэхгүй” гэтэл “Чи яахаараа мэддэггүй юм” гээд хоёулаа ээлжлээд зодоод байсан юм. Тэгээд байж байтал ы ээж Алтангана гэх хүн машинтай дотроо 1 эмэгтэйтэй хамт ирсэн. Тэд ирчихээд “Чи яахаараа буу гаргаж ирдэг юм” гэж хэлсэн. Би тэгэхээр “Надад ямар нэгэн буу байхгүй наад хүн чинь дүүгээ ирүүлэх гэж худлаа хэлж дуудсан. Тэрнээс надад ямар нэгэн буу байхгүй” гэтэл оо гэх залуу нь “Чи муу буугаа гаргаад ир” гээд намайг цохиж аваад байсан тэр үед оогийн ээж нь ч гэсэн “Чи буугаа гарга” гээд хүүгээ хүн зодож бай салгахгүй байсан. ... Тэгээд би хашаа даваад зугтсан ба тухайн үед манай хүү машинтай ирж байсан би хүүгээ зогсоогоод машиндаа суугаад эргээд сумын төв рүү давхиад сумын эмнэлэг дээр ирж үзүүлсэн юм. ... гэх залуу нь намайг дарж унагаж байгаад цохиж зодож бай би газар унаад хэвтчихсэн. Тэр үед нь миний баруун бөөр хавирга хэсэг рүү өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 7-10-р хуудас/
Хохирогч дахин өгсөн “Би өмгөөлөгч ******* авсан боловч өмгөөлөгч маань Өмнөговь аймагт ажилтай байгаа энэ удаагийн мэдүүлэгт оролцож чадахгүй намайг өөрөө мэдүүлгээ өгчих гэсэн тул би өөрөө мэдүүлэг өгнө. гэдэг залуу нь миний энгэрээс заамдаад намайг дарчихсан байх үед баруун талаас нь гүйж ирээд ы цаад талаас миний баруун хавирга хэсэгт их олон удаа өшиглөж авсан түүний улмаас миний хавирга хугарсан. Бусад гэмтлийг дүү нь болох нь миний нүд, толгой, чамархай, дух, хацар, эрүү, шанаа гэх хэсэгт их олон удаа цохиж учруулсан. Намайг газарт унагачихсан цохиж зодож байх үед *******, ******* нарын ээж нь гэх хүн ирсэн, тэгэхээр ээж нь болсон үйл явдлыг сан” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 11-р хуудас/
Гэрч С.ын “... Би сумын 4 дүгээр баг “Хар ” гэх газарт Алтанганы гэрт байж байсан. Тэгэхэд том хүү нь утсаар ээжтэйгээ ярьсан “энд намайг хүн буудаж алах гээд байна ын бууцан дээр” гэхээр ээж нь сандраад бага хүү болох ыг явуулсан. Тэгээд удалгүй том хүү утсаар ахиад залгаж “хурдан ирээ яав” гэсэн. Найз Алтангана намайг дагуулаад би бууцан дээр очиход мотоцклийхоо хажуу талд гэх хүн утсаар яриад сууж байсан. Тэгээд ”Ямар их хүн буудах гэдэг юм. Чи тэр буугаа гаргаад ир тэр буу чинь хаана байна” гэж байсан. Тухайн үед би “Та нар хүн амьтан зодож яах гээд байгаа юм бэ хэрэгт орно” гэж байсан. Ууганаа нөгөө хүнийг нүүрэн дундуур нь хальт цохиж аваад 2 удаа нөгөө хүнийг газарт сууж бай нь өшиглөж авч байсан. Хороо руу явж байхдаа хашаагаа даваад зугтчих шиг болсон цаанаас нь хөх өнгийн портер машин ирж байсан уг машинд суугаад зугтчих шиг болсон...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 15-16-р хуудас/
*******, нарын дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан болох нь Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 213 дугаартай “ биед баруун 3, 4 дүгээр хавирганы хугарал, тархи доргилт, баруун нүдний эвэрлэгт цус хуралт, 21, 22 дугаар шүдний сулрал, баруун нүдний доод зовхи, дух, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 3, 4 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь тус тусдаа хөнгөн, бүрдэл байдлаар хүндэвтэр, тархи доргилт, баруун нүдний эвэрлэгт цус хуралт, 21, 22 дугаар шүдний сулрал, баруун нүдний доод зовхи, дух, хацарт цус хуралт гэмтэл тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /1 хх-ийн 22-24-р хуудас/
Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 24 дугаартай “ баруун ухайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй. 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 213 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орохгүй” гэх нэмэлт дүгнэлт зэргээр /1 хх-ийн 35-37-р хуудас/ нотлогдсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ иуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэрэг үйлдэл хийхэд түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн, хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, унасан хойно нь хөлөөрөө дэвсэх зэргээр зодож байгаа үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлүүдийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь өөрийн үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хүндэвтэр, хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг төрсөн дүү *******той бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газрын ын бууцан дээр зүс таних малын бэлчээрээс болж маргалдан түүний бөөр, хавирга хэсэгт өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь баруун 3, 4 дүгээр хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч *******ыг төрсөн ах *******тай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газрын ын бууцан дээр зүс таних тус бууцанд оршин суух “Ахыг нь буудах гэлээ” гэх шалтгаанаар маргалдаж түүний нүүр, дух хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж, гуя хэсэгт хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь тархи доргилт баруун нүдний эвэрлэгт цус хуралт, 21, 22 дугаар шүдний сулрал, баруун нүдний доод зовхи, дух, хацарт цус хуралт, баруун ухайн дотор ханын цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдсэн байна.
Хэрэгт авагдсан шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогчид хүндэвтэр, шүүгдэгч ******* нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх ба шүүгдэгч нар уг хэргийн үйл баримт, зүйчлэлтэй маргахгүй байх боловч прокурор хохирогчид учирсан хүндэвтэр, хөнгөн хохирлыг шүүгдэгч нарын хэн аль нь бүлэглэж учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн атал шүүгдэгч нарт хөнгөн болон хүндэвтэр хохирол учруулсан гэж хүндрүүлэн дав зүйлчлээгүй ажээ.
Өөрөөр хэлбэл прокурор шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн хохирогчид хөнгөн болон хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэсэн, шүүгдэгч ******* болон ******* нарын хэн алиныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгээр дав зүйлчлэх атал үүнийг орхигдуулан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай байна гэж үзэх үндэслэл болов.
Иймд шүүхээс дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ургийн овогтой гийн т холбогдуулан тус аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч ургийн овогтой гийн д холбогдуулан тус аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, шүүгдэгч овогтой гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирлын талаар:
Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд шүүгдэгч нараас шатахууны зардалд 493.950 /Дөрвөн зуун ерэн гурван мянга есөн зуун тавь/, өмгөөллийн хөлсөнд хохирогчийн төлсөн 2.000.000 /Хоёр сая/, хохирогч Ж. нь гэмтлээс шалтгаалан эмчилгээ, үйлчилгээ хийлгэхээр явах хугацаанд түүний малыг маллаж байсан этгээдэд 1.800.000 /Нэг сая найман зуун мянга/ төгрөг төлсөн хөлс, нийт 4.293.950 /Дөрвөн сая хоёр зуун ерэн гурван мянга есөн зуун тавь/ төгрөгийг нэхэмжилсэн ба шүүх дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:
Хохирогч Ж. нь өөрийн хүсэл зоригийг илэрхийлж, өмгөөлөгчтэй илцан тохиролцож 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулж хөлс төлсөн асуудал нь талуудын тэгш байдал, илцан хүсэл зоригоо илэрхийлсний дүнд хийгдсэн хэлцэл бөгөөд зайлшгүй гарах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд болон хохиролд хамаарахгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд тусгайлан заасан буюу заавал өмгөөлөгч авахаар хуульд заасан нөхцөлд өмгөөлөгч авч, тухайн ажиллагаанд оролцуулсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар өмгөөлөгчид төлсөн мөнгийг зардалд тооцохоор хуульчилсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчид төлөх зардал нь уг зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газраас баталсан журмын дагуу улсын төсвөөс дээрх үндэслэлээр санхүүжигдэх зардал бөгөөд хохирогч болон өмгөөлөгч ******* нарын хооронд хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэхүү зардалд хамруулан тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул хохирогчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Түүнчлэн хохирогч нь бусдаар мал маллуула гарсан гэх зардлын баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, тухайн малыг хүлээлгэн өгсөн, авсан талаархи нөхцөл байдлууд тодорхойгүй, хохирогч нь мал малласан хүний өмчлөлд 1.800.000 /Нэг сая найман зуун мянга/ төгрөгийн мал шилжүүлсэн гэх боловч тухайн хүний малын А дансанд шилжсэн эсэх, мал тооллогын баримт зэргийг хэрэгт хавсаргаагүй, нөгөөтээгүүр гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэх боломжгүй тул гаргуулах боломжгүй болно.
Мөн хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн гэх шатахууны баримт нь хохирогч болон өмгөөлөгч нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх зардалд хамаарах эсэх, эсхүл хамаарахгүй талаархи хохирогчийн байр сууриа илэрхийлээгүй /шүүх хуралдаанд оролцоогүй/ тул шүүх дээрх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаар дахин баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг жич дурдав.
Харин дээрх нэхэмжилсэн баримтаас хохирогч 2023 оны 11 дүгээр сарын 06, 07-ны өдөр хохирогч эрүүгийн хэрэгт мэдүүлэг өгөхөөр ирэх, буцахдаа /хх-ийн 10 дугаар талд мэдүүлэг авагдсан/ тээврийн хэрэгсэлд зарцуулсан гэх шатахууны 270.120 /хоёр зуун далан мянга нэг зуун хорь/ төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн иуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, шүүгдэгч овогтой гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн иуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан тэдэнд эрүүгийн иуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн иуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн иуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн иуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн иуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь галзан үзнэ” гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн иуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг тэдэнд торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ургийн овогтой гийн т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ургийн овогтой гийн д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн иуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ургийн овогтой гийн т холбогдуулан тус аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ургийн овогтой гийн д холбогдуулан тус аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгчыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, шүүгдэгч овогтой гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ургийн овогтой гийн т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ургийн овогтой гийн д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нараас 270.120 /Хоёр зуун далан мянга нэг зуун хорь/ төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 135.060 /Нэг зуун гучин таван мянга жар/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.д олгосугай.
7. Хохирогч нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлого байхгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД