2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/243

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,

Улсын яллагч Г.Ганбагана,

Хохирогч А.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2025 оны 1 сарын 24-ний өдрийн 244 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2507000000310 дугаартай хэргийг 2025 оны 1 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* өдөр ******* төрсөн, *******, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-ны төмрийн үйлдвэрт туслахаар ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт дүүргийн хороо, тоотод оршин суух бүртгэлтэй боловч дүүргийн хороо, тоотод оршин суудаг,

Урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18 зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 ******* овогт *******гийн ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.******* нь , хотхоны 1 дүгээр гудамжны урд зам дээр 2025 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө 01 цагийн орчим өөрийн эхнэр А.******* айл руу оруулсангүй гэх шалтгаанаар нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө 01 цагийн орчим , хотхоны 1 дүгээр гудамжны урд зам дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.*******ийг “айл руу оруулсангүй, өөдөөс орилж хашхирлаа” гэх шалтгаанаар нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 Шүүгдэгч Д. шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Ажлаа тараад гэртээ очоод нийлж пиво уусан. Тэгчхээд караоке орсон. Эхнэрээ эхлээд түлхээд дараа нь алгадсан.” гэх,

 Хохирогч А.*******ийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Тэр найзыгаа ажлаас нь очиж авсан. Аваад явж байхад найз маань намайг чи ерөөсөө нөхрөө надад танилцуулахгүй юм аа гэж хэлсэн. Тэгэхээр нь дандаа үгүй гээд байлтай нь биш гэж бодоод танилцуулсан. Манай нөхөр мах авчихсан байсан. Тэрийг нь найзынхаа гэрт оруулж өгчхөөд явах гэхэд найз цай уучхаад яв 1 цаг караоке оръё гэж хэлсэн. Караоке орчхоод би уугаагүй. Буцаад найзыгаа гэрт нь хүргэж өгчхөөд явах гэтэл ороод гарахгүй юу гэхээр нь яахын гээд ороогүй. Тэгтэл нөхөр хүн ор гээд байхад орсонгүй гээд маргаан эхэлсэн” гэх  мэдүүлгээс гадна гэрч Х.гийн мэдүүлэг /хх 18/, гэрч Б.гийн мэдүүлэг /хх 74-75/, шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 443 дугаартай дүгнэлт /хх 8-9/, шүүгдэгч Д. мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 63-64/, хохирогч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх 14/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгчийн үйлдсэн  хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч Д.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч А.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх ба гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн үйлчилгээ авсан 163,375 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болохыг дурдвал зохино.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд прокурор нь “700 нэгжээр торгох ял оногдуулах” санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцэж байгаа боловч тухайн шүүгдэгчийн хувьд шударга ёсны зарчимд нийцээгүй, эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид тухайн зүйл ангид зааснаар торгох ял шийтгэх нь үндэслэлтэй байна.

 

Иймд  шүүгдэгч  Д. Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

          Харин хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүгийн хариуцлагын зорилго, хүлээлгэх үндэслэл журам, шударга ёсны зарчмыг хангаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулахад оршдог.

          Дээрх гэмт хэрэг нь 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд прокурор 3 сарын дараа буюу 2025 оны 1 сарын 24-ний өдөр хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 3-т “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулна.” гэж зааснаас үзэхэд 14 хоногт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан “түргэн шуурхай” гэдэгт нийцээгүй, мөн шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход хэрхэн дэмжлэг үзүүлсэн нь тодорхойгүй.

           Түүнчлэн улсын яллагч яллах дүгнэлтдээ яллагдагчийн биеийн байцаалтын талаар тусгахдаа шүүгдэгчийн боловсролын байдал болон гэр бүлийн байдлын талаар зөрүүтэй бичсэн байгааг цаашид анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д. 700 /долоон зуу/ нэгжтэй  тэнцэх  хэмжээний  буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.  Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                            

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ