| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2026/0001/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/02 |
| Огноо | 2025-12-23 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | М.Алтангэрэл |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2026/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч М.А,
Шүүгдэгч У.Б-гийн өмгөөлөгч Н.Г,
Шүүгдэгч Г.О-ийн өмгөөлөгч М.Г,
Шүүгдэгч У.Б, Г.О,
Нарийн бичгийн дарга П.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У.Б, Г.О нарт холбогдох эрүүгийн 2524001360133 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр ....... аймгийн .......... суманд төрсөн, ........ настай, э......эгтэй, .........боловсролтой, мэргэжилгүй, ........., ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ......... аймгийн .......... сумын ........ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ............ регистрийн дугаартай, Ш....... овогт У-ын Б.
2. Монгол Улсын иргэн, ........ оны .......... дүгээр сарын ........-ны өдөр ...........аймгийн Т суманд төрсөн, ...... настай, ...н....эгтэй, ............ боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт ...........аймгийн Т сумын Д багийн Х хэсгийн ..........тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ........ регистрийн дугаартай, Ц овогт Г-ын О.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.Б нь ......... оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс ........ оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ......... аймгийн Т сумын Р багийн нутаг “Х*ийн ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний зориулалттай, хуш төрлийн 4,666 метр куб мод бэлтгэн Г.О-ийн хамт 00-00ххх улсын дугаартай “H....-1” маркийн тээврийн хэрэглэсээр тээвэрлэж, Г.О-д бэлтгэсэн модоо 700,000 төгрөгөөр худалдаж сумын ойнд санд 921,852 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.О нь У.Б*г 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд .... аймгийн Т сумын Р багийн нутаг “Х-гийн ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний зориулалттай, хуш төрлийн 4,666 метр куб мод бэлтгэснийг мэдсээр байж У.Б*гийн хамт 0000 ххх улсын дугаартай “H.. P...-1” маркийн тээврийн хэрэглэсээр тээвэрлэж, У.Б-гийн бэлтгэсэн модыг 700,000 төгрөгөөр худалдан авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримтын тухайд.
1.1. Шүүгдэгч У.Б нь ......... оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс ........ оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ......... аймгийн Т сумын Р багийн нутаг “Х*ийн ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний зориулалттай, хуш төрлийн 4,666 метр куб мод бэлтгэн Г.О-ийн хамт 00-00ххх улсын дугаартай “H....-1” маркийн тээврийн хэрэглэсээр тээвэрлэж, Г.О-д бэлтгэсэн модоо 700,000 төгрөгөөр худалдаж сумын ойнд санд 921,852 төгрөгийн хохирол
Г.О нь У.Б*г 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд .... аймгийн Т сумын Р багийн нутаг “Х-гийн ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний зориулалттай, хуш төрлийн 4,666 метр куб мод бэлтгэснийг мэдсээр байж У.Б*гийн хамт 0000 ххх улсын дугаартай “H.. P...-1” маркийн тээврийн хэрэглэсээр тээвэрлэж, У.Б-гийн бэлтгэсэн модыг 700,000 төгрөгөөр худалдан авсан, гэмт хэргийн үйл баримт нь:
Иргэний нэхэмжлэгч Т.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сумын Засаг даргын хувьд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд төрийг төлөөлж байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр хуульчлагдсан байгаа. Ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн бол сумын ойн санд учруулсан хохирол болох Т сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт хуулийн хүрээнд нэхэмжилнэ. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхээс өмнө байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичгийг авч байж мод бэлтгэх ёстой. Түүнээс эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэсэн тохиолдолд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ. Манай Т суманд иргэдэд хуш мод ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг олгодоггүй. Хэрэв хуш мод бэлтгэсэн тохиолдолд зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэж үзнэ. Р багт Х гэх газар байдаг. Тухайн газарт хуш мод ургадаг. Уг газар сумын ойн санд буюу хоёрдугаар мужлалд хамаарна. Тухайн газар улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /хх 81/,
Гэрч М.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Аймгийн байгаль орчны газар, Прокурор, Цагдаагийн байгууллагатай хамтарч 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Т суманд хяналт шалгалтаар ажиллах хугацаанд Д багийн Х хорооллын 000 тоотод Г.О гэх айлын хашаанд эрхийн бичиг байхгүй 2,30 см-ийн урттай 5 см-ийн 104 ширхэг хуш банз хураалгаастай байсан. Тухайн хуш банзыг Г.О гэх хүн Х аймгийн Ж сумаас танихгүй хүнээс худалдан авсан гэж хэлсэн. Миний бодлоор Г.О гэх эмэгтэй дээрх хуш банзнуудыг худалдаж авсан хүнээ нуугаад хэлэхгүй байх шиг санагдсан. Тэгээд тухайн асуудлыг шалгуулах гэж цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээлэлд оруулсан. Манай Т суманд иргэдэд хуш модны эрхийн бичиг огт олгодоггүй...” гэсэн мэдүүлэг /хх 88/,
Гэрч Б.Д*-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хадам эгч Г.О 2025 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 22.00 цаг өнгөрсөн ч байхад над руу утсаар залгаад хөдөөгөөс нөгөө хүмүүс ороод ирсэн байна хоёулаа сүмийн хороонд айлд очъё гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө суудлын автомашинаар Г.О эгчийг гэрээс нь аваад сүмийн хороонд танихгүй айлд хамт орсон. Тэр айлд ортол Б гэх эмэгтэй нөхөртэйгөө байсан. Тухайн үед Г.О эгч тэр Б болон түүний нөхөрт хандаад шалгалт ирээд нөгөө хушийг чинь хураана гэж байна. Би Х аймгийн Ж сумаас авсан гээд цагдаад гүрийгээд худлаа хэлчихсэн. Тэгсэн бүх юм шүүгээд мэдчихдэг юм шиг байна. Хэрэг Ж сум руу шилждэг гэнэ тэгэхээр бүүр замарсан юм болоод байна гэж хэлсэн. Тэгсэн тэр Б гэх эмэгтэй Г.О эгчид манай аавын өвөлжөөний тэрүүгээр урьд өмнө нь бэлдсэн хуш мод байдаг гэж хэлсэн. Урьд өмнө Г.О эгчээр тэр хүмүүс хаалга, тооно хийлгэж байсан юм шиг байна лээ. Тэгээд удаагүй тэр айлаас Г.О эгч бид хоёр гарч явсан. Тэгээд би тэр үед Г.О эгчийг тэр Б гэх хүний нөхрөөс хуш мод авсан юм байна гэж мэдсэн. Надад энэ асуудлын талаар өөр мэдэх зүйл байхгүй...” гэсэнэ мэдүүлэг /хх 94/,
Гэрч В.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 05 дугаар сарын 15-ны үеэр Ч ахынд орсон чинь түүний эхнэр Г.О хэдэн хуш мод гадаа зүсвэрийн хөрөөн дээр зүсмээр байдаг чи чадах уу гэхээр нь чадна гээд зүсэж өгөхөөр болсон. Тэр өдрөө Х хорооллын 0000 тоотод Ч ахын хашаанд тэдний Тайга маркийн мод зүсдэг хөрөөн дээр 2 метр гарангын урттай 20 гаран тооны бөөрөнхий хуш модыг зүсэж 100 гаран тооны 5 см-ийн зузаантай банз гаргасан. Тухайн үед хуш модыг зүсэхэд Г.О өөрөө хамт байлцаж банзыг зөөгөөд хашааны зүүн тал руу хураасан. Би тухайн үед тэр хуш моднуудыг зүсэж өгчхөөд удаагүй У хот яваад ирсэн юм. Миний хувьд тухайн хуш моднуудыг ямар учиртай мод хэзээ хаанаас авсныг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх 96/,
Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т суманд иргэдэд хуш модны эрхийн бичиг огт олгодоггүй. Сумын нутаг дэвсгэрээс хуш модыг бэлтгэж болохгүй. Хэрэв хуш модыг сумаас бэлтгэсэн тохиолдолд зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэж үзнэ. Р багийн нутагт Х гэх газарт хуш мод ургадаг холимог ой байдаг. Тухайн газар сумын ойн санд буюу хоёрдугаар мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Иргэн ойгоос мод бэлтгэхээс өмнө байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой...” гэсэн мэдүүлэг /хх 98/,
Гэрч Н.Б*-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр У.Б 2025 оны 04 дүгээр сарын 20-ны үеэс 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Р багийн нутаг Х-ийн ар гэх газраас 20 гаран тооны 2 метрийн урттай хуш моднуудыг бэлтгэсэн байсан. Г.О 2025 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр надтай сумын төвд таараад Х аймаг руу гэрийн модны захиалга ирээд байдаг танай нөхөр хуш мод хийж зарахгүй юм уу хэрэг байдаг гэж асуусан. Г.О би нөхрөөсөө асууя гэж хэлээд өнгөрч байсан. Би тухайн үед Г.О*-ийн хэлснийг нөхрөөсөө асуухад манай нөхөр надад уг нь Х-гийн араар ганц нэг шатсан хуш мод байдаг гэж хэлсэн. Тэгээд дараа нь манайх банкны мөнгө хийх гээд мөнгөний хэрэг гараад 2025 оны 04 дүгээр сарын 24, 25-ны үед байх 700,000 төгрөгийг Г.О-ээс авсан. Тухайн үед 700,000 төгрөгийг миний Хаан банкны 000000 тоот дансаар авч байсан. Тэгсэн манай нөхөр У.Б надад мэдэгдэхгүйгээр хуш мод бэлтгээд Т суманд мужаан хийдэг Г.О гэх хүнд 700,000 төгрөгөөр бодоод худалдсан байсныг би сүүлд мэдсэн. Манай нөхрийн ойгоос бэлтгэсэн хуш моднуудыг Г.О 2025 оны 05 дугаар сарын 10-15-ны өдрийн хооронд сумын төвөөс цагаан өнгийн П маркийн автомашинтай гарч ирээд ачаад явсан гэж манай нөхөр надад сүүлд хэлсэн. Би 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Р багийн Засаг даргын сонгууль өгөх гэж хөдөөгөөс орж ирдэг өдөр Г.О миний 000000 дугаарын утас руу өөрийнхөө 00000 дугаараас 14:00-15:00 цагийн хооронд залгаад танай нөхрөөс хавар хуш мод аваад тэгээд зүсээд хашаандаа банз болгоод хураачихсан байсан чинь манай хашаагаар шалгалт ирээд баригдчихлаа би цагдаад Х аймгийн Ж сумаас танихгүй хүнээс авчихсан гээд мэдүүлэг өгчихсөн аргалах арга чарга байна уу гэж хэлсэн. Мөн 2025 оны 10 дугаар сарын 08-ны орой 22 цаг өнгөрч байхад сумын төвд манай гэрт Г.О цагдаад ажилладаг үйлчлэгч хийдэг манай бэр гээд танихгүй эмэгтэйн хамт орж ирээд Г.О танай нөхрөөс хуш мод аваад баригдчихлаа би Х аймгийн Ж сумаас авсан гээд худлаа хэлчихсэн чинь болохгүй юм байна. Бүх юм шүүгээд мэдчихдэг юм шиг байна хэрэг Ж сум руу шилждэг гэнэ тэгэхээр бүүр замарсан юм болоод байна гэсэн. Надад энэ асуудлын талаар өөр мэдэх зүйл байхгүй. Миний зүгээс хуш мод бэлтгэсэн зүйл байхгүй. Манай нөхөрт ягаан өнгийн хужаагийн моторт хөрөө байдаг. Т суманд хуш модны эрхийн бичиг гоожин олгодоггүй учир Г.О зөвшөөрөлгүй гэдгийг өөрөө мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 100-101, 103/,
Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 08 дугаар сард Г.О түүний нөхөр Ч нарт өөрийнхөө П маркийн 000-ххх улсын дугаартай автомашины 2,000,000 төгрөгөөр худалдаж байсан. Тухайн үед миний автомашины мотор жаахан эвдрэлтэй байсан учир хямд зарсан. Би автомашины төлбөр тооцоогоо бүрэн авсан. Одоо бид нарын хооронд өр авлагын асуудал байхгүй. Харин автомашинаа шилжүүлж чадаагүй тухайн тээврийн хэрэгсэл одоо миний нэр дээр байгаа. Миний дээрх автомашин сүүлийн ганц нэг жил техникийн үзлэгт ороогүй байгаа. Алсаараа жаахан тааруудуу автомашин байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх 105/,
......аймгийн Т сум дахь Сум дундын Ойн ангийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаартай “...Ойгоос бэлтгэж тээвэрлэсэн моднууд хуурай хуш мод байна. Тухайн моднуудыг нэг цаг хугацаанд бэлтгэсэн байх боломжтой модны тайрагдаж үлдсэн хожуул болон хураагдсан банз тайралт нэгэн жигд байна. Ойгоос бэлтгэсэн моднуудыг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд бэлтгэсэн байх боломжтой. Банз болон хожуулын тайрагдсан өнгөний гандалт нэгэн жигд байна. Ойгоос бэлтгэсэн модны хожуул дээрээс куб метрийг тогтоох боломжтой. Монгол орны хуш модны эзлэхүүн тооцох аргачлалаар 4,666 метр куб хуш мод бэлтгэсэн байна. Ойгоос бэлтгэсэн гэх 22-36 см диаметртэй 1 ширхэг модноос хэдэн ширхэг 5см банз гарахыг тогтоох боломжгүй. Цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд байгаа банзнууд хуш төрлийн 4,666 метр куб байна. Тухайн банзнуудын экологи эдийн засгийн үнэлгээ 921 852 төгрөг. Ангиллыг хувьд 2.20 дээш урттай мод MNS 5413:2011 стандартаар хэрэглээний модны ангилалд хамаарна. Мод бэлтгэсэн гэх газар нь Р багийн нутаг “Х*-гийн ар” гэх газар мөн. Ойгоос мод бэлтгэсэн гэх газар ойн сангийн хоёрдугаар мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 куб метр модны экологи эдийн засгийн үнэлгээ хуш төрлийн хуурай модонд 109,760 төгрөг. Ойгоос бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн тогтооход бүх төрлийн хуурай модонд 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг, тууш модны итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 197,568 төгрөг болж, бэлтгэсэн 4,666 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 921,852 төгрөг байна. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ тухайн сумын байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авч бэлтгэнэ. Т суманд иргэдэд хуш мод бэлтгэх эрхийн бичиг олгодоггүй. Иргэн ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэж болохгүй. Ойгоос мод бэлтгэсэн иргэд Ойн тухай хуулийн 35.4.1-т заасныг зөрчиж мод бэлтгэсэн байна...” гэсэн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлт, тоолуурын хүснэгт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 107-111/, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-7/, Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “ нэр төрлийн 5 см зузаантай, 104 ширхэг банзыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-11/ зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
1.2. Шүүгдэгч У.Б, Г.О нарын: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргахгүй...” гэсэн мэдүүлгийг тус тус нотлох баримтаар үнэлсэн болно.
2. Шүүгдэгч У.Б, Г.О нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, байгаль экологид учруулсан хохиролд 2,765,556 төгрөгийг төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.
Иймд дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж У.Б нь ......... оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс ........ оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ......... аймгийн Т сумын Р багийн нутаг “Х*ийн ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний зориулалттай, хуш төрлийн 4,666 метр куб мод бэлтгэн Г.О-ийн хамт 00-00ххх улсын дугаартай “H....-1” маркийн тээврийн хэрэглэсээр тээвэрлэж, Г.О-д бэлтгэсэн модоо 700,000 төгрөгөөр худалдаж сумын ойнд санд 921,852 төгрөгийн хохирол
Г.О нь У.Б*г 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд .... аймгийн Т сумын Р багийн нутаг “Х-гийн ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний зориулалттай, хуш төрлийн 4,666 метр куб мод бэлтгэснийг мэдсээр байж У.Б*гийн хамт 0000 ххх улсын дугаартай “H.. P...-1” маркийн тээврийн хэрэглэсээр тээвэрлэж, У.Б-гийн бэлтгэсэн модыг 700,000 төгрөгөөр худалдан авч, түүний хамт 0000 улсын дугаартай “H...........-1” загварын тээврийн хэрэглэсээр тээвэрлэсэн,
шүүгдэгч Г.О нь У.Б-гийн хууль бусаар бэлтгэсэн модыг 700,000 төгрөгөөр худалдан авч, түүний хамт 0000 ХХХ улсын дугаартай “H....-1” загварын тээврийн хэрэглэсээр тээвэрлэсэн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан бүлэглэж ойд мод бэлтгэж тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч У.Б-гийн 4,666 м3 хуш мод бэлтгэсний улмаас байгаль экологид 921,852 төгрөгийн хохирол учирсныг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 2,765,556 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, актаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь ойн санд учирсан хохирол 2,765,556 төгрөгийг төлсөн болох нь ХААН банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч У.Б, Г.О нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийн бүрэн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч У.Б, Г.О нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч тус бүр 100 ширхэг мод тарьж ......... аймгийн ................ сум дахь сум дундын ойн ангид хүлээлгэн өгөх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус дурдсан болно.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 00-00.ХХХ улсын дугаартай “H-1” маркийн тээврийн хэрэгсэл шүүгдэгч Г.О-ийн өмчлөлийнх болох нь гэрч Ц.Б-ийн “...Би 2024 оны 08 дугаар сард Г.О түүний нөхөр Ч нарт өөрийнхөө П.... маркийн 00-00 ХХХ улсын дугаартай автомашины 2,000,000 төгрөгөөр худалдаж байсан. Тухайн үед миний автомашины мотор жаахан эвдрэлтэй байсан учир хямд зарсан. Би автомашины төлбөр тооцоогоо бүрэн авсан. Одоо бид нарын хооронд өр авлагын асуудал байхгүй. Харин автомашинаа шилжүүлж чадаагүй тухайн тээврийн хэрэгсэл одоо миний нэр дээр байгаа...” гэсэн мэдүүлгээр
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн өнгийн моторт хөрөө нь шүүдэгч У.Б-гийн өмчлөлийнх болох нь гэрч Н.Б-ын “...Манай нөхөр У.Б 2025 оны 04 дүгээр сарын 20-ны үеэс 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Р багийн нутаг Х-ийн ар гэх газраас 20 гаран тооны 2 метрийн урттай хуш моднуудыг бэлтгэсэн байсан. Манай нөхөрт хужаагийн моторт хөрөө байдаг...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах албадлагын арга хэмжээ авахаар заасан байх тул тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч У.Б*гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 40,000 төгрөгийн үнэлгээ хүрэн өнгийн моторт хөрөө 1 ширхэг,
Шүүгдэгч Г.О*ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1010000 улсын дугаартай “H........r-1” загварын тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 728,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2,30 метрийн урттай, 5 см өргөнтэй 104 ширхэг буюу 4,666 метр куб хуш модыг тус тус улсын орлого болгож, цагаан өнгийн 2.40 метрийн урттай мяндсан 1 ширхэг уяаг устгаж, Тайга 3 загварын хөрөөг шүүгдэгч Г.О-д буцаан олгохоор шийдвэрлэв.
6. Бусад:
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, прокурорын 2024 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 16 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ш овогт У-*ын Б, Ц овогт Г-ын О нарыг бүлэглэн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч У.Б, Г.О нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч У.Б, Г.О нарт тус бүр 100 ширхэг мод тарьж Завхан аймгийн ******* сум дахь сум дундын ойн ангид хүлээлгэн өгөх үүрэг хүлээлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б, Г.О нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б, Г.О нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч У.Б*гийн 40,000 төгрөгийн үнэлгээтэй хүрэн өнгийн моторт хөрөө 1 ширхэг,
шүүгдэгч Г.О*ийн 3,000,000 төгрөгийн үнэлгээтэй 00-000 ХХХ улсын дугаартай “H..........-1” загварын тээврийн хэрэгсэл, 728,000 төгрөгийн үнэлгээтэй 2,30 метрийн урттай, 5 см өргөнтэй 104 ширхэг буюу 4,666 метр куб хуш модыг тус тус улсын орлого болгож, цагаан өнгийн 2.40 метрийн урттай мяндсан 1 ширхэг уяаг устгаж, Тайга 3 загварын хөрөөг шүүгдэгч Г.О-д буцаан олгосугай.
7. Шүүгдэгч У.Б, Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид хохиролд 2,765,556 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б, Г.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 16 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ