Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/233

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Ш.Наранчимэг,    

Шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Б.Дугармаа,    

Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                                         

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн О-ийн Г-д холбогдох 2528000000231 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.              

Биеийн байцаалт:          

Холбогдсон гэмт хэргийн талаар:                                     

Шүүгдэгч О.Г нь 2025 оны 06 дугаар сарын 25-наас 26-ны үед Гурвантэс сумын Урт 4 дүгээр баг, ... тоот хашаанд байх н.Мийн гэрээс Д.Б-гийн өмчлөлийн 2 ширхэг металл илрүүлэгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Д.Б-д 5,520,000 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт 4 дүгээр багийн Суваргын .. тоот хашаанд байх Б.Б-гийн монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч, түүний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Б-д 1,186,900 төгрөгийн хохирол учруулсан,  

2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, Зүүнсайханы .. дугаар гудамжны .. тоот хашаанд байх иргэн А.Э-ийн байшинд хууль бусаар нэвтэрч, түүний 2 ширхэг мөнгөн аягыг, мөн 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орчимд уг хашаанд байсан “Hyundai Sonata K-5” загварын автомашинаас мөнгөн гинжийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, А.Эт 440,000 төгрөгийн хохирол учруулсан, 

2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 9 дүгээр баг, Гурвансайхан гэр хорооллын ..-.. тоот хашаанд байх М.Д-ийн монгол гэрийн цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч, түүний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Д-д 1,729,900 төгрөгийн хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэж, бусдад нийт 8,876,800 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.         

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.Г-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                

Шүүгдэгч О.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйлгүй гэв.   

1. 2025 оны 06 дугаар сарын 25-наас 26-ны үед иргэн н.М-ийн гэрээс Д.Б-гийн өмчлөлийн 2 ширхэг металл илрүүлэгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Д.Б-д 5,520,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг нотлох баримтууд:

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (1 дүгээр хавтаст хэргийн 139-143 дахь тал),   

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 168-173 дахь тал),

Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Мийнд очихдоо... үүрч явсан цүнхтэй юмаа гэрт нь ороод тайлаад тавьсан... Хүрэлээгийн унаж явсан УАЗ 469 загварын машиныг жалганаас гаргах гээд үзэж байхад нэг үл таних хүн ирэхээр нь машин дэмнээд өгөөч гэж гуйсан. Тэгээд тухайн залуутай нийлж машинаа гаргаж аваад тухайн залуугаар машинаа бариулаад Х-гийнх рүү явсан. Тэгээд машин замдаа эвдэрчихсэн. Тэгэхээр нь Н өөрийн “Ланд круйзер 80” загварын машинаар тухайн УАЗ 469 загварын машиныг чирээд Х-гийн гэрийн гадна аваачсан. Тэгээд Х гэртээ үлдээд Мэ, би, тэр танихгүй залуу, Н бид нар Н-ын машинаар М-ийн гэр рүү явах замд Товон хорооллын ойролцоо явж байхад тэр танихгүй залуу манайх энд гээд буугаад үлдсэн. Тэгээд Н, Мэ бид гурав М-ийн гэрт очоод Н харих гээд явсан. Тэгээд нэлээд орой болчихсон байхад нөгөө танихгүй залуу М-ийн гэрт хүрээд ирсэн... Тэгээд М-ийн баруун орон дээр сууж байгаад унтаад өгсөн. Тэгэхэд Мэ тухайн залууг унт гээд унтуулсан. Тэгээд өглөө босоход М-ийн эхнэр нөгөө цүнхтэй юм чинь байхгүй байна гэж надад хэлсэн. Тэгэхэд тэр залуу бас байхгүй байсан... Товон хорооллоор хайгаад олоогүй өдийг хүрсэн... 1000-тай, 800-тай хоёр ширхэг металл хайгч байсан, өөр зүйл байгаагүй..” (1 дүгээр хавтаст хэргийн 148-150 дахь тал),   

Иргэний нэхэмжлэгч “...” барьцаалан зээлдүүлэх газрын хууль ёсны төлөөлөгч О.... мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...О.Г нь ... 2025 оны 07 дугаар сарын 21- ний өдөр 13 цаг 12 минутад металл хайгч 1000-г барьцаалуулж 600,000 төгрөгийг 5001653237 тоот данс руу шилжүүлэн авсан..." (1 дүгээр хавтаст хэргийн 160-161 дэх тал),   

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон “Дамно үнэлгээ” ХХК-ны шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ӨмЦ25-143 дугаартай дүгнэлтэд: “1000-тай металл илрүүлэгч, 1 ширхэг, үнэ 2,800,000 төгрөг, 800-тай металл илрүүлэгч, 1 ширхэг, үнэ 2,720,000 төгрөг, нийт 5,520,000 төгрөг.” (1 дүгээр хавтаст хэргийн 180-185 дахь тал),  

О.Г-ын Хаан банк дахь дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 14-15 дахь тал)

2. 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Б.Б-гийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, түүний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Б-д 1,186,900 төгрөгийн хохирол учруулсан хэргийг нотлох баримтууд: 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл “...Уг гэр нь таван ханатай эсгий монгол гэр байв. Уг гэрийн тоононы гялгар уутыг сөхөж гэр рүү орсон байв...” (1 дүгээр хавтаст хэргийн 16-18 дахь тал),

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл  (1 дүгээр хавтаст хэргийн 51-56 дахь тал),

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “Би 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Гурвантэс сумын Гоёот 1 дүгээр багт байх хөдөө гэр лүүгээ явсан. Тэгэхдээ сумын төвд байх гэрт хүн үлдээгүй, эзэнгүй үлдээсэн. Хөдөө гэртээ очоод хориод хоносон. Тэгээд сумын төвд гэртээ ирээд гэрийнхээ өрхийг хойш нь татчихаад гэртээ гэртээ орсон. Гэртээ ороход ямар нэгэн сэжигтэй юм байгаагүй. Тэгээд цайгаа чанаад уух гээд өөрийнхөө хоол, цай иддэг мөнгөн аягаа авах гээд шүүгээгээ онгойлгоход байгаагүй. Тэгэхээр нь өөр газар хийчихсэн юм болов уу гээд гэр доторх хамаг юмаа үзэхэд байгаагүй. Тэгээд тооно руугаа хартал тоононы гялгар нь сөхөгдчихсөн байсан...” (1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дэх тал),   

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: “... Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ Ноён Сэврэй хийцийн бага гарын нэг ширхэг мөнгөн аяга алдсан гэж мэдүүлсэн. Тэрнээс хойш гэрээ дахиж сайн үзэхэд хоймрын авдар дээр байсан дөрвөлжин улаан өнгийн жижиг хайрцагтай 5 ширхэг мөнгөн бөгж, нэг хос мөнгөн ээмэг, мөн жижиг зэс аяга 1 ширхэг, жижиг гарын хөөрөг зэрэг эд зүйлс байхгүй байсан..." (1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дахь тал),  

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... Уг алдагдсан гэх Ноён Сэврэй хийцийн бага гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, жижиг хөөрөг, жижиг зэс аяга нь миний төрсөн ээж Б.Б-гийн эд зүйл байгаа юм. Ноён Сэврэй хийцийн бага гарын мөнгөн аяга нь миний ээжид үе дамжин өвлөгдөн ирсэн юм... (1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дахь тал),

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч О.... мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “....Г нь 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 17 цаг 12 минутад Ноён Сэврэй хийцийн бага гарын мөнгөн аяга барьцаалуулж 400,000 төгрөгийг Хаан банкны ... гэх данс руу шилжүүлэн авсан...” (1 дүгээр хавтаст хэргийн 160-161 дэх тал)

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ӨмЦ25-143 дугаартай дүгнэлтэд: “Ноён сэврэй хийцийн 3 үе дамжсан, бага гарын мөнгөн аяга, 1 ширхэг, үнэ 1,047,900 төгрөг, ногоон шигтгээтэй 4.8 грамм мөнгөн бөгж, 1 ширхэг, үнэ 22,000 төгрөг, улаан шигтгээтэй 3.8 грамм мөнгөн бөгж, 1 ширхэг, үнэ 18,000 төгрөг, шигтгээгүй 2.3 грамм мөнгөн бөгж, 1 ширхэг, үнэ 11,000 төгрөг, очир шигтгээтэй 8.6 грамм мөнгөн бөгж, 1 ширхэг, үнэ 39,000 төгрөг, цагирган цулгуй 2.8 грамм мөнгөн бөгж, 1 ширхэг, 13,000 төгрөг, мөнгөн 3.8 грамм сүүжин ээмэг, үнэ 18,000 төгрөг, жижиг зэс аяга, 1 ширхэг, үнэ 18,000 төгрөг, нийт үнэ 1,186,900 төгрөг.” (1 дүгээр хавтаст хэргийн 63-71 дэх тал)

О.Г-ын Хаан банк дахь дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 14-15 дахь тал)

3. 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр А.Э-ийн байшинд хууль бусаар нэвтэрч, түүний эд хөрөнгийг, мөн 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орчимд уг хашаанд байсан “Hyundai Sonata K-5” загварын автомашинаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, А.Эт 440,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг нотлох баримтууд:

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд (1 дүгээр хавтаст хэргийн 220-225 дахь тал),

Хохирогч А.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр би Оюу толгой ХХК-д ажил дээрээ байхад танай хашаанд түрээсээр буух гэсэн юм. 4 сартай нялх хүүхэдтэй буух газар олдохгүй байна... гэж хэлсэн. Тэгээд би хашаанд чинь очоод бууж байя гэхээр нь би за тэг тэг гээд хашаандаа буулгасан. Тэгээд манайх гал тогооны Г хэлбэртэй 8 метрийн урттай өргөтгөл барьж байгаа, дээврийг нь тавиулж өгнө гээд бэлэн 1,300,000 төгрөг өгсөн... барилгыг барьж байгаад байшингийн 1,000,000 төгрөгийг аваад алга болсон... гадаа байсан машинаас мөнгөн гинж авсан. 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай байшингийн цонхоор орж мөнгөн аягыг авсан байсан... гэрт байсан 2 ширхэг мөнгөн аяга алга болсон, өөр зүйл алга болоогүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 230-231 дэх тал),

Хохирогч А.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр намайг Баяндалай сум руу явсан хойно манай гэрийн мөнгөн аягануудаас 2 ширхэг ногоон өнгийн тагштай мөнгөн аяга нь байхгүй болсон. Мөнгөн гинж нь 2025 оны 09 дүгээр сарын 20-доор л алга болсон байх. Би сайн санахгүй байна... Г нь 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш 2025 оны 09 дүгээр сарын 20-доор явсан. 20-иод хоног манай хашаанд амьдарсан...” (1 дүгээр хавтаст хэргийн 234-235 дахь тал),

“Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ӨмЦ25-182 дугаартай хохирлын үнэлгээнд: “хуучин хэрэглэж байсан эрэгтэй мөнгөн гинж, 1 ширхэг, үнэ 120,000 төгрөг, бага гарын үйлдвэрийн мөнгөн аяга, 2 ширхэг, үнэ 320,000 төгрөг, нийт үнэ 440,000 төгрөг.” (1 дүгээр хавтаст хэргийн 240-245 дахь тал),     

4. 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр М.Д-ийн гэрт хууль бусаар нэвтэрч, түүний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Д-д 1,729,900 төгрөгийн хохирол учруулсан хэргийг нотлох баримтууд:

Хохирогч М.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Би Өмнөговь аймгийн Баяндалай суманд хөдөө мал маллаж амьдардаг юм. Манай гэр аймгийн төв дээр Гурвансайхан хорооллын 13-28 тоотод эзэнгүй байдаг юм. Би 2025 оны 10 сараас фейсбүүк дээр телевизор зарна гэсэн зар байршуулсан байсан. Тэгсэн чинь 2025 оны 12 сарын 03-нд манай хашааны хажуу айлын Д.Ц утсаар залгаад танай гэрийн цоож эвдэрч хулгай орсон байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь Ц-д цагдаа дууд гэх хэлээд цагдаад мэдэгдүүлсэн. Манай гэрээс 55 инчийн Тошиба нэртэй телевизор алга болсон байсан. Өөр эд зүйл алга болоогүй байсан. Манай гэрийн хаалга цоожтой байсан. Манай гэрийн хаалганы цоожийг эвдэлж гэрт орсон байна лээ. Цагдаа нар тухайн өдөр нь миний телевизорыг олж надад хүлээлгэн өгсөн...” (2 дугаар хавтаст хэргийн 62-63 дахь),

Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Манай хашаанд манай нөхрийн дүү Дийн гэр нь эзэнгүй байдаг юм. Д-ийн амьдардаг гэр нь Баяндалай сумын хөдөө байдаг юм. Өнөө өглөө 11 цагийн үед Д-ийн гэрт орж өөрийнхөө шкафнаас эд зүйл авах гээд орох гэсэн чинь цоож нь нээгдэхгүй гацаад байхаар нь татсан чинь онгойчихсон юм. Тэгээд гэрт нь ортол хананд нь тогтоосон байсан хивс газар унасан, газар тавиатай байсан 55 инчийн Тошиба маркийн телевизор алга болсон байхаар нь Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн... Манайх Гурвансайхан хорооллын 13-28 тоотод оршин суудаг юм. Манай хашаанд Дийн гэр нь байдаг юм. Дийнх өөрсдөө хөдөө байдаг. Би 2025 оны 11 сарын 30-ны өдрийн 14 цагийн үед орж үзэхэд телевизор нь байсан..." (2 дугаар хавтаст хэргийн 67-68 дахь тал),   

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Өм/Ц25-208 дугаартай дүгнэлтэд: “55 инчийн Toshiba 2025 оны 8 сард шинээр нь худалдаж авсан телевизор, 1 ширхэг, үнэ 1,729,900 төгрөг.” (2 дугаар хавтаст хэргийн 79-84 дэх тал)

Шүүгдэгч О.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Жижиг зэс аяга жижиг хөөрөг болон ууттай 5 ширхэг мөнгөн бөгж, мөнгөн ээмэг 1 хос ээмэг нь манай гэрт байгаа. Би гэртээ нуусан байгаа. Би тухайн үед жоохон согтуу байсан. Манай гэр тухайн айлын хойд талд 200 м орчимд зайд байдаг. Тэгээд гэр лүүгээ явах замдаа тухайн хашааны хажуугаар өнгөрөх үед нохой хуцахгүй байсан. Тэгэхээр нь хашааг нь давж ороход монгол гэр байсан. Тэгээд би идэх юм хайж тухайн гэрийн үүдний пинг татахад цоожтой байсан. Тэгэхээр нь би гэр лүү авирч тооноор нь тухайн гэр лүү орсон. Тэгээд гэр лүү ороход ямар нэгэн хүн байгаагүй. Тухайн айлаас идэх юм олж авах зорилготой орсон. Тэгээд шүүгээг нь онгойлгоход бага гарын мөнгөн аяга, жижиг зэс аяга, зэрэг байхаар нь авсан. Тэгээд хоймрын авдар дээр очиход жижиг хөөрөг, ууттай 5 ширхэг мөнгөн бөгж, мөнгөн ээмэг 1 хос ээмэг байхаар нь бас авчихсан юм. Би тухайн айлд ороод гарахдаа ганцаараа явж байсан. Тухайн үед би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж Гурвантэс сумын Цагдаагийн тасагт шалгагдаж байсан. Тэгээд шүүхээр ороод торгуулах мөнгө байхгүй байсан. Тийм үедээ би тухайн айл руу орж идэх юм хайхад мөнгөн аяга, зэс аяга, ууттай 5 ширхэг мөнгөн бөгж, мөнгөн ээмэг 1 хос ээмэг зэрэг үнэд хүрэх зүйлүүд байхаар нь би аваад гарчихсан юм...” (1 дүгээр хавтаст хэргийн 48-50 дахь тал)

Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 77 дахь тал)

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 78 дахь тал)

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 79 дэх тал)

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дэх тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 91 дэх тал)

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (2 дугаар хавтаст хэргийн 99 дэх тал),

Прокурорын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” 110 дугаартай тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 100-101 дэх тал)

Прокурорын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” 110 дугаартай санал (2 дугаар хавтаст хэргийн 102-104 дэх тал)

Хохирогч нарын Цагдаагийн газарт гаргасан хүсэлтүүд болон хохирол төлбөр төлсөн баримт (2 дугаар хавтаст хэргийн 34-38, 64 дэх тал).                                                                                                                                              

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Г-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.   

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь ...анх О.Г 3 үйлдэлтэй байсан. Прокурорын хяналтад байхад нь дахин нэг хулгайн үйлдэл хэрэг бүртгэлтийн шатанд байсан. Үүнийг нэгтгүүлэх хүсэлтийг гаргасны дагуу прокурорын хяналтын хугацаанд нь нэгтгүүлж, хохирогч Б.Б, Д.Б, А.Э, М.Д гэсэн 4 удаагийн үйлдэлтэй хэрэг нэгтгэгдсэн байгаа. Эдгээр хүмүүсийн гэр оронд нэвтэрч, эд зүйлийг нь хулгайлж авсан үйлдлээ О.Г хүлээн зөвшөөрдөг. Учир нь тухайн үед хохирогч Б.Б, Д.Б нарын гэрээс авсан 2 хайгч болон мөнгөн аяга, ээмэг, бөгж зэргийг барьцаалан зээлдүүлэх газраас очиж аваад, энэ хүмүүст нь буцааж өгсөн. Харин А.Э-ийн гинж, аягыг зарж үрсэн байдаг учраас 440,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Мөн ажил хийхээр 1,000,000 төгрөг авсан байсан. Үүнтэйгээ нэмж нэгтгүүлээд 1,250,000 төгрөгийг А.Э-т төлсөн. Мөн барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан эд зүйлсийг мөрдөгч хурааж авсан учраас барьцаалах зээлдүүлэх газарт учирсан 1,115,288 төгрөгийг О.Г төлсөн байгаа. Эдгээр мөнгийг хаанаас яаж олсон бэ гэхээр О.Г ажил хийдэг байсан. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар нотлогддог. Ажил хийж цалингаараа бүх хохирлыг барагдуулсан. Хамгийн сүүлд М.Д-ийн гэрээс телевизор хулгайлсан ба энэ телевизор өөрийнх нь гэрээс олдсон. Тиймээс үүнийг эзэнд нь хүлээлгэж өгсөн. Ингэснээр бүх хохирогчид хохирол төлбөрийг биетээр болон мөнгөн хэлбэрээр өгч, хохирол төлбөргүй болох нь тогтоогдсон... гэх дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгч нь шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч О.Г нь 2025 оны 06 дугаар сарын 25-наас 26-ны үед Гурвантэс сумын Урт 4 дүгээр баг, ... тоот хашаанд байх М-ийн гэрээс Д.Б-гийн өмчлөлийн 2 ширхэг металл илрүүлэгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Д.Б-д 5,520,000 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт 4 дүгээр багийн Суваргын .. тоот хашаанд байх Б.Б-гийн монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч, түүний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Б-д 1,186,900 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, Зүүнсайханы .. дугаар гудамжны .. тоот хашаанд байх иргэн А.Э-ийн байшинд хууль бусаар нэвтэрч, түүний 2 ширхэг мөнгөн аягыг, мөн 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орчимд уг хашаанд байсан “Hyundai Sonata K-5” загварын автомашинаас мөнгөн гинжийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, А.Э-т 440,000 төгрөгийн хохирол учруулсан, 

2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 9 дүгээр баг, Гурвансайхан гэр хорооллын ..-.. тоот хашаанд байх М.Д-ийн монгол гэрийн цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч, түүний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Д-д 1,729,900 төгрөгийн хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдэж, бусдад нийт 8,876,800 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.           

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч Д.Б-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 148-150 дахь тал),  иргэний нэхэмжлэгч “...” барьцаалан зээлдүүлэх газрын хууль ёсны төлөөлөгч О....ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 160-161 дэх тал), хохирогч Б.Б-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 33-34, 37-38 дахь тал), хохирогч А.Э-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 230-231, 234-235 дахь тал), хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Д-ийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 62-63 дахь), гэрч Б.Н-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дахь тал), гэрч Д.Ц-ийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 67-68 дахь тал), “Дамно үнэлгээ” ХХК-ны шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ӨмЦ25-143 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 63-71, 180-185 дахь тал),  “Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ӨмЦ25-182 дугаартай хохирлын үнэлгээ (1 дүгээр хавтаст хэргийн 240-245 дахь тал), “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Өм/Ц25-208 дугаартай дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 79-84 дэх тал), О.Г-ын Хаан банк дахь дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 14-15 дахь тал), хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (1 дүгээр хавтаст хэргийн 16-18, 139-143, 220-225 дахь тал), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 51-56, 168-173 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.    

Хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, “орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.                  

Ийнхүү шүүгдэгч О.Г-ын бусдын эд хөрөнгийг хулгайлсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд О.Г нь 2025 оны 06 дугаар сарын 25-наас 26-ны үед Гурвантэс сумын Урт 4 дүгээр баг, ... тоот хашаанд байх Мийн гэрээс Д.Б-гийн өмчлөлийн 2 ширхэг металл илрүүлэгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Д.Б-д 5,520,000 төгрөгийн хохирол учруулсан,  

2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт 4 дүгээр багийн Суваргын .. тоот хашаанд байх Б.Б-гийн монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч, түүний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Б-д 1,186,900 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, Зүүнсайханы ..-р гудамжны .. тоот хашаанд байх иргэн А.Э-ийн байшинд хууль бусаар нэвтэрч, түүний 2 ширхэг мөнгөн аягыг, мөн 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орчимд уг хашаанд байсан “Hyundai Sonata K-5” загварын автомашинаас мөнгөн гинжийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, А.Э-т 440,000 төгрөгийн хохирол учруулсан,     

2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 9 дүгээр баг, Гурвансайхан гэр хорооллын ..-.. тоот хашаанд байх М.Д-ийн монгол гэрийн цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч, түүний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Д-д 1,729,900 төгрөгийн хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдэж, бусдад нийт 8,876,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.   

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч О.Г нь хохирогч нарын байшин, гэрийн тооноор болон гэрийн цоожийг эвдэн орж эд зүйл хулгайлсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч О.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн байх тул шүүх шүүгдэгчийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Г нь бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах нь хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

Иймд шүүгдэгч О.Г-ыг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.      

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч О.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б-д мөнгөн аяга, мөнгөн бөгжнүүд, сүүжин ээмэг, жижиг зэс аяга гэх мэт эд зүйлсийг, хохирогч Д.Б-д 2 ширхэг металл хайгчийг, хохирогч М.Д-д телевизорыг тус тус биет байдлаар буцаан өгсөн болох нь эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 28, 212, 2 дугаар хавтаст хэргийн 90 дэх тал),  

хохирогч А.Э-т 1,240,000 төгрөг, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч О....т 1,205,833 төгрөг тус тус төлсөн болох нь хохирол төлбөр төлсөн баримт (2 дугаар хавтаст хэргийн 37-38)-аар тогтоогдож байна.

Мөн хохирогч А.Э-т 1,240,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “...” ББСБ-д 1,205,833 төгрөгийн хохирлын төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хүсэлт (2 дугаар хавтаст хэргийн 35, 36), мөнгө шилжүүлсэн баримт (2 дугаар хавтаст хэргийн 37, 38) зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нарт төлөх төлбөргүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.       

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.Г нь үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг яллагдагчид танилцуулахад хүлээн зөвшөөрсөн. Иймд шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн ялын саналыг батлуулах саналтай гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь ...нэгэнт хохирол төлбөрөө бүрэн төлсөн, өөрийнхөө үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурор гаргаж, ял тохиролцсон. Тиймээс улсын яллагчийн  саналыг батлуулах саналтай байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.                                                                       

Шүүгдэгч О.Г-ын гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.              

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.              

Шүүх шүүгдэгч О.Г-ыг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.Г-д 3 (гурав) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.    

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч О.Г-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Бусад асуудлаар.       

Шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б, Д.Б, А.Э, М.Д, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч О.... нар нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:          

1. Шүүгдэгч Т овгийн О-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.Г-д 3 (гурав) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-д оногдуулсан 3 (гурав) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч О.Г нь Б.Б-д мөнгөн аяга, мөнгөн бөгжнүүд, сүүжин ээмэг, жижиг зэс аяга гэх мэт эд зүйлсийг, хохирогч Д.Б-д 2 ширхэг металл хайгчийг, хохирогч М.Дд телевизорыг тус тус биет байдлаар буцаан өгсөн, хохирогч А.Эт 1,240,000 төгрөг, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч О....т 1,205,833 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай. 

5. Шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б, Д.Б, А.Э, М.Д, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч О.... нар нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.                  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.                                      

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

   

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ