Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0367

 

2023 04 17 128/ШШ2023/0367

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С ХХК /РД:/,

Хариуцагч: П.Н.Шы нэрэмжит ,

Хариуцагч: Т,

Хариуцагч: Ш,,

Гуравдагч этгээд: Ч ХХК,

Гуравдагч этгээд: М ХХК нарын хоорондын худалдан авах үйл ажиллагаатай холбоотой шийдвэрүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгох, өрсөлдөөнийг хязгаарласан эсэх асуудлыг шийдвэрлэсэн албан бичгийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б*******, хариуцагч П.Н.Шы нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбилэг, Улсын гуравдугаар төв эмнэлгийн өмгөөлөгч Л.Н, Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ц, А.О, хариуцагч Ш, хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, гуравдагч этгээд Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б*******, Э.Э, гуравдагч этгээд М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С ХХК-аас П.Н.Шы нэрэмжит , Т, Ш,т холбогдуулан гаргасан Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2021 онд өндөр өртөг бүхий 11 нэр төрлийн барааг Ерөнхий гэрээ байгуулах журмын дагуу цахим дэлгүүрийн системээс 2 дахь шатны сонгон шалгаруулалтаар худалдан авна гэсэн шийдвэрийг, Ерөнхий гэрээ нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгож буй хувийн хэвшлийн эмнэлгүүдэд зориулагдсан боловч Б барааг цахим дэлгүүрийн системээс 2 дахь шатны сонгон шалгаруулалтын дагуу худалдан авахад т татгалзах зүйлгүй гэсэн Төрийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг, 2021 онд өндөр өртөг бүхий 11 нэр төрлийн барааг ерөнхий гэрээний дагуу худалдан авахаар Ч ХХК, М ХХК-тай байгуулсан захиалагчийн гэрээг, болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэр, үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн Ш, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний 01/844 дугаар шийдвэрийг, ерөнхий гэрээгээр цахим дэлгүүрээс өндөр өртөгт 11 нэр төрлийн барааг худалдан авах захиалагч, зохион байгуулагчийн шийдвэр, байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах-аар анх 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг.

2. Дээрх шаардлагууд бүхий нэхэмжлэлийг тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 128/ШЗ2021/3754 дүгээр шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

3. Энэхүү хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хянаж, 352 дугаар шүүхийн тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэжээ.

4. Шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Нэхэмжлэлийн зарим шаардлагад захиргааны хэрэг үүсгэж,үлдэх шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай 128/ШЗ2021/6955 дугаар шүүгчийн захирамжаар ...Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/116 дугаар тушаалын 2021 онд өндөр өртөг бүхий 11 нэр төрлийн барааг Ерөнхий гэрээ байгуулах журмын дагуу Цахим дэлгүүрийн системээс 2 дахь шатны сонгон шалгаруулалтаар худалдан авахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2021 оны 3 сарын 01-ний өдрийн 2021 оны 3 нэр төрлийн өндөр өртөгт барааг худалдан авах тухай ЕГ/251 дугаартай Ч ХХК-тай байгуулсан, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2021 оны 6 нэр төрлийн өндөр өртөгт барааг худалдан авах тухай ЕГ/252 дугаартай М ХХК-тай тус тус байгуулсан ерөнхий гэрээнүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээр т, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/98 тоот тушаалын Ерөнхий гэрээ нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгож буй хувийн хэвшлийн эмнэлгүүдэд зориулагдсан боловч өндөр өртөгт 11 нэрийн барааг Цахим дэлгүүрийн системээс 2 дахь шатны сонгон шалгаруулалтын дагуу худалдан авахыг т зөвшөөрсөн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээр Тт тус тус холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн, тус захирамжийг 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан С ХХК-аас Ш,т холбогдуулан гаргасан болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэр, үйл ажиллагаа нь өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн Ш хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/844 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 599 дүгээр шүүхийн тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

5. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан өөрчилж, нэмэгдүүлж байсан бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эцсийн байдлаар дараах байдлаар нэгтгэж тодруулсан.

5.1. Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/50 дугаар тушаалын 1-д Ерөнхий гэрээний дагуу цахим дэлгүүрээс худалдан авах 2021 оны тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, протезын жагсаалтыг хавсралтаар баталсугай гэсэн заалтыг, тушаалын 2-д Энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан эмнэлгийн хэрэгсэл, протезыг Цахим дэлгүүрийн системийн 2 дахь шатны сонгон шалгаруулалтаар худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахыг Үнэлгээний хорооны дарга С.Нт даалгасугай гэсэн заалтын хавсралт 5, 9, 10, 11, 12, 13, 17, 18, 20 дугаарт бичигдсэн (1) эмтэй стент, (2) автомат шприц, (3) 2 хаалттай крант, (4) 3 хаалттай крант, (5) манометр, (6) судасны нүх бөглөгч, (7) НАП-ын амплатцер, (8) ДМПП-ын амплатцер, (9) амплатцерийн зөөгч систем гэсэн 9 нэрийн эмнэлгийн хэрэгсэлд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох;

5.2. Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2021 оны 02 сарын 10-ны өдрийн А-1/99 тоот шийдвэрийн Дээр дурдсан ерөнхий гэрээ нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгож буй хувийн хэвшлийн эмнэлгүүдэд зориулагдсан боловч, хуулийн үндсэн зарчим, холбогдох журам зааврын үндсэн зорилготой нийцэж байх тул дээр дурдсан барааг Цахим дэлгүүрийн системээс 2 дахь шатны сонгон шалгаруулалтын дагуу худалдан авахад т татгалзах зүйлгүй гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох;

5.3. Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202102 дугаартай, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202109 дугаартай Ч ХХК-тай байгуулсан, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202101 дугаартай, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202108 дугаартай М ХХК-тай байгуулсан ерөнхий гэрээнүүдийн холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоох;

5.4. болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэр, үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн Ш хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний 01/844 дугаартай шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоох гэж тодруулан ирүүлжээ.

6. Нэхэмжлэгч С ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1. Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын үндэслэл нь: нь хувийн хэвшлийн эмнэлэг үү, улсын төсвөөс санхүүждэг төрийн өмчит улсын эмнэлэг үү гэдэгт маргаан байхгүй. Энэ тухай баримт байна. нь нэхэмжлэлд дурдсан 9 нэрийн барааны Захиалагч биш юм. Захиалагч нь Ерөнхий гэрээ байгуулах журмын дагуу 2021 оны хэрэгцээт 9 нэр төрлийн барааны барааны нэр, тоо хэмжээ, техникийн тодорхойлолт-ыг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор Төрийн худалдан авах ажиллагааны газрын судалгаанд хүргүүлэх үүрэгтэй. Харин нь хүргүүлээгүй. Энэ нь Сангийн сайдын 2017 оны 234 дүгээр тушаалаар батлагдсан Ерөнхий гэрээ байгуулах журмын 9.1.1-д заасныг зөрчсөн. Энэ нь шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШЗ2022/1064 дугаартай захирамжаар нотлогдоно. нь 2021 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд үндэслэн өндөр өртөгт 9 нэр төрлийн барааг ерөнхий гэрээгээр худалдан авах захиалгыг бэлтгэж, улсын төсөв батлагдсанаас хойш ажлын 10 хоногийн дотор Тт хүргүүлэх байтал хүргүүлээгүй. Энэ нь Ерөнхий гэрээ байгуулах журмын 9.1.2 дахь заалтыг зөрчсөн. Энэ нь шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШЗ2022/1064 дугаартай захирамжаар нотлогдоно. нь 2021 оны худалдан авах дээрх 9 нэрийн барааг Засгийн газрын баталсан Мэргэжлийн байгууллагын хэрэгжүүлэх ерөнхий гэрээ байгуулах журмаар худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтад оруулж батлуулаагүй. Энэ нь Ерөнхий гэрээ байгуулах журмын 9.1.4-д заасныг зөрчсөн. нь дээрх 9 нэрийн бараатай холбоотой ерөнхий гэрээний худалдан авалтын захиалга хийх бараа үйлчилгээний төсөвт өртгийг батлуулаагүй. Энэ нь Ерөнхий гэрээ байгуулах журмын 9.1.5-д заасныг зөрчсөн. нь 2021 онд хэрэглэгдэх өндөр өртөгт 9 нэр төрлийн барааг худалдан авахаар Ерөнхий гэрээ байгуулах журам-ын дагуу тендер зарлаагүй, 1-р шатны сонгон шалгаруулалт хийгээгүй. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11-д Бараа, ажил, үйлчилгээг ерөнхий гэрээ байгуулан худалдан авахаар тендер зарлаж болно гэж заасныг зөрчсөн. Энэ нь шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШЗ2022/1064 дугаартай захирамжаар нотлогдоно. нь дээр дурдсан хууль, журмыг хэрэгжүүлэх байтал зөрчиж байгаад дээрх 9 нэрийн барааг 2021 онд Цахим дэлгүүрээс шууд худалдан авахаар 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тушаал гаргасан нь холбогдох хууль журамд нийцэхгүй байна. Ийнхүү нь улсын эмнэлэг хэр нь ямар ч захиалгагүйгээр, ямар ч 1-р шатны сонгон шалгаруулалтгүйгээр Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 2020, 2021 онд шаардлагатай өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх эрх олж авсан компаниудын дунд 2-р шатны сонгон шалгаруулалт хийсэн нь Сангийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 234 дүгээр тушаалаар батлагдсан Ерөнхий гэрээ байгуулах журмын 2.2 дахь заалтын Ерөнхий гэрээг цахим хэлбэрээр хоёр үе шаттайгаар зохион байгуулна гэснийг зөрчсөн. Улмаар нь тендер шалгаруулалтыг тус эмнэлэг зохион байгуулаагүй, Т зохион байгуулсан, материалыг тэндээс ав гэсэн тайлбарыг шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1/93 дугаартай албан тоотоор ирүүлсэн.

6.2. Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагын үндэслэл: Т нь ерөнхий гэрээ байгуулах мэргэжлийн байгууллагын үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Т нь Сангийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 234 дүгээр тушаалаар батлагдсан Ерөнхий гэрээ байгуулах журмын 8.1.2-д Ерөнхий гэрээнд хамруулах бараа, үйлчилгээний судалгааг энэхүү журмын маягтад заасны дагуу жил бүрийн гуравдугаар улиралд багтаан хийх гэдэг заалтыг зөрчсөн. Тодруулбал, Ерөнхий гэрээ байгуулах журам-ын маягт-ын 2.1-д заасан Захиалагч бүрийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох буюу Улсын гуравдугаар төв эмнэлгийн маргаантай 9 нэрийн эмнэлгийн хэрэгслийн 2021 оны хэрэгцээ, шаардлагыг 2020 оны III улиралд багтаан Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй байтал огт хүргүүлээгүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхий гэрээнд хамруулах бараа, үйлчилгээний судалгаанд Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2021 онд хэрэглэх 9 нэрийн эмнэлгийн хэрэгсэл хамрагдаагүй болно. Үүнийг шүүхэд ирүүлсэн Сангийн яамны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03/315 дугаартай албан тоотод Ерөнхий гэрээ байгуулах асуудлаар захиалагч, эсхүл Төрийн худалдан авах ажиллагааны газраас тус яаманд судалгаа санал ирүүлдэггүй гэсэн хариугаар нотолж байна. Т нь Ерөнхий гэрээ байгуулах журмын 2.2 дахь заалтыг зөрчиж, Мэргэжлийн байгууллага нь Ерөнхий гэрээг цахим хэлбэрээр хоёр үе шаттайгаар зохион байгуулна гэснийг зөрчсөн. Т нь т 2021 онд хэрэглэгдэх маргалдаж буй 9 нэр төрлийн барааг худалдан авах зорилгоор Ерөнхий гэрээ байгуулах тендер зарлаагүй, тендерийн урилга ч тараагаагүй. Ерөнхий гэрээний тендер шалгаруулалтыг 1-р шатны сонгон шалгаруулалтыг зохион байгуулаагүй. Ийнхүү Т нь Сангийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 234 дүгээр тушаалаар батлагдсан Ерөнхий гэрээ байгуулах журмын 3.1, 3.2 , 3.3 , 3.4, 3.5, 3.6, 3.7 дахь заалтуудыг зөрчсөн ба Ерөнхий гэрээ байгуулах тендер шалгаруулалтыг мэргэжлийн байгууллага цахим хэлбэрээр, нээлттэйгээр Ерөнхий гэрээний жишиг баримт бичгийн дагуу зохион байгуулна гэдгийг зөрчсөн. Т нь 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд тайлбар ирүүлэхдээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А-1/669 дүгээр албан бичгээр тус байгууллагатай гэрээ байгуулан ажилладаг хувийн хэвшлийн нэр бүхий эмнэлгүүдэд хэрэглэгдэх 258 нэр төрлийн эмнэлгийн хэрэгслийн ерөнхий гэрээгээр худалдан авах хүсэлт ирүүлсний дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулсан. Энэ нь Сангийн сайдын 2017 оны 234 дүгээр тушаалаар батлагдсан Ерөнхий гэрээ байгуулах журам-ын 2.2.1-д заасан нэгдүгээр шат болно гэсэн нь т зориулж, 1-р шатны тендер зохион байгуулаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Мөн ТХААГ/202006009 Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 2020, 2021 онд шаардлагатай өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэлтэй танилцахад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлөөлсөн үнэлгээний хорооны гишүүн Б.Б Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь өндөр өртөгт эмнэлгийн хэрэгслийн хувьд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг. Эндээс манай байгууллагатай гэрээ байгуулсан 15 хувийн эмнэлгийн 250 орчим эмнэлгийн хэрэгслийг ерөнхий гэрээгээр худалдан авах нь зүйтэй гэж үзсэний дагуу Тт ...техникийн тодорхойлолтыг боловсруулж илгээсэн гэж тэмдэглүүлсэн баримт байна. Нөгөө талаас ТХААГ/202006009 Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 2020, 2021 онд шаардлагатай өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл ерөнхий гэрээгээр нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрсдөө оролцоогүй хэр нь С ХХК-ийг оролцоогүй гэж буруутгаж байгаа нь хачирхалтай. Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн тендерт С ХХК оролцоогүй үндсэн шалтгаан нь Тендерийн үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэлд тусгагдсан Мэс засалд хэрэглэдэг бараануудыг авахдаа нэг үйлдвэрлэгчийн бараанууд биш бол хоорондоо таарахгүй гэсэн асуудал үүснэ гэж үнэлгээний хорооны гишүүн Т.Дэлгэржаргалын хэлсэн үгтэй нийцэж байна. Ийнхүү Төрийн худалдан авах ажиллагааны газрын дээрх хууль зөрчсөн үйлдэл нь өөрсдийнх нь тодорхойлсон шиг хуулийн үндсэн зарчим, холбогдох журам заавартай нийцэхгүй байна. Эдгээр нь холбогдох нотлох баримтуудаар нотлогдоно.

6.3. Нэхэмжлэлийн гуравдугаар шаардлагын хүрээнд, нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас 1-р шатны тендерийг зохион байгуулаагүй байхад, улмаар албан ёсны тушаал, шийдвэр, зөвшөөрөл гаргаагүй байхад нэхэмжлэлд дурдсан 9 нэрийн эмнэлгийн хэрэгслийг худалдан авахаар Ч ХХК ба М ХХК-тай Ерөнхий гэрээ байгуулсан нь хууль бус үйлдэл юм. Төрийн худалдан авах ажиллагааны газраас албан ёсны тушаал, шийдвэр гаргаагүй, зөвхөн тодруулгын хариуг албан бичгээр өгсөн гэж шүүхэд тайлбар ирүүлсэн байдаг. Энгийнээр хэлбэл, Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 2021 оны хэрэгцээндээ захиалсан 9 нэрийн барааны нийлүүлэгчийг Т сонгон шалгаруулаад барааг нь цахим дэлгүүртээ байршуулсан байтал Улсын эмнэлэг ямар ч захиалга өгөөгүй хэр нь, нийлүүлэгчээ Төрийн худалдан авах ажиллагааны газраар оруулаагүй хэр нь урдуур нь ороод нийлүүлэгчийг нь булаагаад барааг нь авч байгаатай адил юм. Эсхүл улсын эмнэлгийн захиалсан барааг хувийн эмнэлэг урдуур нь ороод авч болох уу? гэдэг асуудал хөндөгдөнө. болон Т нь ингэж техник, технологийн хувьд хоцрогдсон, иж бүрдэл биш, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахдаа С ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан, улмаар 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үргэлжлүүлэн сунгасан нээлттэй тендерийн НТГ202004 дугаартай хүчин төгөлдөр гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн ба гэрээнд заасан үнэ ханшаас хавьгүй өндөр үнээр хууль журмаа зөрчин зөрчин Ч ХХК ба М ХХК-аас дээрх 9 нэрийн барааг худалдан авсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэдгийг зөрчсөн. Тодруулбал, нээлттэй тендерийн гэрээгээр Ч ХХК-аас ширхгийг нь 783,540 төгрөгөөр авч байсан эмтэй стентийг цахим дэлгүүр-ээр дамжуулан нөгөө Ч ХХК-аас ширхгийг нь 880,000-900,000 төгрөгөөр буюу ширхгээс 96,460-116,160 төгрөгөөр илүү үнээр авсан байна. Өөрөөр хэлбэл, ширхгийн үнийн зөрүүг худалдан авсан 1160 ширхгээр үржүүлбэл 127,093,600 төгрөгийн хохирлыг эрүүл мэндийн даатгалын санд учруулсан байна. С ХХК-аас нээлттэй тендерийн гэрээгээр ширхгийг нь 52,800 төгрөгөөр авдаг манометрийг цахим дэлгүүрээс ширхгийг нь 65,000- 66,500 төгрөгөөр Ч ХХК-аас авсан байна. С ХХК-аас нээлттэй тендерийн гэрээгээр ширхгийг нь 5,000 төгрөгөөр авдаг 2 хаалттай крантыг цахим дэлгүүрээс ширхгийг нь 8,840 төгрөгөөр Ч ХХК-аас авсан байна. С ХХК-аас нээлттэй тендерийн гэрээгээр ширхгийг нь 420,000 төгрөгөөр авдаг судас бөглөгчийг цахим дэлгүүрээс ширхгийг нь 425,000 төгрөгөөр Ч******* ХХК-аас авсан байна. С ХХК-аас нээлттэй тендерийн гэрээгээр ширхгийг нь 14,300 төгрөгөөр авдаг автомат шприцийг цахим дэлгүүрээс ширхгийг нь 24,000 төгрөгөөр М ХХК-аас авсан байна. С ХХК-аас нээлттэй тендерийн гэрээгээр ширхгийг нь 2,800,000 төгрөгөөр авдаг НАП-ын амплатцерийг цахим дэлгүүрээс ширхгийг нь 2,955,183 төгрөгөөр М ХХК-аас авсан байна. С ХХК-аас нээлттэй тендерийн гэрээгээр ширхгийг нь 3,000,000 төгрөгөөр авдаг ДМПП-ын амплатцерийг цахим дэлгүүрээс ширхгийг нь 4,790,000-4,977,137 төгрөгөөр М ХХК-аас авсан байна. С ХХК-аас нээлттэй тендерийн гэрээгээр ширхгийг нь 20,000 төгрөгөөр авдаг 3 хаалттай крантыг цахим дэлгүүрээс ширхгийг нь 39,000-39,820 төгрөгөөр М ХХК-аас авсан байна. С ХХК-аас нээлттэй тендерийн гэрээгээр ширхгийг нь 650,000 төгрөгөөр авдаг амплатцерийн зөөгч системийг цахим дэлгүүрээс ширхгийг нь 663,000-664,939 төгрөгөөр М ХХК-аас авсан байна. Эдгээрийг хүснэгтээр үзүүлбэл: Нээлттэй тендерийн гэрээгээр 275,627,383 төгрөгөөр хямд үнээр авч болж байсан барааг зориуд авахгүйгээр, хувийн сонирхлын үүднээс тендерийн луйвар зохион байгуулж, 1,583,083,202 төгрөгийн худалдан авалт хийхдээ Ч******* ХХК-аас 1,236,603,600 төгрөгийн, М ХХК-аас 346,479,602 төгрөгийн худалдан авалт хийж, С ХХК-тай байгуулсан, хүчин төгөлдөр нээлттэй гэрээний үнээс 275,627,383 төгрөгөөр илүү худалдан авалт хийсэн буюу цавчааг хувьдаа хийцгээж, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгчдийг буюу Эрүүл мэндийн даатгалын санг хохироосон байна. Энэ бол том мөсөн уулын ил болсон өчүүхэн хэлтэрхий юм. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлагад хандан 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн № 01/190 дугаартай албан бичгээр Танай эмнэлэг нь тусламж, үйлчилгээндээ шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг цахим дэлгүүрээс худалдан авахдаа шаардлагад нийцсэн, чанартай, эдийн засгийн хувьд үр ашигтай байх зарчмыг баримтална уу гэснийг зөрчсөн худалдан авалтыг Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлагууд хийсэн. Гомдол гаргасны хүчинд нь 2022 онд нээлттэй тендер зарлаж, гэрээ хийхэд дээрх 9 нэр төрлийн эмнэлгийн хэрэгслийн нэг бүрийн үнэ эргээд хямдарсан байна. Жишээлбэл, эмтэй стентийн үнэ ширхэг нь 900,000 төгрөгөөс 779,000 төгрөг, манометрийн үнэ 66,500 төгрөгөөс 55,000 төгрөг, ДМПП-ын амплатцерийн үнэ 4,997,137 төгрөгөөс 3,300,000 төгрөг хүртлээ буурчээ. Ийнхүү болон Т нь хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэдгийг зөрчсөн.

6.4. Нэхэмжлэлийн дөрөвдүгээр шаардлагын хүрээнд, Шт холбогдуулан гаргасан. Шүүхээс өмнө С ХХК нь өөрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж, Сангийн яам, Шударга, өрсөлдөөнт гомдол гаргасан боловч, тэмээ гэхэд ямаа гэсэн хариу өгсөн. Өөрөөр хэлбэл, Ш нь Улсын гуравдугаар төв эмнэлгийг өрсөлдөөнийг хязгаарлаж, зах зээлийг худалдан авагчийн хүрээгээр хуваарилахад чиглэсэн, тодорхой нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн, нөгөө аж ахуй эрхлэгчийг хулхидсан, Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.5 ба 13.2.7 дахь заалтуудыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байхад зөрчөөгүй байна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ огт хэрэгжүүлээгүй байна.

6.5. Нэхэмжлэгч С ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, хэрхэн сэргэх тухай шүүх шийдвэрлэх байх. Дээр дурдсан болон Т хууль зөрчсөн бүх үйлдлийн улмаас С ХХК нь дээрх маргаан бүхий 9 нэрийн барааг т нийлүүлэх 2021 оны тендерт өрсөлдөх, оролцох тэгш боломжгүй болж, ажил, орлогоороо хохирсон. Нөгөө талаар нь С ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цааш сунгасан нээлттэй тендерийн НТГ202004 гэрээ хүчин төгөлдөр байсаар атал, зориуд хэрэгжүүлэхгүй байж, ихээхэн хэмжээний барааг гадаадаас авчруулан, нөөцлүүлж, хохироосон. Энэ барааг авахгүй бол хугацаа нь дуусаад С ХХК төдийгүй монголчууд 139,129,400 төгрөгтэй тэнцэх валютаар шатна. С ХХК-аас Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлагад Нээлттэй тендерийн гэрээт бараа чинь агуулахад нөөцлөгдөөд бэлэн байна, яагаад авахгүй байна вэ? гэрээнд заагдсан нийлүүлэлтийн хуваарь зөрчигдөөд байна, бараагаа авна уу гэж 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/300 тоот, 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 01/306 тоот албан бичгүүдээр удаа дараа мэдэгдээд байхад, улмаар 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар гэрээг дүгнэж, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/68 тоотоор дахин мэдэгдээд байхад эрх мэдэлтнүүд зориуд гэрээт барааг авахгүй байж, тендерийн хууль дүрмийг мэдсээр байж, хууль зөрчөөд байгаагийн цаад учир шалтгаан юу вэ? гэдгийг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзнэ үү. Цаад сэдэл, зорилго нь юу вэ гэхээр ердөө л нэхэмжлэлийн үндэслэлийн 3-т бичигдсэн ихээхэн мөнгөний цавчаа буюу 275,627,383 төгрөгийн зөрүү юм. Нээлттэй тендерийн хүчин төгөлдөр гэрээний хугацаа дуусаагүй байхад, улмаар бараа нь бэлэн, бараагаа аваач гээд байхад гэрээний үнээс хавьгүй өндөр үнээр Цахим дэлгүүрээс авахаар 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр захиалга өгч байгаа Улсын гуравдугаар төв эмнэлгийн үйлдлийг өөрөөр юу гэж ойлгох юм бэ? Өмнө нь байгуулсан гэрээ болон гэрээний хэрэгжилтийн талаар нь бидэнд мэдээлэл ирүүлээгүй, нуусан, хуурсан гэдгийг Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа дурдсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан маргаан бүхий 9 бараатай холбоотой захиргааны актуудын холбогдох хэсэг хууль бус байсан нь шүүхээр тогтоогдсоноор хариуцагч нар нь тендерээ хуульд зааснаар зөв зохион байгуулах хүмүүжлийн чанартай ба цаашдын тендерт нэхэмжлэгч тэгш эрхтэй оролцох боломж нээгдэнэ гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн удаа дараа алдагдсан шударга ёс эргэж ирнэ. болон С ХХК-ийн хооронд 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үргэлжлэн сунгасан нээлттэй тендерийн НТГ202004 гэрээний сунгалтыг дүгнэх гол үндэслэл болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С******* ХХК хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болоод худалдан авалтаа хийж чадаагүй гэж үзэж байгаа. 2017, 2018 онд гуравдагч этгээдүүд гадаадад худалдахыг хориглосон барааг нийлүүлэх гэж байхад хэвлэлийн бага хурал хийх санал тавьсан. Гэтэл С ХХК хэвлэлийн бага хурал хийхээс татгалзсан. Учир нь тухайн худалдаалахыг хориглосон барааг ашиглан хагалгаа хийлгэсэн өвчтөнүүд сэтгэл санаа нь хямарна. Авлигатай тэмцэх газарт хандах байсан юм. Хариуцагчид эдгээр баримтыг үгүйсгэж чадах баримт байхгүй. Эдний өндөр үнээр худалдан авсан бараа бүтээгдэхүүн нь С******* ХХК-ийн агуулахад одоо ч байна. Юмны үнэ өссөн гээд байгаа хэдий ч хямд үнээр чанартай бараа нийлүүлэх гэхээр өндөр үнээр оруулж ирэх газраас тендер шалгаруулалтаар авсан байна. Энэ талаар нийтэд ил болгох гэхээр нэг асуудал гарвал С******* ХХК-ийг байнга шалгуулдаг гэнэ. Үүнийг цэвэр луйвар гэж бодож байна гэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С ХХК 2017 оноос хойш тендерт оролцоод явж байгаа. Би гуравдугаар эмнэлгийн эрхлэгч н.Н гуайг их хүндэлдэг. Гэтэл 2021 оны ээлжит луйвраар ерөөсөө нээлттэй тендер зарлаагүй, ямар хуулийн заалт ашигласан бэ гэхээр цахим дэлгүүрээс худалдаж авч болно гэдгийг ашиглаад ерөөсөө цахим дэлгүүрээс худалдаад авчихъя гэдэг зүйл рүү орсон. Тэгээд энэ бараануудыг ерөнхий гэрээгээр авна гэж байгаа. Ерөнхий гэрээгээр авна гэж байгаа нь нэгдүгээрт, бэлтгэл ажил байх ёстой. 6 сарын өмнөөс мэргэжлийн байгууллага тендер зарладаг. Үүнд бүх судалгаа, төсөв, үнийн дүн, техникийн тодорхойлолт батлуулах ёстой. Хоёрдугаарт, цахим дэлгүүрээс ийм ийм бараа авна гээд тендер зарлах ёстой. Энэ бол нэгдүгээр шат. Хоёрдугаар шат нь цахим дэлгүүрт бараагаа байршуулсан компаниас худалдаж авах ёстой. Тэгэнгүүт энэ хүмүүс 2021 онд нээлттэй тендер зарлахаа больё, цахим дэлгүүрээс авчихъя гэсэн. Цахим дэлгүүрээс авахад нийлүүлэгч нь хувийн хэвшил дээр зарлаад тэр нь М ХХК, Ч ХХК байгаа. Үүн дээр бараа нь бэлэн, үнэ нь ийм байгаа гээд шууд гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл, судалгааны үе шат буюу нэгдүгээр үе шатыг хаяад шууд хоёрдугаар шат уруу нь ороод худалдан авалт хийсэн. Тэд нар үүнийгээ юу гэж тайлбарладаг вэ гэхээр цахим дэлгүүрээс өөр газраас худалдан авахыг хориглоно гэсэн гээд байдаг. Тэр нь юунд хэрэгтэй вэ гэхээр цахим дэлгүүрээс авна гэсэн хувийн хэвшлийн эмнэлгүүд өөр газраас авах эрхгүй, зөвхөн тэр цахим дэлгүүрт байгаа бараанаас авах ёстой гэдэг, тэд нарт холбогдох заалтыг өөр дээрээ наагаад, өөр газраас авч болохгүй гээд байгаа юм. Төрийн худалдан авах ажиллагааны газраас асуухад нь татгалзах зүйлгүй гэсэн хариуг өгсөн байгаа юм. Татгалзах зүйлгүй гэдэг нь зөвшөөрч байна гэж үзэхээр байна. Ямар захиргааны акт гаргасан юм бэ? Шүүхэд тодруулга хүсэхээр нь хариуг нь өгсөн гэдэг. Дараагийн асуудал нь өмнө нь гэрээтэй байсан, барааны нөөц байсан зэргийг мэдэхгүй, бид нар тийм мэдээлэл өгөөгүй гэдэг. Эд нарын хувьд цахим дэлгүүрт хувийн хэвшилд зориулаад тендер зарлачихсан нөгөө Ч ХХК, М ХХК-уудын бараа тэнд хувийн хэвшилд зориулагдаад нөгөө хувийн хэвшил нь бараагаа авдаггүй байж байгаа. Тт ажиллаж буй хүмүүс, мэргэжилтнүүд рүү огт дайраагүй. Дарга нь холбоо сүлбээтэй байгаа учраас хуйвалдаж, луйвардаж цаагуураа мөнгөө хувааж идээд байна гээд хардаж сэрдэж байна. Яагаад ингээд хууль, журам зөрчих болов гэхээр тэр үнийн дүнгийн зөрүү байна. Гуравдугаар эмнэлгийн тендерийг шалгаад үзэхээр дандаа үнийн зөрүүтэй юм хийсэн байдаг. Хэрэв үнийн зөрүү байгаагүй бол эд нар хэзээ ч ерөнхий гэрээгээр цахим дэлгүүрээс авахгүй. Тэгээд өнөөдөр Төрийн худалдан авах ажиллагааны хувийн хэвшилд зориулсан нэгдүгээр шатны тендерийн материалыг ашиглаад тайлбар хэлээд халхавчлаад байна. Улсын эмнэлэг хувийн эмнэлгийн урдуур ороод авч болдог юм бол хувийн эмнэлэг өнөөдөр гуравдугаар эмнэлгийн захиалгатай барааг очоод авчихъя л даа. Болох юм уу? болохгүй. Энэ бол ерөөсөө Т гэсэн, Эрүүл мэндийн даатгалын газар бол авч болж байгаа бол ав, бид нар санхүүжүүлье гэхдээ хэмнэлттэй, үр ашигтай байх зарчмыг бариарай гэсэн. Тэр хэмнэлттэй, үр ашигтай байх зарчим байна уу? яагаад хулгай хийгээд байгаа юм бэ? Энэ сонгон шалгаруулалт, худалдан авалт судалгаагаа хийгээд, нийтэд өгдөг газарт нь өгөөд нэгдүгээр шатаа шалгаруулаад тэгээд хоёрдугаар шатаа шалгаруулчхаад бид нар тэр тендерт ороогүй байсан бол хамаагүй, бид нарын буруу. Гэтэл ерөөсөө тендер зарлаагүй байж хаа байсан хувийн хэвшлээс худалдан авалт хийчхээд тендерийн нэгдүгээр шат ийм байна гээд хувийн хэвшлийн юм үзүүлээд байна. Тэгээд Үнэлгээний хорооны шийдвэрийг үзэхээр дандаа хувийн эмнэлгийн тухай яриад байгаа болохоос биш, улсын эмнэлгийн тухай нэг ч үг өгүүлбэр байхгүй. Тэгээд бүгдийг төөрөгдүүлээд, мунхруулаад яваад байдаг. Нөгөө байгууллагууд нь гүнзгий ойлгож ордоггүй, авах л ёстой юм байна гээд байдаг. н.Н гуай ухаантай хүн болохоороо гоё хийж байгаа байхгүй юу? Тэгээд Эрүүл мэндийн даатгалын сангийн 275 сая төгрөгийг шамшигдуулсан. Эрүүл мэндийн даатгалын мөнгө чинь бид нарын, бид нарт зориулсан мөнгө. Энэ хүмүүс улаан цайм үүнийг хулгайлаад байна. Энд хоёр дүр төрхөд хувираад байна. Энэ хүмүүс шударга бус гэдгийг мэдээд байгаа хэр нь хэлж чадахгүй байна. Өнөөдөр бид нар ийм хууль бус зүйлтэй 5 жил тэмцээд шүгэл үлээгээд явж байна. Үүний ард эм, эмнэлгийн хэрэгслийн чанарын асуудал байгаа. Бид бүгдэд хамаатай. Чанартай бараа худалдаж авч байна уу? аюултай бараа худалдаж авч байна уу? гэдэг зүйл яригдана. Нэгдүгээрт, 2021 онд С******* компани тендерт оролцоогүй, ажил олж чадаагүй, хоёрдугаарт, нийлүүлэх ёстой бараагаа нийлүүлж чадаагүй ийм хохирол учирсан. Тийм байхад танайх яаж хохирсон юм гээд тавлаад байгаа юм шиг байгаад байна. Бид нар болохоор энэ хүмүүс хулгай хийгээд байна, эрүүл мэндээр чинь тоглоод байна, мөнгийг чинь аваад байна гээд мянган удаа ярьж байна гэв.

9. Хариуцагч Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Т******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус эмнэлэг нь Т, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тодруулга, зөвлөмж авч холбогдох хууль, журмын хүрээнд Эмнэлгийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах тухай А/50 дугаар тушаалаар 2021 оны эмнэлгийн тусламжийн үйлчилгээнд шаардлагатай зарим нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, протезын жагсаалтын дагуу цахим дэлгүүрийн системээс 47 нэр төрлийн эм, 71 нэр төрлийн эмнэлгийн хэрэгслийг худалдан авах ажиллагааг зохион байгуулсан.

Сангийн сайдын 2019 оны 234 дүгээр тушаалаар батлагдсан журмын 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2-д заасныг зөрчөөгүй. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А-1/456 дугаар албан бичгийн дагуу тус эмнэлгээс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хавсралт 19 хуудас бүхий 1/532 дугаар албан бичгээр 2021 онд хэрэглэгдэх Ерөнхий гэрээгээр худалдан авах 279 нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, протезын тоо хэмжээг, техникийн тодорхойлолтын хамт хүргүүлсэн.

Төрийн худалдан авах ажиллагааны газраас хуулийн дагуу нээлттэй зарлаж, цахим дэлгүүрт байршуулснаас дээр дурдагдаж буй эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авсан болно. Нэхэмжлэлд дурдагдаж буй эмнэлгийн хэрэгслүүдийг цахим дэлгүүрээс 2 дахь шатны сонгон шалгаруулалтын журмаар авч байгаа талаар Сангийн яамнаас тодруулга авсан бөгөөд Сангийн яамны 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 6-1/2055 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн. Тус эмнэлэг нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нийт 66 эмнэлгийн хэрэгслийг худалдан авах Ерөнхий гэрээг 6 байгууллагатай байгуулсан. Цахим дэлгүүрт байршуулсан эм, эмнэлгийн хэрэгсэл, протез зэрэг барааг эрүүл мэндийн байгууллагууд өмчийн хэлбэрээс үл хамааран холбогдох журмын дагуу худалдан авч байгаа нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2021 оны А-1/280 тоот албан бичгийн хавсралт баримтаар нотлогдож байна. Тухайлбал цахим дэлгүүрт байршсан эмнэлгийн хэрэгслээс хувийн эмнэлгүүдээс гадна Архангай, Говь-Алтай, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгүүд. АШУҮИС-ийн эмнэлэг зэрэг улсын эрүүл мэндийн байгууллагууд авч хэрэглэжээ.

Тус эмнэлгийн С ХХК-тай байгуулсан 2020 оны НТГ202004 дугаартай гэрээний хугацаа дуусгавар болж, 2 байгууллага гэрээ дүгнэсэн акт үйлдсэн ба 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд дараагийн худалдан авах ажиллагаа хүчин төгөлдөр мөрдөгдөх хүртэл хугацаанд нэр бүхий хэрэгслүүдийг нийлүүлэхээр заасан. 2021 оны худалдан авах ажиллагаа хүчин төгөлдөр болсноор уг гэрээ дууссан болно.

Дашрамд дурдахад эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй бэлэн байдлыг ханган ажиллаж буй тус эмнэлгийн дотоод үйл ажиллагаа, төсвийн захирагчийн эрхэнд хөндлөнгөөс халдсан ханган нийлүүлэгч байгууллагын бүдүүлэг үйл ажиллагаа нь ёс зүйд нийцэхгүй болохыг анхаарах нь зүйтэй бөгөөд С ХХК нь өөрийн огт оролцоогүй тендерийн үйл ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэл гаргаж буй нь өөрөө хуульд нийцэхгүй юм. Тиймээс С******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

10. Хариуцагч Улсын гуравдугаар төв эмнэлгийн өмгөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тухайн А/50 дугаар тушаал нь захиргааны акт мөн эсэх талаар хууль зүйн тайлбар хийх шаардлага үүсээд байна. Нэхэмжлэгч талын захиргааны акт гэж үзээд байгаа А/50 дугаар тушаал нь захиргааны актын шинжийг хангахгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагадаа дэлгэрэнгүй дурдаад байгаачлан А/50 дугаар тушаал нь нийтийн эрх зүйн хүрээнд гараагүй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд зааснаар захиргааны акт нийтийн эрх зүйн хүрээнд гарсан байхыг шаарддаг. Хууль зүйн талаасаа уг маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаан мөн байх ёстой. Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дэлгэрэнгүй тайлбарласан байгаачлан жагсаалтыг хавсралтаар баталсан, үнэлгээний хорооны дарга н.Нт даалгасан буюу дотооддоо чиглэсэн байна. Гадагш чиглэсэн байх гэсэн захиргааны актын шинж байхгүй байна. Нэхэмжлэгчид чиглэсэн зүйл байхгүй. Тухайн акт нь нэхэмжлэгчид ямар нэгэн эрх үүрэг үүсгээгүй. Энэ актын үр дагавар нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Эдгээр шинжүүд тухайн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/50 дугаар тушаалд байхгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Үүнийг зайлшгүй анхаарах ёстой. Маргаан бүхий акт нэхэмжлэгчийн хэлж буйгаар Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын ерөнхий шинжүүдийг хангасан, нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн, цаашлаад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, гадагш чиглэсэн акт гэдэг байдлаар маргаж байгаа хэдий ч энэ талаарх үндэслэл нэхэмжлэлд огт байхгүй. Энэ акт нь яагаад нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаа, яагаад гадагш чиглэсэн гэж үзэж байгаа талаар хууль зүйн талаас үндэслэл бүхий дүгнэлт хийж тайлбарлаагүй байна. Энэ акт яагаад нийтийн эрх зүйн хүрээнд вэ гээд мэтгэлцэх байх гэж бодож байна Акт гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Тиймээс нэхэмжлэгч энэ акттай маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тендер гэж юуг хэлэх талаар, тендерт оролцогч гэж хэнийг хэлэх талаар нарийвчлан зохицуулж өгсөн байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь өөрөө тус тендерийн ажиллагаанд оролцоогүй. Тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан сонирхогч этгээд болж тендерт санал илгээгээгүй. Тиймээс манай ашиг сонирхлыг зөрчиж байна гэж маргаан гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа 9 нэрийн барааны захиалагч нь биш юм. Холбогдох журмуудыг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Гэтэл хуулийн холбогдох заалтаараа ерөнхий байдлаар зохицуулж өгсөн, ерөнхий гэрээг тендер шалгаруулалтаар зохицуулж болно гэсэн байгаа. Энэ заалтыг Сангийн сайдын баталсан журмаар дэлгэрүүлж, тодорхой болгож зохицуулж өгсөн. Энэ журмын холбогдох бүх зохицуулалтаар ерөнхий гэрээ байгуулах, сонгон шалгаруулах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ. Энэ чиг үүрэг нь т огт хамааралгүй. Ерөнхий гэрээ байгуулах, сонгон шалгаруулалт зарлах эрх т олгогдоогүй. Энэ нь тусгай чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэдэг тусгай журамтай. Тиймээс энэ журмыг зөрчөөд ерөнхий гэрээгээр тендер шалгаруулалтыг зохион байгуулах ёстой байсан гэдэг байдлаар буруутгаж байгаа нь огт үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ журмаар үүрэг хүлээсэн төрийн захиргааны тусгай чиг үүрэг бүхий байгууллага нь нь зохион байгуулсан, холбогдох этгээдүүд нь оролцсон. Гагцхүү нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын зохион байгуулсан тендер шалгаруулалтаар сонгон шалгаруулалтад 2 дугаар шатнаас оролцож худалдан авах ажиллагааг хийсэн байна. Эдгээр нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримт болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын хариу тайлбар, бусад баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Тиймээс Улсын гуравдугаар төв эмнэлгийг эхний шатны сонгон шалгаруулалтыг зарлах ёстой байсан гэдэг нь үндэслэлгүй юм. Улсын гуравдугаар төв эмнэлгээс хуульд заасны дагуу 2 дугаар шатны сонгон шалгаруулалтад оролцоод явсан. Ингэхдээ Т, Эрүүл мэндийн даатгалын газар, Сангийн яам зэргээс цахим дэлгүүрээс сонгон шалгаруулалтаар худалдан авах ажиллагаа хийж болох эсэх талаар албан бичгээр тодруулгуудыг холбогдох газруудаас хүссэн. Холбогдох газруудаас холбогдох хууль тогтоомж болон Сайдын баталсан журамд харшилсан зүйл байхгүй байгаа тул оролцож болно гэж мэдэгдсэн учраас хуулийг зөрчилгүй сонгон шалгаруулалтад оролцоод явсан байдаг. 2 дугаар шатны сонгон шалгаруулалтад оролцохдоо Улсын гуравдугаар төв эмнэлгээс ямар нэг байдлаар нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн, хууль бус сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй, холбогдох журмын дагуу үйл ажиллагаа явсан. Нотлох баримтын хүрээнд эдгээр нөхцөл байдал тогтоогдож байгаа.

Нэхэмжлэгчийн гаргаад байгаа бас нэг асуудал нь манайх гэрээ байгуулсан байхад, гэрээний хугацаа дуусаагүй байхад бусад этгээдтэй гэрээ байгуулах ёсгүй гэдэг тайлбар нь мөн адил хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, өмнөх тендер шалгаруулалтын харилцаа тухайн гэрээний хүрээнд дуусгавар болоод дараагийн тендер шалгаруулалтын харилцаа тусдаа явагддаг. Тиймээс өмнөх сонгон шалгаруулалтын харилцааг дараагийн сонгон шалгаруулалтын харилцаатай холбож байгаа нь огт үндэслэлгүй байна. Ерөнхий гэрээгээр 2 дугаар шатны тендерийн сонгон шалгаруулалтад ороод явсан нь шинэ сонгон шалгаруулалт оролцсон явдал юм. 1 дүгээр шат нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас ерөнхий гэрээний тендер шалгаруулалт зохион байгуулсан түүнд нь оролцох боломжтой. 2 дахь шатны сонгон шалгаруулалтад оролцох боломж бололцоо бүх талаасаа нээлттэй байсан учир энэ сонгон шалгаруулалтад оролцоод явсан. Цахим дэлгүүрээс худалдан авалт хийхэд ерөнхий гэрээ болон холбогдох журамд заасан сонгон шалгаруулалтаа хийгээд явж байхад тэнд шаардлага хангаад, ерөнхий гэрээ байгуулсан оролцогч нараас худалдан авалт хийнэ. Сонгон шалгаруулалтад оролцоогүй, тэнцээгүй, бүртгүүлээгүй, бараагаа цахим дэлгүүрт байршуулаагүй этгээдүүдээс худалдан авалт хийх, үүнээс гадна өөр байдлаар өөр сонгон шалгаруулалт явуулахыг хязгаарласан хуулийн зохицуулалттай байгаа. Тиймээс ямар нэг хууль тогтоомж зөрчилгүй сонгон шалгаруулалтад оролцоод явсан, нэхэмжлэгчийн т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн гуравдугаар шаардлагад байгаа Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр, 06 дугаар сарын 18-ны өдөр хоёр аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж байна. Энэ гэрээнүүд нь сая ярьсан тайлбарын хүрээнд холбогдох ном журмын дагуу хууль ёсны сонгон шалгаруулалтад оролцоод байгуулсан. Энэ гэрээ нь хууль бус гэрээ байгаагүй. Гэрээг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан төрлүүд дотор огт байхгүй төрлийг заасан шаардлага байна. Ойлгомжгүй нэхэмжлэлийн шаардлага байна. Мөн нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цааш үргэлжлүүлэх шаардлага үүсээгүй байхад гэрээг цааш үргэлжлүүлэх ийм агуулга байхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

11. Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.7-д заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн А-1/667 дугаар албан бичгийг ТХААГ/202006009 дугаартай Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 2020 2021 онд шаардлагатай өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендер шалгаруулалтыг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болон 10 дугаар сарын 02-ны өдөр тус тус зарласан. Энэхүү тендер шалгаруулалт нь бүх нийлүүлэгч байгууллагуудад нээлттэй зарлагдсан ч нэхэмжлэгч С ХХК нь оролцоогүй болно.

нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/84 дүгээр албан бичгээр Цахим дэлгүүрт байршсан эмнэлгийн хэрэгсэл, протезыг улсын эмнэлгүүд Ерөнхий гэрээ байгуулах журам-ын дагуу зохион байгуулах боломжтой талаар тодруулга авахаар манай газарт ирүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. Дараах этгээд захиалагч байна. 4.1.1. төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд гэж, 8 дугаар зүйлийн 8.13-т Ерөнхий гэрээний дагуу дэлгүүрээс худалдан авах бараа, үйлчилгээг цахим дэлгүүрт байршуулснаас өөр этгээдээс худалдан авахыг хориглоно гэж, Сангийн сайдын 2017 оны 234 дүгээр тушаалаар батлагдсан Ерөнхий гэрээ байгуулах журам-ын 9.2-т Захиалагч нь ерөнхий гэрээний дагуу худалдан авахаар цахим дэлгүүрт байршуулсан бараа, үйлчилгээг өөр эх сурвалжаас худалдан авахгүй байх гэж тус тус заасны дагуу дээрх өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийг худалдан авах ажиллагаа нь хуулийн үндсэн зарчим, холбогдох журмын зорилготой нийцэж байх тул захиалагч Цахим дэлгүүр-ээс 2 дахь шатны сонгон шалгаруулалтын дагуу худалдан авахад манай газраас татгалзах зүйлгүй тухай хариуг албан бичгээр хүргүүлсэн болно. дээрх албан бичигтээ өмнө нь байгуулсан гэрээ болон гэрээний хэрэгжилтийн талаар ямарваа нэгэн мэдээлэл ирүүлээгүй тул манай газраас нэхэмжлэлд тусгагдсан гэрээний хэрэгжилтийн талаар мэдээгүй бөгөөд зөвхөн албан бичигт тусгагдсан тодруулгын хүрээнд хариуг хүргүүлсэн болно.

Иймд нэхэмжлэгчийн Тт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

12. Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ц шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Ерөнхийдөө энэ асуудал нь хуулийн гаргалгааны талаар асуудлууд байна. Нэг зүйл дээр санал нэг байна. Зах зээл дээр байгаа бодит өртгөөс өндөр байсан. Өмнөх гэрээний хэрэгжилт дуусгавар болоогүй эсвэл гэрээний аль нэг тал гэрээний үүргийн хэрэгжилт дээр асуудалтай байсан бол тэр гэрээ хэрэгжиж дуусах ёстой байсан. Төрийн худалдан авах ажиллагааны газрын хэн нэгэнтэй үгсэн хуйвалдаад бусдад давуу байдал олгож байна гэж гүтгэж байна. Тийм зүйл байхгүй. Т ерөнхий гэрээ байгуулсан цагаас хойш Эрүүл мэндийн салбарт бугшсан олон асуудлыг байхгүй болгож байгаа. Төрийн худалдан авах ажиллагааны газраас тухайн ерөнхий гэрээг 2 удаа зарласан. Ийнхүү 2 удаа зарлахад танай байгууллага оролцоогүй. Холбогдох шаардлагуудыг хангасан этгээдүүдтэй ерөнхий гэрээг байгуулсан. Өндөр өртөгтэй багаж хэрэгсэл гэдэг үнэхээр төвөгтэй ажил байсан. Эмнэлэг болгон өөр өөр багажтай, тэр болгонд тохируулах байдлаар үнэлсэн. Энэ бүх багаж хэрэгслийг мэддэг хүн Монголд нэг ч байхгүй. Тухайн үнэлгээний хорооны тэмдэглэл, үнэлгээний хорооны процесс энэ шүүх хуралтай ямар ч хамааралгүй. С******* ХХК-ийн зүгээс 2 удаа албан бичиг ирүүлсэн бөгөөд Төрийн худалдан авах ажиллагааны газраас холбогдох тайлбарыг илгээсэн. Яг ямар асуудал байна, уулзалт хийе гэхэд эдгээр хүмүүс ковидын үед вакцин хийлгээгүй байсан тул төрийн тусгайгаас вакцин хийлгээгүй хүмүүсийг оруулахгүй гэсэн. Түүнээс хойш холбоо бариагүй өнөөдөр л уулзаж байна. Ерөнхий гэрээ байгуулахад хэн нэгэн захиалагч заавал судалгаанд хамрагдсан байж ерөнхий гэрээнд орно гэсэн зүйл байхгүй. Энэхүү ерөнхий гэрээ зохион байгуулах журмыг 2017 онд миний бие бичээд өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээд ажиллаж байна. Олон захиалагч байгууллага өөрсдөө тендер зарлаад явдаг байсан харилцааг байхгүй болгож, бүх зүйлийг ил тод болгож байгаа учраас энэ ерөнхий гэрээ байгуулсан бүтээгдэхүүнийг авдаг төрийн байгууллага, хувийн хэвшлүүд дээр ашиг сонирхлоор хандсан байж болзошгүй юм. Гэхдээ 1000 төгрөгийн үнэтэй зүйлийг 400 төгрөг болтол бууруулсан. Тиймээс энэ үнэ төлбөртэй холбоотой зүйлийг та нар Ттай бус салбарынхаа бугшсан зүйлийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлдөө ярих нь зүйтэй. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хамрагдах үйлчилгээ дээр үнийн дээд хязгаарыг тогтооно. Тийнхүү тогтоосны дагуу Т тэр үнээр тендер шалгаруулалт зохион байгуулсан. Ерөнхий гэрээ байгуулсан тохиолдолд өөр эх сурвалжаас авахыг хориглоно гэсэн хуулийн заалттай. Гэхдээ бид энэ талаар албан бичигтээ тодорхой дурдсан. Үнэхээр энэ шаардлагыг хангаж байгаа бол хуулийн зарчим хамаарахгүй. Энэ хууль бол ил тод, өрсөлдөх боломжтой, нээлттэй, хэмнэлттэй гэсний дагуу зохион байгуулах ёстой. Та нар үнэхээр шүгэл үлээж байгаа бол энэ асуудлыг ил болгоно гэж байгаа бол Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гаргаж байгаа дотоод шийдвэрүүдтэй ярилцах шаардлагатай. Тухайн тендерийг зарлахаас өмнө Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлтэй уулзалт хийсэн. Хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй гэрээний хэрэгжилтийн талаар ярилцсан. Үнэхээр хаа хаанаа хариуцлагатай байх ёстой. Танайх Гуравдугаар эмнэлэгтэй гэрээ байгуулаад гэрээний хугацаанд бүх бараагаа нийлүүлсэн эсэх, нийлүүлээд явж байсан бол тухайн гэрээ үргэлжлэх ёстой. Харин өөрсдөө чадахгүй хугацаа алдаад ямар нэгэн асуудал үүссэн бол нотлох баримтаа гаргаж өгөх хэрэгтэй. Мөрөөрөө ажлаа хийж байгаа Т, Ш, хэрэглэгчийн төлөө газрыг хэн нэгэнд давуу байдал олголоо гэдэг байдлаар хандаж болохгүй. Тендертэй холбоотойгоор захиалгын гэрээ нээлттэй байсан, хэн хэдэн төгрөгөөр үнийн санал өгсөн нь нээлттэй ил тод байсан. 2 удаагийн тендер шалгаруулалтад танай компани орсон эсэх нь нээлттэй байгаа. Яагаад 2020 онд зарласан тендертэй маргаан хийгээд яваад байдаг юм. Эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө энэ бугшсан байдлаа өөрчлөх хэрэгтэй. Хэн нэгэн эмнэлэгт очоод үйлчилгээ авахад даатгалын дээд хязгаарыг тогтоодог бол сонголтыг нь өгөх хэрэгтэй.

Төрийн худалдан авах ажиллагааны газраас танай байгууллагатай холбогдох гэж удаа дараа оролдсон. Танай компани ирж уулзаагүй. Шаардлагатай бол нэмэлт нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаж болох талаар хэлсэн байгаа. Одоо энэ гэрээ хэрэгжээд дууссан. Гэрээг хаасан байгаа. Энэ асуудлаар одоо Ттай ярих зүйл байхгүй. Бид энд зөвхөн хуулийн зарчим ярьж байгаа. Мөн гэрээ болон гэрээний тусгай нөхцөл дээр гэрээний захиалагч нь Т гэж заасан. Анхнаасаа сангаасаа санхүүжээд явдаг. Гэрээгээ үзсэн хэдий ч ямар нэг зүйл байхгүй гэдгийг хэлье. Талууд гэрээ байгуулсан бол Иргэний хуульд заасны дагуу хариуцлагатай ажиллах нь зүй ёсны хэрэг юм. Энэ даатгалтай холбоотой тендерт зарлаад байхад хэн ч орохгүй байсан тул дахин зарласан байдаг. Арга ядаад Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг гэрээгээ байгуул гэж буцаасан. Бид илүү олон хүний хамруулж үнээр нь өрсөлдүүлж байж үнэ өртгийг буруулах гэж оролдсон. Ковидын үед нэн яаралтай эмүүдийг ерөнхий гэрээгээр авсан. Эхний жилдээ 13 тэрбум төгрөг хэмнэсэн. 20000 төгрөгөөр авч байсан оношлуурыг бид 7000, 8000 төгрөгт оруулсан. Ийм тайлбар хэлээд байгаа байгууллагад хэлэхэд тэр салбартаа л ханд гэж байна. Үнэхээр асуудал байгаа бол түүнийгээ зарлаад явах хэрэгтэй.

Төрийн худалдан авах ажиллагааны газраас ерөнхий гэрээ байгуулах журамтай холбоотой гаргасан журам, боловсруулсан дүрэм, журмаа зөрчсөн зүйл байхгүй. Гагцхүү хуульд заасан 5 зарчимдаа нийцүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа. Ерөнхий гэрээ байгуулах үйл явц нь олон хүний эрх ашгийг хөндөж байгаа. Худалдан авах ажиллагааны салбарын бодлого бөгөөд ерөнхий гэрээ, цахим дэлгүүр, и-каталог гэсэн чиглэл рүү явж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд худалдан авах ажиллагаатай холбоотой 2 заалт байдгийн нэг нь цахим ил тод, хоёр дахь нь ерөнхий гэрээгээр дамжуулан дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн заалт бий. Төрийн худалдан авах ажиллагааны газрын зүгээс тухайн заалтыг хэрэгжүүлэн ажилладаг гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна гэв.

13. Хариуцагч Ш хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Тус газарт С ХХК-аас 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/93 дугаартай албан бичгээр Улсын гуравдугаар төв эмнэлгээс 11 нэр төрлийн өндөр өртөгт эмнэлгийн хэрэгслүүдийг Цахим дэлгүүрээс худалдан авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна гэх гомдлыг ирүүлсэн. Дээрх гомдлын дагуу Т болон Улсын гуравдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5 болон 13.2.7 дахь заалтыг зөрчсөн эсэхийг тогтоох үүднээс Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд Тт 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01616 дугаартай "Тодруулга хүсэх тухай албан бичиг, т 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/617 дугаартай Тодруулга хүсэх тухай албан бичгийг тус тус хүргүүлж, холбогдох тайлбар, нотлох баримтыг гаргуулан авсан.

Т болон нь тендерт оролцогч, ерөнхий гэрээ байгуулсан аж ахуй эрхлэгчдэд давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулаагүй, зах зээлийг нутаг дэвсгэр эсхүл үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ, барааны нэр, төрөл, худалдагч, худалдан авагчийн хүрээгээр хуваарилахад чиглэсэн үйл ажиллагаа явуулаагүй буюу Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5, 13.2.7 дахь хэсгийг зөрчөөгүй болох нь дараах нотлох баримтаар тогтоогдсон. Үүнд:

13.1. Т нь Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 2020, 2021 оны шаардлагатай өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх ТХААГ/202006009 дугаартай тендер шалгаруулалтыг зохион байгуулж, ерөнхий гэрээ байгуулан шалгарсан нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийг бараа, үйлчилгээний мэдээлэл бүхий цахим худалдан авах системийн бүрэлдэхүүн системд бүртгэсэн болох нь тус газрын ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон.

13.2. нь цахим дэлгүүрийн системд 11 нэр төрлийн бүтээгдэхүүнээс 9 нэр төрлийн бүтээгдэхүүнийг байршуулсан байх ба энэ нь төрийн худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн албан бичгийн хавсралтаар нотлогдсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.23. ерөнхий гэрээ гэж захиалагч нь байнгын хэрэгцээтэй бараа, үйлчилгээг нэг ба түүнээс дээш нийлүүлэгч үйлчилгээ үзүүлэгчтэй 3 хүртэл жилийн хугацаанд үнэ болон бусад нөхцөлийг тохирч байгуулсан гэрээг гэж, 5.1.27. цахим дэлгүүр гэж ерөнхий гэрээний дагуу бараа, үйлчилгээг худалдан авахад зориулсан худалдан авах ажиллагааны цахим системийн бүрэлдэхүүн хэсгийг гэж, 53 дугаар зүйлд Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний чиг үүрэг гэж, 53.5. Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуульд заасан захиалагчийн эрх, үүргээс гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж, 53.5.7. энэ хуулийн 5.1.23-т заасан ерөнхий гэрээг байгуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж тус тус заасан байна.

Төрийн худалдан авах ажиллагааны газраас өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл худалдан авах гэрээг байгуулан Цахим дуурийн системд байршуулан ажилласан байх тул болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5, 13.2.7 дахь заалтыг тус тус зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Ш, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/844 дугаартай С ХХК-аас ирүүлсэн гомдлыг шийдвэрлэсэн шийдвэр нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэв.

14. Гуравдагч этгээд Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай Ч******* ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан 258 нэр төрлийн өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл ерөнхий гэрээгээр нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалт-д 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр, 10 дугаар сарын 02-ны өдөр тус тус оролцож, бусад 378 нийлүүлэгчдийн холбогдох шаардлагыг ханган шалгарч, цахим дэлгүүрт эмнэлгийн хэрэгсэл байршуулах эрхийг аван, Ерөнхий гэрээг Ттай байгуулсан. Энэхүү сонгон шалгаруулалт, Ерөнхий гэрээ байгуулах үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан болохоос биш С ХХК-ийн нэхэмжлэлдээ дурдсанчлан хууль тогтоомж зөрчиж явагдсан зүйл огтоос байхгүй. Үүнийг Сангийн яам, Т, Ш, хэрэглэгчийн төлөө газраас С ХХК-ийн гомдолд өгсөн хариунаас харж болно.

нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тодорхой нэр төрлийн эмнэлгийн хэрэгслийн үнийн санал авах хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг зарлахад манай компани хямд үнийн саналаар шалгаран Ерөнхий гэрээний дагуу худалдан авах гэрээг тэй байгуулан, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэн ажилласан.

Гэтэл С ХХК нь Ерөнхий гэрээ байгуулах эхний сонгон шалгаруулалтад оролцоогүй буюу тус тендерийн талаар гомдол гаргах эрхгүй этгээд байх хоёр дахь сонгон шалгаруулалтын хүрээнд байгуулагдсан гэрээний талаар аливаа шаардлага тавих, хөндлөнгөөс оролцох эрхгүй бөгөөд хямд үнийн саналаар шалгарсан Ч******* ХХК болон захиалагчийг буруутгаж байгаа нь огтоос үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь өөрийн хуулийн этгээдийн эрх ашиг зөрчигдсөн хэмээн нэхэмжлэл гаргачхаад нийтийн эрх ашгийг төлөөлж буй мэтээр тайлбар хийсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Үүнээс гадна С ХХК-аас бусад бүх компанийн бараа бүтээгдэхүүн хоцрогдсон. Монгол улсад С ХХК л ганцаархнаа орчин үеийн бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг мэт огтоос үндэслэлгүй шаардлага дурдсан байна. Манай компани дэлхийн топ эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгчдийн хамгийн сүүлийн дэвшилтэт технологийн бараа бүтээгдэхүүнүүдийг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр худалдан борлуулдаг болно. Түүнчлэн нэхэмжлэгч нь , Ч******* ХХК-аас 783,540 төгрөгөөр авч байсан эмтэй стентийг цахим дэлгүүрээр дамжуулан 961,350 төгрөгөөр илүү үнээр авсан байна гэжээ. Цахим дэлгүүр дээр байршсан үнэ нь тухайн бараа бүтээгдэхүүний босго үнэ бөгөөд аливаа компани бараа бүтээгдэхүүний үнээ жил дараалан адилхан байлгах ёстой гэх хуулийн зохицуулалт байхгүй, тухайн жилийн валютын ханш, тээврийн зардал гэх мэт маш олон нөхцөл байдлаас шалтгаалан тухай бүр үнэ өртгийн тооцоолол хийж үнийн саналаа захиалагчдад хүргүүлдэг. Харин С компани нь бусад компанийн дотоод хэрэгт оролцон, ямар бүтээгдэхүүнээ хэзээ, хэнд хэдэн төгрөгөөр нийлүүлэхийг заах, энэ тухай шүүхэд хандах эрхгүй бөгөөд энэхүү үйлдэл нь тус компанийг чухам ямар зорилгоор шүүхэд хандсан болохыг ил байна гэж үзэж байна. Үүнээс гадна, нэхэмжлэгч нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн нэр бүхий 9 өндөр өртөгт барааг 2021-2022 онд нийлүүлэх тендер хуулийн дагуу зарлагдаж,түүнд нь С компани тэгш, шударгаар өрсөлдөх боломжтой.

Ингэж манай компанийн эрх, хууль ёсны эрх ашиг сэргэх юм гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байна. Гэтэл 2020, 2021 байтугай 2022 оны тендер аль хэдийнээ зарлагдан гүйцэтгэл нь дуусаж байгаа бөгөөд энэ үед ийм нэхэмжлэлийн шаардлага гаргаад төрийн болон хувийн байгууллагууд, шүүхийн цагийг урж байгаа нь утгагүй асуудал юм. С ХХК нь тухайн зарласан тендерт өөрөө сайн дураа оролцоогүй нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэл болохгүй. Харин эсрэгээрээ ийнхүү үндэслэлгүй нэхэмжлэл гарган, шүүхэд маргаан үүсгэж, тус тендерт бусад компанийн ирүүлсэн баримт бичгийг нотлох баримтаар татуулах гэсэн явуургүй арга нь бусад тендерт оролцогчдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болзошгүй байна.

Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулсан үндэслэлдээ өөрийн компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн бэ, хэрхэн сэргээх вэ гэхээр 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр НТГ202004 дугаартай нээлттэй тендерийн гэрээ байгуулсан ба энэ гэрээний хэрэгжилт бүрэн дуусаагүй, гэрээний хугацаа дуусахад гэрээг сунгасан, гэрээ хүчин төгөлдөр байгаа. 139,129,400 төгрөгийн үлдэгдэл бараа агуулахад байгаа. Энэхүү гэрээнийхээ хэрэгжилтийг Улсын Гуравдугаар төв эмнэлгээс шаардахын тулд энэхүү нэхэмжлэл гаргасан талаараа дурдсан байна. Энэ нь хуулийн дагуу эрх тэгш өрсөлдөх боломж нь байгаа бөгөөд дээрх дурдсан 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдө №НТГ202004 дугаартай нээлттэй тендерийн гэрээтэй холбоотой үүргээ биелүүлэхийг Улсын гуравдугаар төв эмнэлгээс шаардах эрх нь тусдаа манай гэрээнүүдтэй ямар ч хамааралгүй асуудлаар бусад төрийн байгууллага болон хуулийн этгээдүүдийг энэхүү гэрээтэйгээ холбогдуулан тусдаа хуулийн дагуу ажлаа хийж яваа биднийг чирэгдүүлж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд манай компанийн эрх, хууль ёсны эрх ашгийг хөндөж гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн ямар ч эрхийг зөрчөөгүй хамааралгүй байх тул С ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

15. Гуравдагч этгээд Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Өмнө нь бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. С******* ХХК буюу нэхэмжлэгч тал өөрсдөө тухайн тендерт сайн дураараа оролцоогүй. Энд эрх, ашгийг нь хөндсөн ямар ч асуудал энд байхгүй. Энэ нэхэмжлэлийг зүгээр шантайж хийх зорилготой нэхэмжлэл гэж харж байгаа. С******* ХХК, Ч ХХК, Мед монгол ХХК нар хоорондоо ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өрсөлдөгч байгууллагууд юм. Гэтэл ийм байдлаар нэг нэгнийгээ харлуулж байгаа нь Эрүүгийн хуульд заасан худал мэдээлэл тараах гэмт хэрэг болно

Нэхэмжлэлийн шаардлага нь хөөн хэлэлцэх хугацааны хувьд шууд шүүхэд хандах эрхгүй байсан гэж үзэж байна. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэхэмжлэгч нар дахин шинээр сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй байсан. Сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй байсан хэдий ч шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Нэхэмжлэлийн шаардлагаа 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар гаргаад байгаа юм. Гэтэд манайхтай холбоотой 2 гэрээ гэдэгт манайх цахим сонгон шалгаруулалтад орж гэрээ хийсэн байдаг. Гэтэл үүнийг хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Гэтэл энэ нь өөрөө 106.3.3-т огт хамааралгүй.

Шударгаар өрсөлдсөөр байна. Бид бүх хууль, дүрэм, журамд заасны дагуу тендерт оролцоод, ерөнхий гэрээгээ байгуулаад, гэрээний үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа. Үнийн зөрүүтэй асуудлыг дурдаад байна. Үүнийг ерөнхий гэрээний журам болон бусад зүйлээрээ харахад жил болгон судалгаа аваад, үнээ шинэчлээд тухайн үеийн валютын ханш, үнийн өсөлтүүд зэргийг харгалзан үздэг. Тухайн үедээ босго тавьдаг. Тэр тухайн босго үнэд тохируулан бид саналаа өгөөд явсан. Бусад компаниуд мөн адил босго үнийн дагуу л үнээ өгөөд явсан байгаа.

Барааны нэр төрөл ярьдаг. Нэхэмжлэгчийн яриад байгаа барааны нэр төрөл манай нийлүүлсэн барааны нэр төрлөөс өөр юм. Өөр өөр улсад үйлдвэрлэгдсэн өөр өөр дистрибьютер компаниуд байгаа. Манай компани нь олон жил үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай компани байгаа. Хариуцагч хэлж байна. Өөр өөр эмнэлэгт, өөр өөр нэр төрлийн, өөр өөр чанарын шаардлага, үнэтэй байгаа. Манай энэ бараа байсаар байтал өөр газраас энэ бараа бүтээгдэхүүнүүдийг авсан гэж яриад байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагадаа 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан. Энэ гэрээ хүчин төгөлдөр байхад 149 сая төгрөгийн үлдэгдэл бараагаа авахгүй байна гэдэг зүйл яриад байна. Энэ асуудлаа ярихгүй 273 сая төгрөгийн хохирол учирчихлаа гэдэг зүйл яриад байна. Үнэхээр тийм асуудал байгаа бол Улсын гуравдугаар төв эмнэлгээс иргэний журмаар шийдвэрлүүлэх ёстой байсан гэж үзэж байна. Энэ асуудлыг Захиргааны шүүхийн маргаан уруу оруулж ирж байгаа нь үндэслэлгүй байна.

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтад зааснаар гомдол гаргах процессын талаар дурдсан байдаг. Энэ гомдол гаргах эрх нь зөвхөн тендерийн оролцогчдод хамааралтай байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь өөрөө сайн дураараа тухайн тендерт оролцоогүй учир гомдол гаргах эрхгүй этгээд байна. Нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

16. Гуравдагч этгээд М ХХК, шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ... С ХХК-ийн нэхэмжлэлийг цаг хугацааны хувьд ач холбогдолгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэлтэй холбоотой тендерийн шалгаруулалтыг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хороо гүйцэтгэж, мэдэгдэл ирсний дагуу ЕГ/252 дугаар гэрээг байгуулж, бид гэрээний үүргээ биелүүлэн ажиллаж, гэрээ дуусгавар болсон.

Манай компани нь ерөнхий гэрээний дагуу Ттай хамтран ажилладаг. Тухайн цахим систем дээр хүлээн авагч байгууллагуудаас үнийн санал авах хүсэлт авсны дагуу хариу өгөх үүрэг хүлээсэн байдаг. Үүний дагуу хариу өгсөн. Гэрээ байгуулаад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэн ажилласан. Манай компани нь олон жилийн туршлагатай. Ямар нэг байдлаар олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй бараа бүтээгдэхүүнийг оруулж ирсэн зүйл байхгүй... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй байна.

2. Шүүх, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгч, нэхэмжлэгч С******* ХХК-аас , Т, Ш,т тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэж үзэв.

3. Нэхэмжлэгч нь т холбогдуулан,

3.1. ... Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/50 дугаар тушаалын 1-д Ерөнхий гэрээний дагуу цахим дэлгүүрээс худалдан авах 2021 оны тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, протезын жагсаалтыг хавсралтаар баталсугай гэсэн заалтыг, тушаалын 2-д Энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан эмнэлгийн хэрэгсэл, протезыг Цахим дэлгүүрийн системийн 2 дахь шатны сонгон шалгаруулалтаар худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахыг Үнэлгээний хорооны дарга С.Нт даалгасугай гэсэн заалтын хавсралт 5, 9, 10, 11, 12, 13, 17, 18, 20 дугаарт бичигдсэн 1.эмтэй стент, 2.автомат шприц, 3. 2 хаалттай крант, 4. 3 хаалттай крант, 5. манометр, 6. судасны нүх бөглөгч, 7. НАП-ын амплатцер, 8. ДМПП-ын амплатцер, 9. амплатцерийн зөөгч систем гэсэн эдгээр 9 нэрийн эмнэлгийн хэрэгсэлд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох,

3.2. Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202102 дугаартай, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202109 дугаартай Ч ХХК-тай байгуулсан, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202101 дугаартай, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202108 дугаартай М ХХК-тай байгуулсан ерөнхий гэрээнүүдийн холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоох гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

4. Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах тухай А/50 дугаар тушаалын нэг дэх заалтаар Ерөнхий гэрээний дагуу цахим дэлгүүрээс худалдан авах 2021 оны тус эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, протез жагсаалт-ыг хавсралтаар баталж, хоёр дахь заалтаар Тус эмнэлгийн 2020 оны өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдах, худалдан авах гэрээний хугацааг дуусгавар болохоос өмнө энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан эмнэлгийн хэрэгсэл, протезыг Цахим дэлгүүрийн системийн 2 дахь шатны сонгон шалгаруулалтаар худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахыг Үнэлгээний хорооны дарга (С.Н)-д даалгаж, гурав дахь заалтаар дээрх жагсаалтад ороогүй эмнэлгийн хэрэгсэл, протезыг худалдан авах үйл ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу 14,220,827,464 төгрөгийн төсөвт өртөгт багтаан зохион байгуулахыг Үнэлгээний хороонд даалгаж, дөрөв дэх заалтаар тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Чанар, аюулгүй байдлын албаны дарга (Б.О*******), Дотоод аудитор (Ц.С*******) нарт үүрэг болгосон байна. /1-р хавтаст хэргийн 141 дүгээр хуудас/

5. Энэхүү тушаалын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэлдээ: хариуцагч Улсын гуравдугаар эмнэлэг нь захиалагч биш, улсын эмнэлэг атлаа ямар ч захиалгагүйгээр, ямар ч нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтгүйгээр, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хэрэгцээнд зориулсан өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх эрх олж авсан компаниудын дунд хоёрдугаар шатны сонгон шалгаруулалт хийсэн, нээлттэй тендерээр худалдан авах ажиллагааг зохион байгуулахгүйгээр, маргаан бүхий өндөр өртөгт 9 нэр төрлийн барааг ерөнхий гэрээгээр худалдан авахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн шалгарсан нээлттэй тендерийн үр дүнгээр байгуулсан гэрээний дагуу нөөцөд байгаа бараа /эмнэлгийн хэрэгсэл/-г авахгүйгээр маргаан бүхий тушаалыг гаргасан нь хууль бус... зэргээр маргасан бол, хариуцагч Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүгээс маргаан бүхий А/50 дугаар тушаал нь захиргааны актын шинжийг агуулаагүй, нийтийн эрх зүйн хүрээнд гараагүй, нэхэмжлэгчид ямар нэгэн үр дагавар бүхий эрх, үүрэг үүсгэж гадагшаа чиглээгүй тул уг акттай маргаж байгаа нь үндэслэлгүй, гэрээний хугацаа дуусаагүй байхад бусад этгээдтэй гэрээ байгуулах ёсгүй гэдэг тайлбар мөн адил хууль зүйн үндэслэлгүй... зэргээр мэтгэлцэв.

6. Нэг талаас захиалагч , нөгөө талаас нийлүүлэгч С ХХК-ийн хооронд Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдах, худалдан авах гэрээ 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №НТГ202004 дугаар гэрээ байгуулагдаж /1-р хх-ийн 24-27/, гэрээний үнэ нийт 836,496,000 төгрөгөөр санхүүжигдсэн ба нэхэмжлэгч С ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/300, 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 01/306, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/168 дугаар албан бичгүүдээр тус тус гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа талаар захиалагч т мэдэгдэл хүргүүлж, санхүүжилт хийхгүй, барааны захиалгаа ирүүлэхгүй, нийлүүлэлтийн хуваариа мөрдөхгүй байх зэргээр гэрээний үүргээ зөрчсөнийг сануулж байсан, харин дээрх НТГ202004 дугаар гэрээг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 71,3% биелэлттэйгээр дүгнэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, улмаар захиалагч Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Т*******, нийлүүлэгч С ХХК-ийн захиал Б.Б нар 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдах худалдан авах НТГ202004 дугаар гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-д нийлүүлэгч нь 5 дугаар багцын судсанд дотуурх оношилгоо, эмчилгээний тэлэгч баллон, 6 дугаар багцын судсанд дотуурх оношилгооны катетер, дамжуулагч гуурс, 8 дугаар багцын оношилгоо, эмчилгээний туслах хэрэгсэл зэрэг барааг 2021 оны 04 сарын 01-ний өдрөөс дараагийн худалдан авах үйл ажиллагаа хүчин төгөлдөр мөрдөгдөх хүртэл хугацаанд нийлүүлнэ хэмээн нэмэлт өөрчлөлт оруулж байсан байна.

7. Иймээс, хариуцагч Улсын гуравдугаар төв эмнэлгийн өмгөөлөгчийн тайлбарласанчлан тус эмнэлгийн захирлын 2021 оны А/50 дугаар тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар захиргааны актын шинжийг агуулаагүй, захиргааны акт биш гэж шүүх үзсэнгүй, учир нь тус эмнэлгийн 2020 оны өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх хэрэгсэл, протез худалдах, худалдан авах гэрээний хугацааг дуусгавар болохоос өмнө энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан эмнэлгийн хэрэгсэл, протезыг Цахим дэлгүүрийн системийн 2 дахь шатны сонгон шалгаруулалтаар худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахыг эрх бүхий албан тушаалтанд даалгаж шийдвэрлэснээрээ, нэхэмжлэгч хуулийн этгээдтэй байгуулсан Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдах, худалдан авах 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №НТГ202004 дугаар гэрээ хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байхад гарсан болох нь, дээрх тушаалын хавсралтад уг гэрээний дагуу тухайн хуулийн этгээдийн нийлүүлж байсан эмнэлгийн хэрэгсэл /бараа/-үүд тусгагдсан байгаа болох нь тогтоогдож байна. Үүгээрээ нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүчин төгөлдөр гэрээ үйлчилж байхад, уг гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэхийг удаа дараа шаардаад байхад А/50 дугаар тушаалыг гаргасан нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэх тайлбараар маргаж шүүхэд мэдүүлэх эрхтэй.

8. Харин хариуцагчийн 2021 оны А/50 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ийнхүү хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоох хууль зүйн үндэслэлийн талаар, тэр дундаа нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа эсэхэд дараах дүгнэлт хийв.

9. Хариуцагч Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирлаас энэхүү тушаалыг гаргахдаа, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5. батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт нь улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, Засгийн газрын тусгай сан болон аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэний хандив, эрүүл мэндийн байгууллагын төлбөртэй тусламж, үйлчилгээ, бусад үйл ажиллагааны орлого, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6.3. төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан төсвийн хуваарийн дагуу эмнэлгийн төсвийг захиран зарцуулах, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.13. Ерөнхий гэрээний дагуу цахим дэлгүүрээс худалдан авах бараа, үйлчилгээг цахим дэлгүүрт байршуулснаас өөр этгээдээс худалдан авахыг хориглоно, 45 дугаар зүйлийн 45.1. Улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалтаас бусад зардалд хуваарилсан хөрөнгө, бусад эх үүсвэр, түүнчлэн өөрийн хөрөнгөөр санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг захиалагч энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулна гэх хуулийн заалтуудыг,

10. Сангийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 234 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Ерөнхий гэрээний журмын 9 дүгээр зүйлийн 9.2. Захиалагч нь ерөнхий гэрээний дагуу худалдан авахаар цахим дэлгүүрт байршуулсан бараа, үйлчилгээг өөр эх сурвалжаас худалдан авахгүй байх,

Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Ерөнхий гэрээний худалдан авах ажиллагааны тухай А-1/99 дугаар албан бичгийг, уг албан бичигт: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.13-д Ерөнхий гэрээний дагуу цахим дэлгүүрээс худалдан авах бараа, үйлчилгээг цахим дэлгүүрт байршуулснаас өөр этгээдээс худалдан авахыг хориглоно, Сангийн сайдын 2017 оны 234 дүгээр тушаалаар батлагдсан Ерөнхий гэрээ байгуулах журам-ын 9.2-д Захиалагч нь ерөнхий гэрээний дагуу худалдан авахаар цахим дэлгүүрт байршуулсан бараа, үйлчилгээг өөр эх сурвалжаас худалдан авахгүй байх гэж заасан бөгөөд дээр дурдсан ерөнхий гэрээ нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгож буй хувийн хэвшлийн эмнэлгүүдэд зориулагдсан боловч, хуулийн үндсэн зарчим, холбогдох журам зааврын үндсэн зорилготой нийцэж байх тул дээр дурдсан барааг Цахим дэлгүүрийн систем-ээс 2 дахь шатны сонгон шалгаруулалтын дагуу худалдан авахад тус газрын зүгээс татгалзах зүйлгүй... гэх агуулга тусгагдаж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн захиралд хаяглагдсанаар,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01/190 дугаар бичгийг, уг албан бичигт: ...Танай эмнэлэг нь тусламж, үйлчилгээндээ шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг цахим дэлгүүрээс худалдан авахдаа шаардлагад нийцсэн эдийн засгийн хувьд үр ашигтай байх зарчмыг баримтална уу хэмээн тусгагдаж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн захиралд хаяглагдсанаар,

Улсын гуравдугаар төв эмнэлгийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.2. Чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах бүтэц хүний нөөц, материаллаг бааз, төсвийг бүрдүүлж зохих хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу захиран зарцуулах, 3.2.11. Үзүүлж буй лавлагаа тусламж, үйлчилгээний чиглэлээр төгсөлтийн дараах эмнэлзүйн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн сургалт эрхлэх, эрүүл мэндийн байгууллагад мэргэшсэн багаар ажлын байрны болон зайн сургалт зохион байгуулах, сургалтад шаардлагатай материаллаг болон хүний нөөцийг бүрдүүлэх, 4.10.1. Улсын гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх, хэм хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах зэргээр эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг бүрэн хэмжээгээр төлөөлж, үйл ажиллагааны үр дүнг хариуцна гэх заалтыг,

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.7.3. Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Төсвийн тухай, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжид нийцүүлэн эмнэлгийн дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тушаал гаргана гэх заалтыг тус тус үндэслэжээ.

11. Хариуцагчаас дээрх тушаалыг гаргахын өмнө Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Т зэрэг байгууллагуудад хандсан, чиглэл авсан нь тогтоогддог. Тодруулбал,

11.1. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 04 сарын 22-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай А-1/456 дугаар албан бичгээр: ...өндөр өртөгтэй мэс заслын зарим хэрэгслийг ханган нийлүүлэгчидтэй Ерөнхий гэрээ байгуулан цахим дэлгүүрээс худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Танай эмнэлэгт хэрэгдэж буй цахим дэлгүүрээс худалдан авахад тохиромжтой хэрэгслийн жагсаалтыг Ерөнхий гэрээ байгуулах журам-ын 2.6-д заасан холбогдох мэдээлэл, техникийн тодорхойлолт болон 2020, 2021 онуудад хэрэглэгдэх тоо хэмжээний, хамт дэлгэрэнгүй байдлаар гарган 2020 оны 04 сарын 24-ний өдрийн дотор ирүүлэх-ийг хариуцагч гуравдугаар төв эмнэлэгт даалгасан.

11.2. Дээрх А-1/456 дугаар албан бичгийн дагуу тус эмнэлгийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1/532 дугаар албан бичгээр, хавсралт 19 хуудас бүхий албан бичгээр Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2021 онд хэрэглэгдэх 249 нэр төрлийн өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, протезын тоо хэмжээг техникийн тодорхойлолтын хамт хүргүүлсэн, уг баримт нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

11.3. Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Хүсэлт хүргүүлэх тухай 1/147 дугаар албан бичгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хүргүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Сангийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 234 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Ерөнхий гэрээний журмын 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг үндэслэн Захиалагч нь ерөнхий гэрээний дагуу худалдан авахаар цахим дэлгүүрт байршуулсан бараа, үйлчилгээг өөр эх сурвалжаас худалдан авахгүй байх гэж заасныг мөрдөн тус эмнэлгийн 2021 оны тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг уг цахим дэлгүүрт байршсан, шаардлагад нийцсэн эмнэлгийн хэрэгсэл, протезыг худалдан авах боломжтой, уг цахим дэлгүүрээс худалдан авахад холбогдох санхүүжилтийг олгох эсэх талаар 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хариу өгөх-ийг хүсэж хандсан.

11.4. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01/190 дугаар албан бичгээр: Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг шинэчлэх, стратегийн худалдан авалтын тогтолцоонд шилжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн багц хуулиудад нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор өндөр өртөгтэй тусламж шаардлагатай хэрэгслийн зардлыг тухайн өвчний оношны бүлэгт шингээн өртгийг тооцож оношны хамааралтай бүлгийн журмыг ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан тул цаашид өндөр өртөгтэй хэрэгслийг оношны хамааралтай бүлгээр санхүүжүүлнэ. Танай эмнэлэг нь тусламж, үйлчилгээндээ шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг цахим дэлгүүрээс худалдан авахдаа шаардлагад нийцсэн эдийн засгийн хувьд үр ашигтай байх зарчмыг баримтална уу хэмээн хариу өгсөн.

12. Ийнхүү маргаж буй тушаал, дээр дурдсан баримтаас үзэхэд, хариуцагч нь өөрийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд байнгын хэрэгцээтэй бараа /эмнэлгийн хэрэгсэл/-г ерөнхий гэрээний дагуу худалдан авч эмнэлгийн тусламж, үйлчилгээндээ ашиглахаар төсвийн ерөнхийлөн захирагч нь Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хуульд зааснаар бүрдсэн төсөв, санхүүжих төсвөө захиран зарцуулж худалдан авах эрхтэй, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

13. Нэхэмжлэгч талын манайхтай байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй байхад маргаан бүхий А/50 дугаар тушаалыг гаргасан нь хууль бус, эрх зөрчсөн... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй. Хэдийгээр нэхэмжлэгч хуулийн этгээдтэй байгуулсан 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №НТГ202004 дугаар гэрээний хугацаа дуусаагүй /гэрээний хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болох гэрээний заалттай/ байхад маргаж буй А/50 дугаар тушаал гарсан авч тушаалын хоёр дахь заалтад ...эмнэлгийн хэрэгсэл, протез худалдах, худалдан авах гэрээний хугацааг дуусгавар болохоос өмнө хэмээн утга агуулгын хувьд тасалдахгүйгээр үргэлжлэх, тухайн гэрээгээр нийлүүлэгдэж байсан эмнэлгийн хэрэгсэл, протезыг Цахим дэлгүүрийн системийн 2 дахь шатны сонгон шалгаруулалтаар худалдан авах санаа зоригийг илэрхийлсэн гэж үзэхээр байна. Харин нэхэмжлэгчийн гэрээгээр нийлүүлж байсан бараа /эмнэлгийн хэрэгсэл/-г шууд зогсоох, гэрээг дуусгавар болгох зохицуулалт байхгүй байна.

14. Иймээс нэхэмжлэгч талын дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй.

15. Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2021 оны 02 сарын 10-ны өдрийн А-1/99 тоот шийдвэрийн Дээр дурдсан ерөнхий гэрээ нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгож буй хувийн хэвшлийн эмнэлгүүдэд зориулагдсан боловч, хуулийн үндсэн зарчим, холбогдох журам зааврын үндсэн зорилготой нийцэж байх тул дээр дурдсан барааг Цахим дэлгүүрийн системээс 2 дахь шатны сонгон шалгаруулалтын дагуу худалдан авахад т татгалзах зүйлгүй гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох шаардлагын хүрээнд.

15.1.Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Тодруулга хүсэх тухай 1/84 дүгээр албан бичгээр: Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 2020 оны тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, протезын худалдан авах ажиллагааг ерөнхий гэрээний дагуу зохицуулж, тусламж үйлчилгээнд хэрэглэгддэг 130 гаруй хэрэгслийг уг цахим дэлгүүрт байршуулсан байна. Тус эмнэлэг нь 2021 оны тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, протезын худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах асуудлыг тодруулах шаардлагатай байна.

Сангийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 234 дүгээр тушаалаар баталсан ба журмын 9 дүгээр зүйлийн 9.2-т Захиалагч нь ерөнхий гэрээний дагуу худалдан авахаар цахим дэлгүүрт байршуулсан бараа үйлчилгээг өөр эх сурвалжаас худалдан авахгүй байх гэж заасан байх тул уг цахим дэлгүүрт байршсан эмнэлгийн хэрэгсэл, протезыг улсын эмнэлгүүд дээрх журмын дагуу худалдан авах ажиллагааг эмнэлэг өөрөө зохион байгуулах боломжтой эсэхэд тодорхой үндэслэлтэй зөвлөмж, хариуг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дотор авах-ыг хүсэж, хариуцагч Тт ханджээ.

15.2. Ингэснээр Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Ерөнхий гэрээний худалдан авах ажиллагааны тухай А-1 /99 дүгээр албан бичгээр: Төрийн болон орон нутгийн өмчийн бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.13-д Ерөнхий гэрээний дагуу цахим дэлгүүрээс худалдан авах бараа, үйлчилгээг цахим дэлгүүрт байршуулснаас өөр этгээдээс худалдан авахыг хориглоно Сангийн сайдын 2017 оны 234 дүгээр тушаалаар батлагдсан Ерөнхий гэрээ байгуулах журмын 9.2-д Захиалагч нь ерөнхий гэрээний дагуу худалдан авахаар цахим дэлгүүрт байршуулсан бараа, үйлчилгээг өөр эх сурвалжаас худалдан авахгүй байх гэж заасан бөгөөд дээр дурдсан ерөнхий гэрээ нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгож буй хувийн хэвшлийн эмнэлгүүдэд зориулагдсан боловч, хуулийн үндсэн зарчим, холбогдох журам зааврын үндсэн зорилготой нийцэж байх тул дээр дурдсан барааг Цахим дэлгүүрийн системээс 2 дахь шатны сонгон шалгаруулалтын дагуу худалдан авахад тус газрын зүгээс татгалзах зүйлгүй болно. Иймд тус ерөнхий гэрээ байгуулсан эмнэлгийн хэрэгслийг Цахим дэлгүүрийн системийн 2 дахь шатны сонгон шалгаруулалтын дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулахад холбогдох санхүүжилтийг олгох талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас лавлана уу хэмээн Улсын гуравдугаар төв эмнэлгийн захиралд хүргүүлжээ.

15.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4. Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 45.2, 45.3-т зааснаас бусад болон ...бараа, ажил, үйлчилгээний хувьд захиалагч байна, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1. энэ хуулиар эрх олгосон худалдан авах ажиллагаа зохион байгуулах чиг үүргийг Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ гэж заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх худалдан авалтыг хариуцагч Т нь зохион байгуулах бүрэн эрхтэй байх ба мөн хуулийн 53.5-д зааснаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхээс гадна мөн хуулийн хуулийн 53.5.1. худалдан авах ажиллагааны ... үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах, 53.5.3. худалдан авах ажиллагааны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэгтгэн дүгнэх..., 53.5.7. энэ хуулийн 5.1.23-т заасан ерөнхий гэрээ байгуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлж, дээрх хуулийн 53 дугаар зүйлийн 53.7. Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ... нийт зарлах тендерийн 20-оос доошгүй хувийг цахим худалдан авалтын хэлбэрээр зохион байгуулах бүрэн эрхтэй байхаар хуульчлагдсан.

15.4. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.23. ерөнхий гэрээ гэж захиалагч нь байнгын хэрэгцээтэй бараа, үйлчилгээг нэг ба түүнээс дээш нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчтэй 3 жил хүртэл хугацаанд үнэ болон бусад нөхцөлийг тохирч байгуулсан гэрээг ойлгохоор, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.11. бараа, үйлчилгээг ерөнхий гэрээ байгуулан худалдан авахаар тендер зарлаж болно, 8.12. Ерөнхий гэрээ байгуулах журам, зааврыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасны дагуу Сангийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Журам батлах тухай 234 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Ерөнхий гэрээ байгуулах журмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан ерөнхий гэрээтэй холбоотой харилцааг зохицуулах бөгөөд уг урмын 2 дугаар зүйлийн 2.2. Ерөнхий гэрээг цахим хэлбэрээр дараах хоёр үе шаттайгаар зохион байгуулна, 2.2.1. Нэгдүгээр шат. Мэргэжлийн байгууллага захиалагчийн худалдан авах бараа, үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг хангаж чадахуйц байгуулах нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулж, ерөнхий гэрээ байгуулан, шалгарсан нийлүүлэгч үйлчилгээ үзүүлэгчийг бараа үйлчилгээний мэдээлэл бүхий цахим худалдан авах ажиллагааны системийн бүрэлдэхүүн хэсэг болох цахим дэлгүүр-т бүртгэх, 2.2.2. Хоёрдугаар шат. Хуульд заасан захиалагч цахим дэлгүүрт бүртгэгдсэн нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчдийн бараа, үйлчилгээнээс худалдан авахдаа Шууд сонголт, Цахим үнэ хаялцуулах, Үнийн санал авах аргуудын аль тохирохыг сонгон цахим дэлгүүрт бүртгэгдсэн нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчтэй тухайн бараа, үйлчилгээ худалдан авахаар хэлэлцэн, тохиролцох Ерөнхий гэрээний дагуу худалдан авах гэрээ байгуулах, 2.4. Захиалагч ерөнхий гэрээний дагуу бараа, үйлчилгээ худалдан авахдаа зөвхөн цахим дэлгүүрт бүртгэгдсэн нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчтэй энэ журам болон ерөнхий гэрээний нөхцөл, шаардлагын дагуу гэрээ байгуулж, худалдан авна, 3 дугаар зүйлийн 3.1. Ерөнхий гэрээ байгуулах тендер шалгаруулалтыг Мэргэжлийн байгууллага цахим хэлбэрээр, нээлттэйгээр Ерөнхий гэрээний жишиг баримт бичгийн дагуу зохион байгуулна зэргээр зохицуулжээ.

16. Дээрх хууль болон журмын зохицуулалтаас үзвэл, Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүгээс өөрийн эмнэлгийн 2021 оны тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, протезын худалдан авах ажиллагааг зохион байгуулахын тулд Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Төрийн худалдан худалдан авах ажиллагааны газарт хандсан, хариуцагч Төрийн худалдан худалдан авах ажиллагааны газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5.7-д заасан чиг үүргийн хүрээнд Ерөнхий гэрээ байгуулах журамд заасан мэргэжлийн байгууллагын эрх, үүргийг хэрэгжүүлж, ерөнхий гэрээ байгуулсан. Эмнэлгийн хэрэгслийг хоёр дахь шатны сонгон шалгаруулалтаар худалдан авах санхүүжилт нь олгогдох эсэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас лавлах, уг ерөнхий гэрээ байгуулсан эмнэлгийн хэрэгслүүдийн нэр төрлүүдийн техникийн тодорхойлолт, холбогдох шинж чанарууд нь тухайн гуравдугаар төв эмнэлэгт ашиглаж байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд бүрэн эсэх, эмчилгээ, үйлчилгээний эцсийн үр дүнд сөргөөр нөлөөлөхгүй байх эсэхэд анхаарах зэргээр хариу өгсөн нь хууль зөрчөөгүй, аль нэгэн хуулийн этгээдэд давуу байдал, эрх олгосон гэж үзэх боломжгүй, хариуцагч Төрийн худалдан худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хамрагдах бараа, үйлчилгээ дээр үнийн дээд хязгаарыг тогтоосны дагуу тухайн үнээр тендер шалгаруулалт зохион байгуулж, Ерөнхий гэрээ байгуулсан тохиолдолд өөр эх сурвалжаас авахыг хориглоно гэсэн хуулийн заалтыг, хуульд заасан зарчимдаа нийцүүлэн үйл ажиллагаа явуулсан, худалдан авах ажиллагааны салбарын бодлого нь ерөнхий гэрээ, цахим дэлгүүр, и-каталог гэсэн чиглэлд явж байгаа, хууль зөрчөөгүй гэх тайлбар үндэслэлтэй.

17. Яагаад гэвэл, шаардлага хангасан, сонирхогч ямар ч этгээдэд нэгдүгээр шатны тендер шалгаруулалтад орох эрх нь ил тод, нээлттэй байсан, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих маргаан бүхий 9 нэр төрлийн эмнэлгийн хэрэгслийг зөвхөн хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллага ерөнхий гэрээний дагуу худалдан авах гэрээ байгуулах, улсын эмнэлэг гэрээ байгуулж болохгүй гэх хатуу зохицуулалт байхгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар худалдан авах ажиллагаанд ил тод,өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим зөрчигдөөгүй, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөөгүй, улмаар хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Ерөнхий гэрээний худалдан авах ажиллагааны тухай А-1 /99 дүгээр албан бичгийг хууль бус байсан болохыг шүүхээр тогтоолгох ашиг сонирхол нэхэмжлэгчид үүсэхгүй байна.

18. Нэхэмжлэгч талын бусад дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

19. Шүүх, Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202102 дугаартай, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202109 дугаартай Ч ХХК-тай байгуулсан, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202101 дугаартай, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202108 дугаартай М ХХК-тай байгуулсан ерөнхий гэрээнүүдийн холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5. ...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь дээрх гэрээнүүдийг хүчингүй болгуулахаар маргаж, шүүхээс гэрээ байгуулсан хуулийн этгээдүүдийг гуравдагч этгээдээр татан оролцуулж холбогдох ажиллагаа явуулсан авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасныг хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

20. Нэхэмжлэгч С ХХК нь Улсын гуравдугаар төв эмнэлгээс зарласан Мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах УГТЭ-202102019 дугаар, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нээгдэх тендерт оролцохоор тендерийн баримт бичиг худалдан авснаар 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Тендерийн тодруулга хүсэх тухай 01/44 дугаар албан бичгээр тус эмнэлгийн Үнэлгээний хороонд хандсан байх ба Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Тодруулгын хариу хүргүүлэх тухай 1/208 дугаар албан бичгээр ...тус эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэгддэг зарим нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, протезыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.13, Сангийн сайдын 2017 оны 234 дүгээр тушаалаар батлагдсан Ерөнхий гэрээ байгуулах журмын 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу Цахим дэлгүүрийн системээс 2 дахь шатны сонгон шалгаруулалтаар худалдан авах ажиллагааг зохион байгуулна хэмээн хариу хүргүүлсэн.

21. Тэгэхээр, эрх бүхий мэргэжлийн байгууллага болох Төрийн худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагааны цахим системийн дагуу зохион байгуулсан, Цахим дэлгүүрт бүртгэгдэж байршсан барааг худалдан авахаар Ерөнхий гэрээний дагуу 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202101 дугаар, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн УГТЭЕГМЗХ202108 дугаар гэрээг гүйцэтгэгч М ХХК-тай, 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202105 дугаар, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ГТЭЕГМЗХ202109 дугаар гэрээг гүйцэтгэгч Ч******* ХХК-тай хариуцагч Улсын гуравдугаар төв эмнэлгийн захиргаа худалдан авах гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон. Ийнхүү нэхэмжлэгч С ХХК нь гуравдагч этгээд болох Ч ХХК, М ХХК-ийн нэгэн адил эрх бүхий байгууллагаас Ерөнхий гэрээ байгуулах тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр, нээлттэйгээр зохион байгуулахад нь оролцож шалгараагүй, энэ утгаараа хуульд заасан захиалагч Улсын гуравдугаар төв эмнэлгийн нийлүүлэгч /гүйцэтгэгч/-тэй байгуулсан гэрээг хүчингүй болгуулахаар маргах эрхгүй байна.

22. Захиргааны гэрээг хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй талаарх гуравдагч этгээд Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй. Тодруулбал, хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн зүйл нь зөвхөн маргаан бүхий захиргааны акт-д хамаарах бөгөөд уг захиргааны акт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжээд дууссан тохиолдолд гаргадаг, иймээс үргэлжлүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгохоор шаардах эрх үүсэхгүй болно.

23. Ш, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний 01/844 дугаартай шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн тухайд.

Нэхэмжлэгч С ХХК-аас 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/93 дугаар албан бичгээр 11 нэр төрлийн өндөр өртөгт эмнэлгийн хэрэгслүүдийг цахим дэлгүүрээс худалдан авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн талаар гомдол гаргасныг, хариуцагч Ш, нь Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4. өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуй эрхлэгч, байгууллагад хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах, 15.1.8. аж ахуй эрхлэгч, төрийн захиргааны байгууллага, ...албан тушаалтнаас өрсөлдөөний ...тайлбар, тодорхойлолт, ...гаргуулан авах, мэргэжлийн дүгнэлт, магадалгаа гаргуулан авах, 15.1.12. эрхлэх асуудлын хүрээнд хамаарах өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх бүрэн эрхээ хэрэгжүүлж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2. өрсөлдөөний ... хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөх талаарх аж ахуй эрхлэгч, байгууллага, албан тушаалтны үүргийн хүрээнд хариуцагч Тт 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Тодруулга хүсэх тухай 01/616 дугаар, хариуцагч т 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Тодруулга хүсэх тухай 01/617 дугаар албан бичгийг тус тус хүргүүлж, холбогдох, нотлох баримтыг гаргуулан авч, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 13.2.5. зах зээлийг нутаг дэвсгэр, эсхүл үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ барааны нэр, төрөл, худалдагч, худалдан авагчийн хүрээгээр хуваарилахад чиглэсэн, 13.2.7. аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэх хариуг өгсөн нь хэрэгт авагдсан /1-р хх-ийн 117-с 2-р хх-ийн 4/ баримтуудаар тогтоогдсон, хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, тэр дундаа хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэгчийн ашиг сонирхол байхгүй байна гэж шүүх үзэв.

24. Хариуцагч Ш, хэрэглэгчийн төлөө газрын хяналт шалгалттай холбоотойгоор буюу хяналт шалгалтыг дутуу явуулсан, хугацаандаа явуулаагүй зэргээр хариуцагчийн хянан шалгах эрх хэмжээтэй холбогдуулан маргаагүй, түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1. ... болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Ш,т ... гаргана, 55.2. ...Ш, энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан шийдвэрлэнэ, 56 дугаар зүйлийн 56.1. гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно гэж заасны дагуу маргаагүй болохыг дурдаж байна.

25. Нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэсний дагуу зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.23, 5.1.27, 8 дугаар зүйлийн 8.11, 8.12, 8.13, 45 дугаар зүйлийн 45.1, 45.4, 53 дугаар зүйлийн 53.1, 53.3.7, 53.7, Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5, 13.2.7, 15 дугаар зүйлийн 15.1.12-д заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК-аас , Т, Ш,т холбогдуулан гаргасан,

Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/50 дугаар тушаалын 1-д Ерөнхий гэрээний дагуу цахим дэлгүүрээс худалдан авах 2021 оны тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, протезын жагсаалтыг хавсралтаар баталсугай гэсэн заалтыг, тушаалын 2-д Энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан эмнэлгийн хэрэгсэл, протезыг Цахим дэлгүүрийн системийн 2 дахь шатны сонгон шалгаруулалтаар худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахыг Үнэлгээний хорооны дарга С.Нт даалгасугай гэсэн заалтын хавсралт 5, 9, 10, 11, 12, 13, 17, 18, 20 дугаарт бичигдсэн (1) эмтэй стент, (2) автомат шприц, (3) 2 хаалттай крант, (4) 3 хаалттай крант, (5) манометр, (6) судасны нүх бөглөгч, (7) НАП-ын амплатцер, (8) ДМПП-ын амплатцер, (9) амплатцерийн зөөгч систем гэсэн 9 нэрийн эмнэлгийн хэрэгсэлд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох;

Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2021 оны 02 сарын 10-ны өдрийн А-1/99 тоот шийдвэрийн Дээр дурдсан ерөнхий гэрээ нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгож буй хувийн хэвшлийн эмнэлгүүдэд зориулагдсан боловч, хуулийн үндсэн зарчим, холбогдох журам зааврын үндсэн зорилготой нийцэж байх тул дээр дурдсан барааг Цахим дэлгүүрийн системээс 2 дахь шатны сонгон шалгаруулалтын дагуу худалдан авахад т татгалзах зүйлгүй гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох;

болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэр, үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн Ш хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний 01/844 дугаартай шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК-аас т холбогдуулан гаргасан Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202102 дугаартай, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202109 дугаартай Ч ХХК-тай байгуулсан, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202101 дугаартай, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн УГТЭ/ЕГМЗХ202108 дугаартай М ХХК-тай байгуулсан ерөнхий гэрээнүүдийн холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН