2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/249

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,

улсын яллагч Г.Ганбагана,

гэрч П.*******, Д.*******,

хохирогчийн өмгөөлөгч Ц.*******,

хохирогч Д.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******,

шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2507003160270 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                         

Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 30-ны өдөр од төрсөн, тай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, “” амралтын газарт ажилтай, , , хамт дүүрэг, хороо, тоотод оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/1000 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,  

******* овогт *******ийн ******* /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Turtle rock” гэх амралтын газар 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 23 цагийн орчимд Д.*******г зодож, шат руу түлхэж унагаж, биед нь гавал яс зүүн зулай чамархай руу үргэлжилсэн далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хүзүүний 4, 5 дугаар нугалмын шахагдсан, 8, 9 дүгээр хавирганы далд хугарал, хатуу хальсан дээр, доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, тархи дарагдал, зүүн дух, зулай, чамархайн хуйх, дээд уруулд шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* “гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүйгээр, оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх”, хохирогчийн өмгөөлөгч Ц.******* “хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэсэн байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед би өдөр нь ажилтай байсан, орой 11 цаг өнгөрч байсан. ах терассын тэр хавиар яваад байсан, би тэрийг их сайн санадаг. Би одоо хааж байна гэсэн, нэг архитай ирсэн. Гадаа сууж байхад хоёр цохисон, тэрнээс хойш сайн санахгүй байгаа. Би нэг лааз пиво уучихсан байсан, тэгээд ажлаа хаагаад тайлангаа хийчихсэн байсан. Одоо миний бие эм ууж байгаа, гацаж яриад байгаа. Нэлээд гацаад хүнтэй юм ярихаар үгээ зөөж яриад байгаа. Өмнө нь ийм байгаагүй, эмнэлгээс гарсны дараа байнга гацаж ярьдаг байсан. Ажил хийгээгүй удаж байна, үхэр саадаг сүүний мөнгөөрөө хохирч байна. Сүүнийхээ мөнгөөр амьдардаг байсан. Тухайн үед эмч групп тогтоолгох боломжтой гэсэн. Гэхдээ би хөөцөлдөж амжаагүй л байна. Уламжлалтаар яваарай гэж зөвлөсөн. Гэмтлийн эмнэлгээс гараад 7 хоног сувилалд хэвтсэн. Тархины шингэн шимэгдүүлэх эмчилгээ хийлгэсэн. Баримтыг бүгдийг нь гаргаж өгч чадаагүй. Манай гэр хотоос жоохон зайдуу байдаг. Наашаа цаашаа явна гээд зардал их гарсан. Хувийн эмнэлэгт хэвтсэн түүнийхээ дараа эмнэлэг дээрээ 1, 2 удаа очсон. Тархины томограф хийлгэсэн” гэв.

 

Гэрч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Анх намайг ажил дээрээ байж байхад ******* шөнийн 02 цагт ярьсан. ******* шатан дээрээс уначихлаа чи ын эмнэлэгт ирэх боломж байна уу гэсэн. Би ажил дээрээсээ гарсан, бид хоёрын ажилладаг хэсэг ойрхон. Ажлынх нь газрын гэрэл нь асаалттай байхаар нь яваад ороход Анужин гэж охин байсан. Камер шүүгээд харахад ******* зодуулсан байсан. Би руу эмнэлэг дээр очих шаардлагатай зодуулсан байна гэж *******д хэлсэн. аас хотын Гэмтлийн эмнэлэг рүү шилжүүлсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиход хагалгаанд орох шаардлагатай гээд гарын үсэг зуруулсан. Очиход ухаангүй байдалтай байсан. Шууд орой нь эмнэлэг дээр очиход Тэмүүжин гэж эмч байсан. Манай хүнийг шатан дээрээс унасан гэж бүртгүүлсэн байна гэсэн, би нь байна, зодуулсан байсан гэж хэлсэн. Ер нь хүнд үхлийн цохилт авчихсан байгаа, хагалгаанд ороход найдваргүй, шоктой ухаан мэдрэлгүй байна гэсэн. Тэр шөнө хагалгаанд орсон, маргааш нөгөөдөр нь сэрээгүй, эхний гурав хоног ухаангүй байсан. Тэгээд халуураад халуун нь буухгүй байна, халуун нь буувал гайгүй, халуунтай бол хэцүү гээд байж байтал нэг сэргээнэ гээд сэргээсэн сэргээгээд сэхээ рүү оруулаад байж байтал дахиад муудсан гээд дахиад ухаан алдсан. Тэгээд 7 хоног ухаангүй байдалтай байсан. Ерөнхийдөө нөгөө нэг тархиных нь ус нь тунгалаг байх ёстой тэр нь цустай гээд менингит болчихсон энэ хүн ер нь  хэцүү шүү л гэж байсан.  Тэгээд 7 хоногийн дараа сэхсэн, ухаан орсон. Тэгээд гэмтлийн эмнэлэгт 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хэвтээд гарсан. Ер нь 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтсэн. Тэгээд группэд орох шаардлагатай гэсэн. ******* эмийн хамааралтай болсон, одоо 3 төрлийн эм ууж байгаа, эмгүй бол агаарын дутагдлаас болоод ухаан алдах гээд уналт таталтын эсрэг эм байнга ууж байгаа. Гэмтлийн эмнэлгийн Тэмүүжин эмчийн хяналтад сардаа 1-2 удаа үзүүлдэг. Тэгээд бид 2 одоо мөнхийн агаарт гардаг, өөрөө ч машин тэргээ бариад явах боломжгүй байгаа” гэв.

 

Гэрч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манайх ид ресторан, амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа ажиллуулдаг юм. Тэгээд рестораны мэдэгдэхүүн байхгүй учраас *******г дуудаж ажиллуулсан. Тэрнээс хойш 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ресторанаа ажиллуулаад түүнээс хойш ресторан ажиллаагүй. Тэгээд 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш дараа жил дахиад ажиллах юм чинь хүн хүчний хэрэг болно гээд туслах ажил гээд  янз янзын ажил хийлгэж байсан. *******г 2,500,000 төгрөгөөр цалинжуулж байсан. 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгалаа төлж эхлэхээр ярилцсан. Одоо төлж байгаа. Хохирогч *******д хохиролд шилжүүлсэн мөнгөнүүд *******ын ахын мөнгө юм. ******* ахынх гэр бүлээрээ манайд бэлэг дурсгалын чихмэл тэмээ хийж нийлүүлдэг. ******* ах өөрийнхөө хашаа байшинг зараад тухайн үед ажиллуулж байсан хүмүүсийнхээ цалинг өгч байсан юм. Тэгээд манай хашаанд амьдрахаар болсон. Би тэр хашаагаа ахдаа 50,000,000 төгрөгөөр зарна гээд хоорондоо ярилцчихсан байсан. Тэгээд би цалин хөлс, тэмээний мөнгийг нь өөртөө хуримтлуулж байсан. Тэр мөнгөөр хохирогчийн хохирол, төлбөрийг төлж байсан” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Ж.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Turtle rock” гэх амралтын газар 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 23 цагийн орчимд Д.*******г зодож, шат руу түлхэж унагаж, биед нь гавал яс зүүн зулай чамархай руу үргэлжилсэн далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хүзүүний 4, 5 дугаар нугалмын шахагдсан, 8, 9 дүгээр хавирганы далд хугарал, хатуу хальсан дээр, доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, тархи дарагдал, зүүн дух, зулай, чамархайн хуйх, дээд уруулд шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хохирогч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би дүүргийн од хүүхдийн хамт амьдардаг юм. Би дүүргийн 6 дугаар хороо Туртле рок амралтын газарт заал зохион байгуулагчаар ажиллаад нэг жил болсон. Би яг хэдэн сарын хэдний өдрөө бол санахгүй байна. Манайх хаах гэж байхад ******* гээд залуу согтуу ирэхээр нь манайх хааж байна гэж хэлсэн тэрнээс хойшоо юмаа санахгүй байна. Нэг мэдсэн эмнэлэг дээр сэрсэн. ******* намайг зодсон. Маргалдсанаа санахгүй байна, манай ажил хааж байсан болохоор *******т ажил тарсан гэж хэлсэн, тэрнээс хойшоо санахгүй байна. ******* манай ажил дээр ирэхдээ ганцаараа нэлээн согтуу ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал),

 

  • Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-ны шилжих шөнө 00 цаг 45 минутын орчимд эгч над руу залгаад *******, хоёр зодолдоод байна очоодохъё гэсэн. Тэгээд эгч бид хоёрыг очиход гэх залуу нь газар толгойноос нь цус гоожчихсон байдалтай хэвтчихсэн байсан. Тэгээд эгч бид хоёр аваад дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтайд хүлээлгэн өгсөн. Анхны тусламжаа үзүүлчхээд дүүргийн нутаг дэвсгэрт Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүлээлгэж өгсөн. ******* 2025 оны 05 дугаар сарын 19-ний оройн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн ирсэн. Тэгээд би дээшээ Мэлхий хадын зүг рүү явчихсан. Удалгүй эгч над руу залгаад доор нөгөө хоёр зодолдоод байна очоод ирье гэсэн. Очиход ******* нь шатны доор хэвтэж байсан. Би шууд аваад дүүргийн эмнэлэгт ирсэн юм. Ирээд удаагүй байтал Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс хүмүүс ирээд намайг суулгаад явсан гэв...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

 

  • Гэрч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 19-ний шөнө 23 цагийн орчимд намайг унтаж байтал ах гаднаас орж ирээд ах нь ахтай нь муудалцчихлаа, босож ирэхгүй байна гараад ир хамт очоод үзээдэхье гэсэн. Тэгээд би ахын хамт очтол толгой нь нэлэнхийдээ цус болчихсон дээшээ хараад газар хэвтэж байсан. Тэгээд би дүүргийн 103-т дуудлага өгтөл та нар өөрсдөө унаатай бол наашаа хүрээд ирээ гэсэн. Тэгээд би шууд захирал руу залгаад ийм асуудал болчихлоо гэхэд захирал удалгүй гэх ахтай ирсэн. Ирчхээд шууд тэнд байсан нэг цагаан хэрэглэлээр толгойг нь боож өгөөд эмнэлэг рүү явуулсан. Тэгээд би ардаас нь дүүргийн эмнэлэгт ирсэн. Яаралтай түргэн тусламжаар иртэл хот руу яаралтай явах хэрэгтэй гээд бид хот руу яваад эргээд кемп дээрээ ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

 

  • Гэрч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2025 оны 05 дугаар сарын 19-нөөс 05 дугаар сарын 20-ны шилжих шөнө нөхөр болох ын ******* нь хамт ажилладаг ******* гэх залууд зодуулж хүнд бэртэл авсан, надад тухайн шөнийн 02 цаг 16 минутын орчимд ******* гэх залуугаас дуудлага ирээд автал танай нөхөр шатнаас уначихсан юм шиг байна, ын эмнэлэг дээр яаралтай яваад очоорой гэхээр нь би тухайн ажиллаж байсан газар луу нь явж очоод хяналтын камер шүүж байтал гаднаас 2 цагдаа ороод ирсэн. Би хяналтын камер дээрээс зодуулж байгааг нь харчхаад та нар угаасаа зодчихсон юм байна, би гомдолтой гэж хэлчхээд тухайн газраас гараад Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

 

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-16 дахь тал),

 

  • Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 36-39 дэх тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 308 дугаартай “...Д.*******гийн биед гавал яс зүүн зулай чамархай руу үргэлжилсэн далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хүзүүний 4, 5-р нугалмын шахагдсан, баруун 8, 9-р хавирганы далд хугарал, хатуу хальсан дээр, доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, тархи дарагдал, зүүн дух, зулай, чамархайн хуйх, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гавал яс зүүн зулай чамархай руу үргэлжилсэн далд хугарал, хүзүүний 4, 5-р нугалмын шахагдсан хугарал, хатуу хальсан дээр, доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, тархи дарагдал гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.6-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Учирсан баруун 8, 9-р хавирганы далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 3үүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн дух, зулай, чамархайн хуйх, дээд уруулд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-46 дахь тал),

 

  • Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч нарын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ЕГ/0825/2576 дугаартай “...ын *******гийн сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас F07.2 тархины доргилтын дараах хам шинж оношлогдож байна. Энэ нь түр зуурынх эсхүл байнгын шинжтэй эсэх нь бие махбодын эмчилгээ, эдгэрэлт, хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл, хамт олны дэмжлэг бүхий орчин, цаашид нарийн мэргэжлийн эмчийн хяналт, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах зэргээс хамаарна. Д.*******гийн сэтгэцэд учирсан хор уршиг нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49-51 дэх тал),

 

  • Шүүгдэгч Ж.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн үед зүс таних ахтайгаа 2 шил 0.75 граммын Экс нэртэй архи уучхаад би кемп дээрээ 21 цагийн үед ирсэн байх, би сайн санахгүй байна, яг хэдийд ирснээ санахгүй байна. Тэгээд би манай эгчийн ажиллуулдаг Turtle rock амралтын газарт ирсэн, би уг газарт барилгын ажил хийж байгаа ирээд би рестораны баармен болох гэх залууг дуудаад ахин ганц шил 0,75 граммын хэмжээтэй Шар Чингис нэртэй архийг хувааж уусан. Тэрнээс хойш би үнэхээр юу ч санахгүй байна. Хальт ухаан ороход би толгойг нь барьчихсан, гэх хүний толгойноос цус гоожчихсон сууж байсан. Би түргэн дуудах гэтэл миний утас байхгүй байсан. Удалгүй эгч болон тэнд байсан хүмүүс ирээд түргэн, цагдаа хоёрт дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 106-107 дахь тал) зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Ж.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Д.*******гийн эрх чөлөөнд халдаж, хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Мөн шүүгдэгч Ж.*******ын үйлдлийн улмаас хохирогч Д.*******гийн биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ хохирогч Д.*******г зодож, шат руу түлхэж унагасны  улмаас түүний биед гавал яс зүүн зулай чамархай руу үргэлжилсэн далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хүзүүний 4, 5-р нугалмын шахагдсан, баруун 8, 9-р хавирганы далд хугарал, хатуу хальсан дээр, доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, тархи дарагдал, зүүн дух, зулай, чамархайн хуйх, дээд уруулд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******гийн биед хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээ үйлчилгээ, шатахуун, өмгөөлөгчийн хөлс болон бусад зардалд баримтаар 9,726,892 төгрөг, ажилгүй байсан 6 сарын хугацааны цалин хөлсөнд 18,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын нөхөн төлбөр зэргийг нэхэмжилсэн болно.

 

  1. Шүүх хохирогч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хянаж үзээд баримтаар нэхэмжилсэн эм тариа, хүнс, ахуйн хэрэглээ, шатахууны болон бусад зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас 4,298,900 төгрөгийг, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нэхэмжилсэн 18,000,000 төгрөгийг тус тус хангаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.*******аас гаргуулж хохирогч Д.*******д олгохоор шийдвэрлэсэн.

 

Учир нь хохирогч Д.******* нь сард 3,000,000 төгрөгийн цалинтай болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон дансны хуулгаар тогтоогдож байх ба шүүгдэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлсний талаар маргаагүй, шүүхээс тогтоосон хэмжээгээр төлөхөө илэрхийлсэн, цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хэрхэн төлдөг эсэх нь тодорхойгүй байх тул 2025 оны 05 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх 6 сарын цалингийн хэмжээг 18,000,000 төгрөгөөр тогтоох зүйтэй гэж  дүгнэсэн.

 

Харин өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон төлбөр гэж үзэн, энэ нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй гэх үндэслэлээр уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

  1. Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч нарын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2576 дугаар дүгнэлтээр “ын *******гийн сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас F07.2 тархины доргилтын дараах хам шинж оношлогдож байна. Д.*******гийн сэтгэцэд учирсан хор уршиг нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлтийг үндэслэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар “Дөрөвдүгээр зэрэглэл ...Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний нөхөн төлбөрийг олгоно” гэж тогтоосны дагуу хохирогчийн биед олон тооны гэмтэл учирсан, уг гэмтлийн улмаас тархины хагалгаанд орсон, 7 хоногийн хугацаанд сэхээн амьдруулах тасагт ухаангүй байсан, 1 сарын хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, гэмтлийн улмаас мартах, ээрч ярих зэрэг сөрөг үр дагавар үүссэн, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоолгох шаардлагатай, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр (792,000*35=27,720,000 төг) буюу 27,720,000 төгрөгөөр тогтоож нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж шүүхээс дүгнэсэн.

 

  1. Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 7,024,000 төгрөгийг зарцуулсан байх бөгөөд шүүгдэгч Ж.******* нь уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан байх тул түүнийг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй гэж үзсэн.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.******* нь хохирогч Д.*******г эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад эмчилгээ, оношилгоо, эм тарианы төлбөр зэрэгт 6,555,240 төгрөгийг төлсөн байгааг дурдах нь зүйтэй байх ба 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хохирол төлбөрт 8,000,000 төгрөгийг нэмж хохирогч Д.*******д төлсөн байна.

 

            Шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Д.*******д олгохоор шийдвэрлэсэн эм тариа, хүнс, ахуйн хэрэглээ, шатахууны зардал зэрэгт 4,298,900 төгрөг, ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого 18,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 27,720,000 төгрөг, нийт 50,018,900 төгрөгөөс шүүгдэгч Ж.*******ын хохиролд нэмж төлсөн 8,000,000 төгрөгийг хасаж, шүүгдэгч Ж.*******аас 42,018,900 төгрөгийг гаргуулж хохирогч Д.*******д олгохоор шийдвэрлэсэн.

 

            Шүүхээс шүүгдэгч Ж.*******ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “хохирол нөхөн төлөх үндэслэлээр 30 минутын завсарлага авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 30 минутын хугацаагаар завсарлуулсан ба энэхүү хугацаанд шүүгдэгч нь хохирогч Д.*******д хохирлын нийт мөнгө болох 42,018,900 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгч Ж.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Түүнчлэн хохирогч Д.******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу цаашид хийгдэх эмчилгээтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.*******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Ж.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* “шүүгдэгч Ж.******* нь , , хамт амьдардаг, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид гарсан эмчилгээний зардлыг цаг тухай бүрд нь төлж байсан, хохирогч өнөөдрийн байдлаар биеийн байдал сайжирч шүүх хуралд биечлэн оролцож байгаа, хувийн эмнэлэгт хэвтсэн зардлыг тухай бүрд нь төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа, шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын хамгийн бага хэмжээгээр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлт,

            хохирогчийн өмгөөлөгч Ц.******* “шүүгдэгч Ж.******* нь шүүхээс тогтоосон хэмжээгээр хохирол төлбөрөө барагдуулсан нь үнэн, гэвч гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зохих ял шийтгэлийг шударгаар оногдуулах, ялын бодлого тухайн хүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилготой байх ёстой, ялтай холбоотой саналгүй“ гэсэн санал, дүгнэлт гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан хохирогч тайлбар гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Ж.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

   Шүүх шүүгдэгч Ж.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж, шат руу түлхэн унагаж олон тооны гэмтэл учруулсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирол төлбөрийг төлсөн байдал), хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

 Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг 20,000 (хорин мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******т оногдуулсан 20,000 (хорин мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу цаашид хийгдэх эмчилгээтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.*******аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 (нэг) ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.