2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/252

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,

улсын яллагч Э.Оюундарь,

хохирогч Н.*******, түүний хууль ёсны төлөөлөгч М.*******,

шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюундарийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2507003510194 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймаг, ******* хотод төрсөн, эрэгтэй, тай, боловсролтой, , , , , , , тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  

******* овогт ******* ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багахангай дүүргийн , тоотод 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Н.*******ыг “гэртээ байхгүй айлд байлаа” гэх шалтгааны улмаас хөлөөрөө нүүрэн тус газар өшиглөж, бие махбодын хүчирхийлэл үйлдэж, зодсоны улмаас хохирогчийн биед хамар яс, таславчийн зөрүүтэй хугарал, мурийлт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Л.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед хамрын хугарал үүссэн тул 1,500,000 төгрөгөөр хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Эмнэлэгт хэвтүүлээд хамрын хагалгаанд оруулна гэж байсан. Л.******* нь . Цаашид ээ хамрын хагалгаанд оруулаад хүүхдэдээ халамжтай байх юм бол хэлэх юм байхгүй. Манай нөхөр бас группт байдаг, ажил хийх нөхцөлгүй. Хагалгаанд оруулах бололцоо болохгүй байгаа. Ажил төрөл хийгээд хүүхэдтэйгээ сайхан амьдар гэж хэлээд байгаа, аль болох архи дарс уухгүй амьдраад яв гэж хэлсэн” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Л.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багахангай дүүргийн , тоотод 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Н.*******ыг “гэртээ байхгүй айлд байлаа” гэх шалтгааны улмаас хөлөөрөө нүүрэн тус газар нь өшиглөж, бие махбодын хүчирхийлэл үйлдэж, зодсоны улмаас хохирогчийн биед хамар яс, таславчийн зөрүүтэй хугарал, мурийлт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн үед би цуг байгаагүй. 2025 оны 06 дугаар сарын 23-ны орой 20 цагийн орчим цагдаагийн байгууллагаас над руу утсаар яриад та хүрээд ирээч ******* эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Тэгээд яваад очсон чинь манай охиныг хамтран амьдрагч Л.******* нь хамар луу нь цохиж зодсон гэсэн байдалтай эмнэлэг дээр сууж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09 дэх тал),

 

  • Хохирогч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед эгчийн гэрт ороод сууж байхад манай нөхөр миний араас орж ирээд миний хамар луу нэг удаа хөлөөрөө өшиглөсөн чинь хажууд байсан хүмүүс салгасан. Тэгээд миний хамраас цус гараад эгч миний цусыг тогтоож өгсөн. Тэгээд би Цайдмын гэр хорооллын урд замаас унаанд суугаад гэртээ ирсэн. Тэгээд би орой 19 цагийн үед эмнэлэг орж үзүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77 дахь тал),

 

  • Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Багахангай дүүргийн , Цайдмын 2-01 тоотод нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн үед гэртээ ганцаараа байж байхад гаднаас ******* ганцаараа орж ирээд гэрийн баруун талд байсан хөргөгчийн хажууд зогсож байтал гаднаас ******* орж ирээд *******ын баруун хөл рүү нь ******* хөлөөрөө өшиглөхөөр нь би боль гээд салгаад хажуу гэрт байсан хүргэн , хүү хоёрыг дуудаад тэр хоёр орж ирсэн. Тэгээд ******* *******ыг дагуулаад гэр лүгээ явлаа гээд явсан. Тэгсэн удалгүй гаднаас ******* айсан байдалтай орж ирээд ахиад гэрийн баруун талын хөргөгчийн хажууд сандал дээр сууж байтал гаднаас ******* орж ирээд шууд *******ын нүүр хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөсөн чинь хамар хэсгээс цус гараад манай хүргэн , хүү хоёр салгаад *******ыг хөөгөөд хашаанаас гаргаад явуулсан. Тэгээд би *******ын хамрын цусыг угааж өгсөн чинь хамар нь халцарчихсан, нүд хэсэг нь хөх болчихсон байсан. Тэгээд би *******ыг Багахангай дүүргийн ны Цайдмын гэр хорооллын урдуур явсан зам дээрээс унаанд суулгаад 1 дүгээр хороо руу явуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

  • Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Багахангай дүүргийн , Бор-Үзүүрийн 4-3 тоотод амьдардаг. 2025 оны 06 дугаар сарын 23-ний өглөө 09 цагийн үед хадмын ээж гадаа байшингийн хундам цутгаж байхад 13 цагийн үед хадмын хажуу гэрт дүү гийн хамт байж байхад ээж орилох шиг болохоор нь бид хоёр хадам ээжийн гэрт яваад ороход танихгүй хүүхнийг ******* согтуу зодох гээд байгаа бололтой байхаар нь бид хоёр боль гээд хэлсэн чинь ******* ээ дагуулаад гэр лүүгээ явсан. Тэгээд удалгүй нөгөө танихгүй хүүхэн хадам ээжийн гэрт орж ирээд гэрийн баруун талын хөргөгчийн хажууд сандал дээр сууж байхад гаднаас ******* согтуу орж ирээд нөгөө танихгүй хүүхний нүүр хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөөд нөгөө танихгүй хүүхний хамраас шалбараад цус гаргахаар нь бид хоёр салгаад хашаанаас аваад гаргаад гэр лүүгээ яв гээд явуулсан. Тэгээд хадам ээж нөгөө танихгүй хүүхний нүүрийг угааж өгөөд дагуулаад гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

 

  • Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2025 оны 06 дугаар сарын 23- ны өдрийн яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 14 дэх тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 294 дугаартай “Н.*******ын биед хамар яс, таславчийн зөрүүтэй хугарал, мурийлт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

 

  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 856 дугаартай “Н.******* нь Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Н.******* нь тухайн хэрэгт хохирохдоо биеэ хамгаалах чадвартай байсан уу гэсэн асуултад манай шинжилгээгээр хариулах боломжгүй байна. Харин тухайн хэргийн талаар ойлгон мэдэж байсан байна. Н.******* нь өөрийн сэтгэцийн түвшинд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-31 дэх тал),

 

  • Шүүгдэгч Л.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Багахангай дүүргийн Бор-Үзүүрийн 5-01 тоотод , амьдардаг. Би Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-д туслах ажилтан хийдэг. Манай ажил хагас, бүтэн сайн өдөр амардаг. 2025 оны 06 дугаар сарын 22-ны бүтэн сайн өдөр амарч байгаад гэртээ ганцаараа нэг шил архи уусан. Тэгээд 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр амарч байгаад гэртээ ганцаараа нэг шил архи уусан. Тэгээд 2025 оны 06 дугаар сарын 23-ны өглөө 07 цаг өнгөрч байхад ажил дээрээ очсон чинь чи архи уусан байна ажил хийлгэхгүй гээд намайг амраад маргааш ир гээд явуулсан. Тэгээд би Багахангай дүүргийн , Бор-Үзүүрийн гэр хороололд байдаг Хангай булаг дэлгүүрээс хүүхдэдээ юм аваад нэг шил 0,75 литрийн Хараа архи аваад Багахангай дүүргийн , Цайдмын задгай тоотод гэртээ ирэхэд манай гэртээ ганцаараа байсан. Тэгээд би авсан архиа ганцаараа ууж байгаад унтсан. Тэгээд сэрсэн чинь манай байхгүй байхаар нь гадуур хайж байгаад Багахангай дүүргийн , Цайдмын 2-01 тоотод байрлах эгчийнд яваад орсон чинь манай байж байхаар нь би “чи юу хийгээд энд сууж байдаг юм” гэж хэлээд нэг удаа нүүр хэсэгт нь баруун хөлөөрөө өшиглөсөн чинь , хоёр намайг салгаад гэр лүүгээ яв гээд хашаанаас гаргахаар нь би хашаанаас нь гараад гэртээ ирсэн. Тэгээд би хэсэг байж байгаад араас нь харсан чинь Цайдмын гэр хорооллын урд замаас цагаан өнгийн машинд суугаад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Л.******* нь боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ. 

 

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж , нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээдийг...” ойлгох ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилжээ.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Л.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Н.*******ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Шүүгдэгч Л.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Л.*******, хохирогч Н.******* нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч дундаасаа 1 хүүхэдтэй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх бөгөөд шүүгдэгч нь гэртээ байхгүй, гадуур явлаа гэх шалтгааны улмаас хохирогчийн биед халдсан, уг үйлдэлд хохирогчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй зэргээс дүгнэхэд шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэхээр байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.*******ын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт төлөх төлбөргүйд тооцов.

 

Харин шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.******* нь “цаашид хамрын хагалгаанд орох шаардлагатай гэсэн, Л.******* ажил хийж мөнгөтэй болж хагалгаанд оруулах байх” гэж мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.*******, түүний хууль ёсны төлөөлөгч М.******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Л.*******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Н.******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 52,500 төгрөгийг зарцуулсан байх бөгөөд шүүгдэгч Л.******* нь уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан байх тул түүнийг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Л.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар санал, тайлбар гаргаагүй болно.

 

            Шүүгдэгч Л.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдэж байгаагүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Л.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ахуйн хүрээнд архидан согтуурч, оюуны бэрхшээлтэй ийнхээ биед халдсан байдал) учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, гомдол саналгүй гэх), хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын  найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ыг 250 (хоёр зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь шүүхээс оногдуулсан 250 (хоёр зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.*******, түүний хууль ёсны төлөөлөгч М.******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Л.*******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            5. Шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ