2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2767

 

 

 

 

 

 

   2025       12        04                                      2025/ШЦТ/2767

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Норжинсүрэн,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-д холбогдох эрүүгийн 2509 01293 1226 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 03-ны өдөр *********** аймгийн ************* суманд төрсөн, **** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, “**************” клубт бүжгийн багш ажилтай гэх, ам бүл 3, ээж, хүүгийн хамт **************** дүүргийн ********* дугаар хороо, ************** дугаар байр ********** тоотод оршин суух хаягтай боловч ************** дүүргийн *** дугаар хороо, ******** дүгээр байр ********* тоотод түр оршин суух, урьд

 

            - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2087 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч А.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Л.М-тэй фейсбүүк цахим хэрэгслээр харилцаж 500,000 төгрөг зээлэх үү гэж асуухад нь "мөнгө зээлэх боломжтой харин чи надад гар утас зардаг газраас өөрийнхөө нэр дээр гар утас зээлээр аваад өг, зээлээ би өөрөө төлнө" гэж итгүүлэн хуурч, үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр "ПС малл" дэлгүүрээс Айфоне 16 загварын гар утас 1 ширхэг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр "Токи апплейкшн"-аар Айфоне 16 загварын гар утас 1 ширхэг, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сайн электроникс" дэлгүүрээс Айфоне 16 про загварын гар утас 1 ширхэг нийт 3 ширхэг гар утсыг авч нийт 10,400,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Найз маань надад итгээд 3 гар утсыг зээлээр авч өгсөн. Зээлээ төлөх боломжгүй байгаа талаараа найздаа хэлсэн. Би бүжгийн заал түрээслээд сургалт хичээллүүлэх гээд тухайн үед мөнгөний боломжгүй байсан учраас найзтайгаа холбогдоод тухайн сарынхаа зээлийг төлүүлсэн боловч тухайн сургалтын заал маань бүтэхгүй болоод буцаж орж ирэх ёстой мөнгө орж ирэх хугацаа нь хойшилсон. Найз Л.М-ийн ээж нь надтай холбогдоод зээлээ төл гэж хэлсэн. Цагдаад гомдол гаргаснаас нь хойш 2,000,000 төгрөгийг өгсөн. Эхлээд надаас 500,000 төгрөг зээлүүлээч гэхээр нь би зээлүүлсэн байсан. Тэгээд энэ мөнгөө өөрийнхөө зээлэнд суутгуулсан. Би 2,000,000 төгрөг өгсөн боловч Л.М надаас 700,000 төгрөг авсан гэж мэдүүлсэн байсан. Уг нь дансаа шүүгээд үзвэл дансны хуулгаар гарч ирнэ. Гэвч тухайн дансны бүртгэлтэй дугаар устсан учраас одоогийн байдлаар шүүж үзэх боломжгүй байна. Би гэртээ ээж болон өөрийн 5 настай хүүхдийн хамт амьдардаг. Уг нь барилгын компанид борлуулалтын менежер хийж байгаа боловч эхний 3 сар туршилтын хугацаа учраас ямар нэгэн гэрээ хийгээгүй, нийгмийн даатгал төлдөггүй. Сарын цалин 2,200,000 төгрөг төлж байгаа. 2025 оны 9 сард шийтгүүлсэн торгуулийн ялаа биелүүлж дуусаагүй, хохирогчид хохирлыг нь барагдуулж дуусаагүй байгаа” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Иргэн Л.М-ээс 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн
байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 11-р хуудас/

- Хохирогч Л.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Би Нийслэлийн ****** дугаар сургуульд А.Б-тай хамт сураад төгссөн учир бие биеэ мэднэ. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын эхээр над руу Б нь цахимаар буюу фейсбүүкээр ********** гэх хаягаас миний "***********" rэх хаяг руу зурвас ирсэн. Тэгээд бид хоёр хоорондоо харилцаад явж байсан. Би 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эхлээд Б-аас 500,000 төгрөг асуусан. Хариу чи надад гар утас зээлээд өгчих өө би 500,000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгээд би шууд 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөө Сүхбаатар дүүргийн хүнсний 4 дэлгүүрийн хажууд байдаг Pѕ mall дэлгүүрээс Айфоне 16 маркийн гар утас лизингээр өгсөн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах unitel салбараас Токи апплейкшн ашиглаад Айфоне 16 маркийн гар утас зээл авч өгсөн Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр сайн элекроникс, Айфоне 16 про маркийн гар утас өөрийн нэр дээр зээл аваад Б-д Айфоне 16 про маркийн гар утас өгсөн. Тэгээд Б нь би энэ зээлүүдийг төлнө санаа зоволтгүй гэж хэлсэн учир би итгээд гар утас зээлээр авч өгсөн. Тэгээд Б нь зээлээ төлөхгүй зугтаад ор сураг байхгүй алга болсон учир би цагдаа дээр ирж байна... Бид хоёрын дунд гэрээ хийсэн зүйл байхгүй ээ... Чи надаа гар утас зээлээр аваад өгвөл би тодорхой хэмжээний мөнгө өгнө гэж хэлсэн. Мөн би чиний нэрээр зээлээр авсан гар утасны зээлээ би төлж барагдуулан гэж хэлсэн учир би итгээд зээл авч өгсөн. Оронд нийт 700,000 төгрөг авсан байгаа... Надаас гар утас зээлээр авхуулаад нэг ч төгрөг төлсөн зүйл байхгүй... Надад 14,400,000 төгрөгийн хохирол учирсан, мөнгөө авах хүсэлтэй байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

- Хохирогч Л.М "Сайн электроникс" ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 6,029,910 төгрөгийн үнэ бүхий "Iphone 16 pro max black 256 GB" гар утас 1 ширхэгийг зээлээр авсан талаарх зээлийн мэдээлэл бүхий баримт /хх-ийн 61-р хуудас/,

- "Писи молл" дэлгүүрээс "Iphone 16 pink 128GB Муеа ЗХ/А" загварын 1 ширхэг гар утсыг 4,413,095 төгрөгийн лизингээр худалдан авахаар "Хэрэглээний зээл" ХХК- тай Л.М нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр БА-СТГ/2024-241770 дугаартай "Санхүүгийн түрээсийн гэрээ" хийж авсан баримт /хх-ийн 63-71-р хуудас/

- "Дамно үнэлгээ" ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн СБ1-25- 200 дугаартай хөрөнгийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт "... Шинжилгээний объектын 2024 оны 11 сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 10,400,000 төгрөгөөр үнэлэгдэв..." гэсэн дүгнэлт /хх-ийн 27-30-p хуудас/,

- Шүүгдэгч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн "...Би 2018 оноос БНХАУ-д бүжигчнээр тогтмол ажиллаад 2020 онд хүүхэдтэй болоод түүнээс хойш 2022 он хүртэл үйл ажиллагаа явуулаад 2023 оноос 2024 оны 11 дүгээр сар хүртэл байрны борлуулалтын менежер хийж байгаад одоогоор бол бүжгийн багш болон давхар аил хийж байна. Би өмнө өгсөн гэрчийн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Би М-д нийт 1,000,000 орчим төгрөгийг бэлэн болон дансаар өгч байсан. Өөр нэмж ярих зүйлгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/ зэрэг болно.

          Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Л.М-тэй фейсбүүк цахим хэрэгслээр харилцаж 500,000 төгрөг зээлэх үү гэж асуухад нь "мөнгө зээлэх боломжтой харин чи надад гар утас зардаг газраас өөрийнхөө нэр дээр гар утас зээлээр аваад өг, зээлээ би өөрөө төлнө" гэж итгүүлэн хуурч, үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр "ПС малл" дэлгүүрээс Айфоне 16 загварын гар утас 1 ширхэг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр "Токи апплейкшн"-аар Айфоне 16 загварын гар утас 1 ширхэг, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сайн электроникс" дэлгүүрээс Айфоне 16 про загварын гар утас 1 ширхэг нийт 3 ширхэг гар утсыг авч нийт 10,400,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Уг гэмт хэргийн улмаас хохирогч Л.М-д нийт 10,400,000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч А.Б хохирогчид 2,000,000 төгрөгийг өгсөн гэх боловч хохирол төлсөн баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгчээс 10,400,000 төгрөгийг гаргуулах саналтай байна” гэв.

Шүүгдэгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нь өөрийнхөө боломжоор төлж барагдуулна” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч А.Б нь цахим хэрэгсэл ашиглан 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Л.М-г “500,000 төгрөг зээлэх боломжтой юу гэж асуухад нь мөнгө зээлэх боломжтой, харин чи надад гар утас зардаг газраас утас зээлээр аваад өг, би зээлээ өөрөө төлөөд явна” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Л.М-аар Писи молл цахилгаан барааны дэлгүүрээс Айфоне 16 загварын гар утас 1 ширхэг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Токи апплейкшнаар Айфоне 16 загварын гар утас 1 ширхэг, Сайн электроникс дэлгүүрээс Айфоне 16 про загварын гар утас 1 ширхэг, нийт 3 ширхэг гар утсыг авхуулан зарж өөрийн өмнө үйлдсэн гэмт хэргийн оргуулийн ял болон хохирогч нарт төлөх төлбөртөө хэрэглэн нийт 10,400,000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

- Иргэн Л.М-аас 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн
байгууллагад гаргасан гомдол, хохирогч Л.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “
Би Нийслэлийн *********** дугаар сургуульд А.Б-тай хамт сураад төгссөн учир бие биеэ мэднэ. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын эхээр над руу Б нь цахимаар буюу фейсбүүкээр ********** гэх хаягаас миний "***********" rэх хаяг руу зурвас ирсэн. Тэгээд бид хоёр хоорондоо харилцаад явж байсан. Би 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эхлээд Б-аас 500,000 төгрөг асуусан. Хариу чи надад гар утас зээлээд өгчих өө би 500,000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгээд би шууд 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөө Сүхбаатар дүүргийн хүнсний 4 дэлгүүрийн хажууд байдаг Pѕ mall дэлгүүрээс Айфоне 16 маркийн гар утас лизингээр өгсөн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах unitel салбараас Токи апплейкшн ашиглаад Айфоне 16 маркийн гар утас зээл авч өгсөн Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр сайн элекроникс, Айфоне 16 про маркийн гар утас өөрийн нэр дээр зээл аваад Б-д Айфоне 16 про маркийн гар утас өгсөн. Тэгээд Б нь би энэ зээлүүдийг төлнө санаа зоволтгүй гэж хэлсэн учир би итгээд гар утас зээлээр авч өгсөн. Тэгээд Б нь зээлээ төлөхгүй зугтаад ор сураг байхгүй алга болсон учир би цагдаа дээр ирж байна... Бид хоёрын дунд гэрээ хийсэн зүйл байхгүй ээ... Чи надаа гар утас зээлээр аваад өгвөл би тодорхой хэмжээний мөнгө өгнө гэж хэлсэн. Мөн би чиний нэрээр зээлээр авсан гар утасны зээлээ би төлж барагдуулан гэж хэлсэн учир би итгээд зээл авч өгсөн. Оронд нийт 700,000 төгрөг авсан байгаа... Надаас гар утас зээлээр авхуулаад нэг ч төгрөг төлсөн зүйл байхгүй... Надад 14,400,000 төгрөгийн хохирол учирсан, мөнгөө авах хүсэлтэй байна..." гэсэн мэдүүлэг, хохирогч Л.М "Сайн электроникс" ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 6,029,910 төгрөгийн үнэ бүхий "Iphone 16 pro max black 256 GB" гар утас 1 ширхэгийг зээлээр авсан талаарх зээлийн мэдээлэл бүхий баримт, "Писи молл" дэлгүүрээс "Iphone 16 pink 128GB Муеа ЗХ/А" загварын 1 ширхэг гар утсыг 4,413,095 төгрөгийн лизингээр худалдан авахаар "Хэрэглээний зээл" ХХК- тай Л.Мнь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр БА-СТГ/2024-241770 дугаартай "Санхүүгийн түрээсийн гэрээ" хийж авсан баримт, "Дамно үнэлгээ" ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн СБ1-25- 200 дугаартай хөрөнгийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт "... Шинжилгээний объектын 2024 оны 11 сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 10,400,000 төгрөгөөр үнэлэгдэв..." гэсэн дүгнэлт, шүүгдэгч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн "...Би 2018 оноос БНХАУ-д бүжигчнээр тогтмол ажиллаад 2020 онд хүүхэдтэй болоод түүнээс хойш 2022 он хүртэл үйл ажиллагаа явуулаад 2023 оноос 2024 оны 11 дүгээр сар хүртэл байрны борлуулалтын менежер хийж байгаад одоогоор бол бүжгийн багш болон давхар ажил хийж байна. Би өмнө өгсөн гэрчийн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Би М-д нийт 1,000,000 орчим төгрөгийг бэлэн болон дансаар өгч байсан. Өөр нэмж ярих зүйлгүй..." гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

 

Шүүгдэгч А.Б нь цахим хэрэгсэл ашиглан хохирогчтой 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Л.М-г “500,000 төгрөг зээлэх боломжтой юу гэж асуухад нь мөнгө зээлэх боломжтой, харин чи надад гар утас зардаг газраас утас зээлээр аваад өг, би зээлээ өөрөө төлөөд явна” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Л.М-аар Писи молл цахилгаан барааны дэлгүүрээс Айфоне 16 загварын гар утас 1 ширхэг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Токи апплейкшнаар Айфоне 16 загварын гар утас 1 ширхэг, Сайн электроникс дэлгүүрээс Айфоне 16 про загварын гар утас 1 ширхэг, нийт 3 ширхэг гар утсыг хохирогч Л.М-ийн нэр дээр зээлээр авхуулсан байх ба уг гар утаснуудыг зарж борлуулан хувийн хэрэгцээ, өөрийн өр зээл, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулийн ял болон тухайн хэргийн хохирогчдоо хохирол төлсөн болох нь шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүд, түүний дансны хуулгаар нотлогдсон бөгөөд энэхүү үйлдэл нь тухайн үед зээлийг эргэн төлөх боломжгүй, олж буй орлогогүй байсан атлаа зээлийг нь би өөрөө төлнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч А.Б нь хохирогч Л.М-д хохирол учруулан үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч А.Бын үйлдэл нь “Зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Шүүхээс шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, уг ялыг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлах саналтай байна. Зорчих эрх хязгаарлах ял оногдуулж байгаа үндэслэл бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өмнө нь санаатай гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн нөхцөл байдал, хувийн байдал буюу бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу оршин суугаа газрын нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялын саналыг гаргаж байна. Бусад байдлаар торгох ял оногдуулах гэхээр танд энэ хэргийн талаар орлогын эх үүсвэр буюу ажил хөдөлмөр эрхэлж байгаа баримт харагдаагүй тул торгуулийн ял биелүүлэх боломжгүй гэж үзсэн. Нийтэд тустай ажил оногдуулбал та улсад цалин хөлсгүйгээр өдрийн 8 цагаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтад ажиллах ёстой  хэдий тийм боловч та ажил хөдөлмөр эрхэлж хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул харгалзан үзсэн болно. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэв.

Шүүгдэгч А.Б эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Амьдарч байгаа дүүрэг нь Баянзүрх дүүрэг, ажиллаж байгаа дүүрэг нь Хан-Уул дүүрэг тул торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч А.Б нь бага насны хүүхэд болон эхийн хамт амьдардаг, сарын цалин орлого 2,200,000 төгрөг олдог гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэх боловч төрсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, цалингийн тодорхойлолт зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байх ба шүүгдэгч А.Б нь хохирогч Л.М-д 2,000,000 төгрөгийн хохирол төлсөн гэх боловч хохирол төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч өөрөөс шалтгаалах баримтаа гаргаж өгөөгүй тул хохирлыг төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй байна.

 

Иймд шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим,эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол төлбөр төлөгдөөгүй нөхцөл байдал, урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн боловч засрал хүмүүжлийг ололгүй дахин гэмт хэрэг үйлдсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх/адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч А.Б нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй ба уг гэмт хэргийн улмаас хохирогч Л.М-д 10,400,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 700,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэгдэл болох 9,700,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэлээ.

Харин хохирогч Л.М-н зээлийн хүү, болон зээлийн гэрээний дагуу төлөх ёстой үнийн дүнгийн зөрүү, өөрт учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч А.Б нь бага насны 1 хүүхэд эхийн хамт амьдардаг гэх болвч төрсний бүртгэлийн лавлагаа хэрэгт авагдаагүй нь түүний хүүхэдтэй эсэхийг нотлохгүй байх тул түүний бага насны хүүхдийн асрамж, тэжээн тэтгэх асуудлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Шүүгдэгч А.Б нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Б-ыг “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Б-аас хохиролд 9,700,000  төгрөгийг гаргуулан хохирогч ********** дүүргийн *** дугаар хороо нийтийн байрны 0 тоотод оршин суух Л.М /РД/-д олгосугай.  

5. Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.АЮУШЖАВ