Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2023/01560

 

 

 

 

 

 

 

 

           2023        05         24 

          182/ШШ2023/01560

    

 

 

                                ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

×èíãýëòýé ä¿¿ðãèéí Èðãýíèé õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷ ×.Äàâààñ¿ðýí äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû òàíõèìä õèéñýí èðãýíèé ø¿¿õ õóðàëäààíààð:

 

Нэхэмжлэгч: Р.Гн íýõýìæëýëòýé

 

Õàðèóöàã÷: Ж.Нд õîëáîãäîõ

 

Нэхэмжлэлийн шаардлага:

2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0980 дугаартай Зээлийн гэрээ, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0981 дугаартай Барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болгохыг тогтоолгож, өмчлөлийн газрыг барьцаанаас чөлөөлж, өмчлөлийн газрын гэрчилгээг хариуцагчаас гаргуулахыг õ¿ññýí èðãýíèé õýðãèéã õýëýëöýâ.

 

Ø¿¿õ õóðàëäààíä:

Нэхэмжлэгч Р.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С,

Нàðèéí áè÷ãèéí äàðãà Б.А íàð îðîëöîв.

                                                                          

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ нь:

 

1.Íýõýìæëýã÷ Р.Г нь хариуцагч Ж.Нд холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0980 дугаартай Зээлийн гэрээ, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0981 дугаартай Барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болгохыг тогтоолгож, өмчлөлийн газрыг барьцаанаас чөлөөлж, өмчлөлийн газрын гэрчилгээг хариуцагчаас гаргуулахыг хүссэн íýõýìæëýëèéí øààðäëàãàäàà дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний дунд хүү Ш.М /тухайн үед 21 настай байсан/ 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр УНХ улсын дугаартай приус 30 маркийн автомашины эзэмшигч Ж.Нн хүүхэдтэй хамт цогцолборын баруун урд явж байгаад уг автомашиныг хашаа мөргүүлж эвдсэн гэсэн. Манай том хүү Г.М яг энэ өдөр буюу 2022 оны 05-р сарын 19-нд барилга дээрээс унаж бэртэл авсан байсан бөгөөд өөрийн дүү Ш.Мийн учруулсан хохирлыг бүрэн арилгаж өгье. Хууль номоор нь яв гэсэн юм билээ. Манай хүү Ш.М жолооны эрхгүй байсан тул Зөрчлийн хуулийн дагуу торгууль төлсөн. Автомашины эвдрэл 7 сая гаран төгрөгийг хүлээн зөвшөөрч янзалж өгөхөөр болсон гэдэг. Автомашиныг 2022 оны 08-р сарын 20 гэхэд засварт оруулж дууссан байсан. Хүн унаагүй одоо манай байрны гадна зогсоолд байна. Мөн дээрх машин нь “ТБ” ХХК-ийн нэр дээр байдаг юм байна. Автомашины гэрчилгээ, түлхүүрийг 2022 оны 07-р сарын 22-нд баримт үйлдэж надад хүлээлгэн өгсөн юм. Одоо ч уг автомашин бусдын эзэмшилд байдаг юм билээ. Автомашинаа ав гэж манай хүүхдүүд удаа дараа хэлсэн боловч аваагүй. Ж.Н нь надад танай хүү миний машиныг эвдсэн барьцаа өг гэж элдэвээр дарамталсаар миний өмчлөлийн хашааг өөрийн таньдаг нотариат дээр орж зээлийн гэрээ 20 сая төгрөг авсан болгож барьцааны гэрээ хийлгэсэн. Тухайн үед машинаа авах хүртэл хийнэ гэж худлаа ярьсан, сүрдүүлээд байсан учир би аргагүйн эрхэнд хийсэн юм. Миний өмчлөлийн газар зөвхөн миний нэр дээр байдаг ба би тухайн асуудалд ямар нэгэн буруугүй байхад таньдаг нотариаттайгаа нийлж огт надад өгөөгүй 20 сая төгрөгийн зээлийн гэрээ хийж мөн миний өмчийг хууль бусаар барьцаалж гэрээнд гарын үсэг зуруулсанд гомдолтой байна. Иймээс 2022 оны 06-р сарын 28-ны өдрийн 0980 бүртгэлийн дугаартай Зээлийн гэрээ, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0981 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болгохыг тогтоолгож, өмчлөлийн газрыг барьцаанаас чөлөөлж, өмчлөлийн газрын гэрчилгээг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2.Õàðèóöàã÷ Ж.Н ø¿¿õýä áîëîí ø¿¿õ õóðàëäààí äýýð ãàðãàñàí òàéëáàðòàà:

2.1. 2022 оны 5 сарын 19-нд Р.Ггийн том хүү Мөнхбаярын ажлын гадаа машинаа түр тавьсан. Миний хүү С.Бд байсан машины илүү түлхүүрийг шинээр зай хийгээд хүү дотроос нь усаа авч уугаад явж байтал Р.Ггийн бага хүү М нь би жолооны эрхтэй гээд дэлгүүр ороод ирье гээд миний хүүг хажуудаа суулгаад тэр газраас хөдлөөд төв зам руу ороод барилгын хашааг мөргөж аваарь хийж миний машиныг эвдэлсэн. Машины засвар, гэмтэлийг үнэлүүлэхэд 7.217.000 төгрөг болж машиныг минь засаад хохиролгүй болгохыг санал тавихад тэд нар миний машиныг бүүр авья би машинаа банк бусаар 20 саяаар, хүүгийн хамт тооцуулахаар бодож байсан. Түлхүүр гэрчилгээгээ өг гэхээр нь энэ машин тухайн үед Сайн ломбардны өмч байсан болохоор нь өгөөгүй юм. Тэд нар миний машиныг шууд авна гэрчилгээ түлхүүрийг өг гээд шахаад би барьцаагүй юу гэж танихгүй хүнд өгөх билээ гээд 2022 оны 6 сарын 28-нд нотариатаар тэд нартай ярилцаад зөвшилцөөд ээж нь хүүхдүүд нь цуг явж барьцаанд 20 саяд тооцоод өөрсдөө зээлсэн тэрээр энэ санааг гаргаж баталгаа нь энэ гээд өмчилсөн газрын гэрчилгээг барьцаанд тавьж гэрчилгээг над руу шилжүүлсэн учраас 2022 оны 7 сарын 23-нд ээж Р.Гд машины гэрчилгээ, түлхүүрийг нь шилжүүлэн өгсөн билээ. Энэ цаг хугацаанд би ганцаараа л явсан харин тэд нар олуулаа байсан би ганцаараа энэ хүмүүсийг дарамтлах сүрдүүлэх үү бас ингэж илт хүнийг ингэж гүтгэж болохгүй байх шүү. Нотариатыг бол тэд нартай цуг яваад нилээд хэдэн нотариатаар ороход ажиллахгүй байгаад энэ нотариатын хүн дээр орж хийлгүүлсэн би тэр нотариатын хүнийг танихгүй тэр хүн ч гэсэн гэрчлээд хэлээд өгөх байх, надаа таньдаг нотариат хийдэг хүн байхгүй билээ. Миний машиныг журмын хашаанаас 2022 оны 8 сарын 2-нд Гийн хүүхдүүд авч яваад засаад надаа буцааж өгөхөөр болоод над руу зөндөө залгасан гэсэн нь бас худлаа би утсан дээр байнга байсан, миний машиныг зассан гээд байгаа юм би үзсэн энэ их содон ягаан өнгөтэй машиныг, машины замаскыг дэндүү зузаанаар ямар ч мэргэжлийн бус хүнээр жинхэнэ дэндүү халтуурдаж хийгээд өнгийг нь хүртэл өөр хар өнгөөр дур мэдэн өөрчлөөд будсан би ийм машиныг яаж юу бодож авах билээ дээ. Р.Г нь Барьцааны гэрээ, Зээлийн гэрээнийхээ үүргээ биелүүлээд хүү, торгуулиа тооцоод миний хохирлыг барагдуулчихвал би барьцааг нь буцааж өгөхөд бэлэн байна. Би гэрээнд заасан журмаар би мөн алдангиа тооцуулан мөн нэхэмжлэх болно. Зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэргийг хуурамчаар хийлгүүлсэн гэж илтээр хүн гүтгэж байгаа бол би тэр 20 сая төгрөг зээлснээр хийе гэдэг саналыг өөрсдөө гаргаж хийлгүүлчихээд сүүлд нь ингэж хүн гүтгэж болохгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Зээлийн гэрээ, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Барьцааны гэрээ, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Р.Ггийн тодорхойлолт,

 

хариуцагчаас 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хариу тайлбар, Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, Ш.Мийн иргэний үнэмлэхийн лавлага, 6 хуудас фото зураг, хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт, “ТВ ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

¯ÍÄÝÑËÝÕ нь:

 

1.Ø¿¿õ íýõýìæëýëèéн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Íýõýìæëýã÷ Р.Г íü Ж.Н холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0980 дугаартай Зээлийн гэрээ, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0981 дугаартай Барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болгохыг тогтоолгож, өмчлөлийн газрыг барьцаанаас чөлөөлж, өмчлөлийн газрын гэрчилгээг хариуцагчаас гаргуулахыг õ¿ññýí íýõýìæëýëèéí øààðäëàãà ãàðãàæýý.

 

3.Õàðèóöàã÷ Ж.Н íü Гийн бага хүү Ш.М нь миний машиныг жолооны эрхтэй гэж худал хэлж бариад дэлгүүр ороод ирье гээд манай хүүг хажуудаа суулгаад хөдлөөд төв зам руу ороод барилгын хашааг мөргөж осол гаргаж машиныг эвдэлсэн. Машины засвар, гэмтэлийг үнэлүүлэхэд 7.217.000 төгрөг болж машиныг минь засаад хохиролгүй болгох санал тавихад миний машиныг авья гээд зээлийн гэрээ, барьцааны гэрээ хийсэн. Хүчээр гэрээ хэлцэл хийлгэсэн зүйлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Зээлийн гэрээ”, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Барьцааны гэрээ”, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Р.Ггийн тодорхойлолт, хариуцагчийн хариу тайлбар, Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, Ш.Мийн иргэний үнэмлэхийн лавлага, 6 хуудас фото зураг, хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт, “ТВ ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичиг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч Р.Г нь Э.Нтэй 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 0980 дугаартай зээлийн гэрээ байгуулж, хүүгүй, 6 сарын хугацаатай, 20.000.000 төгрөгийг зээлийн гэрээг байгуулсан байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан, гэрээний үүргээ хугацаанд биелүүлээгүй бол гэрээний үүргийг зөрчсөнд тооцож зээлдүүлэгч гэрээг цуцалж алданги, торгууль төлөгдөөгүй үлдсэн зээлийг төлүүлэхээр шаардах эрхтэй гэсэн нөхцөлтэйгээр тохирч талууд гэрээг баталгаажуулсан зэрэг нь зохигчдын тайлбар зээлийн гэрээ зэргээр нотлогдож байна.

 

Р.Г, Э.Н нар нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 0981 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн Барьцаан гэрээ”-ний гэрээ байгуулж тоот байрлах 489 м.кв, авто засварын зориулалттай газрыг áàðüöààíû ãýðýýãýýð ¿¿ðãèéí ã¿éöýòãýëèéã õàíãàõ õýðýãñýë áîëãîí áàðüöààëæýý.

 

Нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Р.Г миний хүү Ш.М нь Ж.Нгийн автомашиныг унаж явж байгаад хашаа мөргүүлэн 7.000.000 төгрөгийг хохирол учруулсан. 7.000.000 төгрөгийг төлж чадахгүй байсан тул Ж.Н өөрийн таньдаг нотариатын газар очиж зээлийн гэрээний дагуу Р.Г надад 20.000.000 төгрөгийг өгөөгүй байж барьцааны гэрээ байгуулан миний өмчлөлийн газрыг барьцаалан улсын бүртгэлийн гэрчилгээг авч гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хийсэн хэлцэл...” гэж тайлбарлажээ.

 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Гийн бага хүү Ш.М нь Ж.Нгийн машиныг би жолооны эрхтэй гээд дэлгүүр ороод ирье гээд Ж.Нгийн хүүг хажуудаа суулгаад хөдлөөд төв замруу ороод барилгын хашааг мөргөж осол гаргаж машиныг эвдэлсэн. Машины засвар, гэмтэлийг үнэлүүлэхэд 7.217.000 төгрөг болж машиныг минь засаад хохиролгүй болгохыг санал тавихад тэд нар машиныг авья гээд зээлийн гэрээ, барьцааны гэрээ хийсэн. Хүчээр гэрээ хэлцэл хийлгэсэн зүйл байхгүй. Машин одоо нэхэмжлэгч Р.Ггийн эзэмшилд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч Р.Г миний хүү Ш.М нь Ж.Нгийн автомашиныг унаж явж байгаад хашаа мөргүүлэн 7.000.000 төгрөгийг хохирол учруулсан. 7.000.000 төгрөгийг төлж чадахгүй байсан тул Ж.Н өөрийн таньдаг нотариатын газар очиж 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0980 дугаартай зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу 20.000.000 төгрөгийг аваагүй гэх түүний тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0980 дугаартай 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0981 дугаартай барьцааны гэрээ, Р.Г, Ж.Н нарын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан “Баталгаа”, хариуцагч Ж.Нгийн “...зээлийн гэрээний дагуу 20.000.000 төгрөгийг Р.Гд өгөөгүй гэх тайлбар...” болон зохигчдийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

 

ªºðººð õýëáýë Ж.Н íü 2022 îíû 06 äугаар ñàðûí 28-ны өдөр Р.Гд áýëíýýð 20.000.000 төгрөгийг ºãººã¿é áàéõ òóë Èðãýíèé õóóëèéí 282 äóãààð ç¿éëèéí 282.4-ò çààñíààð òàëóóäûí õîîðîíä çýýëèéí ãýðýý áàéãóóëàãäñàí ãýæ ¿çýõã¿é þì.

 

2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ гэх баримтанд нэхэмжлэгч Р.Г нь гарын үсэг зурсан болохоо хүлээн зөвшөөрсөн хэдий ч Гийн бага хүү Ш.М нь Ж.Нгийн машиныг би жолооны эрхтэй, дэлгүүр ороод ирье гээд Ж.Нгийн хүүг хажуудаа суулгаад хөдлөөд төв зам руу ороод барилгын хашааг мөргөж осол гаргаж машиныг эвдэлсэн. Машины засвар, гэмтэлийг үнэлүүлэхэд 7.217.000 төгрөг гаргасан. Машиныг засуулсан одоо манай хашаанд байгаа гэх нэхэмжлэгч Р.Ггийн тайлбар, хариуцагч Ж.Нгийн зээлийн гэрээний дагуу 20.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөөгүй гэх тайлбар зэргээс үзэхэд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Ж.Н, Р.Г нарын хооронд байгуулагдсан 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу Ж.Нд 20.000.000 төгрөгийг Р.Гг төлөх ёстой гэж үзэх үндэслэлгүй байна.    

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.

 

Үүнээс үзэхэд гэрээний талууд нэгэнт хуулиар тогтоосон хэлцэл байгуулах журмыг зөрсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд нэхэмжлэгч Р.Ггийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэж байна.

 

2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0980 дугаартай 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 0981 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны” гэрээ байгуулж, тоот 489 м.2 авто засварын зориулалтай газрыг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээг байгуулжээ.

 

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д “...өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ...”,

 

Зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүдийг байгуулахдаа гэрээний талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг бичгээр байгуулсан ба тэдгээрийн буруутай үйлдэл нөлөөлсөн байх бөгөөд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “хуулийн мэдэхгүй буюу буруу ойлгосон” гэж түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар уг хэргийн зохигч нар хэлцлээр барьцаалсан бүх зүйлээ харилцан буцаан өгөх үүрэгтэй байна.

 

Иймд зохигчдын хооронд байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0980 дугаартай зээлийн гэрээ, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0981 дугаартай барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Óëñûí òэмдэгтийн хураамжийн òóõàé хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Ж.Н, Р.Г нарын хооронд байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0980 дугаартай зээлийн гэрээ, 2022 оны 06 дүгээр сарын 28-ны өдрийн 0981 дугаартай барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тооцож, үл хөдлөх эд хөрөнгө болох тоот, 489 м.2 авто засварын зориулалтай газрыг барьцаанаас чөлөөлж, Р.Ггийн өмчлөлийн улсын бүртгэлийн 2202014729, гэрчилгээний 000267568 дугаартай газрын гэрчилгээ хариуцагч Ж.Нгээс гаргуулж нэхэмжлэгч Р.Гд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Óëñûí òэмдэгтийн хураамжийн òóõàé хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Нгээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Гд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ч.ДАВААСҮРЭН