Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2023/01685

 

 

 

 

 

 

 

 

           2023        06         05 

          182/ШШ2023/01685

    

 

 

                               ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Тын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш.Э,

 

Хариуцагч: С.Э нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 4.920.000 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Т,

Хариуцагч Ш.Э,

Гэрч Б.И,

Нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

Хариуцагч С.Энь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтаангүйгээр ирээгүй байх ба шүүх хариуцагч С.Эт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч Ш.Э, С.Энарт холбогдуулан үндсэн зээл 2.000.000 төгрөг, зээлийн хүү 1.280.000 төгрөг, алданги 1.640.000 төгрөг нийт 4.920.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ш.Э, С.Энарт 2.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн хүүгийн төлбөр 1.280.000 төгрөг болсон. Мөнгөө төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. Зээлийн хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Алданги 1.640.000 төгрөг бөгөөд нийт 4.920.000 төгрөгийг Ш.Э. С.Энараас гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Ш.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр С.Таас 2.000.000 төгрөгийн зээл аваад өмнөх зээлийн үлдэгдэл 180.000 төгрөгийг суутгаад 1.820.000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Би охин н.Иийн данс руу 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 1.820.000 төгрөгийг шилжүүлсэн. Би зээлийн төлбөрөө өдөр бүр бэлнээр төлдөг байсныг хар дэвтэр дээрээс харагдаж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3.Хариуцагч С.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр С.Таас 2.000.000 төгрөгийн зээл аваагүй. Би зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй. Миний гарын үсэг биш, хадам ээж Ш.Э зээл авсан гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг, нэг хавтас дэвтэр, хаан банкны С.Тын депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

хариуцагч нараас хариу тайлбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, 1 хавтас дэвтэр зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хариуцагч С.Эийн хүсэлтээр шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Ø¿¿õ íýõýìæëýëèéн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч С.Т íü Ш.Э, С.Энарт холбогдуулан үндсэн зээл 2.000.000 төгрөг, зээлийн хүү 1.280.000 төгрөг, алданги 1.640.000 төгрөг, нийт 4.920.000 төгрөгийг гаргуулах òóõàé íýõýìæëýëèéí øààðäëàãà ãàðãàæýý. 

 

3.Хариуцагч Ш.Э 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр С.Таас 2.000.000 төгрөгийн зээлийн авсан боловч өмнөх зээлийн үлдэгдэл гээд 180.000 төгрөгийг авч 1.820.000 төгрөгийг авсан. Авсан 1.820.000 төгрөгөө охин н.Иийн данс руу шилжүүлсэн. Зээлээ төлж дуусгасан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

4.Хариуцагч С.Энь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр С.Таас 2.000.000 төгрөгийн зээл аваагүй. Зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй. Миний гарын үсэг биш гэж маргажээ.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шинжээчийн дүгнэлт, 2 ширхэг дэвтэр зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

7.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч С.Т нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ш.Э, С.Энарт 2.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцож Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ.

 

8.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

 

С.Т нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 1.820.000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлсэн болох нь дансны дэлгэрэнгүй хуулга болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Тиймээс Ш.Э, С.Энарт 1.820.000 төгрөгийг зээлсэн гэж үзэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч С.Т нь 180.000 төгрөгийг өмнөх зээлийн үлдэгдэл гэж суутган аваад 1.820.000 төгрөгийн шилжүүлсэн тухайд маргаагүй болно.

 

9.Хариуцагч С.Эзээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, миний гарын үсэг биш гэж маргасан бөгөөд шүүх түүний хүсэлтээр 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШЗ2022/14311 дүгээр шүүгчийн захирамжаар шинжээч томилсон байна.

 

10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3490 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “Зээлийн гэрээ” гэсэн гарчигтай гар бичмэл бүхий баримтын доод хэсэгт “С.Э” гэсний ард байх шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн С.Эийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна” гэх дүгнэлтийг ирүүлсэн. /хавтаст хэргийн 90-98 дахь тал/

 

11.Нэхэмжлэгч С.Таас нотлох баримтаар гаргаж өгсөн дэвтэрт 2020 он 9 дүгээр сарын 23-ны өдөр 36.000 төгрөг Э, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 36.000 төгрөг Э, 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 36.000 төгрөг Э гэсэн тэмдэглээг хийсэн байна. Мөн нэхэмжлэгч С.Т нь Э гээд гарын үсэг тул би авсан гэсэн үг гэх түүний тайлбар  зэргээр тогтоогдож байх тул хариуцагч Ж.Эг 108.000 төгрөгийг төлсөн гэж үзэх нь зүйтэй байна. Тиймээс íýõýìæëýëèéí øààðäëàãààñ 108.000 òºãðºãèéã õàñàæ òîîöîх нь зүйтэй.

 

12.Хариуцагч Ш.Эгаас нотлох баримтаар гаргаж өгсөн дэвтэрт С.Тт, Моторт, Цэцэгт 108.000 төгрөг, 72.000 төгрөг, 166.000 төгрөг гэх мэт өгөв гэх тэмдэглэгээг хийсэн байх боловч хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр хэнээс хэнд хэдэн төгрөгийг өгч буйн тодорхойгүй тул уг дэвтрийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

 

13.Гэрч Б.И нь ээж Ш.Эгийн зээлсэн 2.000.000 төгрөгийг Б.И би С.Тт төлсөн гэх боловч хэзээ төлсөн тухайгаа тодорхой хэлж мэдүүлээгүй, давхар төлөөд явдаг байсан гэж мэдүүлж байх тул түүний мэдүүлгийг үнэлэх боломжгүй юм.

 

Èðãýíèé õóóëèéí 281 ä¿ãýýð ç¿éëèéí 281.1-ä …çýýëäýã÷ íü øèëæ¿¿ëýí àâñàí ýä õºðºíãºòýé èæèë òºðºë, òîî, ÷àíàð, õýìæýýíèé ýä õºðºí㺠áóþó ìºíãèéã òîõèðñîí õóãàöààíä áóöààæ ºãºõ ¿¿ðãèéã õ¿ëýýíэ”, ìºí õóóëèéí 232 äóãààð ç¿éëèéí 232.4-ä …àíçûí íèéò ä¿í ã¿éöýòãýýã¿é ¿¿ðãèéí ¿íèéí ä¿íãèéí 50 õóâèàñ õýòýð÷ áîëîõã¿é… ãýæ çààæýý.

 

Èéìä äýýðõ õóóëüä çààñíààð ¿íäñýí çýýë 1.820.000 òºãðºã, зээлийн хүү 1.164.800 төгрөг, нийт 2.984.800 төгрөг үүнээс төлсөн гэх 108.000 төгрөгийг хасч, 2.876.800 төгрөг, ã¿éöýòãýýã¿é ¿¿ðãèéí ¿íèéí ä¿íãèéí àëäàíãè 1.438.400 òºãðºã, íèéò 4.315.200 òºãðºãийг õàðèóöàã÷ нараас ãàðãóóëæ нэхэмжлэгч олгож, íýõýìæëýëèéí øààðäëàãààñ 604.800 òºãðºãèéã õýðýãñýõã¿é áîëãîõ íü ç¿éòýé ãýæ ø¿¿õ ¿çëýý.

 

14.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Э, С.Энараас 83.993 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Тт олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх заалтад заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Э, С.Энараас 4.315.200 /дөрвөн сая гурван зуун арван таван мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 604.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Э, С.Энараас 83.993 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Тт олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ч.ДАВААСҮРЭН