Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/49

 

Ц.М, Э.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор А.Амгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав, И.Оюунгэрэл,

Шүүгдэгч Ц.М /цахимаар/,

Нарийн бичгийн дарга: О.Очмаа нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Э.Н, Ц.М нарт холбогдох 2128000790055 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.М-ны давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Э.Н,

Монгол Улсын иргэн, Ц.М,

Шүүгдэгч Э.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн сумын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Ц.М хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний биед халдан, тархины доргилт, баруун хөмсөгний язарсан шарх, дээд зовхины цус хуралт, баруун хацрын цус хуралт, шанааны зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.М нь Өмнөговь аймгийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Э.Н-г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний цээж рүү хутгалж, биед цээжний өмнө хэсгээр, хөндий рүү нэвтэрч өвчүү, баруун уушгийг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтэл бүхий хүнд хохирлыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнэ Ц.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар, Э.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Э.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д 500  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.М-д 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч Э.Н нь шүүхээс оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шүүх хуралдаан болох хүртэл цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэм 1 ширхэг, хутга 1 ширхэг, цамц 1 ширхэг, хэргийн газраас дээж болгон авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Н-с 122799 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М-долгож, Ц.М иргэний нэхэмжлэлээс 1000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон ба шүүгдэгч Ц.М-с 1863329 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Н-д олгож, Э.Н-н иргэний нэхэмжпэлээс цаашид гарах эмчилгээний төлбөр 1500000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжпэх эрхтэй болохыг дурдаж, үлдэх нэхэмжлэлээс 1136309 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ц.М-д авсан урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ц.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.М нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...би хэрэг болсон даруйд Э.Н-д эмнэлгийн тусламж үзүүлэхээс эхлээд түүнийг эрүүл эдгэрэх хүртэл хугацаанд төлсөн бүх зардлыг төлсөн. Мөн үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж, хохирогчоос уучлал гуйсан. Шүүхээс шийдвэрлэсэн 1 863329 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлж, нөгөө талтай тохиролцсон. Гэтэл шүүхээс намайг хохирол төлбөрөө барагдуулаагүй хэмээн үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.4-т заасныг хэрэглээгүй нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүхээс Ц.М үйлдсэн гэмт хэрэгт нь ял оногдуулснаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар , гэмт хэргийн улмаас учирсан хор хохирлын шинж чанар, хувийн байдал мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн эсэх нөхцөл байдлыг дурдаад, дүгнэлт хийгээд эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар 5 жилийн хорих ял буюу тухайн ялын хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулсан. Мөн дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон. Шүүгдэгч Н.Н-д торгох шийтгэл оногдуулсан байдаг. Ц.М хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлээд шүүгдэгчид шүүх хуралдааныг завсарлаад завсарласан хугацаанд хохирогчтойгоо ярилцаад хохирлоо нөхөн төлүүлэх хуульд заасан боломжоор хангасан. Энэ хугацаанд хохирлыг бүрэн хэмжээнд төлөөгүй. Шүүдэгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирлыг нөхөн төлсөн баримтыг гаргаж ирж байна. Тиймээс шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Мөн хэргийн зүйчлэлийн хувьд цочрон давчдаж гэмт хэрэг үйлдэх боломжгүй хохирогч холбогдогч нарын хоорондын харилцан хоорондоо маргалдсан тухайн нөхцөлд бий болсон хувийн таарамжгүй харилцаанаас болж гэмт хэрэг үйлдэгдсэн нь хангалттай нотлогдсон” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хор уршгийг арилгах гэж чин сэтгэлээсээ хичээж уйгагүй хөдөлмөрлөж 4 сая гаруй төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн. Уншиж сонсгосон болон бичгээр гардуулсан шийтгэх тогтоол 2 зөрсөн учраас гомдол гаргасан. Бэлэн байгаа 500 000 төгрөгийг өгөөд үлдсэн төлбөрийг нь наадмаас өмнө эмчилгээнд явахаас нь өмнө өгч барагдуулна гэж тохиролцсон. Шүүх завсарлага олгохдоо энэ төлбөрийг төлөх боломжтой эсэхийг үзээд баримтаар нотлогдож байгаа тохиолдолд завсарлага олгоно. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд орохдоо улсын яллагчийн яллах дүгнэлттэй санал нийлээгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй хэргийн бодит үнэнд нийцээгүй шийдвэр гарсан. Шүүх яллах болон цагаатгах талыг ижил тэгш эрхтэй оролцуулж чадаагүй. Хохирогч худлаа мэдүүлэг өгсөн нь илт байсан. Үйл баримтын тухайд хохирогч зөрүүтэй мэдүүлдэг. Н мотоциклын толийг хугалсан, гар утсыг нь авч шидсэн. Энэ нь цочрон давчдахад хүргэсэн. Хутга хаанаас яаж авсан процессоо санадаггүй. Хутгалж байсан үйл явцыг санадаг. Шүүх шийдвэрээ гаргахдаа Н-н мэдүүлэгт тулгуурладаг. Онгироо бардам хүн хүнийг зодож гэмтэл учруулдаг гэмт хэргээс санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хохирогчийн хууль бус үйлдлийг тэвчээгүй улмаас  түрхэн зуур биеэ барих чадваргүй болоод энэ гэмт хэргийг үйлдсэн нь ялгаатай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрээр Ц.М-д 5 жилийн хорих ял оногдуулсан. Тухайн үед хохирол төлбөрөө төлөөгүй байсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.4.1, 12.8 дах хэсэгт заасныг үндэслэн Н-д оногдуулсан ял шийтгэлийг өршөөн хэлтрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц..М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уучлалт гуйж байна. Гэм буруугаа хүлээж хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү. Маш их ухаарч ойлгож байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр бичсэн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

  “Шүүгдэгч Э.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Ц.М хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний биед халдан, тархины доргилт, баруун хөмсөгний язарсан шарх, дээд зовхины цус хуралт, баруун хацрын цус хуралт, шанааны зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Ц.М /1хх-59-60/, гэрч Ц.Б /1хх-62-63/, Н.А/1хх-65-66/ нарын мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 192 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1618 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Ц.М нь Өмнөговь аймгийн  тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Э.Н хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний цээж рүү хутгалж, биед цээжний өмнө хэсгээр, хөндий рүү нэвтэрч өвчүү, баруун уушгийг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтэл бүхий хүнд хохирлыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Э.Н /1хх55-56/, гэрч Ц.Б /1хх62-63/, гэрч Н.А /1хх-65-66/, Ю.Б /1хх -75-76/ нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 18, 19, 22, 23-ны өдрүүдийн 920, 919, 1618, 1620 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, мөн оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1619 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.” гэж анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан хуульд заасан үндэслэл, журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна.

  Шүүгдэгч Э.Н-н бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, шүүгдэгч Ц.М-н бусдын эрүүл мэндэд хүнд хохирлыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэм хэргийн шинжийг тус тус бүрэн агуулжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д 500  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.М-д дээрх үндэслэлүүдээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.М-д 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.” гэж дүгнэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар  нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Ц.М гаргасан давж заалдах гомдолд “...би хэрэг болсон даруйд Э.Н-д эмнэлгийн тусламж үзүүлэхээс эхлээд түүнийг эрүүл эдгэрэх хүртэл хугацаанд төлсөн бүх зардлыг төлсөн. Мөн үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж, хохирогчоос уучлал гуйсан. Шүүхээс шийдвэрлэсэн 1863329 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлж, нөгөө талтай тохиролцсон. Гэтэл шүүхээс намайг хохирол төлбөрөө барагдуулаагүй хэмээн үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.4-т заасныг хэрэглээгүй нь үндэслэлгүй байна. ...надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн үндэслэлийг хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудтай харьцуулан үзэхэд “Э.Н-н нь “архи уумаар байна гээд Ц.М-д 5000 төгрөг өгөөд чи энэ дээр нэмээд 1 шил архи аваад ир” гэж хэлснийхээ дараа авч ирсэн архийг Э.Н задалж гэрт байсан хүмүүст аягалж өгсний дараа Ц.М-г “ахынхаа хажууд архи уулаа” гэх шалтгааны улмаас Ц.М маргалдаж, улмаар түүнийг хашаанаас мотоцикльтой гарч явахад араас нь очиж Ц.М-г хэд хэдэн удаа хавсарч газар унаган зодсон үйлдэл төгссөний дараа Ц.М араас дахиж очсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон ба хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид эмчилгээний зардалд давж заалдах шатны шүүхийн шатанд 1741309 төгрөгийг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ц.М “ял хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг ханган нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шүүгдэгч Ц.М “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол гарсны дараа Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргаж, дээрх хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д анхан шатны шүүхээс оногдуулсан 500  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.М-д давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиодолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан тул Ц.М 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-тзаасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц“шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “торгох ял,” гэсний дараа “Эрүүгийн хуулий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан” гэж, “шүүгдэгч Ц.М-д 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял” гэснийг “шүүгдэгч Ц.М-д 3 /гурван/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ял” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д анхан шатны шүүхээс оногдуулсан 500  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.М-д давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хассугай.

4. Шүүгдэгч Ц.М биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.М 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.     

6. Шүүгдэгч Ц.М нь хохирогч Э.Н-д эмчилгээний зардалд давж заалдах шатны шүүхийн шатанд 1741309 /нэг сая долоон зуун дөчин нэгэн мянга гурван зуун есөн/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

           

 

                                   

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                                    ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                                              Г.ТЭГШСУУРЬ