Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2023/0362

 

 

 

  

     2023           04           14                                        128/ШШ2023/0362

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц******* е******* г /РД:*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г*******, Б.Т*******

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Х с, х г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т*******

 “Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан Хууль сахиулах хотхоны Б блок барилгыг хүлээн авах боломжгүй тухай нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Х с, х газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/74 дүгээр албан бичгийг хууль бусад тооцож, улсын комисс ажиллуулах шийдвэр гаргахыг даалгахшаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, Б.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч Ц******* е******* газраас нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Х с, х гт холбогдуулан Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Х с, х газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/74 дүгээр албан бичгээр гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах, Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах шийдвэр гаргуулах шаардлага гаргаж, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан Хууль сахиулах хотхоны Б блок барилгыг хүлээн авах боломжгүй тухай нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Х с, х газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/74 дүгээр албан бичгийг хууль бусад тооцож, улсын комисс ажиллуулах шийдвэр гаргахыг даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

          2.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Х с, х газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/74 дүгээр албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын 10.3 дахь заалтын дагуу шүүхийн шийдвэрийг гаргуулах талаар хариу өгсөн.

          3.Нэхэмжлэгч Ц******* е******* газраас нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Х с, х гт холбогдуулан тус шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШЗ2023/1327 дугаар захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлээр 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2023/1808 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

            4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “Ц******* е******* г нь Б******* ХХК-тай гэрээ байгуулж, Ц******* е******* газрын Сургалтын төв, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо сургуулийн г дээр ц******* албан хаагчдын орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн. А блокийг 61 айлын орон сууцны барилгыг Улсын комисс хүлээж авсан. Б блокийг 2020 онд барьж дуусгаад 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тухайн барилга дээр Улсын комиссын бүрэлдэхүүн ажилласан бөгөөд тухайн үеийн нэршлээр Хот байгуулалт, хөгжлийн газраас Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоол, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн дагуу улсын комиссыг ажиллуулж, комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэсэн.

          Комиссын гишүүдийн өгсөн 54 заалт бүхий үүрэг даалгаврын биелэлтийг хангаж байх үед Б******* ХХК-ийн захирал Х.О******* ц******* байгууллагын нэр бүхий хурандаа нар 30 байр, 2 пентхаус нэхэж, шантаачилж байна гэх мэдээллийн дагуу Авлигатай тэмцэх г, Хууль сахиулагч-1 хотхоны захиалагч нар барилгын ажил удааширч байна, Б******* ХХК-ийн захиалагчийн мөнгө авч залилсан гэх гомдлыг Баянзүрх дүүргийн Ц******* газрын гуравдугаар хэлтэст гомдол гаргаж тус тус мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

          Энэ ажиллагааны явцад барилгын ажилтай холбоотой зураг төсөв, ил, далд ажлын акт, талбайн ажлын журнал болон бусад бичиг баримтын бүрдлийг дээрх мөрдөн шалгах байгууллагуудаас хураан авснаас шалтгаалан Архивын е******* гт бичиг баримтыг хүлээлгэн өгөх боломжгүй болсон. Дээрх хэрэг мөрдөн шалгах байгууллагад шалгагдаж байх хугацаанд захиалагчдаас хашаа байшингаа зарсан, цалингийн зээл авч байрны төлбөр хийж, одоо түрээсийн байранд амьдарч байгаа тул байрандаа ормоор байна гэсэн хүсэлтүүд Ц******* е******* гт удаа дараа ирж байсан тул албан хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Хууль сахиулагч-1 хотхоны Б блокийн орон сууцанд захиалагч нарыг 2020, 2021 онд оруулсан. Авлигатай тэмцэх гт шалгагдаж байсан эрүүгийн хэргээс Хууль сахиулагч-1 хотхоны Б блокийн барилгатай холбоотойгоор холбогдох баримтуудыг авч Архивын е******* гт хүлээлгэн өгөхөөр хандахад Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1022 дугаар захирамжаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, чиг үүргийг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс Х с, х г хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай дүрэм шинэчлэгдэж, Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоол хүчингүй болсноор Улсын комиссын актыг баталгаажуулах боломжгүй болсон.

          Иймд дээрх шалтгаануудын улмаас Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан Хууль сахиулагч-1 хотхоны Б блокийн 16 давхар 150 айлын орон сууцны барилгыг хүлээж аваагүй байна. Ц******* е******* г буюу захиалагчаас Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан Хууль сахиулагч-1 хотхоны Б блокийн 16 давхар 150 айлын орон сууцны барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах В99-2301-002759 дугаар хүсэлтийг холбогдох баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Х с, х гт 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүргүүлсэн. Гэтэл Х с, х газраас 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/74 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан Хууль сахиулагч-1 хотхоны Б блокийн 16 давхар, 150 айлын орон сууцны барилга байгууламжийн В99-301-002759 дугаар 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хүсэлтийг судлахад уг барилга нь Барилгын тухай хуулийн 37.6 дахь хэсэгт дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын 10.3 дахь заалтын дагуу шүүхийн шийдвэрийг гаргуулна уу гэж дурджээ.

          Иймд Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Х с, х газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/74 дугаар албан бичгээр гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү” гэв.  

           5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

          “Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ц******* е******* газрын захиалгаар баригдсан Хууль сахиулагч-1 хотхоны Б блок болох 150 айлын орон сууцыг ашиглалтад оруулах захиалагчийн хүсэлтийг үндэслээд Х с, х газрын Барилга байгууламжийн ашиглалт, бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр очиж г дээр нь үзлэг хийгээд Барилгын тухай хуулийн 37.6, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 2012 дугаар тогтоолын 10.3 дахь заалтууд зөрчигдсөн тул шүүхийн шийдвэрийг үндэслэж комисс ажиллана гэж албан бичгээр буцааж мэдэгдсэн.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ц******* е******* газраас нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Х с, х гт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан Хууль сахиулах хотхоны Б блок барилгыг хүлээн авах боломжгүй тухай нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Х с, х газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/74 дүгээр албан бичгийг хууль бусад тооцож, улсын комисс ажиллуулах шийдвэр гаргахыг даалгахнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргасан:

2.1.Захиалагчаас Ц******* е******* гт “хашаа байшингаа зарсан, цалингийн зээл авч байрны төлбөр хийж, одоо түрээсийн байранд амьдарч байгаа тул байрандаа ормоор байна” гэсэн хүсэлтүүд удаа дараа ирүүлж байсан тул албан хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Хууль сахиулагч-1 хотхоны Б блокийн орон сууцанд захиалагч нарыг 2020, 2021 онд оруулсан.

2.2.Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай дүрэм шинэчлэгдэж, Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоол хүчингүй болсноор Улсын комиссын актыг баталгаажуулах боломжгүй болсон гэж,

            2.3.Хариуцагчаас уг барилга нь Барилгын тухай хуулийн 37.6 дахь хэсэгт дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын 10.3 дахь заалтын дагуу шүүхийн шийдвэрийг гаргуулна гэж маргасан. 

             3.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/776 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд Ц******* е******* газрын сургалтын төв байрлах 133018/0092 /18*******/ дугаар нэгж талбар бүхий 10436 м.кв газрыг ажилчдын орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.

          4.Ц******* е******* газрын орон сууц бариулах ажлын хэсгийн дарга, Б******* ХХК-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Ц******* е******* газрын алба хаагчдын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ /х-х-ийн 9/, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх, ашиглалтад оруулах гэрээг /х.х-ийн 23/ тус тус байгуулсан.

          5.Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1 хоногийн хугацаатай үзлэг, шалгалт хийж Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Ц******* е******* газрын захиалгатай 10 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй 150 айлын орон сууцны барилгыг /Б-блок/ шаардлагыг хангасан гэж үзэж ашиглалтад оруулахаар дүгнэлт /х.х-ийн 27/ гаргасан.

          6.Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 398 дугаар /х-х-ийн 53/ тодорхойлолтоор 2023 оны байдлаар 49б байрны 75 өрхийн 210 иргэн бүртгэгдсэн, Хууль сахиулах хотхон СӨХ-ны 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 23/004 дүгээр /х.х-ийн 55/ албан бичигт “тус хотхоны 49б байранд 150 өрхийн 600 гаруй иргэн амьдардаг, ...одоогоор бүх айл орон сууцандаа амьдарч байна” гэсэн тодорхойлолтыг уг байранд амьдарч буй 150 оршин суугчдын бүртгэлийн хамт ирүүлжээ.

          7.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 4.1-т “Энэ дүрмийн 2.2-т заасан байгууллага нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд хавсаргасан Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хянаж, шаардлага хангасан бол барилга байгууламжийн төвөгшлийн ангилалаас хамааруулан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг байгуулна.”, 10.3-т “Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэж,

          Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-т “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно.”, 48 дугаар зүйлийн 48.6-т “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна.” гэж заасан.

          8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаар тогтоолоор Барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг даалгасан шүүхийн шийдвэр гарах талаар заасан тул шүүхийн шийдвэр гарвал манай зүгээс татгалзах зүйлгүй.” гэх тайлбар өгснийг дурдах нь зүйтэй.

          9.Иймээс эдгээр нөхцөл байдлыг дүгнээд нэхэмжлэгч Ц******* е******* газраас нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Х с, х гт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ц******* е******* газрын хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Х с, х газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/74 дүгээр албан бичгийг хууль бусад тооцож, улсын комисс ажиллуулах шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Х с, х гт даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-т заасныг баримтлан Ц******* е******* газраас нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Х с, х гт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ц******* е******* газрын хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Х с, х газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/74 дүгээр албан бичгийг хууль бусад тооцож, улсын комисс ажиллуулах шийдвэр гаргахыг даалгасугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН