2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2026/ШЦТ/10

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,

улсын яллагч Э.Оюундарь,

хохирогч Ц.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюундарийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогт ын *******д холбогдох эрүүгийн 2507000000337 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******, *******, *******, *******, *******, , , , , , оршин суух,

урьд Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,  

   овогт ын ******* /РД: /.

 

   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн орчим Налайх дүүргийн , тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.*******ын нуруун тус газар хутгаар 1 удаа хатгаж, эрүүл мэндэд нь нуруунд хатгагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дэх тал),

 

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 09-13 дахь тал),

 

  • Хохирогч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би Налайх дүүргийн , байрлах гэртээ , , ******* бид 4 хамт 0,75 литрийн савлагаатай Хараа нэртэй архи 1 шилийг уугаад сууж байгаад би нэлээн согтчихсон *******д хандан “чи гаргүй, хуруугүй” гэх үгээр хэлж, бид хоёр хоорондоо маргаад тэгсэн чинь ******* хоолны ширээн дээр байсан хутга авчихсан байсан, би сайн анзаараагүй. Тэгээд миний араас ирээд нурууны зүүн хэсэгт нэг удаа хутгалчихсан. Тэгээд би цус их алдаж байсан болохоор түргэн тусламж дуудаад эмнэлэг рүү эгчийнхээ хамт явсан. Тэгээд эмнэлгээс гарчхаад гэх дүүгийндээ байж байгаад цагдаад хандсан байсныг нь өнөөдөр л мэдээд ирж байна. ...*******, , бид 4 байсан. ...Нурууны ар хэсэгт зүсэгдсэн байсан эмнэлэгт очоод 2 оёдол тавиулсан, одоо биеийн байдал хэвийн байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

 

  • Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хэд хоног хотод ганданд барилгын ажил , хоёртой хийж байсан. Өнөөдөр өглөө Улаанаатай уулзтал орой хамт явъя гэж хэлсэн. Тэгээд би , хоёрыг аваад Улаанааг гэрээс нь аваад шөнө тухайн ажил дээр очиж бетоны ажил хийх гээд явцгаах гэж байгаад Налайх дүүргийн ны 2-10 тоот хаяг дээр очтол Улаанаагийн , Улаанаагийн хүүхэд, 3 хашааных нь гадаа зогсож байсан. Би Улаанаагийн ээс Улаанаа байна уу гэж асуусан чинь Улаанаа өдөр гараад явсан гэж хэлсэн. Тэгээд хажууд нь зогсож байсан буюу ******* хамт явъя гэхээр нь нэг хүн дутуу байсан тул аваад явсан. Тэгээд гандан дээр ажил дээрээ очтол багаж нь байгаагүй тул буцаад буюу *******гийн гэрт нь ирсэн чинь цагдаагийн хэлтэс ороод мэдүүлэг өг гээд би энд ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн НАЛ0725/479 дугаартай “Ц.*******ын биед нуруунд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

 

  • Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Тэр өдөр би 19 цагийн үед Налайх дүүргийн , байрлах гэртээ ах *******, , нарын хамт 0,75 литрийн савлагаатай Хараа нэртэй архи 1 шилийг ууж сууж байгаад ******* гэнэт намайг “чи хуpyy гаргүй” гэх мэт үгээр доромжлоод байхаар нь би ширээн дээр байсан хоолны цагаан өнгийн бариултай хутга авсан. Тэгээд ******* босож гал дээр байсан хоол харах гээд очиход нь араас нь хутгаараа далайтал санаандгүй нурууных нь зүүн доод хэсэгт нь зүсчихсэн. Тэгээд цус алдсан нь мэдэгдэхгүй байж байгаад хэсэг хугацааны дараа цус алдаад тэгээд би рүүгээ яриад манай цагдаа дуудсан. Тэгээд намайг хот руу ажилд авч яваад би 23 цагийн үед гэртээ буцаж иртэл цагдаа ирээд намайг аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал) болон шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь “хуруу гаргүй гэж доромжиллоо” гэх шалтгаанаар хохирогч Ц.*******ын нуруун тус газар хутгаар 1 удаа хатгаж, нуруунд хатгагдсан шарх бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогчийн зүгээс баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүйд тооцов.

 

Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Ц.******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 486,880 төгрөгийг зарцуулсан байх бөгөөд шүүгдэгч Б.******* нь уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан тул түүнийг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. овогт ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгийн торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ