Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0005/З |
Дугаар | 128/ШШ2023/0387 |
Огноо | 2023-04-24 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2023/0387
2023 04 24 128/ШШ2023/0387
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.О,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Э,
Нэхэмжлэгч: Х х б ХХК /РД:/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Н, М.М,
Хариуцагч: У б е г,
Хариуцагч: У б е газрын у байцаагч Т.З,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.З,
Гуравдагч этгээд: Б.У,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Б.О нарыг оролцуулан У б е газрын у байцаагч Т.Зын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6538 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, түүний өмгөөлөгч Л.Э, нэхэмжлэгч Х х б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, гуравдагч этгээд Б.У, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.О, Х х б ХХК нар нь У б е г, У б е газрын у байцаагч Т.Зт тус тус холбогдуулан У б е газрын у байцаагч Т.Зын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6538 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулахаар маргасан.
Нэхэмжлэгч С.Оын өмгөөлөгч шүүх хуралдаанд “у бүртгэгч Ж.Үгийн хууль бус ажиллагааг тогтоолгож үүнээс болж учирсан хохирлоо нөхөн төлүүлэх”-ээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч буцаан авсан болно.
2.У б е газрын у байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6538 дугаар Бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтээр эд хөрөнгийн эрхийн у б Ү-22 дугаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбын гудамж, дүгээр байрны 6 тоот хаягт байрлах орон сууцыг Х х бны өмчлөлд шилжүүлсэн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэл, иргэн С.Оын өмчлөлд шилжүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, хяналтын у байцаагчийн 2022 оны 6062 дугаар дүгнэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл түдгэлзүүлснийг цуцалсан.
3.Нэхэмжлэгч С.О нь У б е гт гомдол гаргаж, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 7/10538 дугаар албан бичгээр хариу өгч, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШЗ2023/0046 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
Нэхэмжлэгч Х х б ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гомдолд У б е газрын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 7/10833 дугаар албан бичгээр хариу өгч, тус шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШЗ2023/0969 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШЗ2023/1586 дугаар захирамжаар нэхэмжлэлийн зарим шаардлагаар захиргааны хэрэг үүсгэж, үлдэх шаардлагыг хүлээн авахаас татгалзсан.
Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШЗ2023/2151 дүгээр захирамжаар Х х б ХХК-ийн нэхэмжлэлтэй У б е газрын у байцаагч Т.Зт холбогдох захиргааны хэргийг С.Оын нэхэмжлэлтэй У б е гт холбогдох захиргааны хэрэгт нэгтгэн шийдвэрлэсэн.
4.Нэхэмжлэгч С.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“С.О би 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Х х бны Чингэлтэй дүүргийн салбараас Баянгол дүүргийн 18 дугаар хороо дүгээр байр 6 тоот 53.5 м.кв байрыг 8% ипотекийн зээлээр авсан. Гэтэл гэнэт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр У б хэлтсээс 1563 дугаар албан бичиг надад ирсэн. Уг албан бичигт миний байрыг 6538 дугаар у байцаагчийн дүгнэлтийн дагуу хүчингүй болгосон байсан. Иймд би У б е газрын хяналт шалгалтын гт өргөдөл гаргасан боловч хариу нь 6538 дугаар дүгнэлтийг хүчинтэй гэсэн хариу ирсэн тул уг дүгнэлтээр хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож өгч иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.
5.Нэхэмжлэгч Х х б ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“Тус б дээр дурдсан Ү-22 дугаар орон сууцыг иргэн Ц.Мээс зээлийн ор төлбөрт 2017 онд шилжүүлэн авсан байдаг. Тодруулбал, 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдөр иргэн Ц.Мтэй ЗГ-RCC2014080401-1 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, мөн өдөр БГ-RCC2014080401-1-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой Эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулж 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Барьцаалбартай барьцааны гэрээг У бүртгэлд бүртгүүлж, 742939 дугаартай Барьцаалбарыг үйлдсэн. Улмаар, Ц.М нь авсан зээлээ төлөөгүй тул 2017 онд тус б нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах зорилгоор шүүхэд хандсан бөгөөд шүүхийн шатанд Ц.Мт болон Х, х б эвлэрч тухайн орон сууцыг зээлийн ор төлбөрт тус банд шилжүүлэхээр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж тухайн орон сууцыг бны өмчлөлд шилжүүлэн авсан байдаг.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн б г бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно." гэж. Эд хөрөнгийн у б тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Иргэн, хуулийн этгээд У б е хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн у бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ." гэж, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Эрхийн у бүртгэл үнэн зөв байх бөгөөд у бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн у б мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна" гэж тус тус заасны дагуу тус б нь холбогдох хууль тогтоомж болон эвлэрлийн гэрээг үндэслэн Баянгол дүүргийн у б хэлтэст хүсэлт гаргаж тухайн орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Х, х бны өмчлөлд бүртгүүлж байсан ба ийнхүү бүртгүүлсэн нь Үл хөдлөх Хөрөнгийн лавлагаагаар нотлогддог.
Уг үйл явдлын дараа б тухайн орон сууцыг худалдан борлуулж, зээлийн өр төлбөрийг барагдуулах зорилгоор иргэн С.Отай 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/ВСС171208002-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ болон ЗБ/ВСС171208002-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулж Баянгол дүүргийн у б хэлтэст хүсэлт гаргаж тухайн орон сууцыг Х, х бнаас С.Оын өмчлөлд шилжүүлж бүртгэлийг хийлгэсэн.
Гэтэл У б е газрын У байцаагч Т.З нь тухайн орон сууцыг 2015 онд 201525011780 дугаартай эрүүгийн хэрэгт прокурорын тогтоолоор шилжих хөдөлгөөн хязгаарласан байхад 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Х, х бны өмчлөлд, мөн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр С.Оын өмчлөлд шилжүүлсэн үйлдэл нь у бүртгэлийг 2018 оны 6 дугаар сарын 21-ны өдөр батлагдсан У б е хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.1.7 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.1. 18.2 дахь хэсэг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан оргодол, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, У б үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмын 2.1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж дээрх хоёр бүртгэлийг хүчингүй болгох дүгнэлт гаргасан. Дээрх хоёр бүртгэл хийгдсэн үе буюу 2017 онд 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан У б е хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд Хяналтын у байцаагч нь үйл явдал болох үеийн хуулийг хэрэглэлгүй 2018 онд батлагдсан У б е хуулийг буцаан хэрэглэж дүгнэлт гаргасан байна. Мөн түүнчлэн, 2009 оны У б е хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "У б үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална;" гээд, мөн зүйлийн 3.1.4 дэх заалтад "үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;” гэж заасны дагуу тухайн орон сууцын өмчлөлийг б Ц.Мээс шилжүүлэн авах болон Х, х бнаас иргэн С.Оад орон сууцын өмчлөлийг шилжүүлэх үедээ Б нь холбогдох хууль тогтоомж буюу Иргэний хууль, У б е хууль тогтоомжид тус тус заасны дагуу орон сууцны өмчлөгч болсон.
Мөн бусдад шилжүүлэхдээ хууль тогтоомжид заасны дагуу буюу Баянгол дүүргийн у б е г хүсэлт гаргаж өмчлөлийг шилжүүлсэн байдаг. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт "Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр у бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд у бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно." гэж заасны дагуу дээрх бүртгэлүүдийг у бүртгэлд бүртгүүлэх үед уг орон сууцны шилжих хөдөлгөөнийг прокурорын тогтоолоор хязгаарласан талаар тус б нь мэдээгүй.
Учир нь тухайн үл хөдлөх хөрөнгийн лавлагаанд эд хөрөнгө битүүмжлэх тухай тусгай тэмдэглэл бичигдээгүй байсан тул б нь у бүртгэл дэх мэдээлэлд үндэслэн тухайн орон сууцыг бусдад шилжүүлэх хүсэлтийг гаргаж хууль ёсны дагуу өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Хяналтын у байцаагч Т.З нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Х, х бны өмчлөлд шилжүүлсэн бүртгэл, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн иргэн С.Оад шилжүүлсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгосон үйлдэл нь Баянгол дүүргийн у б хэлтсийн буруутай, алдаатай үйл ажиллагаа буюу битүүмжтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд бүртгэсэн үйлдлийн үр дагаврыг хууль ёсны дагуу, шударгаар өмчлөх эрх олж авсан Х, х б болон иргэн С.О нарт бий болгож, хууль ёсны дагуу эрх олж авсан өмчлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл гаргаж байна.
Иймд, У б е газрын Хяналтын у байцаагч Т.Зын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6538 дугаар “Бүртгэл хүчингүй болгох тухай" дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад заасны дагуу хүчингүй болгож ... өгнө үү.” гэжээ.
6.Нэхэмжлэгч С.О болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Энэ байрыг анх бны нэр дээр байхад нь авсан. У б газраас лавлагаа авахад бны нэртэй лавлагааг гаргаж өгсөн. Тийм болохоор би худалдаж авсан. Би цаана ямар бүртгэл хийгдсэнийг мэдэхгүйгээс болоод одоо хохирчихсон гомдолтой байна.” гэв.
7.Нэхэмжлэгч Х х б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Анх энэ байрыг 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдөр иргэн Ц.Мтэй зээлийн гэрээ байгуулж мөн тухайн өдөр байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан байсан. Ц.М нь зээлийн гэрээний үүргийн хэрэгжилтээ биелүүлэхгүй зөрчиж байсан учир Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч маргаан бүхий орон сууцны хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг тооцуулах хүсэлтийн дагуу у б гт шүүхийн шийдвэр гүйцэтгэх е гтай хамтран хүсэлт гаргаж шүүхийн шийдвэрийг биелүүлэн хурааж авсан барьцаа хөрөнгийг өр төлбөрт тооцон өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Дараа нь зээлийн гүйцэтгэлийг биелүүлэхийн тулд иргэн С.Оад зээлийн гэрээгээр худалдаж өмчлөлд нь шилжүүлсэн. У б газрын хяналт шинжилгээний газраас шалгалт явахад тухайн үед прокурорын тогтоолоор битүүмжлэлтэй байсан байна. Тиймээс б болон иргэн С.Оад шилжсэн бүртгэлийг хууль бус гэж үзсэн. Энэхүү бүртгэлийг манай байгууллага болон иргэн С.О хийгээгүй хуульд заасан баримтуудыг бүрдүүлж у бүртгэлд хүсэлтээ гаргаж лавлааг бүртгэлээ бүртгүүлсэн. Тэгтэл у бүртгэгчийн хийх ёстой үүргээ биелүүлээгүйг нэхэмжлэгч С.О болон Х х банд бурууг өгч бүртгэлийг хүчингүй болгосон нь бидний эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа учир бүртгэлийг хүчингүй болгох дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
8.Хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З шүүхэд гаргасан тайлбартаа:
“Иргэн Б.Уийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан гомдлын дагуу у б е хуулийн 18 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн эрхийн у б Ү-22 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой хяналт шалгалт хийсэн. Энэхүү хяналт шалгалтаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбын гудамж, дүгээр байрны тоот орон сууцыг 201525011780 дугаар эрүүгийн хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжилсэн байхад У бүртгэгчээр ажиллаж байсан Ж.Ү дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Х Х бинд улмаар иргэн С.Оын өмчлөлд шилжүүлж бүртгэсэн нь 2009 оны У б е хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.11 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.1.10 дахь заалт, 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн у б тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж, хууль бусаар бүртгэсэн болох нь тогтоогдсон. Иймд У б е хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад "үнэн зөв, бодитой ... байх", 16 дугаар зүйлийн 16.1.7 дахь заалтад "у б хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар у б үнэн зөв, бодит байдлыг хангах", 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "У б байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь у б үйл ажиллагаа болон у б хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина.", мөн зүйлийн 18.2 дахь хэсэгт "У б хяналтын чиг үүргийг у е байцаагч, хяналтын у ахлах байцаагч, хяналтын у байцаагч ... хэрэгжүүлнэ.", мөн зүйлийн 18.7.1 "хяналт шалгалтын явцад у б хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах" гэж Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт "Гомдлыг албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ." гэж тус тус заасныг баримтлан эрхийн у б Ү-22 дугаартай орон сууцыг Х х бны өмчлөлд шилжүүлсэн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэл, иргэн С.Оын өмчлөлд шилжүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгох тухай хяналтын у байцаагчийн 2022 оны 6538 дугаар дүгнэлтийг үйлдсэн болно.
Хяналт шалгалтын хүрээнд Захиргааны е хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдэд тайлбар саналыг сонсох ажиллагааг зохих журмын дагуу хийсэн боломжоор хангасан. Зохих этгээдүүдэд мэдэгдсэн. Х х бнаас манай архивд баримт байхгүй гэж тогтоосон хугацаанд тайлбар ирүүлээгүй. У б У б тухай хуулиар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн буюу хориг тавьсан тохиолдолд өмчлөх эрх шилжүүлэх, бүртгэлд өөрчлөлт оруулахыг хориглодог.
Бүртгэл хөтлөхөд у бүртгэгчийн мэдээллийн санд хоригтой тохиолдолд түдгэлзүүлсэн хоригтой гэж улаан цонх гарч ирдэг. У бүртгэгч хайнга хандсан байлаа гэхэд тэр цонхыг харна. Программд мэдээлэл орсон байсан. Тэгж байж дараагийн бүртгэлийг бүртгэдэг. Манай байгууллага сар болгон хороо, хороогоо хариуцсан бүртгэгч нар хороогоо өөрчилж сэлгэж бүртгэл хийдэг. Тэгтэл энэ бүртгэл нь дахин С.О руу шилжихэд н.Ү бүртгэгчид бүртгэгдсэн байдаг. Эхний удаа анзаараагүй бүртгэлээ гэхэд дараагийн удаа орж ирэхэд хориг цуцлагдаагүй учир тэр мэдээлэл гарч ирнэ. Тэгэхэд давхар бүртгэсэн нь у бүртгэгчийн байцаагч оролцсон байж болзошгүй гэж хардлага байгаа. Эвлэрсэн захирамж өр төлбөртэйд тооцож энэ үл хөдлөх хөрөнгөө шилжүүлнэ гэдгийг баталсан шийдвэр. Шүүхийн шийдвэр дээр энэ үл хөдлөх хөрөнгийг Х х бны өмчлөлд шилжүүл гэж гараагүй. Зөвхөн өр төлбөрт тооцож гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн. Х х б болон тухайн өмчлөгчөөр бүртгэлтэй байсан этгээдийн хооронд ямар нэгэн байдлаар өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой гэрээ хэлцэл байхгүй буюу барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой бүрдэл дутуу байсан. Ийм баримтыг үндэслэж бүртгэсэн.
У б байгууллагын хяналт шалгалтын г буюу хяналтын у байцаагч нь у б хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл у б хууль тогтоомжийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд тухайн зөрчлийг арилгах арга хэмжээг авдаг. У б е хуулийн 18.7.1 дэх хэсэгт, зөрчлийг арилгах арга хэмжээг чиг үүргийнхээ дагуу авах эрх, үүргийг хуульчилж өгсөн. Энэ б зөрчлийн тухайд нэгэнт илэрхий зөрчил илэрсэн учир чиг үүргийнхээ дагуу арилгах арга хэмжээг авах үүрэгтэй. Зөрчлийг арилгах арга хэмжээ авах гэхээр бүртгэлд засвар өөрчлөлт оруулах боломжгүй учир бүртгэлийг түдгэлзүүлэх дүгнэлтийг дахиад зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүгнэлт гаргаад энэ зөрчлийг арилгах арга хэмжээ нь тухайн хууль бус бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд шийдвэр гаргасан.
Энэ шийдвэр нь У б е хууль болон хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр учир нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байгаа. Хяналтын у байцаагч О нь тухайн нөхцөл байдлыг мэдэхгүйгээр авсан тухай ярьж байна. Энэ тохиолдолд у б байгууллагаас шударга эзэмшигч мөн эсэхийг тогтоох үүрэг байхгүй. Зөрчил арилгах арга хэмжээгээ л авсан. Харин С.Оын хувьд өөрөө холбогдох байгууллагаар эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгосны дараа У б байгууллагад дахин хандах эрх нь нээлттэй байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.
9.Гуравдагч этгээд Б.У шүүхэд гаргасан тайлбартаа:
“Х х б нь Ц.Мийн өмчлөлд байх Ү-22 б дугаартай Баянгол дүүргийн 18 дугаар хороо дүгээр байрны 6 тоот орон сууцыг /2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр/ зээлийн барьцаанд шилжүүлэн авсан" гэх баримттай танилцлаа. Өөрөөр хэлбэл Х х б нь иргэн Ц.Мтэй 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ хийснээр 2014 онд зээлийн харилцаатай болсон нь уг баримтаас харагдаж байгаа бол харин
1.Б.У миний бие Ц.Мтэй 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Зээлийн харилцаатай байсан болох нь,
2.Мөн Ц.М нь Х х бнаас Y-22 б дугаартай орон сууцны зээлийг /2014.08.11/ тус бнаас авахдаа,
Уг зээлийн урьдчилгаа болох нийт 27.000.000 төгрөгийг Б.У надаас авсан нь, "Ц.М, Ц.М нарт холбогдох эрүүгийн 201525011780 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагаануудаар тус тус тогтоогдож эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээр мөн хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн болохыг эрүүгийн 201525011780 дугаартай хавтаст хэрэгт хавсрагдсан дараах нотлох баримтуудаар" Б.У миний бие уг нэмэлт тайлбарыг хийж байна.
Үүнд: Х х б нь Ц.Мт орон сууцны зээлийг олгохдоо уг зээлийн урьдчилгаа мөнгөний эх үүсвэрийг бүрэн гүйцэт судлаагүй.
1.Х х бны зээлийн ажилтан нь Ц.Мт орон сууцны зээлийг олгохдоо 2013 оны "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1 заалт"-ыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь: Аль ч б нь их хэмжээний мөнгөн дүнтэй гүйлгээний эх үүсвэрийг бүрэн гүйцэт нягталж судалдаг ба уг орон сууцны зээлийн урьдчилгаа мөнгө нь зээлдэгч Ц.Мийн данснаас огт гараагүй мөн түүний гэр бүлийн гишүүдийн данснаас ч гараагүй болно.
2.2014 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Х х б нь Ц.Мтэй ЗГ-RCC 2014080401-1 дугаартай орон сууцны зээлийн гэрээг хийсэн байдаг ба уг орон сууцны зээлийн урьдчилгаа 27.000.000 сая төгрөгийг Ц.М нь Б.У надад "Эгчээ та байрны зээлийн урьдчилгаа мөнгийг зээлбэл бид хоёр байрны зээлээ авчхаад зээлсэн мөнгөнүүдээ бүгдийг нь танд төлнө эгчээ" гэж худал хэлж итгүүлэн нийт 27.800.000 төгрөгийг надаас зээлж авсан бөгөөд уг мөнгийг Б.У би
2.1. Төрийн бны өөрийн эзэмшлийн 340601343103 тоот сертификатын гэрээгээ цуцалж 2014 оны 7 дугаар сарын 24-ны өдөр 20.000.000 сая төгрөгийг зарлагдан авч,
2.2. Мөн би Хас бны өөрийн эзэмшлийн харилцах данснаас 4.890.000 төгрөгийг тус тус зарлагадан авч, Х х бны Ц.Мийн 45 тоот данс руу нь:
2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 800.000 төгрөгийг
2014 оны 7 дугаар сарын 24-ны өдөр 17.000.000 төгрөгийг
2014 оны 7 дугаар сарын 24-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн ажиллагаанууд болох хохирогч болон яллагдагч нарын мэдүүлгүүдээр мөн бны гүйлгээний хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр болон мөнгө шилжүүлсэн бны орлогын гүйлгээний баримтуудаар түүнчлэн Аудитын дүгнэлтээр болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр тус тус хангалттай бүрэн тогтоогдсон болно.
Мөн түүнчлэн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн № 85 дугаартай гэм буруугийн шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Ц.М мэдүүлэхдээ: "Х х бнаас зээл авахаас өмнө буюу "хохирогч Б.Утэй 2012 оноос эхэлж зээлийн харилцаатай болсон” гэж, мөн Х х бнаас орон сууцны зээлийг авахдаа, зээлийн урьдчилгаа болох 27.000.000 сая төгрөгийг Б.У эгчээс авсан" гэж у яллагчийн асуусан асуултад хариулж мэдүүлсэн нь № 85 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 8-р хуудсанд тэмдэглэгдсэн байдаг.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр Хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн ахмад нь: “2018 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн "яллагдагч Ц.М, Ц.М нарт холбогдох эрүүгийн 201525011780 дугаартай хэрэгт ... тусгай мэдлэг бүхий шинжээчээр аудитын шинжилгээг хийлгэх шаардлагатай" гэх аудитын шинжээчийг томилсон "Мөрдөгчийн тогтоол"-д болон, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн уг хавтас хэрэгт хийгдсэн аудитын шинжилгээ болох "...аудитын дүгнэлт нь үндэслэлтэй эсэхт ... тусгай мэдлэг бүхий шинжээчээр эдийн засгийн шинжилгээг хийлгэх шаардлагатай" гэх эдийн засгийн шинжээчийг томилсон "Мөрдөгчийн тогтоол"-д тус тус хэргийн материалд авагдсан үйл баримтуудын цаг хугацааны дарааллыг 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс... гэж тодорхой бичсэн байдаг.
2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн "А" ХХК-ийн № 18/21 дугаартай Аудитын дүгнэлтэд болон 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн № 168 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тус тус Б.Уээс Ц.Мийн данс руу мөнгө шилжин орсон хугацааг 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс ... гэж тодорхой тэмдэглэсэн байдаг.
Ц.М нь 2014 оны 7 дугаар сарын 23, 24-ний өдөр Б.У надаас авсан 27.800.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 45 тоот дансандаа байршуулж, 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 30.000.000 төгрөгийг зарлагдаж орон сууцны зээлийн урьдчилгаанд байршуулан, 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Y-22 б дугаартай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь Ц.Мийн нэр дээр гарч, 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Х х бтай орон сууцны зээлийн гэрээ хийж, 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нийт 62.000.000 төгрөгийн зээлийг авсан болох нь бны дансны гүйлгээний хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон.
Цагдаа, прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэгт "яллагдагч Ц.Мийн Ү-22 б дугаартай орон сууцыг битүүмжлэхээс өмнө Х х б нь У б газрын Эд хөрөнгийн б хэлтэст хандаж уг орон сууцны хориг тавиулах” эрх нь банд нээлттэй байсан.
Мөрдөн байцаалтын шатанд цагдаа, прокурорын байгууллагаас Х х банд удаа дараа албан тоот бичиг болох: “Ц.М ... нар нь ... гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа талаар/ эрүүгийн хуулийн зүйл заалтыг тодорхой бичиж "эрүүгийн 201525011780 дугаартай хэргийн сэжигтэн, яллагдагч Ц.М ... нарын харилцах 45 ... тоот дансны, 45******* ... тоот зээлийн дансны хуулганууд мөрдөн шалгах ажиллагаанд шаардлагатай" гэх албан тоот бичгүүдийг хүргүүлж тус бнаас шаардлагатай баримтуудыг удаа дараа авсаар байхад, Х х бны зүгээс У б газрын эд хөрөнгийн б хэлтэст хандаж, өөрийн бны зээлдэгчийн эзэмшлийн орон сууцны шилжих хөдөлгөөнд хориг тавиулах эрх нь банд байсаар байхад шаардлагатай арга хэмжээг огт аваагүй хэр нь, яллагдагчтай үгсэн хуйвалдаж, эрүүгийн хэрэгт хуульд заасан журмын дагуу орон сууцыг битүүмжилж, өмчлөх эрхийг шилжүүлэхийг түдгэлзүүлсэн, түдгэлзүүлсэн шийдвэр нь одоо ч цуцлагдаагүй хэвээр байхад өмчлөх эрхийг шилжүүлэн авч бусдад зарж борлуулсан нь хууль зөрчсөн үйлдэл байна.” гэжээ.
10.Гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ц.Мтэй би 2012 оны 7 дугаар сараас эхлээд зээлийн харилцаатай байсан. Х х б орон сууцыг зээлийн өр төлбөрт тооцож авсан гэж яриад байна. Надаас зээлийн урьдчилгаа 27 сая төгрөгийг авч байрны урьдчилгаанд өгч худалдаж авсан. Энийг х х б шалгах ёстой байсан. Их хэмжээний мөнгө орж ирсэн тохиолдолд орлого хэрхэн орж ирсэн тухай Х х бнаас шалгах ажиллагааг дутуу хийсэн гэж үзэж байна. Надад байраа барьцаалж зээл авч хохирол мөнгийг барагдуулж өгнө гэж х хэлсэн. Тэгээд залилангийн эрүүгийн хэрэгт шалгагдаж тухайн орон сууцыг битүүмжилсэн. Прокурорын газраас залилангийн хэрэгт холбогдож шалгагдаж байгаа тухай Х х банд албан бичиг явуулсан албан тоот авагдсан байдаг. У б газраас эрүүгийн хэргийн өр төлбөрт битүүмжлэгдсэн лавлагаа мөн гаргасан байдаг. Тэгтэл эрүүгийн хэргийн битүүмжид авсан байсан хөрөнгийг яаж шилжүүлсэн нь У б газраас программд улаанаар тэмдэглэснийг шилжүүлсэн байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч С.О, Х х б ХХК нарын У б е г, У б е газрын у байцаагч Т.Зт тус тус холбогдуулан гаргасан У б е газрын у байцаагч Т.Зын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6538 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр маргасан:
2.1.С.Оаас Би 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Х х бны Чингэлтэй дүүргийн салбараас Баянгол дүүргийн 18 дугаар хороо дүгээр байр 6 тоот 53.5 м.кв байрыг 8% ипотекийн зээлээр авсан тул 6538 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох,
2.2.Х х б ХХК-иас Ү-22 дугаар орон сууцыг иргэн Ц.Мээс зээлийн өр төлбөрт 2017 онд шилжүүлэн авсан,
2.3.Ц.М нь авсан зээлээ төлөөгүй тул 2017 онд тус б нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах зорилгоор шүүхэд хандсан бөгөөд шүүхийн шатанд Ц.Мт болон Х, х б эвлэрч тухайн орон сууцыг зээлийн ор төлбөрт тус банд шилжүүлэхээр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж тухайн орон сууцыг бны өмчлөлд шилжүүлэн авсан,
2.4.Тус б нь холбогдох хууль тогтоомж болон эвлэрлийн гэрээг үндэслэн Баянгол дүүргийн у б хэлтэст хүсэлт гаргаж тухайн орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Х, х бны өмчлөлд бүртгүүлсэн,
2.5.Тухайн орон сууцыг худалдан борлуулж, зээлийн өр төлбөрийг барагдуулах зорилгоор иргэн С.Отай Худалдах, худалдан авах гэрээ, Орон сууцны зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулж Баянгол дүүргийн у б хэлтэст хүсэлт гаргаж тухайн орон сууцыг Х, х бнаас С.Оын өмчлөлд шилжүүлсэн,
2.6.Хяналтын у байцаагч нь үйл явдал болох үеийн хуулийг хэрэглэлгүй 2018 онд батлагдсан У б е хуулийг буцаан хэрэглэж дүгнэлт гаргасан,
2.7.Бусдад шилжүүлэхдээ хууль тогтоомжид заасны дагуу буюу Баянгол дүүргийн у б е г хүсэлт гаргаж өмчлөлийг шилжүүлсэн,
2.8.Дээрх бүртгэлүүдийг у бүртгэлд бүртгүүлэх үед уг орон сууцны шилжих хөдөлгөөнийг прокурорын тогтоолоор хязгаарласан талаар тус б нь мэдээгүй. Учир нь тухайн үл хөдлөх хөрөнгийн лавлагаанд эд хөрөнгө битүүмжлэх тухай тусгай тэмдэглэл бичигдээгүй байсан.
2.9.Бүртгэлийг тус тус хүчингүй болгосон үйлдэл нь Баянгол дүүргийн у б хэлтсийн буруутай, алдаатай үйл ажиллагаа буюу битүүмжтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд бүртгэсэн үйлдлийн үр дагаврыг хууль ёсны дагуу, шударгаар өмчлөх эрх олж авсан Х, х б болон иргэн С.О нарт бий болгож, хууль ёсны дагуу эрх олж авсан өмчлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн.
3.Анх 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдөр /1х-х 95 дахь тал/ Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 хороолол Жалханц хутагт Дамдинб гудамж дүгээр байр, 6 тоотод байрлах 53.5 м.кв орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг у б Ү-22 дугаарт А.Э*******, С.*******, Э.Г******* нарын өмчлөлд бүртгэсэн, 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр /1х-х 100-102 дахь тал/ уг орон сууцыг Ш.Д*******, А.А*******, Д.Т******* нарын өмчлөлд, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр /1х.х 107-109 дахь тал/ Ц.Мийн өмчлөлд шилжүүлж, 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны БГ-RCC2014080401-1-1 дугаар /1х.х 114 дэх тал/ гэрээгээр Х х б ХХК-д орон сууцны зээлийн барьцаанд тавьсан байна.
4.Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор /1х.х 121 дэх тал/ “...Ц.Мийн өмчлөлийн Ү-22 эд хөрөнгийн эрхийн у б дугаар бүхий орон сууц бүхий эд хөрөнгийг битүүмжилж, эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх эрхийг хязгаарласан.
5.Энэхүү тогтоолын дагуу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 8ш3/3884 дүгээр /1х.х 120 дахь тал/ албан бичгээр Баянгол дүүргийн б хэлтэст “...Ц.Мийн өмчлөлд байх Ү-22 эд хөрөнгийн эрхийн у б дугаар бүхий орон сууцны өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнд хориг тавих талаар мэдэгдсэн байна.
6.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01398 дугаар /1х.х 132 дахь тал/ захирамжаар Х х бны нэхэмжлэлтэй Ц.М, Ц.М*******аа нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 74.239.429,18 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах” шаардлага бүхий иргэний хэргийг үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинб гудамж, байрны 6 тоот хаягт байрлах 53.5 м.кв орон сууцаар хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
7.Дээрх шүүгчийн захирамжаар маргаан бүхий орон сууцыг Х х бны өмчлөлд шилжүүлээгүй, зээлийн гэрээний үүрэгт 74.239.429,18 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг Ц.М, М*******аа нар зөвшөөрснийг баталсан.
Өөрөөр хэлбэл, Х х б болон тухайн өмчлөгчөөр бүртгэлтэй байсан этгээдийн хооронд ямар нэгэн байдлаар өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой гэрээ хэлцэл байхгүй буюу барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй байна.
8.Ц.М нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд дээрх үл хөдлөх эд хөргийг Х х бны өмчлөлд шилжүүлэх хүсэлт гаргаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 102/ГХ2017/00770 дугаар /1х.х 135 дахь тал/ Шүүхийн гүйцэтгэх хуудас гарч, мөн Х х бны 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 5/3242 дугаар /1х.х 139 дэх тал/ албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд уг үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэх хүсэлт, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 5/4168 дугаар /1х.х 143 дахь тал/ албан бичгээр Баянгол дүүргийн Эд хөрөнгийн эрхийн у б хэлтэст өөрийн өмчлөлд шилжүүлж, у б гэрчилгээ гаргуулах хүсэлт, Баянгол дүүргийн Эд хөрөнгийн эрхийн у б хэлтэст 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 5/4169 дүгээр албан бичгээр /1х-х 128 дахь тал/ Барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх хүсэлт тус тус гаргасан байна.
9.Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 00419 дүгээр /1х.х 124 дэх тал/ Шүүхийн гүйцэтгэх хуудас, тус албаны 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 3/10600 дугаар /1х-х123 дахь тал/ албан бичгээр Ц.Мийн өмчлөлийн эрхийн у б Ү-22 дугаарт бүтгэлтэй орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эсэх талаар тодруулсан бөгөөд Баянгол дүүргийн у б хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 675 дугаар /1х-х 126 дахь тал/ албан бичгээр “...орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүллээ. Уг орон сууц нь Х х б ХХК-ийн орон сууцны зээлийн барьцаанд бүртгэлтэй” гэх хариу өгчээ.
10.Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1/22777 дугаар /1х.х 129 дэх тал/ албан бичгээр “...Ц.Мийн ... орон сууц нь үүргийн гүйцэтгэлийн барьцаанд шилжигдэж байх тул ... түдгэлзүүлсэн орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээх” талаар Баянгол дүүргийн у б хэлтэст мэдэгдэж, мөн хэлтсийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1510 дугаар /1х.х 130 дахь тал/ албан бичгээр “...уг үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээсэн болохыг мэдэгдэж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээсэн” гэх албан бичиг хүргүүлсэн байна.
11.Маргаан бүхий орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр /1х.х 151 дэх тал/ үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн у б Ү-22 дугаарт Х х б ХХК-ийн өмчлөлд, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Х х б ХХК, С.О нарын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг үндэслэн /1х.х 154 дэх тал/ 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр С.Оын өмчлөлд бүртгүүлж, /1х.х 178 дахь тал/ Х х б ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны ЗБ/ВСС171208002-1-1 дүгээр /1х-х 184 дэх тал/ гэрээ байгуулсан.
12.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/782 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар “Ц.М ... нарыг ... бүлэглэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө болох мөнгө төгрөгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”, 8 дахь заалтаар “... хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Ц.Мийн Ү-22******* дугаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц худагт Дамдинбын гудамж дүгээр байрны 06 дугаар орон сууцыг төлбөрт тооцуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны мэдэлд шилжүүлж...” шийдвэрлэсэн нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ДШМ/914 дүгээр магадлалаар “...Ү-22******* дугаар гэснийг Ү-22 гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж”, Монгол У Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 743 дугаар тогтоолоор Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар хүчин төгөлдөр болсон.
13.Дээрх шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх е газрын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 143/01 дүгээр Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.
14.Гуравдагч этгээд Б.Уийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр У б хяналт шалгалтын гт гаргасан “шилжих хөдөлгөөнд хориг тавигдсан буюу 201525011780 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжид байсан дээрх орон сууц өөр хүний өмчлөлд шилжсэн” гэх гомдлын дагуу /1х.х 46 дахь тал/ У б е газраас хяналт шалгалт хийж, у байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6062 дугаар /1х-х 43 дахь тал/ дүгнэлтээр бүртгэлийг түдгэлзүүлж, 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 6538 дугаар /1х.х 39 дэх тал/ дүгнэлтээр “эд хөрөнгийн эрхийн у б Ү-22 дугаар ... орон сууцыг Х х б ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэл, С.Оын өмчлөлд шилжүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон.
15.У б е газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/406 дугаар /1х-х 55 дахь тал/ тушаалаар Х х б ХХК болон С.Оын нэр дээр маргаан бүхий орон сууцыг эд хөрөнгийн эрхийн у бүртгэлд бүртгэсэн Баянгол дүүрэг дэх У б хэлтсийн у бүртгэгч Ж.Үг албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг дурдах нь зүйтэй.
16.У б е хуулийн /2009 оны/ 11 дүгээр зүйлийн 11.5.1-т “у бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах;”, 11.5.3-т “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол у бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 11.5.5-т “энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан у б талаар шүүх, цагдаа, прокурор зэрэг эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу у бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг б хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх;”, 18 дугаар зүйлийн 18.1.10-т “у бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай У е бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж у бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх;”
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн у б тухай хуулийн /2003 оны/ 20 дугаар зүйлийн 20.1.4-т “шүүх, арбитр, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан;”, 20.5-т “Энэ хуулийн 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн у бүртгэлд өөрчлөлт оруулна.” гэж заасан.
17.Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбын гудамж, дүгээр байрны 6 тоот орон сууцыг эрүүгийн 2015 25011780 дугаар хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор уг орон сууцыг битүүмжилсэн нөхцөл байдал арилаагүй, битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх эрхийг хязгаарласан байхад у б байгууллага нь Х х б ХХК-ийн болон С.Оын өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн нь хууль бус болжээ.
18.Ийнхүү эрхийн у б Ү-22 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг Х х б ХХК-ийн өмчлөлд 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр, С.Оын өмчлөлд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хууль бусаар бүртгэсэн бүртгэлийг тус тус хуульд нийцүүлэн хүчингүй болгосон У б е газрын У байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 6538 дугаар дүгнэлт нь У б е хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад "үнэн зөв, бодитой ... байх", 16 дугаар зүйлийн 16.1.7 дахь заалтад "у б хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар у б үнэн зөв, бодит байдлыг хангах", 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "У б байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь у б үйл ажиллагаа болон у б хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина.", мөн зүйлийн 18.2 дахь хэсэгт "У б хяналтын чиг үүргийг у е байцаагч, хяналтын у ахлах байцаагч, хяналтын у байцаагч ... хэрэгжүүлнэ.", мөн зүйлийн 18.7.1 "хяналт шалгалтын явцад у б хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах" гэж заасанд нийцжээ.
19.Иймд нэхэмжлэгч С.О, Х х б ХХК нарын У б е г, У б е газрын у байцаагч Т.Зт тус тус холбогдуулан гаргасан У б е газрын у байцаагч Т.Зын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6538 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
20.Маргаан бүхий У байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 6538 дугаар дүгнэлтэд дурдсанаар Х х б ХХК болон С.О нар нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.У б е хуулийн /2009 оны/ 11 дүгээр зүйлийн 11.5.5, 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн у б тухай хуулийн /2003 оны/ 20 дугаар зүйлийн 20.1.4, У б е хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 18 дугаар зүйлийн 18.1, 18.7.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.О, Х х б ХХК нарын У б е г, У б е газрын у байцаагч Т.Зт тус тус холбогдуулан гаргасан “У б е газрын у байцаагч Т.Зын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6538 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.У тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч С.О, Х х б ХХК нарын у тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг у орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН