Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2023/0388

 

 

 

 

  

     2023           04           24                                        128/ШШ2023/0388

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн длж, Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Г*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.О*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Б*******,

Хариуцагч: Н З д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б******* нарыг оролцуулан, н З даргын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/604 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, иргэдийн төлөөлөгч М.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн д Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Г*******од н З даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/913 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар 1000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.

Н З даргын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/604 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.Г*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.

             2.Нэхэмжлэгч Б.Г******* тус шүүхэд 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШЗ2021/7206 дугаар захирамжаар бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШЗ2021/7815 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж ирүүлээгүй тул нэхэмжлэлийг буцааж, Б.Г*******ын гсан гомдлыг н З д хянаад 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 07/4283 дугаар албан бичгээр хариу өгч, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШЗ2021/8330 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

             3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Б.Г******* миний бие Н газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 м.кв газрыг амины сууцны зориулалтаар эзэмшихээр зохих баримт материалыг бүрдүүлж, газрын тухай холбогдох хууль тогтоомжийн дагуу газрын дуудлага худалдааны анхны үнэд 7,640,000 төгрөгийг Төрийн сангийн дансанд төлсний үндсэн дээр Н Газар, барилгажилтын зөвлөлийн хурлаар дэмжигдэж, холбогдох хууль тогтоомжид тавигдсан шаардлагыг хангасан тул Н З даргын 2020 оны А/913 дугаар захирамжаар эзэмших эрхийг баталгаажуулсан. Үүний дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эзэмших эрхийн гэрчилгээ авсан бөгөөд гэрээнд заасан зориулалтын дагуу амины сууц барихаар холбогдох ажиллагаа хийгдэж, газрын төлбөрөө цаг тухайд нь төлж ирсэн.

Гэвч Н З даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/604 дүгээр захирамжаар шугам сний аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам с өмчлөгч зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн үндэслэлээр Б.Г******* миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

Тухайн газар дээр ц*******ы болон дулааны шугам с байхгүй, хамгаалалтын бүсэд хамаарахгүй бөгөөд Н З даргын 2020 оны А/913 дугаар захирамж нь үндэслэл бүхий юм.

Иргэн Б.Г******* миний бие тухайн газрыг эзэмших дуудлага худалдааны анхны үнэ, газрын төлбөр, тухайн газарт хийгдэхээр төлөвлөгдсөн ажилтай холбоотой зардал зэрэг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр үйл ажиллагаанд хууль ёсны итгэлийг хамгаалах, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг тус тус зөрчсөн шийдвэр гж, миний газар эзэмших эрхийг зөрчиж байна. Иймд Н З даргын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/604 дүгээр захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гсан тайлбартаа:

“Б.Г******* нь н газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу батлагдсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар хуулийн дагуу эзэмшсэн байдаг. Ингээд газрын дуудлага худалдааны үнийг нь төлөөд 2020 оны Н З даргын А/913 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр газар эзэмших захирамжийн хуулбарыг аваад Н З даргын Тамгын газар очиход Н З заргын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/604 дугаар захирамжийг анх мэдсэн. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамжийг Н Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдэхгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байдаг. Ингээд 9 дүгээр сарын 08-ны өдөр газар эзэмших захирамжаа авахаар очихдоо анх мэдээд, үүний дагуу шүүхэд хандсан. Н З даргын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийн гол үндэслэл нь шугам сний аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам с өмчлөгч зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл тухайн газар дээр ц*******ы болон дулааны шугам с байхгүй, хамгаалалтын бүсэд хамаарахгүй газар. Энэ нь төлөвлөгөөний дагуу батлагдаад газар эзэмшүүлж болно гэсэн батлагдсан зураглалын дагуу олгогдсон газар байгаа учраас Н З даргын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/604 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

          5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гсан тайлбартаа:

          Н З даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/913 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 м.кв газрыг иргэн Б.Г*******од амины сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.

          Монгол Улсын з захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Н З даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/604 дүгээр захирамжаар иргэн Б.Г*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.

          Ман бүхий газарт газар эзэмшүүлэх шийдвэр гхдаа шугам сний аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам с өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.

          Иймд н З даргын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/604 дүгээр захирамж нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гсан тайлбартаа:

          “Б.Г*******ын газар нь бохирын шугам стэй давхцалтайг тогтоосон. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд иргэн гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн сууц, орон сууц барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмших газрын хэмжээ нь 0.07 га байна гэж заасан. Б.Г******* нь 1000 м.кв-ыг эзэмшдэг. Илүү талбай дээр Газрын тухай хуульд заасны дагуу дуудлага худалдаа сонгон шалгаруулах зарчмаар газрыг өөрийн эзэмшилд авах бүрэн эрхтэй. Гэвч тухайн үед дуудлага худалдаа сонгон шалгаруулалтын зарчмаар газрыг аваагүй нь төрийн буруутай үйл ажиллагааны улмаас газар эзэмшүүлсэн байна гээд захирамж гсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 700 м.кв-аар Газрын тухай хуулийн 29 дэх хэсэгт зааснаар 700 м.кв газрыг үнэ төлбөргүй эзэмших эрх иргэн бүрт байгаа. 1000 м.кв гэдэгтээ байгаа, бид үзлэг хийсэн. Газар дээр очиж үзсэн. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1/3564 дугаар албан бичгээр энэ нь бохирын шугамын хамгаалалтын зурвастай хойд хэсгээрээ давхцаж байгаа гэдэг баримт ирүүлсэн. Нэхэмжлэгч талаас 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр мэдсэн гэж байна. Хавтаст хэрэгт мэдэгдсэн, хүргүүлсэн өдрийн баримт байдаг. Тийм болохоор сонсох ажиллагаа хийгдсэн. Харин Захиргааны ерөнхий хуульд зааснаар гомдол гх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа.” гэв.

          7.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гсан дүгнэлтдээ: “Би нэг их сайн ойлгож чадсангүй. Газрын ман яваад байх шиг байна. Дүгнэлт хэлж чадахгүй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Г*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, н З даргын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/604 дүгээр захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр ман бүхий актыг хүчингүй болгуулахаар мсан.

2.1.Н газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу, дуудлага худалдааны анхны үнэ 7.640.000 төгрөгийг төлж, н газар барилгажилтын зөвлөлөөр орж н З даргын 2020 оны А/913 дугаар захирамжаар газар эзэмшсэн.

2.2.Тухайн газар ц*******ы болон дулааны шугам, с байхгүй, хамгаалалтын бүсэд хамаарахгүй.

2.3.Н З даргын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/604 дүгээр захирамжаар шугам сний аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам с өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр н З даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/913 дугаар захирамжаар Б.Г*******од олгосон газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.

3.У******* Ц******* т******* с ТӨХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1/529 дүгээр албан бичгээр /1-р хавтасны 111 дэх тал/ Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Г*******ын эзэмшлийн 17******* нэгж талбарын дугаартай газарт ...эзэмшлийн шугам тоноглол байхгүй, хамгаалалтын зурвасын зөрчилгүй гэсэн тайлбар,

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын  11 дүгээр сарын 19-ний өдрийн 3/2265 дугаар албан бичгээр “... Б.Г*******ын  нэгж талбарын 17******* дугаар бүхий 1000 м.кв газар эзэмших эрх ... бусдын эзэмшил, өмчлөл, ашиглалтын газартай давхцалгүй...” /1-р хавтасны 34 дэх тал/ гэсэн лавлагаа ирү.

4.Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.”Шугам с нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам с өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж заасан.

Хот байгуулалт хөгжлийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 02/10/1209 дүгээр албан бичгээр “... 17******* дугаартай газрын ар талаар бохирын шугам сний хамгаалалтын зурвастай давхцалтай” /1-р хавтасны 199-200 дахь тал/ харуулсан схем зургаар Б.Г*******ын эзэмшил газарт ороогүй хил зааг нь хамгаалалтын зурвастай зарим хэсгээрээ давхацсан боловч хамгаалалтын зурвасын дотор ороогүй болох нь тогтоогдож байна.

5.Н Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 02-06/4472 дугаар албан бичгээр /1-р хавтасны 58 дахь тал/ Б.Г*******од мэдэгдэл хүргүүлсэн боловч уг баримт бичгийн бүртгэлд 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлснээр бичигдэж, мөн өдрөө тайлбар, саналаа ирүүлэхийг шаардсан нь цаг хугацааны хувьд хэрэгжих боломжгүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.”Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гх ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2.”Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг хариуцагчаас бодитойгоор хэрэгжүүлээгүй болохыг нотолж байна.

6.Н З даргын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/604 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.“Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах з захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ,” гэж заасныг зөрчиж Б.Г*******од газар эзэмшүүлсэн гэж үзэхээргүй байна.

7.Учир нь, Н иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 10/08 дугаар  /2-р хавтасны 21 дэх тал/ тогтоолын хавсралтаар баталсан төлөвлөгөөний Гурав дахь хэсгийн 9-д Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэхээр төлөвлөсөн газарт Б.Г*******од газар эзэмшүүлсэн байх тул хариуцагчийн “...2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасныг зөрчиж Б.Г*******од газар эзэмших эрх олгосон” гэх тайлбар  үндэслэлгүй байна.

8.Н З даргын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/604 дүгээр захирамжаар иргэн Б.Г*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэлгүйгээр хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.

          Хариуцагчийн “Ман бүхий газарт газар эзэмшүүлэх шийдвэр гхдаа шугам сний аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам с өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн, ... бохирын шугам стэй давхцалтайг тогтоосон.” гэх үйл баримтууд  тогтоогдсонгүй.

             9.Мөн хариуцагчаас Б.Г******* нь “дуудлага худалдаа сонгон шалгаруулалтын зарчмаар газрыг аваагүй нь төрийн буруутай үйл ажиллагаа ...” гэж газар эзэмших эрхийг дуусгавар болгосон үндэслэлдээ дурдсан боловч н Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0108/229 дүгээр албан бичгээр “... Дээрх газрын гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэд  7.640.000 / долоон сая зургаан зуун дөчин мянган/ төгрөгийг ... төлсөн байна...” гэх тайлбараар нэхэмжлэгч эзэмших хүсэлт гсан газрын дуудлага худалдааны анхны үнэ төлсөн нь нотлогдсон.

10.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гсан дүгнэлтдээ: “Би нэг их сайн ойлгож чадсангүй. Газрын ман яваад байх шиг байна. Дүгнэлт хэлж сайн чадахгүй байна.” гэснийг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн уг ман бүхий газрын хөрш зэргэлдээ газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон н З даргын захирамжийг хүчингүй болгосон үйл баримтууд шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

11.Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Б.Г*******оос н З дд холбогдуулан гсан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, н З даргын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/604 дүгээр захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1,  Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г*******оос н З дд холбогдуулан гсан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, н З даргын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/604 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гх эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.ДУЛАМСҮРЭН

                                               ШҮҮГЧ                              Ц.ОДМАА