Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 224

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтлөн,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч М.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Отгонтэнгэр овогт Мөнхжаргалын Мөнхбатад холбогдох эрүүгийн 1710000000013 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,   эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын  8 дугаар гудамж, 118 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Отгонтэнгэр овогт Мөнхжаргалын Мөнхбат/РД: УШ92061113/,

 

           Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч М.Мөнхбат нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Прайдайсе ресорт” гэх амралтын газарт Б.Эрдэнэжаргалыг “чанга ориллоо” гэх шалтгаанаар цохиж түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Б.Эрдэнэжаргалын: “...2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Парайдайс” гэх амралтын газарт найз нарын хамт амарсан. Тэгээд байж байхад 30 орчим насны 5 ах ирсэн. Тэгсэн чинь нэг ах намайг бассейнд орох уу гэхээр нь би үгүй би хувцсаа сольчихсон байна гэж хэлсэн чинь унхиагүй пизда вэ гэж хэлэхээр нь миний уур хүрээд хоорондоо маргалдсан. Тэгээд эргээд харахад хажууд шалдан зогсож байсан ах миний толгой руу баруун гараараа нэг удаа цохьсон. Тэгэхэд би урагшаа цементэн дээр нүүрээрээ унасан ба босоод ирэхэд үүдэн 2 шүд хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

Гэрч Г. Түвшинбаатарын: “...2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Парайдайс” гэх амралтанд амарч байхад уг амралтын газрын бассейнд 25-28 насны 4 эрэгтэй 1 эмэгтэй цуг бассейнд орсон. Тэгэхэд нэг улаан малгайтай хүүхэд согтуурсан байдалтай орж чадахгүй элгээрээ пүл хийтэл ороод байх юм хажууд үхэж гай болов хол очиж үхээрэй гээд орилоод байсан. Тэгээд би гэрт ороод удаагүй байтал хүмүүс орилолдоод байхаар нь хартал улаан малгайтай хүүхдийг 2-3 хүүхэд тойроод зогсчихсон одоо боль явъя гээд байсан тэр хүүхэд шүд хугалчихлаа гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-10 дугаар хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №9349 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

 

Шүүгдэгч М.Мөнхбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Парайдайс” гэх амралтын газар бассейнд орж байх үед Эрдэнэжаргал нь сэлж чадахгүй байж үхэж гай болов, холхон очиж үхээрэй  гэж хэлснээс болж маргалдан улмаар түүний толгойн ар хэсэгт гараараа нэг улаа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж хэрэгт холбогдохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 19 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18 дугаар хуудас/,

-Оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 20 дугаар хуудас/,

- Мэргэжлийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 21 дугаар хуудас/,

-МҮИС-н дипломны хуулбар /хх-ийн 22 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

          Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч М.Мөнхбат нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Прайдайсе ресорт” гэх амралтын газарт Б.Эрдэнэжаргалыг “чанга ориллоо” гэх шалтгаанаар цохиж түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Эрдэнэжаргалын мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/, гэрч Г. Түвшинбаатарын мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №9349 дугаартай дүгнэлт

  1. Б.Эрдэнэжаргалын биед  2 шүдний хугарал, дээд уруулын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмгэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 15 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

          Прокуророос шүүгдэгч М.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэнийг хянавал шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Эрдэнэжаргал нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд 800.000 төгрөг авсан,  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогчтой эвлэрсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан  байна.

 

Иймд шүүгдэгч М.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Мөнхбат нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.