Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2023/0467

 

2023 05 26 128/ШШ2023/0467

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г ХХК /РД:/,

Хариуцагч: Т,

Хариуцагч: Төын даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/289, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/21 дугаар тушаалаар байгуулагдсан Тендерийн ү нарын хоорондын тендерт шалгаруулахаас татгалзсан маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, хариуцагч Төын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, А.О, хариуцагч Үны дарга Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Төаас Г ХХК-д 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай А-1/903 дугаар албан бичгээр 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зарласан XIII.1.3.13 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ төсөл арга хэмжээ тоног төхөөрөмж нийлүүлэх тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтын дагуу техникийн тодорхойлолтын шаардлага хангаагүй тул тендерийг татгалзаж байна гэсэн мэдэгдэл хүргүүлсэн байна.

2. Дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч Г ХХК-аас Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан байх ба Сангийн яамнаас ...нийлүүлэгч нь үйлдвэрчийнхээ албан ёсны төлөөлөгч нь байх ..., ...нийлүүлэгч нь нийтийн тээврийн салбарт автобус нийлүүлж байсан туршлагатай байх... шаардлагыг тус тус хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн хариуг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03/1577 дугаар албан бичгээр өгчээ.

3. Улмаар нэхэмжлэгч Г ХХК нь Төын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/903 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай тендер шалгаруулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгох тендерт Г ХХК-ийг шалгаруулахыг Тт даалгах, Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03/1577 тоот Гомдол хянасан тухай шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасныг,

4. Тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШЗ2023/2969 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн Сангийн яаманд холбогдуулан гаргасан Сангийн яамны 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03/1577 дугаар Гомдол хянасан тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, харин үлдэх шаардлагад нь захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.

5. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Г ХХК-аас хамтран хариуцагчаар Төын даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/289, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/21 дугаар тушаалаар байгуулагдсан Тендерийн үг татаж, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай Тендерийн үны хурлын Г ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай Тендерийн үны бүх тендерээс татгалзсан зөвлөмжийг тус тус хүчингүй болгуулж, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг/ төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгох тендерт Г ХХК-ийг шалгаруулсан тэмдэглэл, зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхийг Төын Тендерийн үнд даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

6. Нэхэмжлэгч Г ХХК-ийн төлөөлөгч О.Ж шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Төаас 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зарласан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус /Улаанбаатар хот. Хан-уул дүүрэг/ нийлүүлэх БШУЯ202212166 дугаартай тендерт, тендерийн баримт бичигт заасан шалгуур шаардлагыг хангасан материал өгч шалгаруулалтад оролцсон. Гэтэл Төын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А-1/903 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай тендерт шалгаруулахаас татгалзсан шийдвэр гаргаж манай компанид мэдэгдсэн. Татгалзсан үндэслэлээ Нийтийн тээврийн салбарт автобус нийлүүлж байсан туршлагатай байх гэсэн шалгуурыг хангахгүй. Нийлүүлэгч Х******* ХХК нь үйлдвэрлэгч эсэх нь тодорхойгүй үйлдвэрлэгчийн албан ёсны төлөөлөгч мөн эсэх талаарх мэдээллийг ирүүлээгүй нь шаардлагад нийцэхгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Учир нь манай компанийн нийлүүлсэн нийтийн тээврийн автобусыг худалдан авсан А ХХК, К ХХК-ууд нь Улаанбаатар хотод хувиараа нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг, нийтийн тээврийн салбарын аж ахуйн нэгжүүд бөгөөд тус компаниудад бид бага, дунд, том оврын 3 төрлийн автобусыг гэрээ байгуулан нийлүүлсэн байтал нийтийн тээврийн салбарт автобус нийлүүлээгүй гэх шалтгаанаар татгалзсан нь үндэслэлгүй. Мөн манай компанийн явуулсан Техникийн тодорхойлолт файл дотор Х******* автомашин худалдаа ХХК-ийн эрх бүхий борлуулагчийн гэрчилгээ, албан бичиг болон автобусны гэрээг тус тус явуулсан байтал Нийлүүлэгч Х******* ХХК нь үйлдвэрлэгч эсэх нь тодорхойгүй, үйлдвэрлэгчийн албан ёсны төлөөлөгч мөн эсэх талаарх мэдээллийг ирүүлээгүй нь шаардлагад нийцэхгүй гэсэн нь үндэслэлгүй юм.

Улмаар манай компани нь Төын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А-1/903 тоот мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 621 дугаар албан бичгээр гомдол гаргасан. Гэтэл Сангийн яамны 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03/1577 тоот Гомдол хянасан тухай шийдвэрээр захиалагчийн татгалзал үндэслэлтэй байна гэсэн хариу өгсөн. Сангийн яамны үндэслэл нь А ХХК, К ХХК-иуд нь нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаггүй болох нь www.opendata.burtgel.gov.mn сайтаас тогтоогдсон гэсэн нь үндэслэлгүй. Учир нь эдгээр компаниуд нь манай компаниас нийтийн тээврийн хэрэгсэл худалдан авч хувиараа нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулж байгаагаа бидэнд мэдэгдэх шаардлагаггүй бөгөөд тус компаниуд нь www.opendata.burtgel.gov.mn-д бүртгэл хийлгээгүй нь манай компаниас шалтгаалах асуудал биш болно. Тендерийн шаардлагад нийтийн тээврийн салбарт автобус нийлүүлсэн байх шаардлага тавьсан болохоос хүлээн авсан байгууллага нь нийтийн тээврийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байх шаардлага тавигдаагүй. Манай нийлүүлсэн автобусыг Алтай догшин хайрхан ХХК, К ХХК-ууд нь худалдаж аваад нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг салбар, охин компанидаа нийлүүлж хувийн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж болно.

Ер нь бол автобус нь нийтийн тээврийн үйлчилгээнд л зориулагдсан тээврийн хэрэгсэл юм. Гэтэл Сангийн яам ийнхүү үндэслэлгүйгээр захиалагчийн татгалзлыг зөвтгөж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байгаа гэж хардаж байна. Сангийн яамны энэхүү шийдвэр нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны гомдол шийдвэрлэсэн баримт бичиг ч гэсэн манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Сангийн яамны 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03/1577 тоот шийдвэрийг хүчингүй болгохгүйгээр зөвхөн захиалагчийн шийдвэр, эс үйлдэхүйтэй маргах нь бидний эрх бүрэн сэргэхгүй байх нөхцөлийг үүсгэж байгаа тул ийнхүү нэхэмжлэлийн нэг шаардлага болгон гаргаж байна. Манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагуудаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан нэхэмжлэлийн төрлөөр гаргаж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т заасан шийдвэрийг шүүхээс гаргаж өгөхийг хүсэж байгаа болно.

Иймд Төын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А-1/903 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай тендерт шалгаруулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус /Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг/ төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгох тендерт Г ХХК-ийг шалгаруулахыг Тт даалган, Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03/1577 тоот Гомдол хянасан тухай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Мөн Тендерийн үны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай тэмдэглэл, мөн тус өдрийн 01 дугаартай захиалагчид өгсөн зөвлөмжөөр Г ХХК-ийн тендерийг хамгийн сайн гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэтэл хариуцагч Төаас хэрэгт ирүүлсэн тендерийн баримт бичигт 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай Тендерийн үны тайлан болон 2023 оны 03 дугаар сарын 06 өдрийн 06 дугаартай Тендерийн үны хурлын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр захиалагч Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн техникийн тодорхойлолтод заасан нийлүүлэгч нь нийтийн тээврийн салбарт автобус нийлүүлж байсан туршлагатай байх, нийлүүлэгч нь үйлдвэрлэгчийнхээ албан ёсны төлөөлөгч эсэхийг тус тус дахин хянах шаардлагатай гэж үзэн буцаасан гэжээ. Боловсрол, шинжлэх ухааны яам нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендер зохион байгуулах байгууллага болон тендер шалгаруулалтын үнд хөндлөнгөөс оролцох эрх хэмжээ байхгүй. Тендер шалгаруулалтын үны хурлын тэмдэглэл, зөвлөмжөөс татгалзах эрх хэмжээгүй.

Иймд 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай Тендерийн үны хурлын Г ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай Тендерийн үны бүх тендерээс татгалзсан зөвлөмжийг тус тус хүчингүй болгож, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус /Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг/ төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгох тендерт Г ХХК-ийг шалгаруулсан тэмдэглэл, зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхийг Төын Тендерийн үнд даалгаж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Тендер шалгаруулалтын ү хуралдаад Г ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэдгээр шалгаруулсан. Гэвч 2 үндэслэлээр татгалзсан. Нэгдүгээрт, техникийн тодорхойлолтод заасан үйлдвэрлэгч нь сургуулийн зориулалттай автобус үйлдвэрлэдэг туршлагатай байх гэсэн шалгуурыг хангаагүй байна. Хоёрдугаарт, нийлүүлэгч нь нийтийн тээврийн салбарт автобус нийлүүлж байсан туршлагатай байх гэсэн шаардлагыг ханаагүй байна гэсэн. Хуралдааны тэмдэглэлээс үзвэл захиалагч талаас эдгээр шаардлагыг хангахгүй байна гэсэн санал өгсний дагуу дахин үнэлгээ хийж бүх тендерээс татгалзсан. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор үйл ажиллагаа хууль бус болсон байна гэж үзэж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас явуулсан техникийн тодорхойлолт нь Тт явуулсан албан бичиг. Боловсрол, шинжлэх ухааны яамны 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2/4110 дугаартай албан бичиг явуулаад түүний хавсралтаар хариуг өгсөн. Энэхүү техникийн тодорхойлолтоор тендерийн өгөгдлийн хүснэгт буюу техникийн баримт бичгийг захиалагч талаас тусгуулаад явуулах ёстой. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас явуулсан энэ техникийн тодорхойлолт тендерт оролцогчдод шууд ач холбогдолтой биш, хамааралтай. Тендерт оролцогч нь энэ тендерийн өгөгдлийн хүснэгтийн дагуу материалаа бэлдэх ёстой. Тухайн тендерийн өгөгдлийн хүснэгтийн 18.6-т чадавх, туршлагын шалгуурыг тавьсан байгаа. 2020, 2021, 2022 оны туршлага мэдээллийг ирүүлнэ гэсэн. 18.6.2-т тендерт оролцогч өөрөө үйлдвэрлээгүй барааг тендерт нийлүүлэгчээр санал болгох тохиолдолд уг барааг нийлүүлэх боломжтой болохыг нотлох буюу үйлдвэрлэгчтэй байгуулсан гэрээ, энэ талаар гаргасан албан бичиг зэргийг ирүүлнэ гэсэн. Үйлдвэрлэгч нь автобус нийлүүлж байсан туршлагатай байх, нийлүүлэгч нь нийтийн тээврийн салбарт нийлүүлж байсан туршлагатай байх гэсэн шалгуур байхгүй. Энэ хүснэгийг харж материалаа бүрдүүлж өгнө. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн техникийн тодорхойлолт нь өөрөө хууль зөрчсөн байна. Техникийн тодорхойлолт гэдэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1-т зааснаар захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавих технологийн шаардлагыг тодорхойлсон бүрдүүлбэрийг хэлнэ. Үүнээс үзэхэд техникийн үзүүлэлттэй холбоотой байх ёстой байхад яамнаас явуулсан бичиг дээр үйлдвэрлэгч нь сургуулийн зориулалттай автобус үйлдвэрлэж байсан туршлагатай байх гэж байна. Хятадын автобус үйлдвэрлэдэг компани сургуулийн автобус үйлдвэрлэж байсан туршлагатай байх эсэх нь төдийлөн хамааралгүй гэж үзэж байна. Үйлдвэрлэгчид тавигдах шаардлага нь өөрөө техникийн тодорхойлолт биш. Тухайн техник ямар байх вэ гэдэг асуудал л байгаа. Тиймээс нийлүүлэгчид тавигдах шаардлага нь техникийн хүснэгтэд орсон байх шаардлагатай. Гэтэл тухайн өгөгдлийн хүснэгтэд тийм зүйл байхгүй байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т үтой холбоотой заалт буюу тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно гэж заасан. Гэтэл захиалагч буюу Төын даргаас ийм бичиг ирсэн нь хууль зөрчсөн процесс. Тендерийн үны гишүүд нь хараат бусаар, ашиг сонирхлыг зөрчилгүйгээр ажиллахаа илэрхийлээд, сургалтад суусан сертификатаа ирүүлээд, холбогдох маягтуудаа бөглөөд өгсөн байдаг. Гэтэл захиалагч байгууллагаас татгалзсан хариу өгөөд үүний дагуу шийдвэрлэсэн нь ашиг сонирхлын зөрчил үүссэн байна. Хараат бус байдлаа алдсан байна гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Тухайн тендерт манай компани ганцаараа оролцсон. Өмнө нь 3 удаа зарласан бөгөөд төсөв мөнгө нь хүрэхгүй байдаг тул компаниуд оролцдоггүй. Манай компани нь Х ХХК-ийн албан ёсны борлуулагч учраас тухайн компанитай гэрээ байгуулан энэ жилийн төлөвлөгөөнд тусгаад нийлүүлэх төлөвлөгөө гаргаад энэ тендерт оролцсон. Төсөвт өртгөөс 300 гаруй сая төгрөгийг хасаж оролцсон. Тухайн тендерт ү зөв дүгнээд шалгаруулсан. Худалдаа үйлчилгээний газрын дарга нь дуудаад тендерийн техникийн нөхцөл ийм байхгүй бол болохгүй гэдэг байдлаар цохолт хийсэн гэж ойлгосон. Ү дахин үнэлгээ хийгээд тендерийн баримт бичигт байхгүй шалгуураар манай компанийг шалгаруулаагүй. Тендерийн өгөгдлийн хүснэгтэд байгаа баримт бичгүүдийг бид нэг бүрчлэн бэлтгэн тендерт илгээсэн. 18 дугаар зүйлд нийтийн тээвэр нийлүүлж байсан байх гэдэг шалгуур байгаа. 18.6-т заасан ижил төстэй тээврийн хэрэгсэл, түүнтэй дүйцэхүйц тээврийн хэрэгсэл гэсэн шалгуур байгаа. 18.6.2-т өөрөө үйлдвэрлээгүй барааг нийлүүлэхдээ үйлдвэрлэгчтэй байгуулсан гэрээ нотлох баримт зэргийг ирүүлнэ гэсэн. Бид гэрээ, албан бичгээс гадна борлуулагчийн сертификатыг хамт тендерт илгээсэн. Холбогдох баримтыг ирүүлсэн байхад биднийг энэ шалгуураар унагасан. Тиймээс бид Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам Төыг зөв шийдвэр гаргасан байна гэсэн хариу өгсөн. Манай компани тендерийн баталгааны мөнгөө хураалгасан байдалтай байна. Тендерт манай компани дангаараа оролцоод байхад бүх боломжийг хаасан. Тиймээс энэ асуудлыг хуулийн дагуу зөв шийдвэрлэж өгнө үү гэв.

9. Хариуцагч Төаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төын даргын 2021 оны А/289 дүгээр тушаалаар ХІІІ.1.3.13 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ү байгуулагдсан. Тендерийн урилгыг Төрийн Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) болон үндэсний хэмжээний өдөр тутмын сониноор олон нийтэд зарлан мэдээлж, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тендерийг нээхэд 1 оролцогч /Г ХХК/ санал ирүүлсэн. Ү ирүүлсэн тендерүүдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Сангийн сайдын 2012 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн 194 дугаар тушаалын 03 дугаар хавсралтаар баталсан Тендерийн үнэлгээний заавар-ын дагуу үнэлэхэд шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А-1/903 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтын дагуу бүх тендерээс татгалзаж, тендер шалгаруулалтын үр дүнг цахим системд нийтэлсэн Г ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дээрх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтад ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу хянан үзэхэд шаардлагад нийцээгүй тул үны гишүүдийн олонхын саналаар 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр уг тендерээс дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд: Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр баталсан 2022 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус худалдан авахад тавигдах техникийн тодорхойлолт-д заасан Нийлүүлэгч нь нийтийн тээврийн салбарт автобус нийлүүлж байсан туршлагатай байх, Нийлүүлэгч нь үйлдвэрлэгчийнхээ албан ёсны төлөөлөгч байх гэсэн шалгуурыг тус тус хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтын дагуу техникийн тодорхойлолтын шаардлага хангаагүй тул татгалзсан. Г ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн үндэслэл агуулга хэсэгт БНХАУ-ын Х******* ХХК-ийн эрх бүхий борлуулагчийн гэрчилгээ, албан бичиг автобусны гэрээг тус тус хүргүүлсэн гэсэн байна. Тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн материалд Х******* ХХК-аас Г ХХК-д олгосон эрх бүхий борлуулагчийн гэрчилгээ, Дон фень маркийн сургуулийн автобус захиалгын гэрээ ирүүлсэн бөгөөд автобус захиалгын гэрээнд худалдан авагч талыг Г ХХК, нийлүүлэгч талыг Х******* автомашины худалдаа ХХК гэж тодорхойлсон байна. Гэтэл техникийн тодорхойлолтод нийлүүлэгч нь үйлдвэрлэгчийнхээ албан ёсны төлөөлөгч байх гэсэн шалгуур тавигдсан бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн материалд Х******* ХХК нь Дон фень загварын автобусыг үйлдвэрлэдэг гэсэн нотлох баримт ирүүлээгүй юм. Дон фень маркийн сургуулийн автобусыг БНХАУ-ын Дон фень моторс (http://www.dongfeng-global.com) компани үйлдвэрлэдэг талаарх мэдээллийг тухайн компанийн цахим хуудаснаас танилцаж болно. Тендерийн материалд ирүүлсэн автобусны танилцуулга, зураг зэргээс харахад тухайн тендерт санал болгосон автобусны үйлдвэрлэгч болон загвар тодорхой бус, аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон захиалгын гэрээнээс Дон фень загварын автобус нийлүүлэх мэдээлэл байгаа бөгөөд Х******* ХХК-ийн хувьд үйлдвэрлэгч биш нийлүүлэгч байхаар захиалгын гэрээнд заасан байгаа тул ү тендер шалгаруулалтын үнэлгээг хийхдээ тендерт ирүүлсэн материалын хүрээнд хийсэн.

Тендерийн баримт бичгийн ТШЗ 18.6-д Ижил төстэй гэрээний туршлага: 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй тээврийн хэрэгсэл нийлүүлсэн байх шаардлагатай гэж заасан бөгөөд Г ХХК-нь 2020 онд Кр*******ХХК-д 1,468,600,000 төгрөгийн нийтийн тээврийн үйл ажиллагаанд шаардагдах автобус нийлүүлэх гэрээг ирүүлсэн боловч Кр*******ХХК нь нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй тул техникийн тодорхойлолтын нийлүүлэгч нь нийтийн тээврийн салбарт автобус нийлүүлж байсан туршлагатай гэсэн шалгуурыг хангахгүй гэж татгалзсан. Г ХХК нь тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлсэн. Сангийн яамнаас 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Гомдол хянасан тухай албан бичгээр Г ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

10. Хариуцагч Төын Тендерийн ү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон тус Үны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус төсөл, арга хэмжээ нь Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ барилга, байгууламжийн жагсаалт-ын Х.1.3.16-д тусгагдсан бөгөөд Засгийн газрын 2021 оны Жагсаалт батлах тухай 359 дүгээр тогтоолоор худалдан авах ажиллагааг Тт хэрэгжүүлэхээр баталсан. Тус тендер нь нийт 3 удаа зарлагдсан. Хамгийн сүүлд 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зарлагдсан. Тус тендерт Г ХХК ганцаараа санал ирүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газраас баталсан жагсаалтад тусгагдсан улсын болон бүс нутгийн чанартай бараа, ажил, үйлчилгээний хувьд Т захиалагч юм. Төын даргын 2021 оны А/289 дүгээр тушаалаар байгуулагдсан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ү 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж, Г ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу хянан үзээд хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахаар шийдвэрлэж, үны зөвлөмж, дүгнэлтийг захиалагч буюу Төын даргад хүргүүлсэн. Улсын болон бүс нутгийн шинж чанартай тухайн тогтоолд тусгагдсан төсөл арга хэмжээнд Захиалагчийн эрх үүргийг хуульд заасны дагуу Т хэрэгжүүлдэг. 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн гэрээ дүгнэлтийг захиалагч хүлээн аваад, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтад заасны дагуу үны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үны зөвлөмжид тэмдэглэл үйлдэж, дахин хянан үзэхээр буцаасан.

Техникийн тодорхойлолт нь тендерийн өгөгдлийн хүснэгтэд байгаагүй шалгуур тавьсан байна гэж байна. Бид тендер зарлахдаа тендерийн баримт бичгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу боловсруулдаг. 19 дүгээр зүйлийн 19.2-т тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана гэсэн байдаг. Тендерийн баримт бичгийн 4 дүгээр бүлэгт бие даасан агуулга байгаа. Түүний хавсралтаар техникийн тодорхойлолт хавсаргав гэж заасан. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т техникийн тодорхойлолтын шаардлага гэсэн хэсэг байгаа.

Ү Сангийн сайдын 2021 оны 103 дугаар тушаалаар батлагдсан Үны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам-ын 5.7-д заасны дагуу захиалагчийн мэдэгдлийг хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дахин хуралдаж, мөн журмын 5.7.1-д заасны дагуу захиалагчаас ирүүлсэн шаардлага үндэслэлтэй гэж үзэн хууль тогтоомжид нийцүүлэн зөрчлийг арилгаж, үнэлгээний дүгнэлтийг дахин гаргасан. Хуульд заасны дагуу Төын дарга нь үны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих эрхтэй бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тухайн тендер шалгаруулалтын явцад ямар нэгэн байдлаар оролцоогүй болно.

Дахин гаргасан дүгнэлтийн хүрээнд тухайн Г ХХК-аас татгалзах агуулгыг тодорхойлоод үйлдвэрлэгч нь сургуулийн зориулалтын автобус үйлдвэрлэж байсан туршлагатай байх гэдэг шалгуурыг хангахгүй, мөн нийлүүлэгч нь үйлдвэрлэгчийн албан ёсны төлөөлөгч байх гэдэг шаардлагыг хангаагүй гэж татгалзсан. Энэ 2 агуулгын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн дарга н.Цгийн 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан тодорхойлолтын агуулгыг тендерт оролцогч хүлээн зөвшөөрөөд тендерт материалаа ирүүлсэн байгаа. Энэ тодорхойлолтыг хууль зөрчсөн байна, ямар нэг байдлаар өрсөлдөөнийг хязгаарласан байна гэж үзвэл тендер нээхээс өмнө хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах эрхтэй байсан. Одоогийн байдлаар гомдол гаргаагүй байна. Тухайн тодорхойлолтын шаардлагыг хангаж байна гэж нэхэмжлэгч өөрөө ирүүлсэн. Нийлүүлэгч нь үйлдвэрлэгчийн албан ёсны төлөөлөгч байх гэсэн хэсэгт ач холбогдол өгсөн. Х ХХК-тай нийлүүлэгчийн гэрээ байгуулсан байдаг. Энэ нь захиалгын гэрээ байгаа. Г ХХК нь тухайн бүтээгдэхүүнийг борлуулна гэсэн агуулга бүхий байгаа. Нэхэмжлэгч нь Сангийн яаманд гомдол гаргасан. 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гомдлыг хүлээж аваад 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэдэг хариу өгсөн. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэдэг нь хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Гомдол гаргаад тендерийн баталгааг улсын орлого болгосон. Хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3-т зааснаар тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тул тендерийн баталгааг улсын орлого болгоно гэсэн байгаа. Тендерт оролцогчоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх тухай журам бий. Тухайн журмын 3 дугаар зүйлд зааснаар гомдол хянан шийдвэрлэх байгууллагын гомдол хянан шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу ү байх ёстой гэв.

ҮНДЭСЛЭХ нь.

1. Нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих, 2023-2024 онд хэрэгжих, 5,400,000,000.00 төгрөгийн нийт төсөвт өртөгтэй, үүнээс 2023 онд 300,000,000.00 төгрөг нь санхүүжих, Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцад тусгагдсан уг яамны захиалгатай, БШУЯ/202212166 дугаар, XIII.1.3.13 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төаас зарласнаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь тендерийн урилгад заасны дагуу тендерийн баримт бичгийн үнэ, тендерийн баталгааг байршуулан тендер шалгаруулалтад оролцжээ.

3. Төын даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Ү байгуулах тухай А/289 дүгээр тушаалын нэг дэх заалтаар ХІІІ.1.3.13 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үг дарга, гишүүд, нарийн бичгийн дарга гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан ба улмаар тус газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Тушаалд өөрчлөлт оруулах тухай А/21 дүгээр тушаалаар ХІІІ.1.3.13 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үны гишүүн Э.Долгоржавыг чөлөөлж, О.Б*******ны гишүүнээр томилсон байна.

4. Дээрх Үноос тендерийн нээлтийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 10 минутад нээхэд, нэхэмжлэгч Г ХХК нь ганцаараа оролцохоор үнийн санал ирүүлсэн байх ба энэ талаар Үны 04 дүгээр тэмдэглэл үйлдэгдэж, үнэлгээний хурлыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

5. Тендерийн үны 05 дугаар тэмдэглэл ёсоор, Үны гишүүдийн 100 хувийн саналаар Г ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн дагуу хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

6. Энэхүү шийдвэрийн дагуу 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай Үны 01 дүгээр зөвлөмжөөр Г ХХК-тай 5,064,600,000.00 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид зөвлөмж болгож, тендерийн үнэлгээний тайлан, хурлын тэмдэглэл, холбогдох бусад материалыг хүргүүлсэн.

7. Харин дээрх зөвлөмжийг захиалагчийг төлөөлөх эрх бүхий этгээдээс гарын үсэг зурж баталгаажуулахгүйгээр захиалагчийн тэмдэглэл үйлдэж, үүндээ Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн техникийн тодорхойлолтод заасан нийтийн тээврийн салбарт автобус нийлүүлсэн эсэх, нийлүүлэгч нь үйлдвэрлэгчийнхээ албан ёсны төлөөлөгч эсэхийг хянан үзэх-ийг даалгаж буцаасан.

8. Ингэснээр Ү 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагт, 80 хувийн ирцтэйгээр цахимаар хуралдаж, Үны гишүүдийн олонхын саналаар Г ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсэгт заасны дагуу шаардлагад нийцээгүй тул мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсгийн дагуу татгалзаж, тендер шалгаруулалтыг хуулийн дагуу дахин зарлахаар шийдвэрлэсэн.

9. Энэ хүрээндээ, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Тендер шалгаруулалт амжилтгүй болсон тухай Үны 02 дугаар зөвлөмжөөр Тус газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/289 дугаар тушаалаар байгуулагдсан XIII.1.3.13 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ төсөл, арга хэмжээний шалгаруулалтад шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу бүх тендерээс татгалзаж дахин зарлах зөвлөмж болгож байна хэмээн Төын дарга Ц.Б*******д хүргүүлснийг, тэрээр гарын үсэг зурж баталгаажуулсан.

10. Хавтаст хэргийн 127 дугаар хуудас. ХІІІ.1.3.13 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үны 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тайланд дурдахдаа, Г ХХК Боловсрол шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн техникийн тодорхойлолтод заасан нийлүүлэгч нь нийтийн тээврийн салбарт автобус нийлүүлж байсан туршлагатай байх, нийлүүлэгч нь үйлдвэрлэгчийнхээ албан ёсны төлөөлөгч байх гэсэн шаардлагуудыг тус тус хангахгүй байна. Тендерийн үнэлгээний зааврын 7.1-д заасны дагуу хянан үзэх үе шатнаас шаардлагад нийцсэн тендер ирээгүй гээд Төын даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/289 дугаар тушаалаар ХІІІ.1.3.13 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Ү тендер шалгаруулалтын үнэлгээг хийж, Г ХХК-ийн ирүүлсэн тендер нь шаардлагад нийцээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийн дагуу татгалзаж тендер шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэв хэмээн Үны зөвлөмж гаргасан.

11. Хариуцагч, Төын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай А-1/903 дугаар албан бичгээр 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зарласан XIII.1.3.13 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ төсөл арга хэмжээ тоног төхөөрөмж нийлүүлэх тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтын дагуу техникийн тодорхойлолтын шаардлага хангаагүй тул танай тендерийг татгалзаж байна гэсэн мэдэгдлийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд хүргүүлсэн.

12. Нэхэмжлэгчээс дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гомдол гаргасан авч, Сангийн яамны 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Гомдол хянасан тухай 03/1577 дугаар албан бичгээр: ...Х******* автомашин худалдаа ХХК нь санал болгож буй автобусыг үйлдвэрлэгч эсхүл үйлдвэрлэгчийн албан ёсны төлөөлөгч эсэх нотлох баримтыг хавсарган ирүүлээгүй байх тул тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод нийлүүлэгч нь үйлдвэрлэгчийнхээ албан ёсны төлөөлөгч нь байх гэсэн шаардлагыг хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, ...Кр*******ХХК болон А*******нарын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, /www.opendata.burtgel.gov.mn/-ээс хянан үзэхэд үйл ажиллагааны чиглэлийн мэдээлэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх талаар бүртгэгдээгүй байх тул нийлүүлэгч нь нийтийн тээврийн салбарт автобус нийлүүлж байсан туршлагатай байх шаардлагыг хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн хариуг авч амжилт олоогүй.

13. Дээр дурдсан баримтууд нь маргаан бүхий үйл баримтад хамаарах ба хэрэгт нотлох баримтаар авагдсан, энэ тохиолдолд нэхэмжлэгчээс Тт холбогдуулж, тус газрын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай А/903 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, Г ХХК-ийг маргаан бүхий тендерт шалгаруулахыг даалгах, Тендерийн үнд холбогдуулж, тус Үны хурлын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар тэмдэглэл, мөн өдрийн 02 дугаар зөвлөмжийг хүчингүй болгуулж, Г ХХК-ийг маргаан бүхий тендерт шалгаруулсан талаар тэмдэглэл, зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхийг даалгах шаардлагуудыг тавьж, Тодорхойлох хэсгийн 6-8-д заасан үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

14. Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт-ыг мөн хуулийн 2 дугаар хавсралтаар баталж, уг 2 дугаар хавсралтын Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга, байгууламжийн жагсаалтын ХІІІ.1.3.13 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ эхлэх хугацаа 2022, дуусах хугацаа 2023 Төсөвт өртөг 5,400.0 сая төгрөг, санхүүжүүлэх дүн 300.0 сая төгрөг гэж хуульчлагдсан байгаагаас үзвэл, маргаан бүхий тендерийг хариуцагч Т нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4. Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 45.2, 45.3-т зааснаас бусад болон ...бараа, ажил, үйлчилгээний хувьд захиалагч байна, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1. энэ хуулиар эрх олгосон худалдан авах ажиллагаа зохион байгуулах чиг үүргийг Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ гэж заасны дагуу нээлттэй тендерийг шалгаруулж, худалдан авалтыг зохион байгуулах бүрэн эрхтэй байх ба мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1. Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараах эрх, үүрэгтэй байна, 46.1.2. үны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах, 46.1.4. худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.5-д зааснаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд /46.1/ заасан захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхээс гадна мөн хуулийн хуулийн 53.5.1. худалдан авах ажиллагааны нэгжийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах, 53.5.3. худалдан авах ажиллагааны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэгтгэн дүгнэх... эрхтэй байна.

15. Боловсрол, шинжлэх ухааны яамны 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Албан бичгийн хариу 2/4110 дугаар албан бичигт: Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн ХІІІ.1.3.13 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ төсөл, арга хэмжээний тодорхойлолттой холбоотой асуудал удаа дараа үүссэнтэй холбогдуулан Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/88 дугаар тушаалаар ажлын хэсэг дахин байгуулан ажиллаа. Мэргэжлийн, зөвлөх эрх бүхий этгээдийг ажлын хэсэгт оруулан техникийн тодорхойлолтыг боловсруулан хавсралтаар хүргүүлж байна. Төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд шуурхай зохион байгуулна уу гэж дурдаад, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр баталсан 2022 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус худалдан авахад тавигдах техникийн тодорхойлолт-ыг тоног төхөөрөмж, эд анги, техник үзүүлэлт, тоо ширхэг зэргээр тодруулан Тт хүргүүлснийг, тус газраас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр баталсан тендерийн баримт бичгийн 3 дугаар бүлэгт зохицуулсан техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага гэдэгт дээрх техникийн тодорхойлолтыг хавсаргасан, энэ талаар нэхэмжлэгч нь танилцсан, энэ талаар шүүх хуралдаан дээр зөвшөөрч маргаагүй. 16. Тендерийн баримт бичгийн 3 дугаар бүлэг. Техникийн тодорхойлолтод Үйлдвэрлэгч нь сургуулийн зориулалтын автобус үйлдвэрлэж байсан туршлагатай байх шаардлага тавигдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ, 27.1.2. техникийн тодорхойлолт, 27.3. Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ, 27.4. энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана гэж зохицуулсан.

16.1. Нэхэмжлэгч талаас Эрх борлуулагчийн гэрчилгээ гэх баримтыг гаргаж, Х автомашины худалдаа ХХК нь Г ХХК-ийг өөрийнх нь тусгай зориулалтын ачааны машин болон холбогдох бүтээгдэхүүн, үүнд хогны машин, платформтой кран, крантай машин, самосвал буюу өөрөө буулгагч машин, экскаватор, хүнд машин механизм, бохир соруулах машин, ус цацаг машин, автобус, өөрөө ачигч болон бүх төрлийн хагас чиргүүл зэргийг Монгол Улсын зах зээлд борлуулах албан ёсны итгэмжлэгдсэн борлуулагчаар томилсон талаар баталгаажуулсныг уг гэрчилгээгээр нотолно гэж тайлбарлаж, энэ талаарх баримтыг тендерийн баримт бичгийн дагуу гаргасан, захиалагчаас боловсруулсан Тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.6. Тендерт оролцогч нь хуулийн 16 дугаар зүйлд зааснаар гэрээний үүргийн биелэлтийг хангах техникийн чадавх болон туршлагын талаар захиалагчаас ТӨХ-д заасан шалгуур үзүүлэлт шаардлагыг хангасан байна. Энэхүү шалгуур үзүүлэлт, шаардлагыг нотлох баримт бичгээс ТӨХ-д заасан дараах баримт бичгийг ирүүлнэ, 18.6.2.Тендерт оролцогч өөрөө үйлдвэрлээгүй барааг нийлүүлэхээр санал болгох тохиолдолд уг барааг нийлүүлэх боломжтой болохыг нотлох нийлүүлэгч, үйлдвэрлэгчтэй байгуулсан гэрээ эсхүл тэдгээрээс энэ тухай гаргасан албан бичиг гэдэгт нийцсэн гэж үзэж байна.

16.2. Хариуцагчаас, тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн материалд Х******* ХХК-аас Г ХХК-д олгосон эрх бүхий борлуулагчийн гэрчилгээ, Дон фень маркийн сургуулийн автобус захиалгын гэрээ ирүүлсэн бөгөөд автобус захиалгын гэрээнд худалдан авагч талыг Г ХХК, нийлүүлэгч талыг Х******* автомашины худалдаа ХХК гэж тодорхойлсон байна. Гэтэл техникийн тодорхойлолтод нийлүүлэгч нь үйлдвэрлэгчийнхээ албан ёсны төлөөлөгч байх гэсэн шалгуур тавигдсан бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн материалд Х******* ХХК нь Дон фень загварын автобусыг үйлдвэрлэдэг гэсэн нотлох баримт ирүүлээгүй гэж няцааж байна.

16.3. БНХАУ-ын Х автомашины худалдаа ХХК-ийн тамга тэмдэгтэй, англи хэлнээс орчуулсан баримтад дээр дурдсанчлан автобуснаас гадна олон төрлийн машиныг бүгдийг нь үйлдвэрлэдэг гэх агуулга харагдахгүй, зөвхөн БНХАУ-д үйлдвэрлэсэн нэр төрөл бүхий машиныг Монгол Улсын зах зээлд борлуулах албан ёсны итгэмжлэгдсэн борлуулагчаар томилсон байна, үүгээрээ сургуулийн сурагчдад зориулсан автобусны каталог, фото зураг дахь Дон фэнь маркийн сургуулийн автобусыг үйлдвэрлэдэг гэх баримт нотлогдохгүй, хариуцагч нарын тайлбар үндэслэлтэй байна.

17. Тендерийн баримт бичгийн 3 дугаар бүлэг. Техникийн тодорхойлолтод Нийлүүлэгч нь нийтийн тээврийн салбарт автобус нийлүүлж байсан туршлагатай байх шаардлага тавигдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ, 27.1.2. техникийн тодорхойлолт, 27.3. Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ, 27.4. энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана гэж зохицуулсан.

17.1. Нэхэмжлэгч нь манай компанийн нийлүүлсэн нийтийн тээврийн автобусыг худалдан авсан А*******ХХК, Кр*******ХХК-ууд нь Улаанбаатар хотод хувиараа нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг, нийтийн тээврийн салбарын аж ахуйн нэгжүүд ба бид бага, дунд, том оврын 3 төрлийн автобусыг гэрээ байгуулан нийлүүлсэн байхад нийтийн тээврийн салбарт автобус нийлүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

17.2. Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Сангийн яамнаас Кр*******ХХК болон А*******ХХК нарын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, /www.opendata.burtgel.gov.mn/-ээс хянан үзэхэд үйл ажиллагааны чиглэлийн мэдээлэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх талаар бүртгэгдээгүй байх тул захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзсэн.

17.3. Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.тээврийн хэрэгсэл гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин ...хэрэгслийг, 3.1.2.зорчигч гэж автотээврийн хэрэгслээр зорчихдоо энэ хуулийн 3.1.11-д заасан нийтийн тээврийн хэрэгслээр зорчих пайз, тасалбар авсан зорчигчийг, 3.1.11.нийтийн тээвэр гэж эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтийн үйлчилгээний замын чиглэл, цагийн хуваарийн дагуу болон зохион байгуулалттай гүйцэтгэж байгаа зорчигч тээвэрлэлт... гэж заасны дагуу зорчигч /сургуулийн сурагч орно/ тээвэрлэх үйл ажиллагааг нийтийн эрх зүйн харилцааны хүрээнд гэрээгээр гүйцэтгэх явдал байх бөгөөд энэ үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрх нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9. автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах..., 6.1.10. улс хоорондын зорчигч болон ачаа тээвэр, нийтийн тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ болон ... ажлыг зохион байгуулах гэж зааснаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГазарт байна. Энэ нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.4. улс хооронд, хот хооронд, орон нутгийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, нийтийн тээвэр, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ болон дамжин өнгөрөх тээвэрлэлтийн үйлчилгээг улсын хэмжээнд зохицуулах, зохион байгуулах, 4.1.5. энэхүү дүрмийн 4.1.4-д заасан үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж гүйцэтгүүлэх гэж зааснаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, техникийн тодорхойлолтод заасан нийтийн тээврийн салбарт автобус нийлүүлж байсан гэдгийг шүүх тайлбарлахдаа, тендерээр шалгарах нийлүүлэгч /гүйцэтгэгч/-ийн нийлүүлж байсан автобус нь Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д зааснаар нийтийн тээвэр эрхэлдэг, ингэхдээ эрх бүхий байгууллагаас уг үйлчилгээг эрхлэхээр эрх авсан, гэрээ байгуулсан байх явдал байна.

17.4. Харин энэ маргааны тухайд нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрийн оруулж ирсэн автобусаа худалдах худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн дээрх компаниудтай байгуулсан гэрээг тендерийн баримт бичигтээ хавсаргасан, шүүхээс үнэлэхийг шаардсан нь хуулийн үзэл баримтлалд тэр дундаа захиалагчаас боловсруулсан техникийн тодорхойлолтод нийцэхгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хариуцлагатай байх худалдан авах ажиллагааны зарчмын хүрээнд биш байна.

18. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдан тайлбарласан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтыг хангасан тендерийг ирүүлсэн гэж үзэж, уг тендерийг шалгаруулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч Т, тус газрын Тендерийн ү нь энэ хэсгийн 14-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлсэн, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй байна.

19. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2. тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно гэсэн заалтыг хариуцагч Төын дарга зөрчиж, Ү 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, маргааш нь гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг хүргүүлсэн байгааг өөрчилсөн нь хууль бус гэж тайлбарлан маргасныг хүлээн авах боломжгүй.

20. Учир нь Т нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2. энэ хуулийн 4.1.1-д заасан захиалагчийг төлөөлж төсвийн ерөнхий менежер, 4.1.2-т заасан захиалагчийг төлөөлж гүйцэтгэх захирал энэ хуулийн 46.1-д заасан эрх үүргийг хэрэгжүүлнэ гэж заасны төсвийн ерөнхий менежер, гүйцэтгэх захирал гэсэн захиалагч нарыг тодруулсан заалт буюу мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, 4.1.2. 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гэж заасан нь хариуцагч /захиалагч/ Төын даргад хамааралгүй байна.

21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэлээ. Ингэхдээ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дахин төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвөөс буцаан олгохоор заав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.4, 30 дугаар зүйлийн 30.1.1, 45 дугаар зүйлийн 45.4, 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.2, 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.2.2, 53 дугаар зүйлийн 53.1, 53.5.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г ХХК-аас Т, тус газрын Тендерийн үнд холбогдуулан гаргасан ...Төын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/903 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай тендер шалгаруулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгох тендерт Г ХХК-ийг шалгаруулахыг Тт даалгах, ...2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай Тендерийн үны хурлын Г ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай Тендерийн үны бүх тендерээс татгалзсан зөвлөмжийг тус тус хүчингүй болгуулж, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан автобус /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг/ төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгох тендерт Г ХХК-ийг шалгаруулсан тэмдэглэл, зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхийг Төын Тендерийн үнд даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвөөс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч хуулийн этгээдэд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН