Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2023/0341

 

 

 

 

 

 

       2023         04           07                                       128/ШШ2023/0341       

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, М******* х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б******* нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ:

“М******* х******* ХХК нь тус шүүхэд гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 440 дүгээр шийдвэрийн Б******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа хүсэлтийг итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие гаргаж байна. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0196 дугаар “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжид заасны дагуу манай байгууллага Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэстэй харилцан тохиролцож, хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлээсээ татгалзсан бөгөөд уг хэрэгтэй холбоотой бүх асуудлууд шүүхийн бус журмаар шийдвэрлэгдэх боломжтой гэж харсан тул энэхүү нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авна уу. гэжээ.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* х******* ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “М******* х******* ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар хүлээгдэж байсан эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-015163 дугаар тусгай зөвшөөрлийн талбайг Б******* ХХК-д Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 440 дүгээр шийдвэрээр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Төгрөг нэртэй газарт орших 143.86 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-021297 дугаар тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчээс 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 440 дүгээр шийдвэрийн Б******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч М******* х******* ХХК-ийн захирал Б.Баатартогтохоос 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэлээр З.Б*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзах итгэмжлэл олгогдсон бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б******* 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасан.

 Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бөгөөд баримтад гарын үсэг зурсан.

              Иймд М******* х******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б*******гийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:                                                        

        1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан М******* х******* ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 440 дүгээр шийдвэрийн Б******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

           ШҮҮГЧ                           Б.АДЪЯАСҮРЭН