Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2023/03333

 

 

 

 

 

 

 

 

 

                               2023         09            12

                               184/ШШ2023/03333

              

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: **************** тоот хаягт оршин суух, *********** овогт Ш Б /РД:****************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ********************** тоот хаягт оршин суух, Б********* овогт Ш Б /РД:**********************/-д холбогдох,

 

600,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, түүний өмгөөлөгч Э.Э, Х.Б, Д.А, хариуцагч Ш.Б, түүний өмгөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

...Ш.Б нь 2004 оны 3 дугаар сараас өдий хүртэл Япон улсад ажиллаж амьдарч байна. Тэрээр эхний хэдэн жил албан ёсны визгүй, хараар амьдарч байсан юм. Монголдоо бизнес хийж, 5 хүүхэд, аав, ах дүү нарынхаа амьдралыг дээшлүүлэх зорилгоор ашиг олохын тулд дүүтэйгээ хамтран ажиллахаар болсон.

2006 онд худалдан авсан Prado, Ebsume, Mark 2 маркийн 3-н машиныг Японоос Ш.Б руу явуулж заруулан дүү Ш.Бд хадгалуулж байсан мөнгөтэй нийлүүлж нийт 66,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний хуримтлалтай болсон. Улмаар үл хөдлөх хөрөнгө газартай болж кафе, бар ажиллуулж ашиг олох зорилгоор дүү Ш.Бг судалгаа хийхийг даалгасны дагуу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо *********тоот хаягт байршилтай 28 м.кв хоёр ерөө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай байрыг 75,000,000 төгрөгөөр худалдан авсан.

Тус байрыг засварлах, тоног төхөөрөмж худалдаж авах болон үлдэгдэл байрны төлбөрийг төлөхийн тулд банкнаас 30,000,000 төгрөгийн зээлийг авч, кафе бар ажиллуулах болсон. Банкны зээлийг кафе ажиллуулсны орлого болон Ш.Бгийн явуулсан мөнгөөр төлж дуусгасан.

Ш.Б нь Япон улсад хараар амьдарч байсан учир ирэх боломжгүй, хамтран ажиллаж байгаа дүү Ш.Бгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан. Бap ажиллуулахад тусгай зөвшөөрөл шаардлагатай тул “АМ” ХХК-ийг Ш.Бгийн нэр дээр үүсгэн байгуулж, тусгай зөвшөөрлөө компани дээрээ авсан. Ийнхүү үйл ажиллагаа явуулж байгаад 2012 оноос бусдад түрээслүүлэх болсон.

Мөн 2007 оноос Ш.Б нь Япон улсад ажиллаж хуримтлуулсан мөнгө, Ш.Бгийн Монгол улсад ажиллуулсан кафе, барны ашиг зэрэг хуримтлалаас газартай болж эргэлтэд оруулах зорилгоор онлайнаар Ганданд газар зарна гэсэн зарыг харж, Ш.Бд хэлж, улмаар Б дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хашаа байшинг 34,000,000 төгрөгөөр худалдан авхуулж, дүүгийнхээ нэр дээр мөн Б дүүргийн 16 дугаар хороо *****тоот хаягт байршилтай 369 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авхуулсан.

Улмаар 2009 онд Ш.Б өөрийн хуримтлуулсан мөнгөөр Гандангийн газар дээрээ дүү Ш.Бгийн зөвлөсний дагуу зоорийн давхартай нийлээд 4 давхар байшин бариулахад 100 хувь хөрөнгө оруулан, 2009 оны намар барилгын ажил эхэлж, 2011 оны өвөл цагаан сарын өмнөхөн ашиглалтад оруулсан. Барилгын ажил үргэлжлэх хугацаанд цуглуулсан мөнгө хүрэлцэхгүй байсан тул Хас банк, Эрэл банкнаас зээл авхуулан, cap бүрийн зээл, зээлийн хүүгийн төлөлтийг Ш.Б Японоос мөнгө явуулж, барилгад шаардлагатай бүхнийг хийлгэж төлбөр мөнгийг бүрэн төлж ирсэн. Ингээд барьсан барилга буюу Нийслэлийн Б дүүргийн 16 дугаар хороо, *****хаягт байршилтай 790,4 м.кв талбайтай, Ү-***** дугаар эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дүү Ш.Бгийн нэр дээр гаргуулан авсан. Ийнхүү барьсан барилгаас 1 давхрын 03 тоот, 2 өрөө, 28 м.кв талбайтай орон сууцны зориулалттай байрыг дүү Ш.Бд өгсөн. 2011 оны 07 дугаар сард банкны зээлийн үлдэгдэл төлбөрийг Ш.Бгийн Японоос явуулсан мөнгөнөөс төлж дуусгавар болгосон.

2011 оны 7 дугаар сард Ш.Б албан ёсны Япон улсын визтэй болж, 7 жилийн дараа эх орондоо ирж, хүү Ш.Нд Ниссан икс-трэйл маркийн машиныг лизингээр худалдан авахын тулд бүх зүйлээ хариуцуулсан дүү Ш.Бгийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулж авсан. Мөн 2014 онд хүүхдүүд маань Ганданд амьдрахад хүндрэлтэй байгаад санаа зовон 30 хувийн урьдчилгааг Ш.Б өөрөө төлж, Ш.Н болон Ш.Бг хамтран өмчлөгчөөр бичүүлж 8 хувийн зээлээр орон сууц худалдан авсан.

Бид хамтран ажилласны үр дүнд дээрх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүд бий болсон, хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан гэдэг байр суурьтай байгаа. Хариуцагч хариу тайлбартаа хамтран ажиллаагүй, зээл авсан гэх татгалзлыг хэлдэг. Зээл өгөх гэж байгаа этгээд зээлдэгчдээ би чамд мөнгө өгье гэж байнга мөнгө шилжүүлдэггүй. Зээл авах гэж байгаа этгээд өөрөө эхэлж харьцсан харьцаа байх ёстой. Хариуцагчийн дансны хуулга болон баримтыг харахад зээлийн эргэн төлөлт гэх нэг ч үг байгаагүй. 8 сарын орлого, шалтгаангүйгээр хүүхдүүдийнх нь сургалтын төлбөр төлсөн үйл баримтууд харагдаж байгаа. Ямар нэгэн байдлаар олсон орлогоо нэхэмжлэгчид буюу нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээдэд өгдөг байсан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 50, 50 хувиар тодорхойлсон шалтгаан нь хамтран ажиллах гэж байгаа этгээдүүд нэг нь хөрөнгөөрөө нөгөө нь үйл хөдлөл, үйл ажиллагаанд зориулж байгаа цаг хугацаагаагаараа хөрөнгө оруулалт хийж болно. Ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна гэж хуульд заасан. Гэрээг бичгээр байгуулаагүй учраас мөнгө оруулж байгаа тал 50 хувиар, ажил гүйцэтгэж байгаа байгаа талыг 50 хувиар энэ ажилд хамтарч оролцсон гэж үзэж байна.

Нэхэмжлэгч хөрөнгийн 50 хувийг яагаад авах ёстой вэ гэвэл талуудын анхны бизнес нь 42 тоот байрны асуудал байгаа ба 42 тоотыг 66,000,000 төгрөгөөр худалдаж авсан ба 33,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Монголд хадгалж байсан хадгаламж буюу дүүгийнх нь данснаас авч Ш.Бд өгсөн. Авсан байраа 42 тоотыг зарж байгаа этгээдэд өгөөд Ш.Бгийн нэр дээр шилжүүлэхэд тухайн хөрөнгийг банкны барьцаанд тавьж дахин 30,000,000 төгрөгийн зээл авч энэ хөрөнгө бий болсон. 66,000,000 төгрөг дээр засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж нэмэгдээд ойролцоогоор 75,000,000 төгрөгийн кафе бий болсон.

Энэ хөрөнгөд Ш.Бгийн хэдэн төгрөг орсон эсэхийг харах шаардлагатай. Дээрхээс харахад Ш.Бгийн хэдэн төгрөг энэ хөрөнгөд орсон эсэх нь ойлгомжгүй. Өөрийнх нь хэлж байгаагаар засвар үйлчилгээг 6,000,000 төгрөгөөр хийж, дээр нь өөрт нь 20,000,000 төгрөг байсан гэж хэлснээрээ нийцэж байгаа юм шиг харагдаж байгаа. Үүний дараа Гандангийн байр бий болсон ба хариуцагч нь энэ хөрөнгийг үүсгэхдээ кафегаас олсон орлого, түрээсэлсэн орлогоор бий болгосон гэдэг боловч Ш.Б нь Гандангийн байрны банкны зээлийг төлөх байдлаар дахин орж ирсэн.

Хариуцагч Ш.Б нь 2017 оноос хөрөнгүүдийг бусад этгээд рүү үнэ төлбөргүйгээр шилжүүлж эхэлсэн. 50,000,000 төгрөг бүхий эд хөрөнгийг н.Сгэх хүний нэр рүү үнэ төлбөргүйгээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн ба хариуцагчийн дансны хуулгыг харахад н.Сгэх хүнээс үл хөдлөх эд хөрөнгө худалдсаны орлого 150,000,000 төгрөг орж ирсэн байсан. Хамтран ажилласан этгээдүүдийн хооронд маргаан гармагц нөгөө этгээд хөрөнгөө алдахгүйн тулд ийм арга хэрэглэсэн гэж харж байна. Үнэхээр зээл авсан байсан бол ингэх шаардлагагүй.

42 тоот буюу кафе, бар нь ажиллуулж эхэлсэн өдрөөсөө эхлэн ашигтай ажилладаггүй, үйлчлүүлэгчээ татах, байнгын үйлчлүүлэгчтэй болох зэргээр ашиг орлого олж эхэлдэг. Гарсан зардлаа нөхөж байж, ашиг олдог. 42 тоотыг авсны дараа өөрийнх нь тооцооллоор 85,000,000 төгрөгийн зардал гарсан бол тэр мөнгийг хэзээ нөхөж олж, яаж төлж барагдуулсан эсэх нь тодорхойгүй. Хариуцагч нь каргогоор явуулсан мөнгө бүрийг зээлсэн гэж ярьдаг. Өөрөө хэдэн төгрөг зээлэх гэж байгаагаа мэдэхгүйгээр зээл олгохгүй. Ирсэн мөнгө бүрийг зээлж байна гэж ойлгох боломжгүй. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанаар хэргийг бүтэн хэлэлцсэн ба миний бие хариуцагчаас та Япон хэл мэдэх үү гэж асуухад Ш.Б нь мэдэхгүй гэж хариулсан. Япон хэл мэдэхгүй бол яагаадАгэх гадаад нэртэй компани үүсгэн байгуулсан бэ гэхэд тайлбар өгөөгүй. Япон хэл мэдэхгүй Ш.БАгэх Япон нэртэй компанийг үүсгэн байгуулахад Ш.Бгийн нөлөөлөл байсан. Хамтран ажиллах явцад энэ Япон нэрийг Ш.Б өгсөн байгаа.

Ш.Б 160,000,0000 төгрөгийг өнөөдрийг хүртэл авсан гэдэг талаар маргадаггүй. Үүнийгээ зээл байсан гэж тайлбарладаг. 261,000,000 төгрөг болгож өгсөн гэх баримт хэрэгт байхгүй. Эрүүгийн журмаар шалгагдсан чатны хувьд тухайн нэхэмжлэгч гадаадад байсан ба энэ үйл ажиллагааг явуулахдаа Ш.Б хөрөнгө оруулж, Ш.Б өөрийн хөдөлмөрөөр хөрөнгө оруулж, хамтарч ажилласан нь тогтоогдоно.

2016 онд лагерийн газрыг дүү Ш.Бгаар явуулж үзүүлээд Майхан толгойн газрыг гэрчилгээг мөн Ш.Бгийн нэр дээр гаргуулж авсан.

Бидний зүгээс ГД-000012252 гэрчилгээний дугаартай, Ү-********* улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо *********тоот хаягт байршилтай кафе барыг 300,000,000 төгрөгөөр,

Б дүүргийн 16 дугаар хороо *********тоот хаягт байршилтай, Ү-***** улсын бүртгэлийн дугаартай 790,4 м.кв талбай бүхий хувийн орон сууцны барилга, ГД-000030497 гэрчилгээний дугаартай, Г-*** улсын бүртгэлийн дугаартай газрыг нийт 460,000,000 төгрөгөөр,

18641311787345дүүргийн 11 дүгээр хороо, 11 дүгээр хороолол 116 байрны 70 тоот хаягт байршилтай орон сууцыг 110,000,000 төгрөгөөр,

Майхан толгойн зуслангийн газрыг 5,000,000 төгрөгөөр тус тус үнэлж байгаа. Ш.Бгийн хөрөнгө оруулалтаар дээрх эд хөрөнгүүд бий болсон тул Ш.Бгаас 600,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, шүүхээс шинжээч томилж хөрөнгүүдийг үнэлсэн уг үнийн дүнгийн 50 хувиар тооцож хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

  1. Хариуцагч Ш.Б, түүний өмгөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Ш.Бгийн шүүхэд гаргасан 600,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Эгч Ш.Б нь 2005 онд Япон Улс руу очоод Япон иргэнтэй гэр бүл болсон. Тэрээр Японд суурьшин ажил төрөл хийгээд санхүүгийн хуримтлал үүсгэх хэмжээний боломжтой болсон байсан. Би 2002 оноос 2007 оныг хүртэл Оросын холбооны улс, Хятад руу явж бэлэн хувцас оруулж ирж худалдааны төвүүд болон Хархорин захуудаар борлуулдаг байсан.

2006 оноос караоке бар, кафенууд өндөр ашигтай ажиллаж байсан тул би өөрийн бизнесийн чиглэлээ өөрчилж караоке бар нээхээр байр, сууц хайж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 50 мянгат, 17 байрны, 42 тоот 28 м.кв, нэг давхрын орон сууцны зориулалттай 2 өрөө байр олж, эзэнтэй нь уулзаж наймаалцаж байж 66,000,000 төгрөгөөр авахаар болоод үл хөдлөх хөрөнгөө Хаан банкны барьцаанд барьцаалж 30,000,000 төгрөгийн арилжааны зээл авч тал мөнгийг нь босгоод үлдэх 36,455,850 төгрөгийг эгч Ш.Бгаас зээлэх хүсэлт тавихад тэрээр “Чи надад зөндөө тус болсон. Монголын Анод болон Монгол шуудан банканд миний мөнгө Бгийн нэр дээр байгаа, тэндээс авчих” гэсэн. Улмаар дүү Ш. Б нь Дарханаас ирээд 2007 оны 06 дугаар сарын 6-ны өдөр Анод банкнаас 21,543,000 төгрөг, Монгол шуудан банкнаас 14,912,858 төгрөг тус тус бэлнээр авч надад өгөөд явсан юм. Караокены байраа ингэж худалдан аваад би өөрт байсан 20,000,000 гаруй төгрөгөөр кафе, паб нээх зориулалтаар засвар, тохижуулалт хийж тоног төхөөрөмж худалдан авч үйл ажиллагаа явуулсан.

Үйлдвэрлэл үйлчилгээ явуулах тохиолдолд заавал аж ахуйн нэгж байх шаардлага тавигдсан тул би нэг гишүүнтэй АМ ХХК-ийг байгуулан кафеныхаа үйл ажиллагааг явуулсан. Ш.Бгийн бичээд байгаа зааварчилгаа өгч судалгаа хийлгэж байр хамтарч ажиллахаар тохиролцсон, компани байгуулсан гэх зүйлүүд ор үндэсгүй зохиомол худал зүйл. Тийм үйл явдал огт болоогүй. Энэ бизнест Ш.Бгийн ямар ч санаа оролцоо байхгүй. Би зөвхөн түүнээс мөнгө зээлсэн болно.

Би 2008 оны дундуур Хаан банкнаас авсан 30,000,000 төгрөгийн зээлээ төлөөд байраа банкны барьцаанаас гаргасан. Улмаар 2012 оны 10 дугаар сараас эхлээд бусдад кафегаа түрээслүүлж байгаад 2017 оны 6 дугаар сард кафегаа бусдад худалдсан. Үүнд Ш.Бгийн ямар ч оролцоо байхгүй. 2008 оны зун би өөрийн найз н.Чанцалтай яриад сууж байхад тэрээр Ганданд газар газар аваад байр бариад түрээсэлбэл ашигтай байна гэсэн. Энэ чиглэлээр судалж найзууд, бизнес хийдэг хүмүүстэй уулзаж Гандангийн газар зарах заруудыг удаан судалсны эцэст Б дүүргийн 16 дугаар хороо, *********тоот хаяглалд 369 м.кв талбай бүхий, 000030497 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-********* дугаартай газар, хашаа байшинг иргэн Д.Цогтжаргалаас 37,000,000 төгрөгөөр худалдан авсан. 37,000,000 төгрөгийг би өөрөө 6,000,000 төгрөг гаргаад, 15,000,000 төгрөгийг нь кафегаа Хас банкны барьцаанд тавьж зээлээд, үлдсэн 16,000,000 төгрөгийг нь эгч Ш.Бгаас зээлж авч бүрдүүлсэн. Ш.Бгийн бичээд байгаа шиг надад газар авах зар олоод хэлж өгсөн зүйл байхгүй. Энэ нь цэвэр миний уйгагүй хөдөлмөрөөрөө босгосон өмч хөрөнгө, бизнесийг булаах гэсэн зорилгоор зохиосон үлгэр байна. Энэ бизнесийг хийхэд би Ш.Бгаас мөнгө зээлсэн нь үнэн. Түүнийгээ бараг нугалж төлсөн гэж бодож байна.

Ганданд худалдан авсан хашаанд байсан байшинг буулгаад 2009 оны 9 дүгээр сард нийтийн байрны сууриа ухаж барилгын ажлаа эхлүүлсэн. Ингэж барилгын ажлаа үргэлжлүүлсээр 2011 оны 1 дүгээр сард зоорийн давхартайгаа нийлээд 4 давхар, 15 айлын өрөө бүхий нийтийн орон сууц барьж дууссан. Нийтийн орон сууцыг барихад барилгын материал, ажлын хөлс зэрэгт нийт 157,529,980 төгрөг зарцуулсан. Үүнээс 2010 оны 9 дүгээр сарын 9-нд Эрэл банкнаас барьж буй орон сууцаа барьцаалж 45,000,000 төгрөг зээлсэн. Мөн Хас банкнаас 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 63,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай зээлж бүрдүүлсэн. Үлдсэн 49.529.980 төгрөг төгрөгийг би Ш.Бгаас зээл гуйж зөвшөөрснийх нь дагуу Окамото гэгч япон хүний илгээсэн Ш.Бгийн нэр дээр Худалдаа хөгжлийн банканд нээсэн иеэний данснаас зээлж авч барилгаа барьсан. Намайг Хас банкнаас 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлсэн 63,000,000 төгрөгийг аваад удаагүй байхад буюу 2011 оны 7 дугаар сард Ш.Б Японоос ирээд Такигасаки гэх Япон хүнээс шилжиж ирсэн 6,500,0000 иенийг данснаас надаар авхуулсан. Тэр нь Монгол төгрөгөөр 90,000,000 гаруй төгрөг болсон бөгөөд түүнээс 60,000,000 төгрөгийг надад зээлүүлж би Хас банкнаас авсан зээлээ төлсөн.

Ш.Бгийн яриад байгаа шиг би лизингээр Ш.Нд нь Ниссан Икс-трэйл маркийн машин авч өгөөгүй. Харин өөрөө Хас банкнаас 18,000,000 төгрөг зээлээд шууд тэр машиныг авч өгч байсан. Майхан толгойтын зусланд өөрөө хүнээс зуслангийн 0,7 га газар худалдаж авсан. Түүнийг өөрийн болгож бичиж байгааг нь хараад дургүйцэл төрж байна. Энэ газар Ш.Бд хамааралгүй.

2007 оноос Ш.Б нь Ш.Бд, мөн түүний хүүхдүүдийн сургалтын төлбөрт, машин, гадаадад байх хэрэгцээний мөнгийг өгч байсан бөгөөд нотлох баримттай төлсөн төлбөрийн баримтууд нь нийт 40.388.975 төгрөг болсон байна. Мөн Ш.Бгийн ХААН банкны 5011171820 тоот данснаас шилжүүлсэн баримтаар нийт 52,937,055 төгрөгийг Ш.Б болон түүний хүүхдүүдэд сургалтын төлбөр, хэрэглээний мөнгө, зээлсэн мөнгөө төлсөн байна. Ш.Бгийн тэмдэглэл хөтөлдөг дэвтэр дээр тэрээр Ш.Б болон түүний хүүхдүүдэд өгч зарцуулж байсан мөнгө нийт 32,645,840 төгрөг болсон байна. Саяхныг хүртэл Ш.Б Ш.Бгийн хүү Ширнэнгийн Ныг орон сууцтай болгох гэж Голомт банканд 34,000,000 төгрөгийн урьдчилгаа төлөөд 80,000,000 төгрөгийн зээл авч ********* тоот, 60,5 м.кв байрыг худалдан авч өгч орон сууцны ипотекийн зээлд cap бүр 1,131,000 төгрөг төлөөд явж байсан юм билээ. Шүүхийн зарга үүссэнээс хойш төлөлтөө зогсоосон.

Нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч тал өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг энэ хэрэгт гэрчээр оролцсон Ды гар утсаараа хийсэн гэх ярианы бичлэгээр нотолно гэдэг. Энэ нотлох баримт хуулийн хэлбэр, шаардлагыг хангасан гэж үзэхэд дараах үндэслэлүүдийн хүрээнд учир дутагдалтай баримт юм.

Үүнд гэрч Д.Д шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ...тухайн үедээ яриаг бичсэн гэх гар утсаа бусдад олон жилийн өмнө худалдсан гэж мэдүүлсэн байна. Яриаг бичсэн гэх үйл явцыг тухайн яриаг ярьж байсан хүмүүст мэдэгдээгүй, анхааруулаагүй, нууцаар бичлэг хийсэн гэдэг. Сүүлд буюу 2022 оны 10 дугаар сард хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олон жилийн өмнө бусдад худалдсан гэх гэрч Д.Ды гар утас Шүүх шинжилгээний хүрээлэнгээс гэнэт гарч ирсэн нь эргэлзээ төрүүлдэг. Энэ төхөөрөмжид ямар нэгэн шинжилгээ хийгдээгүй байдаг. 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 06085 дугаартай шүүгчийн захирамжаар шаргал өнгийн гэртэй, iPhone маркийн А1688 загварын rap утсыг нотлох баримтаас хассан байна. Гэвч дахин гаргаж өгснөөр шүүх хүлээн авч үзлэг хийх гэж удаа дараа оролдсон боловч асахгүй байсан болно. Бидний үзэж байгаагаар ийм яриа хаана ч, хэзээ ч болоогүй бөгөөд нэхэмжлэгч талаас миний үйлчлүүлэгчээс мөнгө хууль бус аргаар олж авах гэсэн хүсэл зорилгодоо хөтлөгдөн хуурамч нотлох баримт бий болгож шүүхэд өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан байна. Хуулийн хэлбэр, шаардлага хангахгүй байгаа нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй. Хэргийн үйл баримт тогтоогдсон эсэхийг тодорхойлоход эдгээр үйл баримт нотлогдсон эсэх асуудал зайлшгүй тавигдана. Зөвхөн хэрэгт авагдсан, хуулиар зөвшөөрөгдсөн аргаар олдсон, хуульд заасан хэлбэртэй нотолгооны хэрэгсэлд агуулагдаж буй нотлох баримт л хэргийн бодит нөхцөл байдлыг тодорхойлох үндэслэл болно. Хуулийн шаардлага хангаагүй нотолгооны хэрэгсэлд агуулагдсан мэдээлэл нотлох баримт болж чадахгүй тул уг мэдээлэл хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болохгүй юм гэж Улсын дээд шүүхийн 2016 оны 2 дугаар зөвлөмжид тусгасан байна.

Улсын дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын 2.2.2-т “Хуулиар зөвшөөрөгдөөгүй арга хэрэгслээр олж авсан, хуульд заасан хэлбэрээр бэхжүүлэгдээгүй, гэрчлэгдээгүй баримтыг шүүх нотлох баримт гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгож болохгүй” гэж заасан байна. Тэгвэл яагаад хуульд заасан арга, хэлбэрээр нотлох баримт бүрдүүлээгүй юм бэ? гэхээр дээр дурдсаны дагуу дууны бичлэгийг НУУЦААР хийсэн байж болзошгүй бөгөөд дээрээс нь бичигдсэн гэх хүний яриаг өөрчилж, засварласан байх магадлалтай байна. Яагаад хууль бус гэж үзээд байна вэ? гэхээр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлийн 4-д “Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Хууль зүйн үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгч Ш.Б өөрийн төрсөн дүү хариуцагч Ш.Бд холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн эхний хуудсанд Нэхэмжлэлийн шаардлага: Төлбөр гаргуулах тухай гэж бичсэн байна. Нэхэмжлэлийн 3 дугаар хуудсанд "...бидний хамтын ажиллагааны үр дүнд дараах үл хөдлөх хөрөнгүүд бий болсон гэсэн байна. Үүнээс харвал нэхэмжлэгч, хариуцагч нар хамтарч ажилласан гэж харуулах гэсэн юм шиг байна. Мөн нэхэмжлэлийн 3 дугаар хуудасны доод хэсэгт өөрт ногдох хувийг... гаргуулж авах хүсэлтэй байна гэж, 4 дүгээр хуудсанд "... хөрөнгө оруулалтаар дээрх эд хөрөнгүүд бий болсон... гэж томьёолсон байна. Харин Б дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр гаргасан гомдолдоо"... ШБ нь бусдаас миний нэр дээр худалдан авна гэж хуурч 95,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч уг үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулан, мөн Ш.Б надаас санхүүжилтийн мөнгө гэж 99,450,000 төгрөгийг мөн авч намайг хууран залилж хохирол учруулсан байна... гэж дээр болж өнгөрсөн харилцааг тодорхойлсон байна. Энэ гомдлоос харахад зохигчид хамтран ажиллах, эсвэл ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд байсан гэж дүгнэхгүй.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь эрх зүйн маргаантай харилцааг тодорхойлохоос гадна тухайн шаардлагын төрлийг тогтоодог. Өөрөөр хэлбэл, мөнгө гаргуулах шаардлага нь гэрээний үүргийн биелэлтийг, эсхүл гэрээнээс татгалзсаны үр дагаврыг, эсхүл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хүлээх хариуцлагыг тодорхойлсон шинжтэй байдаг байна. Нэхэмжлэгч Ш.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмнө нь цагдаагийн байгууллагад гаргаж өгч байсан гомдол зэргээс нэхэмжлэгч Ш.Б, өөрийн дүү Ш.Бтай үүсгэсэн маргааны эрх зүйн харилцаагаа яг ямар эрх зүйн харилцаа болохыг тодорхойлоогүй байдаг. Тиймээс бидэнд таамаглаж дүгнэхээс өөр аргагүй байна. Төлбөр гаргуулах тухай гэх, мөн зээл авхуулсан, гэрчилгээ гаргуулсан, барилгад шаардлагатай бүхнийг хийлгүүлсэн гэх бичвэрээс харахад нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан мэт харагдана. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээ байгуулагдсан гэж үзвэл гэрээний үр дүн нь юу байх юм? Ажлын хөлс нь хэдэн төгрөг байх юм? Хэн гүйцэтгэх юм? Ямар хугацаанд гүйцэтгэх юм? Хэн хүлээж авах юм? гэх мэт Ажил гүйцэтгэх гэрээний үндсэн стандарт нөхцөлүүдийг бичгээр биш юмаа гэхэд ядаж амаар тохиролцсон байх ёстой. Нэхэмжлэгчээс дээрх нөхцөлүүдийг хариуцагчтай тохиролцсон гэх ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд ...бидний хамтын ажиллагааны үр дүнд дараах үл хөдлөх хөрөнгүүд бий болсон гэх, ...өөрт ногдох хувийг гаргуулж авах хүсэлтэй байна гэх, ...хөрөнгө оруулалтаар дээрх эд хөрөнгүүд бий болсон гэх зэргээс харахад зохигчдын хооронд Хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж таамаглаж болох юм. Гэхдээ хамтран ажиллах тухай бичгээр байгуулагдсан, улмаар амаар тохиролцсон гэрээ, хэлцэл огт байдаггүй болохыг тэмдэглэж байна. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан байна. Хамтрах ажиллах гэрээгээр талууд хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, талуудын эрх, үүрэг, удирдлагын бүтэц, ашиг, алдагдлыг хуваарилах журам, гэрээнээс гарах журам, гэрээний хугацаа гэх ерөнхий нөхцөлүүдийг тохирсон байх ёстой байдаг. Түүнчлэн нарийвчилсан байдлаар гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журам, цэвэр ашиг, үр дүнгийн өврийн өртөг, борлуулалтын үнэ, заавал төлөх татвар, бий болсон хөрөнгө, ашиг, алдагдлыг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилах, гарсан алдагдлыг талууд хамтран хариуцах, талуудын хоорондын хариуцлагын хэмжээг тохиролцсон тохиролцоог хэлдэг.

Тэгвэл дээр дурдсан хамтран ажиллах гэрээний нөхцөлүүдийг зохигчид тохиролцсон талаар нэг ч хуулийн шаардлага хангасан, хуульд заасан арга хэлбэрээр олж авсан нотлох баримт энэ иргэний хэрэгт байхгүй байгааг тэмдэглэж байна. Шүүхийн нотолгоо гэдэг нь эрх зүйн харилцааг үүсгэсэн, өөрчилсөн, дуусгавар болгосон бодит үйл баримтын талаарх мэдээлэл, мэдлэгийг олох зорилгоор шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдэж буй логик- эрх зүйн ажиллагаа юм. Энэхүү ажиллагаа нь маргааны үйл баримтын талаарх мэдээлэл бүхий нотлох баримтыг нэхэмжлэл болон хариу тайлбарт тусгагдсанаар эхэлж, шүүхэд нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах, нотлох баримтыг бүрдүүлэх, шинжлэн судлах, үнэлэх гэсэн үе шаттайгаар хэрэгждэг ба үүнийг бид нотолгооны үе шат гэж нэрлэдэг. Нотолгооны үе шатанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадсангүй гэж үзнэ.

Ш.Бгаас мөнгө зээлж авснаа үнэнээр шүүхэд мэдүүлсэн бөгөөд бид энэ харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн зээлийн гэрээний харилцаа гэж тодорхойлж байгаа. Ш.Б нэхэмжлэгч Ш.Бгаас зээлдэж авсан мөнгийг өөрт нь болон хүүхдүүд нь цувуулан өгсөөр төлж дуусгасан байна. Тийм учраас зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, нэг тал нь мөнгө зээлдүүлсэн, нөгөө тал нь зээлсэн мөнгөө хангалттай буцааж төлсөн. Иймд Ш.Бгийн нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж 3,157,950 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, хувийн сууц болон газар худалдах, худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрэл зураг, тайлбар хүсэлт, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбарууд, Хаан банк ХХК-ийн орлогын баримт, гараар бичсэн захидал, итгэмжлэл, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, “Очко” орчуулгын төвийн тодорхойлолт, Япон хэл дээрх баримтууд, Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолт, япон хэл дээрх гүйлгээний баримт, гадаад валютын тооцооны баримт, Япон хэл дээрх баримт, төлбөрийн баримт, гадаад мөнгөн гуйвуулгын мэдүүлгийн хуудаснууд, Д.Ды дансны хуулга, СД, айфон маркийн гар утас, итгэмжлэл.

 

3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Хаан банк ХХК-ийн зээлийн гэрээний хуулбар, баталгаат ипотекийн гэрээ, барьцааны гэрээ, Анод премиум мөнгөн хадгаламжийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хасбанк ХХК-ийн барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээний нэмэлт нөхцөл, баталгаат ипотекийн гэрээ, барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчийн зөвшөөрөл, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хасбанк ХХК-ийн барьцаат зээлийн гэрээний хуулбар, баталгаат ипотекийн гэрээ, зээлийн дансны хуулга, Эрэл банкны зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ, тээврийн хэрэгслийн лавлагаа, зээлийн дансны хуулганууд, орон сууц захиалгын гэрээ, Голомт банкны орлогын мэдүүлэг хуулбар,  үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Голомт банк ХХК-ийн орон сууцны зээлийн гэрээ, ипотекийн гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Голомт банк ХХК-ийн орлогын мэдүүлгүүд, үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ.

 

3.3. Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар цуглуулсан баримт

3.3.1. Б дүүргийн прокурорын газраас ирүүлсэн

- Хохирогчоор тогтоосон баримт, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, гараар бичсэн тэмдэглэлийн хуулбарууд, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, гэрчилгээний хуулбарууд, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, орон сууцны бэлэглэлийн гэрээ,  үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхийн гэрчилгээний хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, орон сууц бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б болон Бгийн харилцан ярианы тэмдэглэлийн хуулбарууд, итгэмжлэл, Анод банкны гүйлгээний хуулга, Бд өгсөн мөнгөний тайлан гэх баримт, Ш.Бгаас илгээсэн мөнгөний тайлан гэх баримт, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 18641311787345дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, Б дүүргийн Прокурорын “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоол,  Б дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Б дүүргийн Прокурорын  “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай”  629 дугаар тогтоол, Б дүүргийн Прокурорын  “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай”  629а дугаар тогтоол, Б дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Б дүүргийн Прокурорын  “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай”  378 дугаар тогтоол, Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, мөрдөгчийн санал, “Asahi Bu” фэйсбүүк мессенжер чатын харилцан яриа, хэрэг бүртгэлтийн хэргийг нээх тухай прокурорын тогтоол.

- Б дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гаргасан гомдол, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл,  Б дүүргийн прокурорын газрын “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол,

3.3.2. Фэйсбүүк хаягт 2 удаа үзлэг хийсэн тэмдэглэл, СД-д үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2251 дугаартай дүгнэлт, 436 дугаартай дүгнэлт, гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл.  

3.3.3. Хаан банк ХХК, Голомт банк ХХК, Худалдаа Хөгжлийн банк ХХК-иас ирүүлсэн дансны хуулганууд.

3.3.4. Гэрч Ш.Д, Ш.Б, А.М, Г.Н, Н.Н, Д.Д, Ч.У, Б.Э нарын мэдүүлэг

3.3.5. “Итгэлт эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан.

3.3.6. Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, “А” ХХК-ийн  хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, үүсгэн байгуулсан бусад бичиг баримтууд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг буюу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, хавсарган ирүүлсэн холбогдох гэрээ, баримтууд, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, баримт, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албан бичиг, холбогдох баримтууд.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Ш.Бд холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 600,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 08 сарын 27-ны өдөр Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд шүүх 2020 оны 09 сарын 03-ны өдрийн 12309 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн гаргасан Ерөнхий шүүгчийн захирамжаар тухайн иргэний хэргийг тус шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.   

 

Шүүх хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

2. Хариуцагч Ш.Б нь 600,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй, харин бидний хооронд зээлийн гэрээний харилцаа байсан бөгөөд тухайн зээлийг бүрэн төлж барагдуулсан гэх агуулгаар, нэхэмжлэгч Ш.Б нь хөрөнгөөр, хариуцагч үйл ажиллагаагаар хамтран ажилласан, хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэх агуулгаар тус тус тайлбар гарган мэтгэлцдэг.

 

3. Иргэний хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан хэлбэрийн шаардлага хангасан эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн төрийн, төрийн бус байгууллагын “хуулбар үнэн” дардас бүхий бичмэл нотлох баримтууд, гэрч болон зохигчийн тайлбаруудыг шинжлэн судалбал нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзэв. Тодруулбал,

 

4. Хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн үйл баримтын тухайд

4.1. Нэхэмжлэгч Ш.Бгаас хамтран ажиллах, мөнгөн хөрөнгөөр хувь нийлүүлж хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж ашиг олох зорилгоор мөнгө шилжүүлж байсан гэх агуулга бүхий тайлбар, хариуцагч Ш.Бгаас мөнгө авч байсан, энэ нь зээл байсан, зээлийг бүрэн төлж барагдуулсан, түүний даалгавраар хөрөнгө худалдан авч байгаагүй гэх агуулга бүхий тайлбар болон нэхэмжлэгчийн мөнгө шилжүүлж байсан, хариуцагчаас нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээдүүдэд мөнгө шилжүүлж тооцоо хийж байсан банкны хуулга, эх баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээр тэдний хооронд мөнгө шилжүүлж авч, өгч байсан үйл баримт тогтоогддог, энэ асуудлаар талууд маргаагүй гэж үзнэ.  

Харин тухайн үйл явдал, холбогдох баримтууд, хоорондын харилцаа нь хамтран ажиллах, эсхүл зээлийн гэрээний харилцаа байсан эсэх талаар зохигч маргадаг.

 

4.2. Хариуцагч талаас ...талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, *** тоот хаягт байрших 28 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ш.Б болон банкнаас зээл авч худалдан авсан, уг байранд засвар тохижилт хийж АМ ХХК байгуулан кафе паб ажиллуулж ашиг орлого олсон, уг мөнгөөр болон банкнаас зээл авч Б дүүргийн 16-р хороо, ***тоот хаягт буюу Ганданд байрших хашаа байшинг худалдан авч улмаар 4 давхар 15 айлын нийтийн орон сууц барьсан, банкны зээлээс зарим хэсгийг Бгаас мөнгө зээлж төлсөн гэх агуулга бүхий татгалзсан тайлбар нь

 

- Гэрч Болдын Эгийн “Ээж Ш.Б 2006 онд хотын төвд кафе, паб ажиллуулахаар судалгаа хийж банкнаас 30 000 000 төгрөг зээлж авч байсан. Ш.Б эгчээс 30 гаруй сая төгрөг авсан. Яг сайн тодорхой мэдэхгүй байна. Гандан дахь газрыг авахад би цугтаа явж авч байсан. Ээж Ш.Б кафе дээр бизнесмен найзуудтайгаа уулзаж ярилцаж суухад найзууд нь түрээсийн нийтийн байрны талаар ярьж ээж маань тэндээс санаа авч. Тэгээд уг нийтийн байрыг барьчих газар интернэтээс хайж эхэлсэн. Удалгүй гандангийн газрыг авч тэнд нийтийн байшин барьсан. Яагаад уг гандангийн холбоотой газрыг, байшинг сайн мэдэж байгаа бэ гэхээр, хөгжлийн зээл авахад нь би батлан даагчаар орж байсан. Мөн тухайн барилгыг барихад нь би оролцож байсан болохоор сайн мэдэж байна. Гандангийн газар дээр 159 000 000 гаруй төгрөгөөр барилга барьсан, барилгын ажилд би оролцож байсан. Ээж кафе, баар ажиллуулж байхдаа найзуудтайгаа их уулзаж ярилцдаг байсан. Ээжийн найз н.Ч гэдэг найз нь нийтийн байр хөлслүүлэх талаар ярьж ээж тэндээс санаа авч нийтийн байр ажиллуулахаар болсон. Ш.Б эгчийн хүүхдүүдийнх нь хувцас хунар болон сургалтын төлбөр зарим зардлуудыг нь ээж Ш.Б өгдөг байсан. Ш.Б эгч дарамталдаг байсан. Ээж зээлээ цаг тухайд нь Ш.Б эгчид төлдөг байсан. Эдгээр үл хөдлөх хөрөнгө дээр Ш.Б эгч ээжтэй хамтарч ажиллаж байгаагүй, байсан бол эдгээр үл хөдлөх хөрөнгө дээр ирж ээжтэй ярилцдаг байх байсан. 2007 онд кафе паб ээжтэйгээ цуг ажиллуулж байсан, ээжтэйгээ хамт би уг кафед амьдардаг байсан. Б эгчээс мөнгө зээлсэн талаар ээжээсээ сонссон, хэдэн төгрөг зээлснийг сайн мэдэхгүй. Ш.Б шуудан /илгээмжээр/ болон хүнээр мөнгө өгч явуулж байсан. Яг тодорхой сайн мэдэхгүй байна. Чингэлтэй дүүргийн 42 тоот орон сууцыг ээж Ш.Б 66 000 000 төгрөгөөр авч байсан. “Хас Банк”-наас очиж 30 000 000 төгрөгийн зээл авч, үлдэгдэл мөнгийг н.Б эгчээс авч уг байрыг авсан. Гандангийн газрыг н.Цогтсайхан гэдэг хүнээс 34 000 000 төгрөгөөр авч байсан. Зээлээр авч байсан. Би хамтран зээлдэгчээр орсон. Майхан толгойн газрыг ээж бид хоёр судалж байгаад 4 500 000 төгрөгийг ээж маань гаргаж авсан. Ниссан экстрал машиныг ээж маань Ш.Б эгчийн хүү Ш.Нд авч өгч байсан” гэх мэдүүлэг,

 

- Гэрч Ч У “...Кафе паб түрээслэх ер нь бүх санааг Ш.Б эгч гаргасан. Манай хамаатнуудаас хамгийн их хөдөлгөөнтэй сэргэлэн хүн нь Ш.Б эгч уг компанийг Ш.Б эгч босгосон. Ш.Б, Ш.Б эгч нар хамтарч ажиллаж байсан талаар сайн мэдэхгүй. Ш.Б эгч намайг кафед нь ажиллаж байхад цалин гэж надад нотебүүк авч өгч байсан. Тэр нотебүүкээр Ш.Б эгчтэй Ш.Б эгч 7 хоногт 3-аас 4-н удаа видео калл хийж чатладаг байсан, үл хөдлөх хөрөнгүүдийн үйл ажиллагааг Ш.Б эгч хариуцаж ажиллуулдаг байсан. Би Дарханаас оюутан болж ирээд уг кафе дээр ажиллаж цугтаа байдаг байсан. Ш.Б эгч надад цалинг болгож авч өгсөн миний нотебүүк дээр Ш.Б, Ш.Б эгч хоёр миний мессенжерээр болон мэйлээр харилцдаг байсан. Ш.Б эгчид мөнгө байсан боловч үйл ажиллагаа эрхэлж явуулдаггүй байсан. Японд байсан учраас үйл ажиллагаа явуулах боломж байхгүй байсан юм болов уу гэж боддог. Ш.Б эгч Ш.Б эгчид мөнгө зээлж байсан. Зээлсэн мөнгөнийхөө талаар Ш.Б эгч Ш.Б эгчтэй ярьдаг байсан байх. 7 хоногт тогтмол 3,4 удаа хоорондоо харилцдаг, хэдэн төгрөг зээлж авч байсан талаар сайн мэдэхгүй байна. Ш.Б эгч банкнаас зээл авч Ш.Б эгчийн хүү Ш.Нд авч өгсөн. Би тэр машиныг хэсэг унаж байсан. Ш.Б Ш.Б хоёр орой болгон чаталж байсан. Зөндөө чаталж байсан. Тоог нь мэдэхгүй байна. Би хотод Ш.Б эгчтэй кафе дээр амьдардаг байсан. Бид нар бөөнөөрөө кафегаа хаачаад зааландаа хоёр ороо нийлүүлж засаж амьдардаг байсан. Ш.Б эгч Ш.Б эгчээс хэдэн төгрөг хэзээ зээл авч байсныг сайн мэдэхгүй байна. Ш.Б эгч Ш.Б эгч рүү хэд хэдэн удаа илгээмжээр мөнгө ирж байсныг мэднэ тэрнээс сайн мэдэхгүй. Ш.Б, Ш.Б хоёр 2007-2012 он хүртэл миний нотебүүкээр харилцдаг байсан, эгч дүүс хүмүүс хоорондоо ярьдаг байсан. 7 хоног 3-4 удаа тогтмол ярьдаг байсан. Японы цаг монголын цагтай зөрүүтэй байдаг байсан болохоор Ш.Б эгч хэзээ залгана тэр үед нь Ш.Б эгч ярьдаг байсан. Ш.Бгаас зээлсэн мөнгийг Ш.Б эгч түрээсийн орлогоор төлдөг байсан” гэх мэдүүлэг,

 

- Гэрч Ш Бгийн “Эгч Ш.Б нь 2003 оноос хойш Улаанбаатар хотын Хархорин зах дээр наймаа хийдэг байсан. Түүнээс манайд надтай хамт амьдарч байгаагүй. Харин Ш.Б эгчийн 2 охин нь манайд надтай хамт амьдардаг байсан 2005-2006 оны хооронд байхаа Ш.Б эгч Япон улсаас 2 билүү 3 машиныг Ш.Б эгчээр заруулахаар явуулсан. Тухайн үед Ш.Б эгч наймаагаа түр зогсоогоод Шар хаданд зарахаар зогсож байсаныг санаж байна. Би Б эгчийн явуулсан мөнгийг хадгалаад 35-36 сая төгрөг болсон ба уг мөнгийг Ш.Бд зээлээр өг гэж хэлснийхэн дагуу өгсөн. Яг ямар зориулалттай болохыг нь мэдэхгүй. Ш.Б нь Ш.Б эгч рүү 40 мянгатын байранд байр авах гээд банкнаас зээл хөөцөлдөж байна гэж хэлсэн. Тэгээд нэг сонсоход обьектоо аваад кафе ажиллуулангаа 1 cap тэндээ түр амьдарсан. Тэгээд өөрсдөө түрээсийн байраа олоод түрээслээд амьдарсан. Ш.Б эгч нь банкнаас зээл авдаг байсан Харин Ш.Б эгч 100 хувь зээл төлсөн талаар мэдэхгүй. Ш.Б нь кафе ажиллуулаад орлоготой байсан. Уг орлогынхоо мөнгө болон банкнаас зээл авч байрны урьдчилгаа төлбөрийг төлсөн. Яг хэдэн төгрөг гэдгийг нь мэдэхгүй. Ш.Б эгч Ш.Бд цалин гээд 500 000 төгрөг өгч байхыг нь хараагүй. Гандангийн 700 гаран мкв талбайтай 2 өрөө байрыг авахад би болон манай ах дүү нараас хэн ч туслаагүй. Ш.Б нь өөрөө барьж засвар үйлчилгээгээ хийж үнэндээ тасралтгүй ажиллаж байгаад бий болгосон байр. Ш.Б нь Ш.Бд 200 000 000-аад сая төгрөг өгсөн гэж ярьж байсан. /Хүүхдийн хэрэглээ, сургуулийн зардал, сургалтын зардал, миссийн тэмцээн, загварын тэмцээн г.м/ эдгээрийг нотлох бичиг баримт байдаг гэсэн. Ш.Б нь банкнаас зээл авч байгаад Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, 50-р мянгатын 17-р байр, 42 тоот байрыг авч, кафены үйл ажиллагаа явуулсан. Хаяадаа залгаж ярихад орлоготой сайтай байна гэж хэлдэг. Ер нь орлогын мөнгөөрөө Ш.Бгийн хүүхдүүдийн бүхий л хэрэгцээг хангаж, бэлдэж өгдөг байсан. Ш.Б, Ш.Б нар хамтарч ямар нэгэн бизнес хийж байхыг мэдэхгүй” гэх мэдүүлэг,

 

- Хаан банктай байгуулсан 2007 оны 06 сарын 15-ны өдрийн 30,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны, ипотекийн гэрээ, Анод банктай байгуулсан 2008 оны 05 сарын 28-ны өдрийн 15,500,000 төгрөгийн мөнгөн хадгаламжийн гэрээ, Хас банктай байгуулсан 2008 оны 9 сарн 05-ны өдрийн 13,052 ам.долларын барьцаат зээлийн болон ипотекийн гэрээ, 2009 оны 10 сарын 12-ны өдрийн 24,105 ам.долларын барьцаат зээлийн болон ипотекийн гэрээ, 2010 оны 12 сарын 30-ны өдрийн 63,000,000 төгрөгийн барьцаат зээлийн болон ипотекийн гэрээ, 2011 оны 10 сарын 12-ны 18,000,000 төгрөгийн барьцаат зээлийн болон ипотекийн гэрээ, Эрэл банктай байгуулсан 2010 оны 09 сарын 09-ний өдрийн 45,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ, зээл төлж байсан дансны хуулга, Бгийн төрсөн хүүхдүүд болон хамаарал бүхий этгээдүүдэд мөнгө шилжүүлж байсан банкны эх баримтууд зэргээр тус тус нотлогдоно гэдэг.

 

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Ш.Бгийн ...үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, кафе пабны үйл ажиллагаа эрхлэх эргэлтийн хөрөнгө авах, засвар тохижилт, тоног төхөөрөмж авах, барилга барих хөрөнгө авах зорилгоор банкуудаас зээл авч байсан, зээлийг буцаан төлж байсан гэх тайлбар буюу үйл баримт үнэн зөв бөгөөд баримтаар тогтоогдож байх хэдий ч ...зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч Ш.Бгаас “Зээлсэн” мөнгөөр гүйцэтгэсэн, өөрийн хөрөнгөөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан гэх тайлбар баримтаар нотлогдоогүй бөгөөд энэ нь доорх баримтуудаар үгүйсгэгдэж байна гэж үзэв.

 

4.3. Хавтаст хэрэгт авагдсан Б дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн /1 хх 54-169/ нотлох баримтууд нь Ш.Бд холбогдуулан шалгаж байсан хэрэг бүртгэлтийн хэргийн хүрээнд эрүүгийн журмаар бүрдсэн баримтууд байх ба иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн баримт, мэдээллүүдийг шууд бус нотолгооны эх сурвалж байдлаар үнэлэх боломжтой, энэ нь өөр бусад нотлох баримтаар нотлогдох учиртай.  Гэрчийн мэдүүлгийн хувьд “Үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүрэгтэй, худал мэдүүлсэн бол Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ” гэсэн хуулийн тодорхой зохицуулалтаар зохицуулагдаж улмаар тухайн мэдүүлэг буюу бичмэл баримт нь нотолгооны нэг эх сурвалж болно. Мөн талуудын шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэг бодит үнэнд нийцсэн байх, зохигч нь үнэн зөв тайлбар өгөх үүргийг хүлээх асуудлыг хууль тогтоогч тодорхойлсон байдаг. Энэ хүрээнд гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон бусад бичмэл баримтуудыг харьцуулан судалж нэхэмжлэгч, хариуцагч нарын хамтын үйл ажиллагаа байсан гэж дүгнэв.

 

4.3.1. Тодруулбал,

- Гэрч Д Ды “Ш.Б, Ш.Б нар хамтран ажиллаж байсан. Ээжээс Ш.Б эгчид илгээмжээр мөнгө ирдэг байсан. Өөр хүмүүсээр мөн адил Ш.Б эгчид ээжээс явуулсан мөнгө ирдэг байсан. Ээж Ш.Бгаас Ш.Б эгчтэй хамтран ажиллаж Ш.Б эгчийг кафены үйл ажиллагааг сайн явуулж уг мөнгийг өсгөж өгөөрэй гэж байсан. Ашиг орлого олуулах гэж хамтарч ажиллах гэж Ш.Б эгчид мөнгө өгсөн. Зээлсэн мөнгөө өгөөд дууссан гэж тайлбар ярьдаг. Ш.Б эгч ээж Ш.Бд нэг ч төгрөг өгөөгүй. Кафены тайлан тооцоог гаргаж Ш.Б эгч ээжийн данс руу мөнгөө хийж чадахгүй тул миний данс руу мөнгө хийдэг байсан. Үйл ажиллагааны чиглэлээр ашиг олсон орлогоо Ш.Б эгч бодож ээж рүү явуулж чадахгүй учраас миний данс руу тайлан гаргаж хийдэг байсан. СД дэх бичлэгийг би хийсэн. н.Батцэнгэл, Ш.Н, би, ээж, Ш.Б нар байсан, ээж Ш.Б, Ш.Б нар хоорондоо маргалдахаар нь би бичлэг хийлээ шүү гэж хүмүүсийн зөвшөөрлүүдийг нь авч хийсэн, Ш.Б эгчээс асууж бичлэг хийлээ шүү гэж асуухад зөвшөөрч би болсон зүйлийг бичсэн. 2017 онд сүүлд ажлын орлого гэж хийсэн. Тэрнээс хойш мөнгө хийгээгүй. Ээж Ш.Б эгчид 500 000 төгрөг цалин гэж өгдөг байсан. Ээж маань Ш.Б эгчийнхээ ажлыг нь шалгаж бай гэж хэлдэг байсан. Бид нарыг томрох болоход кафе, гандангийн нийтийн байрыг ажиллуулж бүх хөрөнгүүдийг цаашдаа ажиллуулаад яв гэж хэлж захиж байсан. Ээжээс ихэнхдээ илгээмжээр их хэмжээний мөнгө ирдэг, Ш.Б эгчдээ өгөөрэй гэж хэлээд бид уг цаасан илгээмжийг нээж үздэггүй байсан. Тэгэхэд тэнд их хэмжээний иен болон төгрөг байдаг байсан. Эсвэл ээж маань хүнээр Ш.Б эгч рүү мөнгө өгч явуулдаг байсан. Ийм их хэмжээний мөнгийг Ш.Б эгчид утга учиргүй өгнө гэж байхгүй. Тэгэхээр хамтран ажиллах болоод ээж маань Ш.Б эгч рүү мөнгө өгдөг байсан байх. Ш.Б эгчид кафе дээр нь очиж тусалдаг байсан. Бармен, зөөгч, цэвэрлэгч, аяга таваг угааж Ш.Б эгчид туслангаа ажилдаг байсан. Ихэнх үеийг тэнд өнгөрүүлж тэнд амьдарч байсан. Ээж маань Ш.Б эгчийнхээ үйл ажиллагаа хянаад яваарай гэсэн болохоор их очдог байсан, ээжтэй Ш.Б эгч миний утсаар ярьж байнгын холбоотой байдаг байсан, Ш.Б эгч ээж Ш.Бд кафены ажилласан тайлангаа өгдөг, ярьдаг байсан. Учир нь ээжийн хөрөнгөөр бүтсэн үл хөдлөх хөрөнгө учраас Ш.Б эгч тайлангаа ээжид хэлж өгдөг асуудал байсан. Ш.Б эгч ээжийн явуулсан машиныг авч байсан. Ш.Б эгч манай ээж, ах, эгчийн тусламжтайгаар машинуудыг авч. Зарж борлуулж байсан. Гандангийн объектод очдог байсан. Бүүр амьдардаг байсан. Ээж Ш.Б бүх хөрөнгийг би гаргасан биз дээ гэж ярьж байсан. Ш.Б эгч та бүх хөрөнгийг гаргасан би ажилласан гэж ярьж байсан, энэ хөрөнгүүд та нарынх гэж ярьж хэлдэг байсан. Харин одоо өөр зүйл ярьж хэлж байгаад нь маш их гомдолтой байна. Би өөрийн утас болох Iphone утсаар уг бичлэгийг хийсэн, тэр утсаа зарсан. Хооронд нь анхааруулж хэлж барьж байгаад зөвшөөрөл авч бичлэг хийсэн. Бичлэг хийгээгүй байхдаа зөвшөөрөл авсан. Б эгч сар болгон үйл ажиллагаа явуулаад, хэдэн төгрөгийн ашиг, орлого хэдэн төгрөгийн зардал гаргасан, өөрөө хэдэн төгрөг авч байсан талаараа нотолж ээжид хэлж миний данс руу уг мөнгийг Ш.Б эгч хийдэг байсан. Ээж маань сар болгон явуулж байгаарай гэж Ш.Б эгчид хэлсэн. 2011 оны 10 сард японоос ээж Ш.Б эгчид 500 000 иен өгсөн. Ээж тэр онд монголд ирсэн. Ээжийн эгч н.Б, н.Канасан нар тосож авч Ш.Б эгчид 400 000 иен авчирч өгсөн. Мөн ээж Ш.Б н.Батбаяр ахаар 600 000 иен Ш.Б эгчид өгч байсан. 2 000 000 иен бас өгч байсан. Шуудангаар захиа ирж байсан. Захиа байхгүй мөнгөнүүд байдаг байсан. Гэх мэтчилэн мөнгө Ш.Б эгч рүү явуулдаг байсан. Ээж Б эгч 2 харилцан тохиролцож амаараа ярьж тохиролцож хамтарч ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

 

- Гэрч Ширнэнгийн Дгийн “Ш.Б, Ш.Б нар нь төрсөн эгч дүүс бөгөөд Ш.Б нь Ш.Бгаас нэг эгч. Ш.Б нь Япон улсад амьдардаг байсан одоо ч амьдарч байгаа. Харин Ш.Б нь Улаанбаатар хотод амьдардаг юм. Бид нар хоорондоо байнга утас болон интернэтээр харьцдаг байсан. 2017 онд Б эгч маань Б эгч, Б эгч бид гурвыг Японд урьж өөрийн зардлаар тухайн улсаар 20-оод хоног аялуулсан юм. Бид нар хоорондоо ойр дотно, нээлттэй харьцдаг байсан. Манай эгч Ш.Б нь ажилгүй 2 хүүхдийн хамт амьдардаг байсан бөгөөд манай аав амьд байхдаа буюу 2007-2008 оны үед Ш.Б эгч аавтай Япон улсаас утсаар ярих бүрд дүү Бдаа туслаад ажил амьдралд нь нэмэр болоод өгөөч гэж хэлдэг байсан. Тэр үед Б эгч Б эгчтэй харьцаж надад туслаач гэж хүсдэг байсан юм. Тэр үед Б эгч Японд ажиллаж амьдарч байх хугацаандаа хэдэн төгрөг хуримтлуулсан хөрөнгөөрөө Монгол улсад өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болох зорилгоор Б эгчид хандаж Монголд бизнес хиймээр байна гэж хэлээд Б эгчийг судлаад туслаад өг гэж хэлсэн. Үүний дагуу Б эгч Улаанбаатар хотод 40 мянгатын ойролцоо кафе авахаар болж Б эгч Японоос мөнгө шилжүүлж тухайн кафег авсан. Ингээд Ш.Б эгч тухайн авсан кафедаа засвар үйлчилгээ хийснээр Ш.Б эгчийн кафег ажиллуулж, Б эгчээс cap бүр цалин авч, ажилладаг байсан юм. Үүнээс бусад мөнгө төгрөгийн нарийн асуудлыг хоорондоо л харьцаж зохицуулдаг байсан байх. Би тэр болгоныг сайн мэдэхгүй. Ш.Б нь Ш.Бгийн хөрөнгөөр дээр дурдсан Ганданд байрлах хашаа байшин авч тухайн газар дээр 15 айлын орон сууц бариулсан юм” гэх мэдүүлэг,

 

- Гэрч Алтанцэцэгийн Мийн “...Ш.Б, Ш.Б нар нь төрсөн эгч дүүс юм. Тэдний хоорондын харилцаа миний мэдэхээр 2017 он хүртэл эгч дүүсийн сайхан харилцаатай байсан. 2017 оноос Б эгчтэй байнгын харилцаатай байгаа бөгөөд Ш.Б эгч 2017 оноос бид нараас харилцаагаа тасалсан. Би энэ айлд бэр болоод 19 жил болж байна. Энэ хугацаанд 3 билүү 4 машиныг Ш.Б эгч Ш.Б эгчид явуулж байсан бөгөөд түүнийг зарахаар манай хадам аав Б эгчтэй Шар хадны зах дээр зогсдог байсан. Яг хэдэн оны хэдэн сард явуулж байсан талаар нь санахгүй байна. Ш.Б эгч дээр очиход Болороо эгчээс бэлэг ирсэн гээд надад өгдөг байсан. /чихэр жимс, нүүрний тос гэх мэт/. Илгээмж дотроо мөнгө хийгээд явуулдаг байсан гэж Б эгч ярьдаг байсан, Б эгчийн мөнгөөр Улаанбаатар хотын Улсын их дэлгүүрийн ойролцоо кафе худалдаж авсан гэж байсан. Мөн Улаанбаатар хот Барс худалдааны төвийн ойролцоо Б эгч байр түрээсэлж амьдардаг байсан ба бид Улаанбаатар хот орохдоо очдог байсан. Улаанбаатар хотын төв гандангийн хажууд хашаа, байшин худалдаж авсан гэж ярьдаг байсан юм. Манай нөхөр бид 2 тухайн үед хот хооронд нийтийн тээвэрт явдаг байсан, Улаанбаатар хотод байрлах газар байхгүй байсан учраас Гандангийн хашаа байшинд байж болох уу гэж Б эгчээс асуухад Болороо эгчийн хашаа байшин болохоор би мэдэхгүй, Болороо эгчээс асуугаад болно гэвэл сууж болно гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Болороо эгчээс асуугаад зөвшөөрөхөөр нь тухайн хашаа байшинд 6 cap хэртэй амьдарсан. Миний мэдэхээр Гандангийн хашаа байшин нурааж, 4 давхар нийтийн орон сууц барьсан. Мөн Улаанбаатар хотын Улсын их дэлгүүрийн хажууд кафе байгаа. Энэ эд хөрөнгүүдийг Ш.Б эгчийн мөнгөөр авсан. Энэ бүгд цөмөөрөө Б эгчийнх. Эгч нь Б эгчээс цалин авч л ажилладаг гэж ярьж байсан. Ганданд барьсан нийтийн байрныхаа 1 давхарт нь Б эгч 2 охины хамт амьдардаг байсан. Б эгчийн охин Э ярихдаа манай ээж Б эгчээс цалин л авч ажилладаг. Бид нарыг байрнаас гар гэвэл бидэнд очих газар байхгүй гэж ярьдаг байсан. Ш.Б цахим сүлжээнд миний санж байгаагаар Ashuhi Bu гэсэн нэртэй хаягтай байсан” гэх мэдүүлэг,

 

- Гэрч Ганбаатарын Нын “...Ш.Б, Ш.Б нар нь төрсөн эгч дүүс, Ш.Б нь Ш.Бд Япон улсаас 4 ширхэг суудлын автомашин болон эд зүйл, мөнгө төгрөг явуулдаг байсан. Ш.Б нь манай аав Ганбаатар бид хоёртой утсаар ярьж Ш.Бд Японоос 4 суудлын автомашин явуулсан. Ш.Б эгчдээ туслаад холбогдож байгаад машинуудыг зарж борлуулах тал дээр нь тус болоод өгөөрэй гэж хэлсэн. Ингээд аав бид хоёрыг Б эгч Б эгчийн явуулсан машинууд ирсэн, та 2 Улаанбаатар хотод ирээд Да хүрээ зах дээр машинуудыг гаргаж, зарж өгөхөд туслаач гэсэн. Ингээд аав бид хоёр Улаанбаатар хот орж, машинуудыг Да хүрээ зах дээр байрлуулаад аав хотод үлдэж, би Дархандаа буцаад ирсэн. Миний мэдэж байгаагаар Улаанбаатар хот төв Ганданд А зэрэглэлийн газар, тухайн газар дээр баригдсан байгаа объект, Улаанбаатар хотын Баруун дөрвөн замын ойролцоо Центр фойнт төвийн хажууд байрлах кафе зэрэг үл хөдлөх хөрөнгүүд байдаг, эдгээр нь Ш.Бгийн өмчлөлийн эд хөрөнгө юм. Учир нь Б нь Бгийн явуулсан мөнгөөр Улаанбаатар хотын төв Ганданд нийтийн байрыг бариулсан бөгөөд тухайн байрны үйл ажиллагааг болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг кафе зэргийг Бгаас Б нь цалин авч ажиллуулдаг байсан. Б нь Бгаас мөнгө авахгүйгээр эд хөрөнгө, их хэмжээний орлого олох боломжгүй. Өмнө 2003 оны үед бага зэргийн наймаа хийдэг байсан. Тэр нь их хэмжээний ашиг олох боломжгүй наймаа хийж байсан. Ш.Б цахим сүлжээнд миний мэдэж байгаагаар 2006 оны үед Ashi Bu нэртэй Facebook хаягтай байсан юм. Эгч Б нь ашиг олж, дүү Бг цалинжуулан ажиллуулах зорилготой л байсан. Үйл ажиллагаагаа ч гэсэн Б ашиг олж, Б цалинжих байдлаар явуулж байсан” гэх мэдүүлэг,

 

- Гэрч Нацагдоржийн Нийн “...Ш.Б, Ш.Б нар төрсөн эгч дүүс бөгөөд манай нөхөр Ширнэнгийн Ганбаатарын төрсөн дүү нар нь юм. Ш.Б нь Ш.Бд Япон улсаас 4 ширхэг суудлын автомашин болон эд зүйл, мөнгө төгрөг маш их явуулж байсан. Явуулсан юмнаас нь хувцас хунар бид нар авдаг байсан. Яг хэдэн сарын хэдэнд дээрх машинуудыг явуулж байсан талаар нь санахгүй байна. Манай нөхөр Ганбаатар, Бгийн явуулсан машинуудыг Бтай хамт Улаанбаатар хотын техникийн зах дээр зарж борлуулж байсан юм. Харин явуулж байсан мөнгийг нь Б л өөрөө авдаг байсан, уг мөнгөөр Улаанбаатар хотын 40 мянгатад Ш.Б нь кафе худалдан авсан. Б худалдан авсан Кафеныхаа үйл ажиллагааг явуулахын тулд Бг цалинжуулахаар тохиролцож, ажиллуулж байсан. Энэ тухай надад Б, Б нар хоёулаа ярьж байсан. Би Б, Б нарын ганц бэр эгч нь бөгөөд бид маш ойр дотно харьцаатай байсан учраас хадмын талд болж байгаа бүх асуудлыг мэддэг байсан. Ш.Б болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн талаар мэдэхгүй байна. Байхгүй гэж бодож байна. Улаанбаатарын төв ганданд байрлах 3 давхар тоосгон барилгыг Бгийн Япон нөхрийн явуулсан 100 гаруй сая төгрөг болон Бгийн ажиллуулж байсан кафег зарсан мөнгөөр Бд Б бариулж өгсөн. Мөн тухайн мөнгөнөөс Б нь өөрийнхөө тавьсан өрийг дарж байсан. Манай хадмын талынхан эцэг эх, өвөг дээдсээс өвлөж ирсэн эд хөрөнгө байхгүй бөгөөд Ш.Б бид хоёр ОХУ-руу ганзагын наймаанд хэд хэдэн удаа явсан боловч ямар ч ашиггүй байдаг байсан. Тухайн үед манай хадам аавын цалин буюу тэтгэврийг авч наймаанд явдаг байсан. Тэрнээс биш Б ажил хийж үзээгүй, өөрийн гэсэн эд хөрөнгөтэй байгаагүй. Ш.Б цахим сүлжээнд миний санж байгаагаар Япон нэртэй Facebook хаягтай байсан. Ш.Б нь 2 охинтой бөгөөд тэднийгээ тэжээх ямар нэгэн ажлын байр, мөнгө төгрөггүй, хадам аавынд 2 охиныхоо хамт амьдардаг байсан. Хадам аавынд олуулаа амьдарч, ааваар тэжээлгэж байна гээд эгч Б нь Улаанбаатар хотод кафе худалдан авч, дүүдээ итгэж, цалинжуулан ажлын байр гаргаж өгч байсан. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар ашиг олох зорилгоор хамтран ажиллаж байгаагүй. Б нь өөрөө 5 хүүхэдтэй, нөхрөөсөө салсан, хүүхдүүдээ тэжээн тэтгэхээр Япон улс руу явж ажил, бизнес хийх болсон. Б ямар нэгэн байдлаар өөрийн хөрөнгөө Бтай хамтран эзэмших боломжгүй, Бг зөвхөн цалинжуулах л зорилготой байсныг Б буруугаар ашиглаж Бгийн хөрөнгийг өөрийн болгож, завших гэж байна. Би хадам дүү нарын аль нэг талд орохгүй. Байгаа байдлыг нь үнэн зөвөөр хэлсэн болно” гэх мэдүүлгээр нэхэмжлэгч Ш.Б Япон улсад ажиллаж амьдарч байсан, Монголд амьдарч ажиллаж байсан Ш.Б руу удаа дараа мөнгөн хөрөнгө шилжүүлж байсан, автомашин явуулан худалдаж байсан, тухайн мөнгөөр банкны зээл төлж байсан, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч байсан, кафе пабны үйл ажиллагаа явуулах болон нийтийн орон сууц түрээслэх байдлаар ашиг, орлого олж байсан, энэ талаар харилцан ярилцдаг, мессеж чат бичдэг байсан, “Asahi Bu” нэртэй фэйсбүүк хаяг ашиглаж байсан талаарх үйл баримт нотлогдож байна.

 

4.3.2. Гэрчүүдийн дээрх мэдүүлэг, нотлогдож буй үйл баримтад үндэслэн хэрэгт авагдсан Фэйбүүкийн “Asahi Bu” гэх нэртэй,

...“1 sariin orlogo 1800000 ogohoos zarlaga 1141000, 1 ail, 1 ajiliin bairgarsan tanid vldegdel 100000 orj irsen pubin tureestei bugd 2100000 tog uunees zarlaga haliuni tolbort 1170000+670000kredit=1840000 ogson uldegdel 260000 dansd bga zaruud ogson humuus uzeed ba margaash 1 ail orno gsn ajlin bairand mujaan chn orno gsn.

2014/02/10 9:22

za Ter zarlaga 1141000 aa yu yund gedgee bichdee”  /хх 1-124/,

 

 “2016/10/10 12:57

Sn uu?  Gandangiin baidal Yu bolj ba? Medeeleltei baimaar bh yum?

2016/1011 18:37

Dolgion gdg dansd chn cafeni 1800.0 yavuulsan onoodor gandangiin tureesnees oron suutsni chin zeeliin tololtig hiisen 1 ail garsan ajlin bair garsan margaash 1 ail orno gsn aklin bair oroh hun oldohgui bna

 2016/10/11 20:45” /хх 1-128/

 

 “22:15

ongorson sarin turees oron suutsni zeeld ogson 4 ail garsan zar ogson

Za tm bj, Cafй hezee orj ireh yum

22:47

cafй orlogo ni muudaad ene saraas 1.500 bolgoson 2 honogoos ogie mongo ni guitseegui gsn

4:06

baidliig nadad bas medegdej bai gej bainga helseer irsen dee” /хх 1-129/

 

 “2016/08/03 9:10

Hi. Cafegiin zar ogohdoo zarna, tureesluulne geed ogchih 300 sayaas gd buh yumtai ni gd

2016/08/03 15:53

zar ogie dotorhi buh Yuma avaad tureesluulj bsn buh yumig grajid avchirsan bugd evderch muudsan odoo hooson shu” /хх 1-134/

“...yum. Huiten uvul bolj bgaa gsn. Daramtlaad bgaa zuil alga, bainga l chamd yaj iij baigaagaa orlogo zarlagaa l tsag tuhaid ni bichij bai gej olon udaa heleed huleej zahsan hunii ug shuu. Chamaig ajillaj bgaag chini medej bgaa.

2016/11/18 16:43

cafeni tureesig zeeld ogson odoo 1800 s 1130.0 zeeld ogod 670.0 bga gandangin mongonos ogoh gsn chin ail garaadaa tsahilgaani 380 geree duusaad sungahgui bga orgodol darga deer ni ogood bj bnaa ajil ih duusah yum algaa” /хх 1-136/

 

“13:58

...Turees shiljuuleedehgui yu? Misheeld mungu hereg bolood ba

13:34

gandand 4 ail garaad zar ogson ail oroogui bna tsagaan sar boloh gd mongoto humuus algaa cafe turees 1,500 avlaa uunees oron suutsnii zeel 1,130 hiisen nuurs avah mongogui cafeni uldegdel 400.0 hereglesen gandanas sard 1,500 ogdog ene sard ail garahaar mongo bgui” /хх 1-147/

 

“15:00

…gandangaas oort chin sar bur 1 say orj bga cafegaas odoonoos 1,500 orj bga uunees sar bur oron suutsni zeeliig ogch bga yundaa tootsoo gd ur huuhdee oroltsuulaad olon yum boldog bna olon jil bllo bolo yum bishu bi herevee chinii orond bsn bol aria iim bgui chinii mongo orj bi bugdiig buteen baiguulsan shu hen hungui medne ta nar het shunah hereggui chi sain bodooroi namaig ene olon jil yaj zutgej irseng medehgui bna u chinii heden tsaas yu boloh bsn be bi end orlogo olood chamdl orood bga bizde” /хх 1-148/ гэх гэрэл зургийн хэлбэрээр авагдсан баримтыг харьцуулахад тухайн мэдээлэл дэх “...Японд байхдаа Б руу мөнгө шилжүүлж үл хөдлөх эд хөрөнгө худалдан авхуулж байсан, үйлчилгээний зориулалтаар ашиглаж ашиг орлогоо тооцож тайлагнаж байсан” гэх агуулга нь хамтран ажиллаж байсан үйл баримтыг илэрхийлж байх тул нэхэмжлэгч талын “...Талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгчээс удаа дараагийн шилжүүлсэн мөнгийг хүлээн авсан хариуцагч хэзээ, хэдэн төгрөгийн зээлийг хүсч байсан, хүсэлтийн дагуу хэдэн төгрөг зээлсэн, зээлийг хэрхэн төлөхөөр тохиролцсон талаарх асуудал баримтаар нотлогдоогүй” гэх агуулга бүхий тайлбарыг үндэслэл бүхий бодит үнэнд нийцсэн гэж үзлээ.

 

4.4. Түүнчлэн хэрэгт авагдсан эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа болон зохигчдын тайлбараар

- Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, *********тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Б.С өмчлөлд бүртгэсэн,

- Б дүүргийн 16 дугаар хороо, *********тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, хувийн сууцны зориулалттай эд хөрөнгийг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Б.Эөмчлөлд бүртгэсэн,

- Б дүүргийн 16 дугаар хороо, *********тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-*** дугаартай, нэгж талбарын *** дугаартай газрыг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Б.Эөмчлөлд бүртгэсэн,

- 18641311787345дүүргийн 11-р хороо, 11-р хороолол, 116 дугаар байр, 70 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, орон сууцыг  Ш.Б, Ш.Н нарын өмчлөлд 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдөр бүртгэсэн,

- 18641311787345дүүргийн 19-р хороо, Майхан толгой зусланд байрлах, нэгт талбарын дугаар *** дугаартай,  700 м.кв газар 2014.11.26-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Ю.Энхболдоос шилжүүлэн авсан үйл баримт нотлогдож байх ба хамтран ажиллах гэрээний харилцаа, ашиг орлого олох хүсэл зоригийг үр дүнд бий болсон эд хөрөнгө нь хамтран ажиллах гэрээний талууд болох Ш.Б, Ш.Б нарын өмчлөлд бус гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн байна.           

 

5. Хамтран ажиллах харилцааны хууль зүйн зохицуулалтын тухайд

5.1. Дээр дүгнэсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ш.Б, хариуцагч Ш.Б нар нь хуримтлуулсан мөнгө, хөрөнгийн хэмжээг ихэсгэх буюу үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө үүсгэх, ашиг олох үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх хүсэл зоригийг илэрхийлж байсан болох нь хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан байх бөгөөд хэлцлийн гол нөхцөл болох үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар тохиролцсон, улмаар худалдаа үйлчилгээ эрхэлж ашиг олсон үйлдэл, үр дүнгээр хамтран ажиллах хүсэл зоригийг тайлбарлах нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасантай нийцэх ба талуудын хооронд хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан байна.

 

5.2. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”  гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ш.Б  нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад, хуулийн этгээд байгуулж үйлчилгээ явуулан ашиг орлого олох, зээлийн үүргийг гүйцэтгэхэд зарцуулах мөнгийг хариуцах, хариуцагч Ш.Б нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, түрээслэх, худалдах замаар ашиг олоход биечлэн оролцох, зохион байгуулах, ажил хөдөлмөр эрхэлж үйлчилгээ үзүүлэх замаар хамтарч ажиллажээ.

 

Талууд хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй ч Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т заасны дагуу амаар байгуулагдсан, хамтран ажиллах гэрээний талууд хураамж төлөх бөгөөд нэг талаас хөрөнгө, нөгөө талаас үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцсон, хураамжийн хэмжээг тодорхойлоогүй тул тэнцүү хэмжээгээр талуудын хувийг тооцох учиртай. Энэ нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2-т заасантай нийцнэ.

 

5.3. Мөн хуулийн зүйлийн 477.3-т “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна”, 477.4-т “Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна” гэж заасны дагуу хамтын үйл ажиллагаанаас бий болсон хөрөнгө, түүний үр шим, ашиг орлого дундын өмч гэх агуулгаас үзэхэд зохигч талуудын маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүд нь нэхэмжлэгчээс оруулсан хувь, хураамж буюу тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө, хариуцагчаас оруулсан ажил үйлчилгээний үр дүн, хамтын үйл ажиллагаанаас бий болсон хөрөнгө нь гэрээний талуудын дундын хөрөнгө байх учиртай.  

 

Дээр дүгнэсэн нотлох баримт, үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ш.Бгаас санхүүгийн тусламж, хөрөнгө оруулах замаар, хариуцагч Ш.Бгаас хөрөнгө санхүүг зохицуулж үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, түрээслэх, үйлчилгээ үзүүлэх замаар хамтран ажиллаж ашиг орлого олж бий болгосон хамтын үйл ажиллагааны үр дүн болох

1/ Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, *********тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, үйлчилгээний зориулалттай эд хөрөнгө,

2/ Б дүүргийн 16 дугаар хороо, *********тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, хувийн сууцны зориулалттай эд хөрөнгө,

3/ Б дүүргийн 16 дугаар хороо, *********тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-*** дугаартай, нэгж талбарын *** дугаартай газрыг гэрээний талуудын дундын хөрөнгө гэж үзлээ.

 

5.4. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тэд бичгээр гэрээ байгуулаагүйгээс хамтын үйл ажиллагааны ашиг, алдагдлыг хуваарилах асуудлаар хэрхэн тохиролцсон талаар нарийвчлан тогтоох боломжгүй, тодорхой бус нөхцөл байдал үүссэн байна.

 

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д “гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна”, 478.11-т “Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна” гэж заасан зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч Ш.Б, хариуцагч Ш.Б нар нь хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй, хамтын үйл ажиллагаанд тус бүрээс оруулах хураамж буюу хувийн хэмжээг тодорхойлоогүй тул тэдний оруулсан хураамжийн хэмжээг тэнцүү хэмжээгээр тооцох бөгөөд ашиг орлогыг хэрхэн тооцох талаар тогтоогоогүй, тодорхой бус байх тул талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилахаар хууль тогтоогчоос тодорхой зааж зохицуулсны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын төлсөн хураамж, оруулсан хувь хэмжээг тэнцүү хэмжээгээр тооцсон үндэслэлээр ашиг орлогыг мөн тэнцүү хэмжээгээр тооцох нь зүйтэй.

 

5.5. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбар, үйл баримтаар тэдний хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4 дэх хэсэгт заасан “Хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон” гэх үндэслэлээр дуусгавар болсон байна. Нэгэнт талуудын хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон тул мөн хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийг талуудад хуваарилах хэдий ч тухайн үл хөдлөх эд хөрөнгүүд гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн байдаг тул дундын эд хөрөнгө байсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тооцон мөнгөөр нөхөн төлүүлэх нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.9-д “Гэрээний тал бүр аливаа оролцогч талаас гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардах эрхтэй” заасантай нийцэж байна.  Нэхэмжлэгч тал хамтран ажиллах гэрээний талуудын дундын хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулахаар шаардах эрхтэй, шаардлагын үндэслэл хуулийн дагуу болно.

 

6. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээч болох “Итгэлт эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланд “...маргаан бүхий 18641311787345дүүргийн 19-р хороо, Майхан толгой зусланд байрлах 700 м.кв газар эзэмших эрх 7,500,000 төгрөг, Nissan X-Trail маркийн 1181 УНР улсын дугаартай NT30114540 суудлын авто машиныг 6,500,000 төгрөг, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, *********тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, 2 өрөө орон сууцыг 256,492,083 төгрөг, Б дүүргийн 16 дугаар хороо, *********тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, хувийн сууц буюу нийтийн байрыг 537,134,540 төгрөг, 18641311787345дүүргийн 11-р хороо, 11-р хороолол, 116 дугаар байр, 70 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай,  орон сууцыг 85,750,875 төгрөг, нийт үнэлгээ 893,377,499 төгрөг” гэж тусгасан бөгөөд зах зээлийн дундаж, жишиг үнэлгээгээр тогтоосон шинжээчийн дүгнэлтийн талаар талууд маргаагүй тул шүүхээс дээрх үнэлгээг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

7. Хамтран ажиллах гэрээний талуудын дундын эд хөрөнгө болох

- Улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, *********тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийн үнэлгээ 256,492,083 төгрөг,

- Улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, Б дүүргийн 16 дугаар хороо, *********тоот хаягт байршилтай, хувийн сууц /нийтийн байр/-ны зориулалттай эд хөрөнгө болон мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-*** дугаартай, газрын үнэлгээ 537,134,540 төгрөг байх ба дундын эд хөрөнгийн нийт үнэлгээ нь 793,626,623 төгрөг болно. 

 

Гэрээний талуудын дундаа өмчлөх эд хөрөнгийн нийт үнэлгээг дээр дурдсан хуулийн зүйл, заалт, зохицуулалтын хүрээнд болон нэхэмжлэгч талын ...шинжээчийн дүгнэлтэд дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээний 50 хувиар тооцож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэх тайлбарыг үндэслэн тухайн үнэлгээний тал хувь болох 396,813,311 төгрөгийг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.

 

8. Шаардлага, татгалзлын бусад асуудлын тухайд

8.1. Нэхэмжлэгч талын **********дүүргийн 11 дүгээр хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, 11б байрны 70 тоот хаягт байршилтай орон сууц, майхан толгойн зуслангийн газар, Nissan X-Trail авто машины үнийн дүнгээс оногдох хэсгийг гаргуулах шаардлагын хувьд хамтран ажиллах гэрээний харилцаанаас үүссэн эд хөрөнгө болох нь баримтаар нотлогдоогүй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай гэрчилгээгээр иргэн Ш.Ны хамтран өмчлөлд бүртгэлтэй, автомашин бодитоор Ш.Ны эзэмшилд байдаг зэрэг үндэслэлээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнээс гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгов.

 

8.2. Хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан бичмэл баримтын хэлбэрийн шаардлага хангаагүй хуулбар баримтуудыг болон хариуцагч Ш.Бгийн зөвшөөрснөөр дууны бичлэг хийсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй үндэслэлээр Ш.Б, Ш.Б нарын хоорондын аудио ярианы бичлэг нь хуульд заасан журмыг зөрчиж бүрдүүлсэн, цуглуулсан баримт тул тухайн бичлэгийг буулгасан СД, гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.  Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй бусад баримтуудыг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэв.

 

9. Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнээд хариуцагч Ш.Бгаас хамтран ажиллах гэрээний үүрэгт 396,813,311 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 203,186,689 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 3,157,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ш.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 2,142,016 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Бд олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.9 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Бгаас 396,813,311 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 203,186,689 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 3,157,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 2,142,016 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Бд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ