| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 311/2026/0004/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/04 |
| Огноо | 2025-12-26 |
| Зүйл хэсэг | 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2026/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ......., Улсын яллагч .........., Шүүгдэгч нарын өмгөөлөгч ...........Шүүгдэгч ..............., ...........нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..............нарт холбогдох ................. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............ оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ............. аймгийн ........... суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 2, ээжийн хамт ........... аймгийн .........суманд оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.....................
Монгол Улсын иргэн, ......... оны 05 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн...... суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын туслах, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт . тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж................... байгаагүй, Урьд .................анхан шатны шүүхийн ........... оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ............дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ........ыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна.......
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан буюу “Бусдын малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч ............ад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч .......... нар бүлэглэн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө Завхан аймгийн ........ сумын Хөгжил багийн нутагт ........... гэдэг газарт бэлчээрт байсан хохирогч ..........н эзэмшлийн улаан зүсмийн, бөөр алаг, зөв чих нь урдаасаа цуулбар имтэй Монголын шар үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч нядлаад махыг нь Toyota Corolla маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн.......... аймгийн ..........суманд иргэн ........ худалдан борлуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан “Бусдын малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:
Хохирогч ..........үхрээ алдсан талаараа шууд тусган мэдүүлсэн “...Завхан аймгийн .......... сумын .........багийн нутагт .......гэдэг газраас 2025 оны 10 дугаар сарын 06-наас 07-ны шилжих шөнө бэлчээрээсээ монголын 1 тооны шар гүйцсэн эр үхэр хулгайд алдсан юм. Улаан зүсмийн монголын бэлхүүс бөөр алаг 9 настай 1 тооны шар эр үхэр. Уг үхэр нь зөв чих урдаасаа цуулбар имтэй. ...эрж хайх ажилд 271,000 төгрөгийн бензин бусад зардал гаргасан. Би үхрээ 2,900,000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлгээр,
Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч ............: (2025.10.25) “...2025 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 08 цагийн үед зах дээр ....... гэдэг хүн шар үхрийн мах зарж байна гэхээр нь би очиж зарах гэж байгаа үхрийг харсан чинь нэлээд гайгүй тарган мах байхаар нь би 11.500 төгрөгөөр авахаар тохиролцож махыг өөрийнхөө лангуунд авчирч ............ ахтай явж байсан .......... тэр хоёроор өөрсдөөр нь лангуудаа авчруулж өргүүлж буулгуулсан. Мөнгийг нь бэлнээр нь 77.000 мянган төгрөгийн өгөөд үлдсэн 2.300.000 төгрөгийг аваарай гээд би өөрийн ХААН банкны картаа пин кодоо хэлж өгөөд явуулсан. 10 минутын дараа мөнгөө авчихлаа гээд надад ...........карт өгсөн. Би хар дэвтэр дээрээ биччихээд малын гарал үүслийн гэрчилгээг асуухад удахгүй аваад ирье гэж хэлээд дахиж ирээгүй. ........... ах олон жил зах дээр арьс шир махны ченж гээд явдаг байсныг би мэднэ. Харин ......... бол зах дээр хар бор ажил голохгүй хийдэг ажил сайн л хүмүүс. Асуусан ............тосгоноос авчирсан гэсэн. Гарал үүслийн гэрчилгээг нь авчирна гээд яваад дахиж ирээгүй…” гэсэн мэдүүлгээр,
Хохирогчийн алдагдсан үхрийн талаар мэдүүлсэн гэрч ......... “............ нь 2025 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 03 цагийн үед санагдаж байна 2 залуутай үхрийн мах тэвэрчихсэн орж ирсэн. Тэр махаа манай 4 ханатай гэрийн баруун талд зуухны ойролцоо дэлгэж тавьж байхдаа .......... надад “.......... ахаас үхрээ гаргаад ирлээ” гэж хэлж байсан. Би ч тэгсэн л юм байх гэж бодоод бага зэрэг архи уучихсан байсан болохоор шууд унтаж амарсан тэр 3 бас унтсан. Тэр өдрийн өглөө намайг босоход нөгөө 3 гадаа машины хажууд үхрийнхээ махыг аччихсан байдалтай зогсож байсан .......... надад “ах үхрийн махны ханш хэдтэй байгаа бол энэ махаа зарчих юм сан та махны ханш асуугаад өгөөч” гэхээр нь би ....... ахын дугаарыг өгсөн. .......... өөрийн утсаараа ............миний хажууд үнэ ханшаа ярьж тохиролцоод үхрийн махаа ........ өгөхөөр болсныг би хажууд нь зогсож байхдаа сонссон. Удаагүй .......... ирээд нөгөө махыг харж байгаад хилээ аваад ирий гээд буцаад гараад явсан. 30 минутын н дараа .......... манайд ирээд нөгөө махаа хашаан дотор цахилгаан хилээр хиллэхэд тэр үхрийн мах 207 кг татаж байсныг бүгд харсан. ......... нар нөгөө махыг өөрсдийнхөө унаж ирсэн саарал өнгийн Prius-20 маркийн машины ар талд ачаад явцгаасан. Түүний дараа ........... ирсэн хоёр хүнтэйгээ нөгөө үхрийн махнаас 2 ширхэг хавирга аваад үлдчихсэн байснаа манай гэрт чанаж бид нарт тойрч суугаад бүгд идчихээд үлдсэн махаа тэр 3 гялгар уутанд хийж боогоод өглөө 10 цаг 30 минутын үед манай гэрээс тэр 3 явсан. Үүнээс хойш 30 минутын дараа буцаад ороод ирсэн. Тэр үеэр ........хоёр орж ирж таарсан. Манай гэрт ..........нөгөө махаа өгчихлөө мөнгөө өгье гээд 207 кг мах нь 2.277.000 төгрөг болсон шүү гээд мөнгөө бэлэн өгчхөөд тэр хоёр гараад явсан. ......... нөгөө хоёртойгоо “Corolla” машиндаа ороод сууж байсан. Би тэр үед гэртэй орон дээрээ хэвтэж байгаад унтчихсан байна лээ. Намайг сэрэхэд ...... нөгөө хоёртойгоо явчихсан байсан хаашаа явсныг мэдэхгүй, үүнээс хойш тэд нартай дахиж тааралдаагүй. ....... орж ирсэн хоёр залуугийн нэг нь өрлөгчин ........ гэдэг харин нөгөө хүн нь өрлөгчин ......туслах байсан тэр хүнтэй би танилцаагүй болохоор нэрийн мэдээгүй....” гэсэн мэдүүлгээр,
Гэрч ...... “...2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ........ нэг хүний утсаар над руу залгаж ярихдаа миний нэг таньдаг хүн үхрийн махтай ирсэн та яриач гээд өөр хүн надтай ярьсан. Тэр хүн үхрийн мах байна та авах уу үнэ ханш хэдтэй байна гэхээр нь үхрийн мах тарган нь 11.000 төгрөг гэж байгаа гэхэд тэр хүн та ирж хараад аваач гэхээр нь би очиж үзье гээд яваад очсон. Очиход арьс толгой нь байхгүй “Corolla” маркийн машины ард талд аччихсан үхрийн мах байсныг нь харахад нэлээд тарган байхаар нь авахаар болж би буцаж яваад ...... дүүгээ мах хиллэдэг хилийн аваад буцаад очсон. Буцаж очоод тэр махийн хиллэхэд 207 кг татсан тэгээд тухайн махаа би өөрийнхөө Prius-20 маркийн машины ар талд ачаад зах дээр очиж .........гэдэг махны ченжид 11.500 төгрөгөөр өгөөд мөнгийг бэлэн аваад буцаж ......... байсан нөгөө хүмүүс дээр очоод 11.000 төгрөгөөр бодож 2.277.000 төгрөгийг бэлнээр нь өгөөд малын гарал үүслийн гэрчилгээг нь асуухад байхгүй, манай..... тосгоныхон нэгийгээ таньдаг болохоор малын гарал үүслийн гэрчилгээний бичгийг хэрэглэдэггүй тэгэхдээ би энэ үхрийг авсан ........ ахаас аваад өгье гэхээр нь за тэгээрэй заавал бичиг байх ёстой шүү гээд ........ бид хоёр ......... гараад явсан. ......... байсан мах өгсөн тэр 3 хүнийг би урьд өмнө харж байгаагүй хүмүүс байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч ....... “........ ахын очиход хашаанд дотор цагаан өнгийн Corolla машин байсан машины хажууд ...... ахтай 4 үүлээ зогсож байсан. ...Бид хоёр тухайн махийг аваад зах дээр очиж ......... гэдэг махны ченжид өгч бэлэн мөгийн ......... байсан ....... аваачиж өгсөн. ......... хашаанд очиход .......... нар 2 хүнтэй 4 үүлээ байсан. ...........би сайн танина. Харин ........урьд өмнө нэг удаа ........ гэрт тааралдаж байснаас биш харьцаж байгаагүй зүс бол мэднэ. Нөгөө хоёр хүнийг ёстой харч байгаагүй нас нь багавтар хүмүүс байсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч .........нарын үйлдлийн улмаас хохирогч ..... 2,500,000 төгрөгийн эд зүйлийн хохирол учирсан нь “.........” ХХК-ийн үнэлгээчин ......... 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ......... дугаартай “...9 настай эр үхэр, 2,500,000 төгрөг...” гэсэн,
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машин болох тээврийн хэрэгслийн үнийг тодорхойлсон .........” ХХК-ийн үнэлгээчин ..... 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №.......... дугаартай “............. улсын дугаартай 2000 онд үйлдвэрлэгдсэн 2009 онд Монгол улсад орж ирсэн Toyota corolla маркийн автомашины ...үнийг 1.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.” гэсэн дүгнэлтүүд болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг гэмт этгээд ашиг олох зорилгоор шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар, хууль бусаар авахыг ойлгох бөгөөд хулгайлсан эд зүйлээ эзэмшилдээ авч захиран зарцуулах боломжийг бий болгодог.
Шүүгдэгч ........... нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахайн сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Мал хулгайлах гэмт хэргийг “Бусдын малыг бүлэглэж, ...машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгох бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр гэмт хэрэг төгсдөг. Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдлаар илэрдэг.
Шүүгдэгч ......... нар нь хохирогч .......... Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсэж үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авч хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна.
Шүүгдэгч .......... нар нь өөрсдөдөө холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргаж илэрхийлсэн бөгөөд түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч ......... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан “Бусдын малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан”гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч ......... нар нь хохирогч ......... учирсан хохирол хор уршгийг бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч ............. нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ........... нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэдгээ шүүх хуралдааны үед ч илэрхийлж байна.
Шүүгдэгч .......... нар нь хохирогч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын дээд хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах…” гэсэн заалтыг баримтлан түүнд ял оногдуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч ............. нарт Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар тус бүрт нь 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар нь мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ ........ эзэмшлийн гэх ......... улсын дугаартай Тоyота Corolla маркийн тээврийн хэрэгсэл ашигласан бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж үзсэн учир уг авто машины үнэ 1.000.000 төгрөгийг шүүгдэгч ........ нараар хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгож, Завхан аймгийн ...........2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ............ дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болголоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан зүсмийн үхрийн шир 1 ширхэг, мөн үхрийн толгой 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ........................ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан “Бусдын малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан”гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..............нарыг тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .............. нарт тус бүр оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Шүүгдэгч ............ нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, ............нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ............ улсын дугаартай Тоyота Corolla маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1.000.000 төгрөгийг шүүгдэгч .......... нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан зүсмийн үхрийн шир 1 ширхэг, мөн үхрийн толгой 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шүүгдэгч ........ нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭНХЖАРГАЛ