| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2023/03386/И |
| Дугаар | 184/ШШ2023/03334 |
| Огноо | 2023-09-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 184/ШШ2023/03334
| 2023 09 12 | 184/ШШ2023/03334 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***************, Ерөнхий сайд амарын гудамж, Хны төв байр хаягт байрлах, “Х” ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********************** тоот хаягт оршин суух, Зүүн хайрхан овогт Бын М /РД:***************/,
Хариуцагч: ******************** тоот хаягт оршин суух, Боржигон овогт Бын Б /*************/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7,339,366.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“...Иргэн Б.М, Б.Б нар нь Хтай 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1700037493 тоот зээлийн гэрээ байгуулан 11,000,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Банк нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зээлдэгч Б овогтой Мгийн Хдахь 5003400357 тоот дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 3,668,075.28 төгрөг, зээлийн хүүд 936,767.1 төгрөг нэмэгдүүлсэн хүүп 4,789.69 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1700037493 тоотзээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлөлт хийж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 142 хоног хугацаа хэтрүүлээд байна.
Х нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Гэрийн хаягаар удаа дараа очиж баталгаажуулав.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1700037493 тоот зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 6,967,866.61 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаарх хүү 363,242.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,256.66 төгрөг, нийт 7,339,366.01 төгрөгийг Б.М, Б.Б нараас гаргуулж өгнө үү ” гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн нотлох баримт – Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл, Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалууд, Х ХХК-ийн дансны хуулгууд, Итгэмжлэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ХХК-иас хариуцагч Б.М, Б.Б нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 7,339,366.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч Б.М нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр, хариуцагч Б.Б нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тус тус гардан авсан, тэдэнд хуульд заасан хариуцагчийн эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгсөн боловч татгалзсан, эсхүл зөвшөөрсөн хариу тайлбарыг, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Эрхээ эдлэх, үүргээ хэрэгжүүлэх боломж, нөхцлийг шүүхээс хязгаарлаагүй болно.
4. Хэрэгт авагдсан 2022 оны 02-р сарын 21-ний өдөр №1700037493 тоот зээлийн гэрээ, дансны хуулгаар хариуцагч буюу зээлдэгч Б.М, Б.Б нар нь нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Хас банкнаас 11,000,000 төгрөгийг, жилийн 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан болох нь нотлогддог.
5. Гэрээний агуулга, нөхцөл, нэхэмжлэгчийн тайлбараар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн зүйл, заалт болон зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь нэг талын санаачилгаар, гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээг цуцалж зээлийн үүргийг шаардах эрхтэй.
7. Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбар, холбогдох баримтыг ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 “Шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй”, 42 дугаар зүйлийн 42.1 “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтуудыг бодитой, тайлбар үнэн зөв гэж дүгнэж нэхэмжлэгч 1700037493 дугаартай зээлийн гэрээний үүргийг зээлдэгч Б.М, Б.Б нар нь зээлдүүлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаанд баталсан хуваарийг зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн нь гэрээ цуцлах үндэслэл байх тул үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7,339,366.01 төгрөгийг хариуцагч нарт хариуцуулах нь зүйтэй байна.
8. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч Б.М, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 7,339,366.01 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 132,379.86 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.М, Б.Б нараас 7,339,366.01 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б, Б.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 132,379.86 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 132,379.86 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ