| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2022/04056/И |
| Дугаар | 181/ШШ2023/02414 |
| Огноо | 2023-08-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2023/02414
| 2023 оны 08 сарын 03 өдөр | Дугаар 181/ШШ2023/02414 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* байрлах, "ХХБ" ХХК/РД:*******, гүйцэтгэх захирал О.О/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,******* оршин суух, М овогт Т.З/РД:*******/-д холбогдох,
5,676,556.71 төгрөгийг гаргуулах тухай иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б оролцов. Зохигчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч "ХХБ" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.З нь "ХХБ" ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ККГ1801/191230 Кредит карт эзэмших гэрээ-г байгуулан 5,000,000 (таван сая) төгрөгийг бэлэн зарлага жилийн 36 хувийн хүү, бэлэн бус гүйлгээ жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлэн авсан.
Зээлдэгч Т. З нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасны үндэслэн банкны зүгээс шүүхийн журмаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.
Зээлдэгч нь 2022 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:
Зарцуулсан дүн: 3,997,954.68 (гурван сая есөн зуун ерэн долоон мянга есөн зуун тавин дөрвөн төгрөг, жаран найман мөнгө) төгрөг;
Хүүгийн авлага: 1,672,602.03 (нэг сая зургаан зуун далан хоёр мянга зургаан зуун хоёр төгрөг, гурван мөнгө) төгрөг;
Шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал: 6,000 (зургаан мянган) төгрөг;
Нэхэмжлэлийн шаардлага талуудын хооронд байгуулагдсан ККГ1801/191230 тоот Кредит карт эзэмших гэрээ-ний дагуу зээлдэгч Т.З-аас карт эзэмшигчийн апшгласан төлбөрийн дүн, үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал нийт 5,676,556.71 ( таван сая зургаан зуун далан зургаан мянга таван зуун тавин зургаан төгрөг, далан нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулж, "ХХБ" ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан "ХХБ" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Нотариатчийн нэхэмжлэл, Кредит карт эзэмших хүсэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Харилцагчаар бүртгүүлэх хүсэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 12 сарын 30-ны өдрийн №ККГ1801/191230 дугаар Кредит картын гэрээ болон түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Кредит картын зээлийн хүүгийн тооцооллын хүснэгт, Т.З-ын "ХХБ" ХХК-ны картын 2618007921 тоот дансны хуулгыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч "ХХБ" ХХК хариуцагч Т.З-д холбогдуулан зурцуулсан дүн 3,997,954.68/гурван сая есөн зуун ерэн долоон мянга есөн зуун тавин дөрвөн төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг, хүүд 1,672,602.03/нэг сая зургаан зуун далан хоёр мянга зургаан зуун хоёр төгрөг гурван мөнгө/ төгрөгийг, гарсан зардалд 6,000/зургаан мянга/ төгрөгийг, нийт 5,676,556.71/таван сая зургаан зуун далан зургаан мянга таван зуун тавин зургаан төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Т.З-д 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар хотын банк ХХК-ийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчид нэгтгэсэн болох нь нэхэмжлэгчийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Зохигчид 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр №ККГ1801/191230 Кредит картын гэрээ байгуулсан болох нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №ККГ1801/191230 Кредит картын гэрээний хуулбараар тогтоогдож байна.
2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №ККГ1801/191230 Кредит картын гэрээний 2-ын 2.1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 2.9, 2.11, 2.12, 2.13-т зааснаар нэхэмжлэгч нь 5,000,000/таван сая/ төгрөгийг, 12/арван хоёр/ сарын хугацаатай, бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24/хорин дөрөв/ хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээний хүү нь гэрээнд заасан төлбөр төлөх өдрөөс эхлэн тооцогдож, тухайн төлбөрийг бүрэн төлсөн өдөр хүртэл тооцогдохоор, бэлэн зарлагын жилийн хүү 36/гучин зургаа/ хувийн хүүтэй, бэлэн зарлагын гүйлгээ хийсэн өдрөөс эхлэн эргэн төлөх өдөр хүртэл тооцохоор хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь төлбөрийг зээл, зээлийн хүүг гэрээнд заагдсан хугацаа, нөхцөлийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь №ККГ1801/191230 Кредит картын гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Зохигчийн байгуулсан №ККГ1801/191230 Кредит картын гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Гэрээнд зааснаар хариуцагч нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл нэхэмжлэгчээс нийт 3,997,954.68/гурван сая есөн зуун ерэн долоон мянга есөн зуун тавин дөрвөн төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг шилжүүлэн авсан болох нь Кредит картны 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хуулга, Кредит картын зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.
Гэрээний 3-ын 3.1 болон Хавсралт №1-т зааснаар хариуцагч нь тухайн сарын заавал төлөх төлбөрийг сарын бүрийн 15-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээ болон Хавсралт №1-ийн хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь Гэрээний 3-ын 3.1 болон Хавсралт №1-т зааснаар нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан нийт 3,997,954.68/гурван сая есөн зуун ерэн долоон мянга есөн зуун тавин дөрвөн төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг төлөөгүй болох нь Кредит картны 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хуулга, Кредит картын зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт нийт 3,997,954.68/гурван сая есөн зуун ерэн долоон мянга есөн зуун тавин дөрвөн төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй. гэж заасан.
Гэрээний 2-ын 2.5-д зааснаар бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24/хорин дөрөв/ хувь байх ба хүүг тооцохдоо бэлэн бус гүйлгээний дүнг жилийн хүүгээр үржүүлж, 365 хоногт харьцуулан төлбөр төлөх өдрөөс эхлэн төлбөрийг бүрэн төлсөн өдөр хүртэл тооцохоор заажээ.
Хариуцагч нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан нийт 3,997,954.68/гурван сая есөн зуун ерэн долоон мянга есөн зуун тавин дөрвөн төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийн хүүд нийт 1,672,602.03/нэг сая зургаан зуун далан хоёр мянга зургаан зуун хоёр төгрөг гурван мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Кредит картны 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хуулга, Кредит картын зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн хүүд нийт 1,672,602.03/нэг сая зургаан зуун далан хоёр мянга зургаан зуун хоёр төгрөг гурван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан.
Хариуцагч нь Гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч нь нотариатын үйлчилгээний хөлсөд нийт 6,000/зургаан мянга/ төгрөгийг төлж, нэхэмжлэгчид нийт 6,000/зургаан мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Нотариатчийн нэхэмжлэлийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн № 0000910 Мөнгөний тасалбарын хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас учирсан хохиролд 6,000/зургаан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг заасныг тус тус баримтлан хариуцагч Т.З-аас нийт 5,676,556.71/таван сая зургаан зуун далан зургаан мянга таван зуун тавин зургаан төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "ХХБ" ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "ХХБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,774.91 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.З-аас улсын тэмдэгтийн хураамжид 105,774.91 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "ХХБ" ХХК-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т.З-аас нийт 5,676,556.71/таван сая зургаан зуун далан зургаан мянга таван зуун тавин зургаан төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "ХХБ" ХХК-д олгосугай.
2. 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "ХХБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,774.91 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.З-аас улсын тэмдэгтийн хураамжид 105,774.91 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "ХХБ" ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ