Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 203

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтлөн,

улсын яллагч Г.Эсэн,

хохирогч Т.Наран

шүүгдэгч Л.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт Лхаасүрэнгийн Ариунболдод холбогдох эрүүгийн 1710000850031 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Говь-Алтай  аймагийн Алтай хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны менежер мэргэжилтэй, хараагүйчүүдийн үйлдвэрт гадаад харилцааны ажилтан ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Шинэ өргөө” хороолол, 608 дугаар байрны 6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Тайжууд овогт Лхаасүрэнгийн Ариунболд /РД: ИД86090418/,

 

           Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Л.Ариунболд нь 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вингс” пабад Т.Наранг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Т.Нарангийн: “...2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед “Вингс” пабад ажилаа хийж байх үед 2 танихгүй залуу манай пабад орж ирэн үйлдлүүлсэн юм. Тэгээд оройны 18 цагийн үед тооцоо хийхээр болоход карт унших уу гэж асуухаар нь карт уншина гэж хэлсэн юм. Тэгээд би картыг нь уншуулсан чинь “пин”код нь буруу байна гээд байхаар нь таны пин код буруу байна гэж хэлтэл та дахиад уншуулчих гэхээр би  картыг дахиад уншуулахад бас л пин код нь болохгүй байна гэхээр нь өөрт нь хэлтэл “чи цаашаа бай” гэж хэлээд над руу гэнэт уурлаж эхэлсэн юм. Тэгсэн дахиад уншуул гээд байхаар нь “та пин кодоо мэдэхгүй байна, энэ таны карт мөн үү” гэж асуутал минийх биш гээд байгаа юм уу гэж ярьж байснаа гараараа дух шанаа хэсэг орчим руу 1 удаа хүчтэй цохисон юм. Тэгэхээр нь чи намайг цохьчихлоо гэж хэлтэл “чи хүн үү, чамайг цохиход ер нь яадаг юм бэ” гэх мэтээр хараал хэлж байснаа 1-2 хөлөөрөө өшиглөсөн юм...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №8356 дугаартай дүгнэлт /хх-ийн 19 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Л.Ариунболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Вингс” пабад ажлынхаа даргатай орсон юм. Би ер нь архи, дарс, пиво огт ууж хэрэглэж байгаагүй юм. Тэгсэн манай дарга намайг ганц хоёр архинаас 2, 3 удаа 100 граммын стаканаар уучихсан юм. Ингээд орой 18 цагийн үед тооцоо төлөх болоход “карт уншихгүй байсан” гэж надад хэлэхээр нь наад карт чинь зүгээр уншина даа дахиад уншуул гэж хэлсэн юм. Тэгсэн карт уншихгүй байна гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд гараараа хүчтэй биш алгадсан юм. Тэгсэн тэр баарны хүн цагдаад дуудлага өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Захиргааны зөрчлийн бүртгэл /хх-ийн 12, 28 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр хуудас/,

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/,

-Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/,

-Анкет /хх-ийн 29-31 дугаар хуудас/,

-Сургуулийн гэрчилгээ /хх-ийн 32,33/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогчийн нэхэмжлэлийн баримтууд:

-Эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

-“Вингс” пабын тооцооны баримт /хх-ийн 41 дүгээр хуудас/,

 

           Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Л.Ариунболд нь 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вингс” пабад Т.Наранг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд  хохирогч Т.Нарангын өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17, дугаар хуудас/,

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №8356 дугаартай  

  1. Т.Нарангийн биед духанд цус хуралт, хавантай гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 19 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Ариунболдын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Л.Ариунболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

            Шүүгдэгч Л.Ариунболдод ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Л.Ариунболд нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.