Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2023/0382

 

 

 

 

 

 

       2023         04           21                                       128/ШШ2023/0382       

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, Я.Э*******гийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Я.Э******* нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Э******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ:

“Миний бие Я.Э******* Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох “Оюуны өмч улсын бүргэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/185 дугаар тушаалыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байх тул хүсэлтийг хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.Э******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/185 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч Я.Э*******гаас 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасан.

 Нэхэмжлэгч Я.Э*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бөгөөд баримтад гарын үсэг зурсан.

              Иймд нэхэмжлэгч Я.Э*******гийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:                                                        

              1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Я.Э*******гийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/185 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

           ШҮҮГЧ                           Б.АДЪЯАСҮРЭН