Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2023/02815

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2023/02815

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Ц.Амармэнд, Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* оршин суух, Т нар овогт Ч.Д /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******, "БХЗХТБАА"-д холбогдох,

 

6,634,426 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль нь 1994-6-7-нд батлагдсан бөгөөд тэр цагаас эхлэн ШШГТухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуультай адил Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа хүчин төгөлдөр хууль юм.

1994-6-7-нд Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн тэтгэвэр тэтгэмжээс суутгал хийх тухай 29-р зүйлийн 29.2-т тэтгэвэр, тэтгэмж авагчийн төлбөл зохих энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаас бусад төлбөрийг түүний тэтгэвэр буюу тэтгэмжээс нь төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол тэтгэврээс суутгал хийж болно.

29.4-т Энэ зүйлд зааснаас бусад тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийхийг хориглоно гэж заасан байна.Энэ хуулинд зохих өөрчлөлтүүд оруулаад явсан боловч 29-р заалт нь огт өөрчлөгдөөгүй 1994-6-7-ны хуулинд тусгагдсанаараа одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа заалт юм.

ШШГТХ-ийн 88-р зүйлийн 88.1.3-т огт суутгал хийж болохгүй, шүүх ч эдгээр орлогоос төлбөр төлүүлэх тухай шийдвэр гаргаж болохгүй орлогыг тодорхойлсон байна. Харин тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд тэтгэврээс нь суутга гэсэн шүүхийн шийдвэртэй бол тэтгэврээс суутгал суутгаж болно гэж заасан учраас дээрх 88.1.3-т тэтгэвэр гэж оруулаагүй байна. Тиймээс ч ШШГТХ-ийн 89-р зүйлийн 89.4-т Цалин хөлс, бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал хийхтэй холбогдсон гомдлыг шүүх хүлээн авахгүй гэж заасан байна. Харин энэ заалтанд хамаарахгүй учраас тэтгэврээс суутгал хийсэн тухай нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хэрэг үүсгэн шийдвэрлэсэн билээ.

ШШГТХ-ийн 89-р зүйлийн 89.2-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос суутгал хийлгүүлэх мэдэгдлийг түүний ажиллаж байгаа, тэтгэвэр, тэтгэмж олгож байгаа хүн, хуулийн этгээд, албан тушаалтанд хүргүүлнэ гэжээ. Энэ заалт нь зарим тохиолдолд хувь хүн болон албан газар ямар нэгэн хүнд тэтгэвэр, тэтгэмж олгох тохиолдол байдаг учир оруулсан заалт юм. Түүнээс өндөр насны тэтгэврээс суутгал суутгах бол мэдэгдлийг НДГ-т хүргүүлнэ гэж оруулах ёстой болно. Цалин хөлс, бусад орлого гэдэгт татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлдөг орлогууд ордог.

Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89-р зүйлийн 89.8-д Төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос суутгал тооцохдоо нийгмийн даатгалын шимтгэл болон татварт ногдох хэсгийг хассан үнийн дүнгээс тооцно гэж заажээ. Харин тэтгэврээс хэзээ ч орлогын татвар болон НДШ авдаггүй тул тэтгэвэр нь цалин хөлс, бусад орлогод хамаарахгүй юм.

Тийм ч учраас ШШГЕГ-ын даргын 2017-8-31-ний өдрийн А/167 тоот тушаалаар баталсан 25-р маягт буюу ЦАЛИН, ХӨЛС, БУСАД ОРЛОГООС СУУТГАЛ ХИЙХ ТУХАЙ ТОГТООЛ-ын стандарт маягтанд тэтгэвэр гэдэг үг байхгүй байна.Цалин хөлс түүнтэй адилтгах орлогод ямар орлого хамаарах тухай одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Засгийн газрын 1994 оны 212-р тогтоолын 1-р хавсралтанд тодорхой заажээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд: Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод

1. Дараахь хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна:

1/ Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цалин хөлс,

мөн хуулийн 55, 56, 57, 59, 64, 66, 69 дүгээр зүйлд заасан олговор;

2/ Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлс;

3/ энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан даатгуулагчийн өөрөө мэдүүлсэн орлого;

4/ аж ахуйн нэгж, байгууллагаас ажилтанд олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого гэж тодорхойлсон байна.

Энэ нь ШШГТХ-ийн 89-р зүйлийн 89,8-р заалттай уялдаж байгаа юм.Мөн ШШГТ хуулийн 89-р зүйлийн 89.5-д төлбөр төлөгч ажлаас чөлөөлөгдсөн бол энэ хуулийн 89.2-т заасан мэдэгдэл хүлээн авагч 7 хоногийн дотор түүнээс төлбөртисуутгасан орлогын тооцоог гаргаж төлбөр төлөгч хаана, ямар ажилд шилжсэнийг мэдэгдэлд тэмдэглэж, мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгчид буцаана гэсэн атлаа тэтгэвэр авагч өөр газар шилжвэл тэтгэврээ харъяа газар руугаа шилжүүлдэг боловч энд тэтгэвэр авагч шилжсэн бол шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдлийг буцаана гэж огт заагаагүй байна.

Хамгийн гол нь холбогдох бүх хуулиудад шүүхийн шийдвэргүйгээр тэтгэврээс суутгал хийж болохгүй гэж заасан Тэтгэвэр тэтгэмжийн хуулийн 29-р зүйлийг үгүйсгэсэн ямар ч заалт байхгүй байгаа бөгөөд дээрх хуулийн заалтууд нь бүгд хоорондоо зөрчилдөөгүй байна.

Эдгээр хуулийн заалтуудыг хуулийн мэдлэгтэй ямарч хүн харьцуулан үзэхэд тэтгэврээс хүүхдийн тэтгэмжээс өөр төрлийн суутгалыг шүүхийн шийдвэргүй бол хийж болохгүй гэдгийг ойлгоно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийгмийн Даатгалын Ерөнхий газраас Тэтгэвэр гэж юу вэ гэдгийг Даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь...нийгмийн баталгааг нь хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Иймээс ч Улс өндөр настай, хөдөлмөрийн чадваргүй болсон иргэнийхээ амьдралынх нь баталгааг алдагдуулахгүй байх зорилгоор Тэтгэвэр тэтгэмжийн хуулиараа тэтгэврээс нь шүүхийн шийдвэргүйгээр ямар нэгэн суутгал суутгахгүй байх заалтыг оруулсан нь иргэдээ над шиг хүнд байдалд оруулахаас хамгаалсан явдал юм байна гэдгийг өөрийн биеэрээ мэдэрч байж ойлгож байна.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д.Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэхээр заасан байх тул

1: Сэлэнгэ аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүх НДГ-ыг иргэн Д-ын тэтгэврээс нь суутгал хийсэн нь хууль зөрчсөн тул тэтгэврээс нь суутгал хийж болохгүй болохыг тогтоож суутгалыг буцаан олгох шийдвэр гаргасан.

2: Сэлэнгэ аймгийн давах шатны шүүх хариуцагч нь НДГ биш гэж шийдвэрлэсэн боловч тэтгэврээс нь суутгал хийж болохгүй болохыг тогтоосон хэсгийг хүчингүй болгоогүй.

Одоо би хэн нэгнээс эмийн мөнгө, хоолны мөнгө царайчлан, хүн хүнээс их багаар зээл авч амьдарсан болж байгаа бөгөөд цаашид энэ хэвээрээ хэдий удаан тэсэхээ ч мэдэхгүй байгаа тул миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү?

Ядахдаа тус "АБ" нь татан буугдаж байх үедээ барьцааны гэрээнд надад мэдэгдэлгүйгээр машин барьцаалаагүй байхад барьцаалсан гэсэн, зээлийн гэрээг сунгаагүй байхад сунгасан гэж нэхэмжлээд намайг оруулалгүйгээр шийдвэр гаргуулсан байсан.Би барьцааны хөрөнгүүдээ өгсөн тул зээл төлөгдсөн гэж ойлгож явсан.Гэтэл барьцааны хөрөнгүүдийг авч 2002 онд 3 саяар үнэлэгдсэн 2 өрөө орон сууцыг 2007 онд надад мэдэгдэлгүйгээр өөрсдөө үнэлэн 4,400,000 төгрөгөөр худалдсан атлаа зээлийг хаагаагүй анхны 2005 онд гаргасан шийдвэрээр 8628667 төгрөгийг төлүүлэхээр ШШГГ-т өгсөн байх тул би урьдчилан шийдвэрлүүлэхээр Монгол банкинд хүсэлт өгсөн байгаа. Мөн Ардын банк татан буугдах үедээ 1 сая төгрөгийн зээл 1997 онд 1 сарын хугацаатай барьцаагүй аваад хугацаанд нь төлсөн атал зээлийн гэрээнд 3 тоо нэмж бичээд 13 сая төгрөгийн зээл аваад төлөөгүй гэж надыг оролцуулахгүйгээр шийдвэр гаргуулсан байх тул цагдаа, прокуророор шалгуулахад хүрээд байна6

Холбогдох нотлох баримтуудыг хавсаргав. Миний бие өөрөө чадваргүй байгаа тул цаашид иргэн Г.Э тус иргэний хэрэгт намайг бүрэн төлөөлж итгэмжлэлээр оролцох болно. Утас: РД:.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: Тус алба нь Нийгмийн даатгалын байгууллагаар дамжуулж Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29-р зүйлийн 29.2, 29.4-р заалтуудыг зөрчин иргэн Д-ын тэтгэврээс Сэлэнгэ аймгийн шүүхийн 1997-05-21-ний өдрийн 8 тоот шийдвэр, 2005-09-12-ны өдрийн 873 тоот захирамжуудыг үндэслэн 2020 оны 5,6,7,8 саруудад 50 хувийн төлбөр 1045516 / сар бүрийн 261379 төгрөг х 4 сар = 1045516 төгрөг /, 2022 оны 1 сараас 100 хувиар суутгуулж эхэлсэн бөгөөд 1 сард 524000, 2-р сард 522758 төгрөг / 2-р сард тэтгэвэр нэмэгдэж 601171 төгрөг болсныг андуурч 78413 төгрөг дутуу нэхэмжилсэн / бүгд 2092274 төгрөг, материал бүрдүүлэхэд гарсан бодит зардал 162910 , нийт 2255184 -ийг Нийслэлийн ШШГГ-аас гаргуулахаар 2022-01-26-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Нэхэмжлэл гаргасан хугацаанаас хойш 2022 оны 1-9 сарын тэтгэвэр болох 5333000 төгрөгийг 100 хувь суутгасан бөгөөд тэтгэврээс нь нийт 6378516 төгрөг суутгасан байгаа нь Д-ын Тэтгэврийн нэрийн дансны хуулгаар нотлогдож байна.

Мөн шүүхийн материал бүрдүүлэхэд гарсан бодит зардал 162910 төгрөг, нэхэмжлэлээс хойш нэмж гарсан зардал 93000 төгрөг бүгд 255910 төгрөг болж байна. Зардлын баримтуудыг хавсаргав.

ШШГГ-аас гаргуулах төлбөрийн нийт дүн 6634426 төгрөг бөгөөд 6378516+255910= 6634426 */ үүнээс үндсэн нэхэмжлэлээр 2255184 төгрөг ШШГГ-аас гаргуулахаар нэхэмжилсэн байгаа.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг Д-ын итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу 4379242 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

Иймээс Нийслэлийн ШШГГ-аас бүгд 6634426 төгрөгийг иргэн Ч.Д-д гаргуулж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Ч.Д-ын өмгөөлөгч Л.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т зааснаар дор дурдсан үндэслэлээр суутгал хийнэ гэсэн. 29 дүгээр зүйлд заасан үндэслэлээс бусад үндэслэлээр суутгал хийхийг хориглоно гэсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлд тэтгэврийг өндөр насны тэтгэвэр гэж тодорхойлсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.8 дахь заалтад зааснаар өндөр насны тэтгэврээс тооцох ёсгүй заалттай. Шийдвэр гүйцэтгэгч Шийдвэр гүйцэтгэх газрын маятыг буруу хэрэглэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр гаргуулах хөрөнгө байхгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

 

Хариуцагч "БХЗХТБАА" шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр Хэц-Уул ХХКомпани болон Ч.Д-аас 14.560.000 төгрөгийг гаргуулж Сэргээн босголт" банкинд, мөн шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 873 дугаар шийдвэрээр Ч.Д-аас 8.628.667 төгрөгийг гаргуулж "АБ"-д олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ч.Д-д төлбөр төлөх хугацаатай мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй, мэдэгдлийн дагуу ирж уулзаагүй, төлбөр гаргуулах өөр эд хөрөнгө тогтоогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77, 89 дүгээр зүйлийг үндэслэн төлбөр төлөгч Ч.Д-ын тэтгэврээс 50 хувиар суутгал хийсэн.

Дээрх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул Ч.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлд зааснаар өндөр насны тэтгэвэр төлбөр гаргуулахаар хориглосон орлогод хамаарахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан "БХЗХТБАА"-ны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 3/4462 тоот албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "БХЗХТБАА"-ны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13180065/01 дугаар Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 200516000227 дугаар Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоолын албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 514 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаар магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 873 дугаар шүүгчийн захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2003 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 162 дугаар Барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2006 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээ тогтоосон актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "АБ" Дархан-Уул аймаг дахь 13-р төвийн 2007 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сэлэнгэ аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0004471 дугаар Монгол Улс үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Өндөр даралтын уурын зуух, яс жигнэх тогоо, гурилын тээрмийн 2005 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн фото зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2004 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 398 дугаар Барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сэлэнгэ аймгийн шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1996 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн регистрийн 2055155 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 582 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2000 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаар Сэргээн босголтын банкны эрх хүлээн авагчийн тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2000 оны СББ-ны харъяа Сэлэнгэ аймаг салбарыг татан буулгасан ажлын тайлан болон хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банканд хийсэн орлогын мэдүүлэг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбарын баримт, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 5/27 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 63 дугаар тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 5-р багийн засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 181 дугаар тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р багийн засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1096 дугаар тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төлбөр гаргуулах эд хөрөнгө орлого байхгүй тухай акт дугаар 75/2, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дүгээр сарын 25-ны өдрийн Төрийн банк харилцах дансны харилцагчийн хуулга, Амбулаториор эмчлүүлэгсдийн картын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбарын баримтууд, Төрийн банк ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн № 32/554 Албан бичиг, Сэлэнгэ Аймгийн Нийгмийн даагталын хэлтсийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн № 252 Албан бичиг, хариуцагчийн баримтаар гаргасан 2005 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 873 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 873 дугаар шүүгчийн захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээний нотиаратчаар гэрчлүүлсэн хуулбар, 2005 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Шинжээч томилох тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2005 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 28 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 13180065/03 дугаар Цалин хөлс, бусад орлогын суутгал зогсоох тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12/02 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 13180065/04 дугаар Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "БХЗХТБАА"-ны 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 3/5893 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шүүхийн журмаар бүрдүүлсэн Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 419 тоот албан бичиг, Төрийн банк ХХК дахь депозит дансны хуулгыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Д хариуцагч "БХЗХТБАА"-д холбогдуулан тэтгэврээс суутгасан 6,378,516/зургаан сая гурван зуун далан найман мянга таван зуун арван зургаа/ төгрөгийг, зардал 255,910/хоёр зуун тавин таван мянга есөн зуун арав/ төгрөгийг, нийт 6,634,426/зургаан сая зургаан зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч "БХЗХТБАА" нь ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Сэлэнгэ аймгийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 8 дугаар шийдвэрээр Хэц-Уул компани буюу Ч.Д-аас 14,560,000/арван дөрвөн сая таван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан Сэргээн босголтын банкны Сэлэнгэ аймаг дахь салбарт олгохоор, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн шүүгчийн 2005 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 873 дугаар Хариуцагч зөвшөөрснийг батлах тухай захирамжаар Ч.Д-аас 8,628,667/найман сая зургаан зуун хорин найман мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 68,400/жаран найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан "АБ"-д олгохоор шийдвэрлэсэн болох нь 1997 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 8 дугаар шийдвэрийн хуулбар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн шүүгчийн 2005 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 873 дугаар захирамжийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-т Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө ... бусад хөрөнгөөс гаргуулна., мөн зүйлийн 86.3-т Төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлого нь ... харилцах дансанд ордог бол энэ хуульд заасан төлбөрт суутгаж болохгүй орлогыг хасаж, бусад хэсгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлнэ. гэж заасан.

 

Хариуцагч нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн шүүгчийн 2005 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 873 дугаар захирамжийг гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.3 дахь хэсэгт зааснаар 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр арилжааны банкуудад төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 13180065/01 дугаар тогтоолыг хүргүүлсэн болох нь 13180065/01 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.3 дахь хэсэгт зааснаар төлбөр гаргуулах дарааллын дагуу арилжааны банкуудад банк дахь нэхэмжлэгчийн хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай 13180065/01 дугаар тогтоолыг хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн байна.

 

Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1Төлбөр төлөгч-иргэний дараахь орлогоос төлбөр гаргуулж болохгүй:, 88.1.9хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу олгож байгаа тэтгэмж, тэтгэлэг., мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос суутгал хийлгүүлэх мэдэгдлийг ... тэтгэвэр, тэтгэмж олгож байгаа ... хуулийн этгээд, албан тушаалтанд хүргүүлнэ. гэж заасан.

 

Хариуцагч нь 1997 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 8 дугаар шийдвэр болон Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн шүүгчийн 2005 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 873 дугаар захирамжийг гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврээс 50/тавь/ хувиар суутгал хийх тухай 200516000227/1 дугаар Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол хүргүүлсэн болох нь 200516000227/1 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн төрөлд өндөр насны тэтгэвэр хамаарах тул өндөр насны тэтгэвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.9 дэх заалтад заасан хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу ажил олгогчоос олгох тэтгэвэр, тэтгэмж эсхүл бусад тэтгэмжид хамаарахгүй болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.12-т ... төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос нэг удаа гаргуулах төлбөрийн хэмжээ цалин хөлсний 50 хувиас хэтэрч болохгүй ... гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.9 дэх хэсэг, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 89.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн бусад орлого буюу өндөр насны тэтгэврээс нэг удаа гаргуулах төлбөрийн хэмжээ өндөр насны тэтгэврийн 50/тавь/ хувиас хэтрэхгүй ба хариуцагч нь Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврээс 50/тавь/ хувиар суутгал хийх тухай 200516000227/1 дугаар тогтоол хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-т Тэтгэвэр, тэтгэмжээс дор дурдсан үндэслэлээр суутгал хийж болно:, мөн зүйлийн 1/тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон ... үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол;, 2/тэтгэвэр, тэтгэмж авагчийн төлбөл зохих энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаас бусад төлбөрийг түүний тэтгэвэр буюу тэтгэмжээс нь төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол., мөн зүйлийн 4-т Энэ зүйлд зааснаас бусад тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийхийг хориглоно. гэж заасан.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд зөвхөн шүүхийн шийдвэрээр өндөр насны тэтгэврээс суутгал хийх тухай заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 89.12 дахь заалтад заасан тэтгэврээс суутгал хийх тухай зохицуулалттай зөрчилдөж байна.

 

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Монгол Улсын Үндсэн хууль ... хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн ... заалтыг хэрэглэнэ. гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс төлбөр гаргуулах шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулж байх тул Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар тухайн асуудал буюу маргаанд илүү нарийвчилсан хуулийн заалтыг буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн заалтыг хэрэглэх үндэслэлтэй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 89.12 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн нэг удаа суутгал хийх дүн нь нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийн 50/тавь/ хувиас хэтрэхгүй болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврээс 2020 оны 5, 6, 7, 8 дугаар саруудад, 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 9 дүгээр сар хүртэл суутгал хийсэн болох нь Төрийн банк ХХК дахь 109800171472 дугаар харилцах дансны 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хуулга, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн № 419 Албан бичиг болон Депозит дансны хуулга, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн № 252 Албан бичиг, Төрийн банк ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн № 32/554 албан бичгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 4 дүгээр сард 522,758/таван зуун хорин хоёр мянга долоон зуун тавин найм/ төгрөгийн өндөр насны тэтгэвэр, 2022 оны 01 дүгээр сард 524,000/таван зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийн өндөр насны тэтгэвэр, 2022 он 02 дугаар сард 607,171/зургаан зуун долоон мянга нэг зуун далан нэг/ төгрөгийн өндөр насны тэтгэвэр авч байсан болох нь Төрийн банк ХХК дахь 109800171472 дугаар харилцах дансны 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хуулга, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн № 419 Албан бичиг болон Депозит дансны хуулга, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн № 252 Албан бичиг, Төрийн банк ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн № 32/554 Албан бичгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2020 оны 5, 6, 7, 8 дугаар саруудад нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийн 50/тавь/ хувиар буюу сард 261,379/хоёр зуун жаран нэгэн мянга гурван зуун далан ес/ төгрөгийн, нийт 1,045,516/261,379х4=1,045,516/ /нэг сая дөчин таван мянга таван зуун арван зургаа/ төгрөгийн суутгал хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 89.12 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 9 дүгээр сар хүртэл нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг 100/нэг зуу/ хувь суутгаж авсан болох нь Төрийн банк ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн № 32/554 Албан бичгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 9 дүгээр сар хүртэл нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг 100/нэг зуу/ хувь суутгаж авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 89.12 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын өндөр насны тэтгэвэр болох нийт 524,000/таван зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг, 2022 оны 02 дугаар сараас, мөн оны 9 дүгээр сар хүртэлх 8/найм/ сарын өндөр насны тэтгэвэр болох нийт 4,809,000/дөрвөн сая найман зуун есөн мянга/ төгрөгийг суутгаж авсан болох нь Төрийн банк ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн № 32/554 Албан бичгээр тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т Хүн ... хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. гэж заасан.

 

Нэхэмжлэгч хариуцагч нь өндөр насны тэтгэврээс нийт 6,378,516/зургаан сая гурван зуун далан найман мянга таван зуун арван зургаа/ төгрөгийг хууль зөрчин суутгасан гэж маргаж байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 9 дүгээр сар хүртэлх нөдөр насны тэтгэврээс нийт 2,666,500/262,000+2,404,500=2,666,500/ /хоёр сая зургаан зуун жаран зургаан мянга таван зуу/ төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 89.12 дахь хэсэгт заасныг зөрчин илүү суутгасан болох нь Төрийн банк ХХК дахь 109800171472 дугаар харилцах дансны 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хуулга, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Төрийн банк ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн № 32/554 албан бичгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал гэх нийт 255,910/хоёр зуун тавин таван мянга есөн зуун арав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх боловч нотариатын хөлсөд 197,000/нэг зуун ерэн долоон мянга/ төгрөгийн, Монгол шуудан ХК-ийн зардалд 11,110/арван нэгэн мянга нэг зуун арав/ төгрөгийн, архивын зардалд 40,800/дөчин мянга найман зуу/ төгрөгийн, нийт 248,910/хоёр зуун дөчин найман мянга есөн зуун арав/ төгрөгийн зардал гарсан болох нь Монголын Нотариатчдын Танхимын Мөнгөний тасалбарууд, Төрийн банк ХХК-ийн Орлогын мэдүүлгүүд болон Мөнгөн шилжүүлгүүд, Улаанбаатар хотын банк ХХК-ийн Орлогын мэдүүлэг, Бэлэн мөнгөний орлогын баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас учирсан хохиролд нийт 2,915,410/2,666,500+248,910=2,915,410/ /хоёр сая есөн зуун арван таван мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 3,719,016/6,634,426-2,915,410=3,719,016/ /гурван сая долоон зуун арван есөн мянга арван зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч "БХЗХТБАА"-аас нийт 2,915,410/хоёр сая есөн зуун арван таван мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Д-д олгож, үлдсэн 3,719,016/гурван сая долоон зуун арван есөн мянга арван зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Д-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч "БХЗХТБАА"-аас улсын тэмдэгтийн хураамжид 61,597 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч "БХЗХТБАА"-аас нийт 2,915,410/хоёр сая есөн зуун арван таван мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Д-д олгож, үлдсэн 3,719,016/гурван сая долоон зуун арван есөн мянга арван зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Д-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч "БХЗХТБАА"-аас улсын тэмдэгтийн хураамжид 61,597 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ

 

 

ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД

 

 

Г.ЭНХЦЭЦЭГ