| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 317/2025/0042/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/465 |
| Огноо | 2025-10-21 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | О.А, Э.У |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/465
2025 10 21 2025/ШЦТ/465
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Г.Ганзориг,
Улсын яллагч О.Алтансүх, Э.Уянга,
Хохирогч С.Н, түүний өмгөөлөгч Б.Билгүүн,
Гэрч Н.Д,
Шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр,
Шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч М.Мөнхтулга нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.У,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Цнарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, аграномич мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл ... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Н.У. РД:....
Монгол Улсын иргэн, .... төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дулааны засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ..... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ....
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.У нь Төв аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газрын Бэлчээр, тэжээл, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа,
Монгол Улсын Төрийн Албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийн хэрэгжүүлэлтийг хангах” гэснийг,
Мөн хуулийн 39 дүгээр зүйл “Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2-т “албан эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хориглох зүйл”-ийн 7.1.3-д албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, 7.1.6-д албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын Ургамал, түүхий эдийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг тогтоох бүртгэлийн журмын 2.2 дугаар зүйл “Газар эзэмшигч, өмчлөгчтэй тариалан эрхтэй тухай албан ёсны гэрээ хэлцэл хийгээгүй, гэрээ хийсэн боловч түүнийгээ сумын Тамгын газарт албан ёсоор бүртгүүлээгүй бол уг талбайд ургуулсан бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээг зөвхөн тухайн талбайг өмчлөгч, эзэмшигчид олгоно” гэж заасныг тус тус зөрчиж,
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх буянт” хоршооны захирал С.Нын эзэмшлийн Төв аймгийн Э сумын Угалзат дүгээр баг “Талын баян” гэх газарт 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тариалалт хийсэн 240 тн улаан буудайд тус хоршоотой газар тариалан эрхлэх тухай албан ёсны гэрээ хийгээгүй “...” хоршооны захирал Ц.Цд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал, үүслийн гэрчилгээг олгож эдийн засгийн давуу байдлыг бий болгосон,
Шүүгдэгч Ц.Цнь Төв аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газрын Бэлчээр, тэжээл, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Уг эрх, мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж “Дэлгэрэх буянт” хоршооны захирал С.Нын эзэмшлийн 240 тн улаан буудайд ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал, үүслийн гэрчилгээг гаргуулан авч “Улаанбаатар гурил” ХХК-д 171.502.902 төгрөгөөр худалдан борлуулж өөртөө давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Н.Угийн өгсөн:..“Ц.Цболон С.Н нарыг хамтарч тариа тарьж байгаа бол анх мэдэж байсан. Тэгээд Ц.Цгарал үүслийн бичиг авна. Н.Д “чамаас авчихаарай” гэсэн гэж хэлсэн. Энэ хоёрыг хамтарч хийж байгаа учраас ямар ч асуудалгүй гэж бодоод Ц.Цд гаргаж өгсөн. 2021 оноос хойш 2025 хүртэл ажлаа чадахаа байсан. Эдгээр хүмүүс хамтарч ажиллаж байсан талаар бүр хүн мэдэж байсан. Гэрээний асуудал байгаа бол энэ хүмүүсийн өөрсдийнх хариуцлага” гэв.
Шүүгдэгч Ц.Цгийн өгсөн:.. “Бид нарын хувьд их ойлгомжтой зүйл болсон. Бид нарын хооронд авч, өгөх зүйл байхгүй. Эдгээр хүмүүс надаас авсан будаагаа тариад явж байгаа. Анхнаасаа гэрээгээ хийгээгүй, миний мөнгийг авах гэж байсан байна. Би үүний талаар мэдэхгүй байснаараа хожигдож байна. Хүний зүйлийг дээрэмдээд авчихсан зүйл бол байхгүй. Харин би өөрөөсөө ашиг өгсөн. Тээврийн зардал зэргийг би бүгдийн төлчихсөн байхад, эднийх мөнгө гаргасан гээд худлаа яриад байгаа. Би “Улаанбаатар гурил” ХХК-ийн үүдэнд 2 хоног тооцоо хийчих гэж хүлээсэн. Н.Утай яваад байгаа болохоор намайг Авлигатай тэмцэх газар шалгуулна гэсэн” гэв.
Хохирогч С.Нын өгсөн: “Би 4 жил хохирогч байна. “Дэлгэрэх буянт” ХХК захирал болон ерөнхий нягтлан бодогч хоршоог бүрэн төлөөлөх эрхтэй хүмүүс. Үүнийг Ц.Цмаш сайн мэдэж байгаа. 269 га талбайд улаан буудай таръя гээд хамтарсан. Надаас зөндөө гуйсан. Урьдчилгаа мөнгийг Ц.Цгийн мөнгөөр төлсөн. Бүх орсон гарсан зардлыг бодсон зүйл байгаа. Ц.Цгаас мөнгө гараагүй гэж хэлэхгүй. Гэхдээ орлогоосоо зардлаа хасаад ашиг гарна. Ц.Ц40,000,000 гаран төгрөгийг гаргасан. Үүнээс өөрөө гаргасан зүйл байхгүй, би өөрийг мэдэхгүй. “Дэлгэрэх буянт” ХХК-аас гарсан зардал бол 96.984.920 гарсан. Үүнийг шинжээчийг дүгнэлтээр гаргасан. “Дэлгэрэх буянт” ХХК-ийн 96.984.920 төгрөг дээр Ц.Цгийн 44,736,500 төгрөгийг нэмэхээр 141.721.420 төгрөг гарсан. Ашиг орлогоо борлуулалтын зардлаа хасаад гаргадаг талаар Ц.Цсайн мэдэж байгаа. Одоо бол “Дэлгэрэх буянт” ХХК-д урамшуулал, алдагдалтай нийлээд 164.771.411 төгрөгийг нэхэмжилж байгаа” гэв.
Гэрч Н.Дгийн өгсөн: “2021 оны 5 дугаар сарын эхээр хөдөө тариалалтын ажлаа хийж байгаад буцсан. 2020 онд цаг агаарын нөхцөлийн улмаас тариалалт хийж чадаагүй. Бид нар очоод газар тариалангаа яах талаар ярьж байхад манай аав “Ц.Цхамт ажиллая” гээд байхаар нь би уулзсан. 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр будаанд явсан. Манай Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 45 тн үрийг авсан. Үүний урьдчилгааг Ц.Цгаас гаргасан. Ингэж бид хоёр анх эхэлж байсан. Үлдсэн нь хоршооноос үрийн мөнгийг гаргасан. Ц.Ц19,000,000 төгрөг гарсан. Унаа, зардлын мөнгө бол 4-5 хүний нэгдсэн мөнгөөр бид нар цалингаа өгсөн. Ц.Цнадад бэлэн мөнгөөр гаргадаг байсан. Үүнийг миний дансны хуулганаас харж болно. Би Н.Уд гарал үүслийн бичгээ өгч болохгүй гэж хэлсэн. Ц.Ц“будаа ачиж байгаа жолооч нар хулгай хийдэг юм байна. Би дагаад явъя” гэж хэлээд явсан. Тэгээд дараа нь нэг жолоочоос нь “өмнөх будааг өгөөд мөнгө авсан байх” гэж хэлсэн. Н.У тэр үед эмнэлэг хэвтэж байсан. Би “Н.Уд гарал үүслийн бичиг битгий өгөөрэй” гэхэд “за” гэж хэлсэн. Будааны дээж тэнцэж байвал тухайн газраа будаагаа зардаг. Ц нь өөрийн хоршооны нэр дээр гарал үүслийн бичиг хийлгээд “Улаанбаатар гурил” ХХК-наас улаан буудайн мөнгө авч манай хоршоог хохироосон” гэв.
Эрүүгийн дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Н.У нь Төв аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газрын Бэлчээр, тэжээл, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа,
Монгол Улсын Төрийн Албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийн хэрэгжүүлэлтийг хангах” гэснийг,
Мөн хуулийн 39 дүгээр зүйл “Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2-т “албан эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хориглох зүйл”-ийн 7.1.3-д албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, 7.1.6-д албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын Ургамал, түүхий эдийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг тогтоох бүртгэлийн журмын 2.2 дугаар зүйл “Газар эзэмшигч, өмчлөгчтэй тариалан эрхтэй тухай албан ёсны гэрээ хэлцэл хийгээгүй, гэрээ хийсэн боловч түүнийгээ сумын Тамгын газарт албан ёсоор бүртгүүлээгүй бол уг талбайд ургуулсан бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээг зөвхөн тухайн талбайг өмчлөгч, эзэмшигчид олгоно” гэж заасныг тус тус зөрчиж,
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх буянт” хоршооны захирал С.Нын эзэмшлийн Төв аймгийн Э сумын Угалзат дүгээр баг “Талын баян” гэх газарт 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тариалалт хийсэн 240 тонн улаан буудайд тус хоршоотой газар тариалан эрхлэх тухай албан ёсны гэрээ хийгээгүй “...” хоршооны захирал Ц.Цд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал, үүслийн гэрчилгээг олгож эдийн засгийн давуу байдлыг бий болгосон,
Шүүгдэгч Ц.Цнь Төв аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газрын Бэлчээр, тэжээл, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Уг эрх, мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж “Дэлгэрэх буянт” хоршооны захирал С.Нын эзэмшлийн 240 тн улаан буудайд ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал, үүслийн гэрчилгээг гаргуулан авч “Улаанбаатар гурил” ХХК-д 171.502.902 төгрөгөөр худалдан борлуулж өөртөө давуу байдал бий болгосон үйл баримт нь дараахь:
Хохирогч С.Нын өгсөн “...Миний бие Төв аймгийн Э сумын Угалзат 4 дүгээр багийн нутагт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Дэлгэрэх буянт хоршооны даргаар ажилладаг. Манай хоршоо 2001 оны 5 дугаар сараас хойш өдийг хүртэл газар тариалан мал аж ахуйн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. 2020 оны хавар Ц.Цгэх манай сумын арьс түүхий эдийн ченж залуу намайг танай хоршоо дээр хамтарч ажиллая хамт тариа тарих уу гэхээр нь би Ц.Цд хамтран гэсэн ойлголт байхгүй зөвхөн чи манай хоршоонд хөрөнгө оруулалт хийгээд тэрнийхээ ашиг шимийг хүртээд явж болно гэж хэлсэн. Энэ саналыг Ц.Цнадад сүүлийн 3 жилийн хугацаанд хэлэхэд би зөвхөн дээрх хариултыг л өгсөөр ирсэн. Ингээд өнгөрсөн 2021 оны хавраас Ц.Цнь манай хоршоонд дэмжлэг үзүүлж ургац тарих үрийн улаан буудайн 20 хувийн үнэ буюу 13.500.000 төгрөг, бусад тээврийн хөлс зардал гээд нийт 21.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж ургац хураалтын ажил эхэлсэн. Манай хоршоо нь Улаанбаатар гурил, Ургац гурилын үйлдвэр хоёр улаан буудайны дээжийг явуулсан ингээд манай улаан буудай шинжилгээнд тэнцээд манай хоршоо нь “Ургац гурил”-ын үйлдвэрт улаан буудайгаа өгөхөөр болоод эхний 72 тн улаан буудайг “Ургац гурил”-ын үйлдвэрт тушаасан. Үлдсэн улаан буудайн тээврийг Улаанбаатар хот руу “Ургац гурил”-ын үйлдвэр рүү явуулахад Ц.Цзамаас нь жолооч нартай уулзаад үлдэгдэл улаан буудайг “Улаанбаатар гурил” ХХК-д аваачаад өөрийнхөө нэрээр өөрийн биеэр “...” хоршооны нэрээр тушааж бүх тооцоо мөнгийг өөрөө аваад одоог болтол манай хоршооны улаан буудай тушаасан мөнгөө өгөхгүй байгаа юм. Энэ асуудлын гол эзэн манай Э сумын Засаг даргын тамгын газрын хөдөө аж ахуйн мэргэжилтэн Н.У байгаа юм. Н.У нь манай хоршооны улаан буудайн гарал үүслийн бичгийг Ц.Цгийн нэр дээр “...” хоршооны нэрээр хийж өгснөөр манай хоршооны дансанд орох улаан буудайн төлбөр тооцоо нь Ц.Цгийн “...” хоршооны дансанд орсон юм. Учир нь аль ч гурилын үйлдвэр бол гарал үүслийн бичиггүй бол улаан буудай авдаггүй. Гэтэл тухайн үед Уугантуяа нь өөрөө корона вирус тусаад тусгаарлалтад байхдаа гарал үүслийн бичгийг хийгээд “Улаанбаатар гурил” ХХК-ний хуульч “Unzaa Batbold” гэдэг фейсбүүк хаягтай Батболдын Бат-Эрдэнэ гэх хүнд хийж өгсөн байгаа юм. Н.У нь Ц.Цгийн хоршоог газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй, өөрийн гэсэн газаргүй улаан буудай тарьдаггүй гэдгийг мэдсээр байж гарал үүслийн бичиг хийж өгснөөр энэ асуудал үүссэн юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 188-190 дүгээр тал/,
Хохирогч С.Нын дахин өгсөн: ... 2021 оны намрын ургац хураалтаар нийтдээ бохир жингээр 405 тонн Улаан буудай авсан. Үүний 264 тн улаан буудайг Ц.Цхот руу улаан буудайг хянан харгалзаж “Ургац гурил”-ын үйлдвэрт өгөх ёстой байсан боловч улаан буудайг “Улаанбаатар гурил”-д өгсөн..., тэгээд дээрхи улаан буудайн мөнгийг өөрөө хувьдаа авч улмаар манай “Дэлгэрэх буянт” хоршоонд 172.000.000 төгрөгний хохирол учруулсан... гэх мэдүүлэг /2хх-ийн 107-111 дүгээр тал/,
Хохирогч С.Нын дахин өгсөн “...Намар үр тариагаа хурааж авахад 340 тонн орчим улаан буудай хураан авсан байдаг, үүнээс худалдан авагч компаниуд хоргодол тооцож цэвэр 310 тн буудай хураан авсан, үүнээс 70 тонныг нь манай хоршоо авсан авсан, иргэн Ц.Ц240 тн буудайг авч ашигласан. Үүнээс үүдэлтэй манай хоршоон хор уршиг учирсан гэж үзээд байгаа юм. Тохирсон ёсоор бол ашгаа оруулсан зардлаа хасаад тэнцүү хувааж ёстой байсан. Гэтэл иргэн Ц.Цтэгээгүй, тохирсон зүйлдээ эзэн болоогүй. Нийт 310 тн буудайн үнэ болох 201.502.902 төгрөгөөс үрийн буудайн зээл 53.055.000 төгрөг, түүний алданги 50 хувиар нь тооцож 26.527.500 төгрөг, иргэн Ц.Цгийн авч явсан улаан буудайн урамшуулал 19.200.000 төгрөг, нийт 98.782.500 төгрөгийг нийт борлуулалтын орлогоос хасаад 102.719.500 төгрөгийн ашгийг тэнцүү хуваах ёстой. Үүнээс шинжээчийн дүгнэлтээр хоёр талын зардлыг 15.857.932 төгрөгөөр тооцсон байдаг мөн үүнийг хасаж үлдэгдэл 86.561.568 төгрөгийн ашгийн эцсийн байдлаар хоёр хуваах ёстой. Иймд манай хоршоонд нийт ашгийн 50 хувь болох 43.430.784 төгрөгийг ашгийг авах ёстой. Үүн дээр хөрөнгө оруулсан 98.782.500 төгрөгөө нэмж тооцож нийт 142.213.284 төгрөгийн хохирол учирсан. Үүнийгээ албан ёсоор нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /6хх-ийн 11-13 дугаар тал/,
Гэрч Н.Дгийн “...Миний менежерээр ажилладаг “Дэлгэрэх буянт” хоршоо нь Төв аймгийн Э сумын нутагт тэжээлийн ургамал, улаан буудай тариалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Миний хувьд тухайн хоршоонд 2012 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Би Төв аймгийн Э суманд үйл ажиллагаа явуулдаг “...” хоршооны дарга Ц.Цэрэнсамбуу нэг нутгийн найз нөхдийн харилцаа холбоотой. Мөн Цгийн эхнэр Мөнх-Учрал нь манай аав С.Нтай садан төрлийн холбоотой хүмүүс байгаа юм. Манай “Дэлгэрэх буянт” хоршоо нь 2021 онд “...” хоршоотой хамтарч ямар нэг тариалалт хийсэн асуудал болоогүй. Харин “...” хоршооны дарга Ц.Цнь манай аав С.Н болон надтай уулзаад 2021 оны хаврын тариалалтын үеэр манай Төв аймгийн Э сумын 4 баг “Талын баян” гэх газарт байрлах 270 га талбайд улаан буудай тариалах үрийн 20 хувийг гаргаж тариалалт явуулсан. Тухайн үеийн тариалалтын үеийн хүн хүч, техник тоног төхөөрөмж зэргийг манай хоршооноос гаргасан манай “Дэлгэрэх буянт” хоршооны эзэмшлийн 600 га хэмжээтэй эргэлтийн талбай байдгаас 270 га талбайд нь улаан буудай, 50 га талбайд ногоон тэжээл тус тус тариалсан. “...” хоршооны дарга Ц.Цгийн хувьд хаврын тариалалтын үеэр ажилчдын цалин хөлс, шатахуун түлшний зардалд тодорхой хэмжээний зардал мөнгө гаргаж оролцсон. Манай “Дэлгэрэх буянт” хоршоо нь 2021 онд Төв аймгийн Э сум дахь өөрийн эзэмшлийн газар тариалангийн зориулалтын талбайдаа “...” хоршоотой хамтарч улаан буудай болон тэжээлийн ургамал тариалах ямар нэг гэрээ бол хийгдээгүй. Харин “...” хоршооны дарга Ц.Цгийн хүсэлтийн дагуу манай хоршоо нь өөрийн эзэмшлийн талбайдаа үр тариа болон тэжээлийн ургамал тариалах ажил явагдсан юм. Манай хоршоо нь 2021 оны намар ургацаа хурааж эхлээд эхний ээлжийн хураасан улаан буудайгаа тариан талбайгаасаа шууд “Ургац гурил”-ын үйлдвэр болон “Улаанбаатар гурил” ХХК-ний үйлдвэрүүд рүү нийлүүлэхээр ачуулсан. Гэтэл Ц.Цнь тухайн үед “гурилын үйлдвэр рүү улаан буудай тээвэрлэж байсан жолооч нар нь гурилын үйлдвэр рүү хүргэх замдаа буудайнаас авч байж болзошгүй тул хамт явж ажиглана” гэх нэрээр Улаанбаатар хот руу дагаж явсан. Гэтэл “Улаанбаатар гурил” ХХК-д нийлүүлсэн 270 тн улаан буудайг Төв аймгийн Э сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн газар тариалан хариуцсан мэргэжилтэн Н.Угаас гарал үүслийн бичүүлж авч өөрийн "... хоршоо”-ны нэр дээр тушаасан байсан. Миний зүгээс Төв аймгийн Э сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн газар тариалан хариуцсан мэргэжилтэн Н.Уд “... хоршоо”-ны нэр дээр “Улаанбаатар гурил” ХХК-д тушаах 240 тонн хэмжээтэй улаан буудайн гарал үүслийн гэрчилгээ бичиж өгөх талаар хэлсэн ярьсан, тохирсон зүйл байхгүй. Харин Хөдөө аж ахуйн тасгийн газар тариалан хариуцсан мэргэжилтэн Н.Уд манай “Дэлгэрэх буянт” хоршооноос өөр ямар нэг хоршооны нэр дээр манай тариалсан улаан буудайд гарал үүслийн гэрчилгээ өгч болохгүй шүү гэж урьдчилан сануулж хэлж байсан. Миний хувьд “Улаанбаатар гурил” ХХК-д өөрийн “Дэлгэрэх буянт” хоршооны тариалсан улаан буудайн дээжийг буудайг Улаанбаатар хот руу тээвэрлэж байсан машины жолоочоор хүргүүлж байсан. Харин тус гурилын үйлдвэрийн эрх бүхий албан тушаалтнуудтай өөрөө биечлэн уулзаж улаан буудай нийлүүлэх талаар ярилцаж тохирсон зүйл байхгүй. Мөн “...” хоршооны нэр дээр улаан буудай тушаах талаар хэлж ярьж тохирсон зүйл байхгүй. Миний хувьд Төв аймгийн Э сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн газар тариалан хариуцсан мэргэжилтэн Н.У нь “...” хоршооны дарга Ц.Цтай ямар нэг төрөл садны болон ойр дотно харилцаа холбоотой эсэх талаар сайн мэдэхгүй байна. Жижиг сум учраас бие биеэ бол сайн таньж мэдэх байх. Би Ц.Цг Төв аймгийн Э сумын нутаг “..." гэх хоршоог байгуулаж түүхий эд худалдан авдаг гэдгийг мэднэ. Харин Ц.Цнь манай “Дэлгэрэх буянт” хоршоотой өөрийн “...” хоршооны нэр дээр гэрээ байгуулж хамтран ажиллах санал тавьж байгаагүй. Ц.Цнь “Улаанбаатар гурил” ХХК-д өгсөн улаан буудайн дээж сайн гарсан ба буудай нийлүүлсэн төлбөр тооцоог буудайг хүлээн авсны дараа шууд хийж байна гэхээр нь Төв аймгийн Э сумаас “Улаанбаатар гурил” ХХК-ний үйлдвэр рүү ачиж явуулсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 198-201 дүгээр тал/,
Гэрч Б.Бөгсөн “...Би 2018 оноос хойш “Таван богд групп” ХХК-д хуулийн зөвлөхөөр ажилд орсон ба 2020 оноос одоог хүртэл “Улаанбаатар гурил” ХХК-ний хариуцсан хуулийн зөвлөхөөр ажиллаж байна. Жил бүрийн намрын ургац хураалт явагдах үед манай “Улаанбаатар гурил” ХХК нь гурилын үйлдвэртээ иргэн, хуулийн этгээдийн тариалсан улаан буудайг түүхий эдээр худалдан авалт хийдэг. Тухайн нийлүүлж байгаа улаан буудайг Дархан-Уул аймаг дахь гурилын үйлдвэр, Улаанбаатар хот дахь агуулах, Хөдөө аж ахуйн дэмжих сангийн салбаруудад байрлах өөрийн цэгээр дамжуулж авдаг байгаа. Жил бүрийн 8 сарын сүүлээс 12 сарыг дуустал хугацаанд тариаланч иргэд хуулийн этгээдүүд манай компанид тариалсан улаан буудайгаа нийлүүлдэг. Манай компанийн хувьд улаан буудайг хүлээн авахаас өмнө улаан буудайн дээжийг шинжилгээнд өгч буудайн ангилалд тэнцсэн тохиолдолд буудайг хүлээн авах баримт /падаан үйлдэж/ агуулах болон хүлээн авах цэгүүдэд баталгаажсан жингээр пүүлж хүлээн авч баталгаажуулах хуудас олгодог. Мөн буудайг буулгасны дараа тээврийн хэрэгслийн жин тодорхойлж буулгасан улаан буудайн цэвэр жинг тооцдог. Тариаланчдын хувьд манай компанид улаан буудайг нийлүүлж дууссаны дараа Улаанбаатар хот дахь гурилын үйлдвэр болон Дархан-Уул аймаг дахь салбар үйлдвэр дээр очиж төлбөр тооцоог нийлж “Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулдаг. Тухайн гэрээний 3.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэлт материал буюу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, байгууллагыг төлөөлөх албан тушаалтны иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, гарал үүслийн гэрчилгээ зэрэг баримт бичгийг бүрдүүлж гэрээнд хавсаргадаг байгаа. Гэрээ болон тооцоо нийлсэн актын дагуу улаан буудай нийлүүлсэн иргэн хуулийн этгээдтэй төлбөр тооцоог дуусгадаг байгаа. Манай компанийн хувьд жилд дунджаар 300 гаруй иргэн хуулийн этгээдтэй хүнсний улаан буудай худалдах худалдан авах гэрээг байгуулж ажилладаг. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Э сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн газар тариалан хариуцсан мэргэжилтэн Н.У нь миний ашигладаг “Unzad Batbold” гэх фейсбүүк хаяг руу өөрийнхөө “...” гэх фейсбүүк мессенжерээр эхлээд “Дэлгэрэх буянт” хоршооны нэр дээр тус “Улаанбаатар гурил” ХХК-д тушаах 240 тн хэмжээтэй улаан буудайн гарал үүслийн гэрчилгээ бичиж зургийг нь явуулсан. Гэтэл манай “Улаанбаатар гурил” ХХК-д улаан буудай нийлүүлсэн хуулийн этгээд биш байсан “..." хоршооны нэр дээр гарал үүслийн гэрчилгээ бичигдсэн байх ёстой байсан. Тэгээд “...” хоршооны нэр дээр гарал үүслийн гэрчилгээ бичиж олгон зургийг нь фейсбүүк мессенжерээр явуулсныг хэвлэж гэрээнд хавсаргасан байгаа. “...” хоршооны захирал Ц.Цнь тухайн гарал үүслийн гэрчилгээг Төв аймгийн Э сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн газар тариалан хариуцсан мэргэжилтэн Н.Угаар бичүүлж авч ирэх байсан боловч тухайн авч ирээгүй байсан учраас буцаад Төв аймгийн Э сум руу явж ирэх боломжгүй байсан тул тус сумын хөдөө аж ахуйн мэргэжилтэй Уугантуяатай утсаар холбогдож гарал үүслийн гэрчилгээг бичүүлээд миний ашигладаг “Unzad Batbold” гэх фейсбүүк мессенжерыг ашиглаж ирүүлсэн юм. Хүнсний удаан буудай нь өөрөө стратегийн гол ач холбогдол бүхий түүхий эд ба хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс улаан буудайг худалдан авч байгаа гурил үйлдвэрлэгч хуулийн этгээдүүд болон Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам нь нийлүүлж буй улаан буудайд гарал үүслийн гэрчилгээг заавал шаардаж авдаг. Миний хувьд Төв аймгийн Э сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн газар тариалан хариуцсан мэргэжилтэн Н.Уг гэх хүнийг огт танихгүй нэг ч удаа уулзаж байгаагүй. Харин 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ц.Цгэх хүнээр дамжуулж миний ашигладаг “Unzad Batbold” гэх фейсбүүк хаяг руу өөрийнхөө “..." гэх фейсбүүк мессенжер чатнаас “Дэлгэрэх буянт” хоршооны нэр дээр болон “...” хоршооны нэр дээр тус тус гарал үүслийн гэрчилгээ бичиж фото зургийг нь ирүүлж байсан. Өөрөөр бол Н.У гэх Төв аймгийн Э сумын хөдөө аж ахуйн мэргэжилтэн нь ямар хууль тогтоомж, дүрэм журмын дагуу хэрхэн улаан буудайн гарал үүслийн гэрчилгээ бичиж олгодог талаар миний хувьд тодорхой сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 204-206 дугаар тал/,
Гэрч Н.Дгийн өгсөн: “Манайх Төв аймгийн Э сумын 4-р багийн нутаг “Талын баян” гэх газар 2010 оноос хойш 586 га талбайн 317, 269 дугаартай эргэлтийн талбайд газар тариалангын үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд би өөрөө “Дэлгэрэх буянт” хоршооны менежерээр ажилладаг юм. 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс дээрх талбайд улаан буудай тариалж эхлэхэд үр тарианы урьдчилгаа мөнгө өгөх, бусад зардалд мөнгө хэрэгтэй болоод Э суманд үйл ажиллагаа явуулдаг түүхий эд худалдан авдаг газартай найз Цтай уулзаж мөнгө асуухад Ц “би тариа тарьж үзмээр байна би мөнгө төгрөг гаргая, хамтарч ажиллая” гэж санал тавьсан улмаар хавар 270 га газарт улаан буудай тариалалт хийхэд үр худалдаж авсан. Урьдчилгаа 13.500.000 төгрөг, 3 тн гаран түлшний мөнгө, 8 хүний ажилтны цалин хөлсийг Ц мөнгө гаргаж төлсөн. Хоол хүнс болон бусад зардлыг манай “Дэлгэрэх буянт” хоршооны зүгээс гаргаж байсан. Мөн техникүүд манайхаас гарсан. Тэгсэн ургац хураалт болоод 262 тн улаан буудайг Ц “Улаанбаатар гурил” ХХК-нд тушааж зарахдаа өөрийнхөө түүхий эд худалдан авах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “...” хоршооны нэрээр улаан буудайгаа шинжилгээ өгч, тушааж зарсан байсан. Энэ зарж борлуулсан мөнгө төгрөгнөөсөө одоог хүртэл бид нарт ямар ч мөнгө төгрөг өгөөгүй тооцоо нийлээгүй байгаа юм. Ц нь өөрийнхөө “...” хоршооны нэрээр улаан буудайг “Улаанбаатар гурил” ХХК-нд тушаасан нь манай газар тариалангын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх буянт” хоршооны нэрээр улаан буудай зарагдаагүй тушаагдаагүй болж харагдаж байгаа юм. Манай хоршоо “Ургац гурил”-ын үйлдвэрт улаан буудай тушааж байсан ба “Улаанбаатар гурил” ХХК-нд улаан буудай зарах шинжилгээ өгүүлчих үү гэж Ц утсаар ярихаар нь “за тэг тэг” гээд хэлчихсэн юм. Би өөрөө тариан талбай дээрээсээ явж болохгүй бүх юмаа хариуцаж байсан. Тэгээд “Улаанбаатар гурил” ХХК-нд улаан буудай тушаах болсон их хэмжээгээр нь тушаавал зүгээр юм байна гээд 5 машинтай ирээд улаан буудай ачаад явсан юм. Тэгсэн улаан буудай ачдаг машины жолооч нь “Ц банкны мөнгө өгөх ёстой өгөхгүй байна” гэхээр нь “наадах чинь мөнгөгүй байхгүй” гэхэд “үгүй ээ наад Ц чинь “Улаанбаатар гурил” ХХК-наас улаан буудай зарсаны урьдчилгаа мөнгө авсан байх” гэхээр нь би Цгаас асуухад “үгүй мөнгө аваагүй” гэж хэлж байсан. Тэгээд дараа нь Цг өөрийнхөө “...” хоршооны нэрээр улаан буудай тушаасаныг мэдээд дараагийн улаан буудайнуудыг манай хоршооны нэрээр тушааж зараарай гэж хэлээд явуулсан. Тэгсэн дахиад л өөрийнхөө хоршооны нэр дээр тушаасан байсан. Ц нь “Улаанбаатар гурил” ХХК-нд хоёр удаагийн явалтаар 262 тн улаан буудай тушаасан юм. Ц нь тарианы үрний урьдчилгаа 13.500.000, шатахуун, ажилчдын цалинг өгөхөөр тохирсон ба харин намар тариа хураалтан дээр олсон ашигаа хоёр хувааж авахаар болсон. Итгэлцлээр амаар л тохирсон тэрнээс гэрээ хэлэлцээр зайгуулаагүй юм. Манайх газраа барьцаалж улмаар Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 45 тн үрийг нийт 66.555.000 төгрөгөөр худалдаж аваад улмаар 13.500.000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн. Уг мөнгийг Ц өгсөн үлдэгдэл 53.055.000 төгрөг одоог болтол төлөгдөөгүй л байж байна. Харин Ц тариа тариалахад шатахуун болон ажилчдын цалинд мөнгө гаргасан тэр нарийн мөнгөн дүнг нь би одоогоор мэдэхгүй байна. Ц бид хоёр багийн танилууд бөгөөд найзууд байгаа юм. Би Цтай тооцоо огт нийлээгүй байгаа уулзах гээд уулзахгүй байгаа юм.” гэх мэдүүлэг /2хх-ийн 116-117 дугаар тал/,
Гэрч Д.Болдын “...Миний бие 2012 оноос хойш тээврийн жолооч хийж хаана л ажил гарна тэнд очиж өөрийн эзэмшлийн том оврын тээврийн хэрэгслээр үр тариа буудай тээвэрлэдэг юм. Анх тээвэрт явж эхэлсэн цагаасаа хойш Төв аймгийн Э сумын иргэн тариаланч С.Н гуай тариа буудайг тээвэрлэж өгдөг, энэ жил ч гэсэн үр буудайн тээврийг нь хийж өгсөн. Харин Ц.Цгэдэг хүнийг нутгийн хүн гэдгээр нь танина, мэнд устай л явдаг хүний нэг, 2021 оны намар С.Н гуайн ургацын хураалтын үеэр тээврийг нь хийх гэж очоод Ц.Цгэдэг хүнийг таньдаг болсон. Тухайн жил С.Н гуайтай хамтарч улаан буудай газар дээр нь тариалсан гэж байсан. Тэр цагаас хойш мэддэг болсон юм. Миний санаж байгаагаар тухайн жил 7 удаагийн тээвэр хийж өгсөн гэж санаж байна. Ганц хоёр тооны зөрүүтэй хэлсэн байж магадгүй. Миний том оврын ачааны машин 33-36 тн улаан буудай ачиж тээвэрлэдэг. Ойролцоогоор 240 орчим тн буудайг нь би тээвэрлэж өгсөн. Өөр бас нэг хоёр машин ганц нэг удаа явж байсан санагдаж байна. Би тус тээврийн ажлын хөлсөнд нэг удаагийн тээврийг 1.800.000 төгрөгөөр тооцож тээвэрлэсэн. Тухайн зардлыг С.Н гуайгаас авсан. Энэ зардалд тээврийн хэрэгсэлд зарцуулсан түлшний үнэ багтдаг. Харин Ц.Цгаас нэг төгрөгийн цалин хөлс авч байгаагүй. Би 2021 оны намрын үр тариа хураалтын үеэр ажиллахдаа “Улаанбаатар гурил” ХХК-д улаан буудайг нь тээвэрлэн өгч байсан. “Ургац гурил”-ын үйлдвэрт 1-2 удаа буулгаж байсан санагдаж байна. Ер нь бол С.Н гуай өөрөө “Дэлгэрэх буянт” хоршооны дарга нь юм. Аөрөө бүх ажлаа хариуцаж жил болгон улаан буудай тариалж намартаа хураах үеэрээ надад хэлдэг учраас би сүүлийн 12 жил тасралтгүй тээврийг нь хийж өгч байна. 2021 оны Ургац хураалтын үеийг сайн санаж байна. Учир нь тухайн жил Ц.Цтай хамтарч улаан буудай тариалж түүнээсээ болж маргаан үүссэн байсан, хоорондын хөрөнгө мөнгөнөөс болсон гэж сонссон, энэ асуудлыг Э сумын иргэд бүгд мэднэ, одоо хүртэл маргаан нь дуусаагүй байгаа гэж сонссон. Тэр утгаараа намайг очиж өөрийн мэдэх зүйлээ мэдүүлж өгөөч гэж хүсэлтийн дагуу өөрийн сайн дураараа ирж мэдүүлэг өгч байна. Хоорондоо чухам ямар учраас маргаан болоод байгаад сайн мэдэхгүй байна. Тухайн асуудлыг би сайн санаж байна. Ц.Цгуай өөрийн эзэмшлийн Маяти загварын 5 тн даацтай ачааны машинаар зөөж байсан. Тухайн үед цаг нилээн орой болсон байсан. Хамгийн сүүлийн тээврээ хийхдээ үлдэгдэл буудайг нь харахад барагцаагаар 20 тн орчим буудай үлдсэн байсан. Түүнийг бүгдийг нь тээвэрлэж авсан байсан. Хаврын тариалалтын үед ямар байдлаар хамтран ажилласан эсэхийг нь мэдэхгүй, намрын хураалтын үеэр ирж харагддаг байсан. Тэрнээс биш өөрийн гэсэн техникээ гаргаж ажлын хөлсийг нь өгч тээвэрлэлт хийлгүүлсэн зүйлгүй. С.Н гуайгаар тээврийн хөлсөө гаргуулан авсан. Тухайн жил би бараг бүх улаан буудайг нь тээвэрлэж өгсөн. Ц.Цгуай өөрийн гэсэн техник муутай ганц ачааны машинтай хүн...” гэх мэдүүлэг /6хх-ийн 16-18 дугаар тал/,
Гэрч М.Эрхэмбаярын “...Би өөрөө Э сумын унаган хүн, насаараа тус нутагтаа ажиллаж амьдарч байна. С.Н гуай манай нутгийн ахмад настан хүн, олон жилийн хугацаанд үр тариа тарьж байгаа нутаг орондоо нэр хүндтэй залуу насандаа сумандаа дарга хийж байсан, тариаланч хүн байгаа юм. С.Н гуай хүүхдийнхээ хамтаа “Дэлгэрэх буянт” хоршоог хамтдаа ажиллуулдаг юм. Тухайн жил С.Н гуай Ц.Цтай нийлж тус газраа улаан буудай тариалсан юм. Энэ асуудлын талаар нутгийн хүмүүс бүгд мэднэ, одоо үүсээд хэрүүл маргааныг нь хүртэл мэддэг юм. Миний хувьд тухайн жил буюу 2021 оны хавар өвгөн С.Н, иргэн Ц.Цнарын тариа тарьсан газрын хажууд байрлах 50 га газрыг нь 100,000 /зуун мянган төгрөг/-өөр С.Наас түрээсэлж ашигласан хүн байгаа юм. Өндөр настан С.Н гуай намайг тухайн үед хэдэн төгрөгөөр түрээсэлж байсан талаар танай байгууллагад очоод мэдүүлэг өгөөч гэж гуйсны дагуу миний бие мэдүүлэг өгч байна. Өөр нэмж ярих зүйлгүй. Тухайн жил байх өндөр настан С.Н гуай нутгийн ах Ц.Цтай нийлж тариа тарьж байсан. Удаагүй намар ургац хураасны дараа С.Н гуайг нөгөө Ц.Цнь хулхидсан байна гэж нутгийн хүмүүс бүгд ярьж байсан. Энэ талаар одоо ч гэсэн сумынхан бүгд мэдэж байгаа хэн нь ямар байдлаар үр тариагаа тарьсан талаар хэлэх байх. Миний мэдэж байгаагаар тус газраа С.Н гуай өөрийн техникээрээ өөрөө харж байгаад тариалж хурааж авсан. Харин Ц.Цнь бараг оролцоогүй, хаврын тариалалтын үед түүний хүүхэд нь байнга ажилласан бусдаар оролцож байсныг нь мэдэхгүй юм байна. С.Н гуай л өөрөө хариуцаж тариалсан цаанаа мөнгө төгрөгийн асуудал нь юу ямар байдгийг нь мэдэхгүй, ямар ч байсан С.Н гуай өөрөө тус газартаа үрийн буудай тарьж өөрөө хурааж байсан бүх техник хэрэгслээ гаргасан тэрнээс биш Ц.Цд ямар нэгэн техник байхгүй гэдгийг нь нутгийн хүмүүс бүгд мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /6хх-ийн 21-22 дугаар тал/,
Гэрч Э.Мөнхбаярын “...Би өөрөө Э сумын тариаланч С.Наас 15 га газрыг 100,000 /зуун мянга/ төгрөгөөр тооцож түрээсэлж улаан ногоон тэжээл тарьсан юм. Бид нар нэг нутгийн ойрхон байдаг хүмүүс, тэгээд нутгийн иргэд нэгийгээ андахгүй сайн мэднэ, тухайн жил буюу 2021 онд С.Н гуайн газар дээр Ц.Цнийлж улаан буудай тариалсан. Тэгээд удаагүй намар нь бөөн хэрүүл маргаан болж байсан удаатай, энэ маргаан нь одоо ч гэсэн дуусаагүй хүн болгон л ярьж явдаг юм. Хоорондоо ямар байдлаар тохирсон талаар мэдэхгүй, хэн нь хэдэн төгрөг гаргасан, хэдийг нь авах эсэхийг нь мэдэхгүй. Гагцхүү миний мэдэж байгаагаар ямар ч байсан тус тариа тарьсан гээд байгаа 270 га газартаа С.Н гуай өөрөө бүх техникээ хүн хүчээ гаргаж уриншаа хийж, буудайгаа тариалж, намар нь хураан авсан. Би өөрөө хажуу газар нь ногоон тэжээл тарьсан болохоор хавар намрын тариа тариалалт, намар хураалтын үеэр хэн нь ямар байдалтай ажилласан талаар мэдэж байна. Ц.Цгуай бараг үзэгдээгүй, бүх ажлаа С.Н гуай хариуцаж хийдэг байсан. Харин Ц.Цгийн хүү нь хаврын тариалалтын үеэр бүтэн ажилласан. Намар нь харагдаагүй. Ц.Цд техник хэрэгсэл гээд байх юм байхгүй, бүх техник хэрэгслийг С.Н гуай гаргасан...” гэх мэдүүлэг /6хх-ийн 25-26 дугаар тал/,
Гэрч Б.Бдахин өгсөн “... “...” хоршооноос 2021 оны 10 дугаар сард 8 удаагийн тээврээр 262.2 тонн улаан буудайг Улаанбаатар гурил ХХК-д нийлүүлсэн байна. Нийт 171.5 сая төгрөгийг авсан..., тухайн үед би тус компанийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан, ... хоршооны захирал Ц.Цгэдэг хүнтэй 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах 2021-08/255 дугаар гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахын өмнө тодорхой процесс үйл явдлууд явдаг, эхлээд тариаланч нийлүүлэх улаан буудайнхаа дээжийг манай компанид өгч шинжилгээ хийлгэдэг, тухайн улаан буудайн дээжийг манай шинжилгээний лабораторид лаборантууд хүлээн авч шинжилгээ хийдэг. Тухайн шинжилгээг нь MNS 97-2010 стандартын шаардлагыг хангаж байгаа тохиолдолд манай компани хүлээн авдаг юм. Өөрөөр хэлбэл шинжилгээ хийлгэж шаардлага хангаж байвал шууд манай компани худалдаж авахаар болж хүлээн авдаг. Хүлээн авахдаа манай компани тогтоосон цэг дээр тээвэрлэж ирсэн авто машины улсын дугаарыг бүртгэн авч хүлээн авдаг. Улаан буудайгаа буулгахаас өмнө нь тонн хэмжээгээ пүүлэгч буюу жинлэгчээр тогтоолгож авдаг. Үүнийгээ тариаланч нар өөрснөө хийлгэж ирдэг..., тус гэрээг үндэслэн Улаанбаатар гурил ХХК-аас нөгөө талаар е-баримт шивсний дараа 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 171.502.902 төгрөгийг шилжүүлж тооцоог дуусгасан байдаг. “Эрдэнэ дэлгэрэл булаг” хоршооны захирал Ц.Цгаас “гарал үүслийн гэрчилгээгээ аваад ир” гэсэн чинь “би Төв аймгийн Э сум руу явах боломжгүй, хөдөө аж ахуйн мэргэжилтэнтэй нь яриад гарал үүслийн гэрчилгээг нь цахимаар авч болохгүй юу” гэхээр нь угаасаа тариаланч нар байнга л ийм асуудал гаргадаг. Тэгээд ч гэрээндээ хуулбар хувийг нь авч хавсаргадаг, заавал хувийг нь шаардаад байдаггүй болохоор татгалзах зүйлгүй гэж хэлээд миний фейсбүүк хаягийн мессенжерээр явуулчих гэхэд Ц.Цгуай тэр дор нь Э сумын хөдөө аж ахуйн Н.У гэдэг хүнтэй ярьж шууд надад утсаа өгч бид хоёрыг холбуулж, фейсбүүк хаягийг солилцуулсан юм. Хэн нь хэндээ эхэлж фейсбүүк хаягаа өгсөн талаараа санахгүй байна. Ямар ч байсан тухайн үед шууд Ц.Цгуай өөрөө утсаар ярьж байгаад шууд утсаар ярьж байгаад энэ хүнээс авчих гэсэн, өөрөө фейсбүүк хаягаа мэдэхгүй утсаа ашиглаж чадахгүй байсан болохоор надтай шууд яриулсан гэж санаж байна. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буюу гэрээ байгуулсан өдөр 15 дугаартай 2021 оны 10 дугаар сарын 26-н өдрийн огноотой үйлдвэрлэгч буюу улаан буудай тариаланчийн нэр байхгүй буюу гарал үүсэл нь тодорхойгүй бичигдээгүй гарал үүслийн бичиг явуулсан. Тэгэхээр нь би энэ бичиг чинь шаардлага хангахгүй байна улаан буудай үйлдвэрлэгчийн нэр нь байхгүй байна гэсэн чинь тухайн өдрөө байх, эсхүл маргааш нь ч байж магадгүй одоо өдрийг нь санахгүй байна, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн огноотой 16 дугаартай үйлдвэрлэгчийн нэр нь “...” хоршоо гэдэг нэртэй гарал үүслийн бичгийг явуулсан. Нэгэнт нийлүүлсэн улаан буудайд гэрээ байгуулах шаардлагатай болж гэрээнд шаардлагатай хавсралт материалын бүрдэл хангагдсан учраас гэрээ байгуулж нэг хувийг нь өгч явуулж, нэг хувийг нь компани авч үлддэг юм. Өмнө нь болон одоо ч гэсэн дээрх хоёр хүнтэй ямар нэгэн байдлаар уулзаж ажил хэрэг явуулж байгаагүй, мэдэхгүй танихгүй хүмүүс. Ц.Цгэдэг хүнийг гэрээ байгуулсан өдрөө л анх удаа харж байсан. Түүнээс хойш дахин нэг ч удаа уулзаж байгаагүй, утсаар ч ярьж байгаагүй, надад ямар ч хамааралгүй хүн, өдөр тутмын ажилд байдаг тариаланч харилцагчийн нэгэн адил. Намартаа өдөрт дунджаар 20 орчим гэрээ байгуулдаг. Харин хөдөө аж ахуйн мэргэжилтэн Н.У гэдэг хүнийг нэг ч удаа харж байгаагүй, фейсбүүк хаягаасаа гарал үүслийн гэрчилгээг явуулахад нь хаягаас нь зургийг нь харж байснаас цаашгүй, Ц.Цтухайн үед өөрөө утсаар ярьж надад утсаа өгч яриулснаас цаашгүй. Одоо ч гэсэн тэр хүнийг танихгүй, миний ажил үүрэгтэй ямар хамааралгүй хүн. “...” хоршооны захирал Ц.Ц262.2 тн улаан буудай нийлүүлсний дараа санхүү дээр тооцоо нийлж байх үед байх гэрээ байгуулахаас өмнө “Дэлгэрэх буянт” хоршооны захирал С.Н гэдэг хүн Санхүү бүртгэлийн албанд очиж уулзаж, миний улаан буудайг өөр хүн нийлүүлсэн байна гэж асуудал үүсгэсэн байсныг сүүлд нь мэдсэн. Би өөрөө дараа нь мэдсэн. Би өөрөө С.Н захиралтай гэрээ байгуулж, мөнгө нь шилжиж дууссаны дараа буюу бүх харилцаа дууссан хойно 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр байхаар эсхүл 12 дугаар сарын эхээр уулзаж байсан. Тухайн үед уулзахдаа захирал н.Оюунсүрэнгийн өрөөнд уулзахад С.Н гуай өөрөө хэлэхдээ “...манай хүүхэд Ц.Цтай нийлж манай хоршооны газар дээр тариа тарьсан юм, ургасан буудайгаа билүү мөнгөө гэснийг санахгүй байна, ямар ч байсан тэнцүү хувааж авах ёстой байсан. Гэтэл “Ц.Цдангаараа танай компанид нийлүүлсэн байна” гэсэн утга бүхий зүйл ярьж байсан удаатай, тухайн үед нэгэнт төлбөр тооцоог шилжүүлсэн улаан буудайг буцаах боломжгүй гэж хэлээд өнгөрч байсан. Тухайн үед бөөн хэрүүл маргаан болгож байгаад хэл амаар доромжилж, танай Ц.Цтай хуйвалдсан байна. Хуулийн байгууллагад өгч шалгуулна гэж хэлээд явсан юм. Өмнө хэлсэнчлэн С.Н гуай гэрээ байгуулахын өмнө санхүү бүртгэлийн алба дээр ирж маргаан үүсгэж байсныг санхүү бүртгэлийн хэлтсээс надад тухайн үед хэлж сануулж байсан учраас энэ байдлыг нь би Ц.Цтай гэрээ байгуулахдаа хэлэхэд бид хоёрын хоорондын асуудал та нарт хамаагүй та нар нийлүүлсэн компанитайгаа харьц тооцоо нийл гэж хэлэхээр нь би сүүлд хэл ам гарч магадгүй гээд тухайн асуудлыг бүрэн хариуцна хамааралгүй гэдгээ илэрхийлж албан ёсоор бичиж өг гэж хэлээд Ц.Цгаар бичүүлэн авч гэрээнд хавсаргасан юм...” гэх мэдүүлэг /6хх-ийн 29-32 дугаар тал/,
Шинжээч Г.Цоггэрэл, Х.Түвшинжаргал, Н.Оюунмаа нарын 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “...Газар тариалангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Цоггэрэл, Газар тариалангийн хэлтсийн мэргэжилтэн Х.Түвшинжаргал нар Төв аймгийн Э сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Талын баян” гэх газарт 270 га талбайд тариалалт хийсэн талаар: “Дэлгэрэх буянт” хоршоо нь 2021 онд 270 га талбайд улаан буудай тарих хаврын тариалалтын зардалд 15.822.000 төгрөг, уриншийн зардалд 10.553.200 төгрөг, үрийн улаан буудай худалдан авахад 57.681.000 төгрөг, (техник хэрэгсэл, шатахуун, хүн хүч, ажлын хөлсний зардлыг тухайн технологийн үйлдэл бүрт нормотивт зардлуудыг тооцон зардлын дүнд багтаасан болно) тус тус зарцуулсан гэж тооцлоо. “Дэлгэрэх буянт” хоршоо нь 2021 онд 270 га талбайд улаан буудайг хурааж авахад 12.868.720 төгрөгийг зарцуулсан гэж тооцлоо. “Дэлгэрэх буянт” хоршоо нь 586 га эргэлийн талбайтай 2020 онд 300 га-д уриншийн боловсруулалт хийсэн нь Э сумын 2020 оны Газар тариалангийн үйлдвэрлэлийн “Агро тайлан”-аар баталгаажиж байгаа учир: Тус хоршооны дарга С. Нямжаваас уринш боловруулахдаа хэрэглэсэн арга технологийн талаар асууж тодруулахад нэг удаа “раундап” цацсан намар хавж боловсруулсан гэсэн мэдээллийг өгсөн. “...” хоршооны дарга Ц.Цболон "Дэлгэрэх буянт" хоршооны менежер Н.Д нараас 2021 оны оны үйлдвэрлэлд хэрэглэсэн технологит ажлуудын талаархи мэдээллийг тодруулахад үрэлгээний өмнө ДТ-75М + Лидер-6 агергетаар хавсан, гербицид болон нэмэлт бордоо цацсан гэх мэдээллийг өгсөн. “Дэлгэрэх буянт” хоршоо нь Тобалвьская степная сортын элит ангийн 1 тн үрийн үнэ 1479.000 төгрөгөөр Хөдөө аж ахуйг дэмжих сангаас гэрээгээр худалдан авсан байна. “...” хоршоо болон “Дэлгэрэх буянт” хоршооны өгч буй мэдээлэлээр 2 тал гэрээ газрын болон техникийн түрээсийн гэрээ хийгдээгүй хамтран ажилласан гэх тайлбар өгч буй тул техник болон газрын түрээс тооцох боломжгүй байна. Жич: Технологит ажлуудаас тооцогдоогүй үлдсэн хавалтын зардлыг тариалалтын зардалд нэмж тооцсон, ургамал хамгаалал, уриншийн зардлыг тус тусд нь салгаж жишиг тооцооллыг гаргав...” гэх шинжээчийн дүгнэлт /6хх-ийн 135-140 дүгээр тал/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэлийн хугацаа сунгах мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 4 дүгээр тал/,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 45 дугаар тал/,
Улаанбаатар гурил ХХК-ний 2023 оны 3 дугаар сарын 08/126 дугаартай албан бичиг, хавсралт /1хх-ийн 47-70 дугаар тал/,
Төлбөрийн баримт /1хх-ийн 58 дугаар тал/,
Төв аймгийн Э сумын Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн №03 дугаартай тушаалын хуулбар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /1хх-ийн 73-82 дугаар тал/,
Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ хуулбар /2хх-ийн 5-10 дугаар тал/ ,
Улаанбаатар гурил ХХК-д гаргасан Ц.Цгийн өргөдөл /2хх-ийн 11 дүгээр тал/,
Шүүгдэгч Н.Угийн Хаан банкны дансны хуулга /2хх-ийн 45-58 дугаар тал/,
Шүүгдэгч Ц.Цгийн Хаан банкны дансны хуулга /2хх-ийн 59-78 дугаар тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 89-90 дүгээр тал/,
“Улиастай Ван аудит” ХХК-ний 2024 оны 4 дүгээр сарын 08-ны 222/24 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 232-250, 4хх-ийн 01-06 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавсралт /4хх-ийн 13-19, 20-50 дугаар тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Н.У нь Төв аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газрын Бэлчээр, тэжээл, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Монгол Улсын Төрийн Албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийн хэрэгжүүлэлтийг хангах” гэснийг, мөн хуулийн 39 дүгээр зүйл “Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2-т “албан эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хориглох зүйл”-ийн 7.1.3-д албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, 7.1.6-д албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын Ургамал, түүхий эдийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг тогтоох бүртгэлийн журмын 2.2 дугаар зүйл “Газар эзэмшигч, өмчлөгчтэй тариалан эрхтэй тухай албан ёсны гэрээ хэлцэл хийгээгүй, гэрээ хийсэн боловч түүнийгээ сумын Тамгын газарт албан ёсоор бүртгүүлээгүй бол уг талбайд ургуулсан бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээг зөвхөн тухайн талбайг өмчлөгч, эзэмшигчид олгоно” гэж заасныг тус тус зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх буянт” хоршооны захирал С.Нын эзэмшлийн Төв аймгийн Э сумын Угалзат дүгээр баг “Талын баян” гэх газарт 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тариалалт хийсэн 240 тонн улаан буудайд тус хоршоотой газар тариалан эрхлэх тухай албан ёсны гэрээ хийгээгүй “...” хоршооны захирал Ц.Цд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал, үүслийн гэрчилгээг олгож эдийн засгийн давуу байдлыг бий болгосон,
Шүүгдэгч Ц.Цнь Төв аймгийн Э сумын Засаг даргын Тамгын газрын Бэлчээр, тэжээл, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Уг эрх, мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж “Дэлгэрэх буянт” хоршооны захирал С.Нын эзэмшлийн 240 тн улаан буудайд ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал, үүслийн гэрчилгээг гаргуулан авч “Улаанбаатар гурил” ХХК-д 171.502.902 төгрөгөөр худалдан борлуулж өөртөө давуу байдал бий болгосон нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Цгийн...”Бид нарын хувьд их ойлгомжтой зүйл болсон. Бид нарын хооронд авч, өгөх зүйл байхгүй. Эдгээр хүмүүс надаас авсан будаагаа тариад явж байгаа. Анхнаасаа гэрээгээ хийгээгүй, миний мөнгийг авах гэж байсан байна. Би үүний талаар мэдэхгүй байснаараа хожигдож байна. Хүний зүйлийг дээрэмдээд авчихсан зүйл бол байхгүй...” гэх,
шүүгдэгч Н.Угийн... “Ц.Цгарал үүслийн бичиг авна. Н.Д “чамаас авчихаарай” гэсэн гэж хэлсэн. Энэ хоёрыг хамтарч хийж байгаа учраас ямар ч асуудалгүй гэж бодоод Ц.Цд гаргаж өгсөн...” гэх,
хохирогч С.Нын.... “Одоо бол “Дэлгэрэх буянт” ХХК-д урамшуулал, алдагдалтай нийлээд 164,771,411 төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэх,
гэрч Н.Дгийн... “Би Н.Уд гарал үүслийн бичгээ өгч болохгүй гэж хэлсэн. Ц.Ц“будаа ачиж байгаа жолооч нар хулгай хийдэг юм байна. Би дагаадахъя гэсэн” гэж хэлээд явсан. Тэгээд дараа нь нэг жолоочоос нь “өмнөх будааг өгөөд мөнгө авсан байх” гэж хэлсэн. Н.У тэр үед эмнэлэг хэвтэж байсан. Би “Н.Уд гарал үүслийн бичиг битгий өгөөрэй” гэхэд “за” гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд,
мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Нын... манай Э сумын Засаг даргын тамгын газрын хөдөө аж ахуйн мэргэжилтэн Н.У байгаа юм. Н.У нь манай хоршооны улаан буудайн гарал үүслийн бичгийг Ц.Цгийн нэр дээр “...” хоршооны нэрээр хийж өгснөөр манай хоршооны дансанд орох улаан буудайн төлбөр тооцоо нь Ц.Цгийн “...” хоршооны дансанд орсон юм. Учир нь аль ч гурилын үйлдвэр бол гарал үүслийн бичиггүй бол улаан буудай авдаггүй. Гэтэл тухайн үед Уугантуяа нь өөрөө корона вирус тусаад тусгаарлалтад байхдаа гарал үүслийн бичгийг хийгээд “Улаанбаатар гурил” ХХК-ний хуульч “Unzaa Batbold” гэдэг фейсбүүк хаягтай Батболдын Бат-Эрдэнэ гэх хүнд хийж өгсөн байгаа юм. Н.У нь Ц.Цгийн хоршоог газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй, өөрийн гэсэн газаргүй улаан буудай тарьдаггүй гэдгийг мэдсээр байж гарал үүслийн бичиг хийж өгснөөр энэ асуудал үүссэн юм...”,
“2021 оны намрын ургац хураалтаар нийтдээ бохир жингээр 405 тонн Улаан буудай авсан. Үүний 264 тонн Улаанбуудайг Ц.Цхот руу улаан буудайг хянан харгалзаж “Ургац гурил”-ын үйлдвэрт өгөх ёстой байсан боловч улаан буудайг “Улаанбаатар гурил”-д өгсөн..., тэгээд дээрхи улаан буудайн мөнгийг өөрөө хувьдаа авч улмаар манай “Дэлгэрэх буянт” хоршоонд 172 000 000 төгрөгний хохирол учруулсан...” гэх мэдүүлэг,
гэрч Н.Дгийн... Ц.Цнь тухайн үед “гурилын үйлдвэр рүү улаан буудай тээвэрлэж байсан жолооч нар нь гурилын үйлдвэр рүү хүргэх замдаа буудайнаас авч байж болзошгүй тул хамт явж ажиглана” гэх нэрээр Улаанбаатар хот руу дагаж явсан. Гэтэл “Улаанбаатар гурил” ХХК-д нийлүүлсэн 270 тонн улаан буудайг Төв аймгийн Э сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн газар тариалан хариуцсан мэргэжилтэн Н.Угаас гарал үүслийн бичүүлж авч өөрийн "... хоршоо”-ны нэр дээр тушаасан байсан. Миний зүгээс Төв аймгийн Э сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн газар тариалан хариуцсан мэргэжилтэн Н.Уд “... хоршоо”-ны нэр дээр “Улаанбаатар гурил” ХХК-д тушаах 240 тонн хэмжээтэй улаан буудайн гарал үүслийн гэрчилгээ бичиж өгөх талаар хэлсэн ярьсан, тохирсон зүйл байхгүй. Харин Хөдөө аж ахуйн тасгийн газар тариалан хариуцсан мэргэжилтэн Н.Уд манай “Дэлгэрэх буянт” хоршооноос өөр ямар нэг хоршооны нэр дээр манай тариалсан улаан буудайд гарал үүслийн гэрчилгээ өгч болохгүй шүү гэж урьдчилан сануулж хэлж байсан..., Ц.Цнь манай “Дэлгэрэх буянт” хоршоотой өөрийн “...” хоршооны нэр дээр гэрээ байгуулж хамтран ажиллах санал тавьж байгаагүй. Ц.Цнь “Улаанбаатар гурил” ХХК-д өгсөн улаан буудайн дээж сайн гарсан ба буудай нийлүүлсэн төлбөр тооцоог буудайг хүлээн авсны дараа шууд хийж байна гэхээр нь Төв аймгийн Э сумаас “Улаанбаатар гурил” ХХК-ний үйлдвэр рүү ачиж явуулсан...” гэх мэдүүлэг,
гэрч Б.Бөгсөн “...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Э сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн газар тариалан хариуцсан мэргэжилтэн Н.У нь миний ашигладаг “Unzad Batbold” гэх фейсбүүк хаяг руу өөрийнхөө “...” гэх фейсбүүк мессенжерээр эхлээд “Дэлгэрэх буянт” хоршооны нэр дээр тус “Улаанбаатар гурил” ХХК-д тушаах 240 тн хэмжээтэй улаан буудайн гарал үүслийн гэрчилгээ бичиж зургийг нь явуулсан. Гэтэл манай “Улаанбаатар гурил” ХХК-д улаан буудай нийлүүлсэн хуулийн этгээд биш байсан “..." хоршооны нэр дээр гарал үүслийн гэрчилгээ бичигдсэн байх ёстой байсан. Тэгээд “...” хоршооны нэр дээр гарал үүслийн гэрчилгээ бичиж олгон зургийг нь фейсбүүк мессенжерээр явуулсныг хэвлэж гэрээнд хавсаргасан байгаа. “...” хоршооны захирал Ц.Цнь тухайн гарал үүслийн гэрчилгээг Төв аймгийн Э сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн газар тариалан хариуцсан мэргэжилтэн Н.Угаар бичүүлж авч ирэх байсан боловч тухайн авч ирээгүй байсан учраас буцаад Төв аймгийн Э сум руу явж ирэх боломжгүй байсан тул тус сумын хөдөө аж ахуйн мэргэжилтэй Уугантуяатай утсаар холбогдож гарал үүслийн гэрчилгээг бичүүлээд миний ашигладаг “Unzad Batbold” гэх фейсбүүк мессенжерыг ашиглаж ирүүлсэн юм..., харин 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ц.Цгэх хүнээр дамжуулж миний ашигладаг “Unzad Batbold” гэх фейсбүүк хаяг руу өөрийнхөө “..." гэх фейсбүүк мессенжер чатнаас “Дэлгэрэх буянт” хоршооны нэр дээр болон “...” хоршооны нэр дээр тус тус гарал үүслийн гэрчилгээ бичиж фото зургийг нь ирүүлж байсан. Өөрөөр бол Н.У гэх Төв аймгийн Э сумын хөдөө аж ахуйн мэргэжилтэн нь ямар хууль тогтоомж, дүрэм журмын дагуу хэрхэн улаан буудайн гарал үүслийн гэрчилгээ бичиж олгодог талаар миний хувьд тодорхой сайн мэдэхгүй байна...”, гэрээг үндэслэн Улаанбаатар гурил ХХК-аас нөгөө талаар е-баримт шивсний дараа 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 171.502.902 төгрөгийг шилжүүлж тооцоог дуусгасан байдаг... гэх мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэлийн хугацаа сунгах мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 4 тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 45 тал/, Улаанбаатар гурил ХХК-ний 2023 оны 3 дугаар сарын 08/126 дугаартай албан бичиг, хавсралт /1хх-ийн 47-70 тал/, Төлбөрийн баримт /1хх-ийн 58 тал/, Төв аймгийн Э сумын Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн №03 дугаартай тушаалын хуулбар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /1хх-ийн 73-82 тал/, Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ хуулбар /2хх-ийн 5-10 тал/, Улаанбаатар гурил ХХК-д гаргасан Ц.Цгийн өргөдөл /2хх-ийн 11 тал/, шүүгдэгч Н.Угийн Хаан банкны дансны хуулга /2хх-ийн 45-58 тал/, шүүгдэгч Ц.Цгийн Хаан банкны дансны хуулга /2хх-ийн 59-78 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 89-90 тал/, “Улиастай Ван аудит” ХХК-ний 2024 оны 4 дүгээр сарын 08-ны 222/24 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 232-250, 4хх-ийн 01-06 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавсралт /4хх-ийн 13-19, 20-50 тал/, шинжээч Г.Цоггэрэл, Х.Түвшинжаргал, Н.Оюунмаа нарын 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нараас “шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байх тул тэднийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх,
хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгч нар нь авилга авсан, өгсөн болон хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэх гэмт хэргийн нөхцөл байдлууд тогтоогддог тул хэрэгт 60 хүртэл хоногоор хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж өгнө үү” гэх агуулга бүхий дүгнэлтүүдийг тус тус гаргасанг хүлээн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Н.У нь гэмт хэрэгт холбогдох үедээ Төв аймгийн Э сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн №03 дугаар душаалаар Төв аймгийн Э сумын Тамгын газрын Мал эмнэлэг үржлийн тасгийн “Бэлчээр, усан хангамж, газар тариалан, жижи дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, хоршооны мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 73 дугаар хуудсанд авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.
“Авилгын эсрэг хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “...захиргааны..., албан тушаалтан”, “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйл (Төрийн захиргааны албан тушаал)-ийн 12.1.7-т “аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал;” хамаарна гэж зааснаас үзвэл Төв аймгийн Э сумын Засаг даргаар ажиллаж байсан шүүгдэгч Н.У нь “нийтийн албан тушаалтан” буюу энэ хэргийн субьектэд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хоёр, түүнээс дээш олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж,
Мөн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Н.У, Ц.Цнарын дээр дурдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй.
Өөрөөр хэлбэл гэмт этгээд албаны ашиг сонирхлын эсрэг, иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт харш үр дагавар бий болгож байна гэдгээ мэдсэн, хүсэж үйлдсэн байхыг ойлгоно.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн ба гэмт хэрэг гарах цаг хугацаанд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн хууль үйлчилж байх цаг хугацаанд үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус хуульчилсан ба шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тооцохдоо аль ашигтай хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цнарыг тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол тооцно”,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”,
мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хуульь бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Н нь 164.771.411 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба гэмт хэргийн улмаас 171.502.902 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ц.Цгийн өөрт оногдох хувь 68.943.351 төгрөгийг хасаж үлдэх 102.559.551 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч С.Нт олгож, хохирогчийн нэхэмжилсэнээс зээлийн гэрээний алданги, урамшуулын төлбөр гэх үлдэх 62.268.509 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч О.Алтансүх, Э.Уянга нараас: Шүүгдэгч Н.Уг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ...Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Н.У, шүүгдэгч Ц.Цнарт тус бүрийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, тус бүрийг 3 жилийн хугацаагаар зоричх эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг тэдний оршин суугаа газрын нутаг дэвсгэрээр тогтоох нь зүйтэй.” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Билгүүнээс: “Шүүгдэгч нарт улсын яллагч нараас оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял нь тэдний гэм бурууд тохирохгүй байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхтулга: Миний үйлчлүүлэгч Ц.Цд дээрхи зүйл хэсгийн хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр: Шүүгдэгч Н.Уд тухайн зүйл хэсгийн хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргадаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Н.У, Ц.Цнарт эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн буюу тухайн цаг хугацаанд үйлчилж байсан хуулийг хэрэглэж гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн аль ашигтай хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилжээ.
Шүүх хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдний өмгөөлөгчдийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн санал, дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Н.Уг Эрүүгийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 /зургаан мянга таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг,
Шүүгдэгч Ц.Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн ... дугаартай хэрэгт хэрэгт хавсаргагдаж ирсэн 1 ширхэг “CD”-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, иргэний бичиг баримт ирээгүйг, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг,шүүгдэгч Н.У энэ шийтгэх тогтоолоор бусдад төлбөх төлбөргүйг, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Уг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ...Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Уг нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...Цг нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг,
шүүгдэгч Ц.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялыг тус бүр 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Уд оногдуулсан 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг,
шүүгдэгч Ц.Цд оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялыг тус тус шүүхээс тогтоосон 01 /нэг/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.У, Ц.Цнарт шүүхээс оногдуулсан торгох ялуудын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Уд оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг,
шүүгдэгч Ц.Цд оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тус бүр торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тус тус тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цгаас 102.559.551 төгрөгийг гаргуулж хохирогч С.Нт олгож, хохирогчийн нэхэмжилсэн үлдэх 68.943.351 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн ... дугаартай хэрэгт хэрэгт хавсаргагдаж ирсэн 1 ширхэг “CD”-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, иргэний бичиг баримт ирээгүйг, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Н.У энэ шийтгэх тогтоолоор бусдад төлбөх төлбөргүйг, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.У, Ц.Цнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН