| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2022/03807/И |
| Дугаар | 181/ШШ2023/02915 |
| Огноо | 2023-09-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2023/02915
| 2023 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 181/ШШ2023/02915 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* байрлах, "АУГ" ББСБ ХХК/РД:*******, гүйцэтгэх захирал Б.Н/,
Хариуцагч:*******,*******,,, оршин суух, Т У овогт Ө.Х/РД:/,
Хариуцагч:*******,*******,,, оршин суух, Т У овогт Ч.С /РД:/ нарт холбогдох,
182,191,892 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч "АУГ" ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ө.Х нь зээлээ төлөхгүй байсан тул бид 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс манай олгосон зээлийн зарим хэсгийг бэлнээр олгоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарсан. Улмаар өмнөх хаагдсан зээлийн гэрээнүүдийн төлбөрийг төлөгдөөгүй гэж үзсэн тул уг зээлүүдийг хүүгийн хамт төлөх үүрэг хариуцагчид мөн хэмжээгээр ногдсон. Иймд бид дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01133 дугаар шийдвэрийн үндэслэл хэсгийн 8 дугаар хуудсанд манай нэхэмжилсэн ЗГ2772016 тоот гэрээний 20,000,000 төгрөгийн зээлийг бодитоор олгоогүй гэж шүүх дүгнэсэн тул мөн өдрийн хөрөнгийг зээлийн төлбөрт тооцсон өмнөх ЗГ2332016, ЗГ2482015, ЗГ0912016, ЗГ3812015 тоот гэрээний үүрэг мөн дүнгээр төлөгдөөгүй, уг зээлүүдийг хүүгийн хамт төлөх үүрэг хариуцагчид мөн хэмжээгээр ногдоно хэмээн дүгнэсэн.
Тус шийдвэрийн үндэслэл хэсэгт мөн ЗГ2332016 тоот гэрээний 40,000,000 төгрөгөөс бодитоор 6,206,722 төгрөг олгосон гэж шүүх дүгнэсэн тул мөн өдрийн дутуу олгосон хөрөнгийг зээлийн төлбөрт тооцсон өмнөх ЗГ1022015, ЗГ0912016, ЗГ1472015 тоот гэрээний үүрэг мөн дүнгээр төлөгдөөгүй, уг зээлүүдийг хүүгийн хамт төлөх үүрэг хариуцагчид мөн хэмжээгээр ногдоно гэсэн.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд бидний Дээд шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан.
Иймд дээрх шийдвэр, магадлалыг үндэслэн өмнөх гэрээний үүрэг бүрэн төлөгдөөгүй дараах зургаан зээлийн гэрээний төлбөрийг нэхэмжилж байна.
Харин ЗГ0912016 тоот зээлийн гэрээн дээр Ө.Х нь өөрийн охин Ч.С-тай хамтран зээлсэн бөгөөд тус зургаан гэрээний 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн төлбөр төлсөн дөрвөн баримт, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны төлөгдөөгүй гэж шүүх үзсэн тул ээлийн гэрээний төлбөрт төлбөрийг нь бид нар бодолтуудыг нь шүүхэд одоо нэг бүрчлэн бодож өгсөн. Зээлдэгч зээлдэгчид болох Ө.Х Ч.С нартай төлбөрийн дүн дээр нь тооцож тохиролцсон санал тавьсан боловч өнөөдрийг хүртэл бидэнд хариу мэдэгдээгүй тул бид шүүхийн байгууллагад хандсан. Ө.Х-ийн 5 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 150,147,724 төгрөг юм. Ө.Х болон Ч.С нарыг хамтран авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 32,441,68 төгрөг нийт 182,191,892 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжаар гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргаж Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэж хэлж авч байсан бөгөөд миний бие өөрийн "ХБ"ны дугаарын данснаас мөнгө шилжүүлж, зээлдүүлж байсан гэжээ. гэрээний харилцаа үүссэн байна. Зээлдүүлэгч нь хүлээсэн үүргээ биелүүлж хариуцагчийн тоот дансанд мөнгө шилжүүлсэн. Харин хариуцагч нь мөнгийг авсан боловч өнөөдрийг хүртэл буцааж төлөөгүй байна. Мөнгийг авахдаа удахгүй буцааж өгнө гэж авдаг байсан. Хариуцагчийн хариу тайлбар нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байна гэж үзэж байна. Учир нь энэ компанийн хувьцааг зарж борлуулсан асуудал нь тусдаа өөр газар хянан хэлэлцэгдэж байгаа хэргийн талаар тайлбар гаргасан байна. Энэ нь зээлийн гэрээний харилцаа огт хамааралгүй. Мөн О.У нь ямар ч оролцоогүй, хэргийн оролцогч нар нь өөр оролцогч нар байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн байр суурьтай байна. гэв.
Нэхэмжлэгч "АУГ" ББСБ ХХК-ийн өмгөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн үйл ажиллагаатай холбоотой маргаан үүссэн. 2021 оны гарсан шүүхийн шийдвэртэй 6 сарын агуулгын маргаан гэсэн дээр яг энэ үндэслэл дээр явагдаж байсан. Тухайн үед хариуцагчийн төлөөлөгч яг одоо шүүх хуралдаанд орж байсан үйлчлүүлэгч байгаа. Тэр үед төлөөлөгчийн юу гэж маргасан бэ гэхээр өмнөх зээлийн гэрээний үнийн дүнг аваагүй гэж маргаагүй. Өөрөөр хэлбэл тухайн үеийн маргааны зүйл болоод байгаа энэ 2016 оны 8 сарын 30 болон 11 сарын 14-ний өдрийн 40 болон 20 сая төгрөгийн зээлийн гэрээний үнийн дүнг бид нар бодитоор хүлээж аваагүй. Зүгээр энийг бид нарт олгосон мэтээр ингээд бичээд өгчхөөд буцаагаад өмнөх зээлүүдэд суутгасан гэдэг тайлбар хэлж байсан. Өнөөдөр өмнөх гэрээнүүдийг бас аваагүй гэдэг тайлбар яваад байна. Тэгэхээр энэ тайлбар маань өөрөө бодитой логик бас байхгүй байна. Маргаан үүсэхээр л би аваагүй гээд байдаг. Хамгийн анхны 2012 оноос хойш Ө.Х гэдэг хүн анх зээл авсан юм. 2012 оны зээл нь ужгираад шат шаттай явсаар байгаад 2016 он хүрсэн гэж байгаа бол төлөөлөгчийн зүгээс тайлбарлах ёстой байсан. Тийм тайлбар хэлээгүй. Өөрөөр хэлбэл 2021 оны 6 сарын 7-ны өдрийн 01133 дугаар шүүхийн шийдвэрээр хариуцагчид үүрэг үүсгэх боломжтой эрх зүйн зохицуулалт үүсгэхээр шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдсан. Өөрөөр хэлбэл өмнөх зээлийн гэрээнүүдийн дүн төлөгдөөгүй. Үндсэн маргааны зүйл маань Иргэний хуулийн 451-д заасан эрх зүйн харилцаа байгаа учраас мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хугацаа болон хүүгийн хамт нэмэгдүүлсэн хүүг мөн зүйлийн 452-т зааснаар төлөх үүрэгтэй. 3 дугаарт Иргэний хуулийн 453 дугаар зүйлд зааснаар хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны дүн нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж тус тус зааж өгсөн байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс бол тайлбараа гаргаж байна. гэв.
Хариуцагч Ө.Х, Ч.С нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй нэхэмжлэгч "АУГ" ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэн Ө.Х, Ч.С нарт холбогдох иргэний хэрэгт Б.Эрдэнэ-Очир миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн зохих нотлох баримт, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн газарт явуулсан зээлийн гэрээ дуусгавар болсон тухай албан тоотын хүрээнд шүүхэд хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч тал 6 гэрээний нийт зээлийн үлдэгдэл 53,733,278 төгрөгийг үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хамт нэхэмжилсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн ерөнхий газарт явуулсан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3/25 дугаартай албан тоотоор ЗГ1022015 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлээ бүрэн төлж барагдуулж дууссан тул орон сууцыг чөлөөлж бүртгэлээс хасаж өгөхийг хүссэн байна. Уг байрыг хариуцагч Ө.Х нь иргэн Х.Т-д худалдах, худалдан авах гэрээгээр зарсан.
Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн ерөнхий газарт явуулсан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3/26 дугаартай албан тоотоор ЗГ1472015 тоот зээлийн гэрээ, ЗГ2332016 тоот зээлийн гэрээ, БГ1472015, БГ2332016 тоот барьцааны гэрээ 11762980 тоот барьцаалбар зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлээ бүрэн төлж барагдуулж дууссан тул орон сууцыг чөлөөлж бүртгэлээс хасаж өгөхийг хүссэн байна. Уг байрыг хариуцагч Ө.Х нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Б.С-д худалдах, худалдан авах гэрээгээр зарсан.
Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн ерөнхий газарт явуулсан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3/26 дугаартай албан тоотоор ЗГ1472015 тоот зээлийн гэрээ, ЗГ2332016 тоот зээлийн гэрээ, БГ1472015, БГ2332016 тоот барьцааны гэрээ 11451318 тоот барьцаалбар зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлээ бүрэн төлж барагдуулж дууссан тул Чингэлтэй дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс Чингэлтэй дүүрэг 15-р хороо Хайлааст 60/4-37 тоот 48 мкв 2 өрөө орон сууцыг чөлөөлж бүртгэлээс хасаж өгөхийг хүссэн байна. Уг байрыг хариуцагч Ө.Х нь өөрийн талийгаач том хүү Ч.Т-ын охин Т.Х, ач хүү Т.Т нарыг төлөөлж эхнэр Ю.Д-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн.
Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн ерөнхий газарт явуулсан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3/131 дугаартай албан тоотоор ЗГ2482015 тоот зээлийн гэрээ БГ2482015 тоот барьцааны гэрээ 11-451318 тоот барьцаалбар зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлээ бүрэн төлж барагдуулж дууссан тул Чингэлтэй дүүрэг 15-р хороо Хайлааст 60/4-36 тоот өрөө орон сууцыг чөлөөлж бүртгэлээс хасаж өгөхийг хүссэн байна. Уг байрыг хариуцагч Ө.Х нь Г.У-д худалдах, худалдан авах гэрээгээр зарж, өмчлөгч нь Худалдаа хөгжлийн банкны ипотекийн зээлийн барьцаанд тавьсан байна.
Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн ерөнхий газарт явуулсан 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 3/158 дугаартай албан тоотоор ЗГ2482015 тоот зээлийн гэрээ, БГ2482015 тоот барьцааны гэрээ 11-451315 тоот барьцаалбар зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлээ бүрэн төлж барагдуулж дууссан тул Чингэлтэй дүүрэг 15-р хороо Хайлааст 60/4-30 тоот өрөө орон сууцыг чөлөөлж бүртгэлээс хасаж өгөхийг хүссэн байна. Уг байрыг хариуцагч Ө.Х нь иргэн Б-д худалдах, худалдан авах гэрээгээр зарсан.
Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн ерөнхий газарт явуулсан 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн албан тоотоор ЗГ3812015 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлээ бүрэн төлж барагдуулж дууссан тул Чингэлтэй дүүрэг 15-р хороо Хайлааст 60/4-05 тоот 48м.кв 2 өрөө орон сууцыг чөлөөлж бүртгэлээс хасаж өгөхийг хүссэн байна. Уг байрыг хариуцагч Ө.Х нь иргэн М.М-д 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр зарсан.
Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн ерөнхий газарт явуулсан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3/27, 3/28 дугаартай албан тоотоор ЗГ2332016 тоот зээлийн гэрээ, БГ2332016 тоот барьцааны гэрээ 11-762035 тоот, ЗГ1472015 тоот зээлийн гэрээ, БГ1472015 тоот барьцааны гэрээ 405668 тоот барьцаалбар зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлээ бүрэн төлж барагдуулж дууссан тул Сонгинохайрхан дүүрэг 19-р хороо ханын материал /18062/ үйлдвэрчний эвлэлийн гудамж 41-р байр 15 тоот 25,9 м.кв 1 өрөө орон сууцыг чөлөөлж бүртгэлээс хасаж өгөхийг хүссэн байна. Уг байрыг одоо хариуцагч Ө.Х нь өмчилж байгаа болно.
Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн ерөнхий газарт явуулсан 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн албан тоотоор зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлээ бүрэн төлж барагдуулж дууссан тул ЗГ0912016 тоот зээлийн барьцаанд байсан Чингэлтэй дүүрэг 15-р хороо Хайлааст 60/4-27 тоот 47м.кв 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж бүртгэлээс хасаж өгөхийг хүссэн байна. Уг байрны өмчлөгч хариуцагч Ч.Сайнтуяа нь 2020 оны 11 дүгээр сарын 10-нд Хаан банкны ажлын байр дэмжих зээлийн барьцаанд барьцаалсан байгаа болно. Мөн ЗГ0912016 тоот зээлийн давхар барьцаанд байсан Чингэлтэй дүүрэг 15-р хороо Хайлааст 60/4-22 тоот 47м.кв 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж бүртгэлээс хассаны дагуу хариуцагч Ч.С нь иргэн Б-д худалдах, худалдан авах гэрээ байгуулан зарж одоо иргэн Н.М эзэмшиж байна Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны 181 тоот шийдвэрт 1022015, 2482015, 0912016, 1472015,3812015 тоот зээлийн гэрээнүүд нь төлөгдөж дууссаныг дурдсан байна.
Иймд нэхэмжлэгчийн зээлийн гэрээ дуусгавар болгож, дээрх үл хөдлөх хөрөнгийг чөлөөлсөн албан тоотууд байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн татвар төлсөн баримт, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ0912016 тоот зээлийн гэрээний хуулбар, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ1022015 тоот зээлийн гэрээний хуулбар, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ1472015 тоот зээлийн гэрээний хуулбар, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ2482015 өдрийн зээлийн гэрээний хуулбар, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ3812015 тоот зээлийн гэрээний хуулбар, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ2332016 дугаар гэрээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01133 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1191 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолын хуулбар, 2009 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн "АУГ" ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн тусгай зөвшөөлийн гэрчилгээний хуулбар, ТЗ101/185 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн "ХБ" ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
хариуцагчийн баримтаар гаргасан 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагааны хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээний хуулбар, 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар,
хариуцагчийн хүсэлээтр шүүхийн журмаар бүрдүүлсэн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2182 дугаартай тоот, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 5/5585 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 3/27, 3/28 тоот "АУГ" ББСБ ХХК-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн барьцааны гэрээ цуцлах тухай албан бичгийн хуулбар, 405668 дугаар барьцаалбарын хуулбар, барьцаалбар үйлдсэн үл хөдлөх эд хөрөнгийн давхар барьцааны хуулбар, 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2/287 тоот албан бичгийн хуулбар, 11-96851 тоот барьцаалбарын хуулбар, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 3166 тоот албан бичгийн хуулбар, 11-265334 тоот барьцаалбарын хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 3/26 тоот албан бичгийн хуулбар, 11-762980 дугаар барьцаалбарын хуулбар, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3/255 тоот албан бичгийн хуулбар, 11-283022 дугаар барьцаалбарын хуулбар, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3/131 дугаар албан бичгийн хуулбар, 11-451318 дугаар барьцаалбарын хуулбар, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 31256 тоот албан бичгийн хуулбар, 11-283021 тоот барьцаалдбарын хуулбар, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 3/158 тоот албан бичгийн хуулбар, 11-451315 тоот барьцаалбарын хуулбар, 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2/282 дугаар тоот албан бичгийн хуулбар, 11-96851 дугаартай барьцаалбарын хуулбар, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 3165 тоот албан бичгийн хуулбар, 11-265335 дугаар барьцаалбарын хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 3/25 тоот албан бичгийн хуулбар, 11-762979 тоот барьцаалбарын гэрээний хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч "АУГ" ББСБ ХХК хариуцагч Ө.Х-д холбогдуулан 150,147,724/нэг зуун тавин сая нэг зуун дөчин долоон мянга долоон зуун хорин дөрөв/ төгрөгийг, хариуцагч Ө.Х, Ч.С нарт холбогдуулан 32,044,168/гучин хоёр сая дөчин дөрвөн мянга нэг зуун жаран найм/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ө.Х, Ч.С нар нь бүх шатны шүүхээр шийдвэрлэж, албадан гүйцэтгэх ажилллагаа бүрэн явагдаж дууссан гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч Ө.Х-тай 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр №ЗГ1022015 Зээлийн гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр №ЗГ1472015 Зээлийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр №ЗГ2482015 Зээлийн гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр №ЗГ3812015 Зээлийн гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр №ЗГ0912016 Зээлийн гэрээ, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр №ЗГ2332016 Зээлийн гэрээ, хариуцагч Ө.Х, Ч.С нартай 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр № ЗГ0912016 Зээлийн гэрээ байгуулсан болох нь №ЗГ1022015 Зээлийн гэрээ, №ЗГ1472015 Зээлийн гэрээ, №ЗГ2482015 Зээлийн гэрээ, №ЗГ3812015 Зээлийн гэрээ, №ЗГ0912016 Зээлийн гэрээ, №ЗГ2332016 Зээлийн гэрээ, № ЗГ0912016 Зээлийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
№ЗГ1022015 Зээлийн гэрээ-ий 2-ын 2.1, 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.3, 4-ийн 4.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Ө.Х-д 20,000,000/хорин сая/ төгрөгийг, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл, 30/гуч/ хоногт 2.6/хоёр аравны зургаа/ хувийн хүүтэй, зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20/хорь/ хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор хариуцагч Ө.Х-д шилжүүлэх, хариуцагч Ө.Х зээл, зээлийн хүүг гэрээ болон гэрээний хавсралтад заасан хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь №ЗГ1022015 Зээлийн гэрээ-ий болон гэрээний хавсралтын хуулбараар тогтоогдож байна.
№ЗГ1472015 Зээлийн гэрээ-ний 2-ын 2.1, 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.3, 4-ийн 4.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Ө.Х-д 45,000,000/дөчин таван сая/ төгрөгийг, 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 30/гуч/ хоногт 2.6/хоёр аравны зургаа/ хувийн хүүтэй, зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20/хорь/ хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор хариуцагч Ө.Х-д шилжүүлэх, хариуцагч Ө.Х зээл, зээлийн хүүг гэрээ болон гэрээний хавсралтад заасан хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь №ЗГ1472015 Зээлийн гэрээ-ий болон гэрээний хавсралтын хуулбараар тогтоогдож байна.
№ЗГ2482015 Зээлийн гэрээ-ний 2-ын 2.1, 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.3, 4-ийн 4.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Ө.Х-д 40,000,000/дөчин сая/ төгрөгийг, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, 30/гуч/ хоногт 2.9/хоёр аравны ес/ хувийн хүүтэй, зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20/хорь/ хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор хариуцагч Ө.Х-д шилжүүлэх, хариуцагч Ө.Х зээл, зээлийн хүүг гэрээ болон гэрээний хавсралтад заасан хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь №ЗГ2482015 Зээлийн гэрээ-ий болон гэрээний хавсралтын хуулбараар тогтоогдож байна.
№ЗГ3812015 Зээлийн гэрээ-ний 2-ын 2.1, 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.3, 4-ийн 4.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Ө.Х-д 20,000,000/хорин сая/ төгрөгийг, 2015 оны 8 дугаар сарын 24-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 30/гуч/ хоногт 2.6/хоёр аравны зургаа/ хувийн хүүтэй, зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20/хорь/ хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор хариуцагч Ө.Х-д шилжүүлэх, хариуцагч Ө.Х зээл, зээлийн хүүг гэрээ болон гэрээний хавсралтад заасан хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь №ЗГ3812015 Зээлийн гэрээ-ий болон гэрээний хавсралтын хуулбараар тогтоогдож байна.
№ЗГ2332016 Зээлийн гэрээ-ний 2-ын 2.1, 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.3, 4-ийн 4.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Ө.Х-д 40,000,000/дөчин сая/ төгрөгийг, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, 30/гуч/ хоногт 3/гурав/ хувийн хүүтэй, зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20/хорь/ хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор хариуцагч Ө.Х-д шилжүүлэх, хариуцагч Ө.Х зээл, зээлийн хүүг гэрээ болон гэрээний хавсралтад заасан хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь №ЗГ2332016 Зээлийн гэрээ-ий болон гэрээний хавсралтын хуулбараар тогтоогдож байна.
№ЗГ0912016 Зээлийн гэрээ-ний 2-ын 2.1, 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.3, 4-ийн 4.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Ө.Х, Ч.С нарт 25,000,000/хорин таван таван сая/ төгрөгийг, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл, 30/гуч/ хоногт 2.9/хоёр аравны ес/ хувийн хүүтэй, зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20/хорь/ хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор хариуцагч Ө.Х, Ч.С нарт шилжүүлэх, хариуцагч Ө.Х, Ч.С нар зээл, зээлийн хүүг гэрээ болон гэрээний хавсралтад заасан хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь №ЗГ0912016 Зээлийн гэрээ-ий болон гэрээний хавсралтын хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Зохигчийн байгуулсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан.
40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01133 дугаар шийдвэр хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байна.
Тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01133 дугаар шийдвэрт хариуцагч Ө.Х нь №ЗГ1022015 Зээлийн гэрээ, №ЗГ1472015 Зээлийн гэрээ, №ЗГ2482015 Зээлийн гэрээ, №ЗГ3812015 Зээлийн гэрээ, №ЗГ0912016 Зээлийн гэрээ, №ЗГ2332016 Зээлийн гэрээ, № ЗГ0912016 Зээлийн гэрээ-ий зээлүүдийг хүүгийн хамт төлөх үүрэгтэй гэжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч Ө.Х-аас №ЗГ1022015 Зээлийн гэрээ-ий 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх үүрэгт 22,131,796/хорин хоёр сая нэг зуун гучин нэгэн мянга долоон зуун ерэн зургаа/ төгрөгийг, №ЗГ1472015 Зээлийн гэрээ-ий 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх үүрэгт 71,823,340/далан нэгэн сая найман зуун хорин гурван мянга гурван зуун дөч/ төгрөгийг, №ЗГ2332016 Зээлийн гэрээ-ий 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх үүрэгт 16,375,366/арван зургаан сая гурван зуун далан таван мянга гурван зуун жаран зургаа/ төгрөгийг, №ЗГ2482015 Зээлийн гэрээ-ий 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх үүрэгт 22,160,035/хорин хоёр сая нэг зуун жаран мянга гучин тав/ төгрөгийг, №ЗГ3812015 Зээлийн гэрээ-ний 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх үүрэгт 17,657,187/арван долоон сая зургаан зуун тавин долоон мянга нэг зуун наян долоо/ төгрөгийг, бүгд 150,147,724/нэг зуун тавин сая нэг зуун дөчин долоон мянга долоон зуун хорин дөрөв/ төгрөгийг, хариуцагч Ө.Х, Ч.С нараас № ЗГ0912016 Зээлийн гэрээ-ий 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх үүрэгт 19,488,879/арван есөн сая дөрвөн зуун наян найман мянга найман зуун далан ес/ төгрөгийг, мөн гэрээний 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх үүрэгт 12,555,289/арван хоёр сая таван зуун тавин таван мянга хоёр зуун наян ес/ төгрөгийг, бүгд 32,044,168/гучин хоёр сая дөчин дөрвөн мянга нэг зуун жаран найм/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Хариуцагч Ө.Х нь 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ1472015 Зээлийн гэрээ-ий үүргийг гүйцэтгэж, зээлийг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт 2022 оны 4 дүгээр сарнын 20-ны өдөр гаргасан № 3/25, № 3/26 болон № 3/27 албан бичгийн хуулбаруудаар тогтоогдож байна.
Хариуцагч Ө.Х нь 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №ЗГ2482015 Зээлийн гэрээ-ий үүргийг гүйцэтгэж, зээлийг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гаргасан № 3/158 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч Ө.Х нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №ЗГ2332016 Зээлийн гэрээ-ий үүргийг гүйцэтгэж, зээлийг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт 2022 оны 4 дүгээр сарнын 20-ны өдөр гаргасан № 3/25 болон № 3/26, № 3/28 албан бичгийн хуулбаруудаар тогтоогдож байна.
Тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01133 дугаар шийдвэр гарсны дараа болон өмнө хариуцагч Ө.Х нь 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ1472015 Зээлийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №ЗГ2482015 Зээлийн гэрээ болон 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №ЗГ2332016 Зээлийн гэрээ-ий үүргүүдийг бүрэн гүйцэтгэж, зээлийг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн № 3/158 албан бичгийн хуулбар, 2022 оны 4 дүгээр сарнын 20-ны өдрийн № 3/25 болон № 3/26, № 3/28 албан бичгийн хуулбаруудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч хариуцагч Ө.Х нь 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр №ЗГ3812015 Зээлийн гэрээ-ий үүрэг 5,449,480/таван сая дөрвөн зуун дөчин есөн мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг төлөөгүй гэх үндэслэлээр, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 17,657,187/арван долоон сая зургаан зуун тавин долоон мянга нэг зуун наян долоо/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01133 дугаар шийдвэрээр хариуцагч Ө.Х нь 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр №ЗГ3812015 Зээлийн гэрээ-ий үүрэг 5,449,480/таван сая дөрвөн зуун дөчин есөн мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38,1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч №ЗГ3812015 Зээлийн гэрээ-ий үүрэг 5,449,480/таван сая дөрвөн зуун дөчин есөн мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг төлөх үүрэгтэй болохыг баримтаар нотлоогүй болно.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө.Х-аас 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр №ЗГ3812015 Зээлийн гэрээ-ий үүрэгт нийт 17,657,187/арван долоон сая зургаан зуун тавин долоон мянга нэг зуун наян долоо/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.
Тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01133 дугаар шийдвэрээр хариуцагч Ө.Х нь 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №ЗГ1022015 Зээлийн гэрээ-ий үүрэгт 6,678,273/зургаан сая зургаан зуун далан найман мянга хоёр зуун далан гурав/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байна.
Тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01133 дугаар шийдвэрээр хариуцагч Ө.Х нь 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №ЗГ1022015 Зээлийн гэрээ-ий үүрэгт буюу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 6,678,273/зургаан сая зургаан зуун далан найман мянга хоёр зуун далан гурав/ төгрөгийг төлөх үүрэгтэй болохыг тогтоосон байна.
Нэхэмжлэгч нь нийт 6,678,273/зургаан сая зургаан зуун далан найман мянга хоёр зуун далан гурав/ төгрөгөөс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө.Х-аас 6,678,273/зургаан сая зургаан зуун далан найман мянга хоёр зуун далан гурав/ төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 15,453,523/12,877,936+2,575,587=15,453,523/ /арван таван сая дөрвөн зуун тавин гурван мянга таван зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон дүнгээс буюу 6,678,273/зургаан сая зургаан зуун далан найман мянга хоёр зуун далан гурав/ төгрөгөөс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй байна.
Тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01133 дугаар шийдвэрээр хариуцагч Ө.Х Ч.С нар нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр № ЗГ0912016 Зээлийн гэрээ-ий үүрэгт нийт 9,030,921/3,588,620+5,442,301=9,030,921/ /есөн сая гучин мянга есөн зуун хорин нэг/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон дүнгээс буюу нийт 9,030,921/есөн сая гучин мянга есөн зуун хорин нэг/ төгрөгөөс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө.Х, Ч.С нараас 9,030,921/есөн сая гучин мянга есөн зуун хорин нэг/ төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 23,013,247/19,177,706+3,835,541=23,013,247/ /хорин гурван сая арван гурван мянга хоёр зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ө.Х-аас 6,678,273/зургаан сая зургаан зуун далан найман мянга хоёр зуун далан гурав/ төгрөгийг, хариуцагч Ө.Х, Ч.С нараас 9,030,921/есөн сая гучин мянга есөн зуун хорин нэг/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч "АУГ" ББСБ ХХК-д олгож, үлдсэн 166,482,698/182,191,892-15,709,194=166,482,698/ /нэг зуун жаран зургаан сая дөрвөн зуун наян хоёр мянга зургаан зуун ерэн найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01133 дугаар шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүссэн байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Х-аас 6,678,273/зургаан сая зургаан зуун далан найман мянга хоёр зуун далан гурав/ төгрөгийг, хариуцагч Ө.Х, Ч.С нараас 9,030,921/есөн сая гучин мянга есөн зуун хорин нэг/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч "АУГ" ББСБ ХХК-д олгож, үлдсэн 166,482,698/182,191,892-15,709,194=166,482,698/ /нэг зуун жаран зургаан сая дөрвөн зуун наян хоёр мянга зургаан зуун ерэн найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч "АУГ" ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,068,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 121,802 төгрөгийг, хариуцагч Ө.Х, Ч.С нараас улсын тэмдэгтийн хураамжид 159,444 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч "АУГ" ББСБ ХХК-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Х-аас 6,678,273/зургаан сая зургаан зуун далан найман мянга хоёр зуун далан гурав/ төгрөгийг, хариуцагч Ө.Х, Ч.С нараас 9,030,921/есөн сая гучин мянга есөн зуун хорин нэг/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч "АУГ" ББСБ ХХК-д олгож, үлдсэн 166,482,698/182,191,892-15,709,194=166,482,698/ /нэг зуун жаран зургаан сая дөрвөн зуун наян хоёр мянга зургаан зуун ерэн найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч "АУГ" ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,068,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Х-с улсын тэмдэгтийн хураамжид 121,802 төгрөгийг, хариуцагч Ө.Х, Ч.С нараас улсын тэмдэгтийн хураамжид 159,444 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч "АУГ" ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ