| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/0309/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/01 |
| Огноо | 2025-12-22 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Т.А |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2026/ШЦТ/01
2026/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж
Улсын яллагч: Т.А
Шүүгдэгч: П.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Булган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Пийн Бт холбогдох эрүүгийн 2512003070273 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, татвар, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт А аймгийн Э сумын 2 дугаар баг, А **** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Пийн Б
Шүүгдэгч П.Б нь А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургууль мөн А аймгийн Ж сумын Х багийн бага сургуулийн нягтлан бодогчийн үүргийг хавсран гүйцэтгэж байх хугацаандаа: Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийн хориглоно” гэснийг, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5.2-д “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих” гэснийг, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3, 4.2.7, 15.2.6, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 20 дугаар зүйл 20.2.5, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.1, 2.3, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-ын 3, Засгийн 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-д заасныг тус тус зөрчиж,
2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 08 дугаар сарыг хүртэл хугацаанд сар бүр үргэлжилсэн үйлдлээр, А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулиас ур чадварын нэмэгдэлд 2024 оны 01 дүгээр сард 278,500 төгрөг, 2024 оны 02 дугаар сард 278,500 төгрөг, 2024 оны 03 дугаар сард 278,500 төгрөг, 2024 оны 04 дүгээр сард 367,750 төгрөг, 2024 оны 05 дугаар сард 367,750 төгрөг, 2024 оны 06 дугаар сард 367,750 төгрөг, 2024 оны 07 дугаар сард 367,750 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 367,750 төгрөг буюу нийт 2,674,250 төгрөгийг, үр дүнгийн урамшуулалд 2024 оны 07 дугаар сард 661,950 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 661,950 төгрөг буюу нийт 1,323,900 төгрөгийг, илүү цагийн нэмэгдэлд 2024 оны 01 дүгээр сард 193,359 төгрөг, 2024 оны 05 дугаар сард 171,874 төгрөг, 2024 оны 06 дугаар сард 171,874 төгрөг, 2024 оны 07 дугаар сард 214,873 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 171,874 төгрөг буюу нийт 923,854 төгрөгийг тус тус үндэслэх тушаал, шийдвэргүйгээр өөртөө бодон авч, А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсөвт нийт 4,922,004 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн тус сумын Х багийн бага сургуулиас нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэж байхдаа буюу 2024 оны 03 дугаар сард 278,500 төгрөгийг илүү цалин бодож авсан, 2024 оны 06 дугаар сард 2,868,450 төгрөгийн урамшуулал илүү бодож авсан, 2024 оны 07 дугаар сард 661,950 төгрөгийн урамшуулал бодож авсан, 2024 оны 08 дугаар сард 661,950 төгрөгийг үндэслэх тушаал, шийдвэргүйгээр бодон авч А аймгийн Ж сумын Х багийн бага сургуулийн төсөвт нийт 4,470,850 төгрөгийн хохирол учруулж, өөрийн эзэмшлийн ХААН банкны ******** дугаарын данс, Төрийн банкны ********* дугаарын дансанд шилжүүлэн авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож төр, нийтийн эрх ашигт нийт 9,392,854 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2512003070273 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*А аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17/02/17/04/45 дугаартай Улсын ахлах байцаагчийн акт /1 хх-ийн 12-14 дүгээр тал/,
*А аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар 2025 оны 05 дугаар сарны 21-ний өдрийн 17/02/41 дугаартай Улсын ахлах байцаагчийн акт /1 хх-ийн 15-17 дугаар тал/,
*Гэрч Д.Б /А аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын хяналтын улсын байцаагч/-ын өгсөн: “Миний ажлын байрны чиг үндсэн чиг үүрэг нь төсөвт байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулах, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, акт, албан шаардлага хүргүүлэх. Мөн хяналт шалгалтын явцад илэрсэн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлыг мөрдөн шалгах байгууллагад мэдээлэх чиг үүрэгтэй. ...Би А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээгүй. Харин би гэмт хэргийн талаарх мэдээлэлд дурдсан Ж сумын Х багийн бага сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан юм. Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч А.Б хяналт шалгалт явуулсан. Миний явуулсан Ж сумын Х багийн бага сургуулийн санхүүгийн хяналт шалгалтаар тус сургуульд 2024 онд нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Б нь 2024 оны 03, 06, 07, 08 дугаар саруудад ямар нэгэн тушаал шийдвэргүй үндэслэлгүйгээр өөртөө цалин, урамшуулал бодож авсан байсан. Үүнд: П.Б нь 2024 оны 03 дугаар сард 946,900 төгрөгийн цалин авах ёстой байтал өөртөө 1,225,400 төгрөгийн цалин бодон авч өөртөө 278,500 төгрөгийн давуу байдал бий болгосон, 2024 оны 06 дугаар сард 588,400 төгрөгийн цалин авах ёстой байтал ээлжийн амралтын мөнгийг Ж сумын Х багийн бага сургуулиас өөртөө 3,456,850 төгрөгийн ээлжийн амралтын мөнгө бодон авч өөртөө 2,868,450 төгрөгийн давуу байдал бий болгосон, энэ нь нягтлан бодогч П.Б нь А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчийн үндсэн албан тушаалд ажиллаж тус сумын Х багийн бага сургуулийн нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэдэг юм. 2024 оны 06 дугаар сард нягтлан бодогч П.Б нь Ж сумын Ерөнхий боловсролын сургуулиас ээлжийн амралтын мөнгөө бодож авсан бөгөөд тус сумын Х багийн бага сургуулиас дахин давхардуулж ээлжийн амралтын мөнгө бодож өөртөө авсан байсан. Мөн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулиас 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 08 дугаар сар хүртэл өөртөө нийт 4,922,004 төгрөгийн илүү цалин, урамшуулал бодож олгосон байсан. Энэ үйлдлийг санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч А.Б мэдүүлнэ. ...П.Б нь А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчийн үндсэн албан тушаалд 2023 оны 09 дүгээр сараас 2024 оны 09 дүгээр сар хүртэл томилогдон ажиллаж байсан. Мөн П.Б нь Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус сумын Х багийн бага сургуулийн нягтлан бодогчийн ажлыг сумын Ерөнхий боловсролын сургуульд нягтлан бодогчоор томилогдсон цагаасаа хойш хавсран гүйцэтгэн ажиллаж байсан. Хавсран гүйцэтгэх тушаал нь надад байгаа. ...Тухайн Ж сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1 нягтлан бодогчтой. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт “Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ” гэж заасан байдаг. ...П.Б нь 2024 оны 03 дугаар сард 946,900 төгрөгийн цалин авах ёстой байсан юм. Үүн дээр 278,500 төгрөгийн үндэслэлгүйгээр нэмэгдүүлж өөртөө бодож авсан нь хууль бус юм. Сар бүрийн цалин нь тухайн хүний ажилласан байдал зэргээс шалтгаалж өөр өөр гардаг...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 20-22 дугаар тал/,
*Гэрч А.Б /А аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч/-ийн өгсөн “...Би А аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын 2025 оны аудитын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу А аймгийн Засаг даргын баталсан 04 дугаартай удирдамжийн дагуу А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024-2025 оны эхний 4 сарын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан. ...Мөн хяналт шалгалтын явцад Ж сумын ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Б нь 2023-2024 онд 1 жил ажиллах хугацаандаа ямар нэгэн тушаал, шийдвэргүйгээр өөртөө ур чадварын нэмэгдэл, илүү цаг, үр дүнгийн урамшуулал зэрэг нийт 4,922,004 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө бодож авсан байсан. ...Дотуур байрны хүүхдийн ирцийг тухайн дотуур байрны багш болон жижүүрүүд бүртгэх ёстой байдаг. Хоолны захилгын хүүхдийн тоог мөн дотуур байрны багш өгөх ёстой байдаг...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 25-27 дугаар тал/,
*Гэрч Л.Н /А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогч/-ийн өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс одоог хүртэл А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байна. ...Сургуулийн ажилчдын цалин, урамшууллыг Засгийн газрын 2018 оны 382 дугаартай тогтоолын дагуу олгохоор хуульчилсан байдаг. Уг тогтоолын дагуу дээрх нэмэгдлүүдийг сургуулийн захирал буюу төсвийн шууд захирагчийн шийдвэрийг үндэслэж олгодог юм. Захирлын ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр дээрх нэмэгдлийг олгох, авах боломжгүй. ...Би Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчийн ажлыг аваад санхүүгийн хяналт дотоод аудитын газраас хяналт шалгалт хийх явцад санхүүгийн баримтуудыг санхүүгийн хяналтын улсын байцаагчид гаргаж өгсөн. Үүнд дээрх нөхцөл тогтоогдсон. Хяналт шалгалтын явцад өмнө нь ажиллаж байсан нягтлан бодогч П.Бт ур чадварын нэмэгдэл, илүү цаг, үр дүнгийн урамшуулал зэргийг олгосон сургуулийн захирлын ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр өөртөө урамшуулал бодож олгосон байсан. Ингэж болохгүй юм.Сургуулийн захирлын тушаал шийдвэр байгаагүй. ...А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогч нь тус сумын Х багийн бага сургуулийн нягтлан бодогчийн ажлыг Х багийн бага сургуулийн захирлын тушаалаар хавсран гүйцэтгэдэг. Нягтлан бодогчийн хавсран гүйцэтгэсэн урамшууллыг Бага сургуулийн захирлын тушаалаар 40 хувийн нэмэгдэл олгодог....П.Бт ээлжийн амралтын мөнгө олгох талаар Х багийн Бага сургуулийн захирлын тушаал гарсан эсэхийг мэдэхгүй байна. 2 газраас нэгэн зэрэг ээлжийн амралтын мөнгө авч болохгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 30-33 дугаар тал/,
*Гэрч П.А /2024 оноос 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Х багийн бага сургуулийн захирлаар ажиллаж байсан/-н өгсөн “...Миний мэдэж байгаагаар А аймгийн Ж сумын Х багийн бага сургуулийн бүтэц орон тоо нь Захирал 1, багш 4, дотуур байрны багш 1, сургуулийн манаач 2, үйлчлэгч 1, тогооч 1, нярав 1 гэсэн батлагдсан бүтэц орон тоотой үйл ажиллагаа явуулдаг. Яг өнөөдрийн байдлаар 8 хүний орон тоотой ажиллаж байгаа. Батлагдсан орон тоогоороо ажиллах гэхээр цалингийн санхүүжилт хүрдэггүй юм. ...А аймгийн Ж сумын Х багийн бага сургуулийн бүтэц орон тоонд нягтлан бодогчийн орон тоо байдаггүй. Бага сургуулийн нягтлан бодогчийн ажлыг Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогч хавсран гүйцэтгэж ажилладаг. Бага сургуулийн нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэснээрээ цалингийн 40 хувийн нэмэгдэл авдаг. ...Миний санаж байгаагаар 2024 онд А аймгийн Ж сумын Х багийн бага сургуулийн нягтлан бодогчийн ажлыг сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.Э-н тушаалаар Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогч Б хавсран гүйцэтгэдэг байсан. Бага сургуулийн захирлын тушаалаар хавсран гүйцэтгэдэг байсан. ...сургуулийн нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэсэн 40 хувийн нэмэгдлийг бага сургуулийн төсвөөс нягтлан бодогчид олгодог байсан. Бусад ажилчдын цалингийн хамт нягтлан бодогчид нэмэгдээд явчихдаг байсан. ...А аймгийн Ж сумын Х багийн бага сургуулийн нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэж байгаа албан тушаалтанд тус бага сургуулиас ээлжийн амралтын мөнгө бодож олгодоггүй. Яагаад гэвэл тухайн нягтлан бодогч нь манай бага сургуулийн үндсэн орон тоонд багтдаггүй бөгөөд өөрийнхөө үндсэн орон тоонд бүртгэлтэй ерөнхий боловсролын сургуулиас ээлжийн амралтын мөнгийг бодож авах ёстой байдаг. Би 2024 онд анх удаа бага сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон учраас сургуулийн захирал ээлжийн амралтын мөнгө олгоход тушаал гаргадаг талаар мэдэхгүй байсан. Гэтэл тус бага сургуулийн нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан Б гэх эмэгтэй 2024 оны ээлжийн амралтын мөнгийг сургуулийн захирал болох миний тушаалгүйгээр бодож олгосон байсан. Ингэхдээ өөртөө мөн бага сургуулиас ээлжийн амралт мөнгө бодоод олгочихсон байсан. Үүнийг би тухайн үедээ мэдээгүй байж байгаад 2025 оны хавар А аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албанаас хяналт шалгалт явуулж дээрх зөрчил илрэхэд л анх мэдсэн. Улмаар тухайн үед санхүүгийн баримтыг үзэхэд бага сургуулийн захирлын тушаалгүйгээр ажилчдад ээлжийн амралтын мөнгө бодож олгохдоо өөртөө мөн хууль бусаар ээлжийн амралтын мөнгө болох 2,868,450 төгрөгийг бодож олгосон байсан. Мөн Б нь тус бага сургуулийн төсвийн мөнгөнөөс 2024 оны 03 дугаар сард 946,900 төгрөгийн цалин авах ёстой байтал өөртөө 1,225,400 төгрөгийн цалин бодон авч өөртөө 278,500 төгрөгийг илүү бодож авсан байсан. Мөн 2024 оны 07 дугаар сард бага сургуулийн захирлын тушаалгүйгээр өөртөө 661,950 төгрөгийн урамшууллыг бодож авсан байсан. Мөн 2024 оны 08 дугаар сард бага сургуулийн захирлын тушаалгүйгээр өөртөө 661,950 төгрөгийн урамшууллыг илүү бодож авсан байсан. Ингээд нийтдээ ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр буюу хууль бусаар өөртөө 4,470,850 төгрөгийг илүү бодож авсан байсан. ...Өмнөх сургуулийн захирал Э надад төсвөөс мөнгө гаргахад баталгаажуулах эрхийг надад өгч хүлээлцээгүй. Намайг бага сургуулийн захирлын ажлыг хүлээн авснаас хойш нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан Б өөрөө сургуулийн төсвөөс гарах гүйлгээг баталгаажуулж байсан. Надад эрх нь ирээгүй. Би Бээс 2024 оны 02 дугаар сараас хойш 2-3 удаа гүйлгээг баталгаажуулах эрхээ авъя гэж хэлж байсан боловч Б надад “найз нь өөрөө баталгаажуулчихъя” гэж хэлээд надад ерөөсөө өгдөггүй байсан. Мөн сургуулийн захирлаар анх удаа ажиллаж байсан учраас төсөв мөнгөний талаар сайн мэдэхгүй байсан.. ...Би А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Бийг танина. Э захирлын үед манай сургуулийн нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэж эхэлсэн. Би Бийг ажилд орсон цагаас нь эхлээд мэддэг болсон. Өмнө нь таньж мэддэггүй байсан. Би Б-тэй ямар нэгэн мөнгө төгрөг, өр авлагатай холбоотой асуудал байхгүй. Өмнө нь ч байгаагүй...” гэсэн мэдүүлэг, /1 хх-ийн 36-38 дугаар тал/,
*Гэрч Г.М /А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал/-н өгсөн “...2017 оноос одоог хүртэл А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байна. ...А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчдын бүтэц орон тоо нь захирал 1, сургалтын менежер 3, нийгмийн ажилтан 1, нягтлан бодогч 1, нярав 1, багш 44, захиргаа аж ахуйн ажилчид 36 тус тус орон тоотой батлагдсан байдаг. Манай сургуулийн бүтэц орон тоог А аймгийн Боловсролын газрын дарга баталдаг юм. Мөн сумын Х багийн бага сургуулийн бүтэц орон тоог аймгийн Боловсролын газраас баталдаг юм. ...Би Ж сумын ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Б гэх хүнийг танина. Тухайн хүн нь манай сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд нягтлан бодогчийн үндсэн албан тушаалд ажиллаж байсан. Би П.Бтэй ямар нэгэн төрөл садан, найз нөхдийн харилцаа холбоо огт байхгүй. Мөн мөнгө төгрөг, өр авлагатай холбоотой зүйл байхгүй. ...П.Б нь Ж сумын ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа мөн сумын Х багийн бага сургуулийн нягтлан бодогчийн хавсран гүйцэтгэж байсан. Хавсран ажилласны цалин урамшууллыг тухайн бага сургуулиасаа авдаг байсан. Манай сургуулиас үндсэн цалингаа аваад ажилладаг байсан. ...Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогч П.Бийн сарын үндсэн цалинг сургуулийн захирлын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/27 дугаартай тушаалаар ТҮ-8-ын 1- ээр тооцож үндсэн цалинг 1,114,000 төгрөгөөр цалинжуулж байсан. ...А аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газраас 2025 оны 05 дугаар сард ирж санхүүгийн хяналт шалгалт хийхэд тус сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Б нь 2021 оны 01 дүгээр сард ур чадварын нэмэгдэлд 278,500 төгрөг, илүү цагийн хөлс 198,359 төгрөг нийтдээ 471,859 төгрөгийг, 2024 оны 02 дугаар сард өөртөө ур чадварын нэмэгдэлд 278,500 төгрөг, 2024 оны 03 дугаар сард өөртөө ур чадварын нэмэгдэлд 278,500 төгрөг, 2024 оны 04 дүгээр сард өөртөө ур чадварын нэмэгдэлд 367,750 төгрөг, 2024 оны 05 дугаар сард өөртөө ур чадварын нэмэгдэлд 367,750 төгрөг, илүү цагийн хөлс 171,874 төгрөг нийт 539,624 төгрөгийг, 2024 оны 06 дугаар сард өөртөө ур чадварын нэмэгдэлд 367,750 төгрөг, илүү цагийн хөлс 171,874 төгрөг нийт 539,624 төгрөгийг, 2024 оны 07 дугаар сард өөртөө ур чадварын нэмэгдэлд 367,750 төгрөг, үр дүнгийн урамшуулалд 661,950 төгрөг, илүү цагийн хөлс 214,873 төгрөг нийтдээ 1,244,573 төгрөг, 2024 оны 08 дугаар сард өөртөө ур чадварын нэмэгдэлд 367,750 төгрөг, үр дүнгийн урамшуулалд 661,950 төгрөг, илүү цагийн хөлс 171,874 төгрөг нийтдээ 1,201,574 төгрөгийг буюу нийтдээ 4,922,004 төгрөгийг сургуулийн захирлын тушаалгүй, мөн үндэслэлгүйгээр өөрөө өөртөө бодож авсан байсан.“...Сургуулийн ажилчид 07-08 дугаар сард ажилтай ажиллаж байгаа нь цалин авдаг юм. Жишээ нь сургуулийн жижүүр, манаач зэрэг, мөн зарим тохиолдолд амралтын хугацаа дуусаад ажилдаа орсон албан тушаалтнуудад цалин бодож олгодог юм. Харин сургуулийн ажилтан, албан тушаалтнуудад 07-08 дугаар сард үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл зэрэг нэмэгдэл урамшууллыг бодож олгодоггүй юм. Гэтэл сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Б нь 2024 оны 07-08 дугаар сард өөртөө бодоод авчихсан байсан. Би санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих ёстой байдаг ч гэсэн зарим тохиолдолд өөр газарт явж байгаад утаснаасаа гүйлгээ баталж байгаа тохиолдолд нарийн хүн бүрээр нэг бүрчлэн харж чаддаггүй юм. ...П.Б нь 2024 оны 07 билүү 08 дугаар сард ээлжийн амралтаа авч ээлжийн мөнгөө Ж сумын ерөнхий боловсролын сургуулиас бодож авсан. ......” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 41-43 дугаар тал/,
*Иргэний нэхэмжлэгч А аймгийн боловсролын газрын хууль ёсны төлөөлөгч Ц.Н-гийн өгсөн “...Би А аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/371 дугаартай албан бичгээр уг хэрэгт иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгчөөр А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургууль, тус сумын Х багийн бага сургуулийн төсөвт учирсан хохирлыг нэхэмжлэхээр томилогдсон. ...Би А аймгийн Боловсролын газрыг төлөөлж байгаа. Иймээс төрд учирсан хохирол болох 9,392,854 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ. Миний хувьд дээрх үйл явдалтай холбоотой мэдүүлэг зүйл байхгүй. Би төрд учирсан хохирлыг нэхэмжилж байна. Тухайн мөнгийг сургуулийн төсөвт нь эргүүлэн олгох ёстой гэж үзэж байна.” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 56-58 дугаар тал/,
*2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрч Д.Б-аас “А аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17/02/41 дугаартай улсын ахлах байцаагчийн актын хуулбар /3 хуудас/, А аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17/02/17/04/45 дугаартай улсын ахлах байцаагчийн актын хуулбар /3 хуудас/” эд зүйл баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 59-65 дугаар тал/,
*2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрч А.Бээс “2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Бараа худалдан авах гэрээ” гэсэн бичиглэл бүхий баримт /2 хуудас/, А аймгийн Ж сумын Хөрөнгийн бүртгэлийн тооллогын бүртгэл гэсэн бичиглэл бүхий баримт /1 хуудас/, Хяналт шалгалтын материалын хуулбар /иргэдийн тайлбар/ /33 хуудас/” эд зүйл баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл, /1 хх-ийн 66-102 дугаар тал/,
*2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрч Л.Н-ээс “П.Бийг ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт /6 хуудас/,...” эд зүйл баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 103-131 дүгээр тал/,
*2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн архивын баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх-ийн 146-149 дүгээр тал/,
*2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын Б/27 дугаартай “П.Бийг сургуулийн нягтлан бодогчоор түр томилох тухай” “...Нягтлан бодогч П.Б-ийн албан тушаалын зэрэглэлийг ТҮ-8-ын 1-ээр тогтоон үндсэн цалинг 1,114,000 төгрөг тооцон бодож олгохыг ня-ба (П.Бт)-д зөвшөөрсүгэй” гэсэн тушаал, /2 хх-ийн 57 дугаар тал/,
*2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А аймгийн Ж сумын Х багийн бага сургуулийн захирлын Б/27 дугаартай “П.Бийг сургуулийн нягтлан бодогчоор түр томилох тухай” “...Нягтлан бодогч П.Бийн албан тушаалын зэрэглэлийг ТҮ-8-ын 1-ээр тогтоон үндсэн цалинг 1,114,000 төгрөгийн 40 хувиар тооцон бодож олгохыг ня-ба (П.Бт)-д зөвшөөрсүгэй” гэсэн тушаал /2 хх-ийн 127 дугаар тал/,
*2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын Б/07 дугаартай “П.Бийг сургуулийн нягтлан бодогчоор томилох тухай” “...П.Бийг нягтлан бодогчоор түр томилон ажиллуулах тухай Б/27 дугаартай захирлын тушаалыг хүчингүй болсонд тооцсугай” гэсэн тушаал /2 хх-ийн 58 дугаар тал/,
*2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тухай “Үзлэг хийж байгаа гэх баримт бичиг нь А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2023-2025 оны захирлын тушаалыг агуулсан архивын баримтууд байна. Уг архивын баримтад үзлэг хийхэд А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/27 дугаартай тушаалаар П.Бийг сургуулийн нягтлан бодогчийн албан тушаалд түр томилж албан тушаалын зэрэглэлийг ТҮ-8-ын 1-ээр тогтоон үндсэн цалинг 1,114,000 төгрөгөөр тооцож олгохоор шийдвэрлэсэн байна. Үзлэгийн ажиллагааг цааш үргэлжлүүлэн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны захирлын тушаалуудад үзлэгийн ажиллагаа явуулахад тус сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар П.Бийг тус сургуулийн нягтлан бодогчоор томилсон байна. Мөн сургуулийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаартай тушаалаар албан тушаалын зэрэглэл, цалингийн хэмжээг шинэчлэн тогтоосон байх ба нягтлан бодогчийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг ТҮМΜ-7 болгон баталж үндсэн цалин 1,471,000 төгрөгөөр шинэчлэн тогтоон баталсан байна. А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дугаартай тушаалын дагуу тус сургуулийн нягтлан бодогч, нярав, нийгмийн ажилтан бусад албан тушаалтнуудад улирлын мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байх ба нягтлан бодогч П.Бт 45 хувийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байна. Үзлэгийн ажиллагааг цааш үргэлжлүүлэхэд А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 06 дугаар сарын 18- ны өдрийн Б/25 дугаартай тушаалаар Багш, ажилчдад ээлжийн амралт олгосон байх ба нягтлан бодогч П.Бт ээлжийн амралтыг 2024 оны 06 сарын 19- ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд олгохоор шийдвэрлэсэн байна. Улмаар нягтлан бодогч П.Бийг тус сургуулийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/33 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн байна. Үзлэгийн ажиллагааг цааш үргэлжлүүлэхэд Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/44 дугаартай тушаалаар 2024 оны 09 дүгээр сарын үр дүнгийн мөнгөн урамшууллыг олгохоор шийдвэрлэсэн байх ба нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Бт 10 хувийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байна. Үзлэгийн явцад А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Бт 2024 оны 01-08 дугаар сард ур чадварын нэмэгдэл олгох тухай сургуулийн захирлын тушаал гарч байгаагүй, ур чадварын нэмэгдэл олгох ёсгүй байсан болох нь тогтоогдож байна. Мөн 2024 оны 07-08 дугаар сард сургуулийн нягтлан бодогч П.Бт болон бусад багш ажилчдад үр дүнгийн урамшуулал олгох тухай сургуулийн захирлын ямар нэгэн тушаал, шийдвэр гарч байгаагүй буюу П. Бт урамшуулал олгох ёсгүй байсан болох нь тус тус тогтоогдож байна. Үзлэгийн явцад тогтоогдсон нөхцөл байдлыг тэмдэглэлд тусгахаар тогтож хэрэгт ач холбогдолтой байж болзошгүй нотлох баримтуудыг хуулбарлан авч үзлэгийн тэмдэглэлд тусгахаар тогтож үзлэгийн ажиллагаанд байлцсан Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.М-д тэмдэглэлийг уншуулж танилцуулан үзлэгийг 14 цаг 17 минутад дуусгав.” гэсэн тэмдэглэл /2 хх-ийн 55-56 дугаар тал/,
*2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тухай “Үзлэг хийж байгаа гэх баримт бичиг нь А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны захирлын тушаалыг агуулсан архивын баримтууд байна. Уг архивын баримтад үзлэг хийхэд А аймгийн Ж сумын Х багийн баг сургуулийн захирлын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 дугаартай "П.Бийг ажлаас чөлөөлөх тухай" тушаалаар П.Бийг 01 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан байна. Үзлэгийг үргэлжлүүлэхэд А аймгийн Ж сумын Х багийн бага сургуулийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаартай "Албан тушаалын зэрэглэл, цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тушаалаар тус сургуулийн ажилтан албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, бүтэц орон тоог шинэчлэн баталсан байна. Үзлэгийн явцад 2024 оны 06 дугаар сард А аймгийн Ж сумын Х багийн бага сургуулийн нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэгч П.Бт ээлжийн амралт олгох, 2024 оны 07-08 дугаар саруудад нягтлан бодогч П. Бт урамшуулал олгохоор шийдвэрлэсэн сургуулийн захирлын тушаал гарч байгаагүй болох нь тус тус тогтоогдож байна.” гэсэн тэмдэглэл /2 хх-ийн 123-124 дүгээр тал/,
*2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тухай “...А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны харилцах касс, цалин хөлсний баримтууд байх ба уг санхүүгийн баримтуудаас 2024 оны 03, 06, 07, 08 дугаар саруудад цалин олгосонтой холбоотой баримтуудыг хуулбарлан авч үзлэг хийсэн” гэсэн тэмдэглэл /2 хх-ийн 128-129 дүгээр тал/,
*2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 25/1167 дугаартай мөрдөн шалгах ажиллагааны явцад банк, түүний харилцагч нарын мэдээллийг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоолын дагуу Хаан банкнаас ирүүлсэн zip файл бүхий дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 154 дүгээр тал/,
*2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Төрийн банкны 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 35/524 дугаартай албан бичгээр ирүүлсэн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 160-162 дугаар тал/,
*Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралт /3 хх-ийн 75-83 дугаар тал/,
*Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаартай тогтоол, тогтоолын хавсралт /3 хх-ийн 84-98 дугаар тал/,
*Яллагдагч П.Бийн өгсөн “...Би уг прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед нягтлан бодогчид уг нэмэгдэл цалин, урамшуулал, илүү цагийн мөнгө зэрэг нь угаасаа дээрх байдлаар нэмэгдэлтэй орох ёстой гэж бодож байсан учраас өөртөө илүү урамшуулал, цалин бодож олгосон юм. Би тухайн илүү бодож авсан авсан үр дүнгийн нэмэгдэл цалин, урамшуулал, илүү цагийн мөнгөө хэн нэгэнд өгөөгүй. Бүгдийг нь өөртөө зарцуулсан. Би дээрх мөнгийг өөрийн Төрийн банкны ********, Хаан банкны ********** дугаартай данснуудаар дамжуулж авдаг байсан.” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 151-153 дугаар тал/
*Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/3 хх-ийн 146 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар П.Б нь А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургууль мөн А аймгийн Ж сумын Х багийн бага сургуулийн нягтлан бодогчийн үүргийг хавсран гүйцэтгэж байх хугацаандаа: Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийн хориглоно” гэснийг, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5.2-д “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих” гэснийг, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3, 4.2.7, 15.2.6, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 20 дугаар зүйл 20.2.5, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.1, 2.3, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-ын 3, Засгийн 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-д заасныг тус тус зөрчиж,
2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 08 дугаар сарыг хүртэл хугацаанд сар бүр үргэлжилсэн үйлдлээр, А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулиас ур чадварын нэмэгдэлд 2024 оны 01 дүгээр сард 278,500 төгрөг, 2024 оны 02 дугаар сард 278,500 төгрөг, 2024 оны 03 дугаар сард 278,500 төгрөг, 2024 оны 04 дүгээр сард 367,750 төгрөг, 2024 оны 05 дугаар сард 367,750 төгрөг, 2024 оны 06 дугаар сард 367,750 төгрөг, 2024 оны 07 дугаар сард 367,750 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 367,750 төгрөг буюу нийт 2,674,250 төгрөгийг, үр дүнгийн урамшуулалд 2024 оны 07 дугаар сард 661,950 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 661,950 төгрөг буюу нийт 1,323,900 төгрөгийг, илүү цагийн нэмэгдэлд 2024 оны 01 дүгээр сард 193,359 төгрөг, 2024 оны 05 дугаар сард 171,874 төгрөг, 2024 оны 06 дугаар сард 171,874 төгрөг, 2024 оны 07 дугаар сард 214,873 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 171,874 төгрөг буюу нийт 923,854 төгрөгийг илүү цагийн нэмэгдэлд тус тус үндэслэх тушаал, шийдвэргүйгээр өөртөө бодон авч, А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсөвт нийт 4,922,004 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн тус сумын Х багийн бага сургуулиас нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэж байхдаа буюу 2024 оны 03 дугаар сард 278,500 төгрөгийг илүү цалин бодож авсан, 2024 оны 06 дугаар сард 2,868,450 төгрөгийн урамшуулал илүү бодож авсан, 2024 оны 07 дугаар сард 661,950 төгрөгийн урамшуулал бодож авсан, 2024 оны 08 дугаар сард 661,950 төгрөгийг үндэслэх тушаал, шийдвэргүйгээр бодон авч А аймгийн Ж сумын Х багийн бага сургуулийн төсөвт нийт 4,470,850 төгрөгийн хохирол учруулж, өөрийн эзэмшлийн ХААН банкны 5071023359 дугаарын данс, Төрийн банкны 180301858785 дугаарын дансанд шилжүүлэн авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож төр, нийтийн эрх ашигт нийт 9,392,854 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Б нь А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургууль мөн А аймгийн Ж сумын Х багийн бага сургуулийн нягтлан бодогчийн үүргийг хавсран гүйцэтгэж байх хугацаандаа 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 08 дугаар сарыг хүртэл хугацаанд сар бүр үргэлжилсэн үйлдлээр, А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулиас ур чадварын нэмэгдэлд 2024 оны 01 дүгээр сард 278,500 төгрөг, 2024 оны 02 дугаар сард 278,500 төгрөг, 2024 оны 03 дугаар сард 278,500 төгрөг, 2024 оны 04 дүгээр сард 367,750 төгрөг, 2024 оны 05 дугаар сард 367,750 төгрөг, 2024 оны 06 дугаар сард 367,750 төгрөг, 2024 оны 07 дугаар сард 367,750 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 367,750 төгрөг буюу нийт 2,674,250 төгрөгийг ур чадварын нэмэгдэлд, үр дүнгийн урамшуулалд 2024 оны 07 дугаар сард 661,950 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 661,950 төгрөг буюу нийт 1,323,900 төгрөгийг үр дүнгийн урамшуулалд, илүү цагийн нэмэгдэлд 2024 оны 01 дүгээр сард 193,359 төгрөг, 2024 оны 05 дугаар сард 171,874 төгрөг, 2024 оны 06 дугаар сард 171,874 төгрөг, 2024 оны 07 дугаар сард 214,873 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 171,874 төгрөг буюу нийт 923,854 төгрөгийг илүү цагийн нэмэгдэлд тус тус үндэслэх тушаал, шийдвэргүйгээр өөртөө бодон авч, А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсөвт нийт 4,922,004 төгрөгийн хохирол учруулсан, мөн тус сумын Х багийн бага сургуулиас нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэж байхдаа буюу 2024 оны 03 дугаар сард 278,500 төгрөгийг илүү цалин бодож авсан, 2024 оны 06 дугаар сард 2,868,450 төгрөгийн урамшуулал илүү бодож авсан, 2024 оны 07 дугаар сард 661,950 төгрөгийн урамшуулал бодож авсан, 2024 оны 08 дугаар сард 661,950 төгрөгийг үндэслэх тушаал, шийдвэргүйгээр бодон авч А аймгийн Ж сумын Х багийн бага сургуулийн төсөвт нийт 4,470,850 төгрөгийн хохирол учруулж, өөрийн эзэмшлийн ХААН банкны 5071023359 дугаарын данс, Төрийн банкны 180301858785 дугаарын дансанд шилжүүлэн авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож төр, нийтийн эрх ашигт нийт 9,392,854 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь
*А аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17/02/17/04/45 дугаартай Улсын ахлах байцаагчийн акт, А аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар 2025 оны 05 дугаар сарны 21-ний өдрийн 17/02/41 дугаартай Улсын ахлах байцаагчийн акт,
*гэрч Д.Б /А аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын хяналтын улсын байцаагч/-ын өгсөн: “...би гэмт хэргийн талаарх мэдээлэлд дурдсан Ж сумын Х багийн бага сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан юм. Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч А.Б хяналт шалгалт явуулсан. Миний явуулсан Ж сумын Х багийн бага сургуулийн санхүүгийн хяналт шалгалтаар тус сургуульд 2024 онд нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Б нь 2024 оны 03, 06, 07, 08 дугаар саруудад ямар нэгэн тушаал шийдвэргүй үндэслэлгүйгээр өөртөө цалин, урамшуулал бодож авсан байсан. Үүнд: П.Б нь 2024 оны 03 дугаар сард 946,900 төгрөгийн цалин авах ёстой байтал өөртөө 1,225,400 төгрөгийн цалин бодон авч өөртөө 278,500 төгрөгийн давуу байдал бий болгосон, 2024 оны 06 дугаар сард 588,400 төгрөгийн цалин авах ёстой байтал ээлжийн амралтын мөнгийг Ж сумын Х багийн бага сургуулиас өөртөө 3,456,850 төгрөгийн ээлжийн амралтын мөнгө бодон авч өөртөө 2,868,450 төгрөгийн давуу байдал бий болгосон, энэ нь нягтлан бодогч П.Б нь А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчийн үндсэн албан тушаалд ажиллаж тус сумын Х багийн бага сургуулийн нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэдэг юм. 2024 оны 06 дугаар сард нягтлан бодогч П.Б нь Ж сумын Ерөнхий боловсролын сургуулиас ээлжийн амралтын мөнгөө бодож авсан бөгөөд тус сумын Х багийн бага сургуулиас дахин давхардуулж ээлжийн амралтын мөнгө бодож өөртөө авсан байсан. Мөн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулиас 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 08 дугаар сар хүртэл өөртөө нийт 4,922,004 төгрөгийн илүү цалин, урамшуулал бодож олгосон байсан. Энэ үйлдлийг санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч А.Б мэдүүлнэ. ...П.Б нь А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчийн үндсэн албан тушаалд 2023 оны 09 дүгээр сараас 2024 оны 09 дүгээр сар хүртэл томилогдон ажиллаж байсан. Мөн П.Б нь Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус сумын Х багийн бага сургуулийн нягтлан бодогчийн ажлыг сумын Ерөнхий боловсролын сургуульд нягтлан бодогчоор томилогдсон цагаасаа хойш хавсран гүйцэтгэн ажиллаж байсан. Хавсран гүйцэтгэх тушаал нь надад байгаа. ...Тухайн Ж сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1 нягтлан бодогчтой. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт “Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ” гэж заасан байдаг. ...П.Б нь 2024 оны 03 дугаар сард 946,900 төгрөгийн цалин авах ёстой байсан юм. Үүн дээр 278,500 төгрөгийн үндэслэлгүйгээр нэмэгдүүлж өөртөө бодож авсан нь хууль бус юм. Сар бүрийн цалин нь тухайн хүний ажилласан байдал зэргээс шалтгаалж өөр өөр гардаг...” гэсэн мэдүүлэг,
*гэрч А.Бийн /А аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч/-ийн өгсөн “...Би А аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын 2025 оны аудитын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу А аймгийн Засаг даргын баталсан 04 дугаартай удирдамжийн дагуу А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024-2025 оны эхний 4 сарын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан. ...Мөн хяналт шалгалтын явцад Ж сумын ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Б нь 2023-2024 онд 1 жил ажиллах хугацаандаа ямар нэгэн тушаал, шийдвэргүйгээр өөртөө ур чадварын нэмэгдэл, илүү цаг, үр дүнгийн урамшуулал зэрэг нийт 4,922,004 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө бодож авсан байсан...” гэсэн мэдүүлэг,
*гэрч Л.Н-ийн /А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогч/-ийн өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс одоог хүртэл А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байна. ...Би Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчийн ажлыг аваад санхүүгийн хяналт дотоод аудитын газраас хяналт шалгалт хийх явцад санхүүгийн баримтуудыг санхүүгийн хяналтын улсын байцаагчид гаргаж өгсөн. Үүнд дээрх нөхцөл тогтоогдсон. Хяналт шалгалтын явцад өмнө нь ажиллаж байсан нягтлан бодогч П.Бт ур чадварын нэмэгдэл, илүү цаг, үр дүнгийн урамшуулал зэргийг олгосон сургуулийн захирлын ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр өөртөө урамшуулал бодож олгосон байсан. Ингэж болохгүй юм.Сургуулийн захирлын тушаал шийдвэр байгаагүй. ...А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогч нь тус сумын Х багийн бага сургуулийн нягтлан бодогчийн ажлыг Х багийн бага сургуулийн захирлын тушаалаар хавсран гүйцэтгэдэг. Нягтлан бодогчийн хавсран гүйцэтгэсэн урамшууллыг Бага сургуулийн захирлын тушаалаар 40 хувийн нэмэгдэл олгодог....П.Бт ээлжийн амралтын мөнгө олгох талаар Х багийн Бага сургуулийн захирлын тушаал гарсан эсэхийг мэдэхгүй байна. 2 газраас нэгэн зэрэг ээлжийн амралтын мөнгө авч болохгүй...” гэсэн мэдүүлэг,
*гэрч П.А-гийн /2024 оноос 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Х багийн бага сургуулийн захирлаар ажиллаж байсан/-н өгсөн “...А аймгийн Ж сумын Х багийн бага сургуулийн бүтэц орон тоонд нягтлан бодогчийн орон тоо байдаггүй. Бага сургуулийн нягтлан бодогчийн ажлыг Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогч хавсран гүйцэтгэж ажилладаг. Бага сургуулийн нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэснээрээ цалингийн 40 хувийн нэмэгдэл авдаг. ...Миний санаж байгаагаар 2024 онд А аймгийн Ж сумын Х багийн бага сургуулийн нягтлан бодогчийн ажлыг сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.Эн тушаалаар Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогч Б хавсран гүйцэтгэдэг байсан. Бага сургуулийн захирлын тушаалаар хавсран гүйцэтгэдэг байсан. ...сургуулийн нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэсэн 40 хувийн нэмэгдлийг бага сургуулийн төсвөөс нягтлан бодогчид олгодог байсан. Бусад ажилчдын цалингийн хамт нягтлан бодогчид нэмэгдээд явчихдаг байсан. ...А аймгийн Ж сумын Х багийн бага сургуулийн нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэж байгаа албан тушаалтанд тус бага сургуулиас ээлжийн амралтын мөнгө бодож олгодоггүй. Яагаад гэвэл тухайн нягтлан бодогч нь манай бага сургуулийн үндсэн орон тоонд багтдаггүй бөгөөд өөрийнхөө үндсэн орон тоонд бүртгэлтэй ерөнхий боловсролын сургуулиас ээлжийн амралтын мөнгийг бодож авах ёстой байдаг. Би 2024 онд анх удаа бага сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон учраас сургуулийн захирал ээлжийн амралтын мөнгө олгоход тушаал гаргадаг талаар мэдэхгүй байсан. Гэтэл тус бага сургуулийн нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан Б гэх эмэгтэй 2024 оны ээлжийн амралтын мөнгийг сургуулийн захирал болох миний тушаалгүйгээр бодож олгосон байсан. Ингэхдээ өөртөө мөн бага сургуулиас ээлжийн амралт мөнгө бодоод олгочихсон байсан. Үүнийг би тухайн үедээ мэдээгүй байж байгаад 2025 оны хавар А аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албанаас хяналт шалгалт явуулж дээрх зөрчил илрэхэд л анх мэдсэн. Улмаар тухайн үед санхүүгийн баримтыг үзэхэд бага сургуулийн захирлын тушаалгүйгээр ажилчдад ээлжийн амралтын мөнгө бодож олгохдоо өөртөө мөн хууль бусаар ээлжийн амралтын мөнгө болох 2,868,450 төгрөгийг бодож олгосон байсан. Мөн Б нь тус бага сургуулийн төсвийн мөнгөнөөс 2024 оны 03 дугаар сард 946,900 төгрөгийн цалин авах ёстой байтал өөртөө 1,225,400 төгрөгийн цалин бодон авч өөртөө 278,500 төгрөгийг илүү бодож авсан байсан. Мөн 2024 оны 07 дугаар сард бага сургуулийн захирлын тушаалгүйгээр өөртөө 661,950 төгрөгийн урамшууллыг бодож авсан байсан. Мөн 2024 оны 08 дугаар сард бага сургуулийн захирлын тушаалгүйгээр өөртөө 661,950 төгрөгийн урамшууллыг илүү бодож авсан байсан. Ингээд нийтдээ ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр буюу хууль бусаар өөртөө 4,470,850 төгрөгийг илүү бодож авсан байсан. ...Өмнөх сургуулийн захирал Э надад төсвөөс мөнгө гаргахад баталгаажуулах эрхийг надад өгч хүлээлцээгүй. Намайг бага сургуулийн захирлын ажлыг хүлээн авснаас хойш нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан Б өөрөө сургуулийн төсвөөс гарах гүйлгээг баталгаажуулж байсан. Надад эрх нь ирээгүй. Би Бээс 2024 оны 02 дугаар сараас хойш 2-3 удаа гүйлгээг баталгаажуулах эрхээ авъя гэж хэлж байсан боловч Б надад “найз нь өөрөө баталгаажуулчихъя” гэж хэлээд надад ерөөсөө өгдөггүй байсан. Мөн сургуулийн захирлаар анх удаа ажиллаж байсан учраас төсөв мөнгөний талаар сайн мэдэхгүй байсан.. ...Би А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Бийг танина. Э захирлын үед манай сургуулийн нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэж эхэлсэн. Би Бийг ажилд орсон цагаас нь эхлээд мэддэг болсон. Өмнө нь таньж мэддэггүй байсан. Би Бтэй ямар нэгэн мөнгө төгрөг, өр авлагатай холбоотой асуудал байхгүй. Өмнө нь ч байгаагүй...” гэсэн мэдүүлэг,
*гэрч Эийн /А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал/-н өгсөн “...2017 оноос одоог хүртэл А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байна. ... Би Ж сумын ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Б гэх хүнийг танина. Тухайн хүн нь манай сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд нягтлан бодогчийн үндсэн албан тушаалд ажиллаж байсан. Би П.Бтэй ямар нэгэн төрөл садан, найз нөхдийн харилцаа холбоо огт байхгүй. Мөн мөнгө төгрөг, өр авлагатай холбоотой зүйл байхгүй. ...П.Б нь Ж сумын ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа мөн сумын Х багийн бага сургуулийн нягтлан бодогчийн хавсран гүйцэтгэж байсан. Хавсран ажилласны цалин урамшууллыг тухайн бага сургуулиасаа авдаг байсан. Манай сургуулиас үндсэн цалингаа аваад ажилладаг байсан. ...Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогч П.Бийн сарын үндсэн цалинг сургуулийн захирлын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/27 дугаартай тушаалаар ТҮ-8-ын 1- ээр тооцож үндсэн цалинг 1,114,000 төгрөгөөр цалинжуулж байсан. ...А аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газраас 2025 оны 05 дугаар сард ирж санхүүгийн хяналт шалгалт хийхэд тус сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Б нь 2021 оны 01 дүгээр сард ур чадварын нэмэгдэлд 278,500 төгрөг, илүү цагийн хөлс 198,359 төгрөг нийтдээ 471,859 төгрөгийг, 2024 оны 02 дугаар сард өөртөө ур чадварын нэмэгдэлд 278,500 төгрөг, 2024 оны 03 дугаар сард өөртөө ур чадварын нэмэгдэлд 278,500 төгрөг, 2024 оны 04 дүгээр сард өөртөө ур чадварын нэмэгдэлд 367,750 төгрөг, 2024 оны 05 дугаар сард өөртөө ур чадварын нэмэгдэлд 367,750 төгрөг, илүү цагийн хөлс 171,874 төгрөг нийт 539,624 төгрөгийг, 2024 оны 06 дугаар сард өөртөө ур чадварын нэмэгдэлд 367,750 төгрөг, илүү цагийн хөлс 171,874 төгрөг нийт 539,624 төгрөгийг, 2024 оны 07 дугаар сард өөртөө ур чадварын нэмэгдэлд 367,750 төгрөг, үр дүнгийн урамшуулалд 661,950 төгрөг, илүү цагийн хөлс 214,873 төгрөг нийтдээ 1,244,573 төгрөг, 2024 оны 08 дугаар сард өөртөө ур чадварын нэмэгдэлд 367,750 төгрөг, үр дүнгийн урамшуулалд 661,950 төгрөг, илүү цагийн хөлс 171,874 төгрөг нийтдээ 1,201,574 төгрөгийг буюу нийтдээ 4,922,004 төгрөгийг сургуулийн захирлын тушаалгүй, мөн үндэслэлгүйгээр өөрөө өөртөө бодож авсан байсан.“...Сургуулийн ажилчид 07-08 дугаар сард ажилтай ажиллаж байгаа нь цалин авдаг юм. Жишээ нь сургуулийн жижүүр, манаач зэрэг, мөн зарим тохиолдолд амралтын хугацаа дуусаад ажилдаа орсон албан тушаалтнуудад цалин бодож олгодог юм. Харин сургуулийн ажилтан, албан тушаалтнуудад 07-08 дугаар сард үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл зэрэг нэмэгдэл урамшууллыг бодож олгодоггүй юм. Гэтэл сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Б нь 2024 оны 07-08 дугаар сард өөртөө бодоод авчихсан байсан. Би санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих ёстой байдаг ч гэсэн зарим тохиолдолд өөр газарт явж байгаад утаснаасаа гүйлгээ баталж байгаа тохиолдолд нарийн хүн бүрээр нэг бүрчлэн харж чаддаггүй юм. ...П.Б нь 2024 оны 07 билүү 08 дугаар сард ээлжийн амралтаа авч ээлжийн мөнгөө Ж сумын ерөнхий боловсролын сургуулиас бодож авсан...” гэсэн мэдүүлэг,
*иргэний нэхэмжлэгч А аймгийн боловсролын газрын хууль ёсны төлөөлөгч Ц.Н-гийн өгсөн “...Би А аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/371 дугаартай албан бичгээр уг хэрэгт иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгчөөр А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургууль, тус сумын Х багийн бага сургуулийн төсөвт учирсан хохирлыг нэхэмжлэхээр томилогдсон. ...Би А аймгийн Боловсролын газрыг төлөөлж байгаа. Иймээс төрд учирсан хохирол болох 9,392,854 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ. Миний хувьд дээрх үйл явдалтай холбоотой мэдүүлэг зүйл байхгүй. Би төрд учирсан хохирлыг нэхэмжилж байна. Тухайн мөнгийг сургуулийн төсөвт нь эргүүлэн олгох ёстой гэж үзэж байна.” гэсэн мэдүүлэг,
*2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрч Д.Б-аас “А аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17/02/41 дугаартай улсын ахлах байцаагчийн актын хуулбар /3 хуудас/, А аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17/02/17/04/45 дугаартай улсын ахлах байцаагчийн актын хуулбар /3 хуудас/” эд зүйл баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл,
*2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрч А.Бээс “2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Бараа худалдан авах гэрээ” гэсэн бичиглэл бүхий баримт /2 хуудас/, А аймгийн Ж сумын Хөрөнгийн бүртгэлийн тооллогын бүртгэл гэсэн бичиглэл бүхий баримт /1 хуудас/, Хяналт шалгалтын материалын хуулбар /иргэдийн тайлбар/ /33 хуудас/” эд зүйл баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл,
*2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрч Л.Н-ээс “П.Бийг ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт /6 хуудас/,...” эд зүйл баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл,
*2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн архивын баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,
*2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,
*2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,
*2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 25/1167 дугаартай мөрдөн шалгах ажиллагааны явцад банк, түүний харилцагч нарын мэдээллийг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоолын дагуу Хаан банкнаас ирүүлсэн zip файл бүхий дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл,
*2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Төрийн банкны 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 35/524 дугаартай албан бичгээр ирүүлсэн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, -Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаартай тогтоол, тогтоолын хавсралт,
*яллагдагч П.Бийн өгсөн “...Би уг прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед нягтлан бодогчид уг нэмэгдэл цалин, урамшуулал, илүү цагийн мөнгө зэрэг нь угаасаа дээрх байдлаар нэмэгдэлтэй орох ёстой гэж бодож байсан учраас өөртөө илүү урамшуулал, цалин бодож олгосон юм. Би тухайн илүү бодож авсан авсан үр дүнгийн нэмэгдэл цалин, урамшуулал, илүү цагийн мөнгөө хэн нэгэнд өгөөгүй. Бүгдийг нь өөртөө зарцуулсан. Би дээрх мөнгийг өөрийн Төрийн банкны ********, Хаан банкны ******** дугаартай данснуудаар дамжуулж авдаг байсан.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг хангаж байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч П.Б нь А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургууль мөн А аймгийн Ж сумын Х багийн бага сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд дээр дурдсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан байна.
Шүүгдэгч П.Б нь А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургууль мөн А аймгийн Ж сумын Х багийн бага сургуулийн нягтлан бодогчийн үүргийг хавсран гүйцэтгэж байх хугацаандаа 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 08 дугаар сарыг хүртэл хугацаанд сар бүр үргэлжилсэн үйлдлээр, А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулиас ур чадварын нэмэгдэлд 2024 оны 01 дүгээр сард 278,500 төгрөг, 2024 оны 02 дугаар сард 278,500 төгрөг, 2024 оны 03 дугаар сард 278,500 төгрөг, 2024 оны 04 дүгээр сард 367,750 төгрөг, 2024 оны 05 дугаар сард 367,750 төгрөг, 2024 оны 06 дугаар сард 367,750 төгрөг, 2024 оны 07 дугаар сард 367,750 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 367,750 төгрөг буюу нийт 2,674,250 төгрөгийг, 2024 оны 07 дугаар сард 661,950 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 661,950 төгрөг буюу нийт 1,323,900 төгрөгийг үр дүнгийн урамшуулалд, илүү цагийн нэмэгдэлд 2024 оны 01 дүгээр сард 193,359 төгрөг, 2024 оны 05 дугаар сард 171,874 төгрөг, 2024 оны 06 дугаар сард 171,874 төгрөг, 2024 оны 07 дугаар сард 214,873 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 171,874 төгрөг буюу нийт 923,854 төгрөгийг тус тус үндэслэх тушаал, шийдвэргүйгээр өөртөө бодон авч, А аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсөвт нийт 4,922,004 төгрөгийн хохирол учруулсан, мөн тус сумын Х багийн бага сургуулиас нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэж байхдаа буюу 2024 оны 03 дугаар сард 278,500 төгрөгийг илүү цалин бодож авсан, 2024 оны 06 дугаар сард 2,868,450 төгрөгийн урамшуулал илүү бодож авсан, 2024 оны 07 дугаар сард 661,950 төгрөгийн урамшуулал бодож авсан, 2024 оны 08 дугаар сард 661,950 төгрөгийг үндэслэх тушаал, шийдвэргүйгээр бодон авч А аймгийн Ж сумын Х багийн бага сургуулийн төсөвт нийт 4,470,850 төгрөгийн хохирол учруулж, өөрийн эзэмшлийн ХААН банкны 5071023359 дугаарын данс, Төрийн банкны 180301858785 дугаарын дансанд шилжүүлэн авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож төр, нийтийн эрх ашигт нийт 9,392,854 төгрөгийг хэрэглээндээ зарцуулсан байдал нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжигдсэн дээрх нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
А аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч П.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрт давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.
Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,500,000 төгрөгийг төлсөн байх тул гэмт хэргийн хохирол үлдэх 7,892,854 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч П.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч П.Бт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч нь нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Пийн Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бийг нийтийн албанд томилогдох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг болох А аймгийн Э сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
6. Шүүгдэгч П.Бээс хохирол 7,892,854 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч П.Бт оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН