Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2023/0454

 

 

 

 

 

 

       2023         05           19                                       128/ШШ2023/0454       

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, БНХАУ-ын иргэн N*******-ийн нэхэмжлэлтэй, Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “БНХАУ-ын иргэн N*******-ийн нэхэмжлэлтэй, Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдох захиргааны хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байна. гэжээ.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн N******* нь Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдуулан “БНХАУ-ын иргэн B.N******* /Б.Н*******/ надад гэр бүлийн буюу хувийн хэргээр Монгол улсад оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч B.N******* /Б.Н*******/ миний болон нөхөр Э.А*******ы, хүүхэд А.Э*******гийн хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байх тул Гадаадын иргэн, харьяатын газарт B.N******* /Б.Н*******/ надад Монгол улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн N*******-аас 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэлээр П.Б*******ид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзах итгэмжлэл олгогдсон бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасан.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бөгөөд баримтад гарын үсэг зурсан.

              Иймд БНХАУ-ын иргэн N*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******ийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:                                                        

              1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан БНХАУ-ын иргэн N*******-ийн Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдуулан гаргасан “БНХАУ-ын иргэн B.N******* /Б.Н*******/ надад гэр бүлийн буюу хувийн хэргээр Монгол улсад оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч B.N******* /Б.Н*******/ миний болон нөхөр Э.А*******ы, хүүхэд А.Э*******гийн хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байх тул Гадаадын иргэн, харьяатын газарт B.N******* /Б.Н*******/ надад Монгол улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгохыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

           ШҮҮГЧ                           Б.АДЪЯАСҮРЭН