Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0355

 

 

 

 

 

 

    2023           04          12                                    128/ШШ2023/0355                

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчил хянан шийдвэрлэх

ажиллагааг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, дүгнэлт гаргагч прокурор В.Б*******, хариуцагч Г.С******* нарыг оролцуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн шинжээч, улсын байцаагч Г.С*******д холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэгч: Прокуророос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Зам тээврийн хяналтын хэлтсийн шинжээч, улсын ахлах байцаагч Г.С*******гийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шийтгэлээс чөлөөлөх хуудас, маягт 5-ыг хүчингүй болгуулъя гэсэн дүгнэлтийг бичсэн. Учир нь Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замчин буюу н.М*******, н.С*******, н.Т******* нарыг төрийн албан хаагч гэж үзэхгүй. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 3.1.1 дэх хэсэгт заасан төрийн алба гэдэгт Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь орохгүй. Хоёрдугаарт дотор нь ажиллаж байгаа хүмүүс нь Төрийн албаны тухай хуулийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагч гэж үзэхгүй. Төрийн албан хаагч биш хүмүүсийг Зөрчлийн тухай хуулийн 2.3.4 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагчийн шийтгэлээс чөлөөлөх үндэслэлээр шийдвэрлээд байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд улсын байцаагч хуультайгаа агуулгын хувьд танилцах хэрэгтэй. Хуульд ямар нэг байдлаар зөрчил үйлдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэсэн асуудал яригдаж байгаа. Шийтгэлээс чөлөөлсөн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулга байгаа. Прокурорын дүгнэлтийн хувьд хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах ёстой. Хуульд заасны дагуу шийдвэрээ гаргах ёстой. Хууль зөрчсөн, хүний эрх зөрчсөн, хуульд заасан үндэслэлийн дагуу шийтгэлээс чөлөөлсөн, шийтгэл оногдуулсан тохиолдолд прокурорын хувьд дүгнэлт бичдэг зохицуулалттай. Хүчингүй болгосноор хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, нэгэнт хуульд заасан үндэслэлээр шийдвэр гаргаагүй учраас аль хэдийн хүчингүй болоод дуусгавар болох зохицуулалттай. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар шалгалтын хүрээнд тухайн асуудлуудыг эргэж хянаад энэ нь хуулийн үндэслэлгүй байна, таны гаргасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй учраас ямар үр дүн гарч байна гэдэг нь харагдаж байна. Зөрчил гаргасан гэх этгээдүүдэд дахиж хариуцлага хүлээлгэх ажиллагаа явуулахгүй гэсэн үг.” гэв.

Хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн шинжээч, улсын байцаагч Г.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Зөрчлийн тухай хуулийн 2.3.1 дэх хэсгээр авсан. Зөрчлийн үр дагаврыг ойлгосон. Тийм учраас дүгнэлтийг зөвшөөрч байна. Гурван замчин бүсгүйд ямар нэгэн шийтгэл ногдуулахгүй гэж ойлгосон учраас татгалзах зүйл байхгүй, зөвшөөрч байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор нь Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн шинжээч, улсын байцаагч Г.С*******д холбогдуулан “Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 11 дэх хэсгийг удирдлага болгон Зам тээврийн хяналтын хэлтсийн шинжээч, улсын байцаагч Г.С*******гийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн үйлдсэн Шийтгэлээс чөлөөлөх хуудас /маягт-5/-ыг хүчингүй болгуулж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах” прокурорын дүгнэлт бичсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Иймд Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн шинжээч, улсын байцаагч Г.С******* нь Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн тул Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорынЗам тээврийн хяналтын хэлтсийн шинжээч, улсын байцаагч Г.С*******гийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн үйлдсэн Шийтгэлээс чөлөөлөх хуудас /маягт-5/-ыг хүчингүй болгуулж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах прокурорын дүгнэлт-ийг хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн шинжээч, улсын байцаагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Зам тээврийн хяналтын хэлтсийн шинжээч, улсын байцаагч Г.С*******гийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн үйлдсэн Шийтгэлээс чөлөөлөх хуудас /маягт-5/-ыг хүчингүй болгуулж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар прокурорын дүгнэлтийг хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн шинжээч, улсын байцаагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                Б.АДЪЯАСҮРЭН