Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 1608

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01618 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т.Дгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н газарт холбогдох,

 

Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3891, 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1638 тоот захирамжийг биелүүлэх ажиллагааг зохих ёсоор явуулаагүй эс үйлдэхүй байсан болохыг тогтоолгох, дээрх захирамжийн дагуу Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 111111байрны 200 м.кв талбай бүхий өргөтгөлийн зоорийн битүүмжлэлийг сэргээлгэх тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Т.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.Цэрэн-Очир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 онд “И л к” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар хариуцагч компанийн хөрөнгийг битүүмжлүүлэх хүсэлт гаргасныг Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дугаартай захирамжаар битүүмжилж, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1638 дугаартай захирамжаар өмнөх захирамжид нэхэмжлэлийн үнийн дүн болон хариуцагч компанийн нэрийг буруу бичсэнийг залруулж өөрчлөлт оруулсан.

Захирамжийн дагуу битүүмжлэх ажиллагаа явуулж 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2/8059 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, хариуцагч “И л к” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 111111байрны 11-н /ширхэг/ авто зогсоол, мөн үүсгэн байгуулагч С.Бын өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 111111байрны 06 тоот 20 м.кв талбайтай үйлчилгээний төвийг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн мөн өмчлөх эрхийн гэрчилгээгүй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 111111байрны өргөтгөлийн зоорийг 2012 оны 6 дугаар сарын 7-ны 182/1 дугаар тогтоолоор битүүмжилсэн болохыг мэдэгдье гэж тухайн үед мэдэгдэж байсан болно.

Гэтэл өмчлөх эрхийн гэрчилгээгүй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 111111байрны өргөтгөлийн зоорийг С.Агийн өмчлөлд бүртгэгдсэн гэх шалтгаанаар битүүмжлэлээс чөлөөлсөн, энэ тухай шийдвэр гаргасан болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 5/510 дугаартай албан бичигтэй сүүлд танилцсанаар мэдсэн.

Битүүмжлэлээс чөлөөлснийг мэдэгдсэнээр шүүгчийн захирамжаар битүүмжлэгдсэн хөрөнгө бусдын өмчлөлд шилжсэн бүртгэл хууль бус гэж үзэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийг хангаагүй, тиймээс шүүгчийн захирамжийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд бус явагдсан тул битүүмжлэлийг сэргээлгэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргасан боловч 2018 оны 11 сарын 12-ны өдрийн 4/2326 дугаартай албан бичгээр С.Агийн өмчлөлд бүртгэлтэй хөрөнгийн эрхийг сэргээсэн нь үндэслэлтэй байна гэсэн хариу өгсөн.

Шийдвэр гүйцэтгэлийн баримтаас харахад уг үл хөдлөх хөрөнгө нь С.Агийн өмчлөлд 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсоноос харвал ямар ч байсан Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дугаартай захирамж, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1638 дугаартай захирамжаас хойно өмчлөх эрх шилжсэн, бүртгэгдээгүй эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол гарсан өдрөөр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байгаагаас үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба холбогдох ажиллагааг нэн даруй түргэн шуурхай хийгээгүй болон бүртгэгдээгүй байгаа үл хөдлөх хөрөнгийг бусдын өмчлөлд бүртгэхгүй байхыг Бүртгэлийн албанд даалгах ажиллагааг явуулаагүйгээс Т.Д миний эрх зөрчигдөж, шүүгчийн захирамж биелэгдэхгүй болсон байна.

Н алба нь Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дугаартай захирамж, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1638 дугаартай захирамжийг биелүүлэх ажиллагааг зохих ёсоор явуулаагүй болохыг тогтоож, дээрх захирамжийн дагуу Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 111111байрны 200 м.кв талбай бүхий өргөтгөлийн зоорийн битүүмжлэлийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1638 дугаар захирамжаар “И л к” ХХК-ийн эд хөрөнгийг 300 000 ам.долларын нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхээр захирамжилсан.

Дээрх захирамжийн дагуу “И л к” ХХК-ийн эд хөрөнгийг 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2/2811 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн. Мөн иргэн С.Бын өмчлөлийн эрхийн улсын Ү-2205040301 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 111111байр, 06 тоот 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, иргэн С.Агийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205044174 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 111111байрны зоорийн давхрын 200 м.кв талбайтай үйлчилгээний хэсгийг 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 1637 дугаар захирамжийн дагуу битүүмжлэлээс чөлөөлсөн.

Т.Дгийн хүсэлтээр “И л к” ХХК-ийн төлөөлөх эрхтэй С.Б 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нас барсан, хууль ёсны өв залгамжлагчийг тогтоосон, өв нээгдээгүй байх тул өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Т.Дгийн хариуцагч Н газарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дүгээр захирамж, 2012 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 1638 дугаар захирамжийн дагуу битүүмжлэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 111111байрны 200 м.кв талбай бүхий өргөтгөлийн зоорийн битүүмжлэлийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01618 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

Хэрэгт цугларсан баримтаар Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны 3891, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1638 тоот захирамжийг биелүүлэх ажиллагааг бүрэн гүйцэд биш хэдий ч тодорхой хэмжээнд явуулж 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/1 тоот тогтоолоор битүүмжилж, 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2/8059 дугаартай мэдэгдэх хуудсанд дурдагдсанаар уг уг өргөтгөлийн зоорийн давхрыг битүүмжилсэн байдаг.

Энэхүү битүүмжлэл нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хувьд шүүхэд хүсэлт гарган хэрэгжүүлэх эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлээр нэхэмжлэгчид олгосны дагуу хэрэгжүүлдэг ажиллагаа байдаг.

Гэтэл шүүхэд гаргасан хүсэлтийг шүүхээс хангасан байхад хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хэрэгжүүлэх боломжгүй байхад эрх сэргээх агуулгагүй гэж үзсэн нь хууль зөрчиж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч Н газарт холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3891, 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1638 тоот захирамжийг биелүүлэх ажиллагааг зохих ёсоор явуулаагүй эс үйлдэхүйг  тогтоолгох, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 111111байрны 200 м.кв талбай бүхий өргөтгөлийн зоорийн битүүмжлэлийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“И л к” ХХК-д холбогдох 300 000 ам.доллар буюу уг үнийн дүнтэй тэнцэх хэмжээтэй орон сууц гаргуулах тухай Т.Дгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол дүүргийн шүүх хянаж байгаа ба уг ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 3891 дугаар захирамж, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 1638 тоот захирамжаар нэхэмжлэлийн үнийн дүн болох 300 000 ам.долларын хэмжээнд, хариуцагч “И л к” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжлэхээр шийдвэрлэжээ. /хх 4, 5 /

 

Дээрх захирамжийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/1 тоот тогтоолоор “И л к” ХХК-ийн өмчлөлийн 11 ширхэг авто зогсоол, зоорь, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 111111байрны 06 тоот 200 м.кв талбайтай үйлчилгээний төвийн зориулалттай эд хөрөнгийг битүүмжилжээ. /хх 6/

 

Түүнчлэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 2/2811 тоот албан бичгээр “И л к” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө болон хувьчлагдсан газар бүртгэлтэй эсэхийг тодруулж, бүртгэлтэй тохиолдолд нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр түдгэлзүүлэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт мэдэгдсэн байна. /хх 59/

 

Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 6/2644 тоот албан бичгээр “И л к” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй 11 ширхэг авто зогсоол, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 117 хаяг бүхий 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үйлчилгээтэй орон сууцны барилгыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлжээ. /хх 60/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2/8054 тоот хариу мэдэгдэх хуудаст 1638 дугаар захирамжийн дагуу “И л к” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 111111байрны 11 авто зогсоол, мөн С.Бын өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 111111байрны 06 тоот 200 м.кв талбайтай үйлчилгээний төвийг битүүмжлэн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн мөн өмчлөх эрхийн гэрчилгээгүй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 111111байрны өргөтгөлийн зоорийг битүүмжилснийг Т.Дд мэдэгджээ. /хх9 /

 

Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 111111байрны 200 м.кв талбайтай зоорийн давхарын хэсгийг 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр С.Агийн өмчлөлд бүртгэгдсэн нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000192427 тоот гэрчилгээгээр тогтоогдсон. Маргаж буй зоорийн давхарын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олгосон өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас уг үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэгдсэн байна.

 

Зоорийн давхарын үл хөдлөх эд хөрөнгийг С.Агийн нэр дээр шилжүүлэхийг “И л к” ХХК нь 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 02/446 тоот албан бичгийг хүргүүлэх үед Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 3891, 2012 оны 1638 тоот захирамжууд гарчээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/714 тоот албан бичгээр Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 1638 дугаар захирамжаар битүүмжлэгдсэн С.Агийн нэр дээр бүртгэлтэй зоорийн давхарын үйлчилгээний хэсэгт тавьсан хөрөнгийг цуцалж 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 3/6973 тоот албан бичгээр уг хоригийг сэргээж, Н газар нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1/10913 тоот албан бичгээр С.Агийн өмчлөлд бүртгэлтэй зоорийн давхарын үл хөдлөх эд хөрөнгийн хохирлыг дахин цуцалсан байна.

 

Т.Дгээс Н газарт холбогдуулсан 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гомдлын шаардлагыг шүүхэд гаргах үед маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ч.Бат-Эрдэнэ, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр П.Түвшинжаргал, Д.Янжинсүрэн нарын өмчлөлд тус тус худалдах худалдан авах гэрээний дагуу шилжсэн байжээ.

 

Н газраас Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 3891, 1681 тоот захирамжийн дагуу явуулсан дээрх үйл ажиллагаа хэрэгт цугларсан баримтын хүрээнд тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Т.Д хариуцагч байгууллагын эс үйлдэхүйг тогтоолгох агуулгаар нэхэмжлэлээ тодорхойлсныг нэхэмжлэлийн үндэслэл болохоос нэхэмжлэлийн шаардлага гэж дүгнэхгүй гэснийг буруутгах боломжгүй байсан.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан дээрх үндэслэл нь зөвхөн үйл баримт тогтоолгох агуулгатай байх бөгөөд зөрчигдсөн эрх сэргээлгэх буюу тодорхой үйл баримтын үр дагаврыг арилгуулахаар илэрхийлэгдсэн нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөж гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01618 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111111зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                    ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА