| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2023/01312/И |
| Дугаар | 184/ШШ2023/03502 |
| Огноо | 2023-09-25 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2023/03502
2023 09 25 184/ШШ2023/03502
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 хороо, 25 байр, 77 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Ганбаатарын Ундралбат /РД: УЗ89031156/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 19 хороо, 21 хороолол, үэ гудамж, 7а байр, 40 тоот хаягт оршин суух, Улаан уул овогт Бэгзсүрэнгийн Энх-Амгалан /РД: ВП75032618/
Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх, хариуцагч Б.Энх-Амгалан, нарийн бичгийн дарга Ц.Амгалан нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Ундралбат нь хариуцагч Б.Энх-Амгаланд холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхээр нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 10 сарын 31-ний өдрийн А/663 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Хайрхан-29 гудамж, 24 тоот хаягт байрлах, гэрчилгээний 0000131750, нэгж талбарын 1801603241, эрхийн улсын бүртгэлийн Э-2201006523 дугаартай 3982 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай газар эзэмшдэг. Энэ газрыг өмнө нь Г.Ундралбат миний хамаарал бүхий этгээдүүд эзэмшиж байсныг нотлох баримт хэрэгт өгсөн. Хариуцагч Б.Энх-Амгалан нь миний эзэмшил газрын баруун талд хашаа барьж тусгаарлан монгол гэр, агуулах савны зориулалттай барилга, байгууламж барьж, олон тооны тээврийн хэрэгсэл байрлуулж хууль бусаар ашиглаж буй бөгөөд тухайн газрыг чөлөөлж өгөхийг хүсэхэд “Би 2020 онд худалдаж авсан, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хандчихсан байгаа” гэж хэлдэг ч хэрэгт хууль бусаар эзэмшиж байгаа газрын гэрчилгээ байдаггүй. Дээрх зөрчлийг арилгуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Газрын албанд гомдол гаргасан боловч татгалзсан хариу өгсөн. Хариуцагч 2 айлын газар худалдаж авсан гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй, хуучин нэгж талбарын дугаар нь шинэчлэгдсэн талаарх нотлох баримтууд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын ирсэн, мөн Б.Энх-Амгалан нь өөрийн 700 м.кв газраас бусад 838 м.кв газрыг хууль бусаар эзэмшиж байгаа нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Тиймээс нэгж талбарын 1801603241, эрхийн бүртгэлийн Э-2201006523 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, хайрхан 29 гудамж, 24 тоот хаягт байрлах 3982 м.кв газраас зөвшөөрөлгүй ашиглаж байгаа 838 м.кв газрыг хариуцагч Б.Энх-Амгалангийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэв.
2.Хариуцагч хариу тайлбартаа: Би 2 айлын газрыг 20 000 000 төгрөгөөр 2016 онд худалдан авч, 2017 оны 01 сарын 27-ны өдрийн газар эзэмших эрхийн дагуу 2016 оноос хойш уг газарт амьдарч байна. 2022 оны 03 сард тухайн газрын эзэнтэй тохиролцож “хашаагаа бага зэрэг татчих” гэхээр нь би хашаагаа татсан. Тухайн үед Газрын албанд газар эзэмших өргөдлөө өгч байсан боловч өнөөдөр, маргааш гэсээр гэрчилгээ нь гараагүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
3.Нэхэмжлэгч нь иргэний үнэмлэхийн хуулбар, 0000131750 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2023 оны 01 сарын 16-ны өдрийн 01116-2022/14013 дугаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2023 оны 01 сарын 16-ны өдрийн кадастрын зураг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албаны 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 20/61 дугаар албан бичиг, 0153 дугаартай итгэмжлэл, 000047955 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2018 оны 10 сарын 08-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2014 оны 05 сарын 09-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 000748945 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, Ц.Тунгалагийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, №620190257 дугаартай газрын төлбөр тооцоо нийлсэн акт, 000509614 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2019 оны 07 сарын 29-ний өдрийн кадастрын зураг, мөнгөн шилжүүлгийн баримт, 2019 оны 07 сарын 29-ний өдрийн эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, 2019 оны 10 сарын 10-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2019 оны 03 сарын 21-ний өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, 2018 оны 10 сарын 08-ны өдрийн кадастрын зураг, 2019 оны 03 сарын 21-ний өдрийн 952 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Б.Жавхлангийн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд гаргасан өргөдөл, Т.Тунгалагийн 2019 оны 03 сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд гаргасан өргөдөл, Б.Жавхлангийн 2019 оны 03 сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд гаргасан хүсэлт, төрөл садангийн лавлагаа, №01116-2019/05833 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 23111601000372 дугаартай төрөл садангийн лавлагаа, 23112501007055 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, /хэргийн 3-14, 26, 49-72, 78-83 тал/
4.Хариуцагч нь иргэний үнэмлэх, 000674514 дугаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, /хэргийн 21-22 тал/
5. Шүүхээс “Шинэ кадастр” ХХК-ийн 2023 оны 05 сарын 23-ны өдрийн А/2013 дугаар шинжээчийн дүгнэлт, эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, 2023 оны 05 сарын 09-ний өдрийн эдэлбэр газрын схем зураг, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020/0051 дугаар мэргэжлийн байгууллагын эрхийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 20/741 дугаар албан бичиг, 2016 оны 12 сарын 12-ны өдрийн өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын картын маягт, газар эзэмших, ашиглахыг хүссэн иргэний өргөдөл, Б.Энх-Амгалан, О.Очбадрах нарын Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд гаргасан өргөдөл, 000514813 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2014 оны 07 сарын 07-ны өдрийн О.Очбадрахын эзэмшиж байгаа газрын кадастрын зураг, 2016 оны 12 сарын 07-ны өдрийн орлогын мэдүүлэг, фото зураг, 2016 оны 10 сарын 03-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, бүртгэл хяналтын карт, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад гаргасан гомдол, 0000131750 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2022 оны 09 сарын 29-ний өдрийн бүртгэл-хяналтын картын маягт, 2022 оны 09 сарын 30-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд гаргасан хүсэлт, 2022 оны 09 сарын 16-ны өдрийн бүртгэл-хяналтын картын маягт, 2022 оны 09 сарын 16-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд гаргасан хүсэлт, 20/759 дугаар Газрын эзэмших, ашиглах эрх хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн дүгнэлт, 01116-07-01198-22 бүртгэлийн дугаартай өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын картын маягт, 2021 оны 12 сарын 15-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд гаргасан өргөдөл, 2013 бүртгэлийн дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2021 оны 07 сарын 09-ний өдрийн иргэний үнэмлэхний лавлагаа, 02-02/321 дугаартай мэргэжлийн хяналтын газрын бичиг, Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 01 сарын 27-ны өдрийн 02-02/321 арга хэмжээ авах тухай албан бичиг, 000047955 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2021 оны 09 сарын 28-ны өдрийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, 620210188 дугаартай газрын төлбөр тооцоо нийлсэн акт, төлбөрийн баримтууд, 2019 оны 10 сарын 11-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, 000514813, 000674514 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2016 оны 12 сарын 12-ны өдрийн өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын картын маягт, нэгж талбарын мэдээлэл, газар эзэмших,ашиглахыг хүссэн иргэний өргөдөл, 2016 оны 12 сарын 05-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд гаргасан өргөдөл, 2016 оны 10 сарын 03-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2014 оны 12 сарын 16-ны өдрийн шилжин ирсэн тухай тодорхойлолт, 2016 оны 12 сарын 07-ны өдрийн орлогын мэдүүлэг, тухайн эзэмшлийн газрын гэрэл зураг, 2023 оны 09 сарын 08-ны өдрийн газрын кадастрын мэдээлэл тус тус бүрдүүлсэн. /хэргийн 39-44, 88-137, 142-159, 165-167 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1.Г.Ундралбатын нэхэмжлэлтэй Б.Энх-Амгаланд холбогдох хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: Засаг даргын захирамжаар эзэмшиж байгаа газрын ертөнцийн зүгээр баруун талд нь хариуцагч хууль бусаар хашаа барьж, ашиглаж байгаа тул газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж,
Хариуцагч татгалзлаа дэмжиж: газрын гэрчилгээ нь одоо болтол гараагүй боловч миний бие уг газрыг 2016 онд худалдан авч, эзэмшиж байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тус тус тайлбарлажээ.
2.Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 04 сарын 21-ний өдрийн А/130 дугаар захирамжийг үндэслэн Монгол овогт Цэндийн Тунгалагт /ЧС51102703/ Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18625307306631 дугаартай, 4685 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 000509614 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг 2014 оны 05 сарын 09-ний өдөр олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. /хэргийн 59, 53-55 тал/
Монгол овогт Цэндийн Тунгалагт /ЧС51102703/ Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18625307306631 дугаартай, 4685 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 000748945 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 2018 оны 10 сарын 08-ны өдөр олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ. /хэргийн 67, 51-52 тал/
2019 оны 03 сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх 952 дугаар гэрээгээр Монгол овогт Цэндийн Тунгалаг /ЧС51102703/ нь өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18625307306631 дугаартай, 4686 м.кв газар эзэмших эрхийг Буян овогт Батмөнхийн Жавхланд /УМ90052872/ шилжүүлсэн байна. /хэргийн 68-69 тал/
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 07 сарын 05-ны өдрийн А/386 дугаар захирамжийг үндэслэн Буян овогт Батмөнхийн Жавхланд /УМ90052872/ Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1801603241, эрхийн улсын бүртгэлийн Э-2201006523 дугаар бүхий 3982 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 000047955 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 2019 оны 10 сарын 11-ний өдөр олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ. /хэргийн 49-50, 79-81 тал/
2021 оны 07 сарын 09-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх 2013 дугаар гэрээгээр Буян овогт Батмөнхийн Жавхлан /УМ90052872/ нь өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1801603241, эрхийн улсын бүртгэлийн Э-2201006523 дугаартай 3982 м.кв газар эзэмших эрхийг Боржигин овогт Ганбаатарын Ундралбатад /УЗ89031156/ шилжүүлсэн байна. /хэргийн 68-69 тал/
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 10 сарын 31-ний өдрийн А/663 дугаар захирамжийг үндэслэн Боржигин овогт Ганбаатарын Ундралбатад /УЗ89031156/ Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Хайрхан-29 гудамж, 24 тоот хаягт байрлах нэгж талбарын 1801603241, эрхийн улсын бүртгэлийн Э-2201006523 дугаартай, 3982 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 0000131750 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 2023 оны 01 сарын 16-ны өдөр олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх №01116-2022/14013 дугаар гэрээ байгуулжээ. /хэргийн 4-13 тал/
Иргэн О.Очбадрах нь Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Амины хашаа, Туул 6-20 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18625307256608 дугаартай, 700 м.кв газрын эзэмшигч болох нь 2014 оны 07 сарын 08-ны өдрийн 000514813 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хэргийн 95 тал/
2016 оны 10 сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр О.Очбадрах нь Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Амины хашаа, Туул 6-20 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18625307256608 дугаартай, 700 м.кв газар эзэмших эрхийг Улаан уул овогт Бэгзсүрэнгийн Энх-Амгаланд шилжүүлжээ. /хэргийн 152-159 тал/
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 12 сарын 27-ны өдрийн А/515 дугаар захирамжийг үндэслэн Улаан уул овогт Бэгзсүрэнгийн Энх-Амгаланд /ВП75032618/ Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Туул 6-20 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18625307256608 дугаартай, 700 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2017 оны 01 сарын 27-ны өдөр газар эзэмших эрхийн 000674514 дугаар гэрчилгээ олгосон. /хэргийн 22 тал/
3.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглохоор тус тус заажээ.
Нэхэмжлэгч Г.Ундралбат нь Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Хайрхан-29 гудамж, 24 тоот хаягт байрлах нэгж талбарын 1801603241, эрхийн улсын бүртгэлийн Э-2201006523 дугаартай, 3982 м.кв газар, хариуцагч Б.Энх-Амгалан нь Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Туул 6-20 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18625307256608 дугаартай 700 м.кв газар тус тус эзэмшдэг болох нь хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон, энэ тухай маргаагүй.
Хэргийн 39-47 дугаар тал дахь “Шинэ кадастр” ХХК-ийн 2023 оны 05 сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Б.Энх-Амгалан нь нэхэмжлэгчийн эзэмшил газрын ертөнцийн зүгээр баруун талд нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 662 м.кв газар болон эрхийн гэрчилгээгүй 838 м.кв газарт хашаа барьж, ашиглаж байгаа нь тогтоогдсон. Хариуцагчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “... энэ газрыг 2017 онд худалдаж авсан, 2022 оны 3 сард тохиролцож хашаагаа бага зэрэг татчих гэхээр нь би тухайн үед хашаагаа татсан. 2 айлын газрыг 20 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үед нь Газрын албанд шилжүүлэх өргөдлөө өгч байсан ...” гэх тайлбараар шинжээчийн дүгнэлт давхар нотлогдсон гэх үндэстэй.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь 662 м.кв газар эзэмших эрхтэй боловч 838 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээгүй болох нь хэрэгт цугларсан баримт, түүний тайлбараар тогтоогдлоо. Түүнчлэн хэргийн 165-167 дугаар тал дахь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн баримтаар зохигчид зэргэлдээ газар эзэмшдэг, газрын нэгж талбарын хэлбэр, дугаар өөрчлөгдсөн байна.
4.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, 92 дугаар зүйлийн 92.1-д шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж тус тус заажээ.
Тодруулбал Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Хайрхан-29 гудамж, 24 тоот хаягт байрлах нэгж талбарын 1801603241, эрхийн улсын бүртгэлийн Э-2201006523 дугаартай, 3982 м.кв газрыг гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байгаа шударга эзэмшигч Г.Ундралбат нь тухайн газрыг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж буй хариуцагч Б.Энх-Амгалангаас 838 м.кв газраа чөлөөлхийг шаардах эрхтэй.
5.Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Хайрхан-29 гудамж, 24 тоот хаягт байрлах, нэгж талбарын 1801603241, эрхийн улсын бүртгэлийн Э-2201006523 дугаартай, 3982 м.кв газрын ертөнцийн зүгээр баруун талд нь байрлах 838 м.кв газрыг хариуцагч Б.Энх-Амгалангийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ундралбатын эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Хайрхан-29 гудамж, 24 тоот хаягт байрлах нэгж талбарын 1801603241, эрхийн улсын бүртгэлийн Э-2201006523 дугаартай, 3982 м.кв газрын ертөнцийн зүгээр баруун талд нь байрлах 838 м.кв газрыг хариуцагч Б.Энх-Амгалангийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энх-Амгалангаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ундралбатад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР