| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2023/04668/И |
| Дугаар | 184/ШШ2023/03603 |
| Огноо | 2023-10-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2023/03603
*******0*******3 10 0******* 184/ШШ*******0*******3/03603
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* *******, ******* *******, ******* *******, *******0 ******* ******* , /РД: АИ01*******7*******513/
Хариуцагч: *******, 19 *******, *******7 *******, ******* ******* , /РД: /
3 005 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., нарийн бичгийн дарга Ц.Амгалан нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А. нь хариуцагч Т.д холбогдуулан 3 005 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие 100 айлд барилгын материалын дэлгүүр ажиллуулдаг. Т. нь *******0*******1 оны 05 сарын 07-ны өдөр надаас 1 955 000 төгрөгийн бараа буюу OSB хавтан 50 ширхэг, хар замаск *******0 ширхэг, праймер 1 ширхэг, төмөр утас ******* ширхэг авсан. Мөн *******0*******1 оны 05 сарын 14-ний өдөр ******* 8 000 төгрөгийн бараа буюу 0,9-тэй гипсээ хавтан 50 ширхэг, OSB хавтан 3******* ширхэг, ногоон гипс 1******* ширхэг, 60х*******7 10 ширхэг, 30х30 30 ширхэг, 50х75 130 ширхэг, изовер 5 ширхэг, хар хоолой 150 метр, том шруп 10 ширхэг, бэхэлгээ төмөр *******00 ширхэг, цахилгааны лент ******* ширхэг тус тус авсан бөгөөд тухайн үедээ мөнгийг нь “тэгж байгаад өгнө” гэж хэлсэн. ******* удаагийн барааны үнэ 4 8******* 000 төгрөг болсон бөгөөд тухайн үед “бүх төлбөрөө та хийчих” гэхэд миний мөнгө хүрэхгүй байна гээд *******0*******3 оны 05 сарын 14-ний өдөр 1 8*******6 000 төгрөгийг шилжүүлж, үлдсэн 3 005 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Барилгын материал зарсан зарлагын паданы зургийг тухайн үед хариуцагч руу утсаар илгээж, паданы хортой цаас дээр гарсан хуулбарыг хэрэгт өгсөн. Хариуцагч Т. *******0*******1 оны 08 сарын *******5-ны өдөр ******* 000 000 төгрөг миний данс руу шилжүүлсэн нь үнэн, гэхдээ энэ мөнгө одоо нэхэмжилж байгаа үнийн дүнд хамаарахгүй. Учир нь Т. нь coffee bean-д ажиллаж байхдаа надаас 100 ш гипсэн хавтанг 1 ширхэгийг нь *******0 000 төгрөгөөр бодож, ******* 000 000 төгрөг болсныг утгыг нь бичээд шилжүүлсэн. Иймд Т.ас барааны үнээс үлдэх 3 005 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
*******.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: А.аас *******0*******1 онд барилгын материал худалдан авч, материалын үнэ 1 8*******6 000 төгрөгийг мөн оны 05 сарын 07-ны өдөр төлсөн. *******0*******1 оны 05 сарын 14-ний өдөр дахин ******* 000 000 төгрөгийн материал авсан бөгөөд материалын тооцоог *******0*******1 оны 08 сарын 05-ны өдөр А.ын Хаан банкны 59*******55057************** ******* дансанд шилжүүлж төлбөрийг бүрэн барагдуулсан. Хариуцагч паданаар ******* 8 000 төгрөгийн бараа өгсөн гэдэг, падан өгсөн бол гарын үсэгтэй падан гаргаад ирвэл тэрийг нь хүлээн зөвшөөрнө. Хэрэгт өгсөн падан дээр нэхэмжлэгчийн гарын үсэг байгаа болохоос хариуцагч хүлээн авсан гэж гарын үсэг зураагүй гэв.
3.Нэхэмжлэгч нь иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга суугаа хаягийн лавлагаа, *******0*******1 оны 05 сарын 07, *******0*******1 оны 05 сарын 14-ний өдрийн зарлагын баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /хэргийн *******-4, *******9-33 тал/
4.Хариуцагч нь *******075 дугаар итгэмжлэл, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга тус тус бүрдүүлсэн. /хэргийн *******3-*******4 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1.А.ын нэхэмжлэлтэй Т.д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3 005 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: хариуцагч нь ******* удаа нийт 4 8******* 000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал худалдан авснаас 1 8*******6 000 төгрөг төлж, үлдэх 3 005 000 төгрөг өгөөгүй тул гаргуулна гэж,
Хариуцагч татгалзлаа дэмжиж: нэхэмжлэгчээс ******* удаа барилгын материал худалдан авснаас *******0*******1 оны 05 сарын 07-ны өдөр 1 8*******6 000 төгрөг, *******0*******1 оны 08 сарын 05-ны өдөр ******* 000 000 төгрөг төлж, төлбөрөө бүрэн барагдуулсан гэж тус тус тайлбарлажээ.
*******.Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгчийн “... Т. ... надаас ... бараа зээлээр авсан ...”, хариуцагчийн “... А.аас *******0*******1 онд барилгын материал худалдан авсан ...” гэх тайлбараар талуудын хооронд Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх үндэстэй. /хэргийн 1, 15 тал/
Хуулийн *******43.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх,... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ. Худалдагч А. нь барилгын материалыг худалдан авагч Т. өмчлөлд шилжүүлсэн, Т. нь үнэ төлж байсан тухай маргаагүй тул тэдгээрийн хооронд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан.
Хэргийн ******* дүгээр тал дахь А.ын Хаан банкны дансны хуулгаар *******0*******1 оны 05 сарын 14-ний өдөр 1 8*******6 000 төгрөгийг Т. Хаан банкны 5037*******19887 дугаар данснаас шилжүүлсэн бөгөөд энэ баримтаар нэхэмжлэгчийн “*******0*******3 оны 05 сарын 14-ний өдөр 1 8*******6 000 төгрөгийг шилжүүлсэн” гэх тайлбар нотлогдож,
хэргийн 15 дугаар тал дахь хариуцагчийн “*******0*******1 ... оны V/7 өдөр 1, 8*******6,000 төгрөгийн материал авж төлбөрийг төлсөн” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Хэргийн *******4 дүгээр тал дахь Т. Хаан банкны дансны хуулгаар *******0*******1 оны 08 сарын *******5-ны өдөр ******* 000 000 төгрөгийг А.ын Хаан банкны 59*******55057************** дугаар данс руу ******* 000 000 төгрөгийг хуулгын агуулга нь “gips” утгаар шилжүүлсэн. Тухайн баримтаар нэхэмжлэгчийн “Хариуцагч Т. *******0*******1 оны 08 сарын *******5-ны өдөр ******* 000 000 төгрөг миний данс руу шилжүүлсэн нь одоо нэхэмжилж байгаа үнийн дүнд хамаарахгүй. ... надаас 100 ш гипсэн хавтанг 1 ширхэгийг нь *******0 000 төгрөгөөр бодож, ******* 000 000 төгрөг болсныг утгыг нь бичээд шилжүүлсэн” гэх тайлбар нотлогдож,
хариуцагчийн “V/14 авсан материалын тооцоог *******0*******1.08.05 өдөр 59*******55057************** ******* дансанд шилжүүлж төлбөрийг бүрэн барагдуулсан” гэх тайлбар нотлогдсонгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5, 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотолсон баримтыг, хариуцагч татгалзлаа нотолсон баримтыг бүрдүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтыг харьцуулахад цаг хугацаа, үнийн дүн, гүйлгээний утга тохирч байх ба хариуцагч нь төлбөр төлсөн хугацааг 08 сарын 05, 08 сарын *******5 гэж зөрүүтэй тайлбарлажээ.
Түүнчлэн нэхэмжлэгчийн 4 8******* 000 барилгын материал зарсан зарлагын паданы зургийг тухайн үед хариуцагч руу утсаар илгээж, паданы хортой цаас дээр гарсан хуулбарыг хэрэгт өгсөн гэх тайлбар нь хэргийн *******9-30 дугаар тал дахь 1 955 000 төгрөг, ******* 8 000 төгрөгийн зарлагын баримтаар тогтоогдож байна.
Талуудын тайлбар, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан шинжлэн судалж, дотоод итгэлээр үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1-д зааснаар хариуцагч Т.ас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3 005 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.т олгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 63 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.*******.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1-д зааснаар хариуцагч Т.ас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3 005 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.т олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.ас 63 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР