Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2023/03827

 

 

 

 

 

 

     *******23            0              6                                              8*******/ШШ*******23/03827

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: ******* *******, ******* *******, ******* ******* ******* *******, ******* *******лах “ ” /РД: 5*******76658/

            Хариуцагч: *******, *******, , ******* /РД:ПК8809305/

            Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2 6******* 7*******0 төгрөг, хүү 8*******2 25. төгрөг, нэмэгдүүлсэн хүү 368 *******25.02 төгрөг нийт ******* 852 290.3 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбаяр, гэрч Д., нарийн бичгийн дарга Ц.Амгалан нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

            .Нэхэмжлэгч “ ” нь хариуцагчид О.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2 6******* 7*******0 төгрөг, хүү 8*******2 25. төгрөг, нэмэгдүүлсэн хүү 368 *******25.02 төгрөг нийт ******* 852 290.3 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхолйсон. Үүнд: Талууд *******9 оны 05 сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч О.д 7 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 2******* сарын хугацаатай зээлүүлж, мөн өдөр байгуулсан фидуцийн гэрээгээр улсын дугаартай “Toyota Kluger” маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч өмчлөлдөө авсан. Зээлдэгч О. нь *******9 оны 06 сарын 26-наас ************** оны 06 сарын *******-ны хооронд ******* 2******* *******03 төгрөг эргэн төлснөөс хойш зээл төлөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс фидуцийн гэрээнд зааснаар “Toyota Kluger” маркийн автомашиныг худалдан борлуулах гэтэл эвдэрхий байсан тул ******* 500 0000 төгрөгөөр зарж, уг мөнгийг зээлд суутгасан. Нэхэмжлэгч нь зээл төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч үүргээ биелүүлэхгүй байх тул түүнээс үндсэн зээл 2 6******* 7*******0 төгрөг, хүү 8*******2 25. төгрөг, нэмэгдүүлсэн хүү 368 *******25.02 төгрөг нийт ******* 852 290.3 төгрөг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар О.гаас улсын дугаартай “Toyota Kluger” маркийн тээврийн хэрэгслийг шаардсан боловч машин авчирч өгөөгүй. Түүний хойноос хөөцөлдөж авто машиныг авахаар очиход машин нь эвдрэлтэй, 2 жил гаран хөдөлгөөгүй, мотор нь цохьсон, ******* дугуй нь язарсан, будаг нь ховхорсон байхаар нь нэмж засвар хийж сайжруулах шаардлагагүй гэж үзээд тухайн машиныг зарахаар байгаа байдлаар нь unegui.mn сайтад *******шуулсан. Ингээд Төмөрсүх гэдэг хүнд ******* 500 000 төгрөгөөр зарж, зээлийн төлбөрөөс хасалт хийсэн нь дансны хуулга, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог гэв.

            2.Нэхэмжлэгч нь итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зарлагын мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, *******2 оны 02 сарын 0-ний өдрийн мэдэгдэл, зээл төлөлтийн дансны хуулга /хэргийн 3-2*******, 93 тал/,  

            3.Хариуцагч нь итгэмжлэл /хэргийн 30 тал/,

            *******.Шүүхээс “ ” -ийн *******23 оны 09 сарын 30-ны өдрийн 23/60 дугаар албан бичиг, Авто тээврийн үндэсний төвийн *******23 оны 09 сарын 8-ны өдрийн 53 дугаар лавлагаа, *******22 оны 09 сарын 26-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бүртгэлийн маягт, *******8 оны 2 сарын *******-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ, М. гэрчээр асуусан тэмдэглэл, Хан-Уул дүүргийн ******* дүгээр *******ны Засаг даргын тодорхойлолт  /хэргийн *******9-7*******, -78, 82/ тус тус бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

            .“ ” -ийн нэхэмжлэлтэй, О.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2 6******* 7*******0 төгрөг, хүү 8*******2 25. төгрөг, нэмэгдүүлсэн хүү 368 *******25.02 төгрөг нийт ******* 852 290.3 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг хангах үндэстэй.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: зээлдэгч О. зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул түүнээс үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж тайлбарлажээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            2.Зээлдүүлэгч “ ” , зээлдэгч О. нар *******9 оны 05 сарын 22-ны өдөр 7 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 2******* сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан. /хэргийн 6 тал/

            “ ” , О. нар *******9 оны 05 сарын 22-ны өдөр эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, улсын дугаартай “Toyota Kluger” маркийн тээврийн хэрэгслийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлжээ. /хэргийн 8-9 тал/

“ ” -ийн *******9 оны 05 сарын 22-ны өдрийн зарлагын мэдүүлгээр 7 000 000 төгрөгийг зээлдэгч О.д шилжүүлсэн. /хэргийн 0 тал/

            Иргэний хуулийн *******5 дүгээр зүйлийн *******5.-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.

            Зээлийн гэрээний 2.-д зээлийн хүү сарын 3 хувь гэж, 2.2-д үндсэн зээл, түүний хүүг хугацаанд төлөөгүй бол үндсэн хүүгийн ******* хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тохиролцсон.

            Зээлдэгч нь О. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаа хэтрүүлж, дутуу төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хаан банкны депозит дансны хуулга, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах мэдэгдэл, зээл төлөлтийн дансны хуулгаар тус тус тогтоогдсон бөгөөд хариуцагч О. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан эсэх тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

            3.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.-д үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заасан.

            Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3..6-д барьцаалагч нь ... фидуцийн зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, худалдан борлуулах эрхтэй. Ийнхүү худалдсанаас олсон орлогыг зээлийн төлбөрт суутгах бөгөөд энэ нь зээл, хүү, бусад өр төлбөрийг төлж хүрэлцэхгүй бол үлдэгдэл төлбөрийг шаардах эрх нь барьцаалагчид хэвээр хадгалагдана гэжээ.

            Өөрөөр хэлбэл хариуцагч О. нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа *******2 оны 05 сарын 22-ны өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч “ ” нь барьцааны зүйл болох улсын дугаартай “Toyota Kluger” маркийн автомашиныг *******2 оны 08 сарын 3-ны өдөр иргэн Д. худалдаж, зээлд суутгасан нь Иргэний хуулийн *******53 дугаар зүйлийн *******53.2-д заасныг зөрчөөгүй. Дээрх үйл баримт нь хэргийн 5 дүгээр тал дахь тээврийн хэрэгслийн лавлагаа, хэргийн -78 дугаар тал дахь Д. гэрчээр асуусан тэмдэглэл, гэрч Д. нарын мэдүүлгээр  тогтоогдлоо. 

            *******.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь улсын дугаартай “Toyota Kluger” маркийн автомашиныг зах зээлийн үнээс хямд худалдсан үндэслэлээр гэрч асуулгах, нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Хэргийн -78 дугаар тал дахь гэрч М. мэдүүлэг, гэрч Д.гийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр автомашин нь эвдрэл, гэмтэлтэй байсан, тухайн гэмтлийг засварлаж худалдсан болох нь нотлогдож байна.

            5.Иймд Иргэний хуулийн *******5 дүгээр зүйлийн *******5., *******52 дугаар зүйлийн *******52.2, *******53 дугаар зүйлийн *******53.-д зааснаар хариуцагч О.гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2 6******* 7*******0 төгрөг, хүү 8*******2 25. төгрөг, нэмэгдүүлсэн хүү 368 *******25.02 төгрөг нийт ******* 852 290.3 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  “ ” -д  олгож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 587 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 92 587 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5., 5.2., 6, 8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

.Иргэний хуулийн *******5 дүгээр зүйлийн *******5., *******52 дугаар зүйлийн *******52.2, *******53 дугаар зүйлийн *******53.-д зааснаар хариуцагч О.гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2 6******* 7*******0 төгрөг, хүү 8*******2 25. төгрөг, нэмэгдүүлсэн хүү 368 *******25.02 төгрөг нийт ******* 852 290.3 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ ” -д  олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 60 дугаар зүйлийн 60., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 587 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч О.гаас 92 587 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ ” -д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХТӨР