Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 213

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтлөн,

улсын яллагч Ж.Батхуяг,

шүүгдэгч Х.Жаргалмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гомбууд овогт Хүүхэнхүүгийн Жаргалмаад холбогдох эрүүгийн 1702000100006 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн. 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 55А байрны 1-5 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Гомбууд овогт Хүүхэнхүүгийн Жаргалмаа /ЗЮ83053162/,

 

           Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Х.Жаргалмаа нь өөрийн төрсөн эгч Хүүхэнхүүгийн Мөнхжаргалын үндэсний гадаад паспортыг өөрийн зурагтай гаргуулан авч 2009 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр улсын хилээр гарч 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сөүл Улаанбаатарын чиглэлийн ОМ302 дугаарын аялалын онгоцоор зорчин орж ирсэн буюу Монгол улсын хилээр хуурамч баримт бичгээр нэвтэрсэн,

Хүүхэнхүүгийн Мөнхжаргалын Е0729288 дугаартай гадаад паспортыг хуурамч гэдгийг мэдсээр байж улсын хилээр нэвтрэхдээ ашигласан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг:

Шүүгдэгч Х.Жаргалмаагаас: “...Би 2009 оны 11 дүгээр сарын Солонгос Улс руу яваад 2017 оны 7 дугаар сард Монгол Улсад ирсэн. Тухайн үед манай нөхөр Солонгос улсад ажиллаж байсан. Би хоёр ихэр хүүхэдтэй жирэмсэн тул  эмчилгээний журмаар виз гаргуулаад Солонгос Улс руу явсан. Гэтэл манай нөхөр  осолд орж нас барсан. Би ийм үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна...” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Гэрч Ц.Гэрэлтцолмонгийн: “...Хүүхэнхүүгийн Жаргалмаа нь штамп даруулж шалгуулахаар шалгагчийн кабинд ирсэн. Тэр үед сэжигтэй санагдсан тул гүнзгийрүүлэн шалгалтанд оруулсан. Нэр, нас, регистрын дугаар, сэжигтэй санагдахаас гадна гадаад паспортыг нь паспорт уншигчид уншуулахад гадаад паспортын мэдээлэл, иргэний бүртгэлийн мэдээллийн зураг хоёр зэрэг гарч ирдэг. Тухайн зурагнууд нь хоорондоо ялгаатай байсан. Солонгосын талдаа зөрчилтэй тохиолдолд паспортонд нь хар тамга дараад гаргадаг. Энэ төрлийн зөрчлийг манай шалгагч нар илрүүлдэг. Харин паспортгүй явж байгаад баригдаж ирсэн хүмүүс БНСУ-ын харьяатын албаны бичигтэй ирдэг бөгөөд зөрчилтэй хүмүүсийн бичиг баримтыг нисэх багийн бүрэлдэхүүнд өгөөд явуулдаг. Х.Жаргалмаагийн хувьд тийм асуудал байгаагүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дугаар хуудас/,

            Гэрч Х.Мөнхжаргалын: “...Манай дүү Солонгос явлаа л гэж байсныг нь би мэдэж байсан. Миний бичиг баримтаар паспорт гаргуулаад явсан гэдгээ надад сүүлд бага хүүхдээ төрсний дараа надтай яриад би таны нэр дээр бичиг баримт гаргуулаад явсан юм. Ахад битгий хэлээрэй, би удахгүй энэ асуудлаа цэгцэлнэ гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №3920 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-47 дугаар хуудас/,

2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, /хх-ийн 53 дугаар хуудас/,

2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Хил хамгаалах ерөнхий газрын улсын хил нэвтэрсэн талаар лавлагаа /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Хилийн зөрчлийн материалын хавсралт /хх-ийн 9-17 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Х.Жаргалмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2008 оны 07 дугаар сард анх Солонгос улсад амьдарч байгаад хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр хар даруулж ирсэн. 2009 оны 7 дугаар сард жирэмсэн болоод эмчийн хяналтанд байх үед биеийн байдал муудаж эмнэлгийн шугамаар Солонгос улсын виз мэдүүлэхээр хувийн компанид хандахад урд хар тамга даруулж буцаж ирсэн хүнд виз гаргах боломжгүй гэсэн. Тийм учраас өөрийн төрсөн эгч Х.Мөнхжаргалын нэрээр өөрийн зургийн хамт УБЕГ-ын гадаад паспортын хэлтэст материал бүрдүүлж өгч паспорт гаргуулан 2019 оны 11 дүгээр сарын 21-нд Солонгос улсад гарсан. Солонгос улсад 3 хүүхдээ төрүүлсэн. 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр миний нөхөр гэнэтийн ослоор нас барсан. Улмаар би 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Монгол улсад 3 хүүхдээ дагуулж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-60 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар хуудас/,

-Боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 79-80 дугаар хуудас/

 

            Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Х.Жаргалмаа нь өөрийн төрсөн эгч Хүүхэнхүүгийн Мөнхжаргалын үндэсний гадаад паспортыг өөрийн зурагтай гаргуулан авч 2009 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр улсын хилээр гарч 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сөүл Улаанбаатарын чиглэлийн ОМ302 дугаарын аялалын онгоцоор зорчин орж ирсэн буюу Монгол улсын хилээр хуурамч баримт бичгээр нэвтэрсэн,

Хүүхэнхүүгийн Мөнхжаргалын Е0729288 дугаартай гадаад паспортыг хуурамч гэдгийг мэдсээр байж улсын хилээр нэвтрэхдээ ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Ц.Гэрэлтцолмонгийн мэдүүлэг /хх-ийн 23-24 дугаар хуудас/, гэрч Х.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №3920 дугаартай дүгнэлт

  1. Шинжилгээнд ирүүлсэн Хүүхэнхүүгийн Мөнхжаргал гэх нэртэй Е0729288 дугаарын Монгол улсын үндэсний энгийн гадаад паспорт дээрх дүр зураг нь хавсралт-1 дээрх Хүүхэнхүүгийн Жаргаламаагийн /РД:ЗЮ83053162/ дүр зурагтай тохирч байна. Харин шинжилж буй Хүүхэнхүүгийн Мөнхжаргал гэх нэртэй Е0729288 дугаарын Монгол улсын үндэсний энгийн гадаад паспорт дээрх дүр зураг нь Хавсралт-2 дээрх Хүүхэнхүүгийн Мөнхжаргалын /РД:ЗЮ77031568/ дүр зурагтай тохирохгүй байна. гэсэн дүгнэлт /хх-ийн 39-47 дугаар хуудас/,

2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, /хх-ийн 53 дугаар хуудас/,

2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Хил хамгаалах ерөнхий газрын улсын хил нэвтэрсэн талаар лавлагаа /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Хилийн зөрчлийн материалын хавсралт /хх-ийн 9-17 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

    Прокуророос шүүгдэгч Х.Жаргалмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэнийг хянавал шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан нөхөн төлөх төлбөргүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан  байна.

 

Иймд шүүгдэгч Х.Жаргалмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гадаад паспортыг хуурамч болохыг мэдсээр байж улсын хилээр нэвтрэхдээ ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Е-0729288 дугаартай гадаад паспортыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Иргэний бүртгэлийн газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Х.Жаргалмаа нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.