Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
Хэргийн индекс | 146/2023/00001/И |
Дугаар | 146/ШШ2023/00240 |
Огноо | 2023-09-26 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 146/ШШ2023/00240
Өвөрхангай аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн иргэний шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ******* сум, ******* багт оршин суух “ ны ” ХХК-ий /УБД:*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, ******* сум, ******* баг, *******гийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай овогт ын т холбогдох хууль бус өмчлөлөөс үл хөдлөх хөрөнгийг гаргуулж, албадан чөлөөлүүлэх, газар эзэмших гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, газар эзэмших эрхийг шилжүүлж, албадан чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгө болон газрыг Хаан банкны барьцаанаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ын 107,727,554 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн /цахим/, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Г.Гандөш, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , /цахим/, шүүх хуралдааны ийн бичгийн дарга А.Баасансүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ны ХХК хариуцагч *******т холбогдуулан хууль бус өмчлөлөөс үл хөдлөх хөрөнгийг гаргуулах, газар эзэмших гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, газар эзэмших эрхийг шилжүүлэх, үл хөдлөх хөрөнгө болон газрыг ХААН банкны барьцаанаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч ******* 107,727,554 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
1.Нэхэмжлэгч ны ХХК-ийн захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С , бид 2-ын хооронд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 0414 бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 0413 бүртгэлийн дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Өвөрхангай аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 146/ШШ2021/00 дугаартай шийдвэр, Өвөрхангай аймгийн давж заалдах шатны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 204/МА2022/ дугаартай магадлал , Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт гишүүдийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/00 дугаартай тогтоолоор *******тай байгуулсан эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож миний эзэмшилд хэвээр үлдээсэн Мөн Өвөрхангай аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 146/11132022/00509 дугаартай шүүгчийн захирамж, 146/ГХ 2022/00066 дугаарт гүйцэтгэх хуудасны шийдвэрүүдийг үл тоомсорлож биелүүлэхгүй байна.
Иймд миний эзэмшлийн Өвөрхангай аймгийн ******* сумын багийн *******гийн 78-1 тоотод байрлалтай 0 гэрчилгээний дугаартай 192 м2 талбайтай байшинг, гэрчилгээний дугаартай 500м2 талбайтай эзэмшлийн газрыг ******* нь өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж сайн дураараа чөлөөлж өгөхгүй байгаа тул албадан чөлөөлж өгнө үү. Мөн ******* нь миний эзэмшлийн газар үл хөдлөх хөрөнгө байшинг Хаан банкны зээлийн барьцаанд тавьсан байгаа тул банкны барьцаанаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч ны ХХК-ийн захирал ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ....******* бид хоёрын хоорондын энэхүү маргаан нь 2020 оны 08 дугаар сараас эхэлсэн. Дээд шүүхийн шийдвэр гарсан байхад хэрэгжихгүй л явж байна. Дээд шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байна гэдэг хууль үйлчлэхгүй байна гэж л харж байна. Дээд шүүхийн ерөнхий шүүгчид би хүсэлт гаргасан. Тэгтэл миний хүсэлтийг аль хэзээний шийдвэрлэгдсэн хэрэг байна гээд хүлээн авахаас татгалзсан. Улаан цайм хүмүүсийн нүдэн дээр луйвар хийгээд байхад шийдээд өгч чадахгүй заяа нь хаясан шүүхтэй юм бэ. Бодит байдал дээрээ шийдэгдсэн байхад хариуцагч тэр газар нь амьдраад, худалдаа наймаагаа хийгээд байдаг. Гэтэл би гудамжид амьдраад байдаг. Бодит байдал дээр дээд шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байна. Намайг болон миний ард түмнийг тайвшруулаад энэ хэргийг түргэн шийдвэрлэж, зөвөөр ойлгуулаад өгөөч.
Иймд хариуцагч *******ын хууль бус өмчлөлөөс үл хөдлөх хөрөнгийг гаргуулах, газар эзэмших гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, газар эзэмших эрхийг шилжүүлж, албадан чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгө болон газрыг Хаан банкны барьцаанаас албадан чөлөөлүүлж өгнө үү...” гэв.
3.Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Би ******* гэдэг хүний саналыг хүлээн авч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тэрнээс би луйвардаад авсан юм биш. Нэхэмжлэгчийн саналаар худалдах худалдан авах гэрээ байгуулж, эд хөрөнгийг нэр дээрээ шилжүүлж авсан. Үл хөдлөх хөрөнгө миний нэр дээр нэгэнт шилжсэн учир засвар үйлчилгээ хийсэн. Тэгтэл сүүлд нь намайг *******ийг луйвардсан мэтээр яриад яваад байсан. Миний нэр хүндийг унагаж байна. Нэхэмжлэгч бол аман гэрээгээр 60 гаран сая төгрөгөөр зарна гэж байсан боловч татвараас зугтах шалтгаанаар бага дүнгээр үнэлгээ хийлгэн гэрээ байгуулсан. Би энэ эд хөрөнгийг худалдан авснаараа давхар хохирч байна ...” гэв.
4.Хариуцагч ******* шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлээ тайлбарлахдаа: “ ын ” ХХК буюу *******т засвар, тээвэр, дулааны шугамд зарцуулсан 57,550,116 төгрөг, шүүхийн шийдвэрийн өр барагдуулсан 11,043,337 төгрөгийг тухайн үед шүүхийн шийдвэрийн өрийг дарах гэж зээл авч дарсан. Тэр зээлийн хүү 2,692,366 төгрөг, татвар, тог цахилгаан, бэлэн өөрт нь өгсөн мөнгө нийлээд 4,987,575 төгрөг, 2022 оны дээд давхарт засвар хийсэн 8,208,000 төгрөг нийт 84,481,444 төгрөг, үүн дээр агуулахын зардал 23,246,410 төгрөг нийт 107,727,554 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
5.Нэхэмжлэгч ны ХХК-ийн захирал ******* сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулж гаргасан тайлбартай: “...Үл хөдлөх хөрөнгө шинээр барьсан агуулахын тухай яригдаж байна. Миний объектыг өөрчилж, нурааж, гал голомтыг гаргаж хаясан нь шүүхийн үзлэгээр илэрсэн. Шүүхэд анх 2022 оны 08 дугаар сард нэхэмжлэл гаргаад маргаан дундаа засвар хийгээд байсан. Маргаан дундуур ийм юм хийж болдог юм уу. Энэ хэрэг шийдэгдсэн байхад Хаан банканд барьцаанд тавьсан. Төрийн банкнаас бага зээл авч байсан. Энэ бүхэн нь санаатайгаар ийм төлөвлөгөөтэй байсныгаа өөрийгөө бүхэлд нь нотлоод байдаг юм. Би улсдаа татвараа төлөөд явдаг аж ахуй нэгжтэй явлаа. Энэ хүн надаас аж ахуй нэгжтэй нь авна гэсний үндсэн дээр түүнээс хойш манай аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулаагүй. Миний тамга, тэмдэг, гэрчилгээ бүгд энэ хүнд байгаа. Аж ахуй дампуурна гэдэг чинь Монгол улс оршин тогтнохоо больж байгаагийн асуудал. Би татвар төлөх дуртай, баяр хөөртэйгөөр төлдөг. Өнөөдөр би татвар төлөх нь битгий хэл, амьд явах нөхцөлгүй болсон байна. Төрд хувь нэмэр болох боломжгүй болсон. Өөрсдөө 2020 оны 08 дугаар сард маргааныг эхлүүлчхээд маргаан дундуур засвар хийгээд явж байгаа. Одоо хүртэл яагаад дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгааг ойлгохгүй байна. Би агуулахыг булаацалдаагүй. Юу ч нэхээгүй. Явцын дунд энэ эд хөрөнгийг битүүмжилж болох байтал битүүмжлээгүй. Би эцсийн дүгнэлтээ хэлж мэдэхгүй байна. Би энэ хүмүүсээс юу ч нэхээгүй. Манай байшинг чөлөөлөөд өг л гэсэн. Би эрх чөлөөгөө алдаад 3 жил болж байна. Хоног хоногоор миний нас явж, хөдөлмөрлөх чадвар буурч байна. Гэтэл энэ хүмүүс улам баяжаад байна. Би эрх чөлөөгөө үнэлүүлэх юм бол хязгааргүй үнэлгээ гарна гэж бодож байна. Хүний эрх чөлөөг үнэлдэг газраараа үнэлүүлээд ир. Бүх дэлхий дээр амьдарч байгаа хүний эрх чөлөө адилхан нэг л гарна. Хөгшин, хөгжлийн бэрхшээлтэй байсан ч хамаагүй дэлхий дээрх 8 тэрбум бүх хүний эрх чөлөө адилхан гарна. Энэ хэрэг явдлыг дуусгавар болгож өг. Миний материалаар агуулах барьчхаад надаас нэхээд байдаг. Өөрсдөө бага зэрэг материал нэмсэн байх. Би эрх чөлөөгүй болчхоод байна. Би өөрийнхөө амийг хорлох юм уу. Сайн дураараа чөлөөлөх ухамсаргүй хүмүүстэй ингээд сууж байгаадаа айж байна. Өөрсдөө маргааныг эхлүүлчхээд 3 жил гаран болсон байхад маргаан дундуур засвар хийгээд яваад байдаг. 2020 оны 08 сард надад хандаж нэхэмжлэл гаргасан. Санаатайгаар банкны барьцаанд мөнгөн дүнгээ нэмэгдүүлээд 2 дахинаас илүү зээл авсан байсан. Үүнийг би хуйвалдаан гэж бодож байна. Шүүх хуралдааныг ээлжилж хойшлуулаад байгаа нь хуйвалдаан. Энэ хэргийг нэг хоногийн өмнө ч болов шийдээд өг гэж хүсэлт гаргаад байхад миний хүсэлт шийдэгдэхгүй. Хариуцагч талын хүсэлтийг л шийдээд байдаг. Иргэний амь нас, эрх чөлөөнд халдаад байна. Монгол хүн хязгааргүй үнэтэй. Хязгааргүй үнэтэй гэдгээ мэддэггүй. Надаас өөр хүнд ийм зүйл битгий тохиолдоосой. Би өөрийнхөө амьдралаар баримтад кино хийнэ гэж боддог. Монголын ард түмэн ийм л байдалтай байна. Ийм хүмүүс байгаа болохоор төрийн алба нь завгүй байна. Хүн хүндээ хайртай байх хэрэгтэй. Энэ байдлыг битгий удаан үргэлжлээсэй гэж бодож байна гэв.
6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн тайлбартай холбогдуулан тайлбар хэлнэ. Өмгөөлөгч мэдээж үйлчлүүлэгчийнхээ эрх, ашгийг хамгаалах нь зүйн хэрэг. Хуулиараа боломжгүй зүйлийг боломжтой юм шиг ярьж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.
1-рт Яагаад гэвэл хариуцагч *******ыг эхлээд *******ийг залилаад дараа нь Хаан банкийг залилсан гэж байна. Өнөөдрийн байдлаар Хаан банк *******т залилуулсан гэвэл эрүүгийн хэргээр цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргаагүй. Залилах үйлдэл чинь өөрөө гэмт хэрэгт хамаардаг. Нэхэмжлэгчийн зүгээс Хаан банк залилуулсан энэ нь үндэслэлгүй юм. Хаан банкны болон , ******* ын хооронд хийгдсэн зээлийн гэрээ, барьцааны гэрээг өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл энэ талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцсон шүүхийн шийдвэр гараагүй. Ийм шийдвэр гарах тохиолдолд зөвхөн гэрээний оролцогч ын шаардлагаар хэлэлцэгдсэн асуудал.
2-рт Иргэний хуулийн 165 дугаар зүйлд бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ. Өөрөөр хэлбэл 110 сая төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалсан барьцааг хуульд заасны дагуу банкны зүгээс улсын бүртгэлд бүртгүүлж ипотек үүснэ. Ипотек үүснэ гэдэг маань тэргүүн ээлжид тухайн барьцаа эд хөрөнгөөр хангуулах эрх нь банканд үүсэж байгаа юм. Тэрнээс биш ипотект бүртгүүлсэн нь нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн хангах үндэслэл болохгүй. Би тайлбартаа тодорхой хэлсэн. Нэхэмжлэгч ******* уг барьцаа эд хөрөнгийг авъя гэж байгаа бол *******ын зээлийн өрийг төлчхөөд ав гэдэг. Бид Хаан банкнаас зээл аваагүй байж зээл авсан биш төлөхгүй гэдэг биш. Нэгэнт хуулийн хүрээнд бид ярих ёстой. Хуулийн дагуу үйл ажиллагаа явагдах ёстой. Баталгаат ипотект барьцаалагдсан барьцааг хэн нэгэн нэхэмжлээд авч байдаг бол Монгол улсын иргэн бүр улсын бүртгэлд бүртгүүлсэн, захиран зарцуулалтад хязгаарлалт тавьсан тохиолдолд маш замбараагүй зүйл болно. Хуульд энэ зүйлийг хязгаарлаад өгсөн байдаг. Худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусд тооцсон ч барьцааны хөрөнгийг албадан чөлөөлүүлэх эрхтэй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Би тайлбарт тодорхой хэлсэн. Ямар ч тохиолдолд зээлийн гэрээг дагадаг. Эхлээд зээлийн гэрээ хүчингүй болсноор барьцааны гэрээ хүчингүй болно. Зээлийн гэрээ 100 хувь хүчингүй болсон болж барьцааны гэрээ 100 хувь хүчингүй болдог. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд ямар ч тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн бол барьцаа хөрөнгөнөөс албадан чөлөөлөх үндэслэл байхгүй. Өмнөх тайлбараа дэмжиж байна. Хаан банкны барьцаанд байгаа эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх үндэслэлийг харах гэхээр үндэслэл харагддаггүй. Өнөөдрийн албадан чөлөөлөх барьцаан дээр нэмэлт тайлбар гараагүй. Нэмэлт тайлбар гаргахгүй байгаа нь өөрсдийн шаардлага үндэслэлгүй байна гэдгийг батлаад байгаа юм. Үнэхээр үндэслэлтэй шаардлага байх юм бол ямар хуулийн заалтын дагуу, ийм гэрээний дагуу гэдэг ч юм уу үндэслэл бүхий шаардлага гаргах ёстой. Нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлнэ юуг үндэслэсэн бэ гэхээр худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон. Тийм учраас банк барьцаанаас чөлөөлөх ёстой гэж дураараа нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Тэгэхээр энэ бол үндэслэлгүй юм. Би өмнөх тайлбараа дэмжиж байна. Бусад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тухайд Хаан банканд хамааралгүй учраас ярих боломжгүй. Хаан банкны барьцааны зүйлийг албадан чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжиж тайлбараа гаргана. 1-рт Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан хэм хэмжээнд явагдах ёстой. Энэ бүгдээс авч үзвэл нэхэмжлэгч, хариуцагчийн дунд үүссэн эд хөрөнгийн эрх, үүрэгтэй холбоотой маргааныг энэ хурлаар хэлэлцэн шийдвэрлэх асуудал биш байна гэж дүгнэж байна. Яагаад ингэж дүгнэсэн бэ гэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дүгээр хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч ын хооронд гаргасан асуудал болох эд хөрөнгийг шүүхийн хүчин шийдвэрлэгдсэн шийдвэрийг дахин хэлэлцэхгүй гэсэн заалттай байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч ын хооронд үүссэн маргаан 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Өвөрхангай аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн дугаартай шийдвэрээр нэгэнт эцэслэгдсэн шийдвэрлэгдсэн. Өнөөдөр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээг хүчингүйд тооцвол эд хөрөнгийн гэм хор зэрэг асуудлыг өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэхгүй. Хэрэв байсан бол ******* тухайн үед гаргаж байсан нэхэмжлэлдээ өөрт учирсан гэм хорыг нэхэмжлэх, хариуцагч 3 жил хууль бусаар эд хөрөнгө дээр олж байсан бүх ашиг орлогыг нэхэмжилж болох байсан. Хэрэг хянан шийдвэрлэх журамд захирагдан ийм нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр юуг шийдвэрлэх гэж байгаа гэхээр өмчлөлийн асуудал шийдвэрлэгдсэн хөрөнгийг суллаж өгөхгүй байгаа учир үүнийг албадан чөлөөлүүлэх, тэр эд хөрөнгө оршин байгаа газрын гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл байгаа. Тухайн хариуцагч талд маргах зүйл байдаг байх. “ Нарны ” ХХК-тай хамаарахгүй гэдэг зүйл ярьдаг юм билээ. ******* нь тэр компанийн захирал юм. Тийм учраас энэ хэрэгт яригдаж байгаа сөрөг нэхэмжлэл өнөөдрийн шүүх хуралдаанаар яригдахгүй. Худалдах, худалдан авах гэрээ хууран мэхлэх шинжтэй байсан бол, гэм буруугийн хор арилгах үүрэг хүлээхгүй гэж Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.7 дахь хэсэгт заагаад зохицуулсан байсан. Ийм учраас өнөөдрийн эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх шаардлагыг дэмжиж байна. Хариуцагчийн удаа дараа гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийг өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх асуудал биш. 2-рт Сөрөг нэхэмжлэлийн тухайд эхний 84 сая төгрөг бол аль эрт шийдвэрлэгдсэн. 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан 23,246,110 төгрөгийг объект бол *******т өгөөгүй. ******* нэхэмжлээгүй. Огт хамаарахгүй зүйл. Агуулахын тухайд урьд хэлэлцэгдээгүй шинэ зүйл учир өнөөдрийн шүүх хуралдаанаар ярьж болно. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад зөвшөөрөхгүй байна вэ гэхээр тэрнээс хүлээн авсан, надад хүлээлгэж өг гэсэн ямар ч баримт байхгүй. Гэтэл өөрийнхөө халаасанд байгаа утсыг хэн нэгнээс нэхэж байгаа юм шиг нэхэмжлэл гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг эвдэх, энэ хуулиас гадуур ажиллах, хүсэл зоригоо тулгах зэргээр нэхэмжилж байгаа учир сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Яагаад өнөөдөр шүүгчийн асуулт болгонд асуултгүй, шинжлүүлэх нотлох баримт байхгүй гэсэн бэ гэхээр энэ бүх маргааныг энэ шүүхээр авч хэлэлцэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэхгүй байгаа учраас хууль бус зүйлтэй зууралдаж үүнийг ч судлуулна, уншуулна гэх шаардлага байхгүй. Үүнийг хэлэлцэх хууль зүйн үндэслэлтэй байсан бол хариуцагч талын тэр олон нотлох баримт бүрд нь тайлбар хийвэл хуулийн хүчинтэй, хүчингүй олон асуудлууд байж байгаа. Гэхдээ энэ бол хууль бус гэж үзэж байгаа учраас шууд үүнийг орхиод явсан. Эцэст нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт хэлэхэд нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хоорондын дунд үүссэн маргаан бол Өвөрхангай аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн. Үүнийг зохигчдын гомдлоор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2022 онд хянан хэлэлцэж анхан шатны шийдвэрийг бүхэлд нь хэвээр үлдээсэн. Энэ гомдлыг зохигчид эсэргүүцэж Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж Улсын Дээд шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хүлээн авахаас татгалзсан. Бүрэн шийдвэрлэгдсэн хэрэг. Мөн хариуцагч уучлаарай гэхдээ ер нь хүнийг залилаад сурсан мэргэшсэн хүн гэж байсан. Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсан учир Хаан банкийг залилах ажилд шилжиж байгаа юм. Бусдын эзэмшилд шилжсэн хөрөнгийг барьцаалж Хаан банкнаас хууль бусаар зээл авсан. Би банкны ажилтныг *******ын заль, мэхийг мэдсээр байж хуйвалдаад зээл олгосон гэж дүгнэж чадахгүй. Гэхдээ *******ийг залилсан шигээ Хаан банкийг залилсан байгаа юм. Тэгэхээр ******* өөрийнхөө өмчийг Хаан банкнаас нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. *******ын зээлийг ******* төлөөд барьцаанаас эд хөрөнгийг чөлөөлнө гэсэн зүйл байхгүй. ******* Хаан банканд нэг ч төгрөгийн зээлгүй байж *******ын төлөх ёстой зээлийг төлөө гээд сууж байгаа нь хууль нийцэхгүй байгаа учраас няцааж байна. Дүгнэлт болгоод хэлэхэд нэхэмжлэлийн 3 шаардлагыг хангаж өгнө үү. Тэр нь 1-рт албадан чөлөөлөх, 2-рт газар эзэмших эрхийг шилжүүлэх, 3-рт хууль бусаар Хаан банканд барьцаалсан барьцаа хөрөнгийг Хаан банкны барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлээ дэмжиж байна. Энэ шаардлага бол хуулийн дагуу зүйл. Тэрнээс гуравдагч этгээдийг хохируулах, хууль бусаар ашиг орлого олох санаа нэхэмжлэгч *******т байхгүй. Хэрэв Хаан банкнаас энэ хүн 1 төгрөг ч болтугай авсан байсан бол яаж нэхэх вэ дээ гэх бодол байж болно. Гэтэл тийм зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн 3 шаардлагыг дэмжиж байна. Өвөрхангай аймгийн давж заалдах шатны 05 дугаар сарын 12-ны өдрийн магадлалд бол гуравдагч этгээд буюу Хаан банкны төлөөлөгчийн бүрэн эрхийг хангаагүй байна. Тэр эрхийг ханга гэсэн. Өөрөөр хэлбэл зохигчдын хэргийн материалтай танилцах, санал, гомдлоо гаргах эрхийг ханга гэсэн болохоос маргаанд бүхэлд нь нөлөөлөх дүгнэлт өгсөн, шинэ нотлох баримт бүрдүүлэх заалт өгсөн ийм зүйл огт байхгүй. Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахин хэлье Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хэм хэмжээнд заасны дагуу явуулах учраас хариуцагчийн удаа дараагийн сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
8.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэм хэмжээний дагуу явагдах ёстой гэж ярьсантай санал нэг байна. Гэхдээ нэхэмжлэгч талаас тухайн маргаан нь дугаартай шийдвэрээр шийдвэрлэгдсэн гэж яриад байна. Тухайн маргаанд 2 зүйл л байгаа. Нэг нь үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх хэлцэл, газар шилжүүлэх хэлцэл байсан л байсан. Тухайн дугаартай шийдвэр нь зөвхөн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бус тооцсон байдаг. Гэхдээ үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлөөгүй. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар яригдаж байсан асуудал. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлээ гаргахгүй юм уу. Яагаад сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжлээгүй юм бэ гэх тухай шүүх хуралдааны тэмдэглэл дээр байдаг. Энэ утгаараа газрын хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэгч талаас газрыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан учир сөрөг нэхэмжлэл болох 107,727,550 төгрөгийг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсоны дараах үр дагавар зэргийг заасан байдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан байдаг. Мөн иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5 дахь эд хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсоны улмаас түүнтэй холбоотой зардал гаргасан бол зардал, хохирлоо нөхөн төлүүлж уг зүйлийг буцааж өгөх үүрэгтэй. Харин хөрөнгийн шинж байдлаас түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй нь илтэд байвал энэ журам үл хамаарна гээд зохицуулаад өгсөн байдаг. Гэтэл тухайн эд хөрөнгө болон газрыг нэр дээрээ шилжүүлэн авсны дараа нэхэмжлэгч тал амьдрах орчин нөхцөлөө бүрдүүлэх үүднээс дулааны шугам, цэвэр усны шугам татуулсан, байшинд 1, 2 давхарт засвар хийсэн. 2 давхартаа өөрсдөө амьдраад, 1 давхартаа дэлгүүрийнхээ үйл ажиллагааг явуулж байгаа. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг хангаагүй, үндэслэлгүй гэж үзэж байна. 2-рт Банкны барьцаанаас албадан чөлөөлүүлэх шаардлагыг давхар гаргасан байгаа. Энэ бол гуравдагч этгээд манай банк бол шударга барьцаалагч, банкны барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийг ******* гаргах эрхгүй. Уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. ******* сумын Эрдэнэ Зуугийн 1-78 тоот газар нь 5000 метр квадрат газрыг анх ******* авсан. Гэтэл сүүлд яагаад 5128 метр квадрат болсон бэ. Үл хөдлөх эд хөрөнгийн 196 метр квадрат байж байгаад 222 метр квадрат гээд хэмжээнүүд өөрчлөгдөөд байна. ******* нь би өөрөө хашаагаа урд айлын газраас авч барьсан. Цаад хүнтэй нь ярилцсан байгаа. Кадастрын зураг нь маргаантай үүнийг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна. 3-рт Хавтаст хэргийн нотлох баримт шинжлэн судлахад дурдсан хавтаст хэргийн 60-72 дугаар хуудсанд гүйлгээний хуулга байгаа. Уг гүйлгээний хуулга дээр хариуцагч болон ын данснаас гарсан бүх зарлага баримт байгаа, мөн хавтаст хэргийн 175-198, 139-243 дугаар хуудсанд гийн данснаас гарсан бүх зарлагыг харж болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлүүлсэн өр, зарим нэг гүйлгээ тодорхой байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо. Ийм учраас хариуцагч *******т холбогдох хэргийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн 107,727,550 төгрөг гаргуулах тухай дэмжиж тайлбар гаргаж байна” гэв.
Нэхэмжлэгчээс шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгөв. Үүнд: 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, харилцах банкны бүртгэлийн хуулбар, ны хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн хуулбар, 0412 дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар, Улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээний хуулбар, 0414 дугаартай худалдах худалдан авах гэрээны хуулбар, 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0413 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, Өвөрхангай аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 146/ШШ2021/00 дугаартай шийдвэрийн архивын хуулбар, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 204/МА2022/ дугаартай магадлалын хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ШХТ2022/00 дугаартай тогтоолын архивын хуулбар, Өвөрхангай аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 146/ШЗ2022/00509 дугаартай шүүгчийн захирамжийн архивын хуулбар, 146/ГХ2022/00066 дугаартай гүйцэтгэх хуудсын хуулбар, ны ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай албан бичиг, Өвөрхангай аймгийн ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 04/731 дугаартай албан бичиг, Өвөрхангай аймгийн ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс -423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01/641 дугаартай албан бичгийн хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 22330094/02 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 204/МА2022/ дугаартай магадлалын архивын хуулбар /2-р хх-ийн 61-66 дугаар хуудас/
Хариуцагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгөв. Үүнд: *******, ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 61-76, 143-155 дугаар хуудас/, гэрэл зураг /1-р хх-ийн 78-88 дугаар хуудас/, Хас банкны зээлийн гэрээ /1-р хх-ийн 103-108 дугаар хуудас/, татвар, цахилгаан төлбөр, зарлагын баримтууд /1-р хх-ийн 109-142 дугаар хуудас/, дэлгүүрийн засвар, зарлага, дансны хуулга баримтууд /1-р хх-ийн 155-199 дүгээр хуудас/, 2 давхар засвар бохир, цэвэр, дулаан татсан баримт, зарлагын баримт, дансны хуулга /1-р хх-ийн 200-243 дугаар хуудас/, гэрэл зураг /1-р хх-ийн 244-250, 2-р хх-ийн 1-27 дугаар хуудас/, нотариатын баримт, архивын лавлагааны үнэ /2-р хх-ийн 28 дугаар хуудас/,
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
1.Нэхэмжлэгч ны ХХК нь хариуцагч *******ын хууль бус өмчлөлөөс үл хөдлөх хөрөнгийг гаргуулах, газар эзэмших гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, газар эзэмших эрхийг шилжүүлж, албадан чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгө болон газрыг Хаан банкны барьцаанаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж үндэслэлээ 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 146/ШШ2021/00 дугаартай шүүхийн шийдвэрээр 2020 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн 0414 дугаартай ны ХХК, ******* ын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон. Тиймээс түүний хууль бус эзэмшлээс Өвөрхангай аймгийн ******* сумын баг, ******* 1 гудамж 78 тоотод байрлах 192 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг гаргуулах, мөн энэ үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн тул 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0413 дугаартай Өвөрхангай аймаг ******* сум 2 дугаар баг *******гийн гудамж 1-78 тоотод байрлах 5000 мкв газрын эрхийг Д.т шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож газрыг албадан чөлөөлүүлнэ гэж тайлбарлаж байна . Мөн шүүхээр 3 жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгө, газрын талаар маргаж байгаа бөгөөд энэ хугацаанд үл хөдлөх хөрөнгө, газрыг Хаан банкны барьцаанд тавьсан байх тул банкны барьцаанаас чөлөөлүүлж өгнө үү...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
2.Хариуцагч Д. ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би ******* гэдэг хүний саналыг хүлээн авч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тэрнээс би луйвардаад авсан юм биш. Нэхэмжлэгчийн саналаар худалдах худалдан авах гэрээ байгуулж, эд хөрөнгийг нэр дээрээ шилжүүлж авсан. Үл хөдлөх хөрөнгө миний нэр дээр нэгэнт шилжсэн учир засвар үйлчилгээ хийсэн. Тэгтэл сүүлд нь намайг *******ийг луйвардсан мэтээр яриад яваад байсан. Миний нэр хүндийг унагаж байна. Нэхэмжлэгч бол аман гэрээгээр 60 гаран сая төгрөгөөр зарна гэж байсан боловч татвараас зугтах шалтгаанаар бага дүнгээр үнэлгээ хийлгэн гэрээ байгуулсан. Би энэ эд хөрөнгийг худалдан авснаараа давхар хохирч байна... гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос гаргасан хүсэлтийн дагуу Хаан банк ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан.
4.Нэхэмжлэгч ын ХХК захирал *******ийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0414 дугаартай ны ХХК, ******* ын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон. Тиймээс түүний хууль бус эзэмшлээс Өвөрхангай аймгийн ******* сумын баг, ******* 1 гудамж 78 тоотод байрлах 192 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг гаргуулах шаардлага гаргасан.
Өвөрхангай аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 146/ШШ2021/00 дугаартай шүүхийн шийдвэрээр ны ХХК хариуцагч ******* ын хооронд байгуулагдсан Өвөрхангай аймгийн ******* сумын баг, *******гийн гудамж 1, 78 тоотод байрлах 192 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0414 дугаартай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан байна.
Нэхэмжлэгч ны ХХК захирал ******* Өвөрхангай аймгийн ******* сумын баг *******гийн 1 гудамж 78 тоот хаягт байрлах 192мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзнэ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
Хариуцагч *******ын эзэмшилд байхдаа уг үл хөдлөх хөрөнгийн хэмжээг өөрчилж 222 мкв болсон байгаа боловч анх хэлцэл хийх үеийн хэмжээгээр нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгч ны ХХК-ийн нэхэмжилсэн Өвөрхангай аймгийн ******* сумын баг *******гийн гудамж 1, 78 тоот хаягт байрлах 192мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг *******ын хууль бус эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгч ны ХХК захирал *******т буцаан олгож, хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
4а.Нэхэмжлэгч ны ХХК захирал ******* нь хариуцагч *******тай байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0413 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хууль бус эзэмшлээс ******* сумын баг *******гийн гудамж 1, 78 тоот хаягт байрлах 5000 мкв газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт нэгж талбарын дугаар бүхий 5000 мкв газрыг 60 жилийн хугацаатай үйлчилгээ, түлшний зах зориулалтаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.
ны ХХК нь нэг гишүүнтэй, захирал ******* байна.
2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч ны ХХК захирал ******* нь *******т үйлчилгээ, түлшний захын зориулалттай 5000 мкв газрыг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж шилжүүлж, Өвөрхангай аймгийн ******* сум 2 баг *******гийн гудамж 1, 78 тоот хаягт байрлах 5128 мкв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар зориулалтаар 42 жилийн хугацаатай *******т эзэмшүүлсэн дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байна.
Нэхэмжлэгч ны ХХК захирал ******* нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сум 2 баг *******гийн гудамж 1, 78 тоот хаягт байрлах 5000 мкв газрыг шилжүүлсэн зорилго нь уг газарт байрлах үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхийн тулд газрыг шилжүүлсэн байна.
Түүнчлэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Өвөрхангай аймгийн ******* сумын баг *******гийн 1 гудамж 78 тоот хаягт байрлах 192 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон байх тул уг газрыг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд газар эзэмших эрхийг шилжүүлсэн хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзнэ.
Хариуцагчаас уг газрыг хэмжээг өөрчилсөн гэж байгаа боловч анх хэлцэл хийх үеийн хэмжээгээр нэхэмжлэгчид буцаан олгох нь хуульд нийцнэ.
Иймд ны ХХК захирал ******* нь хариуцагч *******тай байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0413 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, *******ын хууль бус эзэмшлээс ******* сумын баг *******гийн 1 гудамж 78 тоот хаягт байрлах 5000 мкв газрыг нэхэмжлэгчид буцаан олгож, уг газрыг албадан чөлөөлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэгч ны ХХК нь Өвөрхангай аймгийн ******* сумын 2 баг ******* гудамж 1, 78 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газрыг Хаан банкны барьцаанд тавьсан байх тул банкны барьцаанаас албадан чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хариуцагч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Хаан банктай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан байна.
Барьцааны гэрээний дагуу *******ын өмчлөл, эзэмшлийн Өвөрхангай аймгийн ******* сумын 2 баг ******* гудамж-1, 78 тоотод байрших 222 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 5128 мкв талбайтай худалдаа, үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан байна.
Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан баримтаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд Хаан банк ХХК-ийн ипотек үүссэн нь нотлогдож байна.
Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт заасны дагуу ипотекийн зүйлийн өмчлөгч өөрчлөгдөх нь ипотекийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд ипотек хүчин төгөлдөр байх хугацаанд өмчлөх эрхийг шилжүүлэхийг хязгаарлах нь хуулиар хориглосон.
Хаан банк ХХК ипотекийн эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлтэй тул өмчлөгч өөрчлөгдсөн нь банкны ипотекийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тус банкны ипотек хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.6-д зааснаар ипотекийн үр дүнд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирсон бол тухайн этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангаж, ипотекийг өөртөө шилжүүлэн авах эрхтэй.
Нэхэмжлэгч ны ХХК нь барьцаа хөрөнгийг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан нь үндэслэлгүй юм.
Иймд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
6.Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Маргаж буй үл хөдлөх хөрөнгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон. Уг үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байгаа тул зардлаа ны ХХК, *******оос нэхэмжилж байна. ын ” ХХК буюу *******т засвар, тээвэр, дулааны шугамд зарцуулсан 57,550,116 төгрөг, шүүхийн шийдвэрийн өр барагдуулсан 11,043,337 төгрөгийг тухайн үед шүүхийн шийдвэрийн өрийг дарах гэж зээл авч дарсан. Тэр зээлийн хүү 2,692,366 төгрөг, татвар, тог цахилгаан, бэлэн өөрт нь өгсөн мөнгө нийлээд 4,987,575 төгрөг, 2022 оны дээд давхарт засвар хийсэн 8,208,000 төгрөг нийт 84,481,444 төгрөг, үүн дээр агуулахын зардал 23,246,410 төгрөг нийт 107,727,554 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч ны ХХК, ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх дээр маргаантай явахад хийсэн зардлууд би хариуцахгүй. Харин шүүхийн шийдвэрийн өр 11,043,337 төгрөгийг ******* төлж барагдуулсан нь үнэн, энэ төлбөрийг би төлөхийг зөвшөөрч байна. Хүнд өгөх юм аа өгөөд, авах ёстой юм авах л ёстой гэж би боддог. Харин бусад засвар үйлчилгээ хийсэн гэж нэхэмжилж байгаа зардлууд нь үндэслэлгүй, зөвшөөрөхгүй байна гэв.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө.” гэж заажээ.
Хариуцагч ******* нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөд цэвэр, бохир, дулааны шугам, төвийн халаалт тавиулсан, агуулахын барилга барьсан, засвар үйлчилгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан тухайн үл хөдлөх хөрөнгөд засвар үйлчилгээ хийсэн зарлагын баримтууд /1 дүгээр хх 156, 157, 158, 159, 160, 161, 162, 163, 164, 165, 167, 168, 169, 170, 171, 172, 173, 174, 200, 202, 203, 204, 205, 206, 207, 208, 209, 210, 211, 212, 213, 214, 215, 3 дугаар хх 128, 129, 132, 133/, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр маргаан бүхий объектод үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3 дугаар хх 67-68/, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ны ХХК-ийн захирал ******* нь шүүхийн шийдвэрийн өр 11,043,337 төгрөгийг ******* төлж барагдуулсан нь үнэн, энэ төлбөрийг би төлөхийг зөвшөөрч байна гэж шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд хариуцагч ******* нь 2020 онд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөд цэвэр, бохир, дулааны шугам, төвийн халаалт тавиулсан, агуулахын барилга барьсан, засвар үйлчилгээ хийсэн нь дээр дурдсан зарлагын баримтуудаар тогтоогдсон.
Харин хэрэгт авагдсан зарим дансны хуулга, зарлагын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй тамга, тэмдэггүй, хэрэгт хамааралгүй, хэзээ хаана ямар үл хөдлөх хөрөнгөд ямар ажил, ямар засварыг хийхэд ямар материал, ямар зардал гарсан нь тодорхойгүй байна.
ны ХХК-ийн татварын тооцоо, тог цахилгааны төлбөрийг ямар үндэслэлээр шаардаж байгаа үндэслэлээ хариуцагч нотлоогүй, хариуцагч хуульд зааснаар нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өөрөө нотлох үүрэгтэй.
Иймд ны ХХК-аас цэвэр, бохир, дулааны шугам, төвийн халаалт тавиулсан, агуулахын барилга барьсан, засвар үйлчилгээ хийсэн зардал 24,723,976 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны өр 11,043,337 төгрөг, нийт 35,767,313 гаргуулан хариуцагч *******т олгож, үлдэх хэсэг 71,960,241 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлд хариуцагчаас төлсөн 854,539 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ны ХХК-аас 336,787 төгрөгийг гаргуулан хариуцагч *******т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.1.10, 171 дүгээр зүйлийн 171.1, 172 дугаар зүйлийн 172.6-т зааснаар хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс Өвөрхангай аймгийн ******* сумын баг, *******гийн гудамж-1, 78 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-1017000007 дугаар бүхий 192 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ны ХХК-д олгож, албадан чөлөөлж, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0413 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* гудамж-1, 78 тоотод байрлах газрын эзэмших эрхийн нэгж талбарын дугаартай 5000м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч ны ХХК-д шилжүүлж, хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлж, нэхэмжлэгч ны ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг Хаан банкны зээлийн гэрээнд барьцаалсан барьцааны гэрээг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар нэхэмжлэгч ны ХХК-аас 35,767,313 төгрөгийг гаргуулж хариуцагч *******т олгож, үлдэх хэсэг 71,960,241 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ны ХХК-д олгож, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 854,539 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ны ХХК-аас 336,787 төгрөгийг гаргуулан хариуцагч *******т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН