| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2023/01346/И |
| Дугаар | 101/ШШ2023/04420 |
| Огноо | 2023-10-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2023/04420
| 2023 10 12 | 101/ШШ2023/04420
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт байрлах Э ХХК-нд холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 83,339,275 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхжин, Т.Сумъяабазар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Ч.Д нь барилгын ажлын багуудаа ахлан ХУД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "М" Үйлчилгээтэй оффисын барилгад ерөнхий гүйцэтгэгч Э" ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр М3 блокийн 2022 сарын 4 сарын 14 өдрийн 22/022 тоот, М1 блокийн 2022 оны 06 сарын 10 өдрийн 22/22 тоот, М2 блокийн 2022 оны 08 сарын 15-ны өдрийн 22/27 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг тус тус байгуулан арматур, мужааны ажил хийсэн. Гэвч гэрээний дагуу барьцаа суутгалыг буцаан өгөх байсан ч өгөөгүй, зарим давхрын акт дээрх суутгал үндэслэлгүй, алдаатай, гүйцэтгэлийн хөлсийг шаардахад бидэнд олгохгүй байсан тул доорх тооцооллыг гарган шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
М3-р блокийн 2022 оны 04 сарын 14 өдрийн 22/022 тоот гэрээний дагуу барилга угсралтын ажлын хөлс 7-р давхрыг 1м2=80'000 төгрөгөөр, 8-р давхрыг 1м2=85'000 төгрөгөөр тооцсон ба 7, 8-р давхар тус бүрийн 1020м2 нийт 2040м2 талбайн мужааны ажлыг хийж гүйцэтгэн актаар хүлээлгэн өгсөн. Давхар бүрээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.4 "Бетон цутгалт хийснээс хойш хэв хашмал хуулж талбайн цэвэрлэгээ хийгдэж хүлээлгэн өгөх хугацааны барьцаа төлбөрт гүйцэтгэлийн үнийн дүнгийн 5%-ийг авч үлдэнэ гэж заасны дагуу барьцааг гүйцэтгэлийн хөлснөөс суутгаж байсан. Дээрх заалтын дагуу ажлыг хүлээлгэн өгсөн тул барьцааны 5%-ийг буцаан авах үндэслэл үүссэн мөн 2022 оны 05 сарын 01-29 ний өдөр хүртэл тооцоо нийлсэн актад бодит байдал дээр олгоогүй урьдчилгаа мөнгийг авсан мэтээр актыг буруу бичиж суутгасан тул дараах тооцоог гаргаж байна. Үүнд: 1.7 дугаар давхрын хувьд 81'600'000 төгрөгийн гүйцэтгэлтэй ажил хийн 65'391'000 төгрөгийн ажлын хөлс авсан. Гэрээний 5.4-р заалтын дагуу 7-р давхрын барьцаа суутгал 5% буюу 4'080'000 төгрөг. Тус гэрээний 8.2-т заасны дагуу сүүлийн ажлын хөлс олгосноос хойш 2022 оны 05 сарын 06 өдрөөс эхлэн 2023 оны 02 сарын 07 хүртэл 276 хоногийн алданги 5'630400 төгрөг болж Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-т тус тус заасны дагуу алданги 23040'000 төгрөгөөр тооцож барьцаа 4'080'000 төгрөг нийт 6,120,000 төгрөг.
М3 блокын 8 дугаар давхрын хувьд 86,700,000 төгрөгийн гүйцэтгэлтэй ажил хийн 74'805'000 төгрөгийн ажлын хөлс авсан. 8-р давхрын барьцаа суутгал 5% буюу 4'080'000 төгрөгийг суутган авсан. Мөн тооцоо нийлсэн акт дээрх Урьдчилгаа 2022.05 гэх 5'000'000 төгрөг, Урьдчилгаа 2022.05.29 гэх 300'000 төгрөг, Урьдчилгаа 2022.05.22 гэх 200'000 төгрөг нийт 5'500'000 төгрөгийг 5016337930 дансаар болон бэлнээр аваагүй байхад ажлын хөлснөөс суутган авсан. Иймд барьцаа 4'080'000 төгрөг, урьдчилгаа гэж суутгасан 5'500'000 төгрөг нийлээд 9,580,000 төгрөг, түүнээс 252 хоногийн алданги 4'790'000 төгрөг, нийт 14'370'000 төрөг. Тус М3 блокийн 7, 8 дугаар давхарын ажлын гүйцэтгэлийн барьцаа, урьдчилгаа тэдгээрийн алданги нийт 20,490,000 төгрөг байна.
М1 дүгээр блокийн 2022 оны 06 сарын 10 өдрийн 22/22 тоот гэрээнд заасны дагуу ажлын хөлсийг 1м2=45'000 төгрөгөөр тооцсон ба 9, 10, 11, 12, 13, 14-р давхруудын тус бүр 510м2 нийт 2250м2 талбайн мужааны ажлыг хийж гүйцэтгэж ажлын актаар хүлээлгэн өгсөн. Гэтэл М1 блокийн 2022 оны 06 сарын 10 өдрийн 22/22 тоот гэрээнд ямар нэгэн барьцаа суутгал дурдагдаагүй байхад давхар бүрийн гүйцэтгэлийн хөлснөөс Э" тооцоо гаргаж байна. Үүнд: ХХК нь 10%-ийг суутган авч үлдсэн нь үндэслэлгүй тул М1 блокийн давхар тус бүрд дараах тооцоо гаргаж байна. Үүнд: 9-р давхарт тооцоо дууссан. 10-р давхарт барьцаа суутгал авсан ч дараа нь өгсөн тул тооцоо дууссан. 11-р давхарт барьцаа суутгал авсан ч дараа нь өгсөн тул тооцоо дууссан. 12-р давхрын хувьд 22'950'000 төгрөгийн гүйцэтгэлтэй ажил хийснээс 15'500'000 төгрөгийн ажлын хөлс олгосон. Барилга угсралтын ажил гүйцэтгэсэн акт дээр 11-р давхрын суутгал гэж давхардуулан дахин 2'295'000 төгрөг, сика, талбайн эмхэлгээ цэгцэлгээ гэх 2,295,000 төгрөг нийт 4'590'000 төгрөгийг үндэслэлгүйгээр суутган авсан. Мөн акт дээрх дүн бодитоор олгосон дүнгийн зөрүү 2'625'000 төгрөг нийт 7'215'500 төгрөгөөс гэрээний 6.2, Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-т тус тус зааснаар 201 хоногийн алданги 3'607'750 төгрөг болсон. Иймд суутгасан 4'590'000 төгрөг, зөрүү 2'625'000 төгрөг, алданги 3607750 төгрөг нийт 10,822,750 төгрөг. 13-р давхрын хувьд 22,950,000 төгрөгийн гүйцэтгэлтэй ажил хийн 22670'000 төгрөгийн ажлын хөлс авсан. Тус 13-р давхрын барьцаа болгож 2295'000 төгрөг суутган авсан. 186 хоногийн алданги 1'147500 төгрөг болсон. Иймд барьцаа 2'295'000 төгрөг, алданги 1,147,500 төгрөг нийт 3'442'500 төгрөг. 14-р давхрын хувьд 22,950,000 төгрөгийн гүйцэтгэлтэй ажил хийн 20,382,000 төгрөгийн ажлын хөлс авсан. Тус 14-р давхрын барьцаа болгож 2'295'000 төгрөг суутган авсан. 175 хоногийн алданги 1'147'500 төгрөг болсон. Иймд барьцаа 2'295'000 төгрөг, алданги 1147'500 төгрөг нийт 3'442'500 төгрөг. Ингээд тус М1 блокийн 12, 13,14-р давхруудын ажлын гүйцэтгэлийн барьцаа, суутгал, зөрүү, алданги нийт 17707750 төгрөг болсон.
М2-р блокийн гэрээгээр ажлын хөлсийг 1м2=45'000 төгрөгөөр тооцсон ба миний бие 14, 15-р давхар тус бүрийн 1020м2 нийт 2040м2 талбайн мужааны ажлыг хийж гүйцэтгэн актаар хүлээлгэн өгсөн. М2 блокийн 2022 оны 08 сарын 15 өдрийн 22/27 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 "Тухайн давхар бүрийн гүйцэтгэлээс 10% -ийг авч үлдэх ба тухайн давхрын хэв хуулалтыг хийж бүрэн цэвэрлэж хүлээлцсэний дараа 5%-ийг, тухайн барилгыг Улсын комисст хүлээлгэн өгсний дараа үлдэгдэл 5%-ийг тус тус олгоно гэсэн заалтын дагуу актаар хүлээлгэн өгсөн ч бидэнд барьцааны 10% суутгалаас ажил хүлээлцсэний дараах 5% -ийг олгоогүй. Иймд 14, 15-р давхруудын тооцоо дараах байдлаар гаргаж байна. Үүнд:1. 14 дүгээр давхрын хувьд 45'900'000 төгрөгийн гүйцэтгэлтэй ажил хийн 37'810'000 төгрөгийн ажлын хөлс авсан. 14-р давхрын барьцааны 5% буюу 2295'000 төгрөг. Гэрээний 6.2, Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-т тус тус заасны дагуу 152 хоногийн алданги 1,147,500 төгрөг нийт 3,442,500 төгрөг. 15-р давхрын ажлын гүйцэтгэлд 45'900'000 төгрөг авах байсан боловч уг ажлын хөлсийг өгөлгүй өдийг хүрсэн. Бидний зүгээс удаа дараа хариуцсан хүмүүстэй нь холбогдож гүйцэтгэлийн авахаар шаардсан боловч хариуцагч тодорхойгүй байдал үүсгэж байгаагийн улмаас бригадын ажилчид 3 сар гаруй цалин хөлсөө авч чадалгүй удаа дараа гомдол ирүүлж ихээхэн хүнд нөхцөлд ороод байна.
Гүйцэтгэлийн хөлсөө шаардан барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн актыг удаа дараа шаардсаны эцэст 2022 оны 12 сарын 28-ны өдөр 15 дугаар давхрын акт гаргуулан авахад 45,900,000 төгрөгийн гүйцэтгэлээс 19,732,000 төгрөгийг л тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 15 дугаар давхрын гүйцэтгэлийн үлдэгдэл хөлсөнд 34,605,000 төгрөг 41 хоногийн алданги 7,094,025 төгрөг нийт 41,699,025 төгрөг болж байх тул хариуцагчаас нийт гурван блокийн барилгын төлбөрт 83,339,275 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс М3 блокийн 7 давхарын гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, гүйцэтгэлийн хавсралт, 8 дугаар давхрын гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, үнийн задаргаа, 2022 оны 6 сарын 10-ны өдрийн №22/021 дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ, М1 блокын 12 давхрын гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, үнийн задаргаа, гүйцэтгэлийн хавсралтууд, 13 дугаар давхрын гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, үнийн задаргаа, гүйцэтгэлийн хавсралтууд, 2022 оны 8 сарын 15-ны өдрийн 22/027 дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх тухай гэрээ, М2 блокийн 14 давхрын гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, үнийн задаргаа, гүйцэтгэлийн хавсралт, 15 дугаар давхрын гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, үнийн задаргаа, гүйцэтгэлийн хавсралт, Ч.Дийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны хуулга, итгэмжлэл, 2022 оны 12 сарын 13-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай гэх албан бичиг зэрэг баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч Э ХХК-нд холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлс 83,339,275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагад холбогдох тайлбарыг ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй,42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус зохицуулсан.
Хуульд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгч мэтгэлцээгүй нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн №22/022 тоот, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 22/021 тоот, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 22/027 тоот гэрээнүүдийн дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 62,365,000 төгрөг, алданги 20,974,275 төгрөг нийт 83,339,275 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлсон.
Хэрэгт зохигч талуудын хооронд байгуулагдсан гэх 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн №22/022 тоот, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 22/021 тоот, 2022 оны 8 сарын 15-ны өдрийн 22/027 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнүүд авагдсан байна. /хх-ийн 6-9, 15-24, 37-46 дугаар тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний зорилго зэргээс үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч талаас хэргийн 6-9 дүгээр талд авагдсан 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн №22/022 тоот гэрээг хариуцагч талаас нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргуулах болон флаш дискэнд үзлэг хийлгэх хүсэлтүүдээсээ татгалзсан болно.
3.Нэхэмжлэгчийн тайлбараар 2022 оны 4 сарын 14-ний өдрийн №БУАГ 22/022 дугаар гэрээг байгуулагдсан гэх бөгөөд энэ гэрээгээр нэг талаас гэрээнд заасан буюу М3 блокын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, нөгөө талаас хөлс төлөх үүрэг хүлээсэн гэж тайлбарлаж байна. Энэ гэрээг байгуулагдаагүй гэж хариуцагчаас маргаагүй.
Нэхэмжлэгчээс М3 блокын 7 давхрын ажлын хөлсөнд барьцаанд суутгасан 4,080,000 төгрөг, алданги 2,040,000 төгрөг, 8 дугаар давхарт хийсэн ажлын төлөгдөөгүй ажлын хөлс 5,500,000 төгрөг, барьцаанд суутгасан 4,080,000 төгрөг, алданги 4,790,000 төгрөг нийт 20,490,000 төгрөгийг нэхэмжилсэн.
М3 блок дахь ажлын тухайд, талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээ нотлох баримтын шаардлага хангахгүй тул тэдгээрийн хооронд бичгээр гэрээ байгуулагдсан гэж үзэхээргүй байна.
Харин нэхэмжлэгчийн тайлбар, 2022 оны 4 сарын 15-ны өдрөөс 29-ний өдөр, 2022 оны 5 сарын 01-ний өдрөөс 29-ний өдөр хүртэл хугацааны гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээ үнийн задаргаа гэх баримт, гүйцэтгэлийн хавсралтуудаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болон нэхэмжлэгчийн 7, 8 дугаар давхрын ажлын хөлснөөс 5 хувь болох 4,080,000 төгрөгийг тус бүр барьцаанд суутган авч үлдсэн гэж үзэх үйл баримтууд тогтоогдож байна. /хх-ийн 25-33 дугаар тал/
4.Мөн нэхэмжлэгчээс 8 дугаар давхрын ажлын хөлсөнд 86,700,000 төгрөг төлөхөөс 5,500,000 төгрөгийг төлөөгүй гэх үндэслэлээр хариуцагчаас гаргуулах шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулгаар 5,500,000 төгрөг төлөгдсөн үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагчаас дээрх мөнгийг төлсөн эсэх талаар тайлбарыг ирүүлээгүй.
Иймд хариуцагчаас М3 блокын 7, 8 дугаар давхрын барьцаа төлбөрт суутган авч үлдсэн 8,160,000 төгрөг, төлөгдөөгүй ажлын хөлс 5,500,000 төгрөг нийт 13,660,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан.
Хэрэгт М3 блокын хувьд бичгээр гэрээ байгуулагдсан гэж үзэхээргүй байх тул алдангид 6,830,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
3. Талуудын хооронд 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 22/021 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулагдсан байна.
Дээрх гэрээгээр нэг талаас М1 блокын угсралтын ажлыг 1 мкв нь 45,000 төгрөг, нийт 12 давхрын ажил /10-р давхраас техникийн давхар хүртэл/ хийж гүйцэтгэх, нөгөө талаас ажлын хөлс 265,860,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна. /хх-ийн 16-24 дүгээр тал/
Нэхэмжлэгчээс М1 блокийн ажил гүйцэтгэсэн акт дээр 12-р давхрын 22,950,000 төгрөгийн гүйцэтгэлтэй ажлаас 11-р давхрын суутгал гэж давхардуулан үндэслэлгүй суутган авсан 2,295,000 төгрөг, сика, талбайн эмхлэгээ, цэгцэлгээнд үндэслэлгүй суутгасан 2,295,000 төгрөг, олгосон гэх боловч бодитой олгоогүй 2,625,000 төгрөг нийт 7,215,500 төгрөг, алдангид 3,605,750 төгрөг, 13-р давхрын 22,950,000 төгрөгийн гүйцэтгэлтэй ажлын хөлснөөс барьцаанд суутгасан 2,295,000 төгрөг, алданги 1,147,500 төгрөг нийт 3,442,500 төгрөг, 14 дүгээр давхрын 22,950,000 төгрөгийн гүйцэтгэлтэй ажлаас барьцаанд суутгасан 2,295,000 төгрөг, алданги 1,147,500 төгрөг нийт 3,442,500 төгрөгийг тус тус гаргуулах шаардлага гаргасан.
М1 блокийн 12 дугаар давхрын 22,950,000 төгрөгийн гүйцэтгэлтэй ажлаас 11-р давхрын суутгал гэж давхардуулан үндэслэлгүй суутган авсан 2,295,000 төгрөг, сика, талбайн эмхлэгээ, цэгцэлгээнд үндэслэлгүй суутгасан 2,295,000 төгрөг, олгосон гэх боловч бодитой олгоогүй 2,625,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, талуудын гарын үсэг бүхий гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, үнийн задаргаа гэх баримтад барьцаа үлдэгдэл гэх хэсэгт нийт 4,590,000 төгрөгийг суутгасан үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 25 дугаар тал/
Мөн нийт 18,125,500 төгрөг ажлын хөлсөнд төлсөн гэх боловч нэхэмжлэгч Ч.Дийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулгаар 15,800,000 төгрөгийг олгосон. Зөрүү 2,625,000 төгрөгийг олгоогүй гэх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар нотлогдож байна гэж үзэхээр байна. /хх-ийн 62-63 дугаар тал/
Иймд хариуцагчаас М1 блокын 12 дугаар давхарт хийгдсэн ажлын хөлсөнд нийт 7,215,500 төгрөгийг олгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгчээс алдангид 3,607,705 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
Талуудын хооронд байгуулагдсан БУАГ 22/021 тоот гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т захиалагч гэрээнд заасан ажлын хөлсийг гэрээнд заасан нөхцлийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиар алдангийг төлнө гэж тохиролцсон.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр ажлын хөлсийг хэзээ өгөхөөр тохиролцсон алдангийг хэзээнээс эхэлж тооцож байгаа нь тодорхойгүй ойлгомжгүй байна.
Иймд алдангид 3,607,705 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзах нь зүйтэй гэж үзэв.
4.Нэхэмжлэгчээс М1 блокийн 13 дугаар давхрын 22,950,000 төгрөгийн гүйцэтгэлтэй ажлын хөлсөнд үндэслэлгүй барьцаа төлбөрт суутгасан 2,295,000 төгрөг, алданги 1,147,500 төгрөг, 14 дүгээр давхарын 22,950,000 төгрөгийн гүйцэтгэлтэй ажлын хөлснөөс суутган авч үлдсэн 2,295,000 төгрөг, алдангид 1,147,500 төгрөгийг тус тус гаргуулах шаардлага гаргасан.
Тус блокийн 13, 14 дүгээр давхарт гүйцэтгэгдсэн ажлын тоо хэмжээ, үнийн задаргаа гэх баримтаар тус бүр 2,295,000 төгрөгийг суутгасан үйл баримт тогтоогдож байх бөгөөд гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, үнийн задаргаа гэх баримтад 2,295,000 төгрөгийг олгохоор тусгасан байна.
Иймд хариуцагчаас М1 блокын 13, 14 дүгээр давхрын ажлын хөлснөөс суутгасан нийт 4,590,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс алдангид тус бүр 1,147,500 төгрөг буюу нийт 2,295,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Хэрэгт авагдсан баримтаар алдангийг хэзээнээс хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй байх тул алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
5.Нэхэмжлэгчээс М2 блокийн 14 дүгээр давхарын барьцаанд суутган авч үлдсэн ажлын хөлсний 5 хувь болох 2,295,000 төгрөг, алданги 1,147,500 төгрөг, 15 дугаар давхрын үлдэгдэл ажлын хөлс 34,605,000 төгрөг, алданги 7,094,025 төгрөг нийт 45,699,025 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Талуудын хооронд 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 22/027 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 37-46 дугаар тал/
Дээрх гэрээгээр нэг талаас М2 блокын угсралтын ажлыг 1 мкв нь 45,000 төгрөг, нийт 8 давхрын ажил /14-р давхраас техникийн давхар хүртэл/ хийж гүйцэтгэх, нөгөө талаас ажлын хөлс 334,710,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна. /хх-ийн 38-46 дугаар тал/
Нэхэмжлэгчээс М2 блокийн 14 дүгээр давхарын барьцаанд суутган авч үлдсэн ажлын хөлсний 5 хувь болох 2,295,000 төгрөгийн тухайд, талуудын хооронд байгуулагдсан №22/027 тоот гэрээний 2.2-т тухайн давхар бүрийн гүйцэтгэлээс 10 хувийг авч үлдэх ба тухайн давхрын хэв хуулалтыг хийж бүрэн цэвэрлэж хүлээлцсний дараа 5 хувь, тухай барилыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа үлдэх 5 хувийг тус тус олгоно гэж тохиролцсон байна.
Талууд хөлс төлсөн баримтаар хариуцагч Энх карказ констракшн ХХК нь нийт ажлын хөлсний 10 хувь болох 4,590,000 төгрөгийг барьцаа төлбөрт тооцон суутгасан үйл баримт тогтоогдож байх бөгөөд түүний 5 хувийг буцаан гаргуулах шаардлага үндэслэл бүхий байна.
Иймд 14 дүгээр давхрын барьцаанд суутган авсан 2,295,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс 15 дугаар давхарт хийгдсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 34,605,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлийг нийт 45,000,000 төгрөгийн хөлс олгохоос манай зүгээс 5 хувийн суутгал буюу 2,295,500 төгрөг, шат лифтний суутгал 6,000,000 төгрөг, урьдчилгаанд олгосон 3,000,000 төгрөг нийт 11,295,500 төгрөгийг суутгахаар харилцан тохиролцсон. Иймд ажлын хөлс 45,000,000 төгрөгөөс дээрх төлбөр болох 11,295,500 төгрөгийг хасч тооцож, үлдэгдэл 34,604,500 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн дээрх тайлбаруудад хариу тайлбар ирүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч хариу тайлбар татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.
Талуудын хооронд тооцоо нийлсэн гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, үнийн задаргаа гэх баримтаар ажлын хөлс 45,000,000 төгрөг төлөхөөр хянаж баталгаажуулсан байх бөгөөд хариуцагчаас энэ ажлын хөлсийг төлсөн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. /хх-ийн 49 дүгээр тал/
Иймд хэрэгт авагдсан баримтаар хариуцагчаас ажлын хөлс төлөхгүй үндэслэл болон, 34,604,500 төгрөгийн ажлын хөлс төлсөн талаар баримтгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс М2 блок дахь ажлын хөлсийг хугацаанд нь төлөөгүйн алдангид 8,241,525 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Хэдийгээр талууд гэрээндээ алданги төлөхөөр тохиролцсон байх хэдий ч энэ гэрээний тухайд хөлс төлөх үүргээ биелүүлэх хугацааг хэзээнээс тоооцож алданги нэхэмжилсэн нь тодорхойгүй байна. Иймд алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас 62,365,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,974,275 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 62,365,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Дт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,974,275 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 574,646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 469,775 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА