Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтлөн,

улсын яллагч С.Болорчулуун,

шүүгдэгч З.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу овогт Замбалгаравын Батсайханд холбогдох эрүүгийн 1710000600015 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, “Цэнгэлдэх өргөө” СӨХ-д цахилгаанчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 3 дугаар байрны 69 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Алаг адуу овогт Замбалгаравын Батсайхан /РД: ИД67111711/,

 

           Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч З.Батсайхан нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд өөрийн эхнэр Ц.Дайриймаатай маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Ц.Дайриймаагийн: “...2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн орчим нөхөр Батсайхан ажлын газрын хамт ажилладаг Батбаяр болон Хашчулуун, Байгаль гэх хүмүүстэй Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажуу талд зүлгэн дээр архи ууж байсан юм. Би нөхөр Батсайханыг хамт ажилладаг Байгаль гэх эмэгтэйтэй хардсан юм. Тэгсэн нөхөр Батсайхан согтуу өөрийгөө авч явах чадваргүй болсон намайг тийм юм байхгүй гээд уурласан. Би өмнөөс нь худлаа ярилаа гээд согтуу хүний уурыг нь хүргэж байгаад хөлөөр нь нүүр лүүгээ 1 удаа тийрүүлсэн. Тэрнээс өөр намайг зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

Мөн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлэхдээ: “...Нөхөр босож ирээд уурлаад миний нүүр лүү гараараа нэг удаа цохьсон. Би цохилтонд нь хойшоо газар унасан. Би босож ирээд уурлаад түүний нуруу руу нь гараараа нэг удаа цохисон. Нөхөр миний баруун нүд рүү нэг удаа гараараа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Б.Эрдэнэбатын : “...2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн над руу цагдаагаас залгаж ээжийгээ ирж ав гэсэн. Тэгээд би яваад очиход ээж газар суучихсан аав цагдаагийн машинд сууж байсан. Ээжийн баруун нүд нь хөхөрсөн, шүднээс нь бага зэрэг цус гарсан харагдсан. Ээжээс юу болсон талаар асуухад ээж юм хэлэхгүй уйлаад байсан...” гэсэн мэдүүлэг /ххийн 28-29 дүгээр хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №8546 дугаартай дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч З.Батсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Дайриймаа ирээд архи уулаа, мөн хамт ажилладаг Байгальтай хардаад архичин авгай нартай архи уулаа гэхээр нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Хамт явъя гээд гарнаас зулгаасан. Би явахгүй гэж хэлсэн. Дахин миний гарнаас чангаасан ба би түүнийг түлхэхэд эхнэр газар өгзгөөрөө унасан. Эхнэр миний цээж рүү гараараа цохисон. Би зөрүүлээд эхнэрийн баруун нүд рүү нэг удаа гараараа цохьсон. Эхнэрийн нүд нь тэр даруй хөхөрч хавдсан. Хамт байсан хүмүүс голоор ороод салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 14 дүгээр хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 15 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/,

-Захиргааны зөрчлийн бүртгэл /хх-ийн 7-8 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

           Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч З.Батсайхан нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд өөрийн эхнэр Ц.Дайриймаатай маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд  хохирогч Ц.Дайриймаагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11, 26-27 дугаар хуудас/, гэрч Б.Эрдэнэбатын өгсөн мэдүүлэг /ххийн 28-29 дүгээр хуудас/,

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №8546 дугаартай  

  1. Ц.Дайриймаагийн биед баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

          Иймд шүүгдэгч З.Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

         Прокуророос шүүгдэгч З.Батсайханыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэнийг хянавал шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан нөхөн төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

       Тухайн хэрэг нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоожээ. 

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”,

            2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж тус тус заажээ.

  

Шүүгдэгч З.Батсайханыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний  хувийн байдлыг харгалзан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, З.Батсайхан нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.