Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2023/0372

 

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2023/0372

Улаанбаатар хот

 

 

                                Нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ би, Ц.Хгийн нэхэмжлэлтэй, Э*******ны *******ад холбогдох "Э*******ны *******ын 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/******* дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгож, Э*******анд өмнө ажиллаж байсан албан тушаалын тодорхойлолтод заагдсан ахлах шинжээчийн буюу ТЗ-10-5 заагдсан албан тушаалд сэлгэн томилохыг даалгуулж, албан тушаалын цалингийн шатлалын зөрүү 1,921,297 төгрөг Э*******наас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Х нь 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Ц.Х Э*******анд 10 гаруй жил мэргэжилтнээс ахлах мэргэжилтэн, ахлах шинжээч хүртэл мэргэжил туршлагаараа дэвшин, хичээнгүй ажиллаж ирсэн бөгөөд *******-ны *******а Я.А*******ын 2020.12.25-ны өдрийн А/ тоот хууль бус тушаалаар Э*******-т шилжүүлэн томилсон нь Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхийн 137 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 310 тоот магадлалаар тогтоогдож, *******-ны Э*******,******* хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна. Нийслэл дэх Захиргааны шүүхэд урьд авч байсан цалин хөлсөө буцаан авах маргаан үүсгэснээр миний урьд өмнө *******-д ажиллаж байх үедээ авч байсан ТЗ-10-5-ын албан тушаалын цалинг буцаан олгохоор Э*******ны *******ын 2023.01.13-ны өдрийн А/09 дугаартай тушаал гарч, холбогдох хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн, мөн төрийн албан хаагчийн баталгааг хангаж, зөрчигдсөн эрхийг сэргээсэн. Мөн яамны хуулийн хэлтсийн мэргэжилтэн Э.Ц, Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах шинжээч С.А нар "...аудит болон бусад шалгалтаар таны цалин хөлс буцаж буурахгүй ээ, бид баталж байна" гэж хэлж зөвлөсөн тул асуудал хариуцсан албан тушаалтнуудад байна. Удахгүй тэтгэврийн насанд хүрч буй миний хувьд хамт олонтойгоо эвтэй, амар тайван ажиллах хүсэлтэй байгаа тул энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж ЗХШХШТХ-ийн 66-р зүйлийн 66.1-д заагдсан эрхийн хүрээнд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч Ц.Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Х нь "Э*******ны *******ын 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/******* дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгож, Э*******анд өмнө ажиллаж байсан албан тушаалын тодорхойлолтод заагдсан ахлах шинжээчийн буюу ТЗ-10-5 заагдсан албан тушаалд сэлгэн томилохыг даалгуулж, албан тушаалын цалингийн шатлалын зөрүү 1,921,297 төгрөг Э*******наас гаргуулах шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байх тул түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Х нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ц.Х "Э*******ны *******ын 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/******* дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгож, Э*******анд өмнө ажиллаж байсан албан тушаалын тодорхойлолтод заагдсан ахлах шинжээчийн буюу ТЗ-10-5 заагдсан албан тушаалд сэлгэн томилохыг даалгуулж, албан тушаалын цалингийн шатлалын зөрүү 1,921,297 төгрөг Э*******наас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ