| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0076/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/08 |
| Огноо | 2025-12-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2026/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд,
Улсын яллагч: Б.Байгаль
Хохирогчийн өмгөөлөгч Б.Бурмаа
Шүүгдэгч: Л.*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Л.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414004280076 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Л.******* нь амьсгал дахь спиртийн агууламж 0,50 буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт шороон замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно" гэсэн заалтуудыг зөрчиж даюун маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч *******той мөргөлдөж зам тээврийн осол гаргаж түүний биед зүүн шаант чөмөгт ясны дээд 1/3, гадна булуу, дотор төвгөр рүү үргэлжилсэч, тахилзуур яс ы дээд 1/3 ташуу зөрүүтэй нийлмэл ил хугарал, тойгны холбоосын тасрал, урагдал. зүүн өвдөгний том хэмжээний шарх гэмтэл гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Л.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..Тухайн яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, би энэ яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 131-132/,
Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 2024 оны 7 дугаар сарын 8-нд сумын төвд осол болсон. Тэгээд автомашинтай мөргөлдөөд зүүн хөлийнхөө өвдөгний тахилзуур үеийг бяцалсан. Хүнд гэсэн гэмтэлтэй сумынхаа эмнэлэг дээр очоод сумын эмнэлгээсээ Баянхонгорынхоо төв эмнэлэгт очсон. Баянхонгорын төв эмнэлгээс Улаанбаатар хотын Гэмтэл согогт судлалд очиж эмчлүүлсэн. Тэндээ хагалгаанд орж бэхэлгээ хийлгэж эмчлүүлж байж байгаад сар хэртэй болоод эргэж ирсэн. 6 сарын хугацаатай эргэж ир гэдэг юм байна лээ. Тэгээд түүнийгээ 12 сард дахиж очиж бэхэлгээгээ авхуулаад эргээд хувь эмнэлгээр явж ахин хөлдөөн бэхэлгээ хадуулж хувь эмнэлэг дээр очиж хагалгаанд орж хадуулсан. Цаашдаа би дахиад хагалгаанд орно гэсэн. Жил болоод бэхэлгээг чинь авна гэж хэлсэн. Би дахиад цаашдаа хөлөө сайхан өөрийн болгоод явмаар байна. Эмчилгээгээ хийлгэмээр байгаа юм. Одоо би нийт 10 удаа хот хооронд явсан. Нийт 20 гаран сая төгрөгийн зарлага гаргасан. Үүнээс шүүгдэгчээс 7,783,550 төгрөг өгсөн байгаа. Үүнээс үлдэгдэл 12,218,455 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа гэв.
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..2024 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн оройн 22 цаг өнгөрч байх үед Шинэжинст сумын төвд байх худгаас ус аваад мотоцикльтой сумын төвийн хойд лагерт байх гэртээ харих гээд явж байтал хойд лагерийн нүүрний гудамжний араас нь машин гарч ирээд шулуун зам дээр намайг хажуу талаас мөргөөд унагасан бөгөөд энэ үед би мотоциклтойгоо замын хажуу тал руу унаж хөл бэртсэн юм. Би тухайн үед өөрөө мотоциклоо жолоодоод ганцаараа 2 савтай ус ганзагалсан явж байсан. Миний зүүн талын өвдөг орчим руу мөргөсний улмаас шаант чөмгөний булуу яс бяцарч, тулгуур яс хугаралт гэмтэл үүссэн байсан. Би уг осол болсон даруйд сумын эмнэлэгт хүргэгдэн ирээд тэндээсээ шууд шөнөдөө аймгийн эмнэлэгт үзүүлээд өглөө нь шууд Улаанбаатар хотод Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд хүргэгдэн ирээд шуурхайгаар шууд хагалгаанд орж цэвэрлэгээ, бэхэлгээ хийлгэж эмчлэгдэж байгаад ирсэн. Цаашид хагалгааны шарх эдгэрсний дараа өвдөгний үе солиулах хагалгаанд орох заалттай байгаа. Сумын төвийн хойд лагерийн Өндөрлөг хорооллын нүүрний гудамжний урд хэсгийн үзүүр дээр осол болсон бөгөөд уг авто машин нь нүүрний гудамжний араас гарч ирсэн бөгөөд нүүрний гудамжийг өнгөрөөд шулуун замд орчихсон байх үедээ урсгал сөрж буюу миний явж байсан зорчих хэсгээр орж ирэхээр нь гайхаад намайг таньдаг хүмүүс өмнөөс гэрлээ тусгаад харж байгаа юм байна хажуугаар урсгалдаа орж зөрөх байхдаа гэж бодож байтал гэнэт миний хажуу талаас мөргөсөн юм. Би ойролцоогоор 20 км цаг орчмын хурдтай уг машин нь надтай ойролцоо л хурдтай явж байсан байх. Би өөрийн урсгалдаа явж байсан бөгөөд уг авто машины хажуугаар зөрөөд явчих байх гэж бодоод явж байсан. Мөн би замаас гараад замаа чөлөөлөх гэхээр замын хажуу хэсгээр замын хаалт далангийн хамарласан шороон хэсэгтэй тул ахиж зам чөлөөлөх боломжгүй байсан. Дээрх пургон автомашин нь намайг мөргөж унагаачхаад өнгөрөнгүүтээ буцаж эргээд над руу машиныхаа гэрлийг тусгаад зогсож байсан бөгөөд жолооч нь эхнэртэйгээ гүйгээд ирж байх үед зүс таних хүн байна гэж харсан тэр хүн нь ******* байсан байна лээ. ******* эхнэртэйгээ ирээд намайг босгох гэж оролдох үед архи үнэртэж байсан болохоор нь би согтуу хүн байна даа л гэж мэдсэн. Миний нөхрийн эзэмшлийн Мустанг маркийн улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоцикл байсан. Мөргөх үед шууд миний хөл орчимд мөргөсөн бөгөөд мотоцикл сүйдтэй гэмтэл үүсээгүй хэдий ч жолоодлогын гар нь бага зэрэг мурийсан. Харин миний ганзагалж явсан усны сав нийлээд эвдэрсэн.Би эрүүл саруул хувийн хөдөлмөрөө эрхэлж яваад эрүүл мэндээрээ хохирч хөдөлмөр эрхлэх боломжгүй болж мал аж ахуйгаа ч эрхэлж чадахгүй болсон байна. Осол болсноос хойш нэг удаа хагалгаанд орж цаашид хэд хэдэн удаа хагалгаанд орох заалттай байгаа бөгөөд одоогоор намайг мөргөсөн жолооч өнөөдрийг хүртэл эмчилгээ болон бусад зардлыг гаргаж байгаа хэдий ч цаашид би хэвийн байдалтай ортол хэр хэмжээний цаг хугацаа, хэр зардал гарахыг одоогоор тооцоолох боломжгүй байгаа тул намайг бүрэн эдгэртэл буруутай этгээдээр бодит зардлыг тухай бүр нь гаргуулан авч байх шаардлагатай байна хуулийн дагуу шийдэж өгнө үү...” Надаас нийтдээ 5,000,000 төгрөгийн төлбөр зарлага гарсан, тухайн зарлагын баримтын зарим нь байгаа хэдий ч элэгдэж харагдах боломжгүй болсон байгаа, би тухайн баримтыг гаргаж өгнө. Миний биед гэмтэл учирсан харин сэтгэц болон сэтгэл санаа бол хэвийн байгаа учир дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй ээ. Өөр нэмж ярих зүйл байхгүй, би гомдолтой байна, эмчилгээний зардалд орсон 5,000,000 төгрөг нэхэмжилж байна, одоо дахин эмчилгээндээ явна, цаашдаа дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тухайн үед бас мөнгө төгрөг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24, 170/,
Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.. ******* /РД:/ нь эрүүл мэндийн даатгалын сангаас 1,616,946 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байсан тул тухайн мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 168/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Би нөхөр хүүхдийнхээ хамт 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн орой хөдөөгөөс Шинэжинст суманд ирээд сумын баяр наадамд оролцоод 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн орой сумын төвөөс гэр лүүгээ буцах гээд сумын төвийн хойд лагерт байдаг гэдэг айлын гаднаас машинаа аваад гудамжнаас нь гараад сумын төвийн урд чиглэлд уруудсан шулуун замд ортол урдаас мотоциклтой хүн ирж байгаа харагдсан бөгөөд хажуугаар нь зөрөх шиг болсон чинь ямар нэг юм шүргэх шиг болтол манай нөхөр машинаа буцаж эргүүлээд гэрлээ тусгаад хартал замын хажуу хэсэгт мотоциклтой хүн газарт унасан байдалтай байсан. Бид буугаад гүйж очоод өндийлгөх гэтэл хөл нь гэмтсэн бололтой байсан тул яаралтай сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн. Машиныг манай нөхөр ******* жолоодож явж байсан. Мотоциклтой хүн бидний урдаас шулуун замд, хойд лагер чиглэлд явж байсан бөгөөд бидний хажуугаар зөрөх шиг л болсон чинь шүргэх чимээ гарсан. Би машиныхаа урд талын суудалд сууж явсан. Манай машинд манай нөхөр, би, манай ээж мөн бага насны 2 хүүхэд явж байсан. Бид тухайн өдөр сумын баяр наадам болоод айраг зөндөө л уусан мөн явахаасаа өмнө айлд орж айраг уугаад л байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бид гудамжинд айлын гаднаас хөдлөөд гудамжнаас гараад эргээд шулуун замд ороод 100 метр ч зам туулаагүй байсан болохоор хурд авах боломж гараагүй байсан, барагцаагаар 10-15 км цаг орчмын урдтай явж байсан байх. Би авто машины хянах самбарыг анзаарч хараагүй..гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Л.******* нь манай эхнэрийн авга ах, харин ******* манай эхнэрийн анги гэр нь манай урд талын хашаанд амьдардаг. 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манай хүүхдийн үсний найр болж байхад орой 19 цагийн үед орж ирээд 1 цаг орчим болоод гараад явсан. Манайд орж ирэхдээ хэрэглэсэн талаар би сайн мэдэхгүй байна. Манайд орж ирээд тодорхой хэмжээнд хэрэглээд гарсан. Би сайн мэдэхгүй байна. Орж ирсэн хүн болгонд айраг хийж өгсөн. Эхнэр төрсөн дүү болох Мөнхзул, хүргэн болох Мөнхзулын нөхөр Молом нар дөрвүүлээ орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,
Гэрч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Л.******* бол хөдөө манай гэртээ саахалт айл байдаг нэгнийхээ гэрээр орж гардаг 10 жил саахалт айл байсан одоо ч байгаа. Харин ******* нь сумын төвийн ар талын хашаанд байдаг 4 жил хамар хашаанд байгаа хааяа мэнд мэдээд өнгөрдөг бусдаар бол хамаатан садан байхгүй. Л.******* машинаа манай хашааны гадна орхиод багын дарга нь хүүхдийн үсний найранд орохоор алхаад явсан тэгээд ойролцоогоор 1 цаг болоод машинаа унаад хөдлөөд явсан. Тэрийг сайн мэдэхгүй байна, би гэр лүүгээ орох гэж байхад Л.******* хашааны үүдэн дээрээс машинаа унаад хөдлөөд явсан. Тухайн үед н хүүхдийн үсний найранд орохоосоо өмнө манайд орж ирээд дээл өмсөөд гарсан тэгэхэд эрүүл архи уугаагүй байсан. Харин найрнаас гарч ирээд манай гэрт орж ирэхгүй хашааны үүдэн дээрээс машинаа унаад хөдөлсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн №10255 дугаартай
1. *******ын биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн бай боломжтой.
4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 55-56 /,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн № ЕГО252/772 дугаартай
3.4.5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүгнээс хамаарна.
6. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.25-д зааснаар хохирлын хүнд зэрэгт тогтоогдлоо.
7. Хүний биед хийсэн шүүх шинжилгээний 10255 дугаартай дүгнэлтийн 1,4,5-р хариулт үндэслэлгүй байна...гэх дүгнэлт /2-р хх-ийн 55-59/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн № ЕГО252/ 1233 дугаартай
1. *******ын биед зүүн шаант ямөгт ясны дэд 1/3 , гадна булуу, дотор төвгөр рүү үргэлжилсэн, тахилзуур ясны дээд 1/3 ташуу зөрүүтэй нийлмэл ил хугарал, тойгны холбоосны тасрал, урагдал, зүүн өвдөгний том хэмжээний шарх гэмтэл тогтоогдлоо.
2. *******ын учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүгнээс хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 10255 дугаартай дүгнэлтийн 1,4,5-р хариулт үндэслэлгүй байна. 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ ЕГО252/772 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. ..гэх дүгнэлт
Шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 46/109, 24/440 дугаартай
1.Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад УАЗ-3909 маркийн ******* улсын дугаартай автомашины жолооч Л.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Уг зам тээврийн осолд зам замын байгууламж, тэдгээрийн бүрэн бүтэн байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.
3. Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад шинжээч миний тусгай мэдлэг, шинжилгээд ашиглаж буй арга хэрэгслээр тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна.
4. Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
5.УАЗ-3909 маркийн ******* улсын дугаартай автомашины жолооч Л.******* Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 73-75/,
Шинжээчийн Л.Наранцэцэгийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №36 дугаартай “...шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 160,000 төгрөг болохыг тогтоов...гэх дүгнэлт /хх-ийн 83-84/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн № 1724 дугаартай
1.*******ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стреест үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна... гэх дүгнэлт 2-р хх-ийн 53-54/
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 121-126/,хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-15/, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 16/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 18/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 141/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 142/, депозит дансны хуулганууд /хх-ийн 149-154/, мал тооллогын лавлагаа /хх-ийн 155/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 156/, шүүгдэгч Л.Азззаяагийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 157/, хохирлын баримтууд /хх-ийн 174-176, 208-246/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Л.******* нь амьсгал дахь спиртийн агууламж 0,50 буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн Уаз-309 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт шороон замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно" гэсэн заалтуудыг зөрчиж даюун маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч *******той мөргөлдөж зам тээврийн осол гаргаж түүний биед зүүн шаант чөмөгт ясны дээд 1/3, гадна булуу, дотор төвгөр рүү үргэлжилсэч, тахилзуур ясны дээд 1/3 ташуу зөрүүтэй нийлмэл ил хугарал, тойгны холбоосын тасрал, урагдал, зүүн өвдөгний том хэмжээний шарх гэмтэл гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Л.*******гийн... яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна..гэх мэдүүлэг /хх-ийн 131-132/,
Хохирогч *******ын....хойд лагерийн нүүрний гудамжны араас нь машин гарч ирээд шулуун зам дээр намайг хажуу талаас мөргөөд унагасан, би мотоциклтойгоо замын хажуу тал руу унаж хөл бэртсэн. Миний зүүн талын өвдөг орчим руу мөргөсний улмаас шаант чөмгөний булуу яс бяцарч, тулгуур яс хугаралт гэмтэл үүссэн байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 22-24, 170/,
Иргэний нэхэмжлэгч *******ын.....******* /РД:/ нь эрүүл мэндийн даатгалын сангаас 1,616,946 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байсан тул тухайн мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 168/,
Гэрч ийн...шулуун замд ортол урдаас мотоциклтой хүн ирж байгаа харагдсан бөгөөд хажуугаар нь зөрөх шиг болсон чинь ямар нэг юм шүргэх шиг болтол манай нөхөр машинаа буцаж эргүүлээд гэрлээ тусгаад хартал замын хажуу хэсэгт мотоциклтой хүн газарт унасан байдалтай байсан, хөл нь гэмтсэн бололтой байсан тул яаралтай сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Гэрч гийн...манайд орж ирээд тодорхой хэмжээнд хэрэглээд гарсан....гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,
Гэрч Д.гийн... Л.******* хашааны үүдэн дээрээс машинаа унаад хөдлөөд явсан,...н хүүхдийн үсний найранд орохоосоо өмнө манайд орж ирээд дээл өмсөөд гарсан эрүүл архи уугаагүй байсан, харин найрнаас гарч ирээд манай гэрт орж ирэхгүй хашааны үүдэн дээрээс машинаа унаад хөдөлсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 10255 дугаартай “...*******ын биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо, ... хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55-58/,
Шинжээчийн 46/109, 24/440 дугаартай “.. УАЗ 3909 маркийн ******* улсын дугаартай автомашины жолооч Л.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. УАЗ-3909 маркийн ******* улсын дугаартай автомашины жолооч Л.******* Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 73-75/,
Шинжээчийн 36 дугаартай “...шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 160,000 төгрөг болохыг тогтоов...гэх дүгнэлт /хх-ийн 83-84/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн ЕГ0525/772 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн...1.2.*******ын биед зүүн шаант чөмөгт ясны дээд 1/3, гадна булуу, дотор төвгөр рүү үргэлжилсэн, тахилзуур ясны дээд 1/3 ташуу зөрүүтэй нийлмэл ил хугарал, тойгны холбоосын тасрал, урагдал, зүүн өвдөгний том хэмжээний шарх гэмтэл тогтоогдлоо....хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо....гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ЕГ0525/1233 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн.... Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 10255 дугаартай дүгнэлтийн 1,4,5-р хариулт үндэслэлгүй байна. 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ ЕГО252/772 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. ..гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй юм.
Мөн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсныг ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч Л.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүний хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.
Шүүгдэгч Л.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж хохирогч *******ыг мөргөсөн үйлдлийн улмаас хохирогчийн биед зүүн шаант чөмөгт ясны дээд 1/3, гадна булуу, дотор төвгөр рүү үргэлжилсэн, тахилзуур ясны дээд 1/3 ташуу зөрүүтэй нийлмэл ил хугарал, тойгны холбоосын тасрал, урагдал, зүүн өвдөгний том хэмжээний шарх гэмтэл бүхийн хүнд гэмтэл учруулсан байх ба үйлдэл хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой.
Замын хөдөлгөөнд оролцож буй аливаа этгээд нь Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Л.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхээс Л.*******г согтуурсан, үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар нийт 20,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан боловч хэрэгт авагдсан Е баримтуудын тоо бүдгэрч арилсан тул нотлох баримтын шаардлага хангахгүй, харин шүүхийн хэлэлцүүлэгт шинээр нэмж гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа болно.
Шүүгдэг Л.******* нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохиролд хохирогч *******т нийт 13,793,622 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан талаарх холбогдох баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч *******ын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 6,206,378 төгрөгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д хэсэгт… гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллага нөхөн төлүүлэх..гэж хуульчилжээ.
Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 1,616,946 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд шүүгдэгч Л.******* нь төлж барагдуулсан байна.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд шинжилгээний байгууллага гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан болно.
Үүнээс гадна Хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний 2023 оны 07 дугаар зүйлийн 31-ний өдрийн А/268, А/275 тоот тушаалаар хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тусгайлан заасан таван төрлийн гэмт хэргээс бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтоох талаар мөн журмын 2.2-т тодорхой тусгагдсан байна.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3….Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ…гэж хуульчилсан .
Хохирогч *******ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байдал, сэтгэцийн эмгэгийн зэрэглэл зэргийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын гуравдугаар зэрэглэлээр тогтоож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /ХХДХ-660,000/ 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 9,990,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Л.*******гаас 9,990,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******т олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч Л.Өлзийбаяр нараас нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах...гэх дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын...шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү...гэх дүгнэлтийг шүүхэд гаргажээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Л.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ялтай байдал байхгүй болсон, хувийн байдалтай байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Л.*******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна“..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасан... хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илрэхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж хуульд тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг нь нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Л.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал,анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал / малчин/ , гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар / хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл нь эмчилгээний үр дүнгээс хамаарна, эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмтлийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, цаашид хохирогчид эмчилгээний зардал ,хохирлыг төлж барагдуулах талаар илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2.3-т зааснаар шүүгдэгч Л.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил зургаан сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Л.*******д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авахаар тогтож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Л.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж,
Шүүгдэгч Л.*******д оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Л.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил зургаан сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсэн үеэс хугацааг тоолж,
Шүүгдэгч Л.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэг, дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,
Шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Л.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил зургаан сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Л.*******д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Л.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил зургаан сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсэн үеэс хугацааг тоолсугай.
7. Шүүгдэгч Л.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэг, дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
9. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хохирогч *******ын сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 9,990,000 төгрөгөөр тогтоосугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5-д зааснаар шүүгдэгч Л.*******гаас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 9,990,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгосугай.
11.Хохирогч *******ын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 6,206,378 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээ хийлгэсэн болон гэмт хэргийн улмаас учирсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
12.Шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
13.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
14.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.