Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2023/0379

 

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2023/0379

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Гангэрэл, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С ХХК /РД:/

Хариуцагч: Б,

Хариуцагч: *******,сийн дарга

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Х ХХК /РД:/ нарын хооронд үүссэн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Б,ын 2019 оны А/ дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах тухай шийдвэрийг гаргахаас өмнө барьцаалагчид мэдэгдээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагч Б,ны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч *******,сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, иргэдийн төлөөлөгч Н.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч С ХХК-иас *******,сийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Б,ны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар MV-*******, MV-******* тоот аын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.[1]

1.2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х ХХК-иас *******,сийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг гаргахаас өмнө С ХХК-ийн MV-*******, MV-******* тоот аын тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсан барьцаалагч болох Ханд мэдэгдээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан.[2]

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч С ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Г******* нэртэй газарт 37221.42 гектар талбайд а ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг[3], мөн 12380.72 гектар талбайд а ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг[4] тус тус эзэмшдэг байсан.

2.2. Б,ын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/367 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газар орчимд нүүрсний орд ашиглаж буй үйл ажиллагаанаас б, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй эсэх талаар газар дээр нь шалгалтын ажил зохион байгуулж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.[5]

2.3. Түүний дараа мөн Б,ын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/ дугаар тушаал гарч, тус тушаалаар *******ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий байнгын ажлын хэсгийг байгуулжээ.[6]

2.4. Дээрх А/ дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн огноотой ******* дугаартай дүгнэлт[7] гаргаж, тус дүгнэлтээр Бын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/367 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, MV-*******, MV-******* дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ хэрэгжүүлээгүй, бд хортой нөлөөлж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэнийг болон Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01-2004 тоот албан шаардлага, тус аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 210 дугаар албан бичгийг тус тус үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.[8]

2.5. Энэхүү дүгнэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01/2291 дүгээр албан бичгээр[9] *******, газрын тосны газрын даргад хүргүүлснийг үндэслэн тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр[10] С ХХК-ийн MV-*******, MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байхдаа *******ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5[11] дахь хэсэгт заасан зөрчил гаргасан болох нь Бын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/ дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ******* дүгээр дүгнэлтээр тогтоогдсон гэж MV-*******, MV-******* дугаар бүхий аын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

2.6. Нэхэмжлэгчийн маргаж буй ******* дугаар шийдвэрийг гаргасан өдрөө буюу 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 7/5635 тоот албан бичгээр мэдэгдсэн байна.[12]

2.7. Нэхэмжлэгчийн зүгээс ... 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр уурхай нээх зөвшөөрөл өгөөд жил хүрээгүй буюу 9 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулж байхад нь Б,ны гаргасан дүгнэлтийг үндэслээд А*******раас тусгай зөвшөөрөл цуцалсан. Цуцалсан хууль зүйн үндэслэл юу гэвэл *******ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 гэсэн үндэслэлийг дурдсан. *******ын газраас маргаан бүхий Байгаль орчны яамны дүгнэлт гарсан учир дүгнэлтийг үндэслээд цуцалсан гэсэн асуудал тавьдаг. Б,наас 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тухайн үеийн Ерөнхий сайд хэвлэлийн бага хурал 10 цаг 30 минутад зарлаад хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ хэвлэлийн бага хурлаараа Тост, тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, нийт массыг төөрөгдүүлсэн. Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох, Тост, тосон бумбын нурууг байгалийн нөөц газраар авсан тогтоолууд авагдсан байсан. Гэтэл тухайн үед Засгийн газар 2015, 2016, 2017 онуудад нөөц газрын хилийн заагуудыг тогтоогоод авсан. Үүнээс тусдаа аын тусгай зөвшөөрлийг олгогдоод сая миний дурдсанчлан 2013 оноос хойш хайгуул хийгээд үе шаттайгаар А болгоод, тусгай зөвшөөрөл Тост, тосон бумбын нуруунд байна. Энийг цуцал, ийм ханаж цаддаггүй шунал байж болохгүй гэдэг хэвлэлийн бага хурал явсан. Миний хувьд өмгөөлөл хийгээд 10 гаруй жил болж байна. Төрийн захиргааны байгууллагаас 3 цагийн дотор дүгнэлт гараад, тусгай зөвшөөрлийг нь цуцлаад, цуцалснаас хойш 2 цагийн дотор уурхайн үйл ажиллагааг зогсоосон анхны тохиолдлыг харж байна. Тэгэхээр ажлын хэсэг байгуулагдсан, ажлын хэсэг нь сая дурдсан хэвлэлийн бага хурлын дараа Байгаль орчны сайд 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр томилдог. Энэхүү А/ дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг нь мөн өдрөө өнөөдрийн маргаан бүхий дүгнэлт гэдэг зүйлийг гаргасан. Энэ ажлын хэсэг анхнаасаа томилогдохдоо тушаалаараа 56.1.5-д заасныг зөрчсөн гэдэг дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг томилсон. Энэ ажлын хэсэг нь бодит байдал дээр хуульд нийцэж байна уу, зөв явагдаж байна уу гэдгийг харахгүйгээр, мэдэхгүйгээр тухайн томилогдсон өдрөө энэ С ХХК нь бд хортой үйл ажиллагаа явуулсан байна, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна, ийм учраас цуцлах шаардлагатай байна гэдэг дүгнэлтийг гаргасан. Гэтэл хотоос 1600 км-ын цаана байгаа уурхай шүү дээ. Энэ дээр бодитоор очиж үзээд, үнэхээр ямар үйл ажиллагаа байна, байгаль орчныг яаж хордуулсан юм, менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж бодож байгаа бол ямар үүргээ биелүүлээгүй юм, бд нөлөөлөх байдлын үнэлгээгээ хэрхэн зөрчсөн юм гэдэг дүгнэлт байхгүй. Энэхүү дүгнэлтийг хийхдээ дүгнэлтээс нь харвал саяны ажлын хэсэг томилогдохоос өмнө 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 367 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан, очиж ажилласан байдаг юм. Энэ ажлын хэсэг газар дээр нь очоод үзсэн, цуцал гэсэн дүгнэлт гарсан юм байна, иймээс бид нар цуцалж байна. Өмнөх дүгнэлт гэж яриад байгаа зүйл нь хэрэгт авагдсан, дүгнэлт биш зүгээр л илтгэх хуудас гарсан. Энэ дээр ямар нэгэн хортой үйл ажиллагаа явсан байна, цуцал гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Мэдээж үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад тодорхой хэмжээний доголдол байна, засаж залруул гэсэн агуулгатай илтгэх хуудас болохоос биш хууль бус үйл ажиллагаа явуулж байна, байгаль орчныг хордуулж байна, менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэдэг дүгнэлт гараагүй. Гэтэл саяны өнөөдрийн хэлэлцэж буй дүгнэлтээр ажлын хэсэг байгуулагдсан өдрөө өмнөх ажлын хэсгийн хийж гүйцэтгэсэн ажил дээр үндэслээд хууль бус байна гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дээр юу хэлэх гээд байна гэвэл энэ ажлын хэсэг Захиргааны ерөнхий хууль зөрчжээ. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйл дээр эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийг олж тогтооно, мэдэгдэнэ гэсэн асуудал, 24 дүгээр зүйл, 25 дугаар зүйл дээр холбогдох нотлох баримтыг захиргааны байгууллага бүрдүүлэх, цуглуулах үүрэгтэй гэдэг. Ийм юм ерөөсөө хийгдээгүй. Маргаан бүхий ******* дугаар тушаалтай холбоотой асуудал яригдана. Энэ тушаалыг гаргахдаа *******ын тухай хуулийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.8, 28 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэх хууль зүйн үндэслэл, саяны нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дүгнэлтийг үндэслэж гаргасан. 56.1.5-д заасан хууль бус үйл ажиллагаа явуулсан байна гэдэг заалтыг, 28 дугаар зүйлийг яагаад барьсан бэ гэдэг асуудал. Үүн дээр бид бүхэн анхнаасаа маргаад. Юу гэвэл энэ нь өөрөө *******ын тухай хуулиар тухайн асуудлыг илүү нарийн зохицуулжээ ... Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг нэхэмжлэгч зүгээс дэмжиж оролцож байна ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.8. Хариуцагч Б,ны зүгээс ... Б,ны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/ тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг дүгнэлт гаргасан. Дүгнэлт гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, *******ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтуудыг үндэслэсэн. Мөн Өмнөговь аймгийн Засаг даргын санал, тус аймгийн Б аялал, жуулчлалын газрын саналыг үндэслэсэн. Энэ хоёр нутгийн захиргааны байгууллага нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналуудыг ирүүлсэн. Үүний дагуу ажлын хэсгийн тушаал гараад ажилласан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлд Б,ны бүрэн эрхийг зааж өгсөн. Энэ бүрэн эрхийн 15.1.1-т Б, байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, байгаль орчны тэнцлийг хангах, бд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг заасан. *******ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч бд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.9. Хариуцагч *******,сийн зүгээс ... Төрийн захиргааны байгууллага буюу *******,сийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Нэгт нь бд хортой нөлөө учирч болзошгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцалж дүгнэлт гаргахаар, хоёрт менежментийн төлөвлөгөөний талаар зохицуулалт байдаг. Тэгэхээр Байгаль орчны яам буюу Монгол Улсын төрийн захиргааны төв байгууллага хэд хэдэн компанийг бд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, экологийн тэнцвэрт байдал алдагдаж болзошгүй байх тул тухайн орон нутгаас ирсэн саналыг үндэслэн дүгнэлт гаргасан байдаг. Энэ дүгнэлтийг үндэслээд *******,сийн даргын ******* дугаар шийдвэр гарсан. Шийдвэр нь Ашигт матмал, газрын тосны газрын 56 дугаар зүйлийн 56.1.5-д үндэслээд гарсан. Ийм учраас нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тусгай зөвшөөрлийн төлбөр, тэнд оруулсан хөрөнгө оруулалтын асуудал энэ захиргааны акттай холбоогүй. Энийг нэхэмжлэгч хэрвээ хүсвэл өөр маягаар шийдвэрлүүлэх боломж нь нээлттэй. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд *******ын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-г барьж шаардлага гаргасан байна. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй. Захиргааны актыг хууль бус гэж ярьж байх шиг байна. Захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй гарсан. *******ын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-д тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө эрх үүргээ биелүүлэх боломжгүй болсон бол гэж байгаа. Түүнээс биш тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн тохиолдолд мэдэгдэх тухай ойлголт биш. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрөө төлбөрөө төлж чадахгүй болсон, янз бүрийн шалтгаанаас болоод төлбөрөө төлж чадахгүй цуцлагдах гэж байх юм бол тэр мэдэгдлээ барьцаалагчид мэдэгдэнэ. Түүнээс биш төрийн захиргааны байгууллагын дүгнэлт гаргаад тэр шилжихгүй. Төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслээд цуцалж байгаа тусгай зөвшөөрлийг барьцаалагчид мэдэгдэх үүрэг хуулиараа байхгүй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.10. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн зүгээс ... Бие даасан шаардлага гаргасан гол үндэслэлийн хувьд 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа захиргааны акт нь Хны субьектив эрхийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагад ямар нэгэн үйлдэл хийхийг санал болгох, татгалзах ямар нэгэн үйлдэл хийхийг зогсоохыг шаардах боломжийг хязгаарласан гэж үзэж байна. Шаардлагын хувьд ямар нөхцөл байгаа вэ гэхээр нэгдүгээрт Х С ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлийн гэрээний барьцааны зүйлээр одоо маргаанд дурдагдаж байгаа MV-*******, MV-******* дугаартай хоёр ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалсан байдаг. Ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалж байгаа тохиолдолд *******ын тухай хуулийн 51.1, 51.3-т заасан зохицуулалтыг үндэслэн *******,сээс тухайн Хтай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг бүртгэдэг. Тухайн бүртгэлийг *******ын газраас хийсэн учраас бүртгэлийг үндэслээд Хнаас С ХХК-д 19.2 сая долларын зээл олгосон. Өнөөдрийн байдлаар С ХХК нь Ханд 96.6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгаа. Уг төлбөрийн төлж барагдуулах боломжгүй болсон гэдэг мэдэгдлийг бидэнд хийсэн. Сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. 2019 онд тусгай зөвшөөрлийг цуцлагдсанаас хойш С ХХК өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Үндсэн үйл ажиллагаа нь аын тусгай зөвшөөрөлтэй, маргаан болж буй сайт дээр нүүрс олборлодог компани байгаа. А*******раас 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр захиргааны акт гаргахдаа *******ын тухай хуулийн 51.7-д заасан шаардлагыг хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн байгаа үүргээ ямар нэгэн байдлаар биелүүлээгүй нөхцөл байдал үүссэн бол тэр тухай эхлээд барьцаалагч этгээдэд мэдэгдэх шаардлага байгаа. Энэ шаардлагыг биелүүлээгүйн улмаас гуравдагч этгээд *******ын тухай хуульд заасан шаардлага хангасан эрх бүхий этгээдэд тухайн аын тусгай зөвшөөрлүүдийг тэргүүн ээлжид шилжүүлэх санал гаргах эрхээ алдсан ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...*******,сийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Б,ны ажлын хэсгийн гаргасан ******* дугаартай дүгнэлтийг тус тус хүчингүй болгох шаардлага гаргасан. Шаардлагыг гаргах болсон үндэслэл, эрх зүйн үндэслэл юу байсан талаар тайлбар өгье. Нэгдүгээрт *******ын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэс гэдэг байгууллага байх үед 2003 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт *******ын хайгуулын ******* тусгай зөвшөөрлийг олгосон. Энэхүү хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосноос буюу 2005 оноос хойш 2012 оны хооронд хайгуулын ажил хийсэн. Хайгуулын ажилд 400 гаруй сая төгрөгийг зарцуулсан. Өөрөөр хэлбэл хайгуулын ажилд тодорхой хэмжээний зардал гарсан. Хайгуулын ажил нэгэнт хийгдээд *******, эрдэс баялгийн зөвлөл хэлэлцээд нөөц тогтоогдсон гэж үзсэн учраас 2012 оны 4 дүгээр сард ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. MV-******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. Үүнтэй холбоотойгоор мөн ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрүүд жил бүр 300 сая орчим төгрөгийг 2015 он хүртэл төлөөд явсан байдаг. 2015 оноос эхлээд мөн хайгуулын тусгай зөвшөөрөл явуулж байсан талбайд MV-******* тусгай зөвшөөрөл олгодог. Нэмэлт төлбөрүүд төлөгдөөд явсан. Мөн уурхай нээх асуудал *******ын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т заасны дагуу уурхай дээр комисс ажилладаг. Ингээд уурхайд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Тост, тосон бумбын нурууны гэж нэрлэгдээд буй Өмнөговь аймгийн Гурвантэс сум Г******* буюу Нарийн сухайтын бүлэг ордод байрлах нүүрсний уурхай нээх зөвшөөрөл олгосон. Яагаад энийг дурдаад байна гэвэл 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр уурхай нээх зөвшөөрөл өгөөд жил хүрээгүй буюу 9 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулж байхад нь Б,ны гаргасан дүгнэлтийг үндэслээд А*******раас тусгай зөвшөөрөл цуцалсан. Цуцалсан хууль зүйн үндэслэл юу гэвэл *******ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 гэсэн үндэслэлийг дурдсан. Нотлох баримтыг шинжлэн судлаад үзэх юм бол харах байх. А*******раас маргаан бүхий тушаалын хоёр янзаар гаргасан. Анх цуцаллаа гээд цуцалсан тухай тушаалаа нэхэмжлэгч аж ахуй нэгжид хүргүүлсэн. Үүн дээр 56.1.15-д заасан үндэслэлээр буюу хууль зүйн хувьд, техникийн хувьд алдаатай тушаал гаргасан. Энийг бид бүхэн 56.1.5 гэж ойлгож болох хэдий ч энэ өөрөө алдаатай. Сүүлд шүүхэд хариу тайлбар, түүнд хавсаргаж ирүүлсэн тушаал дээрээ энийг 56.1.5 гээд залруулж ирүүлсэн. Одоо бид бүхэн хэргийг хэлэлцээд явахад ямар асуудлууд гарах вэ гэвэл *******ын тухай хуулийн 56.1.5 заасан ямар үндэслэл бий болсон бэ гэх асуудал. *******ын газраас маргаан бүхий Байгаль орчны яамны дүгнэлт гарсан учир дүгнэлтийг үндэслээд цуцалсан гэсэн асуудал тавьдаг. Б,наас 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тухайн үеийн Ерөнхий сайд хэвлэлийн бага хурал 10 цаг 30 минутад зарлаад хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ хэвлэлийн бага хурлаараа Тост, тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, нийт массыг төөрөгдүүлсэн. Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох, Тост, тосон бумбын нурууг байгалийн нөөц газраар авсан тогтоолууд авагдсан байсан. Гэтэл тухайн үед Засгийн газар 2015, 2016, 2017 онуудад нөөц газрын хилийн заагуудыг тогтоогоод авсан. Үүнээс тусдаа аын тусгай зөвшөөрлийг олгогдоод сая миний дурдсанчлан 2013 оноос хойш хайгуул хийгээд үе шаттайгаар А болгоод, тусгай зөвшөөрөл Тост, тосон бумбын нуруунд байна. Энийг цуцал, ийм ханаж цаддаггүй шунал байж болохгүй гэдэг хэвлэлийн бага хурал явсан. Миний хувьд өмгөөлөл хийгээд 10 гаруй жил болж байна. Төрийн захиргааны байгууллагаас 3 цагийн дотор дүгнэлт гараад, тусгай зөвшөөрлийг нь цуцлаад, цуцалснаас хойш 2 цагийн дотор уурхайн үйл ажиллагааг зогсоосон анхны тохиолдлыг харж байна. Тэгэхээр ажлын хэсэг байгуулагдсан, ажлын хэсэг нь сая дурдсан хэвлэлийн бага хурлын дараа Байгаль орчны сайд 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр томилдог. Энэхүү А/ дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг нь мөн өдрөө өнөөдрийн маргаан бүхий дүгнэлт гэдэг зүйлийг гаргасан. Нотлох баримт шинжлэн судлахад тодорхой болох байх. Дүгнэлт рүү орохоос өмнө ажлын хэсэг томилсон тушаал хууль бус байгаа. Учир нь аливаа хууль бус үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг төрийн захиргааны байгууллага, эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчид өгөх боломжгүй. Гэтэл өнөөдөр бид нарт дүгнэлт гарсантай холбоотой Сайдын тушаал гарсан. Тухайн тушаал дээр *******ын тухай хуулийн 56 дугаар 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг томиллоо гэдэг. Энэ ажлын хэсэг анхнаасаа томилогдохдоо тушаалаараа 56.1.5-д заасныг зөрчсөн гэдэг дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг томилсон. Энэ ажлын хэсэг нь бодит байдал дээр хуульд нийцэж байна уу, зөв явагдаж байна уу гэдгийг харахгүйгээр, мэдэхгүйгээр тухайн томилогдсон өдрөө энэ С ХХК нь бд хортой үйл ажиллагаа явуулсан байна, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна, ийм учраас цуцлах шаардлагатай байна гэдэг дүгнэлтийг гаргасан. Гэтэл хотоос 1600 км-ын цаана байгаа уурхай шүү дээ. Энэ дээр бодитоор очиж үзээд, үнэхээр ямар үйл ажиллагаа байна, байгаль орчныг яаж хордуулсан юм, менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж бодож байгаа бол ямар үүргээ биелүүлээгүй юм, бд нөлөөлөх байдлын үнэлгээгээ хэрхэн зөрчсөн юм гэдэг дүгнэлт байхгүй. Энэхүү дүгнэлтийг хийхдээ дүгнэлтээс нь харвал саяны ажлын хэсэг томилогдохоос өмнө 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 367 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан, очиж ажилласан байдаг юм. Энэ ажлын хэсэг газар дээр нь очоод үзсэн, цуцал гэсэн дүгнэлт гарсан юм байна, иймээс бид нар цуцалж байна. Өмнөх дүгнэлт гэж яриад байгаа зүйл нь хэрэгт авагдсан, дүгнэлт биш зүгээр л илтгэх хуудас гарсан. Энэ дээр ямар нэгэн хортой үйл ажиллагаа явсан байна, цуцал гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Мэдээж үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад тодорхой хэмжээний доголдол байна, засаж залруул гэсэн агуулгатай илтгэх хуудас болохоос биш хууль бус үйл ажиллагаа явуулж байна, байгаль орчныг хордуулж байна, менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэдэг дүгнэлт гараагүй. Гэтэл саяны өнөөдрийн хэлэлцэж буй дүгнэлтээр ажлын хэсэг байгуулагдсан өдрөө өмнөх ажлын хэсгийн хийж гүйцэтгэсэн ажил дээр үндэслээд хууль бус байна гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дээр юу хэлэх гээд байна гэвэл энэ ажлын хэсэг Захиргааны ерөнхий хууль зөрчжээ. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйл дээр эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийг олж тогтооно, мэдэгдэнэ гэсэн асуудал, 24 дүгээр зүйл, 25 дугаар зүйл дээр холбогдох нотлох баримтыг захиргааны байгууллага бүрдүүлэх, цуглуулах үүрэгтэй гэдэг. Ийм юм ерөөсөө хийгдээгүй. Ингээд нэгэнт хууль бус дүгнэлт гаргах, 56.1.5-д заасныг зөрчсөн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг маань энэ үүргээ биелүүлж шийдвэр гаргаж байгаа нь өөрөө хууль бус байна. Ингээд дүгнэлт гарсан, тухайн дүгнэлтээ мөн өдрөө Хууль зүйн яаманд хүргүүлдэг. Хууль зүйн яам нь *******, газрын тосны газраа хүргүүлдэг. Ингээд цуцалж байгаа юм. Гэтэл үнэхээр бд хортой нөлөөлсөн үйл ажиллагаа явсан уу, үгүй юу гэдэг асуудал хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй. Хоёрдугаарт давж заалдах шатны болон дээд шүүхээс буцаж ирсэн, буцаж ирэхдээ яг бд хортой үйл ажиллагаа явуулсан уу, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлээгүй вэ үүнтэй холбоотой баримтыг цуглуулах ёстой юм байна, ингэж байж үнэлэлт дүгнэлт өгнө гээд буцаасан. Үүнтэй холбоотойгоор шүүхээс хариуцагч Байгаль орчны яамнаас 3 удаагийн албан тоотоор нотлох баримт шаардсан. Нотлох баримт шаардахдаа та нар менежментийн төлөвлөгөөнөөс ямар үүргийг биелүүлээгүй гэж үзэж байна, бд яаж хортой нөлөөлсөн юм бэ, энэ дүгнэлт дээр чинь тодорхойгүй байна. Ерөөсөө дүгнэлт дээр саяны *******ын тухай хуулийн 56.1.5-д заасан заалтыг хуулж тавиад л дүгнэлт гаргасан байна. Энэ дүгнэлт гараад байгаа асуудалтай холбоотой ямар дүрэм журам мөрдөж байснаа өг, дээрээс нь ажлын хэсэг юуг баримталж ажилласан юм, яагаад менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзээд байгаа юм, энэ нь менежментийн төлөвлөгөөний хэдэд заасан ямар үүрэг юм гэдгээ өг гэсэн. Өнөөдрийг хүртэл байхгүй, үүнтэй холбоотой баримтыг албан бичгээр ирүүлсэн дүгнэлт ерөөсөө байхгүй. Эндээс юу хэлэх гээд байна гэвэл өнөөдрийн хянан хэлэлцэх гэж байгаа маргаан бүхий дүгнэлт маань юуг зөрчсөнийг тогтоогоогүй нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнөөс ямар үүргээ биелүүлээгүй юм, энэ компанийн явуулсан ямар үйл ажиллагаа бд хортой байсан юм гэдэг асуудал дээр үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хөнгөн, хуумгай хандсаны улмаас энэ дүгнэлтийг гаргажээ. Дүгнэлт дээрээ *******ын тухай хуулийн 56.1.15-д заасны дагуу гаргаж байна гэдэг. Энэ хуульд 56.1.15 гэсэн заалт байхгүй. Хэдийн техникийн шинжтэй алдаа гэж харахаар байгаа боловч хэт хөнгөн, хуумгай, зүгээр л тусгай зөвшөөрлийг цуцлахын төлөө л явж байгаа болохоос биш бодитой юу, үндэслэлтэй юу гэдэг дээр эрх зүйн үр дагавартай шийдвэр гаргаж байгаа байгууллага маань энэ дээрээ онцгой анхаараад дүгнэлт гаргах ёстой. Шүүхэд ирсэн хариуцагчийн хариу тайлбар нь гэсэн 20190201 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулъя гэж байхад шүүхэд ирсэн тайлбарт Архангай аймгийн алтны тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг цуцалсан 02 дүгнэлт зөв гэх мэтчилэн ирүүлсэн. Хаана ямар хэрэг дээр оролцож байгаа, ямар дүгнэлт гаргаж байгаа энэ зүйл төрийн захиргааны байгууллагад хамааралгүй зүйл болж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын нэгт дурдаж байгаа энэхүү дүгнэлтийг цуцалж өгнө үү гэсэн ийм тайлбартай байгаа. Нотлох баримт шинжлэн судлахад баримтыг тодорхой дурдаад явсан нь зүйтэй байх. Нийт хэдэн төгрөгийн зардал хуулийн этгээд гаргаад байгаа вэ гэдэг асуудлыг ярих зайлшгүй шаардлагатай. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчим гэдэг зүйл яригдана гэдэг үүднээс энэ зардлуудыг дурдаж байна. Иймээс эхний шаардлагатай холбоотой асуудал үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2-т хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн байх асуудал маргаан бүхий хоёр захиргааны актад аль аль дээр нь байхгүй. Цуцалж байвал болоо гэдэг зарчмыг тухайн үеийн төрийн захиргааны албан хаагч, албан тушаалтнууд хэрэгжүүлснээс, үнэхээр энийг цуцлах хэрэгцээ шаардлага байсан юм уу, зорилгодоо энэ захиргааны акт нийцэж байгаа юм уу, гэдэг асуудал ерөөсөө байхгүй. Дээрээс нь хуульд үндэслэх зарчим Захиргааны ерөнхий хууль болон Үндсэн хуульд заасны дагуу хууль үндэслэнэ гэсэн байтал бодит хуульд үндэслээд үнэхээр үүргээ зөрчсөн гэдэг асуудал байхгүй. Дээрээс нь ажлын хэсгийн дүгнэлт дээр Б.С гэдэг хүнээс Л.Э асуусан байгаа юм. Энд ер нь цуцлахад нөлөөлөх зүйл байна уу гэхэд нөгөө менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг этгээдүүд маань менежментийн төлөвлөгөөгөө дүгнэх боломжгүй. Учир нь бүтэн жилээр дүгнэдэг, одоогийн байдлаар менежментийн төлөвлөгөөг дүгнээгүй байгаа гэдгийг өөрсдөө ярьдаг. Дүгнээгүй байж менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзээд цуцлах дүгнэлт гаргаад байгаа нь хууль бус. Энэ нь нотлох баримт шинжлэн судлахад тодорхой харагдах байх гэж харж байна. Хоёрдугаарт маргаан бүхий ******* дугаар тушаалтай холбоотой асуудал яригдана. Энэ тушаалыг гаргахдаа *******ын тухай хуулийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.8, 28 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэх хууль зүйн үндэслэл, саяны нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дүгнэлтийг үндэслэж гаргасан. 56.1.5-д заасан хууль бус үйл ажиллагаа явуулсан байна гэдэг заалтыг, 28 дугаар зүйлийг яагаад барьсан бэ гэдэг асуудал. Үүн дээр бид бүхэн анхнаасаа маргаад. Юу гэвэл энэ нь өөрөө *******ын тухай хуулиар тухайн асуудлыг илүү нарийн зохицуулжээ. Дээрээс нь 2016 оноос хэрэгжиж эхэлсэн өнөөдрийн бид нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд барьж байгаа хуулиар сонсох заавал хийнэ гэдэг асуудлыг төрийн захиргааны байгууллагад хуулиар үүрэг болгосон. Захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа дур зоргоороо хэнд ч мэдэгдэхгүйгээр гаргадаг, тухайн шийдвэрийн улмаас эрх ашиг зөрчигдсөн этгээд мэдээгүй нөхцөл байдал үүсэхгүй. Тиймээс энэ асуудлыг урьдчилан сонсох ажиллагаа явуулаад үнэхээр энэ цуцлах үндэслэл бүрдсэн юм уу, өөрөөр хэлбэл тухайн этгээдийг тайлбарыг авах ийм нөхцөл байдлыг хуулиар тусгасан. Гэтэл 28 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй, нийтийн эрх ашиг гэж тайлбар гарсан. Мөн давж заалдах болон дээд шүүхээс ямар асуудлыг нийтийн эрх ашиг гэж үзэж байгаатай холбоотой тайлбарыг өг гэсэн. Мөн өнөөдрийг хүртэл байхгүй. Шүүхээс шаардсан, ирээгүй. Энэ нь 32.8-д заасантай нийцнэ гэж үзэж байна. Ямар нэгэн байдлаар шүүхийг буруутгах нөхцөл байдал бий болохгүй. Тэгэхээр нэг хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа асуудал нь нийтийн эрх ашгийг хөндөж байгаа учраас сонсох ажиллагаа явуулахгүй гэж үзсэн нь тодорхойгүй. Магадгүй дүгнэлтэд дурдсаны дагуу бд хортой нөлөөлж байна гэж үзсэн учраас мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж байгаа бол бд хэрхэн яаж хортой нөлөөлсөн асуудал нь тогтоогдоогүй байхад түүнийг хортой гэж үзсэн дүгнэлтийг үндэслээд цуцлах юм бол А*******ар мөн сая дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 24, 25-д заасныг хийж хэрэгжүүлсэнгүй. Хэдийгээр дүгнэлтийг үндэслээд цуцлах боловч үнэхээр энэ тусгай зөвшөөрлийн дагуу тусгай зөвшөөрлийг олгож байгаа, хяналт тавьдаг агентлагийн хувьд үүн дээрээ онцгой анхаарах ёстой. Өмнө очсон ажлын хэсэг дээр *******аас хүмүүс нь үнэхээр бд хортой нөлөөлсөн үйл ажиллагаа байхгүй юм байна гэдэг нь илэрхий байхад энэ дүгнэлтийг гаргасан. Тэгэхээр 28 дугаар зүйлийг барьсан нь буруу. Үнэхээр сонсгох, мэдэгдэх ажиллагаа явуулсан бол энэ хуулийн этгээдээс тайлбар, мэдээллийг аваад явсан бол өнөөдөр энэ хуулийн этгээд ингэж хохирохгүй байсан. Одоо бүх үйл ажиллагаа нь зогссон, Хны өмнө 100 тэрбумын өртэй, бусад ажил гүйцэтгэж байсан аж ахуй нэгжүүдийн өмнө Хан-Уул дүүргийн шүүхээр дүүрэн С ХХК-тай холбоотой маргаан. Ажил гүйцэтгэсэн төлбөр, шатахуун нийлсэн төлбөр, хоол хүнсний материалын төлбөрөө авъя, катеринг үйлчилгээ үзүүлсэн төлбөрөө авъя гэсэн маргаанууд. Нөгөөдөх нь шийдэгддэг, шийдвэр гүйцэтгэл дээр очоод ямар ч үйл ажиллагаа байхгүй, хуулийн этгээд хамаг юм нь царцсан байдалтай. Дээрээс нь энэ хуулийн этгээдийн гол хөрөнгө тусгай зөвшөөрөл байсан, үүнийг нь цуцалсан, төлбөрийн чадваргүй болгосон. Ингээд энэ хуулийн этгээдийг хөнгөн хуумгай, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс дампууруулах нөхцөл байдалд хүргэсэн гэж харж байна. Энэхүү маргаан бүхий тушаал дээрээ сая дурдсанчлан дүгнэлтийг дурдсан. Өөр асуудал байхгүй. Мөн тухайн өдрөө түргэн туулай борвиндоо баастай үлгэр болж байна, нэг өдөр тушаал нь гардаг.Ингэхээрээ хууль зүйн техникийн хувьд алдаатай. Энийг бид хэрхэвч зөвтгөж болохгүй гэж үзэж байгаа. Энэхүү тушаалуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэдэг шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг нэхэмжлэгч зүгээс дэмжиж оролцож байна. Ямар шалтгааны улмаас дэмжиж байна гэвэл *******ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцалж байгаа бол тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж хариуг нь авна. Хариу нь үндэслэлтэй бол цуцлах үйл ажиллагаа зогсоно. Үндэслэлгүй гэж үзвэл цуцлах тухай зохицуулалт юм. Үүнийг *******, газрын тосны газар хэрэгжүүлээгүй. Гуравдагч этгээдийн дурдаж буй хууль зүйн үндэслэл үүнтэй холбоотой, шууд хамааралтай зүйл юм. Нэгэнт тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа бол үүргээ биелүүлэх боломжгүй гэсэн үг. Юугаар аын тусгай зөвшөөрлийг барьцаалаад байна гэхээр энэ тусгай зөвшөөрөл хүчинтэй, энэ тусгай зөвшөөрөл үйл ажиллагаа явуулж байгаа, энэ нь өөрөө хөрөнгө гэж үзээд барьцаалсан. Барьцаа хөрөнгө гэдэг бол барьцаалуулагчийн эрх, ашиг сонирхлыг хангах, үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг хэлбэр. Тэгэхээр тусгай зөвшөөрөл цуцлагдаж байна гэдэг асуудлыг *******, газрын тосны газар мэдсэн үү, мэдсэн. Дүгнэлт ирсэн үү, ирсэн. Тэгэхээр хуульд заасны дагуу мэдэгдэх ёстой. Түүнээс үгийн тоглолт хийгээд цуцалж байгаа бол мэдэгдэхгүй, цуцлаагүй бол энэ компани үүргээ гүйцэтгэх боломжгүй байна гэдэг нөхцөл байдал үүсэхэд бид мэдэгдэнэ гэдэг хуулийг тойрч гарах байдлаар тайлбарлаж асуудалд хандаж болохгүй. Цуцлагдаж байгаа бол шууд үүргийн гүйцэтгэл биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа учир үүнийг зайлшгүй мэдэгдэх ёстой байсан. Үүнийг гуравдагч этгээдэд мэдэгдээгүй. Би нэмэлт тайлбар дээрээ хэлчихье. Манайд бас мэдэгдээгүй асуудал *******ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4 дүгээр зүйлүүдийг зөрчсөн асуудал байгаа юм. гэжээ.

3.2. Хариуцагч Б,ны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б,наас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б,ны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/ тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг дүгнэлт гаргасан. Дүгнэлт гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, *******ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтуудыг үндэслэсэн. Мөн Өмнөговь аймгийн Засаг даргын санал, тус аймгийн Б аялал, жуулчлалын газрын саналыг үндэслэсэн. Энэ хоёр нутгийн захиргааны байгууллага нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналуудыг ирүүлсэн. Үүний дагуу ажлын хэсгийн тушаал гараад ажилласан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлд Б,ны бүрэн эрхийг зааж өгсөн. Энэ бүрэн эрхийн 15.1.1-т Б, байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, байгаль орчны тэнцлийг хангах, бд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг заасан. *******ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч бд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан. Ийм Байгаль орчны яамны дүгнэлт гарах юм бол *******ын газар тусгай зөвшөөрлийг цуцална гэсэн заалттай. Манай байгууллага Өмнөговь аймгийн Засаг дарга, аймгийн Б аялал, жуулчлалын газрын саналыг үндэслэж дүгнэлт гаргасан. Энэ тухай Засаг дарга, Байгаль орчны газар тухайн лиценз эзэмшигчид Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх, сонсох ажиллагааг хийсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.

3.3. Хариуцагч *******,сийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... *******, газрын тосны газраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн захиргааны байгууллага буюу *******,сийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Нэгдүгээрт яагаад хууль зүйн үндэслэл бүхий гэвэл *******ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дээр нь 2 зүйл байдаг. Нэгт нь бд хортой нөлөө учирч болзошгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцалж дүгнэлт гаргахаар, хоёрт менежментийн төлөвлөгөөний талаар зохицуулалт байдаг. Тэгэхээр Байгаль орчны яам буюу Монгол Улсын төрийн захиргааны төв байгууллага хэд хэдэн компанийг бд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, экологийн тэнцвэрт байдал алдагдаж болзошгүй байх тул тухайн орон нутгаас ирсэн саналыг үндэслэн дүгнэлт гаргасан байдаг. Аймгийн Засаг дарга, Байгаль орчны хяналтын газраас, мөн иргэдээс нь санал ирүүлсэн байдаг. Хавтаст хэрэгт байгаа байх гэж бодож байна. Иргэдийн саналд тэнд 20 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа, энэ нь өөрөө мал сүрэг, экологийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Тийм учраас тусгай зөвшөөрлүүдийг цуцалж өгнө үү гэж иргэд шаардсан. Үүний дагуу төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг үндэслээд *******,сийн даргын ******* дугаар шийдвэр гарсан. Шийдвэр нь Ашигт матмал, газрын тосны газрын 56 дугаар зүйлийн 56.1.5-д үндэслээд гарсан. Ийм учраас нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тусгай зөвшөөрлийн төлбөр, тэнд оруулсан хөрөнгө оруулалтын асуудал энэ захиргааны акттай холбоогүй. Энийг нэхэмжлэгч хэрвээ хүсвэл өөр маягаар шийдвэрлүүлэх боломж нь нээлттэй. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд *******ын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-г барьж шаардлага гаргасан байна. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй. Захиргааны актыг хууль бус гэж ярьж байх шиг байна. Захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй гарсан. *******ын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-д тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө эрх үүргээ биелүүлэх боломжгүй болсон бол гэж байгаа. Түүнээс биш тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн тохиолдолд мэдэгдэх тухай ойлголт биш. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрөө төлбөрөө төлж чадахгүй болсон, янз бүрийн шалтгаанаас болоод төлбөрөө төлж чадахгүй цуцлагдах гэж байх юм бол тэр мэдэгдлээ барьцаалагчид мэдэгдэнэ. Түүнээс биш төрийн захиргааны байгууллагын дүгнэлт гаргаад тэр шилжихгүй. Төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслээд цуцалж байгаа тусгай зөвшөөрлийг барьцаалагчид мэдэгдэх үүрэг хуулиараа байхгүй. Ийм учраас гуравдагч этгээдийн бие даасан нэхэмжлэлийг бас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна ... гэжээ.

3.4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хны зүгээс бие даасан шаардлага гаргасан. Бие даасан шаардлага гаргасан гол үндэслэлийн хувьд 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа захиргааны акт нь Хны субьектив эрхийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагад ямар нэгэн үйлдэл хийхийг санал болгох, татгалзах ямар нэгэн үйлдэл хийхийг зогсоохыг шаардах боломжийг хязгаарласан гэж үзэж байна. Шаардлагын хувьд ямар нөхцөл байгаа вэ гэхээр нэгдүгээрт Х С ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлийн гэрээний барьцааны зүйлээр одоо маргаанд дурдагдаж байгаа MV-*******, MV-******* дугаартай хоёр ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалсан байдаг. Ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалж байгаа тохиолдолд *******ын тухай хуулийн 51.1, 51.3-т заасан зохицуулалтыг үндэслэн *******,сээс тухайн Хтай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг бүртгэдэг. Тухайн бүртгэлийг *******ын газраас хийсэн учраас бүртгэлийг үндэслээд Хнаас С ХХК-д 19.2 сая долларын зээл олгосон. Өнөөдрийн байдлаар С ХХК нь Ханд 96.6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгаа. Уг төлбөрийн төлж барагдуулах боломжгүй болсон гэдэг мэдэгдлийг бидэнд хийсэн. Сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. 2019 онд тусгай зөвшөөрлийг цуцлагдсанаас хойш С ХХК өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Үндсэн үйл ажиллагаа нь аын тусгай зөвшөөрөлтэй, маргаан болж буй сайт дээр нүүрс олборлодог компани байгаа. А*******раас 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр захиргааны акт гаргахдаа *******ын тухай хуулийн 51.7-д заасан шаардлагыг хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн байгаа үүргээ ямар нэгэн байдлаар биелүүлээгүй нөхцөл байдал үүссэн бол тэр тухай эхлээд барьцаалагч этгээдэд мэдэгдэх шаардлага байгаа. Энэ шаардлагыг биелүүлээгүйн улмаас гуравдагч этгээд *******ын тухай хуульд заасан шаардлага хангасан эрх бүхий этгээдэд тухайн аын тусгай зөвшөөрлүүдийг тэргүүн ээлжид шилжүүлэх санал гаргах эрхээ алдсан. Манайх 51.7-д заасан үүргээ захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т заасны дагуу тухайн захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгохоор бие даасан шаардлага гаргасан. Ингээд анхан шатны шүүхийн шийдвэр гарч нэхэмжлэлийн шаардлагыг хангаад, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаагүй орхисон. Хны зүгээс хны зүгээс давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс Х нь тухайн захиргааны акт гарсан байгаа асуудалтай маргаад *******ын тухай хуулийн 51.7-д дагуу мэдэгдэх ёстой байсан, тэр эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлага гаргасан байна, тэр шаардлага гаргаснаар Хны ямар эрх сэргэх нь тодорхойгүй байгаа тул үүнийг тодруулъя гэдэг шийдвэр гарсан. Хнаас 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шаардлагаа тодруулж хүргүүлсэн. Гол шаардлага нь Кадастрын хэлтэс нь Ханд *******ын тухай хуульд заасны дагуу мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байгаа нь манай эрхийг зөрчиж байна. Учир нь энэ тусгай зөвшөөрлүүд цуцлагдахаас өмнө барьцаалагчид хэрвээ мэдэгдсэн байх юм бол барьцаалагчийн зүгээс *******ын тухай хуульд заасны дагуу бусд шаардлага хангаж байгаа этгээдэд санал болгох эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. *******ын тухай хуулийн 51.7-д заасны дагуу *******ын тухай хуулийн 7.1-т заасан шаардлага хангаж байгаа этгээдэд тэргүүн ээлжид тухайн аын тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэх санал гаргах эрх сэргэх байсан гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна.

Нэхэмжлэгч талаас аын тусгай зөвшөөрөл эсхүл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн тухайн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн, тогтоогдсон гэж үзэж байгаа бол тэр тухай мэдэгдлийг хуульд заасны дагуу ажлын 10 хоногт зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй. Тэр мэдэгдлийг хүлээн авснаас хойш тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасны дагуу холбогдох тайлбар болон нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Тухайн хүргүүлсэн нотлох баримт, тайлбарыг үндэслээд *******,сээс баримтыг нь хүлээд аваад хэрвээ мэдэгдэл нь үндэслэлгүй байна гэж байгаа бол тусгай зөвшөөрлийг цуцлах мэдэгдлээ цуцална. Ирүүлсэн тайлбар нь хангалтгүй байна гэх юм бол мэдэгдлээ дэмжиж захиргааны актаа гаргаад явах зохицуулалт нь *******ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4 дүгээр хэсэгт тухайлан заасан байгаа. Тухайн хуульд заасан ажиллагааг төрийн захиргааны байгууллагаас хийгээгүй, процессын ноцтой алдаа гаргасан. Өөрөөр хэлбэл тайлбар авах, сонсох ажиллагаа хийх боломжийг олгоогүй учраас нэхэмжлэгчийн зүгээс гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж дэмжиж байна. гэжээ.

3.5. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Х: Нэхэмжлэгч талын шаардлагыг дэмжих боломжгүй гэж хувьдаа үзэж байна. Гуравдагч этгээдийн шаардлага эс үйлдэхүй, үйлдэхүй тал дээр ярьж байх шиг байна. Зээлдэгч зээлийн гэрээ байгуулсан хүмүүсийн хоорондын асуудал болохоос биш заавал төрийн байгууллага холбох шаардлагагүй гэж бодож байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлага, тэдгээрийн үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

А. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Шүүх нэхэмжлэгчээс тодорхойлон маргаж буй захиргааны актуудын хууль зүйн болон бодит үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх бөгөөд энэ агуулгаараа шүүхийн шийдвэрийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.

1. Нэхэмжлэгчээс Б,анд холбогдуулан гаргасан Б,ны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар MV-*******, MV-******* тоот аын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

1.1. Б,наас 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ******* дугаартай MV-*******, MV-******* тоот аын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай дүгнэлтийг гаргажээ.

1.2. Тус дүгнэлтийн эрх зүйн үндэслэлд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, *******ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг тус тус баримталжээ.

1.3. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд, мөн хэсгийн 1 дэх заалтад байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, бд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; гэж заажээ.

1.4. *******ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална: гээд, мөн зүйлийн 56.1.5 дахь заалтад тусгай зөвшөөрөл эзэмшигч бд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан; гэж зохицуулжээ.

1.5. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Б, нь байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, бд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах болон аын тусгай зөвшөөрөл эзэмшигч бд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан дүгнэлт гаргах эрх хэмжээтэй байна.

1.6. Ингэхдээ Б, нь аливаа аын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн зүгээс бд хэрхэн хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, эсхүл байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ хэрхэн яаж биелүүлээгүй болохыг бодитой бөгөөд хангалттай нотлон тогтоох үүрэгтэйгээс гадна нутгийн захиргааны байгууллагын саналыг зохих журмын дагуу авч, түүнийг харгалзан үзэх учиртай байна.

1.7. Дээрх эрх зүйн шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: гээд, мөн зүйлийн 4.2.5 дахь заалтад зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. гэж хуульчлан тогтоосон болно.

1.8. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан тайлбаруудаас үзэхэд, хариуцагч Б, нь маргаж буй ******* дугаартай дүгнэлтийг гаргахдаа хуулийн дээр дурдсан шаардлагуудыг хангаж ажиллаагүй буюу нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг бодитой тогтоож чадаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Тодруулахад:

1.9. Хариуцагч Б,ны зүгээс нэхэмжлэгчийг уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ хэрэгжүүлээгүй, бд хортой нөлөөлж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж энэ талаар дүгнэлт гаргасан гэж тайлбарлах боловч маргаж буй ******* дүгнэлтийн 1 дэх заалтад, Б,ын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/367 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, MV-*******, MV-******* дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ хэрэгжүүлээгүй, бд хортой нөлөөлж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн байна гэсэн байгаагаас үзэхэд Б,ын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/ дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүдийг тогтоосон ямар нэг дүгнэлт гаргаагүй байна.

1.10. Харин 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хуралдсан 01/2019 дугаартай хуралдааны тэмдэглэлээс[13] харвал, Б,ын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/367 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн газар дээр нь ажиллаад гаргасан гэх илтгэх хуудас, түүний дүгнэлт, саналын талаар танилцуулгыг сонсож хэлэлцсэн байх бөгөөд тус Өмнөговь аймгийн Гурвантэс суманд томилолтоор ажилласан илтгэх хуудас-ны[14] Ажлын хэсгийн санал, дүгнэлт хэсэгт нэхэмжлэгч С ХХК-ийг уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ хэрхэн хэрэгжүүлээгүй, бд хортой нөлөөлж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ хэрхэн яаж биелүүлээгүй талаарх зөрчлийг бодитой тогтоосон талаарх хангалттай бөгөөд тодорхой дүгнэлт хийгдээгүй байна.

1.11. Мөн дээр дурдсан ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлд тусгагдсан ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Сгаас хэлсэн хариултад ... Байгаль орчны менежментийн төлөвлөгөө жилээр дүгнэдэг тул ороогүй гэсэн тайлбараас үзэхэд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг дүгнээгүй байсан үйл баримт тогтоогдож байх тул байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй байна.

1.12. Түүнчлэн маргаж буй ******* дүгнэлтийн 2 дахь заалтад, Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01-2004 тоот албан шаардлага, тус аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 210 дугаар албан бичгийг тус тус үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэв гэсэн байх бөгөөд Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01-2004 тоот албан шаардлагын[15] агуулгаас харвал, уг шаардлага нь Өмнөговь аймгийн Засаг даргаас аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн тоот байх ба мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 16/05/089/105 тоот Зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг[16] биелүүлээгүй болох гэх агуулгатай байна.

1.13. Дээрх мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 16/05/089/105 тоот Зөрчил арилгуулах тухай албан шаардлагаар нэхэмжлэгч С ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан геологи, уул уурхай, б, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуй, авто тээвэр, авто замын хяналтын чиглэлээр авч хэрэгжүүлэхээр даалгасан ажлуудыг жагсаасан байх бөгөөд харин маргаж буй ******* дугаартай дүгнэлтэд дурдсан уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ хэрэгжүүлээгүй, бд хортой нөлөөлж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэх зөрчлүүдийг тогтоосонтой холбоогүй байгааг дүгнэх нь зүйтэй.

1.14. Мөн Өмнөговь аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 210 тоот албан бичгийн[17] агуулгыг үзэхэд, бд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг батлуулахдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаар тогтоолыг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон гэсэн байх боловч хавтаст хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Прокурорын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаар тогтоолоор[18] ... Намуундарь овогтой Галаахүү нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Гурвантэс сумын Тост багийн Иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл, тогтоолыг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдож байна. Гэвч С ХХК нь Тост багийн Иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл, тогтоолыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан байж болзошгүй үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон бичгийн бусад баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд ... гэсэн дүгнэлт хийж, хэрэг бүртгэлтийн 182800061 дугаартай хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

1.15. Мөн тус 210 тоот албан бичигт ... Мөн тус уурхайн Байгаль орчны 2018 оны менежментийн төлөвлөгөөг дүгнэх ажлын хэсэг уурхайд ажиллахад төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй хангалтгүй ажиллаж байсан тул үнэлэлт өгөх боломжгүй байсан ... Байгаль орчны 2019 оны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй, хагас жилийн тайлан гаргаагүй зэрэг хангалтгүй ажиллаж байсан ... гэсэн байх боловч Бд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13 дахь хэсэгт зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж, дүгнэх эрх бүхий байгууллага болох байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас энэ талаар дүгнэлт хийгээгүй[19] энэ тохиолдолд хариуцагчаас нэхэмжлэгчийг байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэж буруутгасныг зөвтгөх боломжгүй.

1.16. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Б,ны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар MV-*******, MV-******* тоот аын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгчээс *******,сийн даргад холбогдуулан *******,сийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

2.1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01/2291 дүгээр албан бичгээр[20] *******, газрын тосны газрын даргад Б,ны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийг хүргүүлснийг үндэслэн тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр[21] С ХХК нь MV-*******, MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байхдаа *******ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан болох нь Бын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/ дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ******* дүгээр дүгнэлтээр тогтоогдсон гэж MV-*******, MV-******* дугаар бүхий аын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

2.2. *******ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална: гээд, мөн зүйлийн 56.1.5 дахь заалтад тусгай зөвшөөрөл эзэмшигч бд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан; гэж заажээ.

2.3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, аын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу *******,сээс хуулийн этгээдийн эзэмшиж буй аын тусгай зөвшөөрлийг мөн зүйлд заасан үндэслэлээр цуцлахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч бд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд цуцлахаар зохицуулжээ.

2.4. Хариуцагч *******,сийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ... *******,сийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэр нь *******ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар Б,ны сайдын 2019 оны А/ дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ******* тоот дүгнэлтийн дагуу үндэслэлтэй гарсан, мөн заалтын эхний хоёр нөхцөл нь зөрчигдсөн юм болов уу гэж ойлгосон ... гэх агуулгаар тайлбарласан.

2.5. Энэхүү шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1-д Б,ны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар MV-*******, MV-******* тоот аын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай дүгнэлтийг хуульд нийцээгүй гэж үзэж, хүчингүй болгож шийдвэрлэсэн тул тэрхүү дүгнэлтийг үндэслэн гарсан *******,сийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.

2.6. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ... хариуцагч нь маргаж буй ******* дугаар шийдвэрийг гаргаж, тусгай зөвшөөрлүүдийг цуцалж байгаа тохиолдолд *******ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж хариуг нь авна. Хариу нь үндэслэлтэй бол цуцлах үйл ажиллагаа зогсоно. Үндэслэлгүй гэж үзвэл цуцлах тухай зохицуулалт юм. Үүнийг *******, газрын тосны газар хэрэгжүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасныг хэрэглэсэн гэж байгаа нь үндэслэлгүй ... гэх агуулгатай тайлбарыг гаргасан.

2.7. Дээрх үндэслэлүүдэд шүүхээс тухайлан эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал:

2.8. *******ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана. гэж, 56.3 дахь хэсэгт Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ. гэж, 56.4 дэх хэсэгт Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ. гэж тус тус зохицуулжээ.

2.9. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдийг энэхүү эрх зүйн харилцааны тухайд нарийвчилсан хэм хэмжээ гэж үзэх бөгөөд эдгээр нь маргаж буй захиргааны актын эрх зүйн үйлчлэл чиглэсэн /хаяглагдсан/ этгээдэд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодруулах, тайлбар, нотлох баримт гаргах хууль зүйн боломжийг олгосон сонсгох, мэдэгдэх ажиллагааны тухайлсан зохицуулалт агуулсан хэм хэмжээ байна.

2.10. Хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбаруудаас үзэхэд, хариуцагч нь маргаж буй ******* дугаар шийдвэрийг гаргасан өдрөө буюу 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 7/5635 тоот албан бичгээр мэдэгдсэн боловч тусгай зөвшөөрөл эзэмшигчийг нотлох баримт, тайлбар гаргах боломжоор хангаагүй нь хуульд нийцээгүй байна гэж шүүх дүгнэлээ.

2.11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтад зааснаар мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй нь зөвтгөгдөнө гэж тайлбарлаж байх боловч дараах үндэслэлээр энэхүү тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

2.12. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно: гээд, мөн зүйлийн 28.1.1 дэх заалтад нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол; гэжээ.

2.13. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй. гэж заасан байх ба үүний дагуу захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзсэн буюу энэ тохиолдолд нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байсан гэдгийг нотлох үүргийг хүлээнэ.

2.14. Энэхүү шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1-д хариуцагч Б,наас гаргасан ******* дугаар дүгнэлтийг хууль зүйн болон бодит байдлын хувьд хуульд нийцээгүй гэж шүүх дүгнэж, хүчингүй болгож шийдвэрлэсэн, мөн хариуцагч *******,эс нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байсан гэдгийг холбогдох нотлох баримтуудаар нотолж чадаагүй энэ тохиолдолд сонсох ажиллагаа хийх шаардлагагүй байсан гэж шүүхээс дүгнэх боломжгүй.

2.15. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр *******,сийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

Б. Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн тухайд:

Шүүх гуравдагч этгээдээс тодорхойлон маргаж буй бие даасан шаардлагын үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх бөгөөд энэ агуулгаараа шүүхийн шийдвэрийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.

1. Гуравдагч этгээд Х ХХК-иас *******,сийн даргаас 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг гаргахаас өмнө тусгай зөвшөөрлүүдийг барьцаалагч Х ХХК-д мэдэгдээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг гаргасан.

2. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад бие даасан шаардлагыг тодруулахад, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтын , эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох; гэж зааснаар бие даасан шаардлагаа гаргасан болохоо тайлбарласан.

3. Нэхэмжлэгч С ХХК нь Худалдаа, хөгжлийн банк ХХК-иас авсан зээлийн барьцаанд MV-*******, MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг барьцаалж, зээлийн барьцааны гэрээ байгуулан, гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн байх бөгөөд энэ үйл баримттай талууд маргаагүй.

4. Харин *******ын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй, эсхүл энэ хуулийн 22, 28 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох нөхцөл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч нь мөн хуулийн 7.1-д заасан эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг тэргүүн ээлжид гаргах эрхтэй. гэж заасан хэсгийн Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй болсон нөхцөл байдал үүссэн байхад буюу хариуцагч *******,сийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С ХХК-ийн MV-*******, MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахаас өмнө тухайн тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсан байсан Ханд мэдэгдээгүй эс үйлдэхүй нь хууль бус гэж маргаж байна.

5. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Захирамжилсан үйл ажиллагаа гэж ... эс үйлдэхүйг ойлгоно. гэж, 37.3 дахь хэсэгт Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж тус тус хуульчилжээ.

6. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл, эс үйлдэхүй гэдгийг хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан идэвхгүй эрх зүйн хэлбэрийг ойлгоно.

7. Гуравдагч этгээдийн зүгээс тайлбарлаж буй хариуцагчийн *******ын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт заасан мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй асуудал нь хууль зүйн агуулгаараа Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан эс үйлдэхүй гэдэгт хамаарахгүй, эс үйлдэхүйг захиргааны актад тооцох ...өргөдөл гаргасан байх урьдчилсан нөхцөлийг хангаагүй тохиолдолд захиргааны эс үйлдэхүйд хамаарахгүй гэж шүүх дүгнэлээ.

8. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад заасан эс үйлдэхүй-д маргааны зүйл хамаарахгүй байх тул уг заалтад заасан шийдвэрийг шүүхээс гаргах боломжгүй.

9. Энэ агуулгаараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. гэж заасан үндэслэл, тодруулбал, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтад захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус; гэж заасан үндэслэл тогтоогдож байна гэж үзлээ.

10. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Х ХХК-иас гаргасан *******,сийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг гаргахаас өмнө С ХХК-ийн MV-*******, MV-******* тоот аын тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсан барьцаалагч болох Ханд мэдэгдээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

В. Шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд:

1. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан үндэслэлүүдээр хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.12 дахь заалт, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 56.1.5 дахь заалт, 56.2, 56.3, 56.4 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 4.2.5 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, 28.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, *******,сийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг, мөн Б,ны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар MV-*******, MV-******* тоот аын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай дүгнэлтийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1дэх хэсэг, 54.1.1 дэх заалтад заасныг баримтлан гуравдагч этгээд Х ХХК-ийн гаргасан *******,сийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг гаргахаас өмнө С ХХК-ийн MV-*******, MV-******* тоот аын тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсан барьцаалагч болох Ханд мэдэгдээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн тус бүр улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б,наас 35 100 төгрөг, *******,сээс 35 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ

                                        ШҮҮГЧ Ц.ОДМАА

 

 

 

[1] Хэргийн 3-р хавтасны /цаашид 3Хх гэх/ 101, 209 дэх тал

[2] 3Хх 204 дэх тал

[3] Хэргийн 1-р хавтасны /цаашид 1Хх гэх/ 13-16 дахь тал

[4] 1Хх 17-19 дэх тал

[5] 1Хх 120-121 дэх тал

[6] 1Хх 116 дахь тал

[7] 1Хх 117 дахь тал

[8] 1Хх 117 дахь тал

[9] 1Хх 114 дэх тал

[10]1Хх 41 дэх тал

[11] Анх ******* дугаартай шийдвэрийг гаргахдаа ... *******ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.15-т заасан ... гэж бичсэн байна 1Хх 12 дахь тал

[12] 1Хх 11 дэх тал

[13] Хэргийн 4-р хавтасны /цаашид 4Хх гэх/ 64 дэх тал

[14] 4Хх 131-136 дахь тал

[15] 1Хх 110 дахь тал

[16] 4Хх 77-85 дахь тал

[17] 1Хх 118 дахь тал

[18] 4Хх 71-72 дахь тал

[19] Ажлын хэсгийн хуралдаанд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Сгаас хэлсэн ... Байгаль орчны менежментийн төлөвлөгөө жилээр дүгнэдэг тул ороогүй гэсэн тайлбар 4Хх 64 дэх тал

[20] 1Хх 114 дэх тал

[21] 1Хх 41 дэх тал