Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 128/2023/0196/З |
Дугаар | 128/ШШ2023/0428 |
Огноо | 2023-05-11 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2023/0428
2023 05 11 128/ШШ2023/0428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Э даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:С.О, /РД:**00000000, Х аймаг У-У сумын Т 0 дугаар баг/;
Хариуцагч: НДЕГ Хяналт шалгалтын газрын Улсын ахлах байцаагч Л.А, Д.Э, Б.З, П.У нарын хооронд үүссэн “НДЕГ Улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 00/00 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” актын хавсралт 1 дугаарын 7 дахь мөрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Сумъяа, хариуцагч Б.З, П.У , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Туяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Хэргийн процессын түүх, нэхэмжлэлийн шаардлага.
1.1.Нэхэмжлэгч тус шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр НДЕГ улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 00/00 тоот “Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох” тухай актын 4 дэх хэсгийн өөрт холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж шүүх 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 128/ШШ2023/0000 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
1.2.Анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1128/ШШ2023/0000 дүгээр захирамжаар Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд даалгавар бичиж, тус аймгийн Мөрөн сумын иргэн Я.Таас гэрчийн мэдүүлэг авах, мөн аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны */0 дугаар тушаалын дагуу зохион байгуулсан “Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аян”-аар явуулсан шалгалт хүрээнд М.Нд даатгалын нөхөн олгохтой холбоотой илэрсэн гэх баримтыг тус Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулахаар даалгавар гүйцэтгүүлсэн.
1.3.Нэхэмжлэгч С.О нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлээ “НДЕГ Улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 00/00 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” актын 4 дэх хэсгийн өөрт холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах” гэж тодорхойлсон.
1.4.Нэхэмжлэгчээс 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа НДЕГ Улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 00/00 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” актын 1 дугаар хавсралтын 7 дахь мөрийг илт хууль бусад тооцуулах” гэж тодруулсныг хариуцагчид гардуулж хариу тайлбарыг бичгээр гаргуулсан.
1.5.Үүний дараа буюу 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ өөрчлөн, НДЕГ Улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 00/00 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” актын 1 дугаар хавсралтын 7 дахь мөрийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах гэж тодорхойлсныг хариуцагчаас хариу тайлбар бичгээр гаргахгүй, шууд хуралдаанд тайлбар гаргаад явах боломжтой гэсэн тул энэхүү нэхэмжлэлийн хүрээнд хэргийн хянан хэлэлцсэн.
2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
С.О миний бие Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын НДБаар ажиллаж, иргэддээ нийгмийн даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай, чанартай хүргэхийг эрмэлзэж, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ гүйцэтгэсээр ирсэн.
2019 оны 10 дугаар сард НДЕГ хяналт шалгалтын ажлын хэсэг Хөвсгөл аймагт ирж сумдын байцаагч нарын ажлыг шалгаж, НДЕГ Улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 00/00 дугаар актыг гаргасан.
Тус актын хавсралтын 7-д Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэн М.Н /**00000000/-д Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтыг зөрчиж тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон, Ч.Лг нас барсны дараа Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу тооцуулсан гэж үзсэн ба буруу олгосон 12.958.200 төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна" гэсэн үндэслэлээр надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Тус шийдвэрийг би эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Нэг.Иргэн М.Н-ийн нөхөр Ч.Л нь 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зуурдаар нас барсан бөгөөд 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр талийгаач Ч.Л-д нөхөн даатгал хийлгэх тухай хүсэлтийг М.Н гаргасан.
Ингэхдээ М.Н би "ХАНДХ, дээр очиж уулзсан, нас барсан хүнд нөхөн даатгал хийж болно гэсэн тул би хүсэлт гаргаж байна" гэж тайлбарласан тул би өөрөө аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэг байцаагч руу ярьж лавлахад надад "болно" гэсэн хариуг өгсөн. Тиймээс би холбогдох баримтуудыг нь шалган хүлээн авч, хэлтэс рүү хүргүүлсэн.
Ингээд М.Н-ийн талийгаач нөхөр Ч.Л-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 5 жил 2 сараар нөхөн тооцсон "0000000000 дугаар баталгаажилтын хуудас" 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр олгогдсон байсан. Баталгаажилтын хуудаст Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, НДЕГ дарга нар гарын үсэг зурж, мөн аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч нар тэмдэглэл хэсэгт гарын үсэг зурдаг, иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм.
Иргэн М.Н 0000000000 дугаар баталгаажилтын хуудас болон бусад холбогдох баримтыг бүрдүүлж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд холбогдох хууль, журамд заасан шаардлагыг бүрэн хангасан байсан тул түүнд 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын "Аян зохион байгуулах тухай" 2016 оны А/000 дүгээр тушаал, Эрүүл мэнд НДЕГ даргын "Аян зохион байгуулах тухай" 2017 оны */01 дүгээр тушаал, Хөвсгөл аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны */0 дугаар тушаалын хүрээнд 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрүүдэд "Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян" зохион байгуулагдсан бөгөөд тус шалгалтын үеэр М.Н-ийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан хүнд нөхөн даатгал хийсэн үндэслэлээр олголтыг түр зогсоосон бөгөөд ерөнхий газарт энэ талаар утсаар мэдэгдэж, зөвлөгөө авахад "нас барсан хүнд нөхөн даатгал хийж болно" гэсэн хариуг өгсөн тул тэтгэврийг үргэлжлүүлэн олгосон байдаг.
Гэтэл НДЕГ 2019 оны 10 дугаар сард хийсэн хяналт шалгалтаар тус асуудлыг зөрчилтэй гэж үзэж, Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2019 оны 00/00 тоот актаар илүү олгосон тэтгэвэр 12.958.200 төгрөгийг надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хоёр.Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2018 оны 00/00 тоот актаар иргэн М.Нд илүү олгосон тэтгэврийг олгох тэтгэвэр сангаас надаар төлүүлэхээр шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэсэн.
Харин би М.Нд тэтгэвэр буруу олгосон асуудалд өөрийгөө гэм буруутай гэж үзэхгүй байна. Учир нь тус актын хавсралтын 7-д "М.Н-ийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон үндэслэлийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтыг зөрчиж тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон, нас барсны дараа Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу тооцуулсан гэсэн үндэслэлийг тусгасан байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд дараах 2 асуудлыг ялгаж ойлгох шаардлагатай.
Нэгдүгээрт, М.Н-ийн талийгаач нөхөр Ч.Л-д нөхөн даатгал хийсэн асуудал.
Хоёрдугаарт, М.Нд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон асуудал.
Нэгдүгээрт, М.Н-ийн нас барсан нөхөр Ч.Л-д нөхөн даатгал хийсэн асуудал нь Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулиар зохицуулагдсан асуудал юм. Тус хуулийг үйлчилж байх үед Хүн амын хөгжил, нийгмийн Хамгааллын сайдын 2012 оны А/00 дугаар тушаалаар батлагдсан "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам" үйлчилж байсан ба тус журамд иргэнд нөхөн даатгал хийж, баталгаажилтын хуудас олгоход хэн ямар чиг үүрэг гүйцэтгэхийг тодорхой зааж өгсөн байдаг.
Үүнд:Журмын 3.2-д “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтан нь иргэний баримт бичгийг авч өргөдлийн маягтыг тухайн иргэн, даатгуулагчаар бичүүлж, баталгаажуулан гарын үсэг зуруулах бөгөөд өргөдлийн маягтын үнэн зөв эсэхийг шалгаад, хүсэлтийг хүлээн авсан өдрийг өргөдөлд тодорхой бичнэ” гэж, 3.4-д “Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар хүсэлт гаргасан иргэдийн бүртгэл, төлөх шимтгэлийн тооцоог Нийгмийн даатгалын төв байгууллагад хүргүүлнэ” гэж, 3.5-д “Нийгмийн даатгалын төв байгууллага нь хүсэлт гаргасан иргэдийн бүртгэлийг баталгаажуулна” гэж, 4.4-т “Нийгмийн даатгалын төв байгууллага нь аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас ирүүлсэн иргэдийн бүртгэлийг нийгмийн даатгалын салбарын нэгдсэн мэдээлэл, Иргэний бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлтэй он, сар тулган шалгаад сар бүрийн 25-ны дотор баталгаажуулан аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус заасан.
Би тус журмын 3.2-д заасны дагуу иргэний хүсэлтийг хүлээн авч, хэлтэс рүү явуулсан. Харин иргэдээс гаргасан хүсэлтийг шалгаж, баталгаажуулах үүргийг тус журмын 3.5, 4.4-д зааснаар НДЕГ хариуцаж байсан. Түүнчлэн тухайн үед "хууль батлагдсан үеэс хойш нас барсан хүнд нөхөн даатгал хийлгэж болно” гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгдөг байсан ба НДЕГ албан ёсны цахим хуудас болох www.ndaatgal.mn вэб хуудасны Асуулт, хариултын буланд:
"Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хууль мөрдсөнөөс хойш баримт бичгээ бүрдүүлж чадалгүйгээр нас барсан иргэдийн нас барахаас өмнөх 1990-2000 оны хоорондох ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцно" гэсэн мэдээлэл гарсан.
Тэгэхээр Нийгэм хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газраас "нас барсан хүнд нөхөн даатгал хийж болно" гэсэн мэдээллийг өгч, Нийгмийн даатгалын ерөнхий газраас хянаж баталгаажуулан талийгаач Ч.Л-д "0000000000 дугаар баталгаажилтын хуудас" олгогдсон асуудалд би өөрийгөө буруутай гэж үзэхгүй байна. Энэ бол эрх бүхий газраас гаргасан мэдээлэл, эрх бүхий албан тушаалтны баталгаажуулсан захиргааны акт юм.
Хоёрдугаарт, М.Нд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон асуудал нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулагдах асуудал юм. Иргэн М.Н нь 2015 оны 1 дүгээр сард тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг гаргасан ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д зааснаар Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жил нь тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь түүний шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй байдаг. М.Н-ийн нөхөр талийгаач Ч.Л-д 0000000000 дугаар баталгаажилтын хуудсаар олгосон 5 жил 2 сар сарын ажилласан хугацаа байгаа тул түүний гэр бүлийн гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн. Ч.Л-д олгосон баталгаажилтын хуудас нь хүчин төгөлдөр баримт бөгөөд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журмын 3.9-д “Баталгаажилтын хуудас нь хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн нэгэн адил баримт бичиг байна” гэж, 4.2-д “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан иргэн тус бүрээр гаргасан бүртгэл нь энэ журмын 3.6 ба 3.7-д заасан баталгаажилтын хуудасны хамт тухайн иргэнд тэтгэвэр, тэтгэмж олгох үндэслэл болно” гэж заасан байдаг тул үүнийг үндэслэж М.Нд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон болно.
Нийгмийн даатгалын улсын байцаагч нар НДЕГ 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/000 тоот албан бичгээр "Харин тухайн иргэн нас барснаас хойш хугацаанд түүний гэр бүлийн болон бусад холбогдох этгээд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуулийн дагуу тухайн нас барсан иргэний 1990-2000 онуудад тасарсан ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар бүртгүүлж, ажилласан жилийг нөхөн тооцуулсан бол үүнийг хүчингүйд тооцно" гэсэн зааврыг аймгуудад өгсөн гэж тайлбарладаг боловч ийм заавар ирсэн талаар бид огт мэдээгүй байсан.
Нөгөө талаас энэ чиглэл нь өөрөө тухайн захиргааны актыг хүчингүй болгосон шийдвэр болж чадахгүй. Одоо НДЕГ www.ndaatgal.mn цахим хуудасны "Ажилласан жилийн нөхөн тооцоололт" хэсэгт орж талийгаач Ч.Л-ийн РН:79103175 регистрийн дугаараар хайлт хийхэд түүнд олгосон баталгаажилтын хуудас хүчин төгөлдөр хэвээр байдаг. Одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа баримтыг үндэслэж, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажилласан намайг үндэслэлгүй тэтгэвэр тогтоосон гэж үзэж, илүү олгосон тэтгэврийг надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь миний эрх ашгийг хохироосон үйлдэл юм.
Би тус актыг эс зөвшөөрч НДЕГ-т удаа дараа тайлбар өгч байсан. 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 73 тоот албан бичгээр намайг 12.958.200 төгрөгийг төл гэсэн шаардлагыг хүргүүлсэн бөгөөд би дахин НДЕГ-т хандахад тус газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 07/140 дугаар албан бичгээр надад холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн.
НДЕГ улсын байцаагчийн 2018 оны 00/00 тоот актаар М.Нд илүү олгосон тэтгэврийг надаар төлүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй тул НДЕГ Улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 00/00 тоот "Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай" актын 1 дүгээр хавсралтын 7 дахь мөрийг хууль бусад тооцож, хүчингүй болгож өгнө үү” гэв.
3.Нэхэмжлэгч С.О шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар болон дүгнэлтдээ:
“2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/000 тоот албан бичгийг манай хэлтэс ч мэдэхгүй байсан. Шалгалтаар ийм тоот ирсэн, танайх хэрэгжүүлсэн байх ёстой гэж Б.З байцаагч хэлсэн. Манай хэлтэст тэр бичгийг мэдэх хүн байгаагүй, албан бичгийг гаргаж ирээгүй. Нийгмийн даатгалын ерөнхий газраас албан бичиг ирсэн бол хэлтсээс тухайн албан бичгийг шуудангаар хүргүүлдэг байсан. 5 дугаар сарын 29-ний өдөр нас барсан хүн дээр нөхөн даатгал хийлгэх гээд нас барсны гэрчилгээ бусад холбогдох баримт бичгээ авч орж ирсэн. Миний хувьд нас барсан хүнд нөхөн даатгал байхгүй гэж ойлгож байсан. Гэтэл тэр хүмүүс танай Аймгийн НДХ,очоод нас барсан хүнд нөхөн даатгал хийх талаар нэг бүрчлэн асуугаад мэдээд ирсэн намайг баримт материалаа бүрдүүлээд өг гэсэн учраас материалаа аваад ирлээ та итгэхгүй байвал хэлтсээсээ асуу гэж хэлээд, би тухайн үедээ ямар байцаагчаас асууж байснаа санахгүй байна нэг байцаагчаас асуухад нөхөн даатгал хийж болно гэж хэлсний дагуу материалыг нь хүлээн авсан. Тухайн үед журмаа нарийн уншиж хараагүй. Тухайн иргэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, цагдаагийн ерөнхий газрын 2 лавлагааны мөнгө тушаадаг байсан. Би материалаа хянаж бүрдүүлээд хэлтэс рүү хүргүүлж хэлтсээс хянаж системд тулган шалгаж оруулдаг байсан” гэв.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “НДЕГ 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 00/00 дугаар Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай актын хавсралт 1-ийн 7 дахь мөрийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2019 оны 10 сард НДЕГ хяналт шалгалтын ажлын хэсэг Хөвсгөл аймагт ирж сумдын байцаагч нарын ажлыг шалгасан. Тус актын хавсралтын 7-д Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэн М.Н /**00000000/-д Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтыг зөрчиж тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон /нас барсны дараа Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн тухай хуулийн дагуу тооцуулсан/ гэж үзсэн ба буруу олгосон 12 958 200 төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу С.О-аас гаргуулахаар ХАНДХ, 2022 оны 3 сарын 22-ны албан бичгийг Од хүргүүлсэн. Ийм учраас нэхэмжлэгч С.О-ийн эрх ашиг хөндөгдөж, хууль бус акт гаргасан гэж үзэж байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт "Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жил нь тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь түүний шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй" гэж заасан.
НДЕГ улсын байцаагч нар хууль зөрчиж уг актыг тавьсан байна.
С.О нь Ч.Нямсүрэнгийн гаргасан материалыг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээж авахад тэжээгч болох Ч.Л нь 5 жил 2 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь 0000000000 дугаар баталгаажуулалтын хуудсаар тогтоогдож байсан. Тус баталгаажуулалтын хуудас 1995-2000 он хүртэл тасралтгүй төлсөн байдаг учир хуульд заасан шаардлага хангаж байна гэж үзээд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоосон байдаг. Баталгаажилтын хуудас хүчин төгөлдөр, хүчин төгөлдөр бус гэж ярьдаг. Одоогийн байдлаар тухайн баталгаажилтын хуудсыг хүчингүй болгосон шийдвэр гараагүй байгаа. Хариуцагчийн зүгээс хүчин төгөлдөр эсэх дээр маргаагүй.
Тухайн үед мөрдөгдөж байсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам"-ын 3.9, 4.2-д зааснаар Нийгмийн даатгалын ерөнхий газраар баталгаажиж ирсэн Ч.Л-ийн баталгаажуулалтын хуудсыг хүчин төгөлдөрт тооцож тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон болно.
Нас барсан хүний нөхөн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг хүчингүйд тооцно гэсэн Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн чиглэл өгөх тухай албан бичгийн талаар огт мэдээгүй. Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэх ёстой гэж тайлбарлаж байна. Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Улаан-Уул сумын НДБид уг албан бичгийн талаар мэдээлэл өгөөгүй, хуулбарыг ч хүргүүлээгүй. Энэ албан бичгийг мэдэж байсан бол ийм үйлдэл гаргахгүй байсан.
Тухайн үед нийгмийн даатгалын сайтад нас барсан хүнд нийгмийн даатгалын нөхөн шимтгэл хийж болно гэсэн мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр буюу news.mn, zindaa .mn болон НДЕГ сайтад ч тавигдсан байсан. Ч.Л-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах материалыг эхнэр Нямсүрэн нь өгөхдөө Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс асуусан, нөхөн төлж болно гэсэн бүх материалаа бүрдүүлээд ирсэн гэж хэлсэн. Миний бие арга зүйн зөвлөмж авдаг дээд шатны байгууллага болох ХАНДХ, рүү утсаар ярьж тодруулсны үндсэн дээр Ч.Л-ийн материалыг хүлээж авч, цааш шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Би нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх талаарх материал хүлээж авах чиг үүрэгтэй байснаас эцсийн шийдвэр гаргах буюу түүнийг баталгаажуулах чиг үүрэгтэй байгаагүй.
М.Нд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон үйл баримтад ХАНДХ, 2017 оны 2 сард шалгалт хийж, нас барсан хүнд нөхөн даатгал хийгээд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгосон нь зөрчилтэй гэж үзээд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын тэтгэвэр тогтоолт, олголтод хийсэн шалгалтын зөрчлийн жагсаалтад оруулсан байсан хэдий ч тухайн шалгалтын хийсэн Я.Т байцаагч дээд газраас асууж тодруулсан, М.Н-ийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг зөрчил гэж үзэхгүй юм байна гэж тухайн үедээ үргэлжлүүлээд олгосон байдаг.
Нэхэмжлэгчийг төл гэдэг шийдвэр 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өгсөн. Нэхэмжлэгийн зүгээс уг акттай холбогдуулан НДЕГ-т 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өргөдөл гаргасан, уг өргөдлийн хариуг “актыг хүчингүй болгох боломжгүй” гэж тус газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 07/140 дугаар албан бичгээр өгсөн. Бичгийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Монгол шуудангаар дамжуулан хүлээж авсан болно.
Дээрх үндэслэлүүдээр НДЕГ хяналт шалгалтын Улсын байцаагч нарын 2018 оны 10 дугаар 19-ний өдрийн 00/00 дугаар актын хавсралт 1-ийн 7 дахь мөрөнд бичигдсэн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэн М.Нд олгосон 12 958 200 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг зөрчиж олгосон гэх үндэслэлгүй хэсгийг хууль бусад тооцож, хүчингүй болгож өгнө үү”гэв.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар болон дүгнэлтдээ: “Хариуцагчаас Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтыг барьж тайлбарлаад байна. Гэхдээ энэ заалтад нь 18.1.1 дэх хэсэгт даатгуулагч нас барсан, нас барсанд тооцогдсон; шимтгэл төлөх үүрэг дуусгавар болсон гэж заасан байдаг. Тухайн хуульд даатгуулагч гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг хэлнэ гэж заасан. Лгийн хувьд өмнө нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй, даатгуулагч гэсэн нэр томьёонд хамаарахгүй.
Мөн 2012 онд батлагдсан Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуулийн зорилго нь 1990-1995 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй болсон иргэний ажилласан жил нь тасарсан хугацаагаар иргэн, даатгуулагч гэсэн 2 ойлголт яваад байна. Л-ийнх 18.1.1 дэх заалтад хамаарахгүй гэж үзээд байгаа нь өмнө нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй учраас даатгуулагч гэх нэр томьёонд хамаарахгүй юм. Нас барсан хүн дээр нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөх боломжтой гэж дээд газраас хэлсэн учраас материалыг хүлээн авсан. Хариуцагчийн хариу тайлбарт анхан шатанд Хөвсгөл аймгийн НДХ,хяналт шалгалт хийх ёстой байсан, НДЕГ-т ямар ч эрх хэмжээ байхгүй мэдээлэл нууц гэж ярьж байна. Гэтэл уг журмын 4.4 дэх хэсэгт нийгмийн даатгалын төв байгууллага нь аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс ирсэн иргэдийн бүртгэлийг нийгмийн даатгалын салбар нэгдсэн мэдээлэл, иргэний бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлтэй тулган шалгаж сар бүрийн 25-ны өдрийн дотор баталгаажуулна гэж заасан. Тэгэхээр тулган шалгах үүрэг нь НДЕГ-т байсан.
2014 оны 5 дугаар сарыг 23-ны 1/000 дугаартай албан бичгийг хэлтэст нь хүргүүлсэн хэлтсээсээ авах ёстой байсан гэж тайлбарласан. Сумын байцаагчаас хэлтэст ийм албан бичиг ирсэн гэдгийг мэдээгүй, ийм бичиг гарсан эсэхийг судалъя гэсэн ч албан ёсны сайтад байршаагүй, ганцхан хэлтэст хүргэгдсэн. Хэлтэс нь уг бичгээ цааш нь дамжуулаагүй байдаг. 2014 оны албан бичгээр баталгаажилтын хуудсыг хүчингүйд тооцсон энэ бол захиргааны акт гэж тайлбарласан. Гэтэл хариуцагчийн зүгээс өмнөх шүүх хурал дээр баталгаажилтын хуудасны хүчин төгөлдөр байдалтай маргахгүй гэсэн хэдий ч одоо энд өөр байр суурь илэрхийлээд байна.
Гол маргаан нь баталгаажуулалтын хуудас хүчинтэй юу хүчингүй юу гэдэг асуудал байна. Одоо байгаагаар бол хүчинтэй байгаа тийм болохоор 5 жил 2 сар үгүйсгэгдэх боломжгүй байна. Баталгаажилтын хуудас олгох нэг үйлдэл, тэтгэвэр тогтоож байгаа бас нэг үйлдэл тэтгэвэр тогтоосныг хууль зөрчсөн гэж тогтоохдоо баталгаажилтын хуудас нь хүчингүй манайхаас ийм албан бичиг явсан танайх хууль бус үйлдэл хийсэн гэж тайлбарлаж байна. Баталгаажилтын хуудас нь нийгмийн даатгалын дэвтрийн адил хүчин төгөлдөр байна гэж заасан байхад тэр журмаа үгүйсгээд тийм албан бичиг хүргүүлж байгаа нь нэг асуудал байна гэж харж байна. Захиргааны ерөнхий хуулийг бариад эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох хуулийн зохицуулалт байгаа. Энэ зохицуулалтаар эхлээд баталгаажилтын хуудсаа хүчингүй болгочхоод хууль зөрчсөн гэдгээр хүчингүй болгосон байвал энэ дээр маргаад байх асуудал байхгүй. Гэтэл баталгаажилтын хуудсаа хүчингүй болгоогүй учраас хууль зөрчөөгүй гэж тайлбарлаад байгаа юм. Нэхэмжлэлээ дэмжиж байна” гэв.
6.Хариуцагч Б.З нар шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа:
НДЕГ даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн хэрэгжилт, өмнөх шалгалтын мөрөөр хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг Хөвсгөл аймгийн НДХ,2015-2018 оны хооронд шинээр тогтоогдсон тэтгэврийн тогтоолт, олголтын үндэслэлийг мэдээллийн нэгдсэн сангийн өгөгдөл, анхан шатны баримтад тулгуурлан шалгах шалгалтыг хийж гүйцэтгэсэн.
Шалгалтыг тус газрын Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Л.А ахлан, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус газрын мэргэжилтэн улсын ахлах байцаагч Д.Э, Б.З, П.У нар 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн нийт 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн болно.
Шалгалтаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтад "Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жил нь тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь түүний шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй" гэсэн заалтыг үндэслэн тухайн үед иргэн М.Н Тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тогтоогдсон байсан.
Тэжээгчээ алдсан тэтгэвэр тогтоолгохоор бүрдүүлж өгсөн нөхөн даатгалын бичиг баримтын үндэслэлийг шалгахад ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох хуулийн заалтыг зөрчиж тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон гэж шийдвэрлэн тэтгэврийн олголтыг зогсоож, илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж ажилласан байна.
Иймд иргэн М.Н нь түүний гэр бүлийн хүн болох талийгаач Ч.Л-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хооронд нөхөн тооцуулсан.
Баталгаажилтын хуудсыг тэтгэвэр тогтоох анхан шатны баримт болгон бүрдүүлж өгсөн баримт нь нас барсны дараа нөхөн төлсөн болох нь тогтоогдсон тул үндэслэлгүй олгосон тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг үндэслэн гэм буруутай албан тушаалтаар төлүүлэхээр шийдвэрлэж Хөвсгөл аймгийн НДХ, гэм буруутай албан тушаалтнуудаар хариуцуулан төлүүлж, Тэтгэврийн даатгалын санг хохиролгүй болгож ажиллахыг даалгасан.
ХАНДХ, нь 2022 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 73 тоот албан бичгээр Улаан-Уул сумын байцаагч С.О-гактын биелэлтийг хангаж, шийдвэрлэн ажиллахыг мэдэгдсэн байдаг.
ХАНДХ, нь гэм буруутай албан тушаалтныг С.О-ггэж шийдвэрлэж, санд учирсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль болон Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжтой холбоотой дараах тайлбарыг гаргаж байна.
Үүнд: Нэг.Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад "Даатгуулагч нас барсан тохиолдолд шимтгэл төлөх үүрэг дуусгавар болдог" тул нас иргэдийн хувьд нөхөн даатгалд хамрагдах эрх нь дуусгавар болсон. /Нийгмийн даатгалын тухай хууль 1995 оноос өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байгаа/
Хоёр. НДЕГ даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 1/000 тоот албан бичгээр нас барснаас хойш хугацаанд түүний гэр бүл болон бусад холбогдох этгээд "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль"-ийн дагуу нас барсан иргэний 1990-2000 оны онуудад тасарсан ажилласан жил, тэтгэврийн даатгалыг шимтгэлийг нөхөн тооцуулахаар бүртгүүлж, ажилласан жилийг нөхөн тооцуулсан бол үүнийг хүчингүйд тооцно гэж аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүдэд чиглэл гаргаж хүргүүлсэн.
НДЕГ даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 1/000 тоот чиглэл зааврыг зөрчиж иргэн М.Нд тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тогтоож олгосон.
Гурав.Талийгаач Ч.Л нь 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нас барсан байхад түүний нөхөн даатгалыг өргөдөл болон бусад холбогдох баримт бичгийг 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр бүрдүүлж өгсөн байдаг. /Өргөдөл дээр байгаа даатгуулагчийн гарын үсэг дээр Ч.Л гэж илт хууль бус үйлдэл хийгдсэн хавсаргав/
Дөрөв.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д "Ажилласан хугацааг нөхөн тооцуулах, нийгмийн Даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хүссэн иргэн өргөдлөө энэ хуулийн 7.1-д заасан баримт бичгийн хамт аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтэст өгнө" гэж заасан.
Тав.Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйл. НДБ-ийн эрх, хариуцлага 26.3 дахь зүйлд "Шимтгэл төлөхтэй холбогдсон хууль бус үйл ажиллагааг нуух, шимтгэлийн орлогыг хувийн зорилгод ашиглах, хээл хахууль авах, "ёс зүйн хэм хэмжээ зөрчих, мэдээллийн нууц задруулах, эрхээ хэтрүүлэх зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй НДБ-ид хууль тогтоомжид заасан сахилгын, захиргааны, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж заасан.
Зургаа.Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйл. Нийгмийн даатгалын байгууллага, НДБийн үйл ажиллагааны зарчим Нийгмийн даатгалын байгууллага өөрийгөө санхүүжүүлэх, НДБ хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, даатгуулагч, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчим баримтална. Иймд Хөвсгөл аймгийн НДХ,хийгдсэн төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн ажлын хэсгээс Улаан-Уул сумын байцаагч С.О нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалт, НДЕГ даргын 2014 оны 05 дугаар сарын 23- ний өдрийн 1/000 тоот албан бичгээр чиглэлийг тус тус зөрчиж Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан тул Улсын байцаагчийн 00/00 тоот актыг үндэслэлгүй гэж үзэх шалтгаан байхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хөвсгөл аймагт хийгдсэн шалгалтын ажлын хэсгийн гишүүн Д.Э 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс төрийн өөр байгууллагад шилжин ажиллах болсон тул үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд Л.А, П.У нар нь Завхан аймгийн НДХ,төлөвлөгөөт хяналт шалгалтаар ажиллаж байна. Д.Эийн тушаал болон Завхан аймгийн НДХ,хийгдэж байгаа удирдамжийн хуулбарыг нотлох баримтын шаардлагыг ханган хүргүүлж байна” гэжээ.
7.Хариуцагч Б.З шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“НДЕГ хяналт шалгалтын байцаагч нарын 2018 оны 10 дугаар 19-ний өдрийн 00/00 дугаар актын хавсралт 1-ийн 7 дахь хавсралтыг хууль бусад тооцож, хүчингүй болгох актын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч С.О нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын НДБ ажилтай одоог хүртэл ажиллаж байгаа. НДЕГ 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/000 дугаар Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нарт чиглэл хүргүүлэх тухай албан бичгийг дотоод сүлжээгээ ашиглан хүргүүлсэн. 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан Ажилласан ажил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилтийг 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хүн ам, хөгжил нийгмийн хамгааллын яамны 3/951 дугаартай чиглэл өгөх тухай албан бичгийн дагуу мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажилласан жил тэтгэврийн даатгалын сангийн шимтгэлээ нөхөн тооцуулах иргэдийг өргөдөл, гомдлыг хүлээн авч зохион байгуулж ажилласан. Ингэж ажиллахдаа Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны сайдын 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаартай тушаалаар баталсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журмын дагуу анхан шатны байцаагч нар гарын авлагын дагуу шалгаж хүлээн авсан. Шалгаж хүлээн аваад журмын хавсралт хүснэгтийн дагуу хүлээн авна гэсэн жагсаалт байгаа түүний дагуу сумдын байцаагч нар материалаа бүрдүүлж авч байсан.
Энэ журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад энэ журмын 2.1 дэх хэсэгт зааснаар тухайн иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлтээ оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа аймаг, дүүргийн, сумын нийгмийн даатгалын байгууллага хэлтсийн байцаагчид өөрийн биеэр очиж өгнө гэж заасан. Мөн журмын 3.2 дахь заалтад нийгмийн даатгалын байгууллага ажилтан иргэний баримт бичгийг хүлээн авч өргөдлийг иргэн даатгуулагчаар баталгаажуулж гарын үсэг зуруулж маягтыг үнэн зөв бөглөсөн эсэхийг шалгаад хүсэлтийг хүлээн авсан өдөр өргөдөлд тодорхой бичнэ гэж заасан.
Бид бүхэн улсын байцаагчийн актын бичихдээ ажилласан жил нөхөн тооцуулахтай холбоотойгоор хэлтэст нь холбогдуулан акт бичсэн. Олон хүний буруутай үйл ажиллагаа байгаа учраас хэлтсийг зөрчлөө арилга гэдэг үүднээс хэлтэст бичсэн. Гэм буруутай албан тушаалтнаа танайх өөрсдөө тодорхойл гэсэн болохоос биш С.О-гтөл гэсэн шийдвэр гаргаагүй. Улсын байцаагчийн акт нь хавсралтаас бүрдэнэ. Хавсралтын 7 дахь хэсэгт дэлгэрэнгүй бичсэн. Ажилласан жил нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу нас барсны дараа тооцуулсан байна гэж заасан.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Нийгмийн даатгалын ерөнхий газрыг буруутгаж, танай бичиг 5 дугаар сарын 23-ны өдөр гарсан гэж ярьж байна. Сумын байцаагч нь тэтгэврийн материал хүлээн авч үдэж, цэгцлээд аймагтаа өгдөг, аймаг анхан шатны мэдээллийг программд оруулах эрх нь байдаг. Л нь 5 жил 2 сарын нөхөн ногдуулалтын жил авсан. Жилийг программд шивж оруулахаар мэдээллийн баазаас нас барсан иргэн бол гарч ирдэг. Нас барсан мэдээллийг шалгаад бүртгэж авч болно эсхүл татгалзах эрх нь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллийн баазад бүртгэж байгаа мэргэжилтэнд байдаг. Лгийн нас барсан байна уу, үгүй юу гэдэг нь анхан шатандаа хянагдаж, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллийн бааздаа оруулж байхдаа хянах боломжтой байсан. Манай НДЕГ-т ямар ч программ байдаггүй. Шимтгэл төлөлтийн нэгдсэн систем байдаг. Бүх чиг үүрэг нь анхан шат дээр байдаг. 78120 төгрөг тушаагаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 270 000 төгрөг, одоо бол 400 000 төгрөгийг 19 нас хүртлээ авдаг. 78120 төгрөг тушаасан хүнд 19 жил мөнгө өгөх болж байна. Энэ мөнгө нийгмийн даатгалын улсын төсвийн мөнгө биш, даатгуулагч иргэдийн мөнгө юм. Иймээс уг зөрчлийг таслан зогсоож, үргэлжлүүлэн олгох боломжгүй учраас тэтгэврийг зогсоосон.
Уг бичгийн 1 дэх заалтаар баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлсэн боловч баталгаажилтын хуудас болон аваагүй байхдаа нас барсан иргэний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд уг хуульд заасан болзол нөхцөлийг хангаж байгаа тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоон олгоно гэж байгаа. Харин 2 дахь заалтаар тухайн иргэн нас барснаас хойш хугацаанд нөхөн тооцуулахаар бүртгүүлж ажилласан жилийг нөхөн тооцуулсан бол үүнийг хүчингүйд тооцно гэж захиргааны хэм хэмжээний акт нь байгаа учраас үүнийг үндэслээд улсын байцаагчийн актаа бичсэн. Мөн уг бичигт дээрх чиглэлийг хэрэгжүүлэхдээ тухайн иргэний нас барсны гэрчилгээнд бичигдсэн нас барсан огноог иргэд даатгуулагчаас гаргасан ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдлийн огноо болон нөхөн даатгалын бүртгэлийн программын огноотой тулгаж шалгаж шийдвэрлэж ажиллах нь зүйтэй гэдэг албан ёсны бичгээ өгсөн. Нийгмийн даатгалын дүрэм дээр Нийгмийн даатгалын ерөнхий газрыг чиг үүрэг, Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн чиг үүргийг бүгдийг нь зааж өгсөн байдаг. Дээрх үндэслэлүүдээр Улсын байцаагчийн 00/00 дугаартай акт эрх зүйн үндэслэлгүй гэж үзэх боломжгүй юм” гэв.
8.Хариуцагч Б.З шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар болон дүгнэлтдээ: “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Нийгмийн даатгалын тухай хууль, Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль зэрэг бусад хууль тогтоомжоос бүрдэнэ. Нөхөн даатгалын тухай хууль нь дангаараа хэрэгжих боломжгүй юм. Нийгмийн даатгалын тухай хуультайгаа уялдана. Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад заасан нас барснаар дуусгавар болно гэж уялдаж байгаа учраас 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/000 тоот бичгээр нас барсан иргэдийг хүчингүйд тооцдог болсон. Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн хувьд энэ хувийн хэрэг дээр маш их алдаа гаргасан байдаг. Тухайлбал тухайн иргэний материалыг өгсөн өдрөөс буюу 01 дүгээр сарын 06-ний өдрөөс тогтоох байтал 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нь эхлэн тогтоосон байдаг. Хүсэлтэд дээрээ энэ хуулийн 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлсэн гэдэг. Гэтэл 2012 оноос хэрэгжиж эхэлсэн гэх мэт буруу тайлбартай.
Нийгмийн даатгалын дүрэмд дээд шатны байгууллага, албан тушаалтан хуульд нийцсэн шийдвэрийг хэрэгжүүлэх, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх гэж байгаа хэлтсийн буруутай үйл ажиллагаа явагдаад байна. Тэгэхээр энэ акт эрх зүйн чадамжтай чиглэл өгсөн байгаа. Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм байдаг. Уг дүрмийн 1 дэх заалтад аймаг, нийслэл, сум дүүргийн хэлтэс, тасаг ажилтан нь дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ гэж заасан учраас үүрэг нь байна. Тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийгмийн даатгалын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж тэтгэвэр, тэтгэмж тогтоох ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх гэж заасан. Тэгэхээр сумын байцаагч хяналт тавих эрхтэй. Өөрөө хяналт тавихын тулд хууль тогтоомжоо маш сайн судлах шаардлагатай. Бид бүхэн С.О-гганцхан буруутгаагүй, хэлтсийг бүхэлд нь буруутгаж энэ актыг тавьсан. Өнөөдөр С.О хэлтэстэйгээ маргах ёстой байсан. Хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд актаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Тэгэхээр манай акт эрх зүйн үндэслэлтэй акт байна.
Батламж болон тэтгэвэр тогтоолын хуудас нь 2 тусдаа асуудал байна гэж байхгүй юм. Сангийн хохирлыг таслан зогсоох үүднээс 00/00 дугаартай улсын байцаагчийн актыг бичсэн.
Энд иргэн нь нас барсан эрх зүйн харилцаа дуусгавар болсон байна. Энэ батламжийн хуудсыг судалж үзэхэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болон НДЕГ дарга, хүчингүй болгохоор байгаа.
ХАНДХ, үүнийг хүчингүй болгож өгөөч гэж хүсэлт явуулах ёстой байсан. Анхан шатны бүртгэл нь тэндээ явагддаг. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө биш нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн хөрөнгө юм.
Би 1.2 сая даатгуулагчийн эрх ашгийг хамгаалаад сууж байна. Нийгмийн даатгалын байгууллагын хяналт шалгалтын чиг үүрэг нь гаргасан хууль тогтоомждоо хяналт шалгалт хийнэ. НДЕГ 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/000 дугаартай албан бичгийг үндэслэж бичсэн. Зөвхөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны баталсан журам болон хуулийг үндэслэж уг шийдвэрийг гаргаагүй. Бид бүхний гаргасан 00/00 дугаартай улсын байцаагчийн акт нь 1/000 дугаартай бичгийг үндэслэж гарсан учраас хүчингүй болгохоор маргаж байгаа асуудал дээр эсрэг байр суурьтай байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу доод байгууллагадаа чиг үүрэг өгөх эрх бүхий байгууллага юм. Тэр эрхийнхээ дагуу чиглэл өгсөн. С.О байцаагчийн хувьд аймгийнхаа нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран төлөх асуудлаа аймгийнхаа захиргааны хэргийн шүүхэд хандах нь зүйтэй байх гэсэн саналтай байна” гэв.
9.Хариуцагч Л.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Хуультай холбогдуулан яам болон ерөнхий газраас чиглэл өгч байгаа албан бичгүүд яамны мэдээлэл технологийн газар нь Нийгмийн даатгалын ерөнхий газраас тусдаа байгууллагаас бүх газар, хэлтсүүдэд өгөгдөөд байхад цаад газар хэлтэс нь сумдын байцаагч нартаа өгөөгүй гэж байгаа нь хэлтэс өөрөө буруутай гэдэг нь харагдаад байна. Төрийн албан хаагч өөрөө мэдлэгийн цар хүрээгээ цаг тухайн үед нь боловсруулж байх ёстой. Хийж байгаа ажилдаа дээд газраас ямар чиглэл өгсөн шинэ мэдээ, мэдээлэл юу гарсан гэдгээ өөрөө шаардаж авах үүрэгтэй. Үүнийг хэрэгжүүлээгүй байж би мэдээгүй гэж болохгүй, мөн НДЕГ болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас албан ёсны тайлбар гараагүй байхад эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг ярьж болохгүй юм” гэв.
10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: “Уг актад С.О байцаагч биш холбогдох албан тушаалтнуудаар төлүүл гэж заасан. Тухайн тэтгэвэр, тэтгэмжийг тогтооход ямар албан тушаалтнууд оролцсон, хэдэн хүн дамжиж тэтгэвэр, тэтгэмж тогтоогдсон тэр бүх албан тушаалтнууд хариуцлага хүлээх учраас С.О байцаагч эхлээд ХАНДХ,тээ хандах байсан. Түүний дараагаар нь Захиргааны хэргийн шүүхэд хандах эрх нь байсан” гэв.
11.Хариуцагч П.У шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нийгмийн даатгалын тухай хуульд даатгуулагч гэж хэн бэ гэдгийг заагаад өгсөн байдаг. Даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг хэзээ дуусгавар болох вэ гэхээр нас барснаар иргэний шимтгэл төлөх хугацаа дуусгавар болно гэж заасан. Нас барсан иргэн дээр шимтгэл төлөх хугацааг дуусгавар болсон байхад тэтгэвэр өгсөн байгаа нь буруу байна” гэв.
12.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: 00/00 дугаартай улсын байцаагчийн акт нь илүү олгосон, дутуу олгосон, баримт бүрдүүлэхээр гэж 3 хавсралттай гарсан. Үүнээс 29.3 төгрөгийг илүү олгосон 8 хүнтэй холбоотой акт байгаа. Нас барсан 2 иргэдтэй холбоотой акт төлөгдөөгүй үлдсэн байна. Бусад актын хувьд төлөгдөөд дууссан байгаа” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.Маргаж буй эрх зүйн харилцааны төрөл, маргааны зүйл:
1.1.Энэ хэргийн маргааны зүйл нь дээд болон доод шатны нийгмийн даатгалын байгууллагад ажиллаж буй НДБ нарын хооронд үүссэн ажилласан жил, тэжээгчийн даатгалын шимтгэлийг нас барсан хүнд дээр нөхөн тооцож, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон үйлдлийг хууль зөрчсөн тооцсон үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.НДЕГ даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг Хөвсгөл аймгийн НДХ, шалгалтын нэгдсэн удирдамжийг /ХХ-н 193 дахь тал/ үндэслэн тус газрын Нийгмийн даатгалын Улсын ахлах байцаагч Л.А ахалж, ахлах байцаагч П.У , Д.Э, Б.З нар Хөвсгөл аймгийн НДХ,хяналт шалгалт явуулаад Улсын байцаагчийн “2018” оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 00/00 дугаартай “Илүү төлсөн тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” актын 1 дэх заалтаар “Нэр бүхий 8 хүнд илүү олгосон нийт 23,364,714 төгрөгийг холбогдох албан тушаалтнуудаар хариуцуулан тэтгэврийн санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж /ХХ-н 9 дэх тал/, уг тушаалын хавсралтын 7 дахь мөрөнд “Улаан уул сумын иргэн М.Нд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтыг зөрчиж, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон буюу Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу тооцуулсан гэх үндэслэлээр 12,958,200 төгрөг, хариуцсан байцаагч С.О гэсэн жагсаалт гаргажээ /ХХ-н 10 дахь тал/
2.2.Улсын ахлах байцаагч нарын 2018 оны гэх 10 дугаар сарын 19-ний өдрийн 00/00 дугаартай “Илүү төлсөн тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” актыг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Ю, Санхүү бүртгэлийн тасгийн дарга, ахлах нягтлан бодогч Д.Э, Үйлчилгээний тасгийн дарга Я.Т, Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга П.Д нар зөвшөөрч гарын үсэг зурсан байна. /ХХ-н 61-62 дахь тал/
2.3.Ийнхүү энэ Улсын байцаагч нарын акт гарснаас хойш 4 жил 4 сар орчим болсон байна /Энэ хугацааг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаагаар тооцов/
2.4.Мөн уг хяналт шалгалтын явцад хариуцагч Улсын байцаагч нараас С.О-гУлаан-Уул сумаас дуудан тэтгэвэр тогтоолын хувийн хэргийг авсан, шалгалтын дүнг танилцуулахад байсан тул актын мэдсэн гэж тайлбарласан ба нэхэмжлэгч үүнийг няцаагаагүй.
2.5. Нийгмийн даатгалын Улсын ахлах байцаагч нарын “2018” оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 00/00 дугаартай акт, НДЕГ даргын “2019” оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хөвсгөл аймгийн НДХ,явуулах шалгалтын удирдамж хоёрын огнооны он нь зөрүүтэй бичигдсэнийг хариуцагч нараас шалгалт 2019 оны удирдамжийн дагуу 2019 онд явагдсан, актад он нь “2018 он” гэж техникийн алдаатай бичигдсэн гэж тайлбарласан ба нэхэмжлэгч энэ огноотой холбогдуулж маргаагүй тул маргаан бүхий актын огноо техникийн алдаатай бичигдсэн, энд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
2.6.Нэхэмжлэгч С.О-аас Нийгмийн даатгалын Улсын ахлах байцаагч нарын “2018” оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 00/00 дугаартай актаар тогтоосон төлбөрөөс иргэн М.Нд тэжээгчээ алдсаны тэтгэврийн шимтгэлийг нөхөн төлүүлж, тэтгэвэр тогтоож олгосон 12,958,200 төгрөгийг нэхэмжлэгч С.Огаар нөхөн төлүүлэхээр Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга шаардсан гэх тайлбарыг гаргаж, уг актыг эс зөвшөөрч байна.
2.7.Нэхэмжлэгч С.О уг актыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ талийгаач Б.Лгийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцож тогтоох шийдвэрийг анхан шатны Улсын байцаагч гаргадаггүй, НДЕГ-т хянагдаж, өргөдөл гаргагчийн ажилласан жилийг тогтоосон Баталгаажилтын хуудас гарснаар дуусдаг ажиллагаа буюу бие даасан захиргааны акт гэж, Баталгаажилтын хуудас хүчин төгөлдөр байгаа тохиолдолд М.Нд тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоох нь тусдаа захиргааны акт гаргах ажиллагаа ба миний үүрэг гэх агуулгаар маргасан.
2.8.Харин хариуцагчаас НДЕГ Б.Лгийн нас барсныг мэдэх боломжгүй, үүнийг сумын Нийгмийн даатгалын Улсын байцаагч хянах ёстой” гэж маргасан бол нэхэмжлэгчээс “нас барсан хүний материалыг хүлээн авч болох эсэхийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас асуухад болно гэсэн тул материалыг хүлээн авч, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээр дамжуулан НДЕГ-т хүргүүлсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газраас Баталгаажилтын хуудас зөвшөөрөгдөж гарч ирснээр “тэтгэвэр тогтоох” эрх үүсдэг. Би буруугүй, дээд байгууллагаас чиглэл өгч зөвшөөрсөн, Баталгаажилтын хуудас гарсан байсан учраас “би тэтгэвэр тогтоолт явагдсан” гэж мэтгэлцсэн.
2.9.Хариуцагч нар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд Улсын ахлах байцаагч нарын 2018 оны гэх 10 дугаар сарын 19-ний өдрийн 00/00 дугаартай “Илүү төлсөн тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” акт нь “С.О-гэнэ төлбөрийг дангаар төл гэж шийдвэрлээгүй, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн буруутай ажиллагаа их байсан тул буруутай албан тушаалтныг олж тогтоон, түүгээр төлүүлэхээр тус хэлтэс рүү чиглэж гарсан” учраас Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга нь буруутай этгээдийг олж тогтоох, алдаа гаргасан этгээдүүдээр нөхөн төлүүлэх байхад ийм этгээдийг олж тогтоогоогүй байхдаа С.Огаар төлүүлэхээр шийдвэрлэж байгаа бол энэ албан тушаалтантайгаа маргах ёстой” гэх агуулга бүхий няцаалт гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн.
2.10.Учир нь энэхүү маргаан бүхий хэргийн үйл баримтад “ХАНДХ, болон НДЕГ үйл ажиллагаанд хамаарах буюу Б.Л агсныг нас барсны дараа түүний ажилласан жилийг нөхөн тооцож, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон болон Баталгаажилтын хуудас үйлдэгдэн гарсан гэх үйл баримт” хэлэлцэгдээд доорх байдлууд тогтоогдож байна.
2.11.Үүнд, Улсын Их Хурлаас 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг баталж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны /тухайн үеийн нэрээр/ 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/851 дугаартай албан бичгээр Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга нарт хандан албан бичгээр “иргэдийн хүсэлтийг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох ажлыг зохион байгуулах” чиглэл өгсөн байна. /ХХ-214 дэх тал/
2.12.Ч.Л агсан нь 2012 оны 10 дугаар сарын 12-ний өдөр нас барсан болох нь Иргэний улсын бүртгэлийн 198 дугаартай лавлагаагаар тогтоогдсон /ХХ-н 78 дахь тал/ ба уг хуулийг батлагдахад амьд байсан иргэн нь хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар гарсан журам, чиглэл батлагдахаас өмнө нас барснаар уг хуулийн дагуу ажилласан жилээ нөхөн тооцуулах хууль зүйн боломжгүй байсан байна.
2.13.Үүний дараа Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 440 дугаар шийдвэрээр иргэн М.Н-ийн талийгаач Б.Лтэй хамтын амьдралтай байх хугацаандаа төрүүлсэн хүүхэд Н.Д, Н.П нарын эцгээр Б.Л агсныг тогтоож шийдвэрлэжээ. /ХХ-н 74-76 дахь тал/
2.14.Ингээд 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Иргэн /даатгуулагч/-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдлийг Л нэрээр гаргуулж /ХХ-н 88 дахь тал/, сумын Нийгмийн даатгалын Улсын байцаагч С.О хүлээн авсан байна.
2.15.Уг өргөдөлд Л гэх гарын үсгийг зурсан этгээдийн талаар нэхэмжлэгч маргаагүй болно.
2.16.Энэхүү өргөдлийг нэхэмжлэгч С.О хүлээн авч, холбогдох баримтын хамт Хөвсгөл аймгийн НДХ, хүргүүлж, тус хэлтсээс хянаад, НДЕГ-т эцэслэн хянагдаж, энэхүү газраас Б.Лгийн ажилласан жилийг 5 жил, 2 сараар тогтоосныг зөвшөөрч Баталгаажилтын хуудсыг үйлдэн гаргасан ба уг хуудсанд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн дарга, НДЕГ дарга, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Ерөнхий нягтлан бодогч нар гарын үсгээ зурсан ба энэхүү хуудсыг 2014 оны 12 дугаар сарын 02-ний өдрөөр огноолж олгосон, одоо ч хүчин төгөлдөр гэдэгтэй нь хариуцагч маргахгүй гэж тайлбарлаж байна. /ХХ-н 87 дахь тал/
2.17.Энэхүү Баталгаажилтын хуудас нь М.Нд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох эрх зүйн гол баримт бичиг болсон талаар нэхэмжлэгч, хариуцагч нар зөвшөөрч байна.
2.18.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жилээ нөхөн тооцох ажиллагаа нь сумын Улсын байцаагч өргөдлийг хүлээн авч, холбогдох баримтыг дээд шатны байгууллага болох аймгийн НДХ, хүргүүлэх, тус хэлтэс нь хянаад НДЕГ-т хүргүүлэх ба нийгмийн даатгалын дээд шатны байгууллага болох НДЕГ нь хянаад Баталгаажилтын хуудас гаргаснаар ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох хугацааг тогтоодог шат дараалалтай нэгдмэл ажиллагаа байсан болох нь тогтоогдож байгаа тул С.О-ийн “би ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох хугацааг тогтоогоогүй, Баталгаажилтийн хуудсыг үндэслэн тэтгэвэр тогтоосон” гэх тайлбар үндэслэлтэй байна.
2.19.М.Нгээс Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 440 дугаар шийдвэрээр төрүүлсэн хүүхдүүд болох Н.Д, Н.П нарын эцгээр Б.Лг тогтоолгож, улмаар Ч.Л агсны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5,2 жилээр нөхөн тооцсон Баталгаажилтын хуудас гарсны дараа буюу 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тогтоолгохоор НДХ,өргөдөл гаргасныг С.О хүлээн авсан байна. /ХХ-н 73 дахь тал/
2.20.Ийнхүү нэхэмжлэгч С.О нь хүүхдийн эцэг тогтоосон шүүхийн шийдвэр, Б.Л агсны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5,2 жилээр нөхөн тооцсон Баталгаажилтын хуудас болон бусад баримтыг үндэслэн М.Нд тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сар бүр 172200 төгрөг олгохоор Тэтгэвэр тогтоолтын хуудас үйлдсэн С.О-ийн энэ ажиллагаа хууль болон журам зөрчөөгүй /ХХ-н 69 дэх тал/ гэж үзлээ.
2.21.Энэхүү тэтгэврийн хэмжээг Засгийн газрын 2015 оны 52 дугаар тогтоолыг үндэслэн 195000 төгрөг, 2016 оны 292 дугаар тогтоолыг үндэслэн 216000 төгрөг, 2018 оны 16 дугаар тогтоолыг үндэслэн 243000, 2019 оны 26 дугаар тогтоолыг үндэслэн 270000 төгрөг болгож тус тус шинэчлэн тогтоожээ.
2.22. Нийгмийн даатгалын Улсын ахлах байцаагч нар нь НДЕГ даргын 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/000 дугаар албан бичгээр аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газарт хандан “ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулахаар баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлсэн боловч баталгаажилтын хуудас авсан болон аваагүй байхдаа нас барсан иргэн гэр бүлийн гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоон олгох” чиглэл өгсөн байхад үүнийг зөрчсөн гэж үзэн дээрх маргаан бүхий “2018” оны гэх 10 дугаар сарын 19-ний өдрийн 00/00 дугаартай актыг гаргасан болох нь тогтоогдсон.
2.23.Нэхэмжлэгч С.О-аас хариуцагч нарыг буруутгахдаа НДЕГ даргын 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/000 дугаар албан бичгийг мэдээгүй, аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас асуухад “болно” гэсэн /нэхэмжлэгч хэнээс асуусан талаараа тайлбарлаж чадаагүй ба ийм нотлох баримтыг гаргаж өгөөгүй болно/ гэх тайлбарыг гаргасан боловч уг албан бичгийг Хөвсгөл аймгийн НДХ,хүргүүлсэн, эсхүл хүргүүлээгүй, мөн ямар албан тушаалтан буруутай ажиллагааны улмаас С.Од мэдэгдээгүй, эсхүл түүнд мэдэгдсэн талаар нотлох баримт шүүхэд олдоогүй тул нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримт болно.
2.24. Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А01 дугаар тушаалаар “тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аян” зохиож, уг аяны шалгалтаар М.Нд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нөхөн тооцсоныг зөрчил гэж үзээгүй, тэтгэврийг үргэлжлүүлэн олгох шийдвэрийг гаргасан /ХХ-н 135 дахь тал/ зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдож, нотлогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Маргаан бүхий захиргааны акт нь эрх зүйн үр дагавар бүхий хүчин чадалтай, заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт мөн байна.
3.2.Захиргааны актын хаяглагдсан этгээд нь уг актдаа тодорхой буюу ХАНДХ, гэж заасан тул акт нь тус байгууллагад чиглэсэн, тус байгууллагын удирдлагууд актыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан, уг актыг эс зөвшөөрсөн бол эрх бүхий этгээд эсхүл шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байхад ийм гомдол гаргаагүйгээс энэхүү маргаан бүхий акт хүчин төгөлдөр болсон байна.
3.3.Нэхэмжлэгч С.О-гмаргаан бүхий актыг мэдээгүй, мэдэх боломжгүй нөхцөлд байсан гэж үзэхгүй, учир нь тэрээр дээд шатны байгууллагаас явуулж байгаа уг хяналт шалгалтад үйл ажиллагаагаа шалгуулсан, холбогдох материалыг өөрийн биеэр гаргаж өгсөн зэрэг нь түүнийг энэ актыг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэл болох бөгөөд уг актыг өөр рүү нь чиглэсэн, хууль зүйн үр дагавар үүсгэсэн гэж үзсэн бол тухайн үед эрх бүхий этгээдэд хандаж гомдлоо гаргах эрхтэй байсан боловч гомдлоо гаргаагүй байна.
3.4.Актын хавсралтын 7 дахь мөрний “хариуцсан байцаагч” гэх багана дахь “С.О” гэсэн бичилт нь захирамжилсан шинжгүй, түүнчлэн маргаан бүхий актыг үйлдсэн албан тушаалтнаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “акт нь С.Огаар төлүүлэхээр шийдвэрлээгүй” гэсэн гэж маргасныг үндэслэн акт С.О руу чиглээгүй, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас уг тэтгэвэрт тогтоолтод аль албан тушаалтан буруутай болохыг олж тогтоох хүртэл С.О дангаараа 12,958,200 төгрөг төлөх үр дагавар үүсгээгүй байгаа гэж үзэн захиргааны акт тул уг актын улмаас “одоогоор” нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
3.5.Тодруулбал, уг акт нь С.Од чиглэгдсэн бол Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу түүнд хүргэгдэх ёстой байсан ба хариуцагч нараас “актаар төлөх ёстой төлбөрийг шууд нэр заан улсын байцаагч, эсхүл иргэнээр хаяглаж гаргадаг, акт С.Од чиглээгүй” гэж тайлбарлан үүнийгээ нотлох зорилгоор нотлох баримтаар “Хөвсгөл аймгийн НДБ Х.А-д гэж хаягласан Улсын байцагчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 32/71 дугаар акт /ХХ-н 191 дэх тал/, иргэн Д.Б-т гэж хаягласан Улсын байцагчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 32/70 дугаар актыг гаргаж өгснийг шүүх нотлох баримтаар үнэлээд хариуцагчийн тайлбар эдгээр нотлох баримтаар нотлогдсон гэж үзлээ.
3.6.Нөгөө талаас ХАНДХ,, түүний дарга нь уг нас барсан хүний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг хэн хянаж, хэн эцэслэн шийдвэрлэсэн, хэнд ийм эрх хэмжээ хадгалагдаж байгаа зэргийг тодорхойлсны үндсэн дээр буруутай, хууль болон журам зөрчсөн этгээдийг олж тогтоох, мөн түүнчлэн НДЕГ даргын 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/000 дугаар “Чиглэл өгөх тухай” албан бичгийг хэнд хэзээ хүргэсэн, эсхүл хүргүүлээгүй дарагдуулсан, нас барсан хүнд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож тэтгэвэр тогтоож болно гэх зааварчилга, мэргэжлийн удирдлагаар НДЕГ болон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ямар албан тушаалтан хангасан болохыг нэг бүрчлэн шалгаж илрүүлсний үндсэн дээр уг хариуцлагыг хэнд хүлээлгэхээ шийдвэрлэх ёстой нь нотлогдсон учраас хариуцагч нарын акт шууд С.Од чиглээгүй гэх тайлбарыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн.
3.7.Учир нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-т “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах”-аар заасны дагуу хариуцагч нараас өөрсдийн гаргасан шийдвэрээ С.Огаар төлбөр төлүүлэхээр шийдвэрлээгүй, буруутай этгээдийг тогтоосны үндсэн дээр төлүүлэх ёстой гэж үзсэн тул Хөвсгөл аймгийн НДХ,чиглэж актыг тавьсан, нэхэмжлэгч рүү шууд чиглээгүй гэж тайлбарлаж байгааг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
3.8.Тодруулбал, актыг тогтоосон албан тушаалтнууд нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу өөрийн гаргасан шийдвэрийн үнэн зөвийг хариуцаж байгаа тул С.Огаар төлүүлэхээр акт гараагүй гэж өөрсдөө тайлбарлаж байгааг шүүхээс С.Огаар төлүүлэхээр гаргасан байна гэж дүгнэх нь шүүх Улсын байцаагчийн бүрэн эрхэд халдсан үр дагавар үүсгэх шүүх “хөндлөнгийн байх” зарчмаар хэрэг маргааныг шийдвэрлэх эрх зүйн зарчимд нийцэхгүй тул болох тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авч, НДЕГ Улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 00/00 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” актыг С.Од чиглээгүй учраас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэж байна.
3.9.Өөрөөр хэлбэл, шүүх нь НДЕГ Улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 00/00 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” актыг үйлдсэн этгээд нь С.О руу чиглээгүй гэх үндэслэлийг хүлээн авч, маргаан бүхий акт түүн рүү чиглээгүй тул эрх зүйн үр дагавар үзүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа болно.
3.10.Харин маргаан бүхий актыг гаргасан албан тушаалтнууд нь шүүхэд ийнхүү дээрх байдлаар тайлбарласан байхад Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаас С.Огаар төлүүлэхээр шаардсан бол энэ нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргыг маргаан бүхий захиргааны актаас тусдаа үр дагавар үүсгэсэн захиргааны акт гаргасан гэж үзнэ.
3.10.Иймд нэхэмжлэгч С.О нь НДЕГ Улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 00/00 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” актын зорилгоос өөр үр дагавар үүсгэж байгаа Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын шийдвэрт холбогдуулан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж гомдол, нэхэмжлэл гаргах эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүй болно.
3.11.Мөн нөгөө талаас Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга нь энэхүү шүүхийн шийдвэрийн 3.3-т заасан ажиллагааг явуулсны үндсэн дээр НДЕГ Улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 00/00 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” актад дурдсан 12,958,200 төгрөгийг төлөх буруутай этгээдийг тогтоосон шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд С.О нь энэхүү актын хууль зүйн үндэслэлийг тухайн маргаанд холбогдуулан шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд энэхүү шийдвэрээр маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй гэдгийг тодруулж байна.
3.12.Иймд шүүх нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын маргасан:
- “НДЕГ даргын 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/000 дугаар албан бичгийг мэдээгүй, мэдсэн, түүнийг мөрдөх ёстой байсан” гэх;
-Нас барсан хүнд нөхөн даатгал хийж болох эсэх;
-Хүн амын хөгжил, нийгмийн Хамгааллын сайдын 2012 оны А/00 дугаар тушаалаар батлагдсан "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам"-ын 3.2-д “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтан нь иргэний баримт бичгийг авч өргөдлийн маягтыг тухайн иргэн, даатгуулагчаар бичүүлж, баталгаажуулан гарын үсэг зуруулах бөгөөд өргөдлийн маягтын үнэн зөв эсэхийг шалгаад, хүсэлтийг хүлээн авсан өдрийг өргөдөлд тодорхой бичнэ” гэж, 3.4-д “Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар хүсэлт гаргасан иргэдийн бүртгэл, төлөх шимтгэлийн тооцоог Нийгмийн даатгалын төв байгууллагад хүргүүлнэ” гэж, 3.5-д “Нийгмийн даатгалын төв байгууллага нь хүсэлт гаргасан иргэдийн бүртгэлийг баталгаажуулна” гэж, 4.4-т “Нийгмийн даатгалын төв байгууллага нь аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас ирүүлсэн иргэдийн бүртгэлийг нийгмийн даатгалын салбарын нэгдсэн мэдээлэл, Иргэний бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлтэй он, сар тулган шалгаад сар бүрийн 25-ны дотор баталгаажуулан аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус заасныг нэхэмжлэгч зөрчсөн эсэх;
-Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т заасан "Даатгуулагч нас барсан тохиолдолд шимтгэл төлөх үүрэг дуусгавар болох" зохицуулалт талийгаачид хэрхэн хамаарах, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д "Ажилласан хугацааг нөхөн тооцуулах, нийгмийн Даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хүссэн иргэн өргөдлөө өөрөө энэ хуулийн 7.1-д заасан баримт бичгийн хамт аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтэст өгөх эсэх;
-Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан “шимтгэл төлөхтэй холбогдсон хууль бус үйл ажиллагааг нуух, шимтгэлийн орлогыг хувийн зорилгод ашиглах, хээл хахууль авах, "ёс зүйн хэм хэмжээ зөрчих, мэдээллийн нууц задруулах, эрхээ хэтрүүлэх зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй НДБид хууль тогтоомжид заасан сахилгын, захиргааны, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж заасны дагуу хэн хариуцлага хүлээх зэрэг дүгнэлт өгөөгүй ба энэ нь хэрэв С.О-аас өөрт нь үр дагавар үүсгэсэн гэж үзэж байгаа захиргааны актад холбогдуулан маргах тохиолдолд уг маргааныг шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэрлэх асуудлын хүрээнд үлдээх нь зүйтэй гэж үзсэн болно.
3.13.Харин шүүх Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд иргэнийг амьд байхад батлагдсан, хүчин төгөлдөр үйлчлэлтэй болсон хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн шимтгэлийг нөхөн тооцох арга ажиллагааны журам батлагдаагүйгээс болж нас барсны дараа түүний ажилласан жил, тэтгэврийн шимтгэлийг нөхөн тооцох эсэхийг энэхүү хууль эсхүл журмаар зохицуулаагүй орхисны хууль зүйн хийдлийн үр дагавар нь түүний гэр бүл, насанд хүрээгүй хүүхдийн эрх зүйн байдал дордож, хуулийн өмнө адил тэгш байх эрхийг хөндсөн үр дагаврыг үүсгэсэн гэж үзсэн болохоо тэмдэглэж өгөх нь зүйтэй байна.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь талуудын маргаж байгаа үйл баримтын хүрээнд нотлох баримтыг цуглуулж, үнэлж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
4.2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ бичсэн мэдээллийн сайтад нас барсан хүнд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох болохоор гарсан мэдээллийг өөрийн үйл ажиллагаанд баримтлаагүй гэсэн тул энэ талаар нотлох баримт цуглуулаагүй, хэрэгт хамааралгүй энэхүү үйл баримтал дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2, 24 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч С.О-ийн “НДЕГ Улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 00/00 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” актын хавсралт 1 дугаарын 7 дахь мөрийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Э