Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 365

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Д.Лхагвадорж, түүний өмгөөлөгч Н.Ганбат,

шүүгдэгч Т.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Төмөр овогт Төрмөнхийн Отгонбаяр, Хатагин овогт Даваагийн Лхагвадорж нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625014226 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Хатагин овогт Даваагийн Лхагвадорж, 1972 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 15-656 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гэвъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЖЬ 72010277 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Төмөр овогт Төрмөнхий Отгонбаяр, 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо,  Улаанхуарангийн 146 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ВТ 96102413 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Б.Лхагвадорж, Т.Отгонбаяр нар нь бүлэглэн Баянзурх дуүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баирлах Нарангуул худалдааны төвийн каргоны хашаанаас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн И.Сэмжааны 730.000 төгрөгийн үнэ бүхий боодолтой гуталнуудыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Лхагвадорж, Т.Отгонбаяр нар нь бүлэглэн Баянзурх дуүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баирлах Нарангуул худалдааны төвийн каргоны хашаанаас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн И.Сэмжааны 730.000 төгрөгийн үнэ бүхий боодолтой гуталнуудыг хулгайлсан болох нь

Шүүгдэгч Д.Лхагвадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Лхагвадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэсэн мэдүүлэг,

Хохирогч П.Сэмжан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би өөрийн танил Хятад улсын иргэн Алтайгаас 2016 оны 11 дүгээр сард эмэгтэй хүний турийтэй өвлийн гутал 20 ширхэгийг гар утсаараа буюу "ви" чатаар захиалсан, миний захиалсан бараа 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод Замын үүдээс том ачааны машинаар ирсэн, ...тэгтэл миний гар утас луу нэг эрэгтэй хүн утсаар яриад би ачаа тараасан хүн байна, та ачааны мөнгөө өгөөгүй авсан байна гэж хэлсэн, би тухайн хүнд "та юу яриад байгаа юм бэ, би ачаа авч амжаагүй байна" гэж хэлээд утсаа тасалсан, тэгтэл хэдэн минутын дараа миний утас руу ачаа тарааж байгаа гэж хүн утсаар яриад таны барааг алдсан байна гэж хэлсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа Цагдаагийн газраас дуудаад миний алдсан бор өнгийн цаасан хайрцагтай ачаа буюу эмэгтэй хүний 19 хос түрийтэй гутлыг буцааж өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх21-22/,

 

Гэрч Б.Мөнхдалай мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Намайг ажилтай байхад буюу 2016.11.10-ны өдөр ажил дээрээ бараа тарааж байхад бор өнгийн цаасан хайрцагтай эд зүйлс алдагдсан, тухайн үед миний тарааж байсан бараанаас Лхагвадорж. Отгонбаяр /жижгээ/ нар нь надаас Дүнжингарав худалдааны төв рүү 4 ш хайрцагтай эд зүйлийг хүргэж өгөхөөр авсан ... тухайн өдөр миний тараасан бараа олдохгүй болохоор нь Дүнжингарав худалдааны төвийн хяналтын камерыг шүүлгэн үзэхэд Лхагвадорж, Отгонбаяр нар миний алдсан бор өнгийн цаасан хайрцагтай эд зүйлийг авчихсан хяналтын камерын доор цаасан хайрцагийг задлан үзээд Лхагвадорж нь машинд хийгээд авч явж байгаа бичлэг нь байхаар нь би Цагдаагийн байгууллагад хандсан, харин 2 хоногийн дараа Цагдаагийн байгууллагаас дуудаж миний алдсан цаасан хайрцагтай барааг надад буцаан өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх23-24/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-12/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх17-18/, хохирогч П.Сэмжаны мэдүүлэг /хх-21-22/, яллагдагч П.Лхагвадоржийн мэдүүлэг /хх47-48/, яллагдагч Т.Отгонбаярын мэдүүлэг /хх50-53/,  ял шалгах хуудас /хх-58, 59/, эд зүйлийн үнэлгээ /хх-75/, хохирогч Н.Доржзодовын мэдүүлэг /хх83-84/, сэжигтэн Т.Отгонбаярын мэдүүлэг /хх-89/, сэжигтэн Д.Лхагвадоржийн мэдүүлэг /хх-91/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Хатагин овогт Даваагийн Лхагвадорж, Төмөр овогт Төрмөнхийн Отгонбаяр нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Лхагвадорж, Т.Отгонбаяр нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хүндэвтэр хэргийн ангилалд, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт тооцогдож байгаа тул уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Д.Лхагвадорж, Т.Отгонбаяр нар нь хохирогчид учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн арилжааны банк болох Төрийн банк, Кредит банк, Эрэл банк, Хас банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Голомт банк, Капитрон банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Чингис хаан банкуудад Д.Лхагвадорж, Т.Отгонбаяр нарын эзэмшдэг дансуудыг битүүмжлэлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хатагин овогт Даваагийн Лхагвадорж, Төмөр овогт Төрмөнхийн Отгонбаяр нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Лхагвадорж, Т.Отгонбаяр нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Лхагвадорж, Т.Отгонбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
  4. Хэрэгт битүүмжлэгдсэн Төрийн банк, Кредит банк, Эрэл банк, Хас банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Голомт банк, Капитрон банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Чингис хаан банкуудад Д.Лхагвадорж, Т.Отгонбаяр нарын эзэмшдэг дансуудыг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Лхагвадорж, Т.Отгонбаяр нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  •             , ШҮҮГЧ                                 Т.ШИНЭБАЯР