| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2023/03254/И |
| Дугаар | 184/ШШ2023/02773 |
| Огноо | 2023-07-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2023/02773
| 2023 07 24 | 184/ШШ2023/02773 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 1 танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар *******, 2б, 17 тоот хаягт оршин суух ******* овогт *******н******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, 19 хороо, 8в, 63 тоот хаягт оршин суух ******* овогт ******* /РД:/,
Хариуцагч: ******* дүүрэг, 19 хороо, 8в, 63 тоот хаягт оршин суух овогт /РД:/ нарт холбогдох,
5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч болон хариуцагч О.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... миний бие 2022 оны 09 сарын 02-ны өдөр О., Х. нарын хүсэлтээр 2 өрөө байраа 95,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Худалдахдаа 90,000,000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 4 сард багтаан өгөхөөр тохиролцсон боловч одоо болтол өгөхгүй байна. Өгнө гэж гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймд хариуцагч нараас 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
2. Хариуцагч болон хариуцагч О.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.:
“...Анх эгчийн хүүгээс 90,000,000 төгрөгөөр байрыг худалдаж авахаар тохиролцсон. Бид худалдах хүртлээ түрээслээд явж байсан. Бид н.Буянтөгс гэдэг хүний байр гэж бодсон боловч ээжийнх нь нэр дээр бичиг баримт нь гарсан. Хүүтэй нь анх наймаа хийсэн, нэр шилжүүлэх үйл ажиллагаан дээр л гэж хүн гарч ирсэн. Бүх асуудал шийдэгдэж дуусахын даваан дээр нь гэнэт 90,000,000 төгрөгөөр зарах гэж байсан байраа 95,000,000 төгрөг болгосон. Ингээд бидний дунд асуудал үүссэн. Бид тохиролцсон 90,000,000 төгрөгөө өгсөн тул дахин нэмж мөнгө төлөх боломжгүй байна” гэжээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, О., Х. нарын бичсэн тодорхйололт, тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дансны хуулга, тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмших хүсэлт,
3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: О.аас Х.д олгосон итгэмжлэл, худалдах, худалдан авах гэрээний хуулбар,
3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч О., Х. нарт холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч болон хариуцагч О.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. нар 5,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй маргадаг.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.
2. Зохигчид 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч О., Х. нар нь нэхэмжлэгч өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн 19 хороо, ******* 8в байрны 63 тоотод байрлах 30 м.кв хоёр өрөө орон сууцыг 95.000.000 /ерөн сая/ төгрөгөөр зохигчид худалдах, худалдан авахаар тохиролцсон болох нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний хуулбар, хариуцагч О., Х. нараас нэхэмжлэгч 5.000.000 /таван сая/ төгрөгийг 2022 оны 09 сарын -ний өдрөөс 4 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон талаарх хариуцагч О., Х. нарын гараар бичсэн баримт /хх-4х/, нэхэмжлэгч Нийслэлийн ******* дүүргийн 19 хороо, ******* 8в байрны 63 тоотод байрлах 30 м.кв хоёр өрөө орон сууцыг 95.000.000 төгрөгөөр хариуцагч О., Х. нарт худалдахаар тохиролцсон урьдчилгаанд 27 сая төгрөг өгч, 63 сая төгрөгийг Капитрон банкны зээлээр өгсөн, үлдэгдэл 5 сая төгрөгийг 05 сарын 01-ий дотор төлж барагдуулахаар 2022 оны 09 сарын -ний өдрийн гараар бичсэн баримт /хх-5х/, Нийслэлийн ******* дүүргийн 19 хороо, ******* 8в байрны 63 тоотод байрлах 30 м.кв хоёр өрөө орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгч ХААН банкны тоот дансанд хариуцагч О.аас 2022 оны 09 сарын -ний өдөр 27.000.000 төгрөг, 2022 оны 09 сарын 28-ны өдөр 63.000.000 төгрөг тус тус орлогоор шилжин ирсэн талаарх нэхэмжлэгч ХААН банкны тоот дансны дипозит дэлгэрэнгүй хуулгаар, тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн ******* дүүргийн 19 хороо, ******* 8в байрны 63 тоотод байрлах 30 м.кв хоёр өрөө орон сууцыг 95.000.000 төгрөгөөр хариуцагч О., Х. нарт худалдсан дээрх орон сууцны үлдэгдэл төлбөр 5.000.000 төгрөгийг шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч хариуцагч О., Х. нарт холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Хариуцагч болон хариуцагч О.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. нь шүүх хуралдаанд “Орон сууцыг 95.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцоогүй 90.000.000 төгрөгөөр худалдан харилцан тохиролцож, худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээнд орон сууцны үнийг 90.000.000 төгрөгөөр худалдахаар байгуулсан, 5 сая төгрөгийн баримтыг орон сууцыг банкны зээлээр үдэгдэл төлбөр гаргуулахад нэр шилжүүлэхгүй гээд байсан тул 5 сая төгрөгийг нэмж өгөхөөр зөвшөөрч нөхөр О. гараар бичиж гарын үсгээ бид хоёр зурсан” гэж тайлбар гаргадаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөөгүй тайлбараа шүүхэд нотлох баримтаар нотлож чадаагүй, энэхүү няцаасан тайлбарыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй юм.
Иймд Иргэний хуулийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О., Х. нараас улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О., Х. нараас 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч олгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О., Х. нараас улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн
120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД