Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 229

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтлөн,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

шүүгдэгч Б.Болдбаатар, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Балдангомбын Болдбаатарт холбогдох эрүүгийн 1710000000028 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 31-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн. 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Балдангомбын Болдбаатар /РД:ЛЗ:88073171/,

 

Холбогдсон хэргийн талаар   

 

Шүүгдэгч Б.Болдбаатар нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмбын 1-3 тоотод оршин суух иргэн А.Түмэндэмбэрэлийн 82-56 УНМ улсын дугаартай “Витз” загварын тээврийн хэрэгслийг өдрийн 20.000 төгрөгийн түрээс өгөхөөр харилцан тохирч авч яваад бусдад худалдаж 3.000.000 төгрөгийн хохирол учруулж бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Хохирогч А.Түмэндэмбэрэлийн: “...2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр намайг гэрт байж байхад Болдбаатар миний утас руу залгаад “та машинаа түр өгөөч, 2-3 хоног уначихаад буцаагаад өгье” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь “за тэгээ” гэж зөвшөөрсөн юм. Ингээд Болдбаатар манай гэрт хүрч ирээд миний эзэмшлийн “Витц” маркийн 82-56 УНМ улсын дугаартай автомашиныг унаад аваад явсан. Тэгээд би хэд хоногийн дараа Болдбаатарын гар утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан юм. Тэгсэн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Болдбаатар над руу залгаад би үнэмлэхгүй машин барьж явж байгаад цагдаад баригдаад түр саатуулагдсан юмаа гэж хэлсэн тэгэхээр нь “за тэгвэл миний машиныг журмын хашаанаас хурдан авч өгөөрэй” гэж хэлээд тоохгүй орхичихсон юм. Үүнээс хойш хэд хоногийн дараа Болдбаатар над руу залгаад “манай өвөө нас барчихлаа хөдөө яаралтай явах ажилтай болчихлоо” гэж хэлсэн юм. Тэгээд үүнээс хойш Болдбаатар дахиж нэг ч холбогдоогүй юм. Тэгсэн 2017 оны 07 дугаар сарын 20-нд санагдаж байна өдрийг нь тодорхой сайн санахгүй байна. Манай хүү Ариунболд “Да хүрээ” техникийн зах дээр явж байхад “Витц” маркийн 82-56 УНМ улсын дугаартай автомашиныг нэг танихгүй ченж хүнээс худалдаж авсан юм одоо зарах гэж байна гэдгийг мэдсэн юм. Ингээд л Болдбаатар намайг залилж миний автомшиныг зарж худалдан борлуулсан гэдгийг нь мэдээд цагдаад өргөдөл  өгсөн. ...Уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх байгаа юм. Харин тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Баясга гэх хүний нэр дээр байгаа юм. Баясга гэдэг хүнээс 2016 оны 08 дугаар сард манай хүү Эрдэнэбилэг 3.500.000 төгрөгөөр надад худалдаж авч өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Х.Цолмонбаатарын: “...2017 оны 07 дугаар сарын эхээр санагдаж байна, наадмын өмнөхөн Техникийн “Да хүрээ” зах дээр ажил дээрээ хуучин машин зарж байхад нэг танихгүй залуу хүрч ирээд машин зарна гэхээр нь уулзсан чинь 2001 онд үйлдвэрлэсэн, 2011 онд Монголд орж ирсэн “Тоуата Витц” маркийн автомашин зарна. та хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ гэж хэлсэн чинь машиныг чинь үзэж байж худалдан авах үнээ хэлнэ гэж хэлсэн. Тэгээд машин чинь хаана байгаа юм бэ гэж асуухад Баянгол дүүргийн цагдаагийн журмын хашаанд байгаа гэж хэлсэн юм. Тэгээд би журмын хашаанд очиж машиныг нь үзээд 2 сая төгрөгөөр худалдаж авъя гэж хэлтэл ахаа арай тэгж өгмөөргүй байна гэхээр нь тэгвэл худалдаж авахгүй гэж хэлээд яваад өгчихсөн юм. Тэгсэн чинь маргааш нь над руу дахиж залгаад 2.100.000 төгрөгөөр худалдаад авчих  гэж хэлэхээр нь за тэгье гэж хэлээд би журмын хашааны мөнгө торгуулийн мөнгийг төлөөд өөрт байсан үлдэгдэл бэлэн мөнгөө өгөхөд яг нийт 1.100.000 төгрөг надаас гарсан байсан.Ингээд Болдбаатар гэх залуу надад машин өгсөн юм. Харин тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх нэрийг нь ахаасаа нэрийг нь тань руу шилжүүлж өгөөд үлдэгдэл 1 сая төгрөгөө авна гэж Болдбаатар гэх залуу бид хоёр ярилцаж тохиролцсон юм. Тэгсэн хэсэг хугацааны дараа Болдбаатар гэх хүн 10 гаран хоног алга болчихсон юм. Тэгээд би Тоуато Витц маркийн автомашиныг нь унаад явж  байсан хүмүүс ирээд манай машин байна гээд бөөн хэрүүл шуугиан болцгоосон юм. Тэгсэн Болдбаатар гэх залуу Түмэндэмбэрэл гэх хүний машиныг хэд хоног уная гэж гуйгаад сүүлдээ надад зарчихсан юм билээ. Надад Болдбаатар нь хүний машин огт хэлээгүй миний машин гэж хэлж зарсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/

 

Хэргийн талаар бусад нотлох баримтууд

2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ны “Тоуота Витц” загварын тээврийн хэрэгсийг үнэлсэн үнэлгээний газрын үнэлгээ /хх-ийн 9 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Б.Болдбаатар мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2017 оны 04 дүгээр срын 20-ны өдрөөс 17 хоног Түмэндэмбэрэл ахаас “Тоуота Витц” маркийн автомашин 82-56 УНМ улсын дугаартай автомашиныг нь түрээсээр унаж өдрийн 20,000  төгрөг өгдөг байсан юм. Ингээд би 17 хоногийн дараа автомашиныг Түмэндэмбэрэл ахад буцааж өгсөн юм. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Түмэндэмбэрэл ахаас “машины хэрэг байна, та машинаа өгөөч” гэж гуйхад “тэгье тэгье” гэж хэлээд надад Түмэндэмбэрэл   ах чамд өөрөө авчирч өгье гэж хэлээд Андуудын автобусны буудал дээр Түмэндэмбэрэл ах машинаа авчирч өгсөн юм. Тэгээд машиныг нь авахдаа 20.000 төгрөг өгөхөд Түмэндэмбэрэл ах надад 5.000 төгрөг өгөөд шатахуунгүй байгаа шатахуун хийгээрэй гэж хэлээд өгсөн юм. Тэгээд би Түмэндэмбэрэл ахын машинаар таксинд явж байгаад цагдаад үнэмлэхгүй гэдэг шалтгаанаар баригдаж Баянгол дүүргийн цагдаагийн журмын хашаанд машиныг саатуулсан юм. Тэгээд энэ асуудлыг үнэн зөвөөр хэлэхэд Түмэндэмбэрэл ах өөрийн биеэр журмын хашаанд хүрч ирж харчхаад “за чи машин авч өгнө шүү” гэж хэлчихээд надад байсан 20.000 төгрөгийг аваад явчихсан юм. Тэгээд би 16-17 хоногийн дараа цагдаагаас машинаа ав , машинаа авахгүй бол улсын орлого болно гээд байхаар нь би хүний машиныг улсын орлого болгож байхаар ченжид ийм машин зарах гэж байгаа гэж хэлээд ченжээс журмын хашааны мөнгө гэж 135.000 төгрөг торгуулийн 240.000 төгрөг цагдаад төлүүлээд үлдэгдэл 210.000 төгрөгийг бэлнээр авсан юм. Өөр ямар ч мөнгө аваагүй юм. Тэгсэн ченж нэрийг нь шилжүүлсэний дараа үлдэгдэл мөнгийг  нь аваарай гэж хэлсэн юм... гэсэн мэдүүлэг/ хх-ийн 36 дугаар хуудас/,

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 дүгээр хуудас/,

-Захиргааны зөрчлийн бүртгэл /хх-ийн 41-44 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

          Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

     Шүүгдэгч Б.Болдбаатар нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмбын 1-3 тоотод оршин суух иргэн А.Түмэндэмбэрэлийн 82-56 УНМ улсын дугаартай “Витз” загварын тээврийн хэрэгслийг өдрийн 20.000 төгрөгийн түрээс өгөхөөр харилцан тохирч авч яваад бусдад худалдаж 3.000.000 төгрөгийн хохирол учруулж бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Түмэндэмбэрэлийн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Х.Цолмонбаатарын мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, “Тоуота Витц” загварын тээврийн хэрэгсийг үнэлсэн “Ашид Билгүүн” үнэлгээний газрын үнэлгээ /хх-ийн 9 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

         Прокуророос шүүгдэгч Б.Болдбаатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэнийг хянавал шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан нөхөн төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

       Тухайн хэрэг нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоожээ. 

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

 

            2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Болдбаатарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний  хувийн байдлыг харгалзан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

 

Хохирогч А.Түмэндэмбэрэл нь 82-56 УНМ улсын дугаартай “Витз” маркийн автомашиныг хүлээн авсан, шүүгдэгч Б.Болдбаатартай эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 55 дугаар хуудас/ гэсэн хүсэлтийг гаргасан байна. Мөн иргэний нэхэмжлэгч Х.Цолмонбаатарт  автомашины үнэ 1.100.000 төгрөгийг бүрэн төлсөн тухай баримт /хх-ийн 56 дугаар хуудас/ хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Болдбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Болдбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.154