Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2023/0383

 

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2023/0383

Улаанбаатар хот

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Эрдэнэчимэг, шүүгч Т.Гангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х овгийн Дгийн Б /РД:/,

Нэхэмжлэгч: С овгийн Жын Б /РД:/,

Нэхэмжлэгч: Б овгийн Гийн Т /РД:УШ910517/,

Хариуцагч: Нга

Хариуцагч: Сга

Гуравдагч этгээд: П.Х /РД:/ нарын хооронд үүссэн газар чөлөөлж, орц гарц гаргахыг даалгах тухай захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, Ц.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, гуравдагч этгээд П.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нь анх Сгын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/******* дугаар захирамжийн П.Хд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.[1]

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сгын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/******* дугаар захирамж, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/******* дугаар захирамжийн П.Хд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж,[2] Нгын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/******* дугаар захирамжийн П.Хд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тус тус нэмэгдүүлсэн.[3]

1.3. Улмаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны өмнө нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагаа ...нэхэмжлэгч нарын орц гарцын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Бэлхийн гудамжны орц, гарц гаргах шийдвэр гаргаж, орц гарцыг хаасан гуравдагч этгээдийн бие засах газар, иргэн Я.Дгийн контейнерийг албадан чөлөөлөх арга хэмжээ авахыг Сгад даалгах гэж тодруулсан хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Г.Т нь Сгын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/ дугаар захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Б гудамжид 589 м.кв газрыг дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээгээр[4], Д.Б нь дүүргийн Засаг даргын 2020 оны А/ дугаар захирамжаар мөн байршилд 699 м.кв газрыг дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу, Ж.Б нь дүүргийн Засаг даргын 2018 оны А/ дугаар захирамжаар мөн байршилд 700 м.кв газрыг дугаар гэрчилгээний дагуу[5] тус тус эзэмшдэг.

2.2. Нэхэмжлэгч нарын эзэмшлийн газар нь зэргэлдээ буюу нэг эгнээнд байрладаг талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байх бөгөөд[6] Г.Тгийн хашааны баруун урд талд П.Хгийн эзэмшлийн газар байрлах бөгөөд түүний хойд талд контейнер байрлуулснаар орц гарц хаагдсан байдалтай болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогддог.[7]

2.3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сгад хандаж, ...дур мэдэн орц гарц хаасан.. тухай гомдлыг гаргасныг Я.Д гэх иргэн нь эзэмшил газрын хэмжээг хэтрүүлж, гудамж нарийсгаж хашаа барьсан, зөрчлийг арилгах ажлыг зохион байгуулна... гэх хариуг өгсөн.[8]

2.4. Гуравдагч этгээд П.Х нь дүүргийн Засаг даргын 2020 оны А/******* дугаар захирамжаар нэгж талбарын ******* дугаар бүхий 384 м.кв газрын эрхийг сунгуулж, Нгын 2022 оны А/******* дугаар захирамжаар тус газраа өмчлөн авсан,[9] 2021 оны А/******* дугаар захирамжаар төрсөн эцэг Н.П*******гийн эзэмшиж байсан нэгж талбарын ******* дугаар бүхий 400 м.кв газрыг өвлөж авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд Снаас иргэн П.Хг эзэмшил газраа хэтрүүлж, нийтийн эзэмшлийн зам, талбайн орц гарцыг хааж хашаа барьсныг шаардах хуудас хүргүүлж, 2021 оны 4 дүгээр сард зөрчлийг арилгуулсан байна.[10]

2.5. П.Хгийн өмчлөлийн нэгж талбарын ******* дугаар бүхий 384 м.кв болон эзэмшлийн нэгж талбарын ******* дугаар бүхий 400 м.кв газар нь бодит байдалд нэг хашаатай дунд хэсэгтээ зуслангийн байшинтай, зүүн талаараа хөрш айлтай, баруун талаараа нийтийн эзэмшлийн талбай бүхий гудамжтай, харин иргэн Я.Д нь П.Хгийн талбарын эзэмшлийн нэгж талбарын ******* дугаар бүхий 400 м.кв газар газрын зэргэлдээ 400 м.кв газар ******* нэгж талбарын дугаар бүхий газрыг эзэмшдэг атлаа П.Хгийн өмчлөлийн 384 м.кв газрын баруун хойд талд нийтийн эзэмшлийн талбайд контейнер байршуулсан зэрэг үйл баримт газрын үзлэг[11], Снд хийсэн баримт бичгийн үзлэг, Газар зохион байгуулалт, ,рын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн орчны тойм зураг[12] зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдсон.

2.6. Түүнчлэн Сны 2021 оны 14/1089 дугаартай албан бичгээр П.Хгийн өмчлөл, эзэмшлийн 2 нэгж талбарын баруун талаар орц гарц төлөвлөгдөж, тус албаны мэдээллийн санд бүртгэгдсэн... гэх хариуг П.Хд өгч байжээ.[13]

2.7.Нэхэмжлэгч талаас ... Я.Дгийн контейнер болон П.Х бие засах газар нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулснаас орц гарцгүй болсон, захиргааны байгууллагад удаа дараа хандсан боловч орц гарцыг чөлөөлөхгүй өдийг хүрсэн, өвөл зун өгсүүр газар тойрч явах нь аюултай, газар чөлөөлөх төсвийн зардал байхгүй бол өөрсдөө хөрөнгө гаргаж захиргааны байгууллагатай хамтран чөлөөлж болно...айлын хашаа сэтэлж явахаас өөр аргагүй болсон, орц гарц нь П.Хгийн газрын урд болон баруун талаар төлөвлөгдсөн тул энэ нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх ёстой ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс ... П.Х нь одоогийн байдлаар хэтрүүлж хашаалсан зөрчлөө арилгасан, харин бие засах газрын дээврийг авсан ч суурь нь үлдэхээр байгаа учраас бүрэн чөлөөлж чадаагүй,...иргэн Я.Д нь нийтийн эзэмшлийн газарт чингэлэг байрлуулснаар айлууд шүүхэд хандах нөхцөл үүссэн, чингэлгийг чөлөөлчихвөл орц гарц нээгдэх боломжтой, Я.Дд хугацаатай шаардах хуудас өгсөн боловч 2021 онд зуслангийн ногоон бүсэд газар чөлөөлөх зардалгүй учраас буулгаж амжаагүй..., хээрийн судалгаа хийхэд П.Хгийн газрын баруун талаар орц гарц гаргах боломжтой, зүүн талыг нээх боломжгүй ... гэх зэрэг агуулгаар тайлбарласан.

2.9. Гуравдагч этгээд П.Хгийн зүгээс ... миний эзэмшдэг 2 газар кадастрын зургийн дагуу ямар нэгэн зөрчилгүй, манай зүүн талаар орц гарц гаргавал байшингаас 1 м зайд машин зам явч аюултай нөхцөл үүснэ, газрын урд болон баруун талаар төлөвлөгөөнд тусгагдсан зам дайран өнгөрч байгаа талаар захиргааны байгууллагаас надад мэдэгдсэн..., Жорлонгоо буулгах гэхээр буулгая гэсэн. Манай гэр бүлийн хүн мань гадаадад сурч байгаа, ямар ч хүн хүч байхгүй. Тэгээд би Газрын албанд зун ирэхээр нь больё гэж хэлсэн. Өөрсдийнх нь гарц яасныг ойлгохгүй байна ... гэх агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн П.Хд Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, гудамжинд дүүргийн Засаг даргын 2014 оны 442 дугаар захирамжаар 384 мкв газрыг эзэмшүүлж байсан. Дүүргийн Засаг даргын 2021 оны А/696 дугаар захирамжаар 400 мкв газрыг эзэмшүүлсэн. Улмаар 400 мкв газар нь Нгын 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн А/******* дугаар захирамжаар өмчлөх захирамж гарсан. Гэхдээ бид П.Хд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан. Орц гарцын хувьд хавтаст хэрэгт авагдсан дараах баримтууд байна. Нэгдүгээрт нь Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, гудамжны 919 тоот болон дугаар бүхий газруудын ертөнцийн зүгээр урд болон баруун талд хойд талын орц, гарцын төлөвлөгдсөн талаар Сны дарга Т.М*******ын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14/1089 тоот бичиг байна. Энэ бол төлөвлөгдсөн орц гарц гэсэн. Орц гарцыг мэдээллийн системд бүртгэгдсэн юм байна. Хоёрт нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0781 дугаар шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 21 дэх талд нэхэмжлэгч нарын хувьд урдуураа машины зам бүхий гудамтай, баруун болон зүүн тийш орц гарцтай төлөвлөгдсөн байна гэсэн. Мөн шийдвэрийн Я.Дгийн хашааны хойд талын гудмыг хааж модон хашаа барьснаар нэхэмжлэгч нарын урд гудмын баруун талыг мухар болгосон. Мөн Я.Дгийн хашааны зүүн хойд тал П.Хгийн баруун талыг хааж контейнер байрлуулсан. Ингэснээр нэхэмжлэгч нарын урд гудмаараа баруун тийш гарах орц гарцыг хаасан байна гэх тэмдэглэл байна. 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Сны баримтад үзлэг хийхэд тухайн маргаан бүхий газар орц, гарц болох нь тогтоогдсон үйл баримтууд байна. Өмнө нь Нгын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан Э.Згийн мэдүүлэгт 2021 оны хавар хээрийн судалгаа хийсэн бөгөөд зүүн талаараа гарах боломжгүй, баруун талаараа хашаа Я.Д бол Англид байдаг. 2021 оны 07 дугаар сард дуудаж уулзсан. Контейнер тавьсан байдаг. Авто замын тухай хуулиар бол зам байгаа. 2021 онд албадан чөлөөлж чадахгүй байна гэсэн тайлбарууд байдаг. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газар зохион байгуулагч Э.Згийн тайлбарт П.Хгийн эзэмшлийн хашаан дахь модон жорлон нь зохих орц гарц дээр байрласан байсан тул захирамжаар олгосон газрын хэмжээг татуулаад зүүн талд нь гарц гаргасан. Иргэн Я.Д орц гарцыг хааж контейнер байрлуулсан. Дүүргийн газар зохион байгуулалтын алба орц гарц хаасан контейнерыг авах албан шаардлага хүргүүлсэн бөгөөд төсөв хүрэлцэхгүйн улмаас газар чөлөөлөх ажил хийгдээгүй байгаа гэх мэдүүлэг байна. 2020 оны 08 дугаар сарын 20-нд орц гарцыг чөлөөлөх шаардах хуудаснууд өгөгдөж байсан. Энэ баримтуудаар нэхэмжлэгч нарын орц, гарцыг хаасан үйл баримтууд авагдсан байна. Мэдээллийн санд бүртгэлтэй П.Хгийн өмчилсөн болон эзэмшиж байгаа 2 газрын ертөнцийн зүгээр урдах хэсэгт нойл байгаа. Хойшоо эргээд баруун хэсэгт мухар болгоод контейнер тавьсан байгаа. Арын гудамтай нийлсэн энэ замыг чөлөөлж өгөөч гэсэн шаардлагын хүрээнд л маргаж байна. Хэргийн материалаас үзэхэд анхан шатны шүүх, болон магадлал дээр орц гарц юм гэж дүгнэсэн үндэслэл бүхий тайлбар байдаг. Энэ тайлбараар орц гарц нь мэдээллийн санд тусгагдсан юм байна. Мэдээллийн санд байгаа учраас нэхэмжлэгч 2020 оноос хойш маш орц гарцгүйгээс болоод олон жил хүндрэлтэй байна. Хэргийн газар дээр үзэхэд одоогийн газар дээр өвөл явах үнэхээр боломжгүй. Энэ айлд түргэний болон тусгай зориулалтын машин орж гарах ямар ч боломжгүй. Энэ боломжийг хязгаарласан баримтууд байна. Өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч Газар зохион байгуулагч Э.З энэ орц, гарц нь үүгээрээ байсан юм гэдгийн нотолж тогтоосон. Эвлэрэх асуудал дээр гуравдагч этгээдийн эрх, ашгийг хангаж хамгаалах үүднээс эднийх урдуураа, баруунаараа, ардаараа олон машин явбал эргэн тойрон шороо тоос үүсэх юм чинь эвлэрээд зөвхөн зүүн талаараа орц гарцаа гаргасан байвал хэрэгтэй юм уу гээд эвлэрэх хугацаа авсан юм. Гэтэл өмчилсөн газрыг чөлөөлнө гэдэг нь боломж хязгаарлагдмал болохоор одоогийн мэдээллийн санд байгаа орц гарцаар нь л асуудлыг шийдвэрлэнэ гэсэн шийдэлтэй байна гэв.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хээрийн судалгаа, үзлэг шалгалт явуулаад П.Х нь хуулиар олгосон хэмжээнээс хэтрүүлэн барьсан хашааг мэдэгдэл, шаардлага өгсний улмаас татуулж, П.Х нь эзэмшил өмчлөлийн газрын хэмжээгээр хашаагаа барьж зөрчлийг арилгуулсан. Нойл байгаа хэсгийн орц, гарцын коридор бол одоогоор зөвхөн нойл нь байгаа боловч коридор чөлөөлөгдсөн. Нойлыг буулгах асуудал бол П.Х нь зөвшөөрөлгүй газар дээр өөрийнхөө эзэмшлийн газар дээр барилгүйгээр зөвшөөрөлгүй газар дээр нойл барьсан учраас буулгахыг удаа дараа шаардах мэдэгдэл хүргүүлсэн. Я.Д нь өөрөө байхгүйн улмаас контейнерыг чөлөөлөх сонсох ажиллагаа явуулж чадаагүй. Контейнерыг авч чадаагүй. Холбогдох Я.Дгийн утас болон хаяг байхгүй. Манайх улсын бүртгэлээс лавлагаа авах гэсэн боловч хувь хүний нууцтай холбогдуулан мэдээлэл өгөх боломжгүй гээд холбогдож чадахгүй байгаа. Орц, гарц гаргах асуудал бол нойл байгаа асуудлын хувьд манайх чөлөөлсөн. Хийх ажлаа хийсэн. Орц гарц коридор гарсан гэж үзэж байна. Контейнерын хувьд шалтгааныг нь хэллээ. Манайд албан ёсоор мэдэгдээд манайхаас газар чөлөөлөх мэргэжилтэн болон газар зохион байгуулалтын мэргэжилтэн хамт байлцаж байж өөрийн хөрөнгөөр чөлөөлөх асуудал байж болно байх. Тэрийг тухайн үед нь албан ёсоор шийдэгдээд захирамжийн хүрээнд шийдвэрлэж болох юм гэв.

3.3. Гуравдагч этгээд П.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Жорлонгоо буулгавал боллоо гээд энэ хүн хэлээд байна. Энэ хүний шунал нь яасан дуусдаггүй юм бэ? Одоо манай зүүн талын хашааг буулгасан, зүүн талын айлын урд хойд хашааг буулгаад 2 жил явсан. Тэр айл нь утсаа авдаггүй, эзэнгүй айлыг дээрэлхэж яасан ханадаггүй юм гэж хэлмээр байна. Жорлонгоо буулгах гэхээр буулгая гэсэн. Манай гэр бүлийн хүн мань гадаадад сурч байгаа, ямар ч хүн хүч байхгүй. Тэгээд би Газрын албанд зун ирэхээр нь больё гэж хэлсэн. Өөрсдийнх нь гарц яасныг ойлгохгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Г.Т нь Сгын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/ дугаар захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Б гудамжид 589 м.кв газрыг дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээгээр[14], Д.Б нь дүүргийн Засаг даргын 2020 оны А/ дугаар захирамжаар мөн байршилд 699 м.кв газрыг дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу, Ж.Б нь дүүргийн Засаг даргын 2018 оны А/ дугаар захирамжаар мөн байршилд 700 м.кв газрыг дугаар гэрчилгээний дагуу[15] тус тус эзэмшдэг.

2. Гуравдагч этгээд П.Х нь дүүргийн Засаг даргын 2020 оны А/******* дугаар захирамжаар нэгж талбарын ******* дугаар бүхий 384 м.кв газрын эрхийг сунгуулж, Нгын 2022 оны А/******* дугаар захирамжаар тус газраа өмчилж,[16] 2021 оны А/******* дугаар захирамжаар төрсөн эцэг Н.П*******гийн эзэмшиж байсан нэгж талбарын ******* дугаар бүхий 400 м.кв газрыг өвлөх эрхийн гэрчилгээгээр шилжүүлэн авсан[17] бөгөөд дээрх захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсан.

3. Улмаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад Нгад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагаа ...нэхэмжлэгч нарын орц гарцын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Бэлхийн гудамжны орц, гарц гаргах шийдвэр гаргаж, орц гарцыг хаасан гуравдагч этгээдийн бие засах газар, иргэн Я.Дгийн контейнерийг албадан чөлөөлөх арга хэмжээ авахыг Сгад даалгах гэж тодруулсан хүрээнд хэргийг шийдвэрлэсэн.

4.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сгад хандаж, ...дур мэдэн орц гарц хаасан.. тухай гомдлыг гаргасныг Я.Д гэх иргэн нь эзэмшил газрын хэмжээг хэтрүүлж, гудамж нарийсгаж хашаа барьсан, зөрчлийг арилгах ажлыг зохион байгуулна... гэх хариуг өгсөн.[18]

5. Снаас П.Хд эзэмшиж буй газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайг хашаалсан зөрчлийг шаардах хуудас хүргүүлж, зөрчлийг арилгуулсан нь тус албаны 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1414 дүгээр албан бичиг[19], Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.О*******ийн албан даалгавар, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0159517 дугаар шийтгэлийн хуудсаар[20] тус тус тогтоогдож байх бөгөөд П.Хгийн хашаа нь нийтийн эзэмшилтэй давхцалгүй болох нь Нрын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 02-01/4219 дүгээр албан бичгээр мөн тогтоогдсон.[21]

6. Маргаж буй байршлын бодит байдлын тухайд, нэхэмжлэгч нарын эзэмшил газар нь зэргэлдээ нэг гудамжид байрлах бөгөөд П.Хгийн эзэмшлийн ******* дүгээр нэгж талбар, Я.Дгийн ******* дүгээр нэгж талбар нь өөр хоорондоо давхцалгүй, П.Хгийн өмчлөлийн нэгж талбарын ******* дугаар бүхий 384 м.кв болон эзэмшлийн нэгж талбарын ******* дугаар бүхий 400 м.кв газар нь бодит байдалд нэг хашаатай дунд хэсэгтээ зуслангийн байшинтай, зүүн талаараа хөрш айлтай, баруун талаараа нийтийн эзэмшлийн талбай бүхий гудамжтай, харин иргэн Я.Д нь П.Хгийн өмчлөлийн 384 м.кв газрын баруун талын нийтийн эзэмшлийн зам, талбайд контейнер байршуулснаар тухайн гудамжаар орж, гарах боломжгүй болсон зэрэг үйл баримт газрын үзлэг[22], Снд хийсэн баримт бичгийн үзлэг, Газар зохион байгуулалт, ,рын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн орчны тойм зураг[23] болон талуудын тайлбараар тус тус тогтоогдлоо.

7. Сны 2021 оны 14/1089 дугаартай албан бичгээр П.Хгийн өмчлөл, эзэмшлийн 2 нэгж талбарын баруун талаар орц гарц төлөвлөгдөж, тус албаны мэдээллийн санд бүртгэгдсэн... гэх хариуг П.Хд өгсөн байх бөгөөд[24] П.Х нь уг төлөвлөгөөтэй маргахгүй, бие засах газрыг чөлөөлөх боломжтой гэж тайлбарлаж байна.

8.Сны 2021 оны 14/1089 дугаартай албан бичигт дурдсан орц гарцын схем зураг, Газар зохион байгуулалт, ,раас ирүүлсэн сансрын болон орчны тойм зураг[25], Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын мэдээллийн санд шүүхээс хийсэн үзлэг зэргийг харьцуулан дүгнэхэд орц гарц төлөвлөсөн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан контейнер, бие засах байгууламжийг чөлөөлснөөр нэхэмжлэгч нарт хамгийн ойр, нийтийн эзэмшлийн зам талбайг дамжин өнгөрөх боломж бүрдэхээр байна.

9.Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны даргын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/202 дугаар албан бичгээр ... түргэн тусламжийн машин, гал команд яаралтай тусламжийн машин техник орох боломжгүй эрсдэлт нөхцөл байдал үүссэн байна... гэж дурдсан[26] нь шүүхээс хийсэн газрын үзлэгээр илэрсэн нөхцөл байдалтай нийцэж байх бөгөөд хариуцагчийн хариу тайлбарт дурдсан ...орц гарц хаасан контейнерийг авах албан шаардлага хүргэсэн бөгөөд төсөв хүрэлцээгүйн улмаас газар чөлөөлөх ажил хийгдээгүй... гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, газрыг зөвшөөрөлгүй ашигласан этгээд Я.Д гадаад улсад байгаа гэх тайлбар нь газрыг чөлөөлөхгүй байх хууль зүйн үндэслэл болохгүйг тэмдэглэж байна.

10. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс П.Хд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон Сгын 2020 оны А/*******, 2021 оны А/******* дугаар захирамж, Нгын 2022 оны А/******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан бөгөөд хэн алинд газар эзэмших эрх олгосон захиргааны акттай маргаагүй, харин нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, Газрын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа Сгын эс үйлдэхүйд холбогдох маргааны хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн.

11. Нийтийн эрх зүйн субьектив эрхийн үүсэх нэг үндэслэл нь обьектив эрх байдаг бөгөөд обьектив эрх гэдэг нь хууль тогтоогчийн баталсан хууль дахь эрх зүйн хэм хэмжээнүүд болно.

12. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина гэж, 57.3 дахь хэсэгт Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж, мөн зүйлийн 57.4 дэх хэсэгт Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж зохицуулсан.

13. Дээр дурдсан обьектив эрх зүйн хэм хэмжээний урьдчилсан нөхцөлийг авч үзвэл ... зохих зөвшөөрөлгүйгээр ... газрыг дур мэдэн эзэмшсэн бол ... аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх үүрэгтэй, мөн хугацаатай мэдэгдэл өгөөд байхад газрыг чөлөөлөөгүй бол холбогдох Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авах үүрэгтэй байхаар хуульчилжээ.

14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2020 оны 08 дугаар сараас эхлэн 2021 оны 03 дугаар сар хүртэл нийт 6 удаа Сгад хандан Газар чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргасан нь хэрэг авагдсан бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ...дээд шатны захиргааны байгууллага эсхүл шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэх хариуг авснаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

15. Сга Газрын тухай хуулиар өөрт олгогдсон чиг үүргийг шүүхээр гүйцэтгүүлэх талаар иргэнд хариу өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасны дагуу эс үйлдэхүй болно.

16. Нэхэмжлэгч нарын газар чөлөөлүүлж, орц гарц гаргуулахаар маргаж буй байршил буюу П.Хгийн нэгж талбарын баруун талын гудамж бусдын хууль бус эзэмшилд байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч нар хэт хол, өгсүүр, эрсдэл бүхий замаар тойрох, гамшиг ослын үед түргэн тусламжийн тээврийн хэрэгсэл чөлөөтэй нэвтрэх боломж хязгаарлагдмал бөгөөд бусдын эзэмшил газрыг дамжин өнгөрөх зэрэг нөхцөл байдал газрын үзлэг, газрын мэдээллийн сангийн үзлэгийн явцад төдийгүй орчны тойм, сансрын зургаар тогтоогдсон, энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах нь үндэслэлтэй.

17. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу тухайн хороог хариуцсан газар зохион байгуулагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд орц гарц гаргах чиглэлийг зөвшөөрдөг бөгөөд нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөх шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцээгүй болохыг тэмдэглэж байна.

18. Иймд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хууль ёсоор газар эзэмшигч иргэн Д.Б, Ж.Б, Г.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан Газар чөлөөлж, орц гарц шийдвэрлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгч нарын орц гарцын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Бэлхийн гудамжны орц, гарц гаргах шийдвэр гаргаж, орц гарцыг хаасан гуравдагч этгээдийн бие засах газар, иргэн Я.Дгийн контейнерийг албадан чөлөөлөх арга хэмжээ авахыг Сгад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь хэсэгт Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна. гэж зааснаар хэргийн оролцогчид зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хийж, хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4 дэх хэсэгт тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б, Ж.Б, Г.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч нарын орц гарцын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Бэлхийн гудамжны орц, гарц гаргах шийдвэр гаргаж, орц гарцыг хаасан гуравдагч этгээдийн бие засах газар, иргэн Я.Дгийн контейнерийг албадан чөлөөлөх арга хэмжээ авахыг Сгад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нь Нгын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/******* дугаар захирамжийн П.Хд холбогдох хэсэг, Сгын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/******* дугаар захирамжийн П.Хд холбогдох хэсэг, мөн даргын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/******* дугаар захирамжийн П.Хд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Сгаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

                          ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ

 

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид 1Хх гэх/ 1-2 дахь тал

[2] Хэргийн 2-р хавтасны /цаашид 2Хх гэх/ 172-173 дахь тал

[3] Хэргийн 3-р хавтасны /цаашид 3Хх гэх/ 51 дэх тал

[4] 1Хх 21 дэх тал

[5] 2Хх 23 дахь тал

[6] 2Хх 126 дахь тал

[7] 3Хх 16-17 дахь тал

[8] 1Хх 5-16 дахь тал

[9] 3Хх 35-38 дахь тал

[10] 1Хх 134, 210 дахь тал

[11] 3Хх 16-21 дэх тал

[12] 3Хх 68-72 дахь тал

[13] 1Хх 100-101 дэх тал

[14] 1Хх 21 дэх тал

[15] 2Хх 23 дахь тал

[16] 3Хх 35-38 дахь тал

[17] 2Хх 144-146 дахь тал

[18] 1Хх 5-16 дахь тал

[19] 1Хх 134 дэх тал

[20] 1Хх 208-2010 дахь тал

[21] 3Хх 63-64 дэх тал

[22] 3Хх 16-21 дэх тал

[23] 3Хх 68-72 дахь тал

[24] 1Хх 100-101 дэх тал

[25] 3Хх 68-72 дахь тал

[26] 3Хх 104 дэх тал